17/09/2019

Magtan duu 2019 “Магтаал Сионд ирлээ” Praise and worship

Magtan duu 2019 “Магтаал Сионд ирлээ” Praise and worship
Магтаал Сионд ирлээ.
Бурханы орших газар хэдийн гарч ирсэн.
Магтаал Сионд ирлээ.
Бүгд Түүний ариун нэрийг магтан дуулж,
Түүний нэр түгэж байна.
Төгс Хүчит Бурхан! Ертөнцийн Захирагч,
Сүүлчийн Христ, бидний гэрэлт Нар,
Ертөнцийн хамгийн сүр жавхлант Сион уулаас мандлаа!
Магтаал Сионд ирлээ.
Бид бүгд Таныг уухайлан магтаж, дуулж бүжиглэнэ.
Та үнэхээр бидний Аврагч, ертөнцийн Эзэн билээ.

Та бүлэг ялагчдыг бий болгож,
Бурханы удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн.
Бүгд энэ уул руу эргэн ирж,
Таны сэнтийн өмнө сөгдөн мөргөх ёстой!
Та бол цор ганц жинхэнэ Бурхан,
Та алдар суут, эрхэм билээ.
Бүх алдар, магтаал, эрх мэдэл Таны сэнтийнх билээ!
Амийн ундарга сэнтийнээс урсаж,
Таны хүмүүсийг усалж,

16/09/2019

Magtan duu 2019 “Хаанчлалын Хааны зүс царай зүйрлэшгүй алдар суутай” Praise and worship

Magtan duu 2019 “Хаанчлалын Хааны зүс царай зүйрлэшгүй алдар суутай” Praise and worship
Бурхан дэлхийд шинэ эхлэлийг авчирч,
газар дээр алдаршсан.
Эцсийн үзэсгэлэнт дүр зургаар Тэр
зүрхний тэмүүллээ илэрхийлдэг.
Түүний зүрхний хэмнэлийг дагаад
ус бүжиж, уулс дэвхэрч,
давлагаа эргийн хадыг дэлддэг.
Сэтгэлээ илэрхийлэх нь Бурханд амаргүй
Бурхан төлөвлөсөн зүйлээ хийсэн ба
үүнийг урьдчилан тогтоосон.
Энэ бол Бурханы хүмүүст харуулж,
тэдэнд амсуулахыг хүссэн зүйл.
Хаанчлалын ирээдүй үнэхээр үзэсгэлэнтэй.
Хаанчлалын Хаан бол ялагч.
Зулайнаас өлмий хүртлээ мах цусны ул мөргүй,
Тэр бүхэлдээ ариун.

Соломоны дуунд гардаг хайрт шиг Тэр
ариун хүмүүсээс ч үзэсгэлэнтэй

15/09/2019

10. Яагаад хүн бие махбодтой болсон Бурханы ажлыг мэдэрч, дуулгавартай дагаснаар л Бурханыг мэдэж чаддаг юм бэ?

Хэрвээ Бурхан махбод болж ажиллаагүй, хүмүүсийг нүүр тулан хөтлөөгүй бол, хэрвээ Тэр хүмүүстэй холбогдож цаг үргэлжид хүмүүстэй хамт амьдраагүй бол Бурханы хайрыг үнэхээр ойлгох нь хүмүүсийн хувьд амаргүй байх байв.

Хүмүүс болон Бурхан үндсэндээ адилгүй бөгөөд хоёр өөр ертөнцөд амьдардаг. Хүмүүс Бурханы хэлийг ойлгож чаддаггүй ба Бурханы бодлыг мэдэж бүр ч чадахгүй. Зөвхөн Бурхан л хүмүүсийг ойлгодог бөгөөд хүмүүсийн хувьд Бурханыг ойлгох боломжгүй. Бурхан махбод болж, хүнтэй төстэй (гадаад үзэмжээрээ төстэй) болох хэрэгтэй. Хүн төрөлхтнийг аварч, Бурханы ажлыг ойлгож, мэдэх боломжийг хүмүүст олгохын тулд Бурхан асар их доромжлол, өвчин шаналлыг туулдаг. Яагаад Бурхан үргэлж хүмүүсийг аварч, хэзээ ч зогсдоггүй юм бэ? Энэ нь хүмүүсийг хайрлах Түүний хайраас болж байгаа биш гэж үү? Тэрээр хүн төрөлхтөн Сатанаар завхруулагдаж байгааг хардаг бөгөөд зөнд нь орхиж эсвэл больж тэвчдэггүй. Тиймээс удирдлагын төлөвлөгөө байдаг. Хүмүүсийн төсөөлдөг шигээр уурлах үедээ Тэр хэрвээ хүн төрөлхтнийг устгасан бол одоо хийдэг байдлаараа Тэр хүмүүсийг зовлонтойгоор аврах хэрэггүй байх байлаа. Тэр махбод болж, зовлон туулсан учраас Түүний хайр илэрхийлэгдэж, Түүний хайрыг хүмүүс бага багаар олж илрүүлдэг ба энэ нь бүх хүнд мэдэгддэг. Одоо ийм маягаар ажилладаггүй байсан бол, мөн хэрвээ хүмүүс тэнгэрт Бурхан байдаг гэдгийг болон хүн төрөлхтнийг гэсэн хайр Түүнд байдаг гэдгийг л мэддэг байсан бол тэр нь ердөө хоосон сургаал байх бөгөөд хүмүүс Бурханы жинхэнэ хайрыг хэзээ ч ажиглахгүй байв. Бурхан махбод болж, ажилласнаар л хүмүүс Түүний талаар тодорхойгүй эсвэл хоосон биш, харин жинхэнэ ойлголттой болж чадах ба энэ нь өнгөц хэлэмгий яриа ч биш, харин ч жинхэнэ ойлголт байх юм. Учир нь Бурханы хүмүүст өгдөг хайр мэдэгдэхүйц ач тустай, энэ ажлыг зөвхөн бие махбодтой болсноор л хийж чадах ба үүнийг Сүнсээр орлуулж болохгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайрыг чи ойлгодог уу?”-аас

Махан биед амьдарч байгаа бүх хүмүүсийн хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод

14/09/2019

10. Яагаад хүн бие махбодтой болсон Бурханы ажлыг мэдэрч, дуулгавартай дагаснаар л Бурханыг мэдэж чаддаг юм бэ?

Бурханы эзэмшил болон оршихуй, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар—энэ бүхэн нь Түүний үгээр дамжуулан хүн төрөлхтөнд мэдэгдсэн. Бурханы үгийг туулж мэдрэх үедээ хүн, тэдгээрийг хэрэгжүүлэх явцдаа Бурханы хэлдэг үгний цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн шавхагдашгүй булаг болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн төлөвлөсөн үр нөлөөг ойлгож, мэдэрч эхлэх болно. Хүн төрөлхтний хувьд, үнэн болоод амийг олж авч, Бурханы цаад санааг ухаарч, зан чанарынхаа хувьд өөрчлөгдөж, Бурханы дээд эрх болон зохицуулалтанд захирагдах чадвартай болохын тулд хүний мэдэрч туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл нь энэ юм. Хүн эдгээр зүйлсийг мэдэрч, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авах бөгөөд энэ үедээ тэр мөн Түүний талаарх өөр түвшний мэдлэгийг олж авах болно. Энэхүү ойлголт болон мэдлэг нь хүний төсөөлсөн эсвэл зохиосон зүйлээс гарч ирдэггүй харин ч өөр дотроо ойлгож, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Зөвхөн эдгээр зүйлсийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг утга агуулгатай болж, зөвхөн энэ үед түүний олж авсан мэдлэг нь бодит, үнэн зөв, жинхэнэ байх бөгөөд Түүний үгийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталснаар дамжуулан Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц нь хүн болон Бурханы хоорондох жинхэнэ харилцаанаас өөр юу ч биш юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы цаад санааг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханы эзэмшил болон оршихуйг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы зан чанарыг үнэхээр ойлгон мэдэж авч, бүх зүйлийг ноёрхох Бурханы ноёрхлын талаарх бодит баримтын талаар зөв тодорхойлолт, үнэмшилтэй болдог бөгөөд Бурханы ялгамж чанар, байр суурийн тухайд бодит хандлага, мэдлэгийг олж авдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас

Та нар Бурханы ажлыг мэдэх ёстой. Есүсийг дагасныхаа дараа л, Сүнс Есүст хэчнээн их ажил хийсэн талаар Петр аажмаар мэдэж эхэлсэн. Тэрээр, “Хүний дадлага туршлага дээр түшиглэх нь Бурханы талаар бүрэн мэдлэгт хүрэхэд хангалттай биш; Бурханыг мэдэхэд бидэнд туслах олон шинэ зүйл Бурханы ажилд байх ёстой” гэж хэлсэн. Эхэндээ Петр, Есүс бол элчүүдийн адилаар Бурханаар илгээгдсэн гэж итгэж байсан ба тэр Есүсийг Христ гэж үзээгүй. Петр Есүсийг дагахаар[b] дуудагдсан үед, Есүс түүнээс “Ионагийн хүү Симон оо чи Намайг дагах уу?” гэж асуусан. Петр “Тэнгэрлэг Эцгээр илгээгдсэн нэгнийг би дагах ёстой. Ариун Сүнсээр сонгогдсон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Би Таныг дагах болно” гэж хариулсан. Түүний үгнээс, Петрт Есүсийн талаар ямар ч мэдлэг байгаагүй гэдгийг харж болно; тэр Бурханы үгийг туршиж, өөртэйгөө харьцаж байсан, Бурханы төлөө зовлон зүдгүүр туулсан боловч тэр Бурханы ажлыг мэддэггүй байсан. Хэсэг хугацааны туршлагын дараа Петр, Бурханы олон үйлийг Есүсээс харж, Бурханы хайр татам байдлыг харж, Бурханы оршихуйн ихэнхийг Есүсээс харсан.

13/09/2019

10. Яагаад хүн бие махбодтой болсон Бурханы ажлыг мэдэрч, дуулгавартай дагаснаар л Бурханыг мэдэж чаддаг юм бэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Үг махбод болж, бидний дунд оршин, (бид Түүний алдрыг, Эцгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан) …нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

“Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй. Хэрвээ та нар Намайг мэдсэн бол Миний Эцгийг ч бас мэдсэн байх ёстой: одооноос эхлээд та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа” (Иохан 14:6-7).

“Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа” (Иохан 14:10).

“Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).

Холбогдолтой Бурханы үгс:

Бурхан бие махбодтой болоогүй байх үед Түүний хэлсэн зүйлийн ихэнхийг хүмүүс ойлгоогүй, учир нь энэ нь бүрэн бурханлаг байдлаас гардаг байсан билээ. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүн төрөлхтөнд харагдахгүй, ойлгомжгүй байсан; энэ нь хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлэгдсэн. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнц рүү нэвтэрч чадахгүй юм. Гэхдээ Бурхан бие махбодтой болсны дараа хүн чанарын өнцгөөс Тэр хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд Тэр сүнсний ертөнцөөс гарч, үүний цар хүрээг давсан. Тэр, Бурханыг ойлгож, мэдэж, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хүрээн дотор Түүний шаардсан стандартыг өөрсдийн чадах хэмжээгээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон тэдний амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр, тэдний ойлгож чадах хэлээр, тэдний олж авч чадах мэдлэгээр дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа. Хэдийгээр махан биед ажиллах Бурханы арга зам болон Түүний зарчмууд нь ихэвчлэн хүн чанараар эсвэл үгээр дамжуулан биелж байсан боловч, энэ нь шууд бурханлаг чанараар ажиллаад хүрч чадахааргүй үр дүнд үнэхээр хүрч чадсан. Хүн чанар дахь Бурханы ажил нь илүү тодорхой,

12/09/2019

Христийн үг“Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй” Хоёрдугаар хэсэг

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

11/09/2019

Баримтат кино гайхалтай клип: (14) Америкийн Нэгдсэн Улсын үүсэл ба үүний эрхэм зорилго

Баримтат кино гайхалтай клип: (14) Америкийн Нэгдсэн Улсын үүсэл ба үүний эрхэм зорилго

Эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдлын тулгуур зарчмаа баримталсны үндсэн дээр ... АНУ олон улсын нөхцөл байдлыг тогтворжуулж, дэлхийн дэг журмыг тэнцвэрээр хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Олон улсын нөхцөл байдлыг хамгаалж, тогтворжуулахад энэ нь орлуулахын аргагүй үүрэг гүйцэтгэдэг.

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.