04/09/2019

Баримтат кино“Бүхнийг Захирагч Нэгэн”гайхалтай клип: (7) Бурхан Израильчуудыг Египетээс гаргасан нь

Баримтат кино“Бүхнийг захирагч нэгэн” гайхалтай клип: (7) Бурхан Израильчуудыг Египетээс гаргасан нь

Израильчуудыг Египетээс гаргахын тулд Бурхан Египетэд арван гамшиг илгээж, эрх мэдлээ ашиглан улаан тэнгисийг хоёр хувааж, Израильчуудыг боолчлолын амьдралаас нь чөлөөлсөн—энэ бүхэн нь Түүний сүр хүчийг харуулж, сонгогдсон хүмүүсийн төлөөх Түүний асар их хайр, анхаарал халамжийг илэрхийлсэн билээ.

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

03/09/2019

8. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн ойлгох вэ?

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна
8. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн ойлгох вэ?

Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм. Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш амийн амин чанартай холбоотой, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, бүхий л цаг үед хүний дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг баталгаа байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчийн ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч энгийн хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, өөрийн гэрэлт цацрагаа цаг хугацаа, орон зайг эс хайхран гэрэлтүүлдэг. Бурханы амь тэнгэр газар өөрчлөгдсөн ч үүрд хувиршгүй байсаар байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурхан бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж, тэдний оршин тогтнолын үндэс учраас Бурханы амь байсаар л байдаг. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс урган гардаг. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, хүч тэнхээтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы ноёрхлын дор захирагдаж,

02/09/2019

8. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн ойлгох вэ?

Гэсэн ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү энгийн хүн биднийг аврах шинэ ажлыг хийж байгаа юм. Тэр бидэнд юуг ч тодорхой болгоогүй ба яагаад ирснээ ч бидэнд хэлээгүй. Тэр ердөө, Өөрийн хийх гэж буй ажлыг алхам алхмаар, Өөрийн төлөвлөгөөний дагуу хийж байна. Түүний үг, айлдвар илүү ойр ойрхон болж байна. Тайвшруулж, ятгаж, сануулж, анхааруулахаас эхлээд зэмлэх, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн дуу хоолойноос эхлээд ширүүн догшин, сүрлэг үгс хүртэл—тэдгээр нь бүгдээрээ хүнд энэрэл болон айдас түгшүүрийн аль алийг бий болгодог. Түүний хэлж байгаа бүхэн бидний дотор гүн гүнзгий нуугдсан нууцыг онодог, Түүний үгс бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатган шаналгаж, биднийг ичгүүртэй, доромжлогдсон байдалд оруулдаг. …
8. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн ойлгох вэ?

Бидэнд мэдэгдэлгүйгээр, энэ өчүүхэн хүн биднийг Бурханы ажилд алхам алхмаар чиглүүлсээр байгаа. Бид тоо томшгүй олон шалгалтыг туулан, тоолохын аргагүй цээрлүүлэлт хүртэж, үхлээр туршигддаг. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг ойлгож мэдэн, Түүний хайр энэрэлд сэтгэл татагдаж, Бурханы агуу хүч чадал, мэргэн ухаанд талархаж, Бурханы хайр татам байдлыг харж хүнийг аврах гэсэн Бурханы хүчтэй хүслийг хардаг. Энэхүү энгийн хүний үгнээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний угийн чанар болоод мөн чанарыг мэдэж авч, аврал ба төгс төгөлдөржилтийн замыг хардаг. Түүний үгс нь биднийг үхэхэд хүргэж, биднийг дахин төрөхөд хүргэдэг; Түүний үгс бидэнд тайвшралыг авчирдаг боловч мөн биднийг гэм буруутай, өртэй мэт сэтгэлтэй үлдэхэд хүргэдэг; Түүний үгс нь бидэнд баяр баясгалан, амар амгаланг авчирдаг боловч мөн асар их шаналлыг авчирдаг. Заримдаа бид бол Түүний гарт

01/09/2019

8. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн ойлгох вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа. Тэрээр анх Бурхантай хамт байсан юм” (Иохан 1:1-2).

“Үг махбод болж, бидний дунд оршин, (бид Түүний алдрыг, Эцгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан) нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

“Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6).

“Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь юм” (Иохан 6:63).
8. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн ойлгох вэ?
Холбогдолтой Бурханы үгс:

Үнэн нь хүний ертөнцөөс ирдэг боловч хүмүүсийн дундах үнэн нь Христээр дамжуулагдсан. Энэ нь Христээс, яг үнэндээ Бурханаас Өөрөөс нь үүссэн ба хүн хүршгүй билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас

“Хамгийн анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь Бурханы эцсийн өдрүүдэд гүйцэтгэх ажил бөгөөд энэ нь Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний хамгийн сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, Өөрийн үгсийг махбодоор илэрхийлэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр, өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж

31/08/2019

Бурханы үгийн магтан дуу“Бурханы нэрийн утга учир” (Lyrics)

Бурханы үгийн магтан дуу“Бурханы нэрийн утга учир” (Lyrics)

Үеийн үед, Түүний ажлын үе шат болгонд
Бурханы нэр бэлгэдлийн ач холбогдолтой, 
дэмий хоосон зүйл биш.
Түүний нэр бүхэн эрин үеийг төлөөлдөг.

Ехова, Есүс, Мессиа бүгд Бурханы Сүнсийг төлөөлдөг.
Эдгээр нэр нь 
Бурханы удирдлагын эрин үеүдийг төлөөлдөг ч
Бурханыг бүрэн төлөөлдөггүй.
Газар дээр хүний Бурханыг дууддаг нэрс
Түүний зан чанар хийгээд 
Тэр хэн болохыг бүхэлд нь илэрхийлж чадахгүй.
Тэдгээр нь зөвхөн өөр өөр үеүдийн Бурханы нэр.
Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд 
Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно.
Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй.
Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна.
Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.

Бурхан нэг удаа Ехова байсан. 
Түүнийг Мессиа гэдэг байсан билээ.
Хайрлаж, хүндэлдэг хүмүүс Түүнийг Есүс, 
Аврагч гэж дууддаг байсан. 
Өнөөдөр Бурхан 
хүмүүсийн урьдны мэдэх Ехова, Есүс биш.
Тэр бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Бурхан, 
энэ үеийг төгсгөх Бурхан.
Өөрийн зан чанар, эрх мэдлээр дүүрэн, 
нэр төр, суу алдартай,
Тэр бол Бурхан, Бурхан Өөрөө билээ.
Тэр бол ертөнцийн хязгаарт мандсан

30/08/2019

“Эхийн хайр” Хүүхдэд жинхэнэ хайрыг хэрхэн өгөх тухай | Христийн гэр бүлийн кино 2019(Монгол хэлээр)

“Эхийн хайр” Хүүхдэд жинхэнэ хайрыг хэрхэн өгөх тухай | Христийн гэр бүлийн кино 2019(Монгол хэлээр)

"Эхийн хайр" бол хүүхдүүдийг хэрхэн өсгөх тухай сэдвийг авч үздэг Христийн гэр бүлийн кино юм. "Эрдэм мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чадна" болон "Хүү луу болж, охин галт шувуу болдог" зэрэг нь бараг бүх эцэг эхийн хүүхдүүддээ тавьдаг итгэл найдвар юм. Охин Жиаруйгаа их сургуулийн элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, сайн их сургуульд элсээсэй гэсэндээ Шу Вэнхуй нэгэн компанийн борлуулалтын захирлын ажлаас гарч, охиноо дахин шалгалт өгөхөд нь туслахаар шийддэг. Шу Вэнхуйгийн дарамт ихтэй заах арга болон коллежийн элсэлтийн шалгалтын өрсөлдөөний стресс зэргээс үүдэн охин нь сэтгэлээр унаж, бараг амиа алдахад хүржээ. Шу Вэнхуй үүнд гүнээ харамсав: Хийсэн бүхэн нь охиных нь төлөө байсан тэрээр бодож байлаа, гэтэл харин ч охиноо шаналгаж, шархлуулж байжээ... Энэ үед ангийнх нь найз Фэнг Шиньпин Бурханы сайн мэдээг түүнд номлодог. Бурханы үгийн уншсанаар, “Эрдэм мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чаддаг” зэрэг санаануудаар хөөцөлдөх нь яагаад түүнийг болон үр хүүхдийг нь зовоох вэ гэдгийг Шу Вэнхуй эцэстээ ойлгож, жинхэнэ хайрыг илэрхийлдэг байдлаар охиноо хэрхэн хүмүүжүүлэхийг ойлгож авдаг...

29/08/2019

Баримтат кино 2 Дэлхийг бүтээж,хүн төрөлхтнийг удирдан чиглүүлж, золин аврах Бурханы ажлын тэмдэглэл

Баримтат кино 2 Дэлхийг бүтээж,хүн төрөлхтнийг удирдан чиглүүлж, золин аврах Бурханы ажлын тэмдэглэл

Хүн төрөлхтөн эдгээр асуултын хариуг хэдэн мянган жилийн турш эрж хайсаар ирсэн: Орчлон ертөнц дэх тэнгэрийн эрхэс яаж ийм төгс эмх цэгцтэй хөдөлдөг вэ? Яагаад бүх амьд зүйл үргэлж хувиршгүй зүй тогтлыг даган дэс дараалалтайгаар хөдөлдөг вэ? Хүмүүс яагаад төрдөг, дараа нь яагаад нас бардаг вэ? Эдгээр зүй тогтол, хуулийг хэн үнэндээ тогтоосон бэ? Орчлон ертөнц болон бүх зүйлийг хэн үнэхээр захирдаг вэ? “Бүхнийг захирагч Нэгэн” хэмээх Христийн киноны энэ гайхалтай хэсэг нь эдгээр асуултын голыг хөндөж, энэ бүх нууцыг тайлахад таныг замчилна.