Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:27).
Холбогдолтой Бурханы үгс:
Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажил нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг. Эхний үе шат буюу дэлхийг бүтээх нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдсэн, хэрвээ тэгээгүй бол хэн ч хүн төрөлхтнийг бүтээж чадахгүй байх байв; хоёр дахь үе шат нь бүх хүн төрөлхтний аврал байсан ба энэ нь мөн Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдсэн; гурав дахь үе шатны хувьд харваас илэрхий юм: Бурханы бүх ажлын төгсгөл Бурханаар Өөрөөр хийгдэх нь бүр ч их хэрэгтэй. Бүх хүн төрөлхтнийг аврах, байлдан дагуулах, эргүүлэн авах, төгс болгох ажил нь бүгд Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг. Хэрвээ Тэр энэ ажлыг биечлэн хийгээгүй бол, Түүний ялгамж чанарыг хүн төлөөлж чадахгүй эсвэл Түүний ажлыг хүн хийж чадахгүй. Сатаныг ялахын тулд, хүн төрөлхтнийг олж авахын тулд, хүнд газар дээрх хэвийн амьдрал өгөхийн тулд Тэр хүмүүсийг биечлэн удирдаж, хүмүүсийн дунд биечлэн ажилладаг; Өөрийн бүхий л удирдлагын төлөвлөгөөний төлөө, Өөрийн бүх ажлын төлөө Тэр энэ ажлыг биечлэн хийх ёстой. Хэрвээ хүн, Бурхан түүнд харагдах гэж, түүнийг аз жаргалтай болгох гэж ирсэн хэмээн итгэвэл тэрхүү итгэл нь ямар ч үнэ цэнэ агуулахгүй ба тэдгээр нь ямар ч ач холбогдолгүй юм. Хүний мэдлэг хэтэрхий өнгөц! Үүнийг зөвхөн Өөрөө хэрэгжүүлснээр л Бурхан энэ ажлыг бүрэн дүүрэн, нэгд нэггүй хийж чадна. Хүн үүнийг Бурханы өмнөөс хийх чадваргүй. Түүнд Бурханы ялгамж чанар эсвэл мөн чанар байхгүйн улмаас тэр Түүний ажлыг хийх чадваргүй, хэдий хүн хийсэн ч гэсэн энэ нь ямар ч үр дүнгүй байх болно. Бурхан эхний удаад бие махбод болсон нь авралын төлөө, бүх хүн төрөлхтнийг нүглээс аврахын төлөө, хүнийг цэвэрлэгдэж, өөрийн нүглийг уучлуулах боломжтой болгохын тулд байсан. Байлдан дагуулах ажил нь ч бас хүмүүсийн дунд Бурханаар биечлэн хийгддэг. Хэрвээ энэ үе шатанд Бурхан зөвхөн зөгнөл хэлэх байсан бол Түүний орыг эзлэх эш үзүүлэгч эсвэл авьяас билэгтэй хүнийг олж болно; хэрвээ зөвхөн зөгнөл хэлэх байсан бол хүн Бурханыг орлож чадна. Гэсэн ч хэрвээ хүн Бурханы Өөрийн ажлыг хийх байсан бол, хүний амийн төлөө ажиллах байсан бол түүний хувьд энэ ажлыг хийх нь боломжгүй байх юм. Энэ нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдэх ёстой: Бурхан энэ ажлыг



