03/08/2019

2. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Бурханы Сүнсний өмссөн бие махбод бол Бурханы Өөрийнх нь бие махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд: Тэр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний бие махбод мөн эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм бие махбод нь хүн төрөлхтөнд зөвхөн зөвт, ач тустайг үйлдэж чаддаг ба ариун, гайхамшигтай, агуу тул үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчиж, Бурханы Сүнсэнд тэрсэлсэн өчүүхэн ч атугай зүйлийг хийж үл чадна.
2. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-аас

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийн удирдлагад саад болох ямар ч ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврах бөгөөд энэ нь Бурханы өөрийн удирдлагын төлөө билээ. Үүний адилаар, Христийн ажил нь хүнийг аврах бөгөөд Бурханы хүслийн төлөө юм. Бурхан махан биетэй болж, Өөрийн мөн чанарыг Өөрийн махан биедээ бодитой болгох ба Түүний тэрхүү махан бие нь Өөрийнхөө ажлыг хийхэд хангалттай билээ. Тиймээс, Бурханы Сүнсний бүх ажил нь бие махбодтой байх хугацаанд, Христийн ажлаар солигдох бөгөөд бие махбодтой болсон Бурханы цаг хугацааны турш дахь бүх ажил нь Христийн ажил байх юм. Энэ нь өөр ямар ч эрин үеийн ажилтай холилдохгүй. Нэгэнт Бурхан махан биетэй болсон учраас, Тэрээр Өөрийн бие махбодын ялгамж чанараар ажиллана;

02/08/2019

2. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Есүсийн газар дээр амьдарсан амьдрал нь махан биеийн хэвийн амьдрал байсан. Тэр Өөрийн махан биеийн хэвийн хүн чанараар амьдарсан. Бурханы ажил хийж, Бурханы үгийг хэлж, эсвэл өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах зэрэг тийм ер бусын зүйлсийг хийх Түүний эрх мэдэл нь ихэнхдээ Түүнийг үйлчлэлээ эхлэх хүртэл харагдаагүй. Хорин есөн наснаас өмнөх, Өөрийнхөө үйлчлэлийг эхлэхээс өмнөх Түүний амьдрал нь Тэр бол ердөө л энгийн бие махбод байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Үүнээс болж, бас Тэр Өөрийн үйлчлэлийг хараахан эхлээгүй байсан учраас хүмүүс ямар ч бурханлаг байдлыг Түүнээс олж хараагүй, эхэндээ зарим хүн Түүнийг Иосефын хүү гэж итгэдэг байсан тул ердийн хүн, энгийн хүн гэдгээс өөр юу ч хараагүй. Түүнийг бие махбодтой болсон Бурхан гэж хэлэх ямар ч аргагүй, Тэр бол жирийн хүний хүү гэж хүмүүс бодсон; Өөрийнхөө үйлчлэлийг гүйцэтгэх явцдаа олон ид шид үзүүлж байхад хүртэл ихэнх хүмүүс Түүнийг Иосефын хүү гэж хэлсээр байсан, учир нь Тэр бол хэвийн хүн чанарын гадаад бүрхүүлтэй Христ байсан юм. Түүний хэвийн хүн чанар болон Түүний ажил хоёулаа Бурхан махан биетэйгээр бүрмөсөн ирж, үнэхээр жирийн хүн болсныг батлан, анх бие махбодтой болсны ач холбогдлыг биелүүлэхийн төлөө оршиж байсан. Өөрийн ажлыг эхлэхээс өмнө Тэр хэвийн хүн чанартай байсан нь Тэрээр жирийн бие махбод байсны нотолгоо байсан; дараа нь Тэр ажилласан нь мөн Түүнийг энгийн махбод байсныг баталдаг, учир нь Тэр энгийн хүн чанартай махбодоор тэмдэг, гайхамшгийг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж байсан билээ. Тэр ид шид үзүүлж чадаж байсны шалтгаан бол Түүний махбод нь Бурханы эрх мэдлийг агуулж байсан бөгөөд Бурханы Сүнсний өмссөн махбод байсан юм. Бурханы Сүнсний улмаас Тэр энэ эрх мэдлийг эзэмшиж байсан ба энэ нь Тэр махбод биш байсан гэсэн үг биш. Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд Түүнд хэрэгтэй байсан ажил, Түүний хүн чанарт нуугдсан бурханлаг чанарынх нь илэрхийлэл байсан бөгөөд Тэр ямар ч тэмдэг үзүүлж эсвэл Өөрийн эрх мэдлийг хэрхэн харуулж байсан нь хамаагүй, Тэр мөн л хэвийн хүн чанартай амьдарч, мөн л хэвийн махбод хэвээр байсан. Загалмай дээр үхсэнийхээ дараа дахин амилуулах хүртэл Тэр хэвийн махбод дотор оршиж байсан. Нигүүлсэл хайрлаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь бүгд Түүний үйлчлэлийн нэг хэсэг байсан бөгөөд бүгд Өөрийн энгийн махан биеэр гүйцэтгэсэн Түүний ажил байсан. Цовдлогдохоосоо өмнө Тэр юу хийж байснаас үл хамааран Тэр Өөрийнхөө ердийн хүний бие махбодоос хэзээ ч салаагүй. Тэр бол Бурханы ажлыг хийж байсан Бурхан Өөрөө байсан, гэсэн ч Тэр Бурханы махбод болсон бие байсан учраас хоол идэж, хувцас өмсөж, хүний хэвийн хэрэгцээтэй, хүний хэвийн ухаан, хүний хэвийн сэтгэхүйтэй байсан. Энэ бүхэн нь Тэр энгийн хүн байсны нотолгоо бөгөөд энэ нь Бурханы махбод болсон бие нь ер бусын биш,

01/08/2019

2. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
2. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

“Үг махбод болж, бидний дунд оршин, (бид Түүний алдрыг, Эцгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан) нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

“Би бол зам, үнэн, амь юм” (Иохан 14:6).

Есүс түүнд, Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ” (Иохан 14:9-11).

“Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).

Холбогдолтой Бурханы үгс:

Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы орших махан биеийн мөн чанар”-аас

Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, ердийн мэдрэмж, хүний бодлыг эзэмшиж байдаг.

31/07/2019

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар“Цор ганц Бурхан Өөрөө VII” Дөрөвдүгээр хэсэг (Монгол хэлээр)

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар“Цор ганц Бурхан өөрөө VII Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (I)” Дөрөвдүгээр хэсэг (Монгол хэлээр)

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан бүх зүйлийг хангах гэдэг нь маш өргөн утга учир, цар хүрээг хамардаг. Бурхан хүмүүсийн өдөр тутмын хоол ундыг л хангадаг юм биш, харин хүмүүсийн хардаг болон харж чаддаггүй зүйлийг бүгдийг нь оролцуулаад хэрэгтэй бүхнээр нь хүн төрөлхтнийг хангадаг. Бурхан хүн төрөлхтөнд хэрэгтэй амьдрах орчныг тогтоон барьж, удирдаж, захирдаг. Ѳөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн ямар улиралд ямар орчин хэрэгтэй байна, Бурхан түүнийг бэлдсэн байдаг. Хүн төрөлхтөн оршин тогтноход ямар уур амьсгал, дулааны хэм хэрэгтэй байна, тэр бүхэн Бурханы хяналтад байдаг бөгөөд энэ зүй тогтлын аль нь ч өөрөө бий болдоггүй, санаандгүй үүсдэггүй; тэдгээр нь Бурханы захиралт ба үйл хэргийн үр дүн юм. Бурхан Өөрөө энэ бүх зүй тогтлын эх сурвалж бөгөөд бүх зүйлийн амийн эх сурвалж билээ. Чи үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хардаг ч бай, үгүй ч бай, ойлгодог ч бай, үгүй ч бай, энэ бол маргашгүй баттай үнэн мөн.”

30/07/2019

1. Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажлаа хийхийн тулд хүний Хүү болон гарч ирнэ гэдгийг Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн юм

Бурхан дуу чимээгүй бөгөөд бидэнд хэзээ ч илрэн харагдаж байгаагүй боловч Түүний ажил хэзээ ч зогсоогүй. Тэр бүх газар дэлхийг харж, бүх зүйлийг захирч, хүний бүхий л үг, үйлийг харж байдаг. Түүний удирдлага нь Түүний төлөвлөгөөний дагуу, алхамтайгаар явагддаг.
1. Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажлаа хийхийн тулд хүний Хүү болон гарч ирнэ гэдгийг Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн юм
Энэ нь анхаарал татахуйц нөлөөгүйгээр чимээгүй явагддаг боловч, Түүний сэнтий бидний дунд буусны дараахнаар Түүний алхаа хүн төрөлхтөнд илүү ойр ирж, Түүний шүүлтийн сэнтий цахилгааны хурдаар орчлон ертөнцөд заларна. Тэр нь ямар сүр жавхлантай дүр зураг байх билээ, ямар сүрлэг, баяр ёслолын дүр зураг байх билээ. Тагтааны адилаар, архирч буй арслангийн адилаар Сүнс бидний дунд хүрэлцэн ирнэ. Тэр бол ухаалаг, Тэр бол зөвт агаад сүр жавхлантай, Тэрээр эрх мэдлийг эзэмшиж, хайр энэрлээр бялхан бидний дунд чимээгүй ирдэг. Хэн ч Түүний ирэхийг мэдэхгүй, хэн ч Түүнийг ирэхэд угтан авахгүй, цаашлаад Түүний юу хийхийг хэн ч мэдэхгүй. Хүний амьдрал өөрчлөгдөлгүй хэвээр үлдэнэ; түүний зүрх сэтгэлд ямар ч ялгаагүй ба өдөр хоногууд өмнөх шигээ л өнгөрнө. Бурхан бидний дунд энгийн хүн шиг, хамгийн өчүүхэн дагагч шиг, энгийн итгэгч шигээр амьдарна. Түүнд Өөрийн гэсэн эрэл хайгуул, Өөрийн гэсэн зорилгууд байдаг ба цаашлаад энгийн хүний эзэмшиж чадахгүй бурханлаг чанар Түүнд байдаг. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанарын хүнийхээс ялгагдах ялгааг хэн ч ухамсарлаагүй. Бид Түүнийг өчүүхэн итгэгч гэдгээс өөрөөр хардаггүй учраас айж эмээлгүйгээр, тайвнаар Түүнтэй хамт амьдардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

Хонг Конг, Тайвань дахь эх орон нэгтнүүд нь дотор газар гэж нэрлэдэг Хятадын эх газарт Бурхан бие махбодтой болсон.

29/07/2019

I. Бие махбодтой болсон Бурхантай холбоотой үнэний талыг хүн гэрчлэх ёстой

1. Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажлаа хийхийн тулд хүний Хүү болон гарч ирнэ гэдгийг Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн юм

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
I. Бие махбодтой болсон Бурхантай холбоотой үнэний талыг хүн гэрчлэх ёстой
“Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ” (Лук 12:40).

“Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24-25).

“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’гэлээ” (Матай 25:6).

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

“Харагтун, Би хулгайч мэт ирнэ. Сэрүүн байж, хувцсаа байлгадаг хүн ерөөлтэй еэ, эс бөгөөс тэр нүцгэн явж, тэд ичгүүрийг нь харах вий” (Илчлэл 16:15).

“Би өөртэйгээ ярьсан хоолойн зүг эргэж харав. Тэгээд долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ ороосон хүний Хүү зогсож байв. Түүний толгой болон Түүний үс нь ноос мэт цав цагаан, Түүний нүд нь галын дөл мэт, хөл нь зууханд шатааж байгаа нарийн гууль адил, Түүний дуу хоолой их усны дуу чимээ гэлтэй байлаа. Мөн тэрээр баруун гартаа долоон од барьсан, амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан байх бөгөөд Түүний царайг харвал хүч чадал нь нар мэт гялалзаж буй харагдана” (Илчлэл1: 12-16).

Холбогдолтой Бурханы үгс:

Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү? Тэр чамд үнэхээр хэлсэн үү? Тэр үүлэн дээр явж одсон шигээ ирэх болно гэдгийг л чи мэддэг боловч Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг яг яаж хийдгийг чи мэдэх үү? Хэрвээ чи үнэхээр харж чаддаг байсан бол Есүсийн үгийг хэрхэн тайлбарлах вэ? Тэр хэлэхдээ, “Хүний Хүүг эцсийн өдрүүдэд ирэх үед Тэр Өөрөө мэдэхгүй, тэнгэрэлчүүд мэдэхгүй, тэнгэр дэх элчүүд мэдэхгүй, мөн бүх хүмүүс мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ, өөрөөр хэлбэл зөвхөн Сүнс л мэдэх болно” гэсэн. Хэрвээ чи мэдэж, харах чадвартай байх юм бол эдгээр нь дэмий хоосон үг биш гэж үү? Хүний Хүү Өөрөө ч гэсэн мэдэхгүй, гэтэл чи харж, мэдэж чадна гэж үү? Хэрвээ чи өөрийнхөө нүдээр харсан бол тэдгээр үгс хий дэмий хэлэгдсэн биш гэж үү? Тэгвэл Есүс тэр үед юу гэж хэлсэн бэ?

28/07/2019

Magtan duu 2019 “Зөвхөн Бурханыг мэдсэнээр жинхэнэ итгэл ирдэг” (Praise and Worship)

Magtan duu 2019 “Зөвхөн Бурханыг мэдсэнээр жинхэнэ итгэл ирдэг” (Praise and Worship)

Одоо Бурханы ажил бол ярих,
ямар ч тэмдэг, гайхамшиг байхгүй.
Одоо Нигүүлслийн эрин үе биш. 
Бурхан хэвийн ба бодит.
Эцсийн өдрүүдэд Тэр ер бусын Есүс биш,
харин хүнээс ялгаагүй махбод дахь 
бодитой Бурхан билээ.
Тиймээс Бурханд итгэхдээ
хүн ажил, үг, үйл хэрэгт нь итгэдэг.
Тийм ээ, энэ бол хүнийг байлдан дагуулж,
төгс болгодог Бурханы айлдвар юм.
Тэмдэг болон гайхамшгууд тэдний итгэлийн үндэс биш.
Тийм ээ, энэ бол хүнд Бурханыг таниулах
Түүний үйл хэрэг юм.

Эрин үе бүрд Бурхан өөр зан чанарыг,
Өөрийн үйл хэргийн өөр хэсгийг илчилдэг.
Гэхдээ эдгээр нь хүнд Түүний тухай гүнзгий мэдлэг өгч,
Бурханд итгэх жинхэнэ, бодитой итгэлийг өгдөг.
Тиймээс Бурханд итгэхдээ
хүн ажил, үг, үйл хэрэгт нь итгэдэг.
Тийм ээ, энэ бол хүнийг байлдан дагуулж,
төгс болгодог Бурханы айлдвар юм.
Тэмдэг болон гайхамшгууд тэдний итгэлийн үндэс биш.
Тийм ээ, энэ бол хүнд Бурханыг таниулах
Түүний үйл хэрэг юм.

Бурханы бодит үйл хэргийг мэдэж,
Тэр хэрхэн ажиллаж, ярьж,
мэргэн ухаанаа хэрхэн хэрэглэж,
хүнийг төгс болгодгийг мэдэж байж л
Түүний бодит байдлыг ухаарч, зан чанарыг нь ойлгоно.
Тэр хүн дээр хэрхэн ажилладгийг ухаар.
Түүний дуртай, дургүй зүйлийг ойлго.
Энэ нь зөв, буруугийн ялгааг мэдэхэд тусална.
Бурханыг мэдсэнээр аминд чинь ахиц гардаг.
Тиймээс Бурханд итгэхдээ
хүн ажил, үг, үйл хэрэгт нь итгэдэг.
Тийм ээ, энэ бол хүнийг байлдан дагуулж,
төгс болгодог Бурханы айлдвар юм.
Тэмдэг болон гайхамшгууд тэдний итгэлийн үндэс биш.
Тийм ээ, энэ бол хүнд Бурханыг таниулах
Түүний үйл хэрэг юм.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос