27/07/2019

“Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)

“Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)

Дин Руйлинь сайхан амьдрахад хүрэлцэхүйц мөнгө олохоор нөхөртэйгөө хамт бизнес нээн ажиллуулах гэж туйлын шаргуу ажиллажээ. Гэвч тэр хоёр ХКН-ын засгийн газрын дарлал, мөлжлөгөөс үүдэн асар их өрнөөсөө гарч чадаагүй бөгөөд гадаад явж ажиллахаас өөр сонголтгүй болов. Дин Руйлинь нэмж мөнгө олохын тулд давхар ажил хийлээ. Ажлын хүнд ачаалал, ойр тойрных нь хүмүүсийн тоомжиргүй байдал бүсгүйд мөнгөний төлөө ажиллахын зовлон, арга мухардлыг ойлгуулжээ. Тэгээд шаналж, будилж явахдаа ангийн найз Линь Жишиньтэй уулзав. Найз нь Бурханд итгэдэг учраас олон зүйлийг ойлгож авсан гэдгийг Дин Руйлинь ярианаас нь олж харлаа. Линь Жишинь Бурханы дэргэд сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдэрч, тайван, амгалан байдалд амьдарч байсан тул Дин Руйлинь ч бас Бурханд итгэмээр санагдав. Удалгүй, бүр их мөнгө олохын тулд Дин Руйлинь нөхөртэйгөө хамт зоогийн газрыг худалдан авсан боловч урт удаан хугацаанд ядарснаасаа болж хүнд өвчин тусаж, улмаар саажих эрсдэлд оржээ. Тэгээд өвдөж шаналснаасаа үүдэн амьдралын талаар эргэцүүлж эхлэв. Хүмүүс юуны төлөө амьдрах ёстой юм бэ? Эд баялаг, нэр алдрын төлөө амьдралаа золиослох нь үнэ цэнтэй юу? Хоосрол, шаналлаас ангижрахад мөнгө хүмүүст тусалж чадах уу? Мөнгө хүмүүсийг үхлээс аварч чадах уу? Дин Руйлинь Бурханы үгийн талаарх эгч нарынхаа нөхөрлөлөөр дамжуулан амьдралын тухай эдгээр асуултын хариуг тодорхой ойлгож чадах бөгөөд амьдралд эрэлхийлэх хамгийн чухал зүйлийн тухай олж мэдэж, эцэст нь сүнсний чөлөөлөлтийг оллоо. Бурханы үгийн удирдамжаар дамжуулан Дин Руйлинь амьдралын аз жаргалыг эцэст нь олжээ ...

26/07/2019

Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

Бурханы махбод дахь ажлын үе шат бүр бүхий л эрин үеийн Түүний ажлыг төлөөлөх бөгөөд хүний ажилтай адилаар тодорхой нэг хугацааг төлөөлдөггүй. Иймээс Түүний сүүлчийн бие махбодын ажлын төгсгөл нь Түүний ажил бүрэн төгсгөлдөө очсон гэсэн үг биш байсан, учир нь махбодоороо хийх Түүний ажил бүхий л эрин үеийг төлөөлдөг бөгөөд Өөрийн ажлыг махбодоороо хийсэн хугацааг нь зөвхөн төлөөлдөггүй. Бие махбодтой байх хугацаандаа Тэр бүхий л эрин үеийн ажлаа төгсгөх ба үүний дараа энэ нь бүх газар нутагт түгдэг. Бие махбодтой болсон Бурхан Өөрийн үйлчлэлийг биелүүлсэний дараа Өөрийг нь дагадаг хүмүүст хожмын ажлаа даалгадаг. Ийм маягаар бүхэл бүтэн эрин үед хийх Түүний ажил тасалдалгүйгээр гүйцэтгэгдэх болно. Бие махбодтой болж хийсэн бүхий л эрин үеийн ажлыг зөвхөн бүх орчлон ертөнцөд түгсэн цагт л гүйцэлдсэн гэж тооцдог. Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлэх хүмүүс нь Түүнд ашиглагддаг хүмүүс юм. Хүний хийсэн ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэлийн дотор байх бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үед орж чадахгүй. Хүний хийсэн ажил ердөө л хүний хувьд боломжтой үүргийнх нь хүрээнд байх бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээх боломжтой, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний энд ярьж байгаа зүйл бие махбодтой Бурханы ажилтай холбоотой. Энэ бие махбодтой болсон Бурхан эхлээд хүний үзэлтэй үл нийцэх ажлын алхмыг хийдэг, үүний дараа Тэр хүний үзэлтэй үл нийцэх илүү их ажлыг хийдэг. Ажлын зорилго нь хүнийг байлдан дагуулах явдал. Нэг талаараа бие махбодтой болсон Бурхан ч хүний үзэлтэй нийцдэггүй, дээр нь нэмээд Тэр хүний үзэлтэй үл нийцэх илүү их ажил хийдэг, иймээс хүн Түүний талаар илүү их шүүмжлэлт үзэл санаатай болдог. Тэр ердөө л Түүний талаар тоо томшгүй олон үзэлтэй хүмүүсийн дунд байлдан дагуулах ажил хийдэг. Тэд Түүнд хэрхэн хандахаас үл хамааран Түүнийг Өөрийнхөө үйлчлэлийг биелүүлсний дараа бүх хүн Түүний ноёрхолд захирагдана. Энэ ажил зөвхөн Хятад хүмүүсийн дунд тусгалаа олоод зогсохгүй, харин бүх хүн төрөлхтөн хэрхэн байлдан дагуулагдахыг төлөөлдөг. Эдгээр хүмүүс дээр хүрсэн үр нөлөө нь бүх хүн төрөлхтөнд биелэх үр нөлөөний анхдагч нь бөгөөд хожим хийх Түүний ажлын үр нөлөө нь эдгээр хүмүүс дээр гарсан үр дүнгээс ч илүү давах болно. Бурханы махбодоороо хийх ажил их бүрээ татуулж эсвэл нууц байдалд оршдоггүй. Энэ нь бодит агаад жинхэнэ, мөн энэ нь нэг дээр нэгийг нэмбэл хоёр гардаг шиг тов тодорхой ажил юм. Энэ хэнээс ч нуугдаж, хэнийг ч мэхэлдэггүй. Хүмүүсийн хардаг зүйлс бодит бөгөөд жинхэнэ зүйлс, хүний олж авдаг зүйлс ч бодит үнэн болон мэдлэг юм. Ажил дуусахад хүн Түүний талаар шинэ мэдлэгтэй болох ба Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс Түүний талаар ямар нэгэн үзэлтэй байхаа болино. Энэ нь дан ганц Хятад хүмүүс дээрх Түүний ажлын үр нөлөө биш, харин бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах Түүний ажлын үр нөлөөг ч бас төлөөлнө, учир нь энэ махбод болоод энэ махбодын ажил, энэ махбодын гэх бүх зүйлсээс илүүтэйгээр бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажилд ач тустай юу ч байхгүй. Тэдгээр нь Түүний өнөөгийн ажилд тустай мөн Түүний хожмын ажилд ч тустай. Энэ махбод бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг олж авах болно. Бүх хүн төрөлхтөн Бурханыг харж, Бурханд дуулгавартай байж, Бурханыг мэдэх үүнээс илүү дээр ажил гэж үгүй. Хүний хийсэн ажил зөвхөн хязгаарлагдмал цар хүрээг хамардаг, Бурхан Өөрийн ажлаа хийх үед Тэр тодорхой нэг хүнтэй ярьдаггүй харин бүх хүн төрөлхтөнтэй, Түүний үгсийг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүстэй ярьдаг.

25/07/2019

Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

Ажил гэдэг үүднээс ярьвал махбод дахь Түүний ажил туйлын ач холбогдолтой бөгөөд ажлыг бүрэн дуусгадаг Нэгэн бол Сүнс биш бие махбодтой болсон Бурхан билээ. Зарим хүмүүс, Бурхан заримдаа газар дэлхий дээр ирж, хүмүүст үзэгдэж, бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, нэгийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршдаг гэж итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба хүмүүсийг нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийх нь шүүлтийн ажил биш байх байсан. Бүх хүн төрөлхтний ялзрал адил биш гэж үү? Хүний мөн чанар бүхэлдээ ижил биш гэж үү? Шүүгдэж байгаа зүйл нь хүн төрөлхтний ялзарсан мөн чанар, Сатаны ялзруулсан хүний мөн чанар, хүний бүх гэм нүгэл билээ. Бурхан хүний ялихгүй агаад аар саар алдааг шүүдэггүй. Шүүлтийн ажил нь бэлгэдэл бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтний шүүлтийг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Өөрийн ажлыг бүлэг хүмүүс дээр биечлэн гүйцэтгэхдээ бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлөхийн тулд махбод дахь Бурхан Өөрийн ажлыг ашигладаг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний шударга бус байдал буюу Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийг, тухайлбал хүний Бурханыг хүндэлдэггүй байдал эсвэл Бурханы ажилд саад болох зэрэг байдлыг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болоод үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж байгаа ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүх Бурхан мөн. Энэ махбод, ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр Түүний ажлын хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч гэсэн шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтний шууд шүүлт байдаг; энэ нь зөвхөн Хятадад эсвэл цөөн тооны хүмүүст зориулагдсан ажил биш. Бурханы махбод дахь ажлын үеэр, энэ ажлын цар хүрээ хэдий бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч гэсэн бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг бөгөөд Өөрийн махбодын ажлын цар хүрээнд ажлаа дуусгасныхаа дараа Тэр, Есүсийг дахин амилж, дээш өргөгдсөний дараагаар Түүний сайн мэдээ бүх орчлон ертөнц даяар тархсантай адилаар энэ ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй түгээх болно. Сүнсний эсвэл махбодын ажлын аль нь ч бай энэ ажил хязгаарлагдмал цар хүрээнд хийгддэг боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг.

24/07/2019

Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

Махан биед амьдарч байгаа бүх хүмүүсийн хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод болсон биеэр хүрэх боломжтой ба хоёуланг нь эгэл, бодит махбодоор биелүүлэх боломжтой. Ийм ч учраас бие махбодтой болох нь шаардлагатай зүйл бөгөөд ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын Бурхадын дүр төрхийг өөрсдийн зүрх сэтгэлээс зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд тэд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрэв хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурхадын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй Бурхадын дүр төрхийг дан ганц үгээр ил гаргаж, хөөж, бүрэн зайлуулж чадахгүй. Ийнхүү хийвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй байх болно. Зөвхөн бодитой Бурхан болон Бурханы бодит дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлийг орлож, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ийм маягаар л хүссэн үр дүндээ хүрч чадна. Хүн, өнгөрсөн хугацаанд хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг ухаардаг. Сүнсний шууд удирдлагаар, тэр ч бүү хэл хэн нэгэн хүний сургаалаар биш харин бие махбодтой болсон Бурхан л энэ үр дүнд хүргэж чадна. Бие махбодтой болсон Бурханы эгэл чанар ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын төсөөллийн эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл ил болдог. Хүний анхдагч үзэл, бие махбодтой болсон Бурханаас эрс ялгаатай байдаг байдлаар нь л дамжуулан илчлэгдэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл бодит байдлын эсрэг ялгаагүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болоод эгэл чанарыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийн дүр төрх, Өөрийн оршихуйг бүрэн үзүүлсэн цагт л хүн Бурханыг илүү бодитой мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч махан биетэй хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй. Бурхан ялзарсан хүнийг Сатаны нөлөөнөөс аварч чадна, гэхдээ энэ ажлыг Бурханы Сүнс шууд биелүүлж чадахгүй; харин үүнийг зөвхөн Бурханы Сүнсний өмссөн махбод буюу Бурханы махбод болсон бие л хийж чадна. Энэ махбод нь хүн бас Бурхан, энэ нь хэвийн хүн чанарыг эзэмшсэн хүн, бас бүрэн бурханлаг чанар бүхий Бурхан юм. Иймээс, энэ махбод хэдийгээр Бурханы Сүнс биш, Сүнснээс ихээхэн ялгаатай ч гэсэн тэр бол хүн төрөлхтнийг аврагч бие махбодтой болсон Бурхан Өөрөө буюу Сүнс, бас махбод билээ. Түүнийг юу гэж дуудах нь хамаагүй, эцсийн эцэст энэ бол хүн төрөлхтнийг авардаг Бурхан Өөрөө юм. Учир нь Бурханы Сүнсийг махбодоос салгахын аргагүй бөгөөд махбодын ажил нь ч бас Бурханы Сүнсний ажил юм; энэ ажлыг Сүнсний ялгамж чанарыг ашиглан хийдэггүй, харин махбодын ялгамж чанарыг ашиглан хийдэг. Сүнсээр шууд хийх хэрэгтэй ажил нь бие махбодтой болохыг шаарддаггүй бөгөөд махбодоор хийх шаардлагатай ажлыг Сүнсээр шууд хийж болохгүй, үүнийг зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хийж чадна. Энэ бол энэ ажилд шаардлагатай, ялзарсан хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Бурханы ажлын гурван үе шатанд зөвхөн нэг үе шат нь Сүнсээр хийгдсэн ба үлдсэн хоёр үе шат нь шууд Сүнсээр биш, харин бие махбодтой болсон Бурханаар хийгддэг. Сүнсээр хийгдсэн хуулийн ажил нь хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх явдлыг агуулаагүй, мөн энэ нь Бурханы талаарх хүний мэдлэгтэй ямар ч хамааралгүй байсан. Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе дэх Бурханы махбодын ажил нь харин хүний ялзарсан зан чанар болон Бурханы талаарх түүний мэдлэгтэй хамааралтай ба энэ нь авралын ажлын нэн чухал хэсэг юм.

23/07/2019

Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

Бурханы ажлын бай нь Сатаны сүнс эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатанаар ялзруулагдсан хүн учраас Тэр махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие ялзарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; цаашлаад хүн ялзралын бай учраас Тэр Өөрийнхөө авралын ажлын бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгосон. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах цор Нэгэн бол Бурхан билээ. Ийм маягаар Бурхан, Өөрийн ажлыг хийхийн тулд хүнтэй адил шинж чанарыг эзэмшсэн махбод болох ёстой байсан, ингэснээр Түүний ажил илүү дээр үр дүнд хүрч болох юм. Хүн махан биетэй, гэм нүглийг ялан дийлж, өөрийгөө махан биеэс салгах чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан чухамдаа махбод болох ёстой. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар болон ялгамж чанар нь хүний мөн чанар болон ялгамж чанараас ихээхэн ялгаатай боловч Түүний гадаад төрх нь хүнийхтэй яг адил, Тэр энгийн хүний дүр төрхтэй бөгөөд энгийн хүний амьдралаар амьдардаг тул Түүнийг харсан хүмүүс энгийн хүнээс ялгаж чадахгүй. Энэ энгийн төрх байдал ба хэвийн хүн чанар нь Түүний хувьд хэвийн хүн чанараараа Өөрийн бурханлаг ажлыг гүйцэтгэхэд хангалттай.

22/07/2019

Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан яагаад хоёр удаа бие махбод болсон бэ? Монгол хэлээр

“Сүсэг бишрэлийн нууц: Үргэлжлэл” киноны клип: Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан яагаад хоёр удаа бие махбод болсон бэ? (Монгол хэлээр)

Нигүүлслийн эрин үед, бие махбодтой болсон Бурхан хүний нүглийг Өөртөө үүрч, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэтгэн загалмайд цовдлогдсон. Эцсийн өдрүүдэд, үнэнийг илэрхийлж, хүнийг бүрэн ариусгаж, аврахын тулд Бурхан дахин нэгэнтээ бие махбодтой болсон. Тэгвэл хүний авралын ажлыг хийхийн тулд Бурхан яагаад хоёр удаа бие махбодтой болох хэрэгтэй байдаг вэ? Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн,“Эхний махан бие болох ажил нь хүмүүсийг нүглээс Есүсийн махан биеэр дамжуулан золин аварсан. Энэ нь Тэрээр хүмүүсийг загалмайгаас аварсан боловч хүний дотор ялзарсан сатаны зан чанар үлдсэн гэсэн үг. Хоёр дахь удаагийн махан бие бололт нь нүглийн тахил байдлаар үйлчлэхгүй боловч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аварч чадна. Үүнийг хийхдээ өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан бүрэн цэвэр болгож, зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс гаргаж Бурханы хаан ширээний өмнө буцаан авчирдаг. Зөвхөн ийм замаар л хүнийг бүрэн ариусгаж болно. …Хоёр дахь махан бие бололт нь хүнээс нүглийг нь арилгаж, хүнийг бүрэн ариусгахад хангалттай. Иймд хоёр дахь махан бие бололт нь Бурханы махан бие дэх бүх ажлыг төгсгөж, Бурханы махан бие бололтын ач холбогдлыг гүйцээх болно.” 

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

21/07/2019

Магтан дуу | “Бурхан Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд бие махбодтой болсон”

Магтан дуу | “Бурхан Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд бие махбодтой болсон”
Газар дээр бие махбодтой болсон энэ Бурханы үед
Тэр ажлаа хүмүүсийн дунд хийдэг.
Энэ бүх ажил нь диавол Сатаныг ялах нэг зорилготой. 
Тэр хүнийг байлдан дагуулснаар,
бас та нарыг бүрэн төгс болгосноор дамжуулан Сатаныг ялах болно.
Та нар хангинасан гэрчлэл хийх үед энэ нь ч бас
Сатаны ялагдлын тэмдэг болно.
Бурхан Сатаныг ялж,
бүх хүн төрөлхтнийг аврахын тулд бие махбодтой болсон.
Сатан ялагдахын тулд хүн эхлээд байлдан дагуулагдаж,
дараа нь бүрэн төгс болгуулдаг.

Гэхдээ мөн чанартаа Сатаныг ялах зуураа
Бурхан хүнийг шаналалт ертөнцөөс авардаг
Энэ ажил Хятадад эсвэл ертөнц даяар явагдаж байх нь хамаагүй
энэ нь бүхэлдээ Сатаныг ялж,
хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг,
ингэж хүн амрах газарт орж чадна.
Энэ бүхэн диавол Сатаныг ялахын төлөө билээ.
Бурхан Сатаныг ялж,
бүх хүн төрөлхтнийг аврахын тулд бие махбодтой болсон.
Бурхан энгийн бие махбодтой болсон нь
Сатаныг л ялахын төлөө билээ.
Махбод болсон энэ Бурханы ажил нь тэнгэрийн дор
Бурханыг хайрладаг бүхнийг аврах явдал билээ.
Энэ нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж,
Сатаныг ялахын төлөө юм. 

Бурханы бүх ажлын цөм нь
хүн төрөлхтний авралын төлөө Сатаныг ялахаас салшгүй билээ.
Бурхан Сатаныг ялж,
бүх хүн төрөлхтнийг аврахын тулд махбодтой болсон.
Бурхан Сатаныг ялж,
бүх хүн төрөлхтнийг аврахын тулд, бие махбодтой болсон.
Тэр бүх хүн төрөлхтнийг аварч байгаа. 
Тэр бүх хүн төрөлхтнийг аварч байгаа.
Тэр бүх хүн төрөлхтнийг аварч байгаа.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос