12/07/2019

Үнэний тухай асуулт ба хариулт

Асуулт: Бие махбодтой болсон Бурхан ба Бурханы хэрэглэдэг хүмүүсийн хоорондох бодит ялгаа нь юу вэ?

Хариулт: Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхдээ хүн төрөлхтнийг ариусгаж, аварч, төгс болгохын тулд үнэнийг, Өөрийн зөвт зан чанарыг, Өөрт нь юу байгаа, Өөрөө юу болохыг илэрхийлэх ёстой. Энэ ажлыг бие махбодтой болсон Бурхан хийх ёстой бөгөөд хэн ч Түүнийг орлож чадахгүй. Бие махбодтой болсон Бурхан ба Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох бодит ялгааны тухайд гэвэл Төгс Xүчит Бурхан энэ сэдвээр нэлээд олон зүйлийг хэлсэн. Түүний үгсийг харцгаая.

Төгс Хөчит Бурхан: “Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм

11/07/2019

“Сүсэг бишрэлийн нууц” киноны клип: Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн мэдэх вэ?(Монгол хэлээр)

“Сүсэг бишрэлийн нууц” киноны клип: Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн мэдэх вэ?(Монгол хэлээр)

Бурханы хоёр удаагийн бие махбод бололт нь хоёулаа “Христ бол үнэн, зам, амь” гэдгийг гэрчилдэг. Яагаад Христ бол үнэн, зам, амь гэж хэлдэг вэ? Эзэн Есүсийг дагасан элч нар болон агуу сүнслэг хүмүүс ч бас олон зүйлийг, хүнд асар их ашиг тустай зүйлсийг хэлсэн, тэгвэл тэдгээр нь яагаад үнэн, зам, амь биш юм бэ? Энэ хоёр талын хоорондох ялгааг бид хэрхэн ойлгох ёстой вэ?

10/07/2019

Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Би үнэндээ гэмшлийн чинь төлөө та нарт усаар баптисм хүртээдэг. Гэхдээ миний араас ирэх Нэгэн бол надаас илүү хүчтэй бөгөөд Түүний гутлыг ч барих үнэ хүндгүй: Тэр та нарт Ариун Сүнсээр болон галаар баптисм хүртээнэ” (Матай 3:11).

“Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм. … Бурханыг дуулгавартай дагадаггүй бүхэн Сатанаас гардаг;

09/07/2019

Эцсийн өдрүүдэд хүнийг ашиглахын оронд Бурхан яагаад бие махбодтой болсноор дамжуулан шүүлтийн ажлыг хийдэг вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
Эцсийн өдрүүдэд хүнийг ашиглахын оронд Бурхан яагаад бие махбодтой болсноор дамжуулан шүүлтийн ажлыг хийдэг вэ?
“Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ” (Иохан 5:22).

“Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:27).

“Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, иймд үүнийг Бурхан Өөрөө аяндаа хийх ёстой; хүн үүнийг Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүмүүсийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Бурхан махбод болсон дүрээр гарч ирэх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий дээрх хүмүүсийг сургаж, тэдэнд бүх үнэнийг мэдэгдэхийн тулд үнэнийг хэрэглэх болно. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм.”

Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

“Шүүгдэх нэгэн нь махан биеэс бүтсэн, ялзарсан хүн болохоос шууд шүүгддэг нь Сатаны сүнс биш учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. … Зөвхөн махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана. Хэвийн хүн чанарыг эзэмшсэн хүнтэй адил байснаар, махбод дахь Бурхан нь хүний зөв шударга бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал буюу Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Зөвхөн Бурхан л хүнийг шүүх байр сууринд байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн хийгээд зөвт байдлыг эзэмшдэг, иймээс Тэр хүнийг шүүх чадвартай. Үнэн болоод зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй.”

“Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

08/07/2019

“Эргэн ирсэн Тэр хэн бэ” киноны клип: Зөвхөн Бурхан л шүүлтийн ажлыг хийж чадна ( Монгол хэлээр)

“Эргэн ирсэн Тэр хэн бэ” киноны клип: Зөвхөн Бурхан л шүүлтийн ажлыг хийж чадна ( Монгол хэлээр)

Бурхан яагаад хүнийг ашиглаж хийлгэхийн оронд биечлэн бие махбодтой болж эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийдэг вэ гэдгийг та мэдэх үү? Энэ богино хэмжээний видео нь танд зөв замыг харуулах болно.

07/07/2019

Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж чадна(Монгол хэлээр)

“Сүсэг бишрэлийн нууц” киноны клип: Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж чадна

Шүүлтийн ажлыг Өөрөө хийхийн тулд эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болсон гэдгийг Зүүний Аянга гэрчилдэг. Гэхдээ Хуулийн эрин үе дэх Бурханы ажил нь Мосег ашиглан хийгдсэн юм. Тэгвэл эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил хүмүүсийг ашиглан үүнтэй адилхан байдлаар хийгдэж болохгүй гэж үү? Яагаад Бурхан Өөрөө бие махбодтой болж, үүнийг хийх хэрэгтэй байдаг юм бэ? Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг “Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, иймд үүнийг Бурхан Өөрөө аяндаа хийх ёстой; хүн үүнийг Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүмүүсийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Бурхан махбод болсон дүрээр гарч ирэх нь тодорхой юм.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос).

06/07/2019

Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Хэрэв Бурханы Сүнс хүнд шууд хэлбэл тэд бүгд дуу хоолойг нь дагах ба илчлэлтийн үггүйгээр доошоо болж, Паул Дамаск руу явж байхдаа гэрлэн дунд газар унасантай адил болох байсан билээ. Хэрэв Бурхан ажлаа ийм байдлаар үргэлжлүүлсэн бол хүн өөрийн ялзралыг хэзээ ч үгэн шүүлтээр таньж, авралыг хүртэхгүй байх байсан. Зөвхөн махан бие болсоноор л Тэр биечлэн Өөрийн үгсийг бүгдийн чихэнд хүргэн, чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгээр хийсэн шүүлтийн ажлыг хүлээн авч чадах юм. Зөвхөн үүнийг л Түүний үгээр хүрсэн үр дүн гэдэг ба энэ нь харин хүний өмнө Сүнс гарч ирж хүмүүсийг айлган дагуулахыг хэлдэггүй. Зөвхөн ийм бодит, ер бусын ажлын тусламжтайгаар хүний дотор гүнд олон жил нуугдсан хуучин зан чанарыг бүрэн илчлэн гаргаснаар хүн Түүнийг таньж өөрчилж болох юм. Энэ нь бие махбодтой болсон Бурханы бодитой ажил юм; Тэрээр хүн дээр үгээр шүүлт хийж үр дүнд хүрэхийн тулд шүүлтийг ярьж, бодитой байдлаар хийдэг. Энэ бол махан бие болсон Бурханы эрх мэдэл ба Бурханы махан биеийн ач холбогдол билээ. Үүнийг Бурханы махан бие болсон эрх мэдлийг, үгээр хийсэн ажлын хүрсэн үр дүнг, Сүнс махан биед ирсэнийг мэдүүлэх гэж хийдэг. Тэрээр Өөрийн эрх мэдлийг хүн дээр үгээр хийсэн шүүлтээрээ үзүүлдэг.