Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан бол өөрчлөгдөшгүй гэж хүн үргэлж итгэдэг бөгөөд хүн Бурханы удирдлагыг нэвт шувт харсан мэтээр, Бурханы хийдэг бүхэн хүний гарт байдаг мэтээр Түүнийг Библийн дагуу тодорхойлдог. Хүмүүс туйлын инээдтэй, тэд маш бардам зантай байдаг бөгөөд бүгд цэцэн цэлмэг үгээр ярих чадвартай байдаг. Бурханы талаарх чиний мэдлэг хичнээн агуу байх нь хамаагүй, та нар Бурханыг мэддэггүй, та нарын Бурханыг ялладагаас илүүгээр Бурханыг эсэргүүцдэг хэн ч байхгүй гэж Би мөн л хэлж чадна, учир нь та нар Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханаар төгс болгуулах замд алхах чадваргүй билээ. Яагаад Бурхан хэзээ ч хүмүүсийн үйлдэлд сэтгэл нь ханадаггүй вэ? Хүн Бурханыг мэддэггүй учраас, түүнд маш олон үзэл байдаг учраас мөн бодит байдалтай нийцэхийн оронд Бурханы талаарх түүний бүх мэдлэг нь нэгэн хэвийн, хөшүүн, уян хатан бус байдаг учраас юм. Тиймээс, өнөөдөр газар дээр ирсэн Бурханыг хүмүүс дахин нэг удаа загалмайд цовдлолсон. …… Чи Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолсон хүмүүсийн нэг нь үү? Эцэст нь Би үүнийг хэлье: Бурханыг цовдолсон бүхэн золгүй еэ. ”
Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
18/02/2019
Ариун Сүнсний дуу хоолой “Ёрын мууг шийтгэх ёстой” (Монгол хэлээр)
16/02/2019
Magtan duu “Бурхан алдар суугаа Зүүн зүгт аваачсан” Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтах
15/02/2019
2. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?
Муу ёрын сүнснүүд ажилладаг хүмүүс үг хэлж, хүмүүст юу хийхийг нь хэлэх үедээ нэн зэвүүцмээр агаад түрэмгий байдаг. Зарим нь бүр хэвийн хүн чанарын ёс суртахуун болон ёс зүйг зөрчдөг. Тэдний үг болон үйлдэл хүмүүсийг илбэдэж, тэдэнд саад учруулдаг, эдгээр үг болон үйлдлийн уг чанар нь муухай, харгис хэрцгий бөгөөд тэд хүмүүсийг завхруулж, хүмүүсийг хорлодог ба тэдэнд ямар ч ашиг тусгүй байдаг. Муу ёрын сүнснүүд хэн нэгэнд илэрмэгц тэд айж, түгшдэг бөгөөд тэвчээргүй зан нь тэсэрч буй мэт үйлдэл нь асар их яарч сандарсан байдалтай байдаг. Үүний илрэлт хүмүүсийг нэн хэвийн бус болгодог ба бусдад өчүүхэн ч ашиг тусгүй байдаг. Муу ёрын сүнснүүдийн үндсэн илрэл нь: Эхнийх нь, энийг эсвэл тэрийг хийхийг хүмүүст зааварлаж, тэдэнд аливаа зүйлийг хий гэж хэлж, эсвэл хуурамч зөгнөл хэлэхийг тэдэнд зааварлах явдал. Хоёр дахь нь, хэний ч ойлгодоггүй “хэл ярихуй” гэгчээр ярих явдал; ярьж байгаа хүмүүс өөрсдөө ч юу хэлж байгаагаа ойлгодоггүй ба зарим хүн үүнийг “орчуулж” чаддаг. Гурав дахь нь, хүмүүс үргэлж илчлэл хүлээн авах үе бөгөөд энэ нь тодорхой дамтамжтайгаар тохиолддог. Нэг агшинд тэдэнд нэг зүйл хийхийг зааварлаж, дараагийн агшинд өөр юм хий гэж тэдэнд хэлдэг бөгөөд тэд байнга тэвдэн самгардаж амьдардаг. Дөрөвдүгээрт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс энийг эсвэл тэрийг хийхдээ эрч хүчтэй байдаг ба энэ нь тэдний орчин нөхцөлд зөвшөөрөгдсөн ч бай, үгүй ч бай тэд хүлээж тэвчдэггүй.
14/02/2019
2. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?
Янз бүрийн муу сүнсний ажил болон Ариун Сүнсний ажлын хоорондох өөр бусад тодорхой ялгааг, мөн тэдгээр нь ялангуяа яаж илэрдгийг доор харцгаая. Үнэнийг эрэлхийлдэг, мөс чанар болон мэдрэмжтэй, шулуун шударга байдлыг эзэмшсэн хүмүүсийг Ариун Сүнс сонгодог. Эдгээр нь Түүний ажилладаг төрлийн хүмүүс юм. Муу ёрын сүнснүүд, зальжин хөгийн, үнэнийг хайрладаггүй, мөс чанар эсвэл мэдрэмжгүй хүмүүсийг сонгодог. Эдгээр нь муу ёрын сүнсний ажилладаг хүмүүс юм. Ариун Сүнсний ажилд сонгогдсон хүмүүс болон муу ёрын сүнсний ажилд сонгогдсон хүмүүсийг харьцуулах үед бид юу хардаг вэ? Бурхан бол ариун агаад зөвт, Бурханы сонгосон хүмүүс үнэнийг эрэлхийлдэг, мөс чанар, мэдрэмжтэй байдаг, тэд шулуун шударга зантай ба шударга зөв зүйлийг хайрладаг гэдгийг бид харж болно. Муу ёрын сүнснүүдийн сонгосон хүмүүс зальжин, аминчхан, жигшмээр байдаг бөгөөд тэд үнэнийг хайрладаггүй, мөс чанар болон мэдрэмжгүй, үнэнийг эрэлхийлдэггүй. Муу ёрын сүнснүүд зөвхөн сөрөг зүйлс болон үнэнч бус хүмүүсийг сонгодог, үүнээс бид, муу ёрын сүнснүүд хорлонт муу байдал болон харанхуйг хайрладаг, тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсээс маш их айдаг ба гажууд, зальжин, зөвт бус байдлаар дүүрсэн хүмүүсийг хурдан эзэмддэг, амархан илбэддэг гэдгийг харж болно. Муу ёрын сүнснүүдийн ажиллахаар сонгосон хүмүүс аврагдаж чадахгүй ба Бурханаар таягдан хаягддаг. Хэзээ, ямар нөхцөлд муу ёрын сүнснүүд ажилладаг вэ? Хүмүүс Бурханаас холдож, Бурханы эсрэг тэрслэх үед тэд ажилладаг. Муу ёрын сүнснүүдийн ажил хүмүүсийг илбэддэг ба тэднийг нүгэл үйлдэх үед завшааныг ашиглан ийнхүү хийдэг.
13/02/2019
Магтан дууны найрал 13-р бүлэг | гайхалтай клип: (6) Бүх зүйлийн шинэчлэлт
Төгс Хүчит Бурхан ийнхүү хэлсэн:“Өө, Миний бүтээл болох хүн төрөлхтөн гэрэлд амьдрахаар сүүлийн удаа дахин ирж, оршин тогтнох үндэс сууриа олж, шаварт тэмцэлдэхээ больсон! Өө, Тоо томшгүй олон бүтээлүүд Миний гарт бий. Тэд Миний үггүйгээр дахин шинэчлэгдэж чадна гэж үү? Тэд гэрэлд үгүй бол үүргээ хэрхэн гүйцэтгэх вэ? Дэлхий ертөнц нам гүм, дуу чимээгүй байхаа больсон, тэнгэр зэлүүд, гунигтай байхаа больсон. Оргүй хоосноос хуваагдсан тэнгэр, газар нэг мэт нэгдмэл болж, дахин хэзээ ч хуваагдахгүй.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос).
12/02/2019
2. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?
Ариун Сүнс хүмүүсийн гэгээрүүлэхийн тулд ажиллах үедээ тэдэнд ерөнхийдөө Бурханы ажлын тухай, тэдний жинхэнэ оролт болон жинхэнэ байдлын тухай мэдлэг өгдөг бөгөөд Тэр мөн тэдэнд шийдэмгий зан өгч, Бурханы эрч хүчтэй санаа зорилго болон өнөөдөр хүнд тавьдаг Бурханы шаардлагыг ойлгох боломжийг тэдэнд олгож, бүх замыг нээх шийдвэрийг тэдэнд өгдөг. Хүмүүс цус урсгалт, золиослолыг туулах үедээ ч гэсэн Бурханы төлөө үйлдэх ёстой бөгөөд тэд хавчилт шахалт, гай гамшигтай тулгарах үедээ ч гэсэн Бурханыг хайрлаж, ямар ч харуусалгүй байх ёстой ба Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Тийм шийдвэр бол Ариун Сүнс сэтгэл хөдөлгөж байгаа явдал бөгөөд Ариун Сүнсний ажил—гэхдээ чи урсан өнгөрөх хором болгонд тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (1)”-ээс
Зарим хүмүүс, Ариун Сүнс цаг үргэлжид тэдэн дээр ажиллаж байдаг гэж хэлдэг. Энэ нь боломжгүй. Хэрвээ тэд Ариун Сүнс үргэлж тэдэнтэй хамт байдаг гэж хэлсэн бол тэр нь бодитой байх юм. Тэдний сэтгэлгээ болон мэдрэхүй цаг үргэлжид хэвийн байдаг гэж хэрвээ тэд хэлсэн бол тэр ч бас бодитой байх байсан ба Ариун Сүнс тэдэнтэй хамт байгааг харуулах байсан.
11/02/2019
2. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Ариун Сүнсний ажил нь хүмүүст үр ашиг хүртээх буюу хүмүүсийг босгон байгуулах бүхий л ажил бөгөөд хүнд ашиг тусаа өгдөггүй ажил гэж нэгээхэн ч үгүй. Үнэн гүн эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэнийг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийн хэв чанар ямар байх нь хамаагүй, Ариун Сүнсний хийж байгаа бүхэн хүмүүст ашjиг тустай юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Ариун Сүнсний ажил бол идэвх санаачлагатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүсийг идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдвэрийг тэдэнд өгдөг ба тэднийг Бурханаар төгс болгуулахаар зорих боломжтой болгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг, тэд идэвхгүй эсвэл албадуулсан байдалтай биш, харин идэвх санаачлагатай байдаг. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс сэтгэл ханамжтай агаад дуртай байдаг, тэд дуулгавартай байхад бэлэн агаад өөрсдийгөө даруу байлгахдаа баяртай байдаг бөгөөд дотроо шаналж зовсон, эмзэгхэн байдаг хэдий ч тэд хамтран ажиллах шийдвэртэй байдаг, тэд баяртайгаар зовдог, дуулгавартай байх чадвартай байдаг, хүний хүслээр сэвтээгүй, хүний бодлоор сэвтээгүй, мөн хүний хүсэл шунал болон сэдлээр гарцаагүй сэвтээгүй байдаг. Хүмүүс Ариун Сүнсний ажлыг мэдрэх үед тэд ялангуяа дотоод талдаа ариун байдаг. Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн хүмүүс Бурханы хайрыг, ах эгч нарынхаа хайрыг амьдран харуулж, Бурханыг баярлуулдаг зүйлсэд баярлаж, Бурханы дургүйцдэг зүйлсэд дургүйцдэг. Ариун Сүнсний ажлаас болж сэтгэл нь хөдөлдөг хүмүүс хэвийн хүн чанартай байдаг, тэд хүн чанарыг эзэмшсэн агаад үнэнийг байнга эрэлхийлж байдаг. Ариун Сүнс хүмүүсийн дотор ажиллах үед тэдний нөхцөл байдал нь улам илүү сайжирч, хүн чанар нь улам илүү хэвийн болдог бөгөөд хэдийгээр тэдний зарим хамтын ажиллагаа нь тэнэг байж болох боловч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад болохоор оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй.
Subscribe to:
Comments (Atom)



