1. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Эхний бие махбодтой болсон Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан боловч тэдгээр жилийн зөвхөн гурван жил хагаст л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэсэн. Тэр ажиллаж байх үедээ болон Өөрийн ажлыг эхлэхээс өмнө аль алинд нь хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан юм. Тэр Өөрийн энгийн хүн чанартаа гучин гурван жил хагас амьдарсан. Сүүлийн гурван жилхагасын туршид Тэр Өөрийгөө бие махбодтой болсон Бурхан гэдгийг илчилсэн. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө Тэр Өөрийн бурханлаг чанарыг харуулалгүй, жирийн, хэвийн хүн чанартайгаар гарч ирсэн ба албан ёсоор Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсний дараа л Түүний бурханлаг чанар илэрхийлэгдсэн. Эхний хорин есөн жилд Түүний амьдрал болоод ажил бүгдээрээ Тэр бол жинхэнэ хүн, хүний хүү, бие махбод байсныг харуулж байсан; учир нь Түүний үйлчлэл хорин есөн наснаас нь хойш л жинхэнээсээ эхэлсэн юм. Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог юм. Бие махбодтой болсон Түүний амьдрал ба ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх Түүний амьдрал. Тэр хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, орон байр, нойр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй тун хэвийн хүн чанартайгаар энгийн нэг айлд амьдардаг. Өөрөөр хэлбэл, энэ эхний үе шатанд Тэр хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхлэн бурханлаг биш, бүр хэвийн хүн чанартайгаар амьдардаг.



