2. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Есүс.
Холбогдолтой Бурханы үгс:
Хонг Конг, Тайвань дахь эх орон нэгтнүүд нь дотор газар гэж нэрлэдэг Хятадын эх газарт Бурхан бие махбодтой болсон. Бурхан тэнгэрээс газар луу ирэх үед, тэнгэр газар дахь хэн ч үүнийг мэдээгүй, учир нь энэ бол Бурхан нууцлаг байдлаар эргэн ирэхийн жинхэнэ утга учир юм. Тэр олон жилийн турш махан биеэрээ ажиллаж, амьдарсаар ирсэн боловч хэн ч үүнийг мэдээгүй. Өнөөдрийг хүртэл хэн ч үүнийг таньж мэдээгүй байна. Магадгүй энэ нь мөнхийн оньсого болж үлдэх биз ээ. Энэ цаг үед Бурхан махан биед ирсэн нь хэн бүхний мэдэж чадах зүйл биш. Сүнсний ажил хэчнээн том хэмжээтэй, хүчтэй байх нь хамаагүй Бурхан үргэлж тайван дөлгөөн байж, хэзээ ч Өөрийгөө илчлээгүй. Бурханы ажлын энэ үе шат нь тэнгэрлэг ертөнцөд болж байгаа мэт байдаг гэж хэлж болно. Хэдийгээр энэ нь хүн бүхэнд бүрэн илэрхий байдаг боловч хэн ч үүнийг таньдаггүй. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг дуусгах үед, хүн бүхэн өөрсдийн урт удаан зүүд нойрноос сэрж, өнгөрсөн үеийн хандлагаа өөрчлөх[d]болно. Бурхан нэгэнтээ, “Энэ удаа бие махбодид ирэх нь барын ичээнд унахтай адил” гэж хэлж байсныг Би санаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бурханы ажлын энэ шатанд Бурхан бие махбодод ирж, агуу улаан луугийн орших газарт төрөх учраас Түүний энэ удаагийн газар дээрх ирэлтийг бүр ч илүү их аюул дагалдана. Түүнд тулгардаг зүйл бол хутга, буу, бороохой юм; Түүний нүүр тулдаг зүйл нь сорилт; Түүнд тулгардаг зүйл нь харгис төрхтэй бөөн хүмүүс юм. Тэр хэдийд ч алуулж болох эрсдэлтэй байдаг. Бурхан уур хилэнтэй ирээгүй. Гэсэн хэдий ч, Тэр төгс болгох ажлыг хийхийн тулд, золин аврах ажлын дараа үргэлжлэх Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг хийхээр ирсэн. Өөрийн ажлын энэ үе шатны төлөө Бурхан дээд зэргийн бодол, анхаарлаа зориулсан ба сорилтын дайралтаас зайлсхийхийн тулд боломжит бүх аргыг ашиглан, Өөрийгөө даруухнаар нууцалж, хэзээ ч Өөрийн ялгамж чанарыг илчлээгүй. Хүнийг цовдлолоос аврахдаа Есүс зөвхөн золин аврах ажлыг гүйцэтгэсэн; Тэр төгс болгох ажлыг хийхгүй байсан. Тиймээс Бурханы ажлын ердөө хагас нь л хийгдсэн бөгөөд золин аврах ажлыг дуусгах нь Түүний бүхий л төлөвлөгөөний зөвхөн хагас нь байсан юм.




