05/11/2018

1-р бүлэг. Төгс Хүчит Бурхан бол тэнгэр, газар болоод тэдгээрийн доторх бүхнийг бүтээсэн нэгэн жинхэнэ Бурхан гэдгийг чи мэдэх ёстой

1. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг нэгэн жинхэнэ Бурхан юм.

Холбогдолтой Бурханы үгс:

Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалаа үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл шалтгаалан, чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийн дээд эрхийг атгадагт эргэлзэх зүйлгүй юм. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүнээр хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах нь нэг их удахгүй ба энэ нь Бурханы удахгүй авчрах бодит байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас


“Урхи зангыг сэт цохь” киноны клип: Яагаад пастор, ахлагч нар Зүүний Аянгыг буруутгадаг вэ?

“Урхи зангыг сэт цохь” киноны клип: Яагаад пастор, ахлагч нар Зүүний Аянгыг буруутгадаг вэ? Шашны ертөнцийн пастор, ахлагч нар яагаад Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэн буруутгадаг вэ? Учир нь бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэнийг тэд үзэн ядаж, дайсагнаж бас хүлээн зөвшөөрдөггүй. Ийм л учраас тэд Христийг үгүйсгэж, буруутгаж бас эсэргүүцдэг. Энэ нь үнэнийг үзэн яддаг сатанлаг мөн чанарыг нь илчилж байна. Христийн илэрхийлдэг үнэн маш хүчтэй бөгөөд эрх мэдэлтэй. Энэ нь хүн төрөлхтнийг сэрээж аврахаас гадна Сатаны бүх хүчнээс ангижирч, Бурхан руу эргэн очиход хүмүүсийг хүргэдэг. Тийм учраас шашны ертөнцийн удирдагчид нэр төр, ашиг орлого, байр сууриа хамгаалж үлдэхийн тулд Христийг дахин загалмайд цовдолдог. Эдгээр нь шашны ертөнцийн удирдагчид Бурханд үйлчлэхийн хажуугаар Бурханыг хэрхэн эсэргүүцдэг тухай үнэн баримт, мөн чанар юм.

03/11/2018

Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь

Тохиолдлоор Ариун Сүнс, Түүгээр “дамжуулан” үгээ илэрхийлдэг ба энэ нь маш гэнэтийн мэт санагддаг ч бид энэ нь Бурханы айлдвар гэдгийг танин мэдэж, үүнийг Бурханаас амархан хүлээн авдаг. Учир нь, эдгээр үгийг хэн хэлэхээс үл хамааран, тэдгээр нь Ариун Сүнснээс ирж байх л юм бол бид тэдгээрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба татгалзаж болохгүй. Дараагийн айлдвар нь надаар, чамаар, эсвэл түүгээр дамжиж болно. Энэ нь хэн байхаас үл хамаараад, энэ бүхэн Бурханы нигүүлсэл юм. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, бид тэднийг тахин шүтэх ёсгүй, юу ч болж байсан тэд Бурхан байх учиргүй; яаж ч байсан бид ийм энгийн хүнийг өөрсдийн Бурхан болгон сонгож болохгүй. Бидний Бурхан бол маш агуу бөгөөд эрхэмсэг; тийм шалихгүй хүнээр Түүнийг хэрхэн төлөөлүүлж болох юм бэ? Үүнээс гадна, биднийг тэнгэрийн хаанчлалд эргээд оруулах Бурханыг бид бүгдээрээ хүлээж байгаа ба иймээс тийм өчүүхэн хэн нэгэн хэрхэн тийм чухал, хэцүү бэрх үүргийг биелүүлж чадах юм бэ? Хэрвээ Эзэн дахин ирвэл, цагаан үүлэн дээр сууж ирэх ба бүх хүнд үзэгдэх ёстой. Тэр нь хэчнээн гайхамшигтай байх билээ дээ! Тэр хэрхэн энгийн хүмүүсийн дунд чимээгүй нуугдах вэ?
Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь

Гэсэн ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү энгийн хүн биднийг аврах шинэ ажлыг хийж байгаа юм. Тэр бидэнд юуг ч тодорхой болгоогүй ба яагаад ирснээ ч бидэнд хэлээгүй. Тэр ердөө, Өөрийн хийх гэж буй ажлыг алхам алхмаар, Өөрийн төлөвлөгөөний дагуу хийж байна. Түүний үг, айлдвар илүү ойр ойрхон болж байна. Тайвшруулж, ятгаж, сануулж, анхааруулахаас эхлээд зэмлэх, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн дуу хоолойноос эхлээд ширүүн догшин, сүрлэг үгс хүртэл—тэдгээр нь бүгдээрээ хүнд энэрэл болон айдас түгшүүрийн аль алийг бий болгодог. Түүний хэлж байгаа бүхэн бидний дотор гүн гүнзгий нуугдсан нууцыг онодог, Түүний үгс бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатган шаналгаж, биднийг ичгүүртэй, доромжлогдсон байдалд оруулдаг. Бид, энэ хүний зүрх сэтгэлд байгаа Бурхан үнэхээр бидэнд хайртай юу, Тэр яг юу хийх гээд байгаа вэ гэдгийг гайхаж эхэлдэг. Магадгүй бид тэрхүү зовлон шаналалыг давж туулсны дараа л өргөгдөх юм болов уу? Толгойдоо бид… ирж буй хүрэх газрынхаа тухай мөн өөрсдийн ирээдүйн хувь тавилангийн талаар тооцоолсоор байдаг. Гэхдээ л Бурхан бие махбодыг олж, бидний дунд ажиллаж байгаа гэдэгт бидний хэн ч итгэдэггүй. Хэдий Тэрээр бидэнтэй хамт маш удаан байсаар ирсэн ч, хэдий Тэр маш олон үгийг бидэнтэй нүүр тулан ярьсан ч, бид өөрсдийн ирээдүй, хувь заяаг тийм өчүүхэн хүнд даатгах нь битгий хэл, тийм энгийн хүнийг бидний ирээдүйн Бурхан хэмээн хүлээн авахад бэлэн биш байгаа.

Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь


Есүс Христийн бусад олон зуун сая дагагчдийн адил бид Библийн хууль болоод зарлигуудыг даган мөрдөж, Есүс Христийн элбэг дэлбэг нигүүлслийг таалан соёрхож, Есүс Христийн нэрийн дор цугларч, залбирч, магтан дуулж, үйлчилдэг—бидний хийж буй энэ бүхэн Эзэний халамж, хамгаалалт дор байдаг. Бид ихэнхдээ сул дорой байх нь ч бий, хүчтэй байх нь ч бий. Бидний бүхий л үйлдэл Эзэний сургаал номлолын дагуу байна гэж бид итгэдэг. Тэгвэл бид тэнгэр дэх Эцгийн хүсэлд дуулгавартай хандах замаар явж байна гэж итгэдэг нь ойлгомжтой билээ. Бид, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг, Эзэн Есүсийн сүр жавхаат ирэлтийг, газар дэлхий дээрх амьдралынхаа төгсгөлийг, хаант улс гарч ирэхийг мөн Илчлэлийн номонд зөгнөгдсөн бүх зүйлийг хүсэн хүлээдэг: Эзэн эргэн ирж, гай гамшгийг авчирч, сайн хүмүүсийг шагнаж, нүгэлтнүүдийг шийтгэж, Өөрийг нь дагаж, Түүний эргэн ирэлтийг хүлээн авсан бүх хүмүүсийг Өөртэйгээ уулзуулахаар агаарт гаргах болно. Бид энэ тухай бодох бүрдээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй болдог. Эцсийн өдрүүдэд төрсөндөө бид талархдаг ба Эзэний ирэлтийг нүдээрээ үзэх азтай юм. Хэдий бид хавчилт шахалтыг туулсан ч, энэ нь “хэмжээлшгүй их бөгөөд алдрын мөнхийн жинг” бий болгодог; энэ ямар гайхалтай ерөөл гээч! Энэ бүх хүсэл тэмүүлэл, Эзэний хайрласан нигүүлсэл нь биднийг ихэвчлэн эрүүл сэтгэлгээтэйгээр залбирахад хүргэж мөн илүү олон удаа биднийг нэгдүүлдэг. Магадгүй дараа жил, магадгүй маргааш эсвэл магадгүй тун удалгүй, хүнийг хүлээгээгүй байхад л Эзэн гэв гэнэтхэн хүрч ирэх ба Түүнийг анхааралтай хүлээж байсан бүлэг хүмүүсийн дунд гарч ирэх болно. Эзэний илрэлтийг харах хамгийн эхний бүлэг хүмүүс байж, бахархан хөөрөх хүмүүсийн нэг болохын тулд бид бүгдээрээ бие биетэйгээ уралдан, хэн ч бусдаас дутахыг хүсдэггүй билээ. Энэхүү өдрийн төлөө бид золиосыг үл хайхран бүх зүйлсээ зориулсан билээ. Зарим нь өөрсдийн ажлаа хаясан, зарим нь гэр бүлийнхнээ орхисон, зарим нь гэрлэлтээс татгалзсан ба зарим нь өөрсдийн бүх хадгаламжийг хандивласан. Ямар амь бие хайргүй зориулалт вэ! Тийм чин сэтгэл, үнэнч зан нь өнгөрсөн үеийн ариун хүмүүсээс ч хамаагүй илүү байх учиртай! Эзэн хүссэн хүн бүхэндээ нигүүлсэл хайрлаж, Өөрийн хүссэн хүн бүхэнд өршөөл үзүүлэх үед, бидний зориулалт ба зарцуулалт нь аль хэдийн Түүний нүдэнд харагдсан гэж бид итгэдэг. Иймээс, бидний чин сэтгэлийн залбирал ч гэсэн Түүний чихэнд аль хэдийн хүрсэн ба бидний зориулалтын төлөө Эзэн биднийг шагнах болно гэж бид итгэдэг. Цаашлаад, энэ дэлхийг бүтээхээсээ өмнө ч Бурхан бидэнд нигүүлсэнгүй хандсан ба бидэнд өгсөн Бурханы ерөөл болон амлалтуудыг хэн ч булаан авч чадахгүй. Бид бүгдээрээ л ирээдүйг төлөвлөж байгаа ба Эзэнтэй уулзахаар агаарт гарах үед өөрсдийн бахархлыг наймаалцах зүйл бол бидний зориулалт ба зарцуулалт гэж итгэлтэйгээр үздэг. Цаашилбал, өчүүхэн төдий ч эргэлзээгүйгээр бид өөрсдийгөө ирээдүйн сэнтийд тавьж, бүх улс үндэстэн болоод бүх хүмүүсийг удирдах буюу хаан болон захирах болно. Энэ бүхэн бидний хүлээх ёстой зүйлс гэж бид үздэг.
Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь

Эзэн Есүсийн эсрэг байгаа хүн бүхнийг бид жигшдэг; эцэстээ тэд бүгдээрээ устгагдах болно. Эзэн Есүс бол Аврагч гэдэгт бүү итгэ гэж хэн тэдэнд хэлсэн юм бэ? Мэдээж, Эзэн Есүсээс суралцаж, энэ дэлхийд өрөвч сэтгэлээр хандах үе бидэнд байдаг ба тэд ойлгохгүй байсан ч бид тэвчээртэй байж, тэднийг уучилж өршөөх ёстой. Бидний хийж байгаа бүхэн Библийн үгсийн дагуу байдаг, тийм учраас Библийг даган мөрдөөгүй хэн бүхэн тэрс үзэлтэн, нүглийг тахин шүтэгч юм. Ийм итгэл нь бид бүхний сэтгэлд гүн гүнзгий шингэсэн байдаг. Бидний Эзэн Библид байдаг ба хэрвээ бид Библиэс холдон явахгүй л бол Эзэнээс холдохгүй; хэрвээ бид энэхүү зарчмыг мөрдвөл бүгдээрээ аврагдах болно. Бид бие биенийгээ урамшуулан зоригжуулж, бие биенийгээ дэмжиж, цуглах болгондоо хэлж байгаа, хийж байгаа бүхэн маань Эзэний хүслийн дагуу байж, Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөнө гэж бид итгэдэг. Хүрээлэн байгаа орчныхоо хатуу ширүүн дайсагналыг үл харгалзан бидний зүрх сэтгэл баяр баясгалангаар дүүрэн байна. Ийм амархан хүрч болох ерөөлийн тухай бодох үед, орхин хаяж чадахгүй зүйл бидэнд байна гэж үү?

31/10/2018

Ариун Сүнсний үг | “Бурханы ажил ба хүний ажил ” (Хоёрдугаар хэсэг) | Уран уншлага

Ариун Сүнсний үг | “Бурханы ажил ба хүний ажил ” (Хоёрдугаар хэсэг) | Уран уншлага Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулж, төсөөлж чадах зүйлс юм. Номлол эсвэл үзэл байсан ч эдгээр нь бүгд хүний сэтгэхүйгээр хүрч болох зүйл байдаг. Хүний ажлын хэмжээнээс үл хамааран энэ нь хүний туршлага, хүний хардаг зүйл эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах цар хүрээнээс хэтэрч чаддаггүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл үүнд хүний сэтгэхүйгээр хүртэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Түүний Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй.”

30/10/2018

Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан


Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусаж, Бурханы илрэлтийг эрж хайдаг бүх хүмүүст хаант улсын хаалга нээгдсэн. Хүндэт ах эгч нар аа, та нар юу хүлээж байгаа юм бэ? Та нарын эрж хайж байгаа зүйл чинь юу вэ? Та нар Бурхан илрэхийг хүлээдэг үү? Та нар Бурханы хөлийн мөрийг эрж байна уу? Бурханы илрэлтийг ямар их хүсэн хүлээж байна вэ! Бурханы хөлийн мөрийг олох хэчнээн хэцүү вэ! Ийм цаг үед, ийм дэлхийд, Бурханы илрэлтийн өдрийг нүдээр харахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы хөлийн мөрийг дагахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы илрэлтийг хүлээж байгаа бүх хүмүүс ийм асуултуудтай тулгардаг. Та нар эдгээрийг нэгээс олон удаа эргэцүүлж үзсэн—гэхдээ ямар үр дүнтэйгээр? Бурхан хаана илрэх вэ? Бурханы хөлийн мөр хаана байна вэ? Та нар хариултуудаа олсон уу? Ихэнх хүмүүсийн хариулт ийм байх болно: Бурхан Өөрийг нь дагадаг хүмүүсийн дунд илрэх ба Түүний хөлийн мөр бидний дунд байгаа; энэ нь ийм энгийн! Ямар ч хүн нэгэн хэвийн хариулт өгч чадна, гэхдээ та нар Бурханы илрэлт гэж юу болохыг, Бурханы хөлийн мөр ямар вэ гэдгийг ойлгож байна уу? Бурханы илрэлт гэдэг нь Тэрээр Өөрийн ажлаа хийхийн тулд газар дэлхий дээр биечлэн ирнэ гэсэн утгатай. Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, Өөрийн төрөлх аргаараа, нэгэн эринийг төгсгөж, нөгөө эринийг эхлүүлэх ажлаа явуулахын тулд Тэр хүмүүсийн дунд бууж ирдэг. Ийм байдлаар илрэх нь ямар нэг ёслолын хэлбэр биш. Энэ нь шинж тэмдэг, дүр зураг, гайхамшиг, эсвэл агуу их үзэгдэл биш, тэр ч байтугай ямар нэг төрлийн шашны үйл явц ч биш юм. Энэ нь хүрч, харж болох үнэн бодит нөхцөл байдал юм. Ийм илрэлт нь тодорхой үйл явцыг дагахын төлөө биш эсвэл богино хугацааны ажил хэргийн төлөө ч биш; харин Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын үе шатны төлөө байдаг. Бурхан илрэх нь үргэлж утга учиртай ба үргэлж Түүний удирдлагын төлөвлөгөөтэй холбоотой байдаг. Энэ илрэлт нь Бурханы удирдамж, дагуулалт ба хүний гэгээрлээс шал өөр байдаг. Бурхан Өөрийгөө илчлэх бүрдээ агуу ажлын үе шатыг хэрэгжүүлдэг. Энэ ажил нь өөр ямар ч үеийнхээс өөр. Үүнийг хүн төсөөлөхийн аргагүй бөгөөд үүнийг хүн хэзээ ч мэдэрч туулж байгаагүй. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг дуусгадаг ажил бөгөөд энэ нь хүн төрөлхтний авралын төлөөх шинэ, сайжруулсан хэлбэрийн ажил юм; цаашлаад, энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үед аваачих ажил юм. Тэр нь Бурханы илрэлтийн утга учир юм.
Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Бурханы илрэлтийг ойлгохын зэрэгцээ, Бурханы хөлийн мөрийг та нар хэрхэн эрж хайх ёстой вэ? Энэ асуултыг тайлбарлахад хэцүү биш: Бурханы илрэлт хаана байна, тэндээс та нар Бурханы хөлийн мөрийг олох болно. Ийм тайлбар маш шулуухан сонсогдох боловч хийхэд тийм ч амархан биш. Учир нь олон хүн Бурхан хаана Өөрийгөө илчлэхийг, тэр ч байтугай Тэр хаана ирэхийг хүсэж байгааг, эсвэл илчлэх ёстой вэ гэдгийг мэддэггүй. Зарим хүн Ариун Сүнсний ажил хаана байна, тэнд Бурханы илрэлт байна гэж өөрийн мэдэлгүй итгэдэг. Эсвэл тэд, сүнслэг хүмүүс хаана байна, тэнд Бурханы илрэлт байна гэж итгэдэг. Эсвэл алдартай хүмүүс байгаа газар, Бурханы илрэлт байна гэж тэд итгэдэг. Тийм итгэл нь зөв үү буруу юу гэдгийг түр зуур бодохоо больё. Ийм асуултанд хариулахын тулд бид эхлээд зорилгынхоо талаар тодорхой байх ёстой: Бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа. Бид сүнслэг хүмүүсийг, тэр ч байтугай алдартай хүмүүсийг дагахаар эрж хайгаагүй; бид Бурханы хөлийн мөрийг дагаж байгаа. Тиймээс нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар “Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоодог. Ингээд олон хүн үнэнийг хүлээн авах үедээ, тэд Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Энэ нь ямар ноцтой алдаа вэ!

29/10/2018

Христийн чуулганы магтан дуу “Бурханд гэрчлэл хийх нь хүний үүрэг”


Христийн чуулганы магтан дуу “Бурханд гэрчлэл хийх нь хүний үүрэг” Бурхан чамд амь бэлэглэдэг, энэ бэлгийг чи Түүнээс авдаг. Иймээс чи Түүнийг гэрчлэх үүрэгтэй. Бурхан чамд Өөрийн алдрыг, Израильчуудад байгаагүй Өөрийн амийг өгдөг. Иймээс чи залуу нас, амиа Түүнд зориулах ёстой. Бурханы алдар чамд байдаг тул чи Бурханыг гэрчлэх ёстой. Энэ нь томилолт. Бурханы алдар чамд байдаг тул чи Бурханыг гэрчлэх ёстой. Энэ нь томилолт. Бурханы алдрыг хүртэх нь чиний зол юм. Иймээс чи Түүний алдрыг гэрчлэх үүрэгтэй. Ивээл хүртэх гэж Бурханд итгэсэн бол Түүний ажил утгагүй болж үүргээ чи биелүүлсэнгүй. Бурханы алдар чамд байдаг тул чи Бурханыг гэрчлэх ёстой. Энэ нь томилолт. Бурханы алдар чамд байдаг тул чи Бурханыг гэрчлэх ёстой. Энэ нь томилолт. Бурханы алдар чамд байдаг тул чи Бурханыг гэрчлэх ёстой. Энэ нь томилолт. Бурханы алдар чамд байдаг тул чи Бурханыг гэрчлэх ёстой. Энэ нь томилолт. Энэ нь томилолт. Энэ нь томилолт. “Үг нь махбодоор илэрсэн” номоос