Би ядуу, алслагдсан уулын бүсэд төрсөн, тэнд бид арц хүж уугиулж Буддаг олон үеэрээ шүтэж ирсэн. Тэнд бүхий л газарт Буддын шашны сүмүүд байдаг, айл бүр л арц хүж уугиулахаар явдаг байсан; хэн ч хэзээ ч Бурханд итгэдэггүй байв. 1995 онд эхнэр бид хоёр Эзэн Есүст итгэдэг өөр нутагт байсан. Бид буцаж ирснийхээ дараа хүмүүсд сайн мэдээг хуваалцаж эхэлсэн ба үүнийг хүлээж авах хүмүүсийн тоо бага багаар өссөөр 100 гаруй хүн болов. Ийнхүү улам ихээр хүмүүс Бурханд итгэсээр байсан учир, орон нутгийн засаг захиргааг түгшээж эхлэв. 1997 оны нэгэн өдөр орон нутгийн цагдаагийн газарт намайг дуудсан ба тэнд Орон нутгийн олон нийтийн аюулгүй байдлын товчооны дарга, Үндэсний аюулгүй байдлын товчооны дарга, Шашны асуудал хариуцсан товчооны дарга, цагдаагийн газрын дарга мөн хэд хэдэн цагдаагийн ажилтнууд намайг хүлээж байв. Нийтийн аюулгүй байдлын товчооны дарга надаас асуув: "Та яагаад Бурханд итгэдэг юм бэ? Та хэнтэй холбоо харилцаатай байдаг вэ? Библийг хаанаас авчирсан бэ? Та яагаад чуулган руу цуглаанд явдаггүй юм бэ?" Би ийн хэлэв: "Хүмүүсийг Бурхан бүтээсэн, нар, агаар, ус гээд цөм Бурханаар бүтээгдсэн, Хүмүүс Бурханд итгэж, Түүнийг шүтэх нь тэнгэр болон газрын хууль юм. Үндсэн хуулиар иргэн бүр шашин шүтэх эрх чөлөөтэй гэж тов тодорхой заасан; Яагаад та нар биднийг Бурханд чөлөөтэй итгэхийг зөвшөөрөхгүй байгаа юм бэ?” Шашны асуудал хариуцсан товчооны дарга ийн хэлэв: Шашны эрх чөлөөнд хязгаар гэж бий, яг л торон доторх бяцхан шувуу шиг; Хэдий түүний жигүүр болон хөл нь хүлээсгүй ч тэрээр зөвхөн торон дотроо л нисэх болно. Түүний энэ бүх төөрөгдлийг сонсоод би эгдүүцэн уурлаж, ийн хэлэв: "Тэгвэл үндэсний засгийн газар ард түмэндээ худлаа ярьж байна!" Намайг ингэж хэлэхийг сонсоод тэд өөрсдийн буруу гэдгийг мэдэж байсан тул, тэгээд ч надад хэлэх үг байхгүй байсан тул гэртээ харихыг минь зөвшөөрөв. Тухайн үед буюу Төгс Xүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан 1999 оныг хүртэл би тухайн цаг үеийн итгэгчдийг хавчиж байсан ХКН-ын засгийн газрын мөн чанарыг мэдээгүй явлаа. Бурханы үгийг унших тусам, ХКН-ын засгийн газраас улам илүү хатуу ширүүн мөрдлөг хавчлагад өртөж байсан бөгөөд ХКН нь муу ёрын Сатаны биежилт байсан гэдгийг би тодорхой харж чадсан юм. Энэ бол Библид гардаг Бурханы дайсан билээ: “Агуу луу буюу бүхий л дэлхий ертөнцийг хууран мэхлэгч Диавол ба Сатан гэгддэг эртний могой доош хаягдав” (Илчлэл 12:9).
2002 оны 6-р сарын 28-ны өглөө 5:00 цаг өнгөрч байхад буюу ахан дүүс нартайгаа цугларахаар бэлтгэж байх үед гэнэт хаалга нүдэх чимээ сонсогдов. Бид Бурханы үг номыг нэн даруй нуугаад хаалгаа онгойлгов. Хаалгыг онгойлгоход гэнэт хэдэн арван цагдаа нар дайран орж ирэв. Тэд цахилгаан бороохой, гар буутай байсан бөгөөд биднийг хүчээр суулгаж, толгой дээрээ гараа тавихыг шаардав. Эдгээр муу ёрын цагдаа нар бид нарыг хорьсны дараа яг л тосгон руу дайрч байгаа дээрэмчид шиг бүх өрөөг онгичиж гарав; эд бидний ор дэвсгэр, хувцасыг авч, шалан дээр бүгдийг нь шидэв. Өнгөрсөн хугацаанд би зохион байгуулалттай гэмт хэрэг болоод дээрэмчид дээрэм тонуул хийж байхыг зурагтаар л үзэж байснаас харин "ард түмний цагдаа" зурагтаар гардаг муу ёрын дарангуйлагч, дээрэмчидтэй адил үйлдэл хийнэ гэж огтхон ч санаагүй. Тэр үед би тэднийг Бурханы үгс бүхий номуудыг олох вий гэхээс маш ихээр айж, санаа зовж байлаа. Би сэтгэл дотроо үргэлжлүүлэн залбирч, биднийг харж хамгаалахыг Бурханаас гуйж байв. Залбирлын дараа би Бурханы гайхамшигт үйлсийг харсан. Тэд байшинг бүхэлд нь нэгжиж бидний хувийн эд зүйлсийг нэгжиж, хурааж авсан боловч Бурханы үгс бүхий номуудыг олоогүй билээ. Энэ бол Бурханы төгс хүчит байдал, хамгаалалт, Бурхан бидэнтэй хамт байсан гэдгийг би мэдэж байсан бөгөөд миний Бурханд итгэх итгэл улам өссөн юм. Дараа нь тэд биднийг цагдаагийн газарт аваачиж, тэр шөнөдөө биднийг түр саатуулах байр луу шилжүүлэн хорив. Гурван өдрийн дараа цагдаа нар хүн тус бүрд 300 юанийн торгууль ноогдуулж, бид суллагдахын тулд төлөх ёстой болов. ХКН-ын засгийн газар хүмүүсийн шашин шүтэх эрх чөлөөнд бүдүүлэг, зүй зохисгүй араатан шиг халдаж байгааг хараад би ихэд дургүйцсэн ч, Бурханы үгсийг бодохоос цаашгүй байлаа: “Мянга, мянган жилийн турш энэ нь бузрын газар байсан, энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, азгүй байдлаар дүүрэн, сүнснүүд булан тохой бүрт нь хэрэн тэнэж, залилан мэхэлж, ул үндэсгүй ял зэмлэл тулгаж, [b] балмад догшин, хорон санаатай байж, энэ сүнсний хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхисон; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэсэн бөгөөд энэ нь асар их хамгаалагдсан.[c] Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах вэ? … Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-оос ) Хятадын эрх баригч нам Хятадын энэ сүүдрийн хотод "шашны эрх чөлөө, хүний эрх" гэсэн лоозон байрлуулж байгаа боловч, үнэн хэрэг дээрээ тэд Бурханыг эрээ цээргүй хяхан хавчиж, Бурханыг дагадаг хүмүүсийг баривчилж, хавчиж байлаа. Тэд хүмүүсийг Бурханд итгэж, амьдралын зөв замаар явахыг зөвшөөрдөггүй; тэд бүх итгэгчдийг бүгдийг нь нэг дор устгахыг туйлын ихээр хүсэж байв. Бид хууль зөрчих эсвэл ямар нэг муу зүйл огт хийж байсангүй. Бид зөвхөн хүмүүст Бурханыг таниулж, Бурханыг шүтэн биширч, харанхуй болон өвчин зовлонт амьдралаа орхих боломжийг олгохын тулд сайн мэдээг хуваалцаж байсан юм. Гэвч ХКН-ын цагдаагийнхан биеэ үнэлэх, аллага, санаатай галдан шатаах, залилан мэхлэх, залхаах үйл ажиллагаанд оролцсон муу ёрын хүмүүст анхаарахаас илүүтэйгээр биднийг баривчлан, саатуулж, торгохыг хүсдэг байсан. Тэд эдгээр муу ёрын хүмүүсийн гэмт хэргүүдийг хэлтрүүлж байв. Бодит байдлаас би ХКН-ын засгийн газар нь Бурханыг эсэргүүцдэг, ард түмнийг сохлон, хууран мэхэлдэг чөтгөрийн бүлэг болохыг олж харж чадсан; тэд бол Бурханы дайсан байсан юм.






