Showing posts with label Төгс Xүчит Бурханы үг. Show all posts
Showing posts with label Төгс Xүчит Бурханы үг. Show all posts

05/06/2018

2. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Бие махбодтой болох гэж юу вэ?


Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа.”
(Иохан 1:1)

“Үг махбод болж, бидний дунд оршин, (бид Түүний алдрыг, Эцгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан) нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг.” (Иохан 1:14)

Есүс түүнд, Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ.” (Иохан 14:9-11)

“Би болон Миний Эцэг нэг юм.” (Иохан 10:30)

Холбогдолтой Бурханы үгс:


Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, ердийн мэдрэмж, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махан бие болдог гэсэн үг; ний нуугүй хэлэхэд, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махан биед оршиж, үүгээр дамжуулан Өөрийн бурханлаг ажлаа илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Бие махбодтой болохын ач холбогдол нь энгийн, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн бурханлаг ажлыг хүн чанараараа хэрэгжүүлдэг ба тэгснээрээ Сатаныг дардаг. Бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс махбодтой болно гэсэн үг, өөрөөр хэлбэл Бурхан махан биетэй болдог гэсэн үг; махбодоор хийж буй Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махбодоор хийгдэж, махбодоор илэрхийлэгддэг. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон хэвийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан эхлээд ирэх үеэр, хэрвээ хорин есөн нас хүрэхээс нь өмнө Түүнд хэвийн хүн чанар байгаагүй бол, хэрвээ Тэр төрөнгүүтээ л ид шидийг үзүүлж чадсан бол, хэрвээ Тэр хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж чадсан бол, хэрвээ газар дээр анх хөл тавьсан үеэсээ л Тэр энэ хорвоогийн асуудлуудыг ухан ойлгож, хүн болгоны бодол, санааг мэдэж чадаж байсан бол Түүнийг энгийн хүн гэж хэлж чадахгүй байх байсан бөгөөд Түүний махан биеийг хүний бие гэж хэлж чадахгүй байх байсан юм. Хэрвээ Христийн хувьд байдал ийм байсан бол бие махбодтой болсон Бурханы мөн чанар болоод утга учир алдагдах байсан. Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан нь, Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг баталдаг; улмаар Тэр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг дамжсан явдал нь Тэр ердийн махан бие байсан гэдгийг харуулдаг; цаашлаад Түүний ажил нь Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Ажилд нь хэрэгтэй байсан учраас л Бурхан махбод болсон, өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор, хэвийн хүн чанараар хийх хэрэгтэй байдаг. Энэ нь “Үг махбод болохын”, “Үг махбодоор илрэхийн” урьдчилсан нөхцөл бөгөөд энэ нь Бурханы хоёр удаа бие махбодтой болсны цаад үнэн түүх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Бие махбодтой болсон Түүний амьдрал ба ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх Түүний амьдрал. Тэр хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, орон байр, нойр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй тун хэвийн хүн чанартайгаар энгийн нэг айлд амьдардаг. Өөрөөр хэлбэл, энэ эхний үе шатанд Тэр хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхлэн бурханлаг биш, бүр хэвийн хүн чанартайгаар амьдардаг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараах Түүний амьдрал. Тэр мөн л гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлэлгүйгээр хэвийн хүн чанартай ердийн хүний бүрхүүлтэй оршин суудаг. Гэсэн ч Тэр ганцхан Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ үеийн турш Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ Түүний бурханлаг чанарын хэвийн ажлын үйлчлэлд оршдог; учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж чадах хэмжээнд хүртэл боловсорсон байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь Өөрийн хэвийн хүн чанараар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Өөрийн амьдралын эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанартайгаар амьдардагийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бурханлаг ажлын бүрэн дүүрэн байдалтай хараахан тэнцүү биш, хараахан боловсроогүй байдаг; Түүний хүн чанар боловсорч гүйцэн, Өөрийн үйлчлэлийн үүргийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээр шийдвэртэй эхэлж чаддаг. Махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь, Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг үзүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан, Өөрийн төрсөн мөчөөс шууд ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэн Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхлэсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар нь Түүний бие махбодын мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байхгүй ба хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм байдлаар, Бурханы махбодын хүн чанар нь Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. “Бурхан махбод болох үедээ бүрэн бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш” гэж хэлэх нь доромжлол юм, яагаад гэвэл, энэ нь хүлээж авахын аргагүй үзэл бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараа ч гэсэн, Түүний бурханлаг чанар Өөрийн ажлыг хийх үед нь хүний гадаад бүрхүүл дотор оршсоор байдаг; яг тэр үед хэвийн махан бие дотор ажлаа гүйцэтгэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилгын төлөө Түүний хүн чанар үйлчилдэг. Иймээс ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршиж байгаа бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин Түүний бурханлаг чанар ажиллаж байгаа боловч энэ нь Түүний хүн чанар дотор нуугдсан бурханлаг чанар юм; Түүний ажил нь мөн чанартаа Түүний хүн чанараар биш, харин Түүний бүрэн бурханлаг чанараар хийгдэж байгаа. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махан бие юм. Бурхан хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, бас Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болдог учраас Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Бие махбод болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар дамжуулан Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Бурханы хүсэл болон зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнцөд Бурханыг харж эсвэл Түүнд хүрч болохгүй гэдгийг Тэр мөн илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбод болсон хүний Хүү нь Бурханы өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох гэх мэт зүйлсийг тодорхой болгож, хүнлэг чанартай болгосон. Хэдийгээр хүний Хүүгийн гадаад байдалд Бурханы төрхийн талаар зарим нэг хязгаарлалт байсан боловч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы хувийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—ердөө илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүнлэг чанар эсвэл Түүний бурханлаг чанар байх нь хамаагүй, Тэр ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Энэ хугацаанд гэхдээ Бурхан махан биеэр дамжуулан ажиллаж, махан биеийн өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы жинхэнэ үг болон ажилтай тулгарч, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь мөн, Түүний бурханлаг чанар болон даруу төлөв байдлын дундах Түүний агуу байдлыг ойлгож, түүнчлэн Бурханы жинхэнэ байдал болон бодит байдлын урьдчилсан ойлголт ба урьдчилсан тодорхойлолтыг олж авах боломжийг хүмүүст олгосон.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-нөөс

Хэдийгээр бие махбод болсон Бурханы гадаад байдал хүнтэй яг адилхан байж, Тэр хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа Тэр бүр хүний арга барил эсвэл илэрхийллээр дамжуулан Өөрийн санааг илэрхийлж байсан боловч хүнийг, юмны мөн чанарыг харж байгаа Түүний байдал болон ялзруулагдсан хүмүүсийн хүнийг болон юмны мөн чанарыг харж байгаа байдал огтхон ч адилхан биш. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзруулагдсан хүний хувьд хүрэхийн аргагүй зүйл байсан. Учир нь Бурхан бол үнэн, Түүний бие махбод ч бас Бурханы мөн чанарыг эзэмшдэг бөгөөд Түүний бодол, Түүний хүн чанараар илэрхийлэгдсэн зүйл нь ч мөн үнэн билээ. … Бие махбод болсон Бурханы махан бие нь хэчнээн жирийн, хэчнээн энгийн, хэчнээн дорд байх нь хамаагүй эсвэл хүмүүс Түүнийг хэчнээн үл тоох нь хамаагүй, Түүний бодол, Түүний хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурины өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, санаа бодлоор дамжуулан хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний өндрөөс, ялзруулагдсан хүний өнцгөөс огтхон ч харж чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм журам, онолуудыг хэмжүүр болгон ашигладаг. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээн дотор байдаг; энэ нь ялзруулагдсан хүмүүсийн биелүүлж чадах хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Тэр Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хэмжүүр болгон ашигладаг. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг агуулдаг бөгөөд үүгээрээ бие махбод болсон Бурхан болон ялзруулагдсан хүмүүс хоорондоо шал өөр байдаг. Энэ ялгаа нь хүний ба Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр өөр мөн чанарууд нь тэдний ялгамж чанар, байр суурь, түүнчлэн тэдний аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-нөөс

Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүн шиг хүний бүрхүүлтэй бүх хүмүүсийн дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүмүүсийн дундаас зөвхөн Тэр л бие махбод болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүн бол хүнээс өөр юу ч биш байхад бие махбод болсон Бурхан бол өөр: Тэр Өөрийн махан биедээ зөвхөн хүн чанарыг агуулдаг төдийгүй үүнээс ч илүүтэйгээр, бурханлаг чанарыг агуулж байдаг. Түүний хүн чанарыг махан биеийнх нь гадаад төрхөөс болон Түүний өдөр тутмын амьдралаас харж болно, харин Түүний бурханлаг чанарыг ойлгоход хэцүү. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л зөвхөн илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адилаар ер бусын байдаггүй, үүнийг харах хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч хүртэл бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Үнэндээ, Намайг энэ талаар ийм дэлгэрэнгүй ярьсны дараа ч гэсэн энэ нь та нарын ихэнхэд учир битүүлэг хэвээр байна гэж Би бодож байна. Энэ асуудал бол маш энгийн: Бурхан махан биетэй болоход Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол болдог. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы орших махан биеийн мөн чанар”-аас

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийн удирдлагад саад болох ямар ч ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврах бөгөөд энэ нь Бурханы өөрийн удирдлагын төлөө билээ. Үүний адилаар, Христийн ажил нь хүнийг аврах бөгөөд Бурханы хүслийн төлөө юм. Бурхан махан биетэй болж, Өөрийн мөн чанарыг Өөрийн махан биедээ бодитой болгох ба Түүний тэрхүү махан бие нь Өөрийнхөө ажлыг хийхэд хангалттай билээ. Тиймээс, Бурханы Сүнсний бүх ажил нь бие махбодтой байх хугацаанд, Христийн ажлаар солигдох бөгөөд бие махбодтой болсон Бурханы цаг хугацааны турш дахь бүх ажил нь Христийн ажил байх юм. Энэ нь өөр ямар ч эрин үеийн ажилтай холилдохгүй. Нэгэнт Бурхан махан биетэй болсон учраас, Тэрээр Өөрийн бие махбодын ялгамж чанараар ажиллана; Тэр нэгэнт бие махбодтой ирсэн учраас Өөрийн хийх ёстой ажлаа махан биеэрээ дуусгана. Бурханы Сүнс ч байсан эсвэл Христ ч байсан хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд Тэр Өөрийн хийх ёстой ажлыг хийж, Өөрийн биелүүлэх ёстой үйлчлэлийг гүйцэтгэдэг.

Бурханы мөн чанар нь өөрөө эрх мэдлийг эзэмшдэг, гэхдээ Түүнээс ирсэн эрх мэдэлд Тэр бүрэн захирагдаж чаддаг. Сүнсний ажил ч бай, махан биеийн ажил ч бай аль аль нь нөгөөтэйгээ зөрчилддөггүй. Бурханы Сүнс бол бүх бүтээлийг захирдаг эрх мэдэл юм. Бурханы мөн чанартай махан бие ч гэсэн мөн эрх мэдэл эзэмшдэг, гэхдээ махан бие дэх Бурхан нь тэнгэрлэг Эцгийн хүслийг дагасан бүх ажлыг хийж чадна. Үүнд ямар ч хүн хүрч, ойлгож чадахгүй. Бурхан Өөрөө эрх мэдэл, гэвч Түүний махан бие ч Түүний эрх мэдэлд захирагдана. Энэ үгний дотоод утга учир нь энэ билээ: “Христ, Бурхан Эцгийн хүслийг дуулгавартай дагадаг.” Бурхан бол Сүнс ба авралын ажлыг хийж чадна, мөн Бурхан хүн болж чадна. Ямар ч байсан, Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг хийдэг; Тэр саад ч болдоггүй, хөндлөнгөөс ч оролцдоггүй, тэр ч байтугай харилцан зөрчилдөөнтэй ажил хийдэггүй, учир нь Сүнсний болоод махан биеийн хийх ажлын мөн чанар нь адилхан билээ. Сүнс ч бай, махан бие ч бай хоёулаа нэгэн хүслийг биелүүлэхийн төлөө ажилладаг ба нэг ажлыг удирддаг. Хэдийгээр Сүнс ба махан бие нь харьцуулшгүй хоёр чанартай ч, тэдний мөн чанар нь адилхан; хоёулаа Бурханы Өөрийн мөн чанарыг болон Бурханы ялгамж чанарыг агуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас

Бурханы Сүнсний өмссөн бие махбод бол Бурханы Өөрийнх нь бие махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд: Тэр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний бие махбод мөн эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм бие махбод нь хүн төрөлхтөнд зөвхөн зөвт, ач тустайг үйлдэж чаддаг ба ариун, гайхамшигтай, агуу тул үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчиж, Бурханы Сүнсэнд тэрсэлсэн өчүүхэн ч атугай зүйлийг хийж үл чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-аас

Энэ махбод нь хүн бас Бурхан, энэ нь хэвийн хүн чанарыг эзэмшсэн хүн, бас бүрэн бурханлаг чанар бүхий Бурхан юм. Иймээс, энэ махбод хэдийгээр Бурханы Сүнс биш, Сүнснээс ихээхэн ялгаатай ч гэсэн тэр бол хүн төрөлхтнийг аврагч бие махбодтой болсон Бурхан Өөрөө буюу Сүнс, бас махбод билээ. Түүнийг юу гэж дуудах нь хамаагүй, эцсийн эцэст энэ бол хүн төрөлхтнийг авардаг Бурхан Өөрөө юм. Учир нь Бурханы Сүнсийг махбодоос салгахын аргагүй бөгөөд махбодын ажил нь ч бас Бурханы Сүнсний ажил юм; энэ ажлыг Сүнсний ялгамж чанарыг ашиглан хийдэггүй, харин махбодын ялгамж чанарыг ашиглан хийдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-гээс

04/06/2018

1. Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажлаа хийхийн тулд Хүний Хүү болон гарч ирнэ гэдгийг Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн юм.

1. Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажлаа хийхийн тулд Хүний Хүү болон гарч ирнэ гэдгийг Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн юм.

1. Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажлаа хийхийн тулд Хүний Хүү болон гарч ирнэ гэдгийг Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн юм.


Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ.” (Лук 12:40)

“Гэхдээ хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно.” (Матай 24:37)

03/06/2018

Бурханы хүн төрөлхтнийг хамгаалах хамгийн сайн хамгаалалт



Куйчиан Рижао хот, Шандон муж

     Амьдралд эзлэх байр суурь буюу статус минь миний хэзээ ч тавьж явуулж чадахгүй зүйл байсан бөгөөд Бурхан намайг ил гаргасан орчныг бий болгоход би сөрөг хандлагатай, гомдоллодог, цөхөрсөн хүн л байв. Цэвэршүүлэлт ахин дахин хийгдсэний дараагаар л би Бурханы сайн санааг болонТэрээр намайг шалгаж байгаа нь тарчилгах гэсэндээ бус болохыг ойлгосон юм. Үүний оронд намайг цэвэрлэж, төгс болгож, байр суурь олж авахын төлөө Бурханд итгэх нь намайг сүйрүүлэхэд л хүргэнэ гэдгийг ойлгуулж, ингэснээр баримталж буй буруу үзэл бодлоо орхиж, өмнөө зөв зорилго тавьж дагах боломж олгоход оршиж байсан юм.

   Чуулганд удирдагчийн үүргийг хэсэг хугацаанд гүйцэтгэсний дараа намайг дүүргийн удирдагчийн түншээр дэвшүүлэн томилов. Төд удалгүй намайг дахин дэвшүүлж, дүүргийн удирдагч болгов. Энэхүү шугаман “өгсөлт” нь намайг ажил үүргээ гүйцэтгэхийн тулд илүү шаргуу ажиллахад хүргэж, үүнээс ч илүү их итгэл надад хүлээлгэх өдөр ирэхийг хүсэн хүлээдэг болов. Алхам алхмаар “дээшлэх” тухай дөнгөж л бодож байтал намайг өөр хүнээр сольчихов! Тэр үед энэ надад маш хүчтэй цохилт болж, би байр сууриа алдаж, Бурханд итгэх итгэлийн маань зам төгссөн мэт санагдаж байлаа. Би маш их шаналж,чуулганыг орхих тухай хүртэл бодож үзэв. Тэр байтугай үхэх тухай ч хүртэл бодож үзэв. Хожим нь Бурханы үгээс ирсэн гэгээрлээр дамжуулан би тэрхүү сөрөг байдлаасаа аажимдаа гарч чадсан юм. Түүний үгэнд: “Уулс нүүх үедээ чиний байрын төлөө тэд тойруу замаар явна гэж үү? Ус урсах үедээ чиний байрын өмнө тэд урсахаа болих уу? Тэнгэр газар чиний байраас болж урвуугаар өөрчлөгдөх үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хорин хоёр дахь айлдвар”-аас) гэсэн байв. Тэр үед байр суурь олж авах гэсэн дур хүсэл маань хэтэрхий хүчтэй байсан бөгөөд Бурханд итгэх итгэл маань байр суурь олж авахын төлөө байх ёсгүй гэдгийг ухамсарлан ойлгож байсан ч би өөрийгөө бодитоор огт ойлгодоггүй байжээ. “Би цаашид байр суурь хөөцөлдөхгүй, надад ямар ч ажил хариуцуулсан бай, би түүнийг нь дуулгавартай гүйцэтгэх болно. Өөр зүйл байхгүй” гэж дотроо бодов. Хожим нь, чуулган надад сайн мэдээ номлож, шинэ итгэгч нарт санаа тавих ажлыг даалгаж өгөв. Би энэ бүгдийг хүлээн зөвшөөрсөн юм. Иймээс би өөрийгөө байр суурь олж авах гэсэн дур хүслээ орхисон гэж итгэж байв.

    Удалгүй би шинэ итгэгч нарт санаа тавих үүрэгт ажлаас чуулганы удирдагч болж, дахин дэвшив. Тэр үед зүрх сэтгэлийн маань гүнд “эргэн ирэх” гэсэн дур хүсэл маань хөдөлж байв. Би тэрхүү дур хүсэлдээ захирагдан бусдад сэтгэгдэл төрүүлэхийн тулд бүхнийг хийж, удирдлагын зүгээс миний “өөрчлөлтийг” олж харна хэмээн найдаж байлаа. Чуулганы дүүргүүдийг хэсгүүдэд хуваах цаг болоход, “Энэ удаад тэд намайг дүүргийн удирдагчийн түнш болгох байх” гэсэн бодол надаас ерөөсөө салж өгөхгүй байв. Гэтэл Бурханы төлөвлөгөө байр суурь олж авах гэсэн мөрөөдлийг маань дахин нурааж, би өөр чуулганы диконы харилцааны зохицуулагч болов. Ийм бодит нөхцөл байдалтай тулгарахдаа би буруугаар ойлгож, гомдоллож, зүрх сэтгэлд минь гомдол тэмцэл зэрэгцэж, “Бурхан минь, бусад хүмүүс завхралд автаж, ажилдаа алдаа гаргадаг ч тэд удирдагчийн ажлыг хийсэн хэвээр байна. Би өөрийгөө бүх талаараа хэнээс ч дутахгүй зориулсан байхад Бурхан яагаад намайг ашиглахгүй байгаа юм бэ? Би яагаад ийм азгүй юм бэ?” гэж асуув. Би цэвэршүүлэлтийн шаналлыгахин мэдрэв. Бурханы дараах үгс харанхуйн дунд намайг чиглүүлж өгсөн билээ: “Чи цохилтын дараах цохилт болон сахилгажуулалтын дараах сахилгажуулалтыг хамгийн сайн хамгаалалт гэж хардаггүй, харин чи үүнийг Тэнгэрийн үндэслэлгүй өдөөн хатгалга эсвэл чамд тохирох залхаан цээрлүүлэлт гэж хардаг. Чи маш мэдлэггүй! … Харин ч энэ нь зүгээр л үүнийг шархлуулсан. Чи энэхүү “хэрцгий балмад гэсгээлтийг” энэ амьдрал дахь дайснаа гэж зөвхөн үзсэн боловч чи юу ч олж аваагүй. Чи өөрийнхөө зөв гэдэгт бат итгэлтэй байдаг! Чи маш жигшүүртэй учраас ийм төрлийн шалгалтуудад өртдөг гэж чи ховорхон итгэдэг, харин ч чи өөрийгөө хэтэрхий хувьгүй гэж итгэдэг ба цаашлаад Би чамайг үргэлж гоочилдог гэж хэлдэг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Суралцдаггүй агаад юу ч мэддэггүй хүмүүс араатнаас өөрцгүй биш гэж үү?”-гээс) Бурханы үгс миний зүрх сэтгэлийг хурц сэлэм мэт нэвт хатгав. Энэ бол үнэн шүү! Бүдэрч байсан бүх үедээ би түүнээс юу ч олж аваагүй байж. Байр сууриа алдсанаар амьдралын утга учир алдагдаж байгаа юм шиг, амьдрал, үхлийн хооронд үймж байгаа мэт надад санагддаг байлаа. Байр суурь миний үхлийн шарх болсон байв. Гэвч эдгээр цээрлүүлэлтээс би өөрийгөө үнэхээр ойлгож чадаагүй бөгөөд Бурханы үнэн сэтгэлийн санааг бүр ойлгоогүй байсан. Бурхан намайг шалгаж байгаа нь намайг зөв зорилготой болгохын тулд байр суурийн төлөөх дур хүслийг маань саармагжуулахад оршиж байсныг би ойлгоогүй юм. Үүний оронд би Бурханыг буруугаар ойлгож, гомдоллож, Тэрээр намайг санаатайгаар тарчлааж, миний хувьд бүх зүйлийг хүнд хэцүү болгохыг оролдож байгаа юм байна хэмээн итгэж, өөрийгөө үнэхээр азгүй нэгэн гэж бодож байв. Би үнэхээр ухаангүй, тэнэг байжээ!

   Хожим нь би Бурханы ярианаас: “хүний уг чанарын доторх завхралыг шалгалтуудаар дамжуулан шийдвэрлэх ёстой. Өөрийнхөө давж чаддаггүй ямар нэг талуудын хувьд, чи цэвэршүүлэгдэх ёстой—энэ бол Бурханы төлөвлөгөө. Өөрийнхөө завхралыг танин мэдэхийн тулд цэвэршүүлэгдэхийг чамаас шаардан, чамд зориулсан орчин нөхцөлийг Бурхан бүтээдэг. Эцэстээ чи, үхээд, өөрийн заль мэх, хүслийг хаяж, Бурханы дээд эрх ба зохицуулалтанд захирагдахыг илүүд үзэх хэмжээнд очдог. … Иймээс хэрвээ хүмүүст хэдэн жилийн цэвэршүүлэлт байхгүй бол, хэрвээ тэдэнд тодорхой хэмжээний зовлон байхгүй бол тэд өөрсдийн бодол болон зүрх сэтгэл дэх махбодын завхралын хүлээснээс зайлсхийж чадахгүй. Чи Сатаны хүлээсэнд автсаар байгаа аливаа талд, өөрийн гэсэн хүсэл, шаардлага агуулсаар байгаа ямар ч талд—энэ талуудад чи зовох ёстой. Зөвхөн зовсноор л сургамж авч чадна, энэ нь үнэнийг олж авч, Бурханы санаа зорилгыг ойлгох чадвартай байх гэсэн үг юм.” (Христийн ярианы тэмдэглэл номын “Шалгалтуудын дунд Бурханыг хэрхэн хангалуун байлгах вэ”). гэснийг олж харав.Бурханы үгийг харж, ар араасаа цуварч ирсэн цэвэршүүлэлтийн тухай бодох үед би Бурханы нинжин санаа зорилгыг эцэстээ ойлгож, Бурханы агуу хайр, авралыг амтлан мэдэрч чадсан билээ. Би их зантай, мунхаг, Бурханы зүрх сэтгэлийг ойлгодоггүй нэгэн байсан хэдий ч Тэрээр намайг ахин дахин шалгах орчныг бий болгож, цэвэршүүлэлтийн шаналал дунд өөрийн завхрал, их зан, ухаангүй байдал, мөн байр суурийн төлөөх дур хүсэл минь хэт их байгааг ухамсарлан ойлгохыг надад тулган шаардаж байжээ. Тэрээр намайг байр сууринд захирагддаг байдлаас минь татан гаргаж, байр суурийн араас ахин хөөцөлдөхгүй болоход минь чиглүүлж өгсөн. Илүү их ойлгож мэдэхийг хичээхийн хэрээр намайг сохор, их зантай байх үед Бурханы намайг хайрлаж байсан хайр үнэхээр агуу байсныг илүү их мэдэрч билээ. Би Бурханыг буруугаар ойлгож, буруутгаж, Түүний зүрх сэтгэлийг үнэхээр шархлуулж байжээ. Тэр үед би харамслын нулимсаа барьж дийлэлгүй, Бурханы өмнө сөгдөж, “Бурхан минь! Намайг гэсэн Таны хайр, авралд талархаж байна. Хэрэв би Танаас эдгээр гэсгээлт, шүүлтийг амсаагүй бол би байр суурийн араас хөөцөлдөж, өөрийгөө бүр мөсөн сүйрүүлэхэд хүргэх ганцхан урсгалтай замаар явх байсан. Таны шалгалт, цэвэршүүлэлт надад агуу том хамгаалалт, аврал минь боллоо. Ай, Бурхан минь! Таны надад тавьж буй сайн санааг би ойлгож, үнэнийг баримталж, Таны бүтээсэн орчинд Таны хүслийг илүү их эрэлхийлж, үнэнийг баримталж, зан чанараа өөрчилж, ухамсартай, ухаалаг бүтээл байж, миний дотор хийгдэж буй Таны ажлыг хий дэмий үрэгдүүлэхгүйн тулд би эдгээр саад тотгорыг таягдан хаях хүсэл эрмэлзэлтэй байна.

05/05/2018

“Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно” | уншлага



Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн:“Олон хүмүүс Миний хэлсэн зүйлийг анхаарахгүй байх, гэвч тэнгэрээс цагаан үүлэн дундаас Есүс бууж ирэхийг өөрийн нүдээрээ харах үед зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүст хэлэхийг хүсэж байна.

28/04/2018

Төгс Xүчит Бурханы үг | Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?

Төгс   Xүчит Бурханы үг |  Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?
Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?
   Бурханд итгэдэг хүн болохын хувьд чи, өнөөдөр эцсийн өдрүүд дэх Бурханы ажил болон чиний төлөө Бурханы төлөвлөсөн бүх ажлыг хүлээн авч байгаагаараа чи Бурханаас үнэхээр агуу өргөмжлөл, авралыг хүлээн авсан гэдгээ ойлгох ёстой. 

26/04/2018

Монгол магтан дуу | “Бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажлыг хийдэг”


Бурханы махбодоор хийдэг ажил нь сүр хүчтэй ч бус нуугдмал ч биш Нэг дээр нэгийг нэмэхэд хоёр байдаг шиг жинхэнэ бодитой, Энэ нь нууц биш бас хоёр нүүртэй ч бус Бүх хүмүүс бодит үнэнийг харж, Үнэн, мэдлэгийг тэд олдог.

25/04/2018

Загалмайн агуу хайр | “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх” | Бурханы айлдвар



   Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд хангалттай тахилыг шаардсан.

21/04/2018

Төгс Xүчит Бурханы үг | Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн

Төгс   Xүчит Бурханы үг  |  Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн
Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн
      Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн.

18/04/2018

Төгс Xүчит Бурханы үг | Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм(Хоёрдугаар хэсэг)

Төгс   Xүчит Бурханы үг  |  Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм(Хоёрдугаар хэсэг)
Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм(Хоёрдугаар хэсэг)
      Бурханы Өөрийн ажил бол хүний мэдэх ёстой үзэгдэл юм, учир нь Бурханы ажлыг хүн биелүүлж чадахгүй ба хүн эзэмшдэггүй. Ажлын гурван үе шат нь Бурханы удирдлагын бүрэн дүүрэн байдал бөгөөд хүний мэдэх ёстой үүнээс илүү агуу үзэгдэл байхгүй. 

16/04/2018

Төгс Xүчит Бурханы үг | Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн


Төгс   Xүчит Бурханы үг  |  Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн
Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн
   Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн.

07/04/2018

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд | Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн ойлгох вэ?

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд  |  Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн ойлгох вэ?

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд

Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн ойлгох вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа. Тэрээр анх Бурхантай хамт байсан юм” (Иохан 1:1-2)
“Үг махбод болж, бидний дунд оршин, (бид Түүний алдрыг, Эцгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан) нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

10/01/2018

Төгс Хүчит Бурханы үг | Дөчин дөрөв дэх айлдвар

Төгс Хүчит Бурханы үг |  Дөчин дөрөв дэх айлдвар
Үг нь махбодоор илэрсэн
           Хүмүүс Миний ажлыг дайвар гэж үздэг, тэд үүний төлөө нойр, хоолноос татгалздаггүй бөгөөд тэгэхээр Надад хандах хандлагад нь тохирсон шаардлагыг хүнд тавихаас өөр арга Надад үгүй.

31/12/2017

Төгс Хүчит Бурханы үг | Цорын ганц Бурхан Өөрөө I

Төгс Хүчит Бурханы үг  |  Цорын ганц Бурхан Өөрөө I
 Цорын ганц Бурхан Өөрөө I

Бурханы эрх мэдэл (I)

Миний сүүлийн хэдэн нөхөрлөл нь Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай байсан. Эдгээр нөхөрлөлийн дараа, Бурханы зан чанарын талаар ойлголт болон мэдлэгийг олж авсан мэт та нарт санагдаж байна уу? Хэр их ойлголт, мэдлэгийг олж авсан бэ?

27/12/2017

Төгс Хүчит Бурханы үг | Цорын ганц Бурхан Өөрөө IV

Төгс Хүчит Бурханы үг  |  Цорын ганц Бурхан Өөрөө IV
Цорын ганц Бурхан Өөрөө IV

Бурханы ариун байдал (I)

Бид өнөөдөр Бурханы эрх мэдлийн талаар нэмж ярилцсан ба бид яг одоо Бурханы зөвт байдлын тухай ярилцахгүй. Өнөөдөр бид цоо шинэ сэдэв буюу—Бурханы ариун байдлын талаар ярих болно.Бурханы ариун байдал бол Бурханы цорын ганц мөн чанарын өөр нэгэн тал юм, иймээс энэ сэдвийг энд зайлшгүй ярилцах хэрэгтэй билээ.

26/12/2017

Төгс Хүчит Бурханы үг | Цорын ганц Бурхан Өөрөө III

Төгс Хүчит Бурханы үг   |  Цорын ганц Бурхан Өөрөө III
Цорын ганц Бурхан Өөрөө III

Бурханы эрх мэдэл (II)

Өнөөдөр бид өөрсдийн нөхөрлөлөө “Цорын ганц Бурхан Өөрөө” гэсэн сэдвийн тухай үргэлжлүүлэх болно. Бид энэ сэдвээр өмнө нь хоёр ч удаа нөхөрлөл хийсэн бөгөөд эхнийх нь Бурханы эрх мэдэлтэй холбоотой, хоёр дахь нь Бурханы зөвт зан чанартай холбоотой байсан.

25/12/2017

Төгс Хүчит Бурханы үг | Цорын ганц Бурхан Өөрөө II


 Төгс Хүчит Бурханы үг  |  Цорын ганц Бурхан Өөрөө II
Цорын ганц Бурхан Өөрөө II

Бурханы зөвт зан чанар

Одоо та нар Бурханы эрх мэдлийн тухай өмнөх нөхөрлөлүүдийг сонссон болохоор энэ талаарх үгсээр нэлээд сайн зэвсэглэсэн гэдэгт Би итгэлтэй байна. Та нар хэр ихийг хүлээн авч, ухаарч, ойлгох нь бүгд хэр их хичээл зүтгэл гаргахаас чинь хамаарна.

23/12/2017

Төгс Хүчит Бурханы үг | Цорын ганц Бурхан Өөрөө I

Төгс Хүчит Бурханы үг  |  Цорын ганц Бурхан Өөрөө I
Цорын ганц Бурхан Өөрөө I

Бурханы эрх мэдэл (I)

Миний сүүлийн хэдэн нөхөрлөл нь Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай байсан. Эдгээр нөхөрлөлийн дараа, Бурханы зан чанарын талаар ойлголт болон мэдлэгийг олж авсан мэт та нарт санагдаж байна уу?

21/12/2017

Төгс Хүчит Бурханы үг | Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Төгс Хүчит Бурханы үг  |  Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
   Эдгээр хэдэн нөхөрлөлүүд хүн нэг бүрд маш их нөлөө үзүүлсэн. Одоогийн байдлаар хүмүүс эцсийн эцэст Бурханы жинхэнэ оршин тогтнолыг болон Бурхан үнэндээ тэдэнд маш ойр байдгийг үнэхээр мэдэрсэн.

19/12/2017

Төгс Хүчит Бурханы үг | Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Төгс Хүчит Бурханы үг  |  Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
 Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
     Сүүлийн уулзалтаараа бид маш чухал сэдвийг хуваалцсан билээ. Энэ нь юу байсныг та нар санаж байна уу? Би үүнийг давтаж хэлье. Бидний сүүлийн нөхөрлөлийн сэдэв бол: Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө байсан.