05/06/2018

2. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Бие махбодтой болох гэж юу вэ?


Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа.”
(Иохан 1:1)

“Үг махбод болж, бидний дунд оршин, (бид Түүний алдрыг, Эцгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан) нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг.” (Иохан 1:14)

Есүс түүнд, Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ.” (Иохан 14:9-11)

“Би болон Миний Эцэг нэг юм.” (Иохан 10:30)

Холбогдолтой Бурханы үгс:


Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, ердийн мэдрэмж, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махан бие болдог гэсэн үг; ний нуугүй хэлэхэд, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махан биед оршиж, үүгээр дамжуулан Өөрийн бурханлаг ажлаа илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Бие махбодтой болохын ач холбогдол нь энгийн, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн бурханлаг ажлыг хүн чанараараа хэрэгжүүлдэг ба тэгснээрээ Сатаныг дардаг. Бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс махбодтой болно гэсэн үг, өөрөөр хэлбэл Бурхан махан биетэй болдог гэсэн үг; махбодоор хийж буй Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махбодоор хийгдэж, махбодоор илэрхийлэгддэг. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон хэвийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан эхлээд ирэх үеэр, хэрвээ хорин есөн нас хүрэхээс нь өмнө Түүнд хэвийн хүн чанар байгаагүй бол, хэрвээ Тэр төрөнгүүтээ л ид шидийг үзүүлж чадсан бол, хэрвээ Тэр хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж чадсан бол, хэрвээ газар дээр анх хөл тавьсан үеэсээ л Тэр энэ хорвоогийн асуудлуудыг ухан ойлгож, хүн болгоны бодол, санааг мэдэж чадаж байсан бол Түүнийг энгийн хүн гэж хэлж чадахгүй байх байсан бөгөөд Түүний махан биеийг хүний бие гэж хэлж чадахгүй байх байсан юм. Хэрвээ Христийн хувьд байдал ийм байсан бол бие махбодтой болсон Бурханы мөн чанар болоод утга учир алдагдах байсан. Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан нь, Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг баталдаг; улмаар Тэр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг дамжсан явдал нь Тэр ердийн махан бие байсан гэдгийг харуулдаг; цаашлаад Түүний ажил нь Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Ажилд нь хэрэгтэй байсан учраас л Бурхан махбод болсон, өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор, хэвийн хүн чанараар хийх хэрэгтэй байдаг. Энэ нь “Үг махбод болохын”, “Үг махбодоор илрэхийн” урьдчилсан нөхцөл бөгөөд энэ нь Бурханы хоёр удаа бие махбодтой болсны цаад үнэн түүх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Бие махбодтой болсон Түүний амьдрал ба ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх Түүний амьдрал. Тэр хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, орон байр, нойр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй тун хэвийн хүн чанартайгаар энгийн нэг айлд амьдардаг. Өөрөөр хэлбэл, энэ эхний үе шатанд Тэр хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхлэн бурханлаг биш, бүр хэвийн хүн чанартайгаар амьдардаг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараах Түүний амьдрал. Тэр мөн л гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлэлгүйгээр хэвийн хүн чанартай ердийн хүний бүрхүүлтэй оршин суудаг. Гэсэн ч Тэр ганцхан Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ үеийн турш Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ Түүний бурханлаг чанарын хэвийн ажлын үйлчлэлд оршдог; учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж чадах хэмжээнд хүртэл боловсорсон байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь Өөрийн хэвийн хүн чанараар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Өөрийн амьдралын эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанартайгаар амьдардагийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бурханлаг ажлын бүрэн дүүрэн байдалтай хараахан тэнцүү биш, хараахан боловсроогүй байдаг; Түүний хүн чанар боловсорч гүйцэн, Өөрийн үйлчлэлийн үүргийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээр шийдвэртэй эхэлж чаддаг. Махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь, Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг үзүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан, Өөрийн төрсөн мөчөөс шууд ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэн Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхлэсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар нь Түүний бие махбодын мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байхгүй ба хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм байдлаар, Бурханы махбодын хүн чанар нь Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. “Бурхан махбод болох үедээ бүрэн бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш” гэж хэлэх нь доромжлол юм, яагаад гэвэл, энэ нь хүлээж авахын аргагүй үзэл бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараа ч гэсэн, Түүний бурханлаг чанар Өөрийн ажлыг хийх үед нь хүний гадаад бүрхүүл дотор оршсоор байдаг; яг тэр үед хэвийн махан бие дотор ажлаа гүйцэтгэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилгын төлөө Түүний хүн чанар үйлчилдэг. Иймээс ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршиж байгаа бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин Түүний бурханлаг чанар ажиллаж байгаа боловч энэ нь Түүний хүн чанар дотор нуугдсан бурханлаг чанар юм; Түүний ажил нь мөн чанартаа Түүний хүн чанараар биш, харин Түүний бүрэн бурханлаг чанараар хийгдэж байгаа. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махан бие юм. Бурхан хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, бас Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болдог учраас Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Бие махбод болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар дамжуулан Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Бурханы хүсэл болон зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнцөд Бурханыг харж эсвэл Түүнд хүрч болохгүй гэдгийг Тэр мөн илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбод болсон хүний Хүү нь Бурханы өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох гэх мэт зүйлсийг тодорхой болгож, хүнлэг чанартай болгосон. Хэдийгээр хүний Хүүгийн гадаад байдалд Бурханы төрхийн талаар зарим нэг хязгаарлалт байсан боловч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы хувийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—ердөө илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүнлэг чанар эсвэл Түүний бурханлаг чанар байх нь хамаагүй, Тэр ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Энэ хугацаанд гэхдээ Бурхан махан биеэр дамжуулан ажиллаж, махан биеийн өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы жинхэнэ үг болон ажилтай тулгарч, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь мөн, Түүний бурханлаг чанар болон даруу төлөв байдлын дундах Түүний агуу байдлыг ойлгож, түүнчлэн Бурханы жинхэнэ байдал болон бодит байдлын урьдчилсан ойлголт ба урьдчилсан тодорхойлолтыг олж авах боломжийг хүмүүст олгосон.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-нөөс

Хэдийгээр бие махбод болсон Бурханы гадаад байдал хүнтэй яг адилхан байж, Тэр хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа Тэр бүр хүний арга барил эсвэл илэрхийллээр дамжуулан Өөрийн санааг илэрхийлж байсан боловч хүнийг, юмны мөн чанарыг харж байгаа Түүний байдал болон ялзруулагдсан хүмүүсийн хүнийг болон юмны мөн чанарыг харж байгаа байдал огтхон ч адилхан биш. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзруулагдсан хүний хувьд хүрэхийн аргагүй зүйл байсан. Учир нь Бурхан бол үнэн, Түүний бие махбод ч бас Бурханы мөн чанарыг эзэмшдэг бөгөөд Түүний бодол, Түүний хүн чанараар илэрхийлэгдсэн зүйл нь ч мөн үнэн билээ. … Бие махбод болсон Бурханы махан бие нь хэчнээн жирийн, хэчнээн энгийн, хэчнээн дорд байх нь хамаагүй эсвэл хүмүүс Түүнийг хэчнээн үл тоох нь хамаагүй, Түүний бодол, Түүний хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурины өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, санаа бодлоор дамжуулан хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний өндрөөс, ялзруулагдсан хүний өнцгөөс огтхон ч харж чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм журам, онолуудыг хэмжүүр болгон ашигладаг. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээн дотор байдаг; энэ нь ялзруулагдсан хүмүүсийн биелүүлж чадах хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Тэр Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хэмжүүр болгон ашигладаг. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг агуулдаг бөгөөд үүгээрээ бие махбод болсон Бурхан болон ялзруулагдсан хүмүүс хоорондоо шал өөр байдаг. Энэ ялгаа нь хүний ба Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр өөр мөн чанарууд нь тэдний ялгамж чанар, байр суурь, түүнчлэн тэдний аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-нөөс

Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүн шиг хүний бүрхүүлтэй бүх хүмүүсийн дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүмүүсийн дундаас зөвхөн Тэр л бие махбод болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүн бол хүнээс өөр юу ч биш байхад бие махбод болсон Бурхан бол өөр: Тэр Өөрийн махан биедээ зөвхөн хүн чанарыг агуулдаг төдийгүй үүнээс ч илүүтэйгээр, бурханлаг чанарыг агуулж байдаг. Түүний хүн чанарыг махан биеийнх нь гадаад төрхөөс болон Түүний өдөр тутмын амьдралаас харж болно, харин Түүний бурханлаг чанарыг ойлгоход хэцүү. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л зөвхөн илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адилаар ер бусын байдаггүй, үүнийг харах хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч хүртэл бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Үнэндээ, Намайг энэ талаар ийм дэлгэрэнгүй ярьсны дараа ч гэсэн энэ нь та нарын ихэнхэд учир битүүлэг хэвээр байна гэж Би бодож байна. Энэ асуудал бол маш энгийн: Бурхан махан биетэй болоход Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол болдог. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы орших махан биеийн мөн чанар”-аас

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийн удирдлагад саад болох ямар ч ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврах бөгөөд энэ нь Бурханы өөрийн удирдлагын төлөө билээ. Үүний адилаар, Христийн ажил нь хүнийг аврах бөгөөд Бурханы хүслийн төлөө юм. Бурхан махан биетэй болж, Өөрийн мөн чанарыг Өөрийн махан биедээ бодитой болгох ба Түүний тэрхүү махан бие нь Өөрийнхөө ажлыг хийхэд хангалттай билээ. Тиймээс, Бурханы Сүнсний бүх ажил нь бие махбодтой байх хугацаанд, Христийн ажлаар солигдох бөгөөд бие махбодтой болсон Бурханы цаг хугацааны турш дахь бүх ажил нь Христийн ажил байх юм. Энэ нь өөр ямар ч эрин үеийн ажилтай холилдохгүй. Нэгэнт Бурхан махан биетэй болсон учраас, Тэрээр Өөрийн бие махбодын ялгамж чанараар ажиллана; Тэр нэгэнт бие махбодтой ирсэн учраас Өөрийн хийх ёстой ажлаа махан биеэрээ дуусгана. Бурханы Сүнс ч байсан эсвэл Христ ч байсан хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд Тэр Өөрийн хийх ёстой ажлыг хийж, Өөрийн биелүүлэх ёстой үйлчлэлийг гүйцэтгэдэг.

Бурханы мөн чанар нь өөрөө эрх мэдлийг эзэмшдэг, гэхдээ Түүнээс ирсэн эрх мэдэлд Тэр бүрэн захирагдаж чаддаг. Сүнсний ажил ч бай, махан биеийн ажил ч бай аль аль нь нөгөөтэйгээ зөрчилддөггүй. Бурханы Сүнс бол бүх бүтээлийг захирдаг эрх мэдэл юм. Бурханы мөн чанартай махан бие ч гэсэн мөн эрх мэдэл эзэмшдэг, гэхдээ махан бие дэх Бурхан нь тэнгэрлэг Эцгийн хүслийг дагасан бүх ажлыг хийж чадна. Үүнд ямар ч хүн хүрч, ойлгож чадахгүй. Бурхан Өөрөө эрх мэдэл, гэвч Түүний махан бие ч Түүний эрх мэдэлд захирагдана. Энэ үгний дотоод утга учир нь энэ билээ: “Христ, Бурхан Эцгийн хүслийг дуулгавартай дагадаг.” Бурхан бол Сүнс ба авралын ажлыг хийж чадна, мөн Бурхан хүн болж чадна. Ямар ч байсан, Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг хийдэг; Тэр саад ч болдоггүй, хөндлөнгөөс ч оролцдоггүй, тэр ч байтугай харилцан зөрчилдөөнтэй ажил хийдэггүй, учир нь Сүнсний болоод махан биеийн хийх ажлын мөн чанар нь адилхан билээ. Сүнс ч бай, махан бие ч бай хоёулаа нэгэн хүслийг биелүүлэхийн төлөө ажилладаг ба нэг ажлыг удирддаг. Хэдийгээр Сүнс ба махан бие нь харьцуулшгүй хоёр чанартай ч, тэдний мөн чанар нь адилхан; хоёулаа Бурханы Өөрийн мөн чанарыг болон Бурханы ялгамж чанарыг агуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас

Бурханы Сүнсний өмссөн бие махбод бол Бурханы Өөрийнх нь бие махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд: Тэр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний бие махбод мөн эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм бие махбод нь хүн төрөлхтөнд зөвхөн зөвт, ач тустайг үйлдэж чаддаг ба ариун, гайхамшигтай, агуу тул үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчиж, Бурханы Сүнсэнд тэрсэлсэн өчүүхэн ч атугай зүйлийг хийж үл чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-аас

Энэ махбод нь хүн бас Бурхан, энэ нь хэвийн хүн чанарыг эзэмшсэн хүн, бас бүрэн бурханлаг чанар бүхий Бурхан юм. Иймээс, энэ махбод хэдийгээр Бурханы Сүнс биш, Сүнснээс ихээхэн ялгаатай ч гэсэн тэр бол хүн төрөлхтнийг аврагч бие махбодтой болсон Бурхан Өөрөө буюу Сүнс, бас махбод билээ. Түүнийг юу гэж дуудах нь хамаагүй, эцсийн эцэст энэ бол хүн төрөлхтнийг авардаг Бурхан Өөрөө юм. Учир нь Бурханы Сүнсийг махбодоос салгахын аргагүй бөгөөд махбодын ажил нь ч бас Бурханы Сүнсний ажил юм; энэ ажлыг Сүнсний ялгамж чанарыг ашиглан хийдэггүй, харин махбодын ялгамж чанарыг ашиглан хийдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-гээс

No comments:

Post a Comment