30/06/2018

Бурханд үйлчилж байхдаа шинэ арга заль бүү хайж ол


Бурханд үйлчилж байхдаа шинэ арга заль бүү хайж ол

Би саяхан албан тушаал дэвшиж, цуглааны удирдагчийн үүрэг хариуцлагыг хүлээн авсан билээ. Хэсэг хугацаанд нэлээд эрч хүчтэй ажилласны дараагаар цуглааны эвангелийн ажил уйтгартай санагдаж эхэлсний зэрэгцээ эвангелийн багийн ах, эгч нар маань бүгд сөрөг, сул дорой байдлаар амьдарч байв. Ийм нөхцөл байдалтай тулгарснаар би сэтгэлээ барьж дийлэхээ болив. Эвангелийн ажлыг би хэрхэн яаж сэргээх юм бэ? Тархиа нэлээд ажиллуулсаны эцэст нэгэн сайн шийдэл олов: Хэрэв би эвангелийн багт зориулж сар бүр шагнал гардуулах ёслол зохион байгуулж, шилдэг хүмүүс болон үлгэр жишээ номлогчийг тодруулвал Бурхан руу хамгийн олон хүний зүрх сэтгэлийг эргүүлж чадсан хүнийг шагнаж, харин цөөн хүний зүрх сэтгэлийг татаж чадсан хүнийг донгоддог болж болох юм байна. Энэ нь тэдний урам зоригийг өдөөж өгөхөөс гадна сөрөг, сул дорой ах эгч нарын сэтгэл санааг дээшлүүлж өгөх юм. Ингэж бодсоныхоо дараа ийм “ухаалаг алхам” бодож олсондоо маш их сэтгэл хөдлөв. “Энэ удаад би бүгдийг нь гайхшруулах болно доо” гэж бодов.

Би эвангелийн багийнхантай уулзаж, санаагаа тайлбарлав. Хүн бүр баяртайгаар хүлээн авч, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Зүрх сэтгэл минь догдолж, үр өгөөжийг нь харахаар хүлээв. Гэтэл хэд хоногийн дараа хэний ч зүрх сэтгэлийг эргүүлж чадаагүй ах, эгч нар маань бүр ч илүү сөрөг хандлагатай болж, энэхүү аргын минь талаар үзэл бодолтой болсон байв. Тэр байтугай тэд эвангелийн багаас гарахыг хүсэх болов. Энэ бүгдтэй нүүр тулснаар би мухардалд оров. Би юу хийх ёстойгоо мэдэхээ болив. Удирдагч маань энэ тухай олж сонссоны дараа надтай нөхөрлөхөөр яаравчлан ирж, дараах Бурханы үг болон ажлын зохион байгуулалтын талаар уншиж өгөх замаар нөхцөл байдлыг шийдвэрлэв: Бурханд үйлчлэх хүний үйлчлэл дэх хамгийн их цээртэй зүйл юу вэ? Чи мэдэх үү? Удирдагч болон үйлчилдэг та нар үргэлж илүү цэцэн мэргэн байж, бусдаас илүү давуу байж, шинэ арга заль олохыг хүсэж байдаг, ингэснээр үнэхээр хэр их чадвартай болохыг чинь Бурхан харж чадна. Гэсэн хэдий ч үнэнийг ойлгож, Бурханы үгийн бодит байдалд орох талаар чи анхаардаггүй. Чи үргэлж дүр эсгэхийг хүсдэг; энэ нь яг нарийндаа биеэ тоосон уг чанарын илчлэл биш гэж үү? Зарим нь бүр: “Үүнийг хийвэл Бурхан маш баяртай байх болно гэдэгт би итгэлтэй байна; Түүнд энэ үнэхээр таалагдана. Энэ удаа би Бурханд харуулж, Түүнд сайхан гэнэтийн бэлэг барих болно” гэж хэлдэг. Энэхүү гэнэтийн бэлгийн үр дүнд чи таягдан хаягддаг! Оюун санаандаа орсон юуг ч яаран бүү хий. Үр дагаврыг нь анхаарч үзэхгүй байх нь яаж зүгээр байх юм бэ? … Хэрвээ чи Бурханд үйлчлэхдээ хүмүүжилтэй, бурханлаг эсвэл хянуур биш байвал, эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы захиргааны зарлигийг зөрчих болно. (Үг нь махбодоор илэрсэн номын “28-р бүлэг Үнэнгүйгээр Бурханыг уурлуулах амархан”)

“Бурханд үйлчилж буй хүн бүх зүйлдээ Түүний хүслийг ойлгож мэдрэх ёстой. Ямар нэг асуудалтай тулгарахдаа тэд үнэнийг эрэлхийлж, бүх ажлаа Бурханы үгэнд тулгуурлан хийж гүйцэтгэх ёстой. Зөвхөн ингэснээр тэд өөрсдийнх нь үйлдэл Бурханы хүсэлд нийцэж байгааг баталгаажуулж чадна. Энэ бол Бурханд үйлчлэхийн нэг зарчим юм.” (Чуулганы ажлын нөхөрлөл болон зохицуулалтын тухай үйл явдлын тойм I дахь “Бурханд үйлчлэхийн тулд ойлгох ёстой зарчмын хэрэг явдлууд”). Эдгээр үгс намайг огцом сэрээж, айх, дагжин чичрэх гүн мэдрэмж төрүүлэв. Тархиа ажиллуулан байж бодож олсон “шагнал гардуулах ёслол” нь ердөө чадварлаг арга заль төдий байсныг би ухаарав. Энэ нь Бурханы дургүйцлийг хамгийн ихээр хүргэсэн зүйл байв. Энэ бол Бурханд үйлчлэх үйлчлэлд хамгийн их цээрлэгддэг зүйл юм. Бурханд үйлчлэх ажил бол хүүхдийн тоглоом биш юм. Бурханы өмнө хүмүүс дүрмийг дагаж, хүндлэх зүрх сэтгэлтэй байж, ажлын зохион байгуулалтыг чанд сахиж, Бурханд үйлчлэх зарчмын дагуу үнэнч шударга, бурханлаг, эрүүл саруул ухаанаар биеэ авч явах ёстой байдаг. Асуудалтай тулгарахдаа тэд үнэнийг эрэлхийлэх ёстой байдаг. Зөвхөн ингэснээр тэд өөрсдийнх нь үйлдэл Бурханы хүсэлд нийцсэн гэдгийг баталгаажуулж чадна. Одоо, удирдагчийн үүргийг маань гүйцэтгүүлэхээр Бурхан намайг дээш өргөж байна. Эвангелийн ажил үр дүнгүй болж, ах, эгч нар маань сөрөг, сул дорой байх үед би Бурханы хүслийг эрэлхийлж, асуудлын үндэс суурийг хайж олохын тулд Түүний өмнө очиж, ах, эгч нарын нөхцөл байдалд тохирсон Бурханы үгсийг олох замаар асуудлыг үнэнээр шийдвэрлэх ёстой байсан юм. Миний хийж буй бүх ажил Бурханы үгс дээр суурилсан байх ёстой. Гэвч хүндрэлтэй тулгарахдаа би үнэнийг огтхон ч эрэлхийлээгүй. Би үйлдлүүддээ баримтлавал зохих зарчмыг эрэлхийлээгүй. Би зөв ажил хийлгүйгээр, бүх хүчин чармайлтаа утгагүй арга сэдэхэд гаргаж байсан нь гарцаагүй ажээ. Би өөрийн өчүүхэн ухаалаг байдалдаа найдаж, дэлхийн үйлдвэрийн удирдлагын арга барилаас тодорхой сэдэл авч, шилдэг хүмүүсийг тодруулах шагналын ёслолыг эхлүүлсэн. Ингэсний үр дүнд эвангелийн ажил үр дүнгүй болж, ах, эгч нарын нөхцөл байдал шийдэгдэлгүй хэвээр үлдсэн. Миний олж хэрэгжүүлсэн аргын улмаас тэд эвангелийн багийг орхиж явах хэмжээнд хүртлээ илүү их сөрөг хандлагатай болж билээ. Ийм байхад би яаж үүргээ гүйцэтгэсэн гэж хэлэхэв дээ? Би ердөө хорон муу зүйл хийж, цуглааны ажил зохих байдлаар явагдаж байгааг дутуу үнэлж байжээ. Би удирдагч байхад тохирсон хүн мөн гэж үү? Хэрэв би энэ байдлаараа ах, эгч нарыг үргэлжлүүлэн удирдсан бол би тэднийг буруу зам руу хөтөлж, эцэст нь өөрийн эрч хүчтэй үйлчлэлээр би Бурханы захиргааны тогтоолыг зөрчиж, Түүний шийтгэлийг хүртэх байсан.

Бурханы илчлэлээр дамжуулан би өөрийн сатаны уг чанар болох их зан, тэнэглэлээ эцэс сүүлд нь олж ухаарсан юм. Би Бурханы өмнө өчүүхэн ч хүндлэл үзүүлээгүй бөгөөд огтхон ч дуулгавартай байгаагүй. Үүнтэй зэрэгцэн хүний оюун ухаан бол өмхий муухай үнэртэй усны цооног болохыг ухаарав. Миний “мэргэн” арга хэдийгээр сайн байсан ч Сатаны хүсэл байсан тул Бурханы дүргүйцлээс өөр зүйлд хүргэхгүй байсан. Энэ нь Түүнийг доромжилж, Түүний ажлыг тасалдуулах байсан. Энэ өдрөөс хойш би энэ сургамжийг оюун ухаандаа шингээж, Бурханд үйлчлэх зарчмуудад илүү их хүчин чармайлт гаргаж, өөрийн их зант мөн чанараа өөрчлөхийн тулд үнэнийг эрэлхийлэх тал дээр бүхий л чадлаараа хичээх болно. Би ажлын зохион байгуулалтын зөв, ухаалаг байдалд үргэлж итгэж, бүх зүйлдээ үнэнийг эрэлхийлж, бүх үйлдлийн зарчмыг эрэлхийлж, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байх болно. Би ажил үүргээ хамгийн сайн чадахаараа хийж, Бурханы санааг амрааж, чин сэтгэл, дуулгавартай байдлыг хамгийн дээд хэмжээнд сахих болно.

Хэеи Жуанхэ хот, Ляонин муж

No comments:

Post a Comment