Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III |
Эдгээр хэдэн нөхөрлөлүүд хүн нэг бүрд маш их нөлөө үзүүлсэн. Одоогийн байдлаар хүмүүс эцсийн эцэст Бурханы жинхэнэ оршин тогтнолыг болон Бурхан үнэндээ тэдэнд маш ойр байдгийг үнэхээр мэдэрсэн.
Хэдийгээр хүмүүс Бурханд маш олон жил итгэж байсан боловч тэд Түүний бодлыг хэзээ ч одоогийнх шигээ үнэхээр ойлгоогүй, мөн тэд Түүний бодтой үйлийг одоогийнх шигээ үнэхээр мэдрээгүй. Энэ нь мэдлэг ч бай эсвэл бодит хэрэгжүүлэлт ч бай хамаагүй ихэнх хүмүүс ямар нэг шинэ зүйл сурч авч, илүү өндөр ойлголтод хүрсэн бөгөөд тэд өөрсдийн өнгөрсөн үеийн эрэл хайгуул дахь алдаагаа ухаарч, өөрсдийн дадлага туршлагын өнгөц байдлыг болон үүний хэтэрхий их нь Бурханы хүслийн дагуу байдаггүйг ухаарч, хүнд хамгийн их дутагддаг зүйл нь Бурханы зан чанарын талаарх мэдлэг гэдгийг ухаарсан. Хүмүүсийн энэ мэдлэг нь сэтгэл хөдлөлийн төрлийн мэдлэг юм; ухаалаг мэдлэгийн түвшин рүү өсөх нь өөрсдийн дадлага туршлагаар дамжуулан аажмаар гүнзгийрүүлж, бататгахыг шаарддаг. Хүн Бурханыг үнэхээр ойлгохоосоо өмнө өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы оршин тогтнолд итгэдэг гэж субьектив байдлаар хэлж болно, гэхдээ Тэр яг ямар төрлийн Бурхан бэ, Түүний хүсэл юу вэ, Түүний зан чанар юу вэ, хүн төрөлхтөнд хандах Түүний бодит хандлага ямар вэ гэх мэт онцгой асуултуудын талаар тэдэнд ямар ч бодитой ойлголт байдаггүй. Энэ нь хүмүүсийн Бурханд итгэх итгэлийг асар ихээр хугалдаг–тэдний итгэл нь цэвэр ариун байдал эсвэл төгс байдалд ердөө хүрч чаддаггүй. Хэдий та нар Бурханы үгтэй нүүр нүүрээрээ тулгарч эсвэл өөрсдийн дадлага туршлагаараа Бурхантай тулгарснаа мэдэрсэн ч гэсэн та нар Түүнийг бүрэн ойлгосон гэж хэлж бас л болохгүй. Та нар Бурханы бодлыг мэдэхгүй эсвэл Тэр юуг хайрладаг болон Тэр юуг үзэн яддаг, Түүнийг юу уурлуулдаг, Түүнд юу баяр хөөр авчирдгийг мэдэхгүй учраас та нарт Түүний талаарх жинхэнэ ойлголт байдаггүй. Та нарын итгэл тодорхойгүй байдал болон төсөөллийн суурин дээр үндэслэсэн ба та нарын субьектив хүсэл дээр тулгуурласан. Энэ нь жинхэнэ итгэлээс хол байсаар байгаа ба та нар жинхэнэ дагалдагч байхаас хол байсаар байна. Библийн эдгээр түүхээс авсан жишээнүүдийн тайлбар нь хүмүүст Бурханы зүрх сэтгэлийг болон Өөрийн ажлын алхам бүрдээ Тэр юу бодож байсныг, Тэр яагаад энэ ажлыг хийснийг, Тэр үүнийг хийх үед Түүний анхдагч санаа ба Түүний төлөвлөгөө юу байсныг, Тэр Өөрийн санаагаа хэрхэн биелүүлснийг мөн Тэр Өөрийн төлөвлөгөөнд хэрхэн бэлтгэж, үүнийг хөгжүүлснийг мэдэх боломжийг олгосон. Эдгээр түүхүүдээр дамжуулан бид Бурханы онцгой санаа бүрийн талаар Түүний зургаан мянган жилийн удирдлагын ажлын бүх бодит бодол бүрийн талаар болон өөр өөр эрин үе, өөр өөр цаг хугацаанд хүнд хандах Бурханы хандлагын талаар нарийн зөв, онцгой ойлголтыг олж авч чадна. Бурхан юу бодож байсныг, Түүний хандлага ямар байсныг болон нөхцөл байдал бүртэй тулгарахдаа Түүний илчилдэг зан чанарыг ойлгох нь Түүний жинхэнэ оршин тогтнолын талаар гүнээ ухаарч, Түүний бодит байдал болон жинхэнэ байдлыг илүү гүнзгий мэдрэхэд хүн болгонд тусалж чадна. Эдгээр түүхүүдийг хэлж байгаа Миний зорилго бол ингэснээр хүмүүс Библийг илүү ойлгох учраас биш, мөн Библийн номууд эсвэл үүнд гардаг хүмүүстэй танил болоход нь тэдэнд туслах явдал ч биш бөгөөд энэ нь ялангуяа Хуулийн эрин үед Бурхан юу хийсний цаад шалтгааныг ойлгоход хүмүүст туслахын тулд ч биш юм Энэ нь хүмүүст Бурханы хүслийг, Түүний хэсэг нэг бүрийг ойлгоход болон Бурханы талаар илүү жинхэнэ, илүү нарийн зөв ойлголт, мэдлэгийг олж авахад туслах явдал юм. Ингэснээр хүмүүсийн зүрх сэтгэл бага багаар Бурханд нээгдэж, Бурхантай ойр болж, тэд Түүнийг, Түүний зан чанарыг, Түүний мөн чанарыг илүү сайн ойлгож, жинхэнэ Бурханыг Өөрийг нь илүү сайн мэдэж чадах билээ.
Бурханы зан чанарын тухай ба Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаарх мэдлэг нь хүнд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь тэднийг Бурханд илүү их итгэлтэй байхад нь туслах ба Түүнд жинхэнэ дуулгавартай байж, Түүнээс эмээх байдалд хүрэхэд тусална. Тэгээд тэд сохроор дагагчид байхаа эсвэл сохроор Түүнийг шүтэн мөргөхөө болино. Бурхан тэнэгүүдийг эсвэл олонхийг сохроор дагадаг хүмүүсийг биш, харин өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурханы зан чанарын талаар тодорхой ойлголт болон мэдлэгтэй, Бурханы гэрч болж чадах бүлэг хүмүүсийг, Түүний хайр татам байдлын улмаас, Түүнд юу байгаа болон Тэр юу болохын улмаас, Түүний зөвт зан чанарын улмаас Бурханыг хэзээ ч орхихгүй хүмүүсийг хүсэж байдаг. Бурханы дагалдагчийн хувьд, хэрвээ чиний зүрх сэтгэлд тодорхой байдал дутагдаж байгаа бол эсвэл Бурханы жинхэнэ оршин тогтнол, Түүний зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, хүн төрөлхтнийг аврах Түүний удирдлагын төлөвлөгөөний талаар хоёрдмол байдал буюу төөрөгдөл байсаар байгаа бол чиний итгэл Бурханы магтаалыг хүртэж чадахгүй. Ийм төрлийн хүн Түүнийг дагахыг Бурхан хүсдэггүй ба ийм төрлийн хүн Түүний өмнө ирэхийг Тэр хүсдэггүй. Ийм төрлийн хүмүүс Бурханыг ойлгодоггүй, тэд зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаггүй–тэдний зүрх сэтгэл Түүнд хаалттай байдаг учраас тэдний Бурханд итгэх итгэл нь ариун бусаар дүүрэн байдаг. Бурханыг дагаж байгаа тэдний байдлыг зөвхөн сохор гэж л нэрлэж болно. Хэрвээ Бурханы талаарх жинхэнэ ойлголт болон мэдлэгтэй л бол хүмүүс жинхэнэ итгэлийг олж авч, жинхэнэ дагалдагч байж чадах бөгөөд энэ нь жинхэнэ дуулгавартай байдал ба Түүнээс эмээх байдлыг бий болгодог. Зөвхөн ийм байдлаар л тэд зүрх сэтгэлээ Бурханд өгч, үүнийгээ Түүнд нээж чадна. Энэ бол Бурханы хүсдэг зүйл бөгөөд учир нь тэдний хийж, бодож байгаа бүхэн Бурханы шалгалтыг давж, Бурханд гэрчлэл хийж чадна. Бурханы зан чанар, эсвэл Түүнд юу байгаа болон Тэр юу болох эсвэл Түүний хийж байгаа бүхэн дэх Түүний хүсэл болоод Түүний бодлын талаар Миний та нарт ярьж байгаа бүхний хувьд Би ямар ч байрнаас, ямар ч өнцгөөс ярьсан бай энэ нь бүгд та нарт, Бурханы жинхэнэ оршин тогнолын тухайд илүү тодорхой байж, хүн төрөлхтний төлөө Түүний хайрыг үнэхээр ойлгож, талархаж, хүнд тавих Бурханы анхаарал халамжийг болон хүн төрөлхтнийг аварч, удирдах Түүний чин хүслийг үнэхээр ойлгож, талархахад туслахын төлөө билээ.
Өнөөдөр бид эхлээд, хүнийг бүтээснээс хойших Бурханы бодол, санаа болон хөдөлгөөн бүрийг дүгнэж, дэлхийг бүтээснээс эхлээд Нигүүлслийн эрин үеийн албан ёсны эхлэл хүртэл Тэр ямар ажил хэрэгжүүлснийг авч үзэх гэж байна. Бид дараа нь Бурханы бодол, санааны аль нь хүнд мэдэгдэхгүй байгааг олж мэдэж, тэндээсээ бид Бурханы удирдлагын төлөвлөгөөний дэс дарааллыг тодорхой болгож, Өөрийн удирдлагын ажлыг бий болгосон Бурханы нөхцөл байдал, үүний эх сурвалж ба хөгжлийн үйл явцыг бүхэлд нь ойлгож, түүнчлэн Өөрийн удирдлагын ажлаас Тэр ямар үр дүн хүсэж байгааг–өөрөөр хэлбэл Түүний удирдлагын ажлын гол цөм болон зорилгыг бүхэлд нь ойлгож чадна. Эдгээр зүйлсийг ойлгохын тулд бид хүн үүсээгүй байсан тэр холын, нам гүм, чимээгүй үе рүү буцаж очих хэрэгтэй…
Бурхан орноосоо босох үед Түүнд төрсөн анхны бодол нь ийм байсан: амьд хүнийг, бодитой амьд хүнийг–Түүнтэй хамт амьдарч, Түүний байнгын найз нөхөр байх хэн нэгнийг бүтээх. Энэ хүн Түүнийг сонсох ба Бурхан түүнтэй ярилцаж, нууцаа хуваалцаж байх байсан. Тэгээд анх удаа Бурхан атга шороо авч, түүнийгээ Өөрийн төсөөлсөн хамгийн анхны амьд хүнийг бүтээхэд ашиглаж, энэ амьд бүтээлд–Адам хэмээх нэр өгсөн. Бурхан энэхүү амьд, амьсгалдаг хүнийг олж авсныхаа дараа Түүнд ямар санагдсан бэ? Анх удаагаа Тэр хайртай хүн, найз нөхөртэй байхын баяр баяслыг мэдэрсэн. Мөн Тэр эцэг байхын хариуцлага болон үүнтэй хамт ирдэг санаа зоволтыг анх удаа мэдэрсэн юм. Энэхүү амьд агаад амьсгалдаг хүн Бурханд аз жаргал, баяр баясгаланг авчирсан; Тэр анх удаа тайтгарлыг мэдэрсэн. Энэ бол Бурханы хийсэн Өөрийн бодлоороо эсвэл бүр үгээрээ гүйцэтгээгүй анхных нь зүйл байсан, харин энэ нь Түүний хоёр гараар хийгдсэн юм. Ийм төрлийн оршихуй–амьд, амьсгалдаг хүн–Бурханы өмнө зогсож, бие махбод, хэлбэр дүрстэйгээр мах цуснаас бүрдэж, Бурхантай ярьж чадаж байх үед Тэр өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм баяр баясгаланг мэдэрсэн билээ. Тэр Өөрийн хариуцлагыг үнэхээр мэдэрсэн ба энэхүү амьд оршихуй нь Түүний зүрх сэтгэлийг татаад зогсохгүй мөн хөдөлгөөн бүр нь Түүний сэтгэлийг хөдөлгөж, Түүний зүрх сэтгэлийг дулаацуулсан. Иймээс энэ амьд оршихуй Бурханы өмнө зогсох үед Тэр олон ийм хүнийг олж авъя гэж анх удаагаа бодсон юм. Энэ нь Бурханд төрсөн энэхүү анхны бодлоос эхэлсэн цуврал үйл явдлууд байсан билээ. Бурханы хувьд эдгээр бүх үйл явдлууд нь анх удаа тохиолдсон, гэхдээ эдгээр анхны үйл явдлуудад, Тэр анх удаа–баяр баясгалан, хариуцлага, санаа зоволт–юу ч мэдэрсэн бай хамаагүй үүнийгээ хуваалцах хэн ч Түүнд байгаагүй. Тэр мөчөөс эхлээд Бурхан өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй ганцаардал, уйтгар гунигийг үнэхээр мэдэрсэн. Хүмүүс Түүний хайр, халамж эсвэл хүн төрөлхтний төлөөх Түүний цаад санааг хүлээж авч, ойлгож чадахгүй гэдгийг Тэр мэдэрсэн, иймээс Тэр Өөрийн зүрх сэтгэлдээ уй гашуу, өвдөлтийг мэдэрсээр байсан юм. Хэдий Тэр эдгээр зүйлсийг хүний төлөө хийсэн боловч хүн үүнийг нь анзаараагүй бас ойлгоогүй. Аз жаргалаас өмнө хүний Бурханд авчирч өгсөн баяр баясгалан, тайтгарал нь уй гуниг, ганцаардлын анхны мэдрэмжийг Түүнд нэн даруй авчирсан юм. Эдгээр нь тэр үеийн Бурханы бодол болон мэдрэмж байсан. Бурхан эдгээр бүх зүйлсийг хийж байх зуураа Түүний зүрх сэтгэл дэх баяр баясгалан нь харуусал болж, харуусал нь өвдөлт болон хувирч, бүгд холилдон түгшүүрт автсан. Түүний хийхийг хүсэж байсан зүйл нь энэ хүнд, энэ хүн төрөлхтөнд Өөрийн зүрх сэтгэлд юу байгааг мэдүүлж, Өөрийн цаад санааг хурдан ойлгуулахад яаравчлах явдал байсан. Дараа нь тэд Түүний дагалдагчид болж Түүнтэй хамт байх байсан. Тэд Бурханы ярихыг цаашид сонсохгүй харин хэлэх үггүй болно; тэд Бурханы ажилд хэрхэн нэгдэхээ мэдэхгүй байхаа болино; юун түрүүнд тэд Бурханы шаардлаганд хайхрамжгүй хандахаа болино. Бурханы дуусгасан эдгээр анхны зүйлс нь маш их утга учиртай бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөө болон өнөөдрийн хүн төрөлхтний хувьд асар их үнэ цэнийг агуулдаг.
Бүх зүйл болон хүмүүсийг бүтээснийхээ дараа Бурхан амраагүй. Тэр Өөрийн удирдлагыг биелүүлэхээ тэсэн ядан хүлээж байсан, мөн Тэр хүн төрөлхтний дундаас хамгийн их хайрладаг хүмүүсээ олж авахыг тэсэн ядан хүлээж байсан.
Дараа нь, Бурхан хүнийг бүтээснээс хойш нэг их удалгүй, бүх дэлхий даяар асар их үер болсон гэдгийг бид Библиэс харж болно. Үерийн тухай бичвэрт Ноа дурдагддаг ба Ноа бол Бурханы ажлыг гүйцэтгэхийн тулд Түүнтэй хамт ажиллах Бурханы дуудлагад анхаарлаа хандуулсан эхний хүн байсан гэж хэлж болно. Мэдээж энэ нь мөн Бурханы хувьд газар дээрх хүнийг Өөрийн тушаалын дагуу ямар нэг зүйл хийлгэхээр дуудсан эхний тохиолдол байсан. Ноа бүхээг барьж дуусгангуут Бурхан газар дэлхийг анх удаагаа үерлүүлсэн. Бурхан дэлхийг үерээр устгах үед, энэ нь Тэр тэднийг бүтээснээсээ хойш хүн төрөлхтнийг жигших жигшил зэвүүцлээр дүүрсэн анхны удаа нь байсан; энэ нь үерээр дамжуулан хүн төрөлхтнийг устгах зовлонтой шийдвэрийг гаргахад хүргэсэн зүйл юм. Үер газар дэлхийг сүйрүүлсний дараа Бурхан дахиж хэзээ ч үүнийг хийхгүй гэсэн Өөрийн анхны гэрээг хүмүүстэй байгуулсан. Энэ гэрээний тэмдэг нь солонго байсан юм. Энэ нь Бурханы хүн төрөлхтөнтэй байгуулсан анхны гэрээ байсан ба иймээс солонго нь Бурханаар өгөгдсөн гэрээний анхны тэмдэг байсан; энэ солонго нь оршин байдаг бодитой, биет зүйл юм. Энэ солонгын яг тэр оршин тогтнол нь Өөрийн алдсан өмнөх хүн төрөлхтний төлөө уй гашууг мэдрэхэд Бурханыг хүргэдэг бөгөөд тэдэнд юу тохиолдсон талаар Түүнд байнга сануулах зорилготой... Бурхан Өөрийн хурдаа сааруулахгүй–Тэр Өөрийн удирдлагын дараагийн алхмыг хийхийг тэсэн ядан хүлээж байгаа. Дараа нь Бурхан Израиль даяар хийх Өөрийн ажлын анхны сонголт болгон Абрахамыг сонгосон. Энэ нь мөн ийм хүнийг Бурхан сонгосон анхны тохиолдол байсан юм. Энэ хүнээр дамжуулан хүн төрөлхтнийг аврах Өөрийн ажлаа хэрэгжүүлэн эхэлж, энэ хүний үр удмын дунд Өөрийн ажлыг үргэлжлүүлэхээр Бурхан шийдсэн. Энэ нь Бурханы Абрахамд хийсэн зүйл юм гэдгийг бид Библиэс харж болно. Тэгээд Бурхан Израилийг эхний сонгогдсон газар болгож, Өөрийн сонгогдсон ард түмэн буюу Израильчуудаар дамжуулан Хуулийн эрин үеийн Өөрийн ажлаа эхэлсэн юм. Дахин нэгэнтээ анх удаагаа Бурхан хүн төрөлхтний дагах ёстой тусгай хууль, дүрмээр Израильчуудыг хангаж, тэдэнд дэлгэрэнгүй тайлбарласан. Энэ нь, тэд яаж өргөл барих, тэд хэрхэн амьдрах, тэд юу хийх ёстой ба хийх ёсгүй, ямар баяр болон өдрүүдийг тэд тэмдэглэх ёстойг болоод хийж байгаа бүхэндээ дагах учиртай зарчмуудынх нь талаар тийм тодорхой, стандарт дүрэм журмыг Бурхан хүнд өгсөн анхны тохиолдол байсан. Энэ нь Бурхан хүн төрөлхтөнд өөрсдийнх нь амьдралын төлөө ийм дэлгэрэнгүй, стандарт хууль өгсөн анхны удаа байсан.
Би “анх удаа” гэж хэлэхэд, энэ нь Бурхан тийм ажлыг өмнө нь хэзээ ч хийж байгаагүй гэсэн үг юм. Энэ нь өмнө нь оршин байгаагүй зүйл бөгөөд Бурхан хэдийгээр хүн төрөлхтнийг бүтээж, бүх төрлийн бүтээл, амьтдыг бүтээсэн боловч Тэр хэзээ ч тийм төрлийн ажлыг гүйцэтгэж байгаагүй. Энэ бүх ажил нь хүмүүсийг удирдах удирдлагын ажлыг агуулсан; энэ нь бүгд хүнтэй, Түүний авралтай болон хүн төрөлхтний удирдлагатай холбоотой байсан. Абрахамын дараа Бурхан дахин нэг удаа анхны сонголтоо хийсэн–Тэр Иовыг Бурханаас эмээж, муугаас зайлж, Түүний төлөө гэрчлэлд үргэлжлүүлэн зогсох зуураа Сатаны тэнслийг дааж чадах хуулийн доорх нэгэн болгохоор сонгосон. Энэ нь Бурхан, Сатанд хүнийг уруу татах боломж олгосон анхны удаа байсан бөгөөд Түүний Сатантай мөрий тавьсан анхны удаа байсан. Эцэст нь Бурхан анх удаагаа Сатантай тулгарах зуураа Түүний төлөө гэрчлэлд зогсож чадах хэн нэгнийг–Түүнд гэрчлэл хийж, Сатаныг бүрмөсөн ичээж чадах хүнийг олж авсан. Бурхан хүн төрөлхтнийг бүтээснээс хойш энэ нь Түүний олж авсан Түүнд гэрчлэл хийж чадах анхны хүн байсан юм. Энэ хүнийг олж авангуутаа Бурхан Өөрийн удирдлагыг үргэлжлүүлж, Өөрийн ажлын дараагийн алхмыг хийж, Өөрийн дараагийн сонголт болоод Өөрийн ажлын газрыг бэлтгэхийг бүр ч илүү хүсэн эрмэлзэх болсон.
Энэ бүхний тухай та нарт хэлсний дараа, та нар Бурханы хүслийн талаар жинхэнэ ойлголттой болсон уу? Хүн төрөлхтнийг удирдах, хүнийг аврах энэ явдлыг Бурхан юунаас ч илүү чухал гэж үздэг. Тэр эдгээр зүйлсийг зөвхөн Өөрийн сэтгэлээр хийдэггүй, мөн зөвхөн Өөрийн үгээр хийдэггүй ба Тэр ялангуяа үүнийг санаандгүй хийдэггүй–Тэр эдгээр бүх зүйлсийг төлөвлөгөөтэйгээр, зорилготойгоор, стандарттайгаар, Өөрийн хүслээр хийдэг. Хүн төрөлхтнийг аврах энэ ажил нь Бурхан ба хүний аль алины хувьд асар их ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Уг ажил хичнээн хэцүү байх нь хамаагүй, хүн хичнээн сул дорой байх нь эсвэл хүн төрөлхтний тэрслүү байдал хир гүнзгий байх нь хамаагүй үүний юу ч Бурханы хувьд хэцүү биш юм. Бурхан Өөрийгөө завгүй байлгаж, Өөрийн хичээл чармайлтаа зарцуулж, Өөрийн хэрэгжүүлэхийг хүсэж байгаа ажлаа удирдаж байдаг. Тэр мөн бүх зүйлийг зохицуулж, бүх хүмүүсийг болон Өөрийн гүйцээхийг хүсэж байгаа ажлаа захирдаг–эдгээрийн аль нь ч өмнө нь хийгдэж байгаагүй. Бурхан эдгээр аргыг хэрэглэж, хүн төрөлхтнийг аварч, удирдах энэхүү томоохон төсөлд өндөр үнэ төлсөн анхны тохиолдол байсан юм. Бурхан энэ ажлыг гүйцэтгэх зуураа Тэр Өөрийн шаргуу ажлыг, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний мэргэн ухаан, төгс хүчит байдал болоод Өөрийн зан чанарын бүх талыг хүмүүст бага багаар юу ч үлдээлгүйгээр илэрхийлж байсан юм. Тэр энэ бүхнийг хүн төрөлхтөнд нууж хаах зүйлгүйгээр бага багаар илчилж, Тэр өмнө нь хэзээ ч хийж байгаагүйгээр эдгээр зүйлсийг илчилж, илэрхийлж байсан. Иймээс бүхий л орчлон ертөнцөд Бурханы удирдаж, аврахаар зорьсон хүмүүсээс өөр Бурхантай ийм ойрхон бөгөөд Түүнтэй тийм дотно харьцаатай байсан ямар нэг амьтан хэзээ ч байгаагүй юм. Түүний зүрх сэтгэлд Түүний удирдаж, аврахыг хүссэн хүн төрөлхтөн нь хамгийн чухал бөгөөд Тэр энэ хүн төрөлхтнийг юу юунаас илүү үнэлдэг; хэдийгээр Тэр тэдний төлөө маш их үнэ төлсөн ч, хэдийгээр тэд Түүнийг үргэлжлүүлэн шархлуулж, Түүнд дуулгаваргүй байсан ч, Тэр тэднийг хэзээ ч хаядаггүй бөгөөд ямар ч гомдол, харамсалгүйгээр Өөрийн ажлыг цуцалтгүйгээр үргэлжлүүлэн хийдэг. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс нэг л өдөр Түүний дуудлагаар сэрж, Түүний үгэнд сэтгэл хөдлөн, Тэр бол бүтээлийн эзэн хэмээн таньж, Түүний талд буцан ирэх болно гэдгийг Тэр мэддэг билээ…
Өнөөдөр энэ бүхнийг сонссоныхоо дараа Бурханы хийдэг бүх зүйл маш энгийн юм шиг та нарт санагдаж магадгүй. Хүмүүс Түүний үг болон Түүний ажлаас тэдний төлөө гэсэн Бурханы хүслийн заримыг үргэлж мэдэрдэг мэт санагддаг, гэхдээ тэдний мэдрэмж эсвэл тэдний мэдлэг болоод Бурханы юу бодож байгаагийн хооронд үргэлж тодорхой хэмжээний зай байдаг. Иймээс Бурхан яагаад хүн төрөлхтнийг бүтээсэн болон Өөрийн найдаж буй хүмүүсийг олж авах Түүний хүслийн ар дахь шалтгааны талаар бүх хүмүүст хэлэх нь чухал гэж Би боддог. Үүнийг хүн бүхэнтэй хуваалцах нь чухал, ингэснээр хүн бүхэн өөрсдийн зүрх сэтгэлдээ тодорхой болох юм. Бурханы бодол, санаа бүр, Түүний ажилтай холбоотой үе, шат болгон нь Түүний бүхий л удирдлагын ажилтай нарийн уялдаа холбоотой байдаг учраас та нар Түүний ажлын алхам бүр дэх Бурханы бодол, санаа болон Түүний хүслийг ойлгох үед, энэ нь Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын эх үүсвэрийг ойлгохтой адилхан юм. Энэ суурин дээр Бурханы талаарх та нарын ойлголт гүнзгийрдэг. Миний өмнө нь дурдсан, энэ дэлхийг анх бүтээхдээ Бурханы хийсэн бүх зүйл нь хэдийгээр одоогийн хүмүүсийн хувьд зүгээр л нэг мэдээлэл бөгөөд үнэний эрэл хайгуултай хамаагүй мэт санагдаж болох боловч та нарын дадлага туршлагын замналын явцад, энэ нь зүгээр л хэдэн хэсэг мэдээлэл шиг тийм ч энгийн зүйл биш, мөн энэ нь зарим нэг нууц шиг маш энгийн зүйл биш гэж бодохгүй байх өдөр ирэх болно. Та нарын амьдрал ахин дэвшиж, та нарын зүрх сэтгэлд Бурханы бага зэрэг байр суурь байх үед эсвэл та нар Түүний зүрх сэтгэлийг бүхэлд нь, гүн гүнзгий ойлгох үед Миний өнөөдөр ярьж байгаа зүйлийн ач холбогдол, чухал байдлыг та нар үнэхээр ойлгох болно. Та нар үүнийг хир хэмжээнд хүлээн зөвшөөрсөн нь хамаагүй; та нар үүнийг ойлгож, мэдэх нь чухал юм. Бурхан ямар нэг зүйл хийх үед, Тэр Өөрийн ажлаа гүйцэтгэх үед энэ нь Түүний санаа эсвэл Түүний гараар хийгдэж байгаа нь хамаагүй, Тэр үүнийг хийсэн анхны удаа эсвэл сүүлчийн удаа байх нь хамаагүй–эцсийн эцэст Бурханд төлөвлөгөө байдаг бөгөөд Түүний хийж байгаа юм бүхэнд Түүний зорилго, Түүний бодол байдаг. Эдгээр зорилго болон бодлууд нь Бурханы зан чанарыг төлөөлдөг ба тэдгээр нь Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг илэрхийлдэг. Эдгээр хоёр зүйл–Бурханы зан чанар болон Бурханд юу байгаа, Бурхан юу болох гэдгийг–хүн нэг бүр ойлгох ёстой. Хүн Түүний зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгочих юм бол Бурхан Өөрийн хийдэг зүйлээ яагаад хийдгийг, Өөрийн хэлдэг зүйлээ яагаад хэлдгийг тэд аажмаар ойлгож чадна. Тэгснээр тэдэнд Бурханыг дагаж, үнэнийг эрж хайх болон зан чанартаа өөрчлөлт хийхийг зорих илүү их итгэлтэй байж чадна. Өөрөөр хэлбэл, Бурханы талаарх хүний ойлголт болон Бурханд итгэх түүний итгэл нь салшгүй юм.
Хэдийгээр хүмүүсийн сонсож, ойлголж авдаг зүйл нь Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухай боловч, тэдний олж авдаг зүйл нь Бурханаас ирдэг амь билээ. Нэгэнт энэ амь чамд шингэвэл, чиний Бурханаас эмээх байдал улам улам илүү их болж, энэ ургацыг аяндаа хураах болно. Хэрвээ чи Бурханы зан чанар эсвэл Түүний мөн чанарыг ойлгож мэдэхийг хүсэхгүй бол, хэрвээ чи бүр эдгээр зүйлсийн талаар тунгаан бодож, анхаарлаа хандуулахыг хүсэхгүй байгаа бол Бурханд итгэх итгэлийг эрж хайж байгаа чиний одоогийн байдал хэзээ ч Түүний хүслийг ханамжуулж эсвэл Түүний магтаалыг хүртэх боломжийг чамд олгохгүй гэдгийг Би тодорхой хэлж чадна. Түүнээс ч илүүгээр, чи хэзээ ч аврал хүртэж чадахгүй–эдгээр нь эцсийн үр дагавар юм. Хүмүүс Бурханыг ойлгохгүй, Түүний зан чанарыг мэдэхгүй байх үед тэдний зүрх сэтгэл хэзээ ч Түүнд үнэхээр нээгдэхгүй юм. Нэгэнт тэд Бурханыг ойлгох юм бол тэд Түүний зүрх сэтгэлд юу байгааг сонирхолтойгоор мөн итгэлтэйгээр ойлгож, амтлах болно. Чи Бурханы зүрх сэтгэлд юу байгааг ойлгож, амсах үед чиний зүрх сэтгэл аажмаар бага багаар Түүнд нээгдэх болно. Чиний зүрх сэтгэл Түүнд нээгдэх үед чиний Бурхантай ярих яриа, чиний Бурханд тавих шаардлага, чиний хэмжээ хязгааргүй хүсэл хичнээн ичгүүртэй, жигшүүртэй болохыг чи мэдрэх болно. Чиний зүрх сэтгэл үнэхээр Бурханд нээгдэх үед Түүний зүрх сэтгэл маш хязгааргүй ертөнц болохыг чи харж, өөрийнхөө өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй хүрээ рүү орох болно. Энэ хүрээнд ямар ч хууран мэхлэлт байхгүй, ямар ч башир арга байхгүй, ямар ч харанхуй болон хорон муу байдаггүй. Тэнд зөвхөн чин сэтгэл болон итгэлтэй байдал байдаг; зөвхөн гэрэл болон шударга зан байдаг; зөвхөн зөвт байдал болон эелдэг зан байдаг. Энэ нь хайр, халамжаар дүүрэн, энэрэл нигүүлсэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байдаг бөгөөд үүгээр дамжуулан та нар амьд байхын аз жаргал, баяр хөөрийг мэдэрнэ. Эдгээр зүйлс нь чиний зүрх сэтгэлээ Бурханд нээсний дараа Түүний чамд илчлэх зүйл юм. Энэхүү хязгааргүй ертөнц нь Бурханы мэргэн ухаанаар дүүрэн, Түүний бүхнийг чадагч байдлаар дүүрэн байдаг; энэ нь мөн Түүний хайр, Түүний эрх мэдлээр дүүрэн байдаг. Энд та нар Бурханд юу байгаа болон Тэр юу болох, Түүнд юу баяр баясгалан авчирдаг, Тэр яагаад санаа зовдог, Тэр яагаад гунигладаг, Тэр яагаад уурладаг гэх мэт бүх талуудыг харж болно... Энэ нь өөрийн зүрх сэтгэлээ нээж Бурхан орох боломж олгосон хүн нэг бүрийн харж чадах зүйл юм. Чи зүрх сэтгэлээ Түүнд нээсэн цагт л Бурхан чиний зүрх сэтгэлд орж чадна. Хэрвээ Тэр чиний зүрх сэтгэлд орох л юм бол чи Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг харж чадна, мөн чи чиний төлөөх Түүний хүслийг харж чадна. Тэр үед чи Бурханы талаарх юм бүхэн маш үнэ цэнэтэй бөгөөд Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг үнэхээр эрхэмлэвээс зохистой гэдгийг олж мэдэх болно. Үүнтэй харьцуулахад чиний эргэн тойронд байгаа хүмүүс, чиний амьдрал дахь аливаа юм, үйл явдлууд, бүр чиний харилцагч болоод чиний хайртай зүйлсийг бараг дурдахын ч хэрэггүй юм. Тэдгээр нь маш жижиг, маш дорд юм; ямар ч эд зүйл чиний анхаарлыг дахин хэзээ ч татаж чадахгүй бөгөөд тэдний төлөө дахин ямар нэг төлөөс төлөхөд чамайг хүргэж чадахгүй гэдгийг чи мэдрэх болно. Бурханы даруу байдлаас чи Түүний дээдийн дээдийг, Түүний агуу байдлыг харах болно; цаашлаад чиний нилээд жижиг гэж итгэж байсан Түүний хийсэн зүйлээс чи Түүний хязгааргүй мэргэн ухааныг болон Түүний хүлээцтэй байдлыг харах болно, чи Түүний тэвчээрийг, Түүний тэсвэрийг, чиний талаарх Түүний ойлголтыг харах болно. Энэ нь чамд Түүнийг хайрлах хайрыг төрүүлэх болно. Тэр өдөр чи, хүн төрөлхтөн ийм бузар ертөнцөд амьдарч байгааг, чиний хажууд байгаа хүмүүс, чиний амьдралд тохиолддог зүйлс, бүр чиний хайрладаг хүмүүс, чамайг гэсэн тэдний хайр, тэдний хамгаалалт гэж нэрлэдэг зүйл эсвэл чиний төлөөх тэдний санаа зовинолыг бүр дурдахын ч хэрэггүй–зөвхөн Бурхан л чиний хайртай нэгэн бөгөөд чиний хамгийн их эрхэмлэдэг нэгэн нь зөвхөн Бурхан юм гэдгийг чи мэдрэх болно. Тэр өдөр ирэхэд зарим хүмүүс ингэж хэлэх болно гэж Би итгэж байна: Бурханы хайр маш агуу бөгөөд Түүний мөн чанар маш ариун–Бурханд ямар ч башир арга, ямар ч хорон муу, ямар ч атаархал, маргаан тэмцэл байдаггүй, харин зөвхөн зөвт байдал, жинхэнэ байдал л байдаг ба Бурханд юу байгаа болон Тэр юу болохын бүх зүйлийг хүн хүсэн эрмэлзэх ёстой. Хүмүүс үүний төлөө хичээж, эрмэлзэх хэрэгтэй. Үүнд хүрэх хүн төрөлхтний чадвар юун дээр суурилдаг вэ? Энэ нь Бурханы зан чанарын талаарх хүмүүсийн ойлголт болон Бурханы мөн чанарын талаарх тэдний ойлголт дээр суурилдаг. Иймээс Бурханы зан чанарыг болон Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгох нь хүн бүрийн насан туршийн сургамж бөгөөд энэ нь өөрсдийн зан чанарыг өөрчлөхийг эрмэлздэг, Бурханыг мэдэхийг эрмэлздэг хүн бүрийн зорих насан туршийн зорилго юм.
Бид Бурханы гүйцэтгэсэн бүх ажил болон Түүний анх удаа хийсэн цуврал зүйлсийн талаар дөнгөж сая ярилаа. Эдгээр зүйлс нэг бүр нь Бурханы удирдлагын төлөвлөгөө болон Бурханы хүсэлтэй холбоотой юм. Тэдгээр нь мөн Бурханы зан чанар болон Түүний мөн чанартай холбоотой. Хэрэв бид Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг илүү сайн ойлгохыг хүсэж байгаа бол бид Хуучин Гэрээ эсвэл Хуулийн эрин үед зогсож болохгүй, харин бид Өөрийн ажилдаа Бурханы хийсэн алхмуудын дагуу урагшлах хэрэгтэй. Иймээс Бурхан Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхэд бидний өөрсдийн алхам Нигүүлслийн эрин үед–нигүүлсэл, авралаар дүүрэн эрин үед очсон. Энэ эрин үед Бурхан дахиад нэг маш чухал зүйлийг анх удаагаа хийсэн. Энэ шинэ эрин үе дэх ажил нь Бурхан болон хүн төрөлхтний аль алины төлөөх шинэ эхлэлийн цэг байсан. Энэ шинэ эхлэлийн цэг нь Бурханы анх удаа хийсэн дахиад нэг шинэ ажил байсан юм. Энэ шинэ ажил нь хүн болон бүх бүтээлийн төсөөлөхийн аргагүй, Бурханы хийсэн урьд өмнө үзэгдээгүй зүйл байсан. Энэ нь одоо бүх хүмүүсийн сайн мэддэг зүйл бөгөөд–энэ нь Бурхан хүн болсон анхны удаа, Тэр хүний хэлбэртэйгээр, хүний ялгамж чанартайгаар шинэ ажлаа эхэлсэн анхны удаа байсан юм. Энэ шинэ ажил нь Бурхан Хуулийн эрин үе дэх Өөрийн ажлаа дуусгасныг болон Тэр хуулийн дор цаашид юу ч хийхгүй эсвэл хэлэхгүй гэдгийг илтгэж байв. Өөрөөр хэлбэл, Тэр хуулийн хэлбэрээр эсвэл хуулийн дүрэм журам, зарчмуудын дагуу юуг ч ярихгүй эсвэл хийхгүй. Хууль дээр үндэслэсэн Түүний бүх ажил нь үүрд зогссон бөгөөд цаашид үргэлжлэхгүй, учир нь Бурхан шинэ ажил эхэлж, шинэ зүйл хийхийг хүссэн ба Түүний төлөвлөгөө дахин нэгэнтээ шинэ эхлэлийн цэгт хүрсэн. Иймээс Бурхан хүн төрөлхтнийг дараагийн эрин рүү хөтөлсөн.
Энэ нь хүмүүст баяртай эсвэл муу ёрын мэдээ байх эсэх нь тэдний мөн чанар ямар байхаас хамаарч байсан. Энэ нь зарим хүмүүсийн хувьд баяртай биш харин муу ёрын мэдээ байсан гэж хэлж болно, учир нь Бурхан Өөрийн шинэ ажлаа эхлэх үедээ хууль, дүрэм журмыг зөвхөн дагаж байсан, зөвхөн сургаал номлолыг дагаж байсан боловч Бурханаас эмээдэггүй хүмүүс Түүний шинэ ажлыг яллахын тулд Бурханы хуучин ажлыг хэрэглэх хандлагатай байдаг. Эдгээр хүмүүсийн хувьд энэ нь муу ёрын мэдээ байсан; гэхдээ гэм зэмгүй, нээлттэй, Бурханд үнэнч, итгэлтэй бөгөөд Түүний авралыг хүлээн авахад бэлэн хүн бүрийн хувьд эхний бие махбод болсон Бурхан нь маш баяртай мэдээ байсан. Хүн үүссэнээс хойш энэ нь, Бурхан Сүнс бус хэлбэртэйгээр хүмүүсийн дунд гарч ирж, амьдарсан анхны удаа байсан; харин ч Тэр хүнээс төрж, хүмүүсийн дунд хүний Хүү болон амьдарч, тэдний дунд ажилласан. Энэхүү "анхны удаа" нь хүмүүсийн үзлийг эвдэн нураасан бөгөөд мөн бүх төсөөллийг даван гарсан. Нэмж хэлэхэд, Бурханы бүх дагалдагчид бодитой үр ашгийг хүртсэн. Бурхан хуучин эрин үеийг дуусгаад зогсохгүй Тэр мөн Өөрийн хуучин ажиллах арга барил болон ажиллах хэлбэрээ төгсгөл болгосон. Тэр Түүний утга санааг дамжуулах боломжийг Өөрийн элчүүддээ цаашид дахин олгоогүй ба Тэр цаашид үүлний цаана нуугдаагүй эсвэл хүмүүстэй “аянгаар” дамжуулан тушаасан байдлаар ярихаа больсон. Өмнөх ямар ч зүйлтэй адилгүйгээр, хүмүүсийн хувьд ойлгож, хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан тэдний төсөөлшгүй арга буюу бие махбод болохоор дамжуулан Тэрээр тухайн үеийн ажлыг өрнүүлэх хүний Хүү болсон юм. Энэ алхам нь хүн төрөлхтнийг гайхшруулсан бөгөөд энэ нь тэдний хувьд их л таагүй байсан, учир нь Бурхан дахин нэгэнтээ Өөрийн өмнө нь хэзээ ч хийж байгаагүй шинэ ажлыг эхлүүлжээ. Өнөөдөр бид шинэ эринд Бурхан ямар шинэ ажлыг гүйцэтгэснийг харах бөгөөд энэ бүх шинэ ажлаас Бурханы ямар зан чанарыг, Түүнд юу байгаа болон Тэр юу болохын юуг нь бид ойлгож болох вэ?
Дараах нь Библийн Шинэ Гэрээнд бичигдсэн үгс юм.
1. (Матай 12:1) Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.
2. (Матай 12:6-8) Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.
Эхлээд энэ ишлэлийг авч үзье: Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.
Бид яагаад энэ ишлэлийг сонгосон бэ? Энэ нь Бурханы зан чанартай ямар холбоотой вэ? Энэ бичвэрээс бидний мэдэж болох хамгийн эхний зүйл бол энэ нь Амралтын өдөр байсан боловч Эзэн Есүс гадуур гарч, тариан талбай дундуур Өөрийн шавь нараа дагуулан явсан. Илүү “эгдүүцмээр” нь тэд бүр “улаан буудайн түрүүнээс шувтарч идэв” Хуулийн эрин үед Ехова Бурханы хуулиар бол Амралтын өдөр хүмүүс санаандгүй гадагшаа гарч, ямар нэг үйл ажиллагаанд оролцож болдоггүй байсан– Амралтын өдрөөр хийж болдоггүй олон зүйлс байв. Эзэн Есүсийн хийсэн энэ үйлдэл нь хуулийн дор удаан хугацаанд амьдарсан хүмүүсийг сандаргаж, энэ нь бүр шүүмжлэлийг өдөөсөн. Тэдний төөрөгдөл болон Есүс юу хийсэн талаар тэд хэрхэн ярьж байсны тухайд тэдгээрийг бид одоохондоо хойш тавиад, Эзэн Есүс яагаад бүх өдрийн дундаас Амралтын өдрөөр үүнийг хийхээр сонгосон болон энэ үйлдлээрээ дамжуулан Тэр хуулийн дор амьдарч байсан хүмүүст юу хэлэхийг хүссэн тухай эхлээд хэлэлцэх болно. Энэ нь энэхүү ишлэл болон Миний ярихыг хүсэж байгаа Бурханы зан чанарын хоорондох холбоо юм.
Эзэн Есүс ирэхдээ, хүмүүстэй харилцахын тулд Өөрийн бодтой үйлдлүүдийг ашигласан: Бурхан Хуулийн эрин үеэс гарч шинэ ажлыг эхлүүлсэн ба энэ шинэ ажил нь Амралтын өдрийг сахихыг шаарддаггүй; Бурхан Амралтын өдрийн хязгаарлалтаас гарах үед энэ нь ердөө л Түүний шинэ ажлын эхний шинж тэмдэг байсан бөгөөд Түүний үнэхээр агуу ажил үргэлжлэн явагдах гэж байсан юм. Эзэн Есүс Өөрийн ажлаа эхлүүлэхдээ Хуулийн эрин үеийн гав дөнгийг аль хэдийн ардаа орхисон байсан ба тэрхүү эрин үеийн хууль, зарчмуудыг эвдсэн билээ. Түүнд хуультай холбоотой ямар ч зүйлийн ул мөр байгаагүй; Тэр үүнийг бүрмөсөн таслан хаяж, үүнийг цаашид мөрдөхөө больсон ба Тэр үүнийг мөрдөхийг хүн төрөлхтөнөөс цаашид шаардахаа больсон. Иймд эндээс та нар Эзэн Есүс Амралтын өдрөөр тариан талбайгаар явсныг харсан; Эзэн амраагүй харин гадаа ажиллаж байсан. Түүний энэ үйлдэл нь хүмүүсийн үзэлд цочрол үзүүлсэн ба Тэр цаашид хуулийн дор амьдрахаа больж, Амралтын өдрийн хязгаарыг орхиж, хүн төрөлхтний өмнө, тэдний дунд шинэ дүр төрхтэйгээр, ажиллах шинэ арга замтайгаар гарч ирсэн гэдгээ тэдэнд мэдэгдсэн. Түүний энэ үйлдэл нь, Тэр хуулиас гарах, Амрахлтын өдрөөс гарахаас эхэлсэн шинэ ажлыг Өөртөө авч ирсэн гэдгийг хүмүүст хэлсэн юм. Бурхан Өөрийн шинэ ажлаа хэрэгжүүлэх үедээ өнгөрсөнтэй дахиж зууралдаагүй бөгөөд Тэр Хуулийн эрин үеийн хууль дүрмийн талаар цаашид дахин анхаарал хандуулаагүй. Мөн өмнөх эрин үе дэх Түүний ажил ч Түүнд нөлөөлөөгүй, харин Тэр Амралтын өдрөөр урьдынх шигээ ажилласан ба Түүний шавь нар өлссөн үедээ тариан түрүүг шувтран идэж байсан. Бурханы нүдээр энэ нь тун хэвийн зүйл байсан. Бурхан Өөрийн хийхийг хүсэж байсан ажил болон Өөрийн хэлэхийг хүсэж байсан зүйлсдээ шинэ эхлэл хийж болох байсан. Тэр шинэ эхлэл хиймэгцээ Өөрийн өмнөх ажлаа дахин дурддаггүй, мөн үүнийгээ үргэлжлүүлдэггүй. Учир нь Бурхан Өөрийн ажилдаа Өөрийн гэсэн зарчимтай байдаг. Тэр шинэ ажил эхлэхийг хүсэх үед энэ нь Тэр хүн төрөлхтнийг Өөрийн ажлын шинэ үе шатанд аваачихыг хүсдэг үе бөгөөд Түүний ажил илүү өндөр түвшинд орсон үе байдаг юм. Хэрвээ хүмүүс хуучны хэллэг эсвэл хуулийн дагуу үргэлжлүүлэн үйлдэж, тэдгээртэй зууралдсаар байвал Тэр үүнд талархал илэрхийлэхгүй эсвэл магтахгүй. Учир нь Тэр аль хэдийн шинэ ажил авчирчихсан ба Өөрийн ажлын шинэ үе шатанд орчихсон байгаа. Шинэ ажлыг эхлүүлэх үедээ Тэр хүн төрөлхтөнд цоо шинэ өнцгөөс, цоо шинэ дүр төрхтэйгээр, цоо шинэ арга замаар илрэн гардаг, ингэснээр хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохын өөр өөр талуудыг харж чадна. Энэ нь Түүний шинэ ажил дахь Түүний зорилгуудын нэг юм. Бурхан хуучинтай зууралдаггүй эсвэл элэгдсэн замаар явдаггүй; Түүнийг ажиллаж, ярих үед энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг хориотой байдаггүй. Бурханд бүх юм хязгаарлалтгүй, чөлөөтэй байдаг ба ямар ч хориотой зүйл, ямар ч хориг байдаггүй–Түүний хүн төрөлхтөнд авчирдаг зүйл нь бүгд эрх чөлөө болон чөлөөлөлт байдаг. Тэр бол амьд Бурхан, жинхэнээсээ үнэхээр оршин байдаг Бурхан юм. Тэр хүүхэлдэй эсвэл шавар баримал биш ба Тэр хүмүүсийн сүмд тахиж, шүтэн мөргөдөг хуурамч шүтээнүүдээс огт өөр. Тэр бол амьд, эрч хүчтэй бөгөөд Түүний хүмүүст авчирдаг үг болон ажил нь бүгд амь агаад гэрэл, эрх чөлөө агаад чөлөөлөлт байдаг, учир нь Тэр үнэн, амь, замыг агуулдаг–Тэр Өөрийн ямар ч ажилд юугаар ч хязгаарлагддаггүй. Хүмүүс юу ч гэж хэлсэн хамаагүй, тэд Түүний шинэ ажлыг яаж ч харж эсвэл үнэлж байсан хамаагүй, Тэр Өөрийн ажлаа эргэлзээгүйгээр биелүүлэх болно. Тэр хэн нэгний үзлийн талаар эсвэл Түүний ажил болоод үгийг чичилсэн хурууны талаар эсвэл бүр тэд Түүний шинэ ажлыг хүчтэйгээр эсэргүүцэж сөрөхөд ч санаа зовдоггүй. Бүх бүтээлийн дундаас хэн ч хүний учир шалтгаан эсвэл хүний төсөөлөл, мэдлэг эсвэл ёс суртахууныг ашиглан Бурхан юу хийдгийг хэмжиж эсвэл тодорхойлж, Түүний ажлыг гутааж эсвэл тасалдуулж, хорлон сүйтгэж чадахгүй. Түүний ажил болон Түүний хийдэг зүйлд ямар ч хориотой зүйл байдаггүй бөгөөд энэ нь ямар ч хүн, зүйл эсвэл объектоор хязгаарлагдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин тасалдуулж чадахгүй. Өөрийн шинэ ажилдаа Тэр үргэлжид-ялагч Хаан байх ба ямар ч дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл болон эндүүрэл төөрөгдөл нь бүгд Түүний хөлийн тавиур дор гишгэлэгддэг. Өөрийн ажлын ямар шинэ үе шатыг Тэр хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь хүн төрөлхтний дунд өрнөж, өргөжих ёстой бөгөөд энэ нь, Түүний агуу ажил дуусах хүртэл бүхий л орчлон ертөнц дээр саадгүйгээр хэрэгжих ёстой. Энэ бол Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ. Тиймээс Эзэн Есүс Амралтын өдрөөр нууж хаахгүйгээр гадагш гарч, ажиллаж байсан, учир нь Түүний зүрх сэтгэлд ямар ч дүрэм журам байгаагүй бөгөөд хүн төрөлхтнөөс үүсэн гарсан ямар ч мэдлэг эсвэл сургаал номлол байгаагүй. Түүнд байсан зүйл нь Бурханы шинэ ажил, Түүний зам байсан бөгөөд Түүний ажил нь хүн төрөлхтнийг чөлөөлж, суллаж, тэдэнд гэрэлд орших боломж олгох, тэдэнд амьдрах боломж олгох зам байсан. Шүтээн болон хуурамч бурхдыг шүтэн мөргөдөг хүмүүс өдөр бүр Сатанд хүлэгдэн амьдарч, бүх төрлийн дүрэм журам, хоригт баригддаг–өнөөдөр нэг зүйл нь хориглогдсон бол маргааш өөр нэг зүйл гэх мэтээр–амьдралд нь ямар ч эрх чөлөө байдаггүй. Тэд нар гавлагдаж дөнгөлөгдсөн хоригдлууд шиг ярих ямар ч баяр баясгалангүй байдаг. “Хориг” гэдэг нь юуг төлөөлж байна вэ? Энэ нь хязгаарлалт, хүлээс болон мууг төлөөлдөг. Хүн шүтээнийг шүтэн мөргөж эхэлмэгц тэд хуурамч бурхдыг шүтэж, муу сүнсийг шүтдэг. Хориг нь түүний хамтаар ирдэг. Чи үүнийг эсвэл түүнийг идэж болохгүй, өнөөдөр гарч болохгүй, маргааш чи зуухаа асааж болохгүй, дараагийн өдөр нь чи шинэ байранд нүүж орж болохгүй, хурим эсвэл оршуулга хийхэд эсвэл бүр хүүхэд төрүүлэхэд ч зарим өдрүүдийг сонгох ёстой. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг хориг гэж нэрлэдэг; энэ нь хүн төрөлхтний хүлээс бөгөөд энэ нь тэднийг хянаж байгаа, тэдний зүрх сэтгэл, биеийг хязгаарлаж байгаа Сатан болон муу сүнснүүдийн гав дөнгө юм. Бурханд эдгээр хориг байдаг уу? Бурханы ариун байдлын талаар ярих үедээ чи эхлээд үүний талаар бодох ёстой: Бурханд ямар ч хориг байдаггүй. Өөрийн үг болон ажилд баримталдаг зарчим Бурханд байдаг боловч ямар ч хориг байдаггүй, учир нь Бурхан Өөрөө үнэн, зам, амь юм.
Одоо дараах ишлэлийг авч үзэцгээе: Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн. (Maтай 12:6-8). Энд байгаа "сүм" гэдэг нь юуг хэлж байгаа вэ? Энгийнээр хэлбэл "сүм" гэдэг нь сүр жавхлантай, өндөр барилгыг хэлж байгаа ба Хуулийн эрин үед сүм нь тахилчдын Бурханд шүтэн мөргөдөг газар байсан юм. Эзэн Есүс “сүмээс ч илүү аугаа Нэгэн байна” гэж хэлэх үед “нэгэн” гэж хэнийг хэлсэн бэ? Мэдээж "нэгэн" гэдэг нь махан бие дэх Эзэн Есүс байсан, учир нь зөвхөн Тэр л сүмээс илүү агуу байсан. Тэдгээр үг нь хүмүүст юуг хэлсэн бэ? Тэдгээр нь хүмүүсийг сүмээс гар гэж хэлсэн–Бурхан аль хэдийнэ гарсан бөгөөд үүн дотор цаашид ажиллаагүй байсан, иймээс хүмүүс сүмийн гаднаас Бурханы хөлийн мөрийг эрж хайж, Түүний ажилд Түүний алхмуудыг дагах ёстой юм. Эзэн Есүс үүнийг хэлсний цаад шалтгаан нь хуулийн дор хүмүүс сүмийг Бурханаас Өөрөөс нь илүү агуу зүйл гэж үзэж эхэлсэн байсан. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханд шүтэн мөргөхөөс илүү сүмд шүтэн мөргөж байсан, иймээс Эзэн Есүс шүтээнийг шүтэхгүйгээр харин Бурханыг шүтэн мөргөхийг тэдэнд анхааруулсан, учир нь Тэр бол эрхэм дээд билээ. Тиймээс, Тэр: "Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг" гэж хэлсэн. Эзэн Есүсийн нүдээр, хуулийн доорх ихэнх хүмүүс цаашид Еховаг шүтэн мөргөхөө больж, харин зүгээр л тахил өргөх үйл явцыг дамжин явагдаж байсан гэдэг нь тодорхой бөгөөд энэ үйл явц нь “шүтээн шүтэх” явдал гэж Эзэн Есүс тодорхойлсон. Эдгээр шүтээн-шүтэгчид сүмийг Бурханаас илүү агуу, илүү дээгүүр зүйл гэж үзэж байсан. Тэдний зүрх сэтгэлд Бурхан биш зөвхөн сүм байсан бөгөөд хэрвээ тэд сүмээ алдвал тэд амьдрах газраа алддаг. Сүмгүйгээр тэд шүтэн мөргөх газаргүй болж өргөлөө өргөж чадахгүй болдог. Тэдний амьдрах газар гэж нэрлэдэг газар нь Ехова Бурханыг шүтэн мөргөх гэсэн далбаан дор тэдний ажилладаг газар бөгөөд тэдэнд сүмд байрлаж өөрсдийн хувийн хэрэг явдлыг хэрэгжүүлэх боломж олгодог. Тэдний тахил үйлдэх гэж хэрлэдэг зүйл нь сүмд үйлчилж байгаа гэсэн нэрийн дор зүгээр л өөрсдийн хувийн ичгэвтэр наймааг гүйцэтгэх явдал байсан юм. Энэ нь, тэр үеийн хүмүүс сүмийг Бурханаас илүү агуу гэж үздэгийн шалтгаан байв. Тэд сүмийг халхавч болгож, тахилыг хүмүүсийг болон Бурханыг хуурах бамбай болгон ашигласан тул хүмүүст анхааруулахын тулд Эзэн Есүс үүнийг хэлсэн. Хэрвээ та нар эдгээр үгсийг өнөөдөрт хамаатуулж үзвэл энэ нь адил тэгш хүчинтэй, адил тэгш хамаатай хэвээр байгаа. Хэдийгээр өнөөдөр хүмүүс Хуулийн эрин үеийн хүмүүсийнхээс өөр ажлыг мэдэрч туулдаг боловч тэдний уг чанарын мөн чанар нь адилхан. Өнөөдрийн ажлын орчин нөхцөлд, хүмүүс "сүм бол Бурханаас илүү агуу" гэсэнтэй адил төрлийн зүйлийг хийсээр байна. Жишээ нь хүмүүс өөрсдийн үүргээ гүйцэтгэхийг өөрсдийн ажил мэт үздэг; Бурханд гэрчлэл хийж, агуу улаан луутай тулалдахыг тэд хүний эрхийг хамгаалсан, ардчилал, эрх чөлөөний төлөөх улс төрийн хөдөлгөөн мэтээр үздэг; тэд өөрсдийн ур чадвараа мэргэжил болгон ашиглахад өөрсдийн үүргийг чиглүүлсэн боловч Бурханаас эмээж, муугаас зайлах явдалд зүгээр л дагаж мөрдөж ёстой шашны номлолын хэсэг мэтээр ханддаг; гэх мэт. Эдгээр нь мөн чанартаа "сүм бол Бурханаас илүү агуу" гэсэнтэй адил хүмүүсийн илэрхийлэл биш гэж үү? Хоёр мянган жилийн өмнө хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг бодит сүмд явуулж байсныг эс тооцвол өнөөдөр хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг биет бус сүмд явуулж байна. Дүрэм журмыг эрхэмлэдэг эдгээр хүмүүс дүрэм журмыг Бурханаас илүү агуу гэж үздэг, байр сууринд хайртай хүмүүс байр суурийг Бурханаас илүү агуу гэж үздэг, өөрсдийн ажил мэргэжилдээ хайртай хүмүүс ажил мэргэжлээ Бурханаас илүү агуу гэж үздэг гэх мэт–тэдний бүхий л илэрхийлэл нь Намайг: "Хүмүүс үгээрээ Бурханыг хамгийн агуу гэж магтдаг боловч тэдний нүдээр бүх зүйл Бурханаас илүү агуу байдаг" гэж хэлэхэд хүргэж байна. Учир нь хүмүүс Бурханыг дагах замдаа өөрсдийн авъяасаа харуулах эсвэл өөрсдийн бизнес эсвэл өөрсдийн ажил мэргэжлээ гүйцэтгэх боломжийг олонгуутаа тэд Бурханаас холдож, өөрсдийн хайртай ажил мэргэжилдээ өөрсдийгөө зориулдаг. Бурханы тэдэнд хариуцуулсан зүйл, Түүний хүслийн тухайд бол тэдгээр зүйлс нь аль хэдийн хаягдсан байдаг. Энэ тохиолдолд, эдгээр хүмүүс болон хоёр мянган жилийн өмнө өөрсдийн ажил хэргийг сүмд явуулж байсан хүмүүсийн хооронд ямар ялгаа байна вэ?
Дараа нь, Библийн энэ ишлэл дэх хамгийн сүүлчийн өгүүлбэрийг харцгаая: “Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.” Энэ өгүүлбэрт бодтой тал байна уу? Та нар үүний бодтой талыг харж байна уу? Бурханы хэлдэг бүхэн Түүний зүрх сэтгэлээс гардаг, тэгвэл Тэр яагаад үүнийг хэлсэн бэ? Та нар үүнийг хэрхэн ойлгож байна вэ? Та нар энэ өгүүлбэрийн утгыг одоо ойлгож байж магадгүй, гэхдээ тэр үед хүн төрөлхтөн дөнгөж Хуулийн эрин үеэс гарч байсан учраас тийм ч олон хүн ойлгоогүй. Тэдний хувьд Амралтын өдрөөс гарна гэдэг нь хийхэд маш хэцүү зүйл байсан бөгөөд жинхэнэ Амралтын өдөр юу болохыг ойлгохын тухайд бол ярихын ч хэрэггүй.
“Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн өгүүлбэр нь Бурханы бүх зүйл материаллаг бус бөгөөд хэдийгээр Бурхан та нарын бүх материаллаг хэрэгцээг хангаж чадах боловч та нарын бүх материаллаг хэрэгцээ хангагдангуут эдгээр зүйлсээс авах сэтгэл ханамж нь та нарын үнэний эрэл хайгуулыг орлож чадах уу? гэдгийг хүмүүст хэлж байна. Тэр нь мэдээж боломжгүй! Бидний нөхөрлөсөн Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хоёулаа үнэн юм. Үүнийг эд материалын өндөр үнээр хэмжиж болохгүй, мөн үүний үнэ цэнийг мөнгөөр тооцоолж болохгүй, учир нь энэ бол материаллаг объект биш бөгөөд хүн нэг бүрийн зүрх сэтгэлийн хэрэгцээг хангадаг. Хүн бүрийн хувьд эдгээр биет бус үнэний үнэ цэнэ нь та нарын сайхан гэж боддог ямар ч материаллаг зүйлийн үнэ цэнээс илүү байх ёстой, тийм үү? Энэ мэдэгдэл нь та нарын тунгаан бодох хэрэгтэй зүйл юм. Миний хэлсэн гол зүйл бол Бурханд юу байгаа болон, Тэр юу болох болон Бурханы бүх зүйл нь хүн нэг бүрийн хувьд хамгийн чухал зүйл бөгөөд үүнийг ямар ч материаллаг зүйл орлож чадахгүй гэдэг юм. Би та нарт нэг жишээ хэлье: Өлссөн үед чамд хоол хэрэгтэй. Энэ хоол нь харьцангуй сайн эсвэл харьцангуй ховор хомс байж болох ч чи цадталаа идчих л юм бол өлсгөлөн байхын тааламжгүй мэдрэмж байхгүй болох болно–энэ нь алга болох болно. Чи тайван суух ба чиний бие амрах болно. Хүмүүсийн өлсгөлөнг хоолоор шийдэж болно, гэхдээ чи Бурханыг дагаж байх үедээ Түүний талаар юу ч ойлгоогүйгээ мэдэрвэл өөрийн зүрх сэтгэл дэх хоосон байдлаа чи хэрхэн шийдэх вэ? Үүнийг хоолоор шийдэж болох уу? Эсвэл чи Бурханыг дагаж байгаа ч Түүний хүслийг ойлгохгүй бол өөрийн зүрх сэтгэл дэх тэрхүү өлсгөлөнг дарахын тулд чи юу хэрэглэх вэ? Бурханаар дамжуулан аврагдах өөрийн дадлага туршлагын үйл явцад, өөрийн зан чанараа өөрчлөхөөр зорих зуураа хэрвээ чи Түүний хүслийг ойлгохгүй бол эсвэл үнэн юу болохыг мэдэхгүй бол, хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгохгүй бол чамд маш эвгүй санагдахгүй гэж үү? Чи зүрх сэтгэлдээ хүчтэй өлсгөлөн, цангааг мэдрэхгүй гэж үү? Эдгээр мэдрэмжүүд нь зүрх сэтгэлдээ амар тайван байдлыг мэдрэхэд чинь саад болохгүй гэж үү? Иймээс чи өөрийн зүрх сэтгэл дэх тэрхүү өлсгөлөнгөө хэрхэн дарах вэ–үүнийг шийдэх арга зам бий юу? Зарим хүмүүс дэлгүүр хэсдэг, зарим нь нууцаа хуваалцах найзтай болдог, зарим нь ханатлаа унтдаг, бусад нь Бурханы үгийг илүү их уншдаг эсвэл тэд илүү шаргуу ажиллаж, өөрсдийн үүргээ биелүүлэхийн тулд илүү их хичээл чармайлт зарцуулдаг. Эдгээр зүйлс нь тэдний бодит хүндрэл бэрхшээлийг шийдэж чадах уу? Та нар бүгд ийм төрлийн хэрэгжүүлэлтийг бүрэн ойлгож байгаа. Хүч чадалгүй мэт чамд санагдах үед, үнэний бодит байдал болон Түүний хүслийг мэдэх боломжийг чамд олгох Бурханы гэгээрлийг олж авах хүчтэй хүслийг чи мэдрэх үед чамд юу хамгийн их хэрэгтэй вэ? Чамд хэрэгтэй зүйл бол их хоол биш мөн хэдэн сайхан үг ч биш. Түүнээс ч илүүгээр, энэ нь махан биеийн түр зуурын тав тух болон ханамж биш–чамд хэрэгтэй зүйл бол чиний юу хийх ёстойг, үүнийг хэрхэн хийх ёстойг чинь Бурхан чамд шууд, тодорхойгоор хэлж өгөх бөгөөд үнэн юу болохыг чамд тодорхой хэлж өгөх явдал юм. Чи үүнийг ойлгосныхоо дараа, энэ нь хэдий өчүүхэн жаахан байсан ч гэсэн чиний зүрх сэтгэлд сайн хоол идсэнээс илүү ханамжтай санагдахгүй гэж үү? Чиний зүрх сэтгэл хангалуун байх үед чиний зүрх сэтгэл, чиний бүхий л үнэн бие жинхэнэ амар амгаланг олж авахгүй гэж үү? Энэ харьцуулалт болон шинжилгээгээр дамжуулан “Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн энэ өгүүлбэрийг Би яагаад та нартай хуваалцахыг хүссэнийг ойлгож байна уу? Үүний утга учир нь Бурханаас ирсэн зүйл, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний юм болгон нь, бусад ямар ч зүйлээс, өөрсдийн хамгийн их нандигнан хайрладаг гэж чиний итгэж байсан зүйл эсвэл хүнээс ч илүү агуу юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүн Бурханы амнаас үг сонсож чадахгүй эсвэл тэд Түүний хүслийг ойлгож чадахгүй бол тэд амар амгаланг олж авч чадахгүй. Өөрсдийн хожмын дадлага туршлагадаа та нар, Би яагаад та нарт энэ ишлэлийг харуулахыг хүссэнийг ойлгох болно–энэ нь маш чухал. Бурханы хийдэг бүхэн нь үнэн ба амь юм. Хүн төрөлхтний хувьд үнэн гэдэг бол тэдний амьдралд дутагдаж болохгүй зүйл, тэд түүнгүйгээр байж чадахгүй зүйл юм; энэ нь хамгийн агуу зүйл юм гэж чи мөн хэлж болно. Хэдийгээр чи үүнийг харж, үүнд хүрч чадахгүй боловч чиний төлөөх үүний ач холбогдлыг үл ойшоож болохгүй; энэ нь чиний зүрх сэтгэлд амар амгаланг авчирч чадах цорын ганц зүйл билээ.
Үнэний талаарх чиний ойлголт чиний өөрийн нөхцөл байдалтай нийцэж байна уу? Бодит амьдрал дээр чи эхлээд аль үнэн нь, чамтай таарч байгаа хүмүүс, зүйлс болон объектуудтай холбоотой талаар бодох учиртай; эдгээр үнэний дундаас л чи Бурханы хүслийг олж, өөртөө тулгарсан зүйлийг Түүний хүсэлтэй холбож чадах юм. Хэрвээ чи үнэний аль тал нь чамд тулгарсан зүйлстэй холбоотой болохыг мэдэлгүйгээр Бурханы хүслийг шууд хайхаар явбал энэ хандлага нь нилээд сохор бөгөөд үр дүнд хүрч чадахгүй. Хэрэв чи үнэнийг хайж, Бурханы хүслийг ойлгохыг хүсэж байгаа бол эхлээд чи чамд ямар төрлийн зүйлс тохиолдсон болон үнэний ямар талтай тэдгээр нь холбоотойг харж, чиний мэдэрсэн зүйлтэй холбоотой үнэнийг Бурханы үгнээс хайх хэрэгтэй. Дараа нь чи тэрхүү үнэнээс өөртөө тохирох хэрэгжүүлэлтийн замыг хайна; ийм байдлаар чи Бурханы хүслийн талаар шууд бус ойлголтыг олж авна. Үнэнийг хайж, хэрэгжүүлэх нь сургаал номлолыг бодолгүйгээр шууд хэрэглэх эсвэл хэв загварыг дагах явдал биш юм. Үнэн бол нэгэн хэвийн зүйл биш эсвэл хууль ч биш. Энэ нь үхмэл биш–энэ бол амь, энэ бол амьд зүйл бөгөөд газар дээрх амьдрах хугацаандаа амьтдын дагах ёстой дүрэм, хүний өөрсдийн амьдралдаа байлгах ёстой дүрэм юм. Энэ нь чи дадлага туршлагаараа илүү сайн ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийн туршлагаараа ямар үе шатанд хүрсэн нь хамаагүй чамайг Бурханы үг болон үнэнээс салгахын аргагүй ба Бурханы зан чанарын талаар чи юу ойлгосон нь, мөн Бурханд юу байгаа болон Тэр юу болох талаар чи юу мэддэг нь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнтэй салшгүйгээр холбогдсон байдаг. Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа болон Тэр юу болохын жинхэнэ илрэл юм. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, үүнийг ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хийхийг хүсэж байгаа болон Тэр чамайг юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү шуудхан хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний цаанаас хүмүүс Түүний сэтгэл хангалуун байдал, уур, гуниг, аз жаргалыг болон түүнчлэн Түүний мөн чанарыг хардаг–энэ нь Түүний зан чанарыг илчлэх юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэж, Түүний үгнээс Түүний зан чанарыг ойлгохоос гадна хамгийн чухал зүйл бол бодтой хэрэгжүүлэлтээр дамжуулан энэхүү ойлголтонд хүрэх хэрэгцээ юм. Хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхийн тулд өөрсдийгөө бодит амьдралаас холдуулбал тэд үүнийг биелүүлж чадахгүй байх болно. Бурханы үгнээс зарим нэг ойлголт олж авч чаддаг хүмүүс байсан ч гэсэн энэ нь онол болон үгсээр хязгаарлагддаг бөгөөд Бурхан үнэхээр ямар болохтой тохирдоггүй.
Бидний одоо ярилцаж байгаа зүйлс нь бүгд Библид бичигдсэн түүхүүдийн хүрээнд байдаг. Эдгээр түүхүүдээр дамжуулан, эдгээр тохиолдсон зүйлсийг шинжилснээр дамжуулан хүмүүс Түүний зан чанарыг болон Түүний илэрхийлсэн Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгож чадах ба энэ нь Бурханы бүх талыг илүү өргөнөөр, илүү гүнзгий, илүү ойлгомжтойгоор, илүү бүхэлд нь ойлгох боломжийг тэдэнд олгодог. Иймээс Бурханы бүх талуудыг мэдэх цорын ганц арга зам нь эдгээр түүхүүдээр дамжих явдал уу? Үгүй ээ, тийм биш! Учир нь Бурханы хэлж байгаа зүйл болон Түүний Хаанчлалын эрин үед хийдэг ажил нь Түүний зан чанарыг мэдэж, үүнийг илүү бүрэн дүүрэн мэдэхэд хүмүүст илүү сайн тусалж чадна. Гэсэн хэдий ч, хүмүүсийн сайн мэддэг Библид бичигдсэн зарим жишээ эсвэл түүхүүдээр дамжуулан Бурханы зан чанарыг мэдэж, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгох нь илүү хялбар гэж Би бодож байна. Хэрвээ та нарт Түүнийг мэдүүлэхийн тулд Би шүүлт, гэсгээлтийн үг болон Бурханы өнөөдөр илэрхийлсэн үнэнийг үг үгээр нь ашиглавал энэ нь хэтэрхий улиг болсон, хэтэрхий залхмаар мэт та нарт санагдах бөгөөд зарим хүмүүст бүр Бурханы үг нь нэгэн хэвийн мэт санагдах болно. Гэхдээ хэрвээ бид хүмүүст Бурханы зан чанарыг мэдэхэд нь туслахын тулд Библийн түүхүүдийг жишээ болгон авах юм бол хүмүүст уйтгартай санагдахгүй байх болно. Эдгээр жишээг тайлбарлах явцад, тэр үед Бурханы зүрх сэтгэлд юу байсан тухай дэлгэрэнгүй байдал–Түүний ааш зан, уян сэтгэл эсвэл Түүний бодол, санаа нь–хүний хэлээр хүмүүст хэлэгдсэн бөгөөд энэ бүхний зорилго нь Бурханд юу байгаа болон Тэр юу болох нь хэв загвар биш гэдгийг үнэлж, мэдрэх боломжийг тэдэнд олгох явдал гэж та нар хэлж болно. Энэ нь домог биш эсвэл хүмүүсийн харж, хүрч чадахгүй зүйл ч биш. Энэ бол үнэхээр оршин байдаг, хүмүүсийн мэдэрч, үнэлж чадах зүйл юм. Энэ бол эцсийн зорилго билээ. Энэ эрин үед амьдарч байгаа хүмүүс бол ерөөгдсөн гэж та нар хэлж болно. Бурханы өмнөх ажлын талаар илүү өргөн ойлголтыг олж авахын тулд тэд Библийн түүхүүдэд анхаарал хандуулдаг; Түүний хийсэн ажлаар дамжуулан тэд Түүний зан чанарыг харж чадна. Бурханы зан чанарын талаар илүү нарийн, илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийг тулд Түүний илэрхийлсэн эдгээр зан чанараар дамжуулан тэд хүн төрөлхтний төлөөх Бурханы хүслийг ойлгож, Түүний ариун байдлын тод томруун илрэл болон хүмүүсийн төлөө гэсэн Түүний анхаарал халамжийг ойлгож чадна. Та нар бүгд үүнийг мэдэрч байгаа гэдэгт Би итгэж байна!
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн дуусгасан ажлын цар хүрээн дотроос та нар Бурханд юу байгаа болон Тэр юу болохын өөр нэг талыг харж болно. Энэ нь Түүний бие махбодоор дамжуулан илэрхийлэгдсэн бөгөөд Түүний хүн чанараар дамжуулан хүмүүс үүнийг харж, үнэлэх боломжтой болсон. Бие махбод дахь Бурхан Өөрийн хүн чанарыг хэрхэн амьдран гаргасныг хүмүүс Хүний Хүүгээс харсан бөгөөд бие махбодоор дамжин илэрхийлэгдсэн Бурханы бурханлаг чанарыг тэд харсан юм. Эдгээр хоёр төрлийн илэрхийлэл нь, тун бодитой Бурханыг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд Бурханы талаар өөр үзлийг бий болгох боломжийг тэдэнд олгосон. Гэсэн хэдий ч, дэлхийн бүтээл болон Хуулийн эрин үеийн төгсгөлийн хоорондох цаг хугацаанд, өөрөөр хэлбэл Нигүүлслийн эрин үеэс хүмүүсийн харж, сонсож, мэдэрсэн зүйл нь зөвхөн Бурханы бурханлаг тал байсан юм. Энэ нь биет бус хүрээнд Бурханы хийсэн, хэлсэн зүйл байсан бөгөөд Түүний үнэн биеэс Түүний илэрхийлсэн зүйлийг харж эсвэл хүрч болохгүй байсан. Ихэнхдээ эдгээр зүйлс нь хүмүүст, Бурхан маш агуу бөгөөд тэд Түүнд ойртож чадахгүй гэдгийг мэдрүүлдэг. Бурханы хүмүүст төрүүлсэн сэтгэгдэл нь ихэвчлэн Тэр үе үе гарч ирж, алга болж анивчдаг байсан бөгөөд Түүний бодол, санаа нэг бүр нь маш нууцлаг, баригдашгүй байдаг учраас хүмүүс тэдгээрийг ойлгож, үнэлэхээр оролдох нь байтугай тэдгээрт хүрэх ямар ч арга зам байхгүй гэж хүртэл мэдэрдэг. Хүмүүсийн хувьд Бурханы талаарх бүх зүйл маш хол байсан–хүмүүсийн харж, хүрч чадахааргүй маш хол байсан. Тэр тэнгэрт байгаа мэт санагддаг ба Тэр огтхон ч оршин байдаггүй мэт санагддаг. Иймээс хүмүүсийн хувьд Бурханы зүрх сэтгэлийг болон санааг эсвэл Түүний ямар нэгэн бодлыг ойлгох нь биелүүлэхийн аргагүй, бүр хүрэхийн аргагүй байсан. Хэдийгээр Бурхан Хуулийн эрин үед зарим нэг тодорхой ажлыг гүйцэтгэж, Түүний талаар зарим нэг бодитой мэдлэгийг үнэлж, харах боломжийг хүмүүст олгох зарим онцгой үгийг хэлж, зарим онцгой зан чанарыг илэрхийлсэн боловч эцсийн эцэст энэ нь биет бус хүрээнд Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаарх Бурханы илэрхийлэл байсан бөгөөд хүмүүсийн ойлгосон зүйл, тэдний мэдсэн зүйл нь мөн л Түүнд юу байгаа болон Тэр юу болохын бурханлаг тал байсан юм. Хүн төрөлхтөн Түүнд юу байгаа болон Тэр юу болохын талаарх энэ илэрхийллээс[a] тодорхой үзлийг олж авч чадаагүй ба Бурханы талаарх тэдний сэтгэгдэл нь “ойртоход хэцүү, гарч ирж, алга болон анивчдаг Сүнсний” цар хүрээн дотор гацсан хэвээр байсан. Бурхан хүмүүст харагдахын тулд материаллаг хүрээн дэх ямар нэг тодорхой объект эсвэл дүр төрх хэрэглээгүй учраас тэд хүний хэл ашиглан Түүнийг тодорхойлж чадаагүй. Өөрсдийн зүрх сэтгэл болон оюун ухаандаа тэд Бурханд зориулсан стандарт тогтоож, Түүнийг биет болгож, Тэр хир өндөр болох, Тэр хир том болох, Тэр ямар харагддаг, Тэр ялангуяа юунд дуртай болон Түүний өвөрмөц зан чанар ямар болох гэх мэтээр Түүнийг хүн шиг болгохын тулд өөрсдийн хэлийг ашиглахыг үргэлж хүсэж байсан. Үнэндээ хүмүүс ингэж бодож байсныг Бурхан Өөрийн зүрх сэтгэлдээ мэдэж байсан. Тэр хүмүүсийн хэрэгцээний талаар маш сайн мэддэг байсан бөгөөд мэдээж Тэр мөн юу хийх ёстойгоо мэдэж байсан, иймээс Тэр Нигүүлслийн эрин үед Өөрийн ажлыг өөр байдлаар хэрэгжүүлсэн. Энэ арга зам бурханлаг бөгөөд хүнлэг аль аль нь байсан. Эзэн Есүсийн ажиллаж байсан хугацаанд, Бурханд хүний олон илэрхийлэл байдгийг хүмүүс харсан. Жишээ нь Тэр бүжиглэж чаддаг, Тэр хуриманд оролцож чаддаг байсан бөгөөд Тэр хүмүүстэй харилцаж, тэдэнтэй ярьж, тэдэнтэй аливааг хэлэлцэж чаддаг байсан. Түүн дээр нэмээд Эзэн Есүс мөн Түүний бурханлаг чанарыг төлөөлсөн маш их ажил гүйцэтгэсэн бөгөөд мэдээж энэ бүх ажил нь Бурханы зан чанарын илэрхийлэл, илчлэл байлаа. Энэ хугацаанд хүмүүсийн харж, хүрч болох энгийн бие махбодод Бурханы бурханлаг чанар биеллээ олох үед Тэр гарч ирж, алга болж анивчиж байгаа бөгөөд тэд Түүнтэй ойртож чадахгүй гэдгийг тэд цаашид мэдрэхээ больсон. Эсрэгээрээ тэд Хүний Хүүгийн хөдөлгөөн, үг, ажил болгоноор дамжуулан Бурханы хүслийг ухаарч, Түүний бурханлаг чанарыг ойлгохоор оролдож байсан. Бие махбод болсон Хүний Хүү нь Өөрийн хүн чанараар дамжуулан Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Бурханы хүсэл болон зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнцөд Бурханыг харж эсвэл Түүнд хүрч болохгүй гэдгийг Тэр мөн илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байсан. Иймээс бие махбод болсон Хүний Хүү нь Бурханы өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох гэх мэт зүйлсийг тодорхой болгож, хүнлэг чанартай болгосон. Хэдийгээр Хүний Хүүгийн гадаад байдалд Бурханы төрхийн талаар зарим нэг хязгаарлалт байсан боловч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы хувийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан–ердөө илэрхийлэх хэлбэрт л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь Хүний Хүүгийн хүнлэг чанар эсвэл Түүний бурханлаг чанар байх нь хамаагүй, Тэр ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Энэ хугацаанд гэхдээ Бурхан махан биеэр дамжуулан ажиллаж, махан биеийн өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө Хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы жинхэнэ үг болон ажилтай тулгарч, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь мөн, Түүний бурханлаг чанар болон даруу төлөв байдлын дундах Түүний агуу байдлыг ойлгож, түүнчлэн Бурханы жинхэнэ байдал болон бодит байдлын урьдчилсан ойлголт ба урьдчилсан тодорхойлолтыг олж авах боломжийг хүмүүст олгосон. Хэдийгээр Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажил, Түүний ажиллах аргууд, Түүний ярьсан өнцөг нь сүнсний ертөнц дэх Бурханы үнэн биеэс ялгаатай байсан боловч Түүний бүх зүйл нь хүмүүсийн өмнө нь хэзээ ч харж байгаагүй Бурханыг Өөрийг нь үнэхээр төлөөлж байсан–үүнийг үгүйсгэж болохгүй! Өөрөөр хэлбэл, Бурхан ямар хэлбэрээр илрэн гарах нь хамаагүй, Тэр ямар өнцгөөс ярих нь эсвэл Тэр ямар дүр төрхтэйгээр хүн төрөлхтөнтэй нүүр тулах нь хамаагүй, Бурхан өөр хэнийг ч биш харин Өөрийгөө төлөөлдөг. Тэрээр ямар ч хүнийг төлөөлж чадахгүй–Тэр ялзруулагдсан ямар ч хүнийг төлөөлж чадахгүй. Бурхан бол Бурхан Өөрөө бөгөөд үүнийг үгүйсгэж чадахгүй.
Дараа нь бид Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлийг авч үзэх болно.
3. Алдагдсан Хонины тухай сургаалт зүйрлэл
(Matай 18:12-14) Чи хэрхэн тунгааж байна? Хүн зуун хоньтой, тэдний нэг нь төөрч явсан бөгөөд тэр ерэн есөн хоньтой үлдэх атал уул руу явж, төөрсөн нэг хонийг эрж хайхгүй гэж үү? Тэгээд түүнийг олбол, та бүхэнд үнэнийг хэлэхэд тэр төөрч яваагүй үлдсэн ерэн есөн хониноосоо ч илүү баярлах болно. Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэр дэх таны Эцэгийн хүсэл биш юм.
Энэ бол зүйрлэл–энэ ишлэлээс та нар ямар мэдрэмжийг мэдэрч байна вэ? Энэ зүйрлэлийг илэрхийлсэн арга зам нь хүний хэлний уран дүрслэлийг ашигласан; энэ нь хүний мэдлэгийн хүрээн дэх зүйл юм. Хэрвээ Бурхан Хуулийн эрин үед үүнтэй төстэй зүйлийг хэлсэн бол энэ нь Бурхан юу болохтой үнэхээр зохицохгүй зүйл гэж хүмүүст санагдах байсан, харин Нигүүлслийн эрин үед Хүний Хүү энэ ишлэлийг дамжуулах үед энэ нь хүмүүст аятайхан, дулаахан бөгөөд ойр дотно санагдсан. Бурхан махбодтой болж, хүний хэлбэртэйгээр гарч ирэх үедээ Тэр хүн төрөлхтөнд Өөрийн дуу хоолойг илэрхийлэхдээ маш тохиромжтой зүйрлэлийг ашигласан. Энэ дуу хоолой нь Бурханы өөрийн дуу хоолойг болон тэр эрин үед хийхийг хүссэн Түүний ажлыг төлөөлжээ. Энэ нь мөн Нигүүлслийн эрин үеийн хүмүүст хандах Бурханы хандлагыг төлөөлсөн. Хүмүүст хандах Бурханы хандлагын өнцгөөс авч үзвэл Тэр хүн бүрийг хоньтой зүйрлэсэн. Хэрэв нэг хонь алга болбол, үүнийг олохын тулд Тэр хэрэгтэй бүхнийг хийх болно. Энэ нь энэ удаа хүн төрөлхтний дунд бие махбодтойгоор ажиллах Бурханы ажлын зарчмыг төлөөлдөг. Бурхан тэр ажилд хандах Өөрийн шийдэмгий байдал болон хандлагыг дүрслэхийн тулд энэ сургаалт зүйрлэлийг ашигласан. Энэ нь Бурхан бие махбодтой болсны давуу тал байсан: Тэр хүн төрөлхтний мэдлэгийг өөртөө ашигтайгаар эргүүлж, хүмүүстэй ярьж, Өөрийн хүслээ илэрхийлэхдээ хүний хэлийг ашиглаж байсан. Хүмүүсийн хүний хэлээр, хүний аргаар ойлгох гэж ядаж байсан Өөрийн гүн гүнзгий, бурханлаг хэлийг хүмүүст тайлбарлаж эсвэл "орчуулж өгсөн". Энэ нь Түүний хүслийг ойлгож, Тэр юу хийхийг хүсэж байсныг мэдэхэд нь хүмүүст тусласан юм. Тэр мөн хүний хэл ашиглан хүмүүстэй хүний өнцгөөс яриа өрнүүлж, тэдний ойлгож чадах аргаар хүмүүстэй харилцаж чадаж байв. Тэр бүр хүний хэл болон мэдлэгийг ашиглан ярьж, ажиллаж байсан, ингэснээр хүмүүс Бурханы эелдэг зан, ойр дотно байдлыг мэдэрч, ингэснээр тэд Түүний зүрх сэтгэлийг харж байлаа. Та нар үүнээс юуг харж байна вэ? Бурханы үг болон үйлдэлд ямар ч хориотой байдал байхгүй гэдгийг үү? Хүмүүсийн харж байгаагаар Бурхан Өөрийн хэлэхийг хүссэн зүйл, Өөрийн хийхийг хүссэн ажлын талаар ярихдаа эсвэл Өөрийн хүслийг илэрхийлэхдээ хүний мэдлэг, хэл эсвэл ярих аргыг ашиглах ямар ч аргагүй; энэ нь ташаа бодол юм. Бурхан ийм төрлийн зүйрлэлийг ашигласан, ингэснээр хүмүүс Бурханы бодит байдал болон чин сэтгэлийг мэдэрч, тэр үеийн хүмүүст хандах Түүний хандлагыг харж чадах байсан юм. Энэ сургаалт зүйрлэл нь хуулийн дор удаан хугацаанд амьдарсан хүмүүсийг зүүд нойрноос нь сэрээсэн бөгөөд энэ нь мөн Нигүүлслийн эрин үед амьдарч байсан хүмүүсийн дараа дараагийн үеийнхэнд ч урам зориг өгсөн. Энэ сургаалт зүйрлэлийн ишлэлийг уншсанаар хүмүүс хүн төрөлхтнийг аврах Бурханы чин сэтгэлийг мэдэж, Түүний зүрх сэтгэлд хүн төрөлхтний эзлэх жинг ойлгоно.
Энэ ишлэлийн сүүлчийн өгүүлбэрийг дахин нэг харцгаая: “Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэр дэх чиний Эцэгийн хүсэл биш юм.” Энэ нь Эзэн Есүсийн үг байсан уу, эсвэл тэнгэр дэх Түүний Эцгийн үг байсан уу? Өнгөцхөн авч үзвэл Эзэн Есүс ярьж байгаа мэт харагдах боловч Түүний хүсэл нь Бурханы Өөрийн хүслийг төлөөлдөг тул Тэр ингэж хэлсэн: “Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэр дэх чиний Эцэгийн хүсэл биш юм.” Тэр үеийн хүмүүс зөвхөн тэнгэр дэх Эцгийг Бурхан гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдний нүдний өмнө харагдаж байсан энэ хүн нь ердөө л Түүгээр илгээгдсэн бөгөөд Тэр тэнгэр дэх эцгийг төлөөлж чадахгүй байсан. Тийм учраас Эзэн Есүс мөн тэгж ярих хэрэгтэй болсон ба ингэснээр тэд хүн төрөлхтний төлөөх Бурханы хүслийг үнэхээр мэдэрч, Түүний хэлсэн зүйлийн жинхэнэ байдал болон нарийн зөв байдлыг мэдэрч чадах байсан юм. Хэдийгээр энэ нь хэлэхэд маш энгийн зүйл байсан боловч, энэ нь маш энэрэнгүй байсан бөгөөд энэ нь Эзэн Есүсийн даруу агаад нууцдаг байдлыг илчилсэн. Бурхан бие махбодтой болсон эсвэл Тэр сүнсний ертөнцөд ажилласан эсэх нь хамаагүй, Тэр хүний зүрх сэтгэлийг хамгийн сайн мэдэж байсан, хүмүүст юу хэрэгтэйг хамгийн сайн ойлгож байсан, хүмүүс юунд санаа зовж байгааг болон тэднийг юу төөрөгдүүлж байгааг мэдэж байсан, иймээс Тэр энэ нэг мөрийг нэмсэн юм. Энэ мөр нь хүн төрөлхтөнд нуугдсан нэг асуудлыг тодруулсан: Хүмүүс Хүний Хүүгийн хэлсэн зүйлийн талаар эргэлзэж байсан болохоор Эзэн Есүс ярьж байх үедээ ингэж нэмж хэлэх хэрэгтэй болсон: “Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэр дэх чиний Эцэгийн хүсэл биш юм.” Зөвхөн энэхүү урьдач нөхцөл дээр л Түүний үг үр дүнгээ гаргаж, тэдгээрийн нарийн зөв байдалд хүмүүсийг итгүүлж, тэдгээрийн үнэмшилтэй байдлыг сайжруулж чадах байсан. Бурхан Хүний Хүү болоход Бурхан болон хүн төрөлхтөн маш эвгүй харилцаатай болсон ба Хүний Хүүгийн байдал маш санаа зовмоор байсан гэдгийг энэ нь харуулж байна. Энэ нь, хүмүүсийн дундах Эзэн Есүсийн байр суурь тэр үед хичнээн ялихгүй жаахан байсныг мөн харуулж байна. Тэр үүнийг хэлсэн нь үнэндээ хүмүүст ингэж хэлэх гэсэн юм: Та нар итгэлтэй байж болно, энэ нь Миний өөрийн зүрх сэтгэлд юу байгааг төлөөлдөггүй, харин энэ нь та нарын зүрх сэтгэлд байгаа Бурханы хүсэл юм. Хүн төрөлхтний хувьд энэ нь ёжтой зүйл биш гэж үү? Хэдийгээр Бурхан махан биетэйгээр ажиллах нь Түүний үнэн биед байхааргүй олон давуу талтай байсан боловч Тэр тэдний эргэлзээ, үл тоох байдал, түүнчлэн тэдний хөшүүн байдал болоод мунхаг занг сөрөх хэрэгтэй байсан. Хүний Хүүгийн ажлын үйл явц нь хүн төрөлхтний гололтыг мэдрэх үйл явц, хүн төрөлхтний Түүний эсрэг тэмцлийг мэдрэх үйл явц байсан гэж хэлж болно. Үүнээс илүүтэйгээр энэ нь хүн төрөлхтний итгэлийг олж авахаар тасралтгүй ажиллах, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоор дамжууулан, Өөрийн мөн чанараар дамжуулан хүн төрөлхтнийг байлдан дагуулах үйл явц байсан юм. Энэ нь бие махбод болсон Бурхан газар дээр Сатаны эсрэг дайн хийж байсан зүйл биш; энэ нь Бурхан энгийн хүн болж, Өөрийг нь дагаж байсан хүмүүстэй тэмцэлдэж эхэлсэн явдал байсан бөгөөд энэхүү тэмцэлд Хүний Хүү Өөрийн даруу байдлаараа, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоороо, мөн Өөрийн хайр, мэргэн ухаанаараа Өөрийн ажлаа гүйцэтгэсэн юм. Тэр Өөрийн хүссэн хүмүүсийг олж авч, Өөртөө тохирох ялгамж чанар болон байр суурийг эзэмшиж, Өөрийн сэнтийдээ эргэн очсон.
Дараа нь, бичээсийн дараагийн хоёр ишлэлийг авч үзэцгээе.
4. Дал дахин долоон удаа уучлах
(Maтай 18:21-22) Дараа нь Петр Түүн дээр ирж, –“Их Эзэн минь, ах минь миний эсрэг хичнээн удаа нүгэл үйлдэж, түүнийг нь уучлах ёстой вэ? Долоон удаа юу?” гэв. Харин Есүс түүнд айлдсан нь “Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье” гэжээ.
5. Эзэний Хайр
(Maтай 22:37-39) Есүс түүнд, –“Чи өөрийн бүх зүрх сэтгэлээрээ, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” гэсэн юм.
Эдгээр хоёр ишлэлийн нэг нь уучлалын тухай, нөгөө нь хайрын тухай ярьдаг. Энэ хоёр сэдэв нь Эзэн Есүсийн Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэхийг хүссэн ажлыг үнэхээр тодруулдаг.
Бурхан махбодтой болохдоо Өөрийн ажлын тэр үе шатыг авчирсан–Тэр энэ эрин үеийн онцгой ажлыг болон Өөрийн илэрхийлэхийг хүссэн зан чанарыг авчирсан. Тэрхүү хугацаанд Хүний Хүүгийн хийсэн бүхэн нь Бурханы энэ эрин үед хийхийг хүссэн ажлын эргэн тойронд явагдсан. Тэр үүнээс илүүг ч, дутууг ч хийхгүй юм. Түүний хэлсэн зүйл болгон, Түүний хэрэгжүүлсэн бүх төрлийн ажил нь бүгд энэ эрин үетэй холбоотой байв. Тэр үүнийг хүний аргаар, хүний хэлээр хэлсэн үү эсвэл бурханлаг хэлээр хэлсэн үү гэдгээс үл хамааран–ямар ч аргаар эсвэл ямар ч өнцгөөс хэлсэн нь хамаагүй–Түүний зорилго нь, Тэр юу хийхийг хүсдэг, Түүний хүсэл юу болох болон хүмүүст тавих Түүний шаардлага юу болохыг ойлгоход хүмүүст туслах явдал байсан юм. Түүний хүслийг ойлгож мэдэж, хүн төрөлхтнийг аврах Түүний ажлыг ойлгоход нь хүмүүст туслахын тулд Тэр өөр өөр өнцгөөс янз бүрийн аргыг хэрэглэж байсан. Иймээс Нигүүслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтөнд Өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ илэрхийлэхийн тулд дахин дахин хүний хэлийг ашиглаж байсныг бид харж болно. Үүнээс ч илүүгээр бид хүмүүстэй ярилцаж, тэдний хэрэгцээг хангаж, тэдний хүссэн зүйл дээр нь тусалж байсан энгийн хөтчийн өнцгөөс Түүнийг хардаг. Ийм байдлаар ажиллах нь Нигүүлслийн эрин үеийн өмнөх Хуулийн эрин үед үзэгдээгүй зүйл юм. Тэр хүн төрөлхтөнтэй илүү ойр дотно, илүү нигүүлсэнгүй болсон ба түүнчлэн арга болон хэлбэрийн аль алинаар илүү бодтой үр дүнд хүрэх боломжтой болсон. Хүмүүсийг "дал дахин долоон удаа" уучлах гэдэг илэрхийлэл нь энэ зүйлийг үнэхээр тодорхой болгодог. Энэ илэрхийлэл дэх тооны биелүүлэх зорилго нь тэр үед Эзэн Есүсийн үүнийг хэлсэн цаад шалтгааныг хүмүүст ойлгуулахын тулд байсан. Түүний цаад санаа нь хүмүүс бусдыг–нэг удаа эсвэл хоёр удаа ч биш бүр долоон удаа ч биш харин дал дахин долоон удаа уучлах ёстой гэдэг байсан. "Дал дахин долоон удаа" гэдэг нь ямар төрлийн санаа вэ? Энэ нь уучлалыг өөрсдийн хариуцлагаа, өөрсдийн сурах ёстой зүйл, тэдний баримтлах ёстой зам болгоход хүмүүсийг хүргэхийн төлөө юм. Хэдийгээр энэ нь зүгээр л нэг илэрхийлэл боловч энэ нь шийдвэрлэх чухал зүйл байсан юм. Энэ нь хүмүүст, Түүний хэлсэн зүйлийг гүнээ үнэлж, хэрэгжүүлэлтийн зүй зохистой арга зам, зарчим болон хэрэгжүүлэх стандартыг олоход тусалсан. Энэ илэрхийлэл нь хүмүүсийг тодорхой ойлгоход тусалсан бөгөөд уучлалыг сурах ёстой гэсэн нарийн зөв үзлийг тэдэнд өгсөн–ямар ч болзолгүйгээр, ямар ч хязгааргүйгээр харин бусдыг ойлгож, хүлээцтэй байх хандлагатайгаар уучилж сурах ёстой. Эзэн Есүс үүнийг хэлэх үед Түүний зүрх сэтгэлд юу байсан бэ? Тэр үнэхээр дал дахин долоон удаа гэж бодож байсан уу? Тэр тэгж бодоогүй. Бурхан хүнийг уучлах тодорхой тоо байдаг уу? "Тэдэн удаа" гэдгийг маш их сонирхдог, энэ тооны эх үүсвэр болон утга учрыг ойлгохыг үнэхээр хүсдэг олон хүмүүс байдаг. Яагаад энэ тоо Эзэн Есүсийн амнаас гарсныг тэд ойлгохыг хүсдэг; тэд энэ тоонд илүү гүнзгий далд утга байгаа гэдэгт итгэдэг. Үнэндээ энэ нь зүгээр л Бурханы хүн чанар дахь илэрхийлэл байсан. Ямар нэг далд санаа эсвэл утга учрыг Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд тавьсан шаардлагын хамтаар авч үзэх ёстой. Бурхан бие махбодтой болоогүй байх үед Түүний хэлсэн зүйлийн ихэнхийг хүмүүс ойлгоогүй, учир нь энэ нь бүрэн бурханлаг байдлаас гардаг байсан билээ. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүн төрөлхтөнд харагдахгүй, ойлгомжгүй байсан; энэ нь хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлэгдсэн. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнц рүү нэвтэрч чадахгүй юм. Гэхдээ Бурхан бие махбодтой болсны дараа хүн чанарын өнцгөөс Тэр хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд энэ харилцан яриа нь сүнсний ертөнцөөс гарч, үүний цар хүрээг давсан. Тэр, Бурханыг ойлгож, мэдэж, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хүрээн дотор Түүний шаардсан стандартыг өөрсдийн чадах хэмжээгээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон тэдний амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр, тэдний ойлгож чадах хэлээр, тэдний олж авч чадах мэдлэгээр дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа. Хэдийгээр махан биед ажиллах Бурханы арга зам болон Түүний зарчмууд нь ихэвчлэн хүн чанараар эсвэл үгээр дамжуулан биелж байсан боловч, энэ нь шууд бурханлаг чанараар ажиллаад хүрч чадахааргүй үр дүнд үнэхээр хүрч чадсан. Хүн чанар дахь Бурханы ажил нь илүү тодорхой, жинхэнэ, илүү төлөвлөсөн байсан, арга барил нь хамаагүй илүү уян хатан байсан бөгөөд хэлбэрээрээ энэ нь Хуулийн эрин үеийг давж гарсан.
Одоо Эзэнийг хайрлах болон бусдыг өөрийн адил хайрлах талаар ярилцъя. Энэ нь шууд бурханлаг чанараар илэрхийлэгдсэн зүйл мөн үү? Мэдээж үгүй! Эдгээр нь Хүний Хүүгийн хүн чанараараа хэлсэн бүх зүйл байсан; зөвхөн хүмүүс л "бусдыг өөрийн адил хайрла. Бусдыг хайрлах нь өөрийнхөө амийг нандигнан хайрлахтай адил" гэх мэтийн зүйлийг хэлдэг бөгөөд зөвхөн хүмүүс л ийм байдлаар ярьдаг. Бурхан хэзээ ч тийм байдлаар ярьж байгаагүй. Ядаж л хүн төрөлхтний төлөөх Өөрийн хайраа зохицуулахын тулд Түүнд “бусдыг өөрийн адил хайрла” хэмээх ийм төрлийн ягшмал зарчим хэрэггүй байдаг учраас, мөн хүн төрөлхтний төлөөх Бурханы хайр нь Түүнд юу байгаа болон Тэр юу болохын төрөлхийн илчлэл учраас Бурханы бурханлаг чанарт ийм төрлийн хэл байдаггүй. Бурхан "Би хүн төрөлхтнийг Өөрийгөө хайрладаг шигээ хайрладаг" гэх мэтийн зүйл хэлж байхыг хэзээ та нар сонссон бэ? Учир нь хайр бол Бурханы мөн чанарт, Түүнд юу байгаа болон Тэр юу болоход байдаг билээ. Хүн төрөлхтнийг хайрлах Бурханы хайр, Түүний хүмүүст хандах арга зам ба Түүний хандлага нь Түүний зан чанарын төрөлхийн илэрхийлэл болон илчлэл юм. Тэр үүнийг тодорхой арга замаар санаатайгаар хийх хэрэггүй эсвэл Өөрийн хөршийг Өөрийн адил хайрлахын тулд тодорхой арга барил эсвэл ёс зүйн дүрмийг санаатайгаар дагах хэрэггүй–Тэр аль хэдийн ийм мөн чанарыг эзэмшдэг. Та нар үүнээс юуг харж байна вэ? Бурхан хүн чанараар ажиллах үед Түүний олон арга барил, үгс болон үнэн нь бүгд хүний аргаар илэрхийлэгдсэн. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүст мэдэгдэж, ойлгуулахын тулд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон, Тэр юу болох болон Түүний хүсэл нь илэрхийлэгдсэн. Тэдний мэдэж ойлгосон зүйл нь яг Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох байсан бөгөөд энэ нь Бурханы Өөрийн төрөлхийн ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан. Өөрөөр хэлбэл, махан бие дэх Хүний Хүү нь байж болох хамгийн их хэмжээгээр, аль болох нарийн зөвөөр Бурханы Өөрийн зан чанар болон мөн чанарыг илэрхийлсэн юм. Хүний Хүүгийн хүн чанар нь хүний тэнгэр дэх Бурхантай харилцах харилцаа болон харилцан үйлчлэлд саад тотгор, саад бэрхшээл болоогүйгээр зогсохгүй, энэ нь үнэндээ хүн төрөлхтнийг бүтээлийн Эзэнтэй холбох цорын ганц суваг, цорын ганц гүүр байсан юм. Энэ мөчид, Нигүүлслийн эрин үед Есүс Христийн хийсэн ажлын уг чанар, арга барил болон ажлын одоогийн үе шатны хооронд адил төстэй байдал олон байна гэдгийг та нар мэдрэхгүй байна уу? Ажлын одоогийн энэ үе шат нь Бурханы зан чанарыг илэрхийлэхийн тулд хүний хэлийг мөн ихээхэн ашигладаг бөгөөд энэ нь Бурханы хүслийг илэрхийлэхийн тулд хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэл болон арга барилыг, мөн хүний мэдлэгийг ашигладаг. Бурхан бие махбодтой болмогц, Тэр хүний өнцгөөс эсвэл бурханлаг өнцгөөс ярьж байгаа нь хамаагүй Түүний хэл болон илэрхийлэх арга барилын ихэнх нь бүгд хүний хэл, арга барилаар дамжин хийгддэг. Өөрөөр хэлбэл, Бурхан бие махбодтой болох үед, энэ нь та нарын хувьд Бурханы бүхнийг чадагч байдал болон Түүний мэргэн ухааныг харах, Бурханы бүх бодитой талуудыг мэдэх хамгийн сайн боломж юм. Бурхан бие махбодтой болсон үед Тэр өсөх явцдаа хүн төрөлхтний зарим нэг мэдлэг, эрүүл сэтгэлгээ, хэл болон хүн чанараар илэрхийлэх арга барилыг ойлгож, суралцаж, мэдэж авсан. Бие махбод болсон Бурхан, Өөрийн бүтээсэн хүмүүсээс гарсан эдгээр зүйлсийг эзэмшсэн юм. Тэдгээр нь, бие махбод болсон Бурханы Өөрийн зан чанар, Өөрийн бурханлаг чанараа илэрхийлэх хэрэгсэл болсон бөгөөд хүн төрөлхтний дунд, хүний өнцгөөс, хүний хэлийг ашиглан ажиллах үедээ Өөрийн ажлыг илүү тохиромжтой, илүү жинхэнэ, илүү нарийн зөв болгох боломжийг Түүнд олгожээ. Энэ нь үүнийг хүмүүст илүү хүртээмжтэй, илүү хялбар ойлгогдохуйц болгосон, тэгснээр Бурханы хүссэн үр дүнд хүрч байгаа юм. Бурханы хувьд махан биед ийм байдлаар ажиллах нь илүү бодтой биш гэж үү? Энэ Бурханы мэргэн ухаан биш гэж үү? Бурхан бие махбодтой болсон үед, Бурханы бие махбод Өөрийн биелүүлэхийг хүссэн ажлыг хийж чадах болсон үед энэ нь Тэр Өөрийн зан чанараа болон газар дээрх Өөрийн ажлаа илэрхийлж чадах байсан үе бөгөөд энэ нь мөн Тэр Өөрийн үйлчлэлийг Хүний Хүү байдлаар албан ёсоор эхлүүлж чадах үе байсан юм. Энэ нь, Бурхан болон хүмүүсийн хооронд цаашид ангал байхаа больсон, Бурхан элчүүдээр дамжуулан харилцах Өөрийн ажлаа удахгүй зогсоох болно, мөн Өөрийн илэрхийлэхийг хүссэн бүх үг болон ажлаа махан биеэр биечлэн илэрхийлж чадна гэсэн үг билээ. Энэ нь мөн, Бурханы авардаг хүмүүс Түүнд илүү ойр байж, Түүний удирдлагын ажил шинэ нутаг дэвсгэрт орж, бүх хүн төрөлхтөн шинэ эринтэй учрах дөхөж байсан гэсэн үг байлаа.
Эзэн Есүсийг төрөх үед маш олон зүйл тохиолдсон гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Тэдгээрийн дотроос хамгийн томоохон нь Диаволоор агнуулж, тэр хавийн хоёроос доош настай бүх хүүхдүүд алагдах хүртэл хэмжээнд хүрсэн. Хүн төрөлхтний дунд бие махбодтой болсноороо Бурхан асар их эрсдэл үүрсэн нь илэрхий юм; хүн төрөлхтнийг аврах Өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхийн тулд Тэр асар их төлөөс төлсөн нь мөн илэрхий юм. Хүн төрөлхтний дунд бие махбодтойгоор хийх Өөрийн ажилдаа тавьсан Бурханы асар их итгэл найдвар нь мөн илэрхий байсан. Бурханы махан бие нь хүн төрөлхтний дунд ажлаа явуулах боломжтой болсон үед Түүнд ямар санагдсан бэ? Хүмүүс үүнийг бага зэрэг ойлгож чадах ёстой, тийм үү? Хамгийн наад зах нь Бурхан баяртай байсан, учир нь Тэр Өөрийн шинэ ажлыг хүмүүсийн дунд өрнүүлж эхэлсэн билээ. Эзэн Есүс баптисм хүртэж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд ажлаа албан ёсоор эхлэхэд Бурханы зүрх сэтгэл баяр хөөрөөр бялхсан, учир нь маш олон жилийн хүлээлт болон бэлтгэлийн дараа эцэстээ Тэр энгийн хүний махан биетэй болж, хүмүүсийн харж, хүрч чадах мах цуснаас бүрдсэн махан биетэй хүний хэлбэртэйгээр Өөрийн ажлыг эхэлж чадах болсон юм. Тэр эцсийн эцэст хүний ялгамж чанараар дамжуулан хүмүүстэй нүүр нүүрээ харалцан, зүрхнээс зүрхэнд ярилцаж чадсан. Бурхан эцсийн эцэст хүмүүстэй нүүр нүүрээ харалцан хүний хэлээр, хүний арга замаар ярилцсан; Тэр хүний хэлийг ашиглан хүн төрөлхтнийг хангаж, тэднийг гэгээрүүлж, тэдэнд тусалсан; Тэр тэдэнтэй хамт нэг ширээнээс хооллож, тэдэнтэй хамт нэг орон зайд амьдарч байсан. Тэр мөн хүмүүстэй адилаар, бүр тэдний нүдээр хүмүүсийг харж, аливаа зүйлийг харж, бүх зүйлийг харж байсан. Бурханы хувьд энэ нь аль хэдийн махан бие дэх Түүний ажлын эхний ялалт байсан юм. Үүнийг мөн агуу ажлын биелэлт гэж хэлж болох юм–энэ нь мэдээж Бурханы хамгийн их баяртай байсан зүйл нь билээ. Тэр үеэс эхлээд энэ нь, хүн төрөлхтний дундах Өөрийн ажилдаа Бурхан тайвшрал маягийн зүйлийг мэдэрсэн анхны удаа байсан юм. Эдгээр бүх үйл явдлууд нь маш бодтой, маш хэвийн байсан бөгөөд Бурханы мэдэрсэн тайвшрал маш үнэ бодит байлаа. Хүн төрөлхтний хувьд Бурханы ажлын шинэ үе шат биелэх болгонд, Бурхан тааламжтай байдлыг мэдрэх бүрд энэ нь хүн төрөлхтөн Бурханд илүү ойртох үе бөгөөд хүмүүс авралд илүү ойр очиж чадах үе юм. Бурханы хувьд энэ нь мөн Түүний шинэ ажлын эхлэл, Түүний удирдлагын төлөвлөгөө нэг алхам урагшлах үе бөгөөд цаашлаад Түүний хүсэл бүрэн биелэлтэндээ дөхөж очих үе билээ. Хүн төрөлхтний хувьд ийм боломж ирж байгаа нь азтай бөгөөд маш сайн хэрэг; Бурханы авралыг хүлээж байгаа бүх хүмүүсийн хувьд энэ нь маш чухал мэдээ юм. Бурхан ажлын шинэ үе шатыг хэрэгжүүлэх үед Түүнд шинэ эхлэл байдаг ба энэ шинэ ажил болон шинэ эхлэлийг эхлүүлж, хүн төрөлхтөнд танилцуулах үед ажлын энэ үе шатны үр дүн аль хэдийн тодорхойлогдсон байдаг, энэ нь биелэгдсэн бөгөөд Бурхан үүний эцсийн үр нөлөө болоод үр жимсийг аль хэдийн харсан байсан. Энэ нь мөн, эдгээр үр нөлөө Бурханыг сэтгэл хангалуун болгож Түүний зүрх сэтгэлийг мэдээж аз жаргалтай болгодог үе юм. Учир нь Бурханы нүдээр Тэр Өөрийн хайж байсан хүмүүсээ аль хэдийн харчихсан, тодорхойлчихсон байсан ба энэ бүлэг хүмүүсийг, Түүний ажлыг амжилттай болгож, Түүнд сэтгэл ханамжийг авчирч чадах бүлгийг аль хэдийн олж авсан байсан тул Бурханы санаа амарч, Өөрийн санаа зовинолоо хойш тавьж, аз жаргалыг мэдэрч байсан. Өөрөөр хэлбэл Бурханы бие махбод хүмүүсийн дунд шинэ ажил эхлүүлэх боломжтой болох үед, Тэр Өөрийн хийх ёстой ажлаа ямар ч саад бэрхшээлгүйгээр хийж эхэлсэн ба бүх зүйл биелэгдсэн гэж Түүнд санагдах үед Тэр аль хэдийн төгсгөлийг харчихсан байсан юм. Энэ төгсгөлийн улмаас Тэр сэтгэл ханамжтай, жаргалтай зүрх сэтгэлтэй байсан. Бурханы аз жаргал хэрхэн илэрхийлэгддэг вэ? Чи түүнийг төсөөлж байна уу? Бурхан уйлах уу? Бурхан уйлж чадах уу? Бурхан Өөрийн алгаа ташиж чадах уу? Бурхан бүжиглэж чадах уу? Бурхан дуулж чадах уу? Тэр дуу нь юу байх вэ? Мэдээж Бурхан сайхан, сэтгэл хөдлөм дууг, Өөрийн зүрх сэтгэл дэх баяр баясгалан, аз жаргалыг илэрхийлж чадах дууг дуулж чадах билээ. Тэр үүнийг хүн төрөлхтний төлөө дуулж, Өөртөө зориулан дуулж, үүнийг бүх зүйлд зориулан дуулж чадах юм. Бурханы аз жаргал ямар ч байдлаар илэрхийлэгдэж болно–энэ бүхэн нь хэвийн бөгөөд учир нь Бурханд баяр баясгалан, уйтгар гуниг байдаг ба Түүний янз бүрийн мэдрэмж нь янз бүрийн байдлаар илэрхийлэгдэж болно. Энэ бол Түүний эрх бөгөөд энэ нь хамгийн энгийн зүйл юм. Та нар үүний талаар өөрөөр бодох ёсгүй, мөн та нар Бурханд өөрийн хориглолтыг тавьж, Тэр үүнийг эсвэл түүнийг хийх ёсгүй, Тэр ингэж эсвэл тэгж үйлдэх ёсгүй гэж Түүнд хэлэн Түүний аз жаргал эсвэл Түүнд байгаа ямар нэгэн мэдрэмжийг хязгаарлах ёсгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан аз жаргалтай байж болохгүй, Тэр нулимс урсгаж болохгүй, Тэр цурхиран уйлж болохгүй–Тэр ямар ч сэтгэл хөдлөлийг илэрхийлж болохгүй. Энэ хоёр удаагийн бидний ярилцсан зүйлээр дамжуулан та нар Бурханыг цаашид ингэж харахгүй, харин Бурханд зарим нэг эрх чөлөө, чөлөөлөлтийг олгох болно гэдэгт Би итгэж байна. Энэ бол маш сайн зүйл. Ирээдүйд Бурхан гунигтай байгаа тухай сонсоод хэрвээ та нар Түүний уйтгар гунигийг үнэхээр мэдэрч, Түүнийг жаргалтай байгааг сонсоод хэрвээ Түүний аз жаргалыг үнэхээр мэдэрч чадаж байвал–та нар дор хаяж Бурханыг юу баярлуулдаг болон Түүнийг юу гунигтай болгодгийг тодорхой мэдэж, ойлгож чадаж байвал–та нар Бурханыг гунигтай байхад гунигийг нь мэдэрч, Бурхан аз жаргалтай байхад аз жаргалыг нь мэдэрч чадаж байгаа бол Тэр чиний зүрх сэтгэлийг бүрэн олж авч, Түүнтэй харьцахад цаашид ямар ч саад бартаа байхгүй байх болно. Та нар цаашид Бурханыг хүний төсөөлөл, үзэл болон мэдлэгээр хязгаарлахаар оролдохгүй. Тэр үед Бурхан та нарын зүрх сэтгэлд амьд бөгөөд тод томруун байх болно. Тэр чиний амийн Бурхан, чиний бүх зүйлийн Эзэн байх болно. Чамд ийм төрлийн хүсэл эрмэлзэл байдаг уу? Чи үүнийг биелүүлж чадна гэсэн итгэлтэй байна уу?
Дараа нь дараах ишлэлүүдийг уншицгаая.
6. Уулан дээрх Сургаал
1) Ерөөлүүд (Матай 5:3-12)
2) Давс ба Гэрэл (Матай 5:13-16)
3) Хууль (Матай 5:17-20)
4) Хилэгнэл (Матай 5:21-26)
5) завхайрал (Матай 5:27-30)
6) Салалт (Матай 5:31-32)
7) Тангараг (Матай 5:33-37)
8) Нүдийг Нүдээр (Матай 5:38-42)
9) Дайснаа Хайрлах (Матай 5:43-48)
10) Өглөгийн Тухай Заавар (Матай 6:1-4)
11) Залбирал (Матай 6:5-8)
7. Эзэн Есүсийн тухай сургаалт зүйрлэлүүд
1) Тариачны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:1-9)
2) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:24-30)
3) Гичийн Үрний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:31-32)
4) Хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:33)
5) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлийн тайлбар (Матай13:36-43)
6) Эрдэнэсийн тухай сургаалт зүйрлэл (Матай 13:44)
7) Сувдны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:45-46)
8) Торны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:47-50)
8. Тушаалууд
(Maтай 22:37-39) Есүс түүнд, –“Чи өөрийн бүх зүрх сэтгэлээрээ, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” гэсэн юм.
Юун түрүүнд "Уулан дээрх сургаалын" хэсэг бүрийг авч үзье. Энэ бүхэн чухам юутай холбоотой байна вэ? Эдгээр нь бүгд илүү өргөгдсөн, илүү тодорхой бөгөөд хүмүүсийн амьдралд Хуулийн эрин үеийн хуулиудаас илүү ойр дөхөм байсан гэдгийг итгэлтэйгээр хэлж болно. Орчин үеийн үг хэллэгээр ярих нь хүмүүсийн бодит дадал зуршилтай илүү холбоотой юм.
Дараах зүйлсийн онцгой агуулгыг уншицгаая: Ерөөлүүдийг та нар хэрхэн ойлгох ёстой вэ? Хуулийн талаар та нар юуг мэдэх ёстой вэ? Хилэгнэлийг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Завхайралд хэрхэн хандах ёстой вэ? Салалтын тухайд юу гэж хэлсэн болон ямар төрлийн дүрмүүд байдаг, хэн салж болох, хэн салж болохгүй вэ? Тангараг, нүдийг нүдээр, дайснаа хайрлах, өглөг өгөх заавар гэх мэтийн тухайд юу гэсэн бэ? Эдгээр бүх зүйлс нь хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн хэрэгжүүлэлтийн бүх талууд болон Бурханыг дагахтай холбоотой. Эдгээр дадал зуршлын зарим нь өнөөдөр ч гэсэн хамаатай хэвээр байгаа боловч тэдгээр нь өнөөгийн хүмүүст тавих шаардлагуудаас илүү хялбар юм. Тэдгээр нь Бурханд итгэх итгэлийн явцад хүмүүст тулгардаг нилээд анхан шатны үнэн билээ. Эзэн Есүс ажиллаж эхэлсэн цагаасаа эхлээд хүний амийн зан чанар дээр хэдийнээ ажиллаж эхэлсэн боловч энэ нь хууль дээр үндэслэж байлаа. Эдгээр сэдэв дээрх дүрэм журам болон хэлсэн зүйлс нь үнэнтэй хамаатай юу? Мэдээж хамаатай! Өмнөх бүх хууль, зарчмууд болон Нигүүлслийн эрин үеийн сургаал номлол нь бүгд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, мөн мэдээж үнэнтэй хамаатай байсан. Бурхан юуг илэрхийлсэн, Тэр үүнийг ямар байдлаар илэрхийлсэн эсвэл ямар хэл ашигласан нь хамаагүй үүний суурь, үүний эх сурвалж, үүний эхлэлийн цэг нь бүгд Түүний зан чанарын зарчим болон Түүнд юу байгаа болон Тэр юу болох дээр суурилдаг. Энэ нь ямар ч алдаа мадаггүй зүйл юм. Иймээс хэдийгээр одоо Түүний хэлсэн эдгээр зүйлс нь бага зэрэг өнгөцхөн мэт санагдаж байж болох ч тэдгээр нь үнэн биш гэж та нар хэлж мөн л болохгүй, учир нь тэдгээр нь, Бурханы хүслийг ханамжуулж, тэдний амийн зан чанарт нь өөрчлөлт хийхийн тулд Нигүүлслийн эрин үеийн хүмүүст зайлшгүй хэрэгтэй байсан зүйлс юм. Сургаалын аль нэг зүйл нь үнэнтэй тохирохгүй байна гэж та нар хэлж чадах уу? Та нар чадахгүй! Эдгээр нь нэг бүрчлэн үнэн бөгөөд учир нь тэдгээр нь бүгд хүн төрөлхтөнд тавьсан Бурханы шаардлага байсан; тэдгээр нь бүгд, биеэ хэрхэн авч явах талаар Бурханаас өгөгдсөн зарчмууд болон цар хүрээ байсан ба тэдгээр нь Бурханы зан чанарыг төлөөлдөг. Гэсэн хэдий ч тухайн үеийн өөрсдийн амийн өсөлтийн түвшин дээр үндэслээд тэд зөвхөн эдгээр зүйлсийг зөвхөн хүлээн зөвшөөрч, мэдэж авах чадвартай байсан. Хүн төрөлхтний нүгэл хараахан шийдэгдээгүй байсан учраас Эзэн Есүс зөвхөн эдгээр үгсийг л хэлж чадах байсан ба тэд хэрхэн үйлдэх ёстой, тэд юу хийх ёстой, ямар зарчим болон цар хүрээн дотор тэд аливааг хийх ёстой болон тэд хэрхэн Бурханд итгэж, Түүний шаардлагыг хангах ёстой талаар тухайн үеийн хүмүүст хэлэхийн тулд Тэр ийм хүрээн доторх энгийн сургаалыг л ашиглаж чадах байсан юм. Энэ бүхэн нь тэр үеийн хүн төрөлхтний биеийн хэмжээн дээр үндэслэн тодорхойлогдсон. Хуулийн дор амьдарч байсан хүмүүсийн хувьд эдгээр сургаалыг хүлээн зөвшөөрөх нь амархан биш байсан, иймээс Эзэн Есүсийн заасан зүйл нь энэ цар хүрээн дотор л байх хэрэгтэй болсон.
Дараа нь "Эзэн Есүсийн сургаалт зүйрлэлүүдэд" юу байгааг харцгаая.
Эхнийх нь тариачны тухай сургаалт зүйрлэл юм. Энэ нь үнэхээр сонирхолтой сургаалт зүйрлэл; үр тариа тарих нь хүмүүсийн амьдралд нийтлэг тохиолддог үйл явдал билээ. Хоёр дахь нь үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл юм. Үрийн сүүлний тухайд гэвэл үр тариа тарьж байсан ямар ч хүн, мөн насан хүрэгчид мэднэ. Гурав дахь нь гичийн үрний тухай сургаалт зүйрлэл юм. Гич гэж юу болохыг та нар бүгд мэднэ, тийм үү? Хэрвээ та нар мэдэхгүй бол Библиэс харах хэрэгтэй. Дөрөв дэхийн тухайд бол энэ нь хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл бөгөөд исгэхэд зориулж хөрөнгийг хэрэглэдэгийг ихэнх хүмүүс мэднэ; энэ нь хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг зүйл юм. Эрдэнэсийн тухай зургаа дахь сургаалт зүйрлэл, сувдны тухай долоо дахь сургаалт зүйрлэл, торны тухай найм дахь сургаалт зүйрлэлийг оролцуулаад доорх бүх сургаалт зүйрлэл нь бүгд хүмүүсийн амьдралаас урган гарсан; тэдгээр нь бүгд хүмүүсийн бодит амьдралаас гарсан юм. Эдгээр сургаалт зүйрлэлүүд нь ямар төрлийн зүйлийг дүрсэлж байна вэ? Энэ нь Бурхан энгийн хүн болж хүн төрөлхтөнтэй зэрэгцэн амьдарч, энгийн амьдралын хэлийг ашиглаж, хүмүүстэй харилцаж, хэрэгтэй зүйлээр нь тэднийг хангахын тулд хүний хэлийг ашиглаж байгаа дүр зураг юм. Бурхан бие махбодтой болж, хүн төрөлхтний дунд удаан хугацаанд амьдрахдаа, хүмүүсийн олон янзын амьдралын хэв маягийг мэдэрч, нүдээр харсны дараа эдгээр дадлага туршлага нь Өөрийн бурханлаг хэлийг хүний хэл болгон өөрчлөх Түүний гарын авлага болсон. Мэдээж Түүний амьдралдаа харж, сонссон эдгээр зүйлс нь Хүний Хүүгийн дадлага туршлагыг мөн баяжуулсан. Тэр хүмүүст зарим үнэнийг ойлгуулж, тэдэнд Бурханы хүслийн заримыг ойлгуулахыг хүсэх үедээ Бурханы хүсэл болон хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлагын тухай хүмүүст хэлэхийн тулд дээрхтэй адил сургаалт зүйрлэлүүдийг ашиглаж байсан. Эдгээр сургаалт зүйрлэлүүд нь бүгд хүмүүсийн амьдралтай холбоотой байсан; хүний амьдралаас гадуурх нэг ч зүйл байгаагүй. Эзэн Есүс хүн төрөлхтөнтэй хамт амьдарч байхдаа тариан талбайгаа арчилж байгаа тариачдыг харcан бөгөөд үрийн сүүл болон хөрөнгө гэж юу болохыг Тэр мэдсэн; хүмүүс эрдэнэст дуртайг Тэр ойлгосон, иймээс Тэр эрдэнэс болон сувдны хоёулангийнх нь талаарх сургаалт зүйрлэлийг ашигласан; Тэр тороо хаяж буй загасчныг олон удаа харж байсан; гэх мэт. Эзэн Есүс хүн төрөлхтний амьдрал дахь эдгээр үйл ажиллагааг харсан бөгөөд Тэр ч бас тийм амьдралыг туулсан. Тэр бусад энгийн хүмүүстэй адил байж, хүмүүсийн өдөр тутмын хэвшил болон өдөрт гурав хооллохыг мэдэрч туулж байсан. Тэр энгийн хүний амьдралыг биечлэн мэдэрсэн бөгөөд Тэр бусдын амьдралыг нүдээр харсан. Тэр энэ бүхнийг нүдээр харж, биеэрээ туулах үед Түүний бодож байсан зүйл нь яаж сайн амьдрах эсвэл яаж илүү эрх чөлөөтэй, илүү тав тухтай амьдрах талаар байгаагүй юм. Жинхэнэ хүний амьдралыг туулж байх үедээ Эзэн Есүс хүмүүсийн амьдралын зовлон бэрхшээлийг харсан, Тэр Сатаны эзэмшил дор, нүгэлтэйгээр амьдарч байгаа, Сатаны ялзруулалт доорх хүмүүсийн зовлон бэрхшээл, өрөвдөлтэй байдал, уйтгар гунигийг харсан. Тэр хүний амьдралыг биечлэн туулж байх зуураа мөн ялзруулалт дунд амьдарч байгаа хүмүүс хичнээн арчаагүй байдгийг Тэр мөн мэдэрсэн бөгөөд нүгэлтэйгээр амьдарч байгаа хүмүүсийн, Сатаны, хорон муугийн тамлалтанд төөрөлдсөн хүмүүсийн гаслан зовлонг харж, мэдэрсэн. Эзэн Есүс эдгээр зүйлсийг харах үедээ Тэр тэдгээрийг Өөрийн бурханлаг чанараар харсан уу эсвэл Өөрийн хүн чанараар харсан уу? Түүний хүн чанар үнэхээр оршин байсан–энэ нь тун их амьд байсан–Тэр энэ бүхнийг мэдэрч, харж чадаж байсан ба мэдээж Түүний мөн чанар, Түүний бурханлаг чанар ч гэсэн үүнийг харсан. Өөрөөр хэлбэл, Христ Өөрөө, хүн болох Эзэн Есүс үүнийг харсан ба Түүний харсан бүхэн нь энэ удаа бие махбодтойгоор хийж эхэлсэн Өөрийн ажлын ач холбогдол болон чухал байдлыг мэдрэхэд Түүнийг хүргэсэн. Хэдийгээр бие махбодтойгоор Түүний үүрэх хэрэгтэй хариуцлага маш их бөгөөд Түүнд тулгарах зовлон шаналал хичнээн харгис байж болохыг Тэр Өөрөө мэдэж байсан боловч хүн нүглийн дунд арчаагүй байгааг Тэр харах үедээ, тэдний амьдралын өрөвдөлтэй байдал болон хуулийн доорх тэдний хүчин мөхөс тэмцлийг харах үедээ Тэр улам илүү их уй гашууг мэдэрч, хүн төрөлхтнийг нүглээс аврахаар улам илүү их түгших болсон. Тэр ямар ч хүндрэл бэрхшээлтэй тулгарах байсан нь эсвэл Тэр ямар зовлон шаналал туулах байсан нь хамаагүй нүглийн дунд амьдарч байгаа хүн төрөлхтнийг аврахын тулд Тэр улам илүү их шийдэмгий болсон юм. Энэ явцад, Эзэн Есүс Өөрийн хийх хэрэгтэй ажлыг болон Түүнд юу даалгагдсаныг улам илүү тодорхой ойлгож эхэлсэн гэж та нар хэлж болно. Тэр мөн Өөрийн хийх гэж байгаа ажлаа дуусгахын тулд бүр их хүсэл эрмэлзэлтэй болсон–энэ нь хүн төрөлхтний бүх нүглийг үүрч, хүн төрөлхтний нүглийг наманчлах байсан, ингэснээр нүглийн төлөөх тахилын улмаас тэд цаашид нүгэлтэйгээр амьдрахгүй бөгөөд Бурхан хүний нүглийг мартаж, хүн төрөлхтнийг аврах Өөрийн ажлыг урагшлуулах боломжтой болох байсан юм. Өөрийн зүрх сэтгэлдээ Эзэн Есүс, хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгон өргөж, Өөрийгөө золиослоход бэлэн байсан гэж хэлж болно. Мөн түүнчлэн Тэр нүглийн төлөөх тахил болж, загалмайд цовдлогдоход бэлэн байсан ба энэ ажлыг дуусгах тэмүүлэлтэй байсан. Хүний амьдралын хөөрхийлөлтэй нөхцөл байдлыг хараад Тэр нэг ч минут эсвэл секунд хойшлуулахгүйгээр Өөрийн үүрэг даалгаврыг аль болох хурдан биелүүлэхийг бүр ч их хүссэн. Түүнд тийм их яарсан мэдрэмж байх үед Түүний шаналал зовлон ямар их байх талаар Тэр бодоогүй мөн Тэр хичнээн их доромжлолыг тэвчих хэрэгтэй талаараа цаашид бодоогүй–Өөрийн зүрх сэтгэлдээ Тэр ганцхан итгэл үнэмшлийг тээж байсан–Тэр Өөрийгөө тахил болгочих л юм бол, Тэр нүглийн төлөөх тахил болон загалмайд цовдлогдох л юм бол Бурханы хүсэл давамгайлж, Тэр шинэ ажил эхлүүлэх боломжтой болно. Хүн төрөлхтний нүгэлтэй амьдрал, нүгэлтэйгээр оршин тогтнох тэдний байдал бүрмөсөн өөрчлөгдөх байсан. Түүний итгэл үнэмшил болон Тэр юу хийхээр шийдсэн байсан нь хүнийг аврахтай холбоотой байсан бөгөөд Түүнд цорын ганц зорилго байсан: Бурханы хүслийг биелүүлэх, ингэснээр Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг амжилттайгаар эхэлж чадах байлаа. Энэ бүхэн нь тэр үед Эзэн Есүсийн оюун ухаанд байсан зүйл юм.
Махан биед амьдарснаараа бие махбод болсон Бурхан энгийн хүн чанарыг эзэмшсэн; Түүнд энгийн хүний сэтгэл хөдлөл болон сэтгэлгээ байсан. Тэр аз жаргал гэж юу болохыг, өвчин зовлон гэж юу болохыг мэддэг байсан бөгөөд хүн төрөлхтөн ийм амьдралаар амьдарч буйг харах үедээ, хүмүүст зүгээр л зарим нэг сургаал хайрлах нь, ямар нэг зүйлээр тэднийг хангаж эсвэл тэдэнд ямар нэг зүйл зааж сургах нь тэднийг нүглээс салгахгүй гэдгийг Тэр гүнээ мэдэрсэн. Зөвхөн тушаалуудад дуулгавартай байх нь мөн тэднийг нүглээс аварч чадахгүй–Тэр зөвхөн хүн төрөлхтний нүглийг үүрч, нүгэлт биетэй хүнтэй адил болсноор л Тэр үүнийг хүн төрөлхтний эрх чөлөөгөөр сольж, үүнийг хүн төрөлхтний төлөөх Бурханы уучлал өршөөлөөр сольж чадах байсан. Иймээс Эзэн Есүс хүний нүгэлт амьдралыг мэдэрч, нүдээр харсныхаа дараа Түүний зүрх сэтгэлд илэрхийлэгдсэн хүчтэй хүсэл–өөрсдийн нүгэлт амьдралаас салах боломжийг хүмүүст олгох хүсэл байсан. Энэ хүсэл нь, Тэр аль болох хурдан, аль болох бушуухан загалмай руу очиж, хүн төрөлхтний нүглийг үүрэх ёстой гэж Түүнд санагдахад хүргэсэн юм. Эдгээр нь тухайн үед хүмүүстэй хамт амьдарч, тэдний нүгэлт амьдралын гаслан зовлонг харж, сонсож, мэдэрсний дараах Эзэн Есүсийн бодол байсан. Бие махбод болсон Бурхан хүн төрөлхтний төлөө ийм хүсэлтэй байж, Тэр ийм зан чанарыг илэрхийлж, илчлэх нь–ердийн хүнд байдаг зүйл үү? Ийм орчинд амьдарч байгаа ердийн хүн юу харах бол? Тэд юу бодох вэ? Хэрвээ ердийн хүн энэ бүхэнтэй тулгарвал тэд асуудлыг өндөр өнцгөөс авч үзэх үү? Мэдээж үгүй! Хэдийгээр бие махбод болсон Бурханы гадаад байдал хүнтэй яг адилхан байж, Тэр хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа Тэр бүр хүний арга барил эсвэл илэрхийллээр дамжуулан Өөрийн санааг илэрхийлж байсан боловч хүнийг, юмны мөн чанарыг харж байгаа Түүний байдал болон ялзруулагдсан хүмүүсийн хүнийг болон юмны мөн чанарыг харж байгаа байдал огтхон ч адилхан биш. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзруулагдсан хүний хувьд хүрэхийн аргагүй зүйл байсан. Учир нь Бурхан бол үнэн, Түүний бие махбод ч бас Бурханы мөн чанарыг эзэмшдэг бөгөөд Түүний бодол, Түүний хүн чанараар илэрхийлэгдсэн зүйл нь ч мөн үнэн билээ. Ялзруулагдсан хүмүүсийн хувьд, Түүний бие махбодтойгоор илэрхийлсэн зүйл нь бүгд үнэний болон амийн хангамж юм. Эдгээр хангамж нь зөвхөн нэг хүний төлөө биш харин бүх хүн төрөлхтний төлөө байдаг. Ямар ч ялзруулагдсан хүний хувьд, түүний зүрх сэтгэлд өөртэй нь холбоотой цөөхөн хүмүүс л байдаг. Түүний анхаардаг, түүний санаа тавьдаг цөөхөн хэдэн хүмүүс л байдаг. Аюул нүүрлэх үед тэр юун түрүүнд өөрийн хүүхдүүд, хань ижил, аль эсвэл эцэг эхийгээ боддог бөгөөд илүү энэрэнгүй хүн бол хамгийн ихдээ зарим хамаатан эсвэл сайн найзыгаа л бодно; тэр илүү олон хүнийг бодох уу? Хэзээ ч үгүй! Учир нь хүн бол эцсийн эцэст хүн л байдаг бөгөөд тэд бүх зүйлийг зөвхөн хүний өнцгөөс, хүний өндрөөс л харж чадна. Гэсэн хэдий ч бие махбод болсон Бурхан бол ялзруулагдсан хүнээс тэс өөр юм. Бие махбод болсон Бурханы махан бие нь хичнээн жирийн, хичнээн энгийн, хичнээн дорд байх нь хамаагүй эсвэл хүмүүс Түүнийг хичнээн үл тоох нь хамаагүй, Түүний бодол, Түүний хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурины өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, санаа бодлоор дамжуулан хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний өндрөөс, ялзруулагдсан хүний өнцгөөс огтхон ч харж чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм журам, онолуудыг хэмжүүр болгон ашигладаг. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээн дотор байдаг; энэ нь ялзруулагдсан хүмүүсийн биелүүлж чадах хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Тэр Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хэмжүүр болгон ашигладаг. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг агуулдаг бөгөөд үүгээрээ бие махбод болсон Бурхан болон ялзруулагдсан хүмүүс хоорондоо шал өөр байдаг. Энэ ялгаа нь хүний ба Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр өөр мөн чанарууд нь тэдний ялгамж чанар, байр суурь, түүнчлэн тэдний аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог. Эзэн Есүс дэх Бурханы Өөрийн илэрхийлэл болон илчлэлийг та нар харж байна уу? Эзэн Есүсийн хэлсэн, хийсэн бүхэн нь Түүний үйлчлэл болон Бурханы удирдлагын ажилтай холбоотой байсан бөгөөд энэ нь бүхэлдээ Бурханы мөн чанарын илэрхийлэл, илчлэл байсан гэж та нар хэлж болох юм. Хэдийгээр Түүнд хүний илрэл байсан боловч Түүний бурханлаг мөн чанар болон Түүний бурханлаг чанарын илчлэлийг үгүйсгэж болохгүй. Энэхүү хүний илрэл нь үнэхээр хүн чанарын илрэл байсан уу? Түүний хүнлэг илрэл нь ялзруулагдсан хүмүүсийн хүний илрэлээс мөн чанараараа бүхэлдээ өөр. Эзэн Есүс бол бие махбод болсон Бурхан бөгөөд хэрвээ Тэр үнэхээр эгэл жирийн ялзруулагдсан хүмүүсийн нэг байсан бол Тэр хүн төрөлхтний нүгэлт амьдралыг бурханлаг өнцгөөс харж чадах байсан уу? Огтхон ч үгүй! Энэ бол Хүний Хүү ба жирийн хүмүүсийн хоорондох ялгаа юм. Ялзруулагдсан хүмүүс бүгд нүгэлтэй амьдардаг бөгөөд хэн нэгэн хүн нүглийг харах үедээ тэдэнд ямар ч онцгой мэдрэмж төрдөггүй; тэд бүгд адилхан, тав тухгүй эсвэл бохир гэдгийг огтхон ч мэдрэхгүйгээр шаварт амьдардаг гахайтай адил–сайн идэж, бөх унтдаг. Хэрвээ хэн нэгэн гахайн хороог цэвэрлэвэл гахайд үнэндээ таатай санагдахгүй бөгөөд энэ нь цэвэрхэн байж чадахгүй. Тун удалгүй, тэр дахин нэгэнтээ, тун таатайгаар шаварт өнхөрч байх болно, учир нь энэ бол бохир заваан амьтан юм. Хүн гахайг харахад тэдэнд энэ нь заваан санагддаг бөгөөд хэрвээ та нар үүнийг цэвэрлэх юм бол гахайнд сайхан санагдахгүй–тийм учраас хэн ч гэртээ гахай байлгадаггүй. Хүмүүсийн гахайг хардаг байдал нь гахайнуудад өөрсдөд нь ямар санагддагаас үргэлж өөр байх болно, учир нь хүн гахай хоёр бол адил төрлийнх биш юм. Бие махбод болсон Хүний Хүү ялзруулагдсан хүнтэй адил төрлийнх биш учраас зөвхөн бие махбод болсон Бурхан л хүн төрөлхтнийг харахын тулд, бүх зүйлийг харахын тулд бурханлаг өнцгөөс хандаж, Бурханы өндрөөс хандаж чадна.
Бурхан бие махбодтой болж, хүн төрөлхтний дунд амьдрах үед Тэр бие махбодоороо ямар зовлонг туулдаг вэ? Хэн нэгэн хэн үнэхээр ойлгож чадах уу? Зарим хүмүүс Бурхан асар их зовдог бөгөөд хэдийгээр Тэр Бурхан Өөрөө боловч хүмүүс Түүний мөн чанарыг ойлгодоггүй бөгөөд Түүнд үргэлж хүн шиг ханддаг, энэ нь Түүнийг шаналж, буруугаар ойлгогдоход хүргэдэг гэж хэлдэг–тэд Бурханы зовлон үнэхээр асар их гэж хэлдэг. Бусад хүмүүс Бурхан бол гэм зэмгүй, ямар ч нүгэлгүй боловч Тэр хүн төрөлхтөнтэй адилхан зовж, хүн төрөлхтний хамтаар хавчилт шахалт, гүтгэлэг, доромжлолыг амсдаг гэж хэлдэг; Тэр мөн Өөрийн шавь нарын үл ойлголцол, дуулгаваргүй байдлыг мөн амсдаг–Бурханы зовлонг үнэхээр хэмжих боломжгүй гэж тэд хэлдэг. Та нар Бурханыг үнэхээр ойлгож чаддаггүй мэт харагддаг. Үнэндээ та нарын яриад байгаа энэ зовлон нь Бурханы хувьд жинхэнэ зовлон гэж тооцогддоггүй, яагаад гэвэл үүнээс ч илүү их зовлон байдаг. Тэгвэл Бурханы Өөрийнх нь хувьд жинхэнэ зовлон гэж юу вэ? Бие махбод болсон Бурханы хувьд жинхэнэ зовлон гэж юу вэ? Бурханы хувьд, хүн төрөлхтөн Түүнийг ойлгохгүй байх нь зовлон гэж тооцогддоггүй ба хүмүүс Бурханы талаар зарим нэг буруу ойлголттой байж, Түүнийг Бурхан гэж үздэггүй нь зовлон гэж тооцогддоггүй. Гэсэн хэдий ч, Бурхан асар их шударга бус байдлыг туулсан байх ёстой ба Бурхан бие махбодтой байх хугацаандаа Өөрийн үнэн биеийг хүн төрөлхтөнд харуулж, Өөрийн агуу байдлыг болон Бурхан өчүүхэн махан биед даруухнаар нуугдаж байгаа гэдгийг харах боломжийг тэдэнд олгож чадахгүй байгаа нь Түүний хувьд шаналгаатай байсан байх ёстой гэдгийг хүмүүс ихэвчлэн мэдэрдэг. Бурханы зовлонгийн талаар өөрсдийн ойлгож чадах, өөрсдийн харж чадах зүйлсээ хүмүүс сэтгэлдээ авч үзэж, Бурханд бүх төрлийн өрөвдсөн сэтгэлийг тохож, заримдаа бүр үүндээ бага зэрэг магтаалыг ч оруулах болно. Үнэн хэрэгтээ Бурханы зовлонгийн талаар хүмүүс юу ойлгож байгаа болон Тэр үнэхээр юу мэдэрч байгаагийн хооронд ялгаа бий. Би та нарт үнэнийг хэлж байна – Бурханы хувьд, Бурханы Сүнс эсвэл бие махбод болсон Бурханы махан бие ч бай энэ нь хамаагүй, тэр зовлон нь жинхэнэ зовлон биш. Тэгвэл Бурхан яг юунд зовж шаналдаг вэ? Бурханы зовлонг зөвхөн бие махбод болсон Бурханы өнцгөөс ярьцгаая.
Бурхан бие махбодтой болж, энгийн, жирийн хүн болж, хүн төрөлхтний дунд, хүмүүстэй мөр зэрэгцэн амьдрах үед Тэр хүмүүсийн арга барил, хууль болон амьдралын гүн ухааныг харж, мэдэрч чадахгүй гэж үү? Эдгээр амьдрах арга барил, хууль нь Түүнд ямар санагддаг вэ? Өөрийн зүрх сэтгэлдээ Тэр жигшил зэвүүцлийг мэдэрдэг үү? Тэр яагаад жигшил зэвүүцлийг мэдэрнэ гэж? Хүн төрөлхтний амьдрах арга барил, хуулиуд юу вэ? Тэдгээр нь ямар зарчим дээр үндэслэдэг вэ? Тэдгээр нь юун дээр тулгуурладаг вэ? Хүн төрөлхтний амьдралын арга барил, хууль гэх мэт нь–бүгд Сатаны логик, мэдлэг болон гүн ухаан дээр үндэслэн бий болсон. Ийм төрлийн хуулийн дор амьдарч байгаа хүмүүст ямар ч хүн чанар, ямар ч үнэн байдаггүй–тэд бүгд үнэнийг үл тоомсорлож, Бурханд өсөрхөж байдаг. Хэрвээ бид Бурханы мөн чанарыг харвал, Түүний мөн чанар нь Сатаны логик, мэдлэг болон гүн ухааны яг эсрэг байдаг. Түүний мөн чанар нь зөв шударга байдал, үнэн, ариун байдал болон эерэг бүх зүйлсийн бусад бодит байдлаар дүүрэн байдаг. Энэ мөн чанарыг эзэмшиж, тийм хүн төрөлхтний дунд амьдарч байгаа Бурханы хувьд–Өөрийн зүрх сэтгэлдээ Тэр юуг мэдэрдэг вэ? Энэ нь шаналлаар дүүрэн байхгүй гэж үү? Түүний зүрх сэтгэл шаналж байдаг бөгөөд энэхүү шаналал нь ямар ч хүний ойлгож эсвэл ухаарч чадахгүй зүйл юм. Түүний нүүр тулж, тулгарч, сонсож, харж, мэдэрч байгаа бүхэн нь бүх хүн төрөлхтний ялзрал, хорон муу, үнэний эсрэг тэдний эсэргүүцэл, тэрслүү байдал байдаг. Хүнээс үүдэлтэй бүхэн нь Түүний зовлонгийн эх сурвалж юм. Өөрөөр хэлбэл, Түүний мөн чанар нь ялзруулагдсан хүнийхтэй адил биш учраас хүмүүсийн ялзрал нь Түүний хамгийн их зовлонгийн эх сурвалж болдог. Бурхан бие махбодтой болох үедээ Өөртэй нь адилхан хэлтэй хэн нэгнийг Тэр олж чадах уу? Үүнийг хүмүүсийн дундаас олж чадахгүй. Бурхантай ярилцаж, харилцан ойлголцож чадах нэг ч хүн олдохгүй–Бурханд ямар мэдрэмж байдаг гэж та нар хэлэх вэ? Хүмүүсийн хэлэлцдэг, тэдний хайрладаг, тэдний эрж хайж, хүсэн эрмэлздэг зүйлс нь бүгд нүгэлтэй хамаатай, муу чиг хандлагатай байдаг. Бурхан энэ бүхэнтэй нүүр тулах үед энэ нь Түүний зүрх рүү хутга шааж байгаа мэт байхгүй гэж үү? Эдгээр зүйлстэй тулгараад Тэр зүрх сэтгэлдээ баяр хөөртэй байж чадах уу? Тэр тайтгарлыг олж чадах уу? Түүнтэй хамт амьдарч буй хүмүүс нь тэрслүү зан, хорон муугаар дүүрэн хүмүүс юм– тиймд Түүний зүрх сэтгэл хэрхэн зовж шаналахгүй байж чадах билээ? Энэ зовлон үнэхээр хир их вэ, хэн энэ талаар санаа зовж байна вэ? Хэн анхаарал хандуулж байна вэ? Хэн үүнийг үнэлж чадах вэ? Хүмүүст Бурханы зүрх сэтгэлийг ойлгох ямар ч арга байхгүй. Түүний зовлон нь хүмүүсийн үнэндээ үнэлж чаддаггүй зүйл бөгөөд хүн төрөлхтний хүйтэн хөндий, мэдрэмжгүй байдал нь Бурханы зовлонг бүр ч гүн гүнзгий болгодог.
Библид дараах ишлэл байдаг учраас Христийн зовлонг ихэвчлэн өрөвдөн ойлгодог зарим хүмүүс байдаг: “Үнэг нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй байхад харин Хүний Хүү дэрлэх газаргүй байна.” Хүмүүс үүнийг сонсох үедээ тэд үүнийг зүрх сэтгэлдээ ойлгож, энэ нь Бурханы туулдаг хамгийн их зовлон, Христийн туулдаг хамгийн их зовлон гэж итгэдэг. Одоо үүнийг баримтуудын өнцгөөс харвал үнэхээр тийм байна гэж үү? Эдгээр бэрхшээлүүд нь зовлон гэдэгт Бурхан итгэдэггүй. Махан биеийн бэрхшээлээс болж Тэр хэзээ ч шударга биш байдлын эсрэг уйлж байгаагүй ба Тэр хүн төрөлхтнийг Түүнд төлбөр төлөхөд эсвэл Түүнийг ямар нэг зүйлээр шагнахад хүргээгүй. Гэсэн хэдий ч Тэр хүн төрөлхтний бүх зүйлийг, ялзармал амьдралыг, ялзруулагдсан хүний хорон мууг нүдээр харах үедээ, хүн төрөлхтөн Сатаны атганд, Сатанаар хоригдон, зугатаж чадахгүй байж, нүгэлтэй амьдарч байгаа хүмүүс үнэн гэж юу болохыг мэдэхгүй байгааг харах үедээ–Тэр энэ бүх нүглийг тэвчиж чаддаггүй. Хүн төрөлхтнийг жигших Түүний жигшил зэвүүцэл өдөр өдрөөр ихэсч байсан боловч Тэр энэ бүхнийг тэвчих хэрэгтэй болсон. Энэ бол Бурханы асар их зовлон юм. Бурхан Өөрийн дуу хоолойг эсвэл Өөрийн сэтгэл хөдлөлийг дагалдагчдынхаа дунд бүрэн илэрхийлж чаддаггүй ба Түүнийг дагагчдын хэн нь ч Түүний зовлонг үнэхээр ойлгож чадахгүй. Хэн ч Түүний зүрх сэтгэлийг ойлгож эсвэл тайвшруулахаар оролддоггүй– Түүний зүрх сэтгэл энэ зовлонг өдөр өдрөөр, жил бүр, цаг үргэлжид үүрдэг. Та нар энэ бүгдээс юуг харж байна вэ? Бурхан Өөрийн өгсөн зүйлийнхээ хариуд хүмүүсээс юуг ч шаарддаггүй, харин Бурханы мөн чанарын улмаас Тэр хүн төрөлхтний хорон муу, ялзрал болон нүглийг огтхон ч тэвчиж чаддаггүй, харин туйлын их жигшил, үзэн ядалтыг мэдэрдэг ба энэ нь Бурханы зүрх сэтгэл, Түүний бие махбод дуусашгүй их зовлонг туулахад хүргэдэг. Та нар энэ бүхнийг харж чадсан уу? Ихэнхдээ та нарын хэн нь ч үүнийг харж чаддаггүй, учир нь та нарын хэн нь ч Бурханыг үнэхээр ойлгож чаддаггүй. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр та нар үүнийг аажмаар өөрсдөө мэдэрч чадна.
Одоо бичээсийн дараах текстийг авч үзье.
9. Есүс хүчит үйлс үзүүлсэн нь
1) Есүс таван мянган хүнийг хооллосон нь
(Иохан 6:8-13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна: гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс хүмүүсийг суулга гэв. Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, шавь нартаа өгч, шавь нар нь суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.
2) Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь
(Иохан 11:43-44) Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, “Лазар, гараад ир!” гэсэнд, гар хөлдөө бүс ороолттой, нүүр нь алчуураар бүтээгдсэн тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг суллаж явуул” гэв.
Эзэн Есүсийн хийсэн хүчит үйлсүүдийн дундаас бид зөвхөн энэ хоёрыг сонгосон ба учир нь эдгээр нь Миний энд ярих гэж буй зүйлийг харуулахад хангалттай. Энэ хоёр хүчит үйлс нь үнэхээр гайхмаар бөгөөд тэдгээр нь Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн хүчит үйлсүүдийн маш сайн төлөөлөл юм.
Эхлээд эхний ишлэлийг авч үзэцгээе: Есүс таван мянган хүнийг хооллосон нь.
“Таван талх ба хоёр загас” гэдэг нь ямар төрлийн ойлголт вэ? Таван талх ба хоёр загас нь ерөнхийдөө хэдэн хүнд хангалттай байх вэ? Хэрвээ та нар дундаж хүний хоолны дуршил дээр үндэслэн хэмжих юм бол энэ нь ердөө хоёр хүнд л хангалттай байх юм. Энэ нь таван талх ба хоёр загасны хамгийн үндсэн ойлголт юм. Гэсэн хэдий ч энэхүү ишлэл дээр таван талх ба хоёр загасаар хэдэн хүнийг хооллосон гэж бичсэн бэ? Библид ингэж бичигдсэн байдаг: “Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа.” Таван талх ба хоёр загастай харьцуулахад таван мянга их тоо юу? Энэ тоо маш их гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүний өнцгөөс харвал, таван талх болон хоёр загасыг таван мянган хүнд хуваах нь боломжгүй, учир нь тэдгээрийн хоорондох ялгаа нь асар их. Хүн болгон тун жаахан хазсан ч гэсэн энэ нь таван мянган хүнд хангалттай хүрэлцэхгүй юм. Гэвч энд Эзэн Есүс хүчит үйлс бүтээсэн–Тэр зөвхөн таван мянган хүнийг цадтал нь идүүлээд зогсохгүй цаана нь бас үлдсэн. Библид ингэж байдаг: “Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.” Энэ хүчит үйлс нь Эзэн Есүсийн ялгамж чанар болон байр суурийг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд энэ нь мөн Бурханы хувьд боломжгүй зүйл юу ч үгүй гэдгийг тэдэнд харуулсан–тэд Бурханы бүхнийг чадагч байдлын үнэнийг харсан юм. Таван талх ба хоёр загас нь таван мянган хүнийг хооллоход хангалттай байсан, гэхдээ тэнд ямар ч хоол байгаагүй бол Бурхан таван мянган хүнийг хооллож чадах байсан уу? Мэдээж Тэр чадах байсан! Энэ бол хүчит үйлс байсан, иймээс хүмүүст энэ нь ойлгохын аргагүй санагдаж, ер бусын, ид шидтэй санагдаж байсан нь гарцаагүй боловч Бурханы хувьд тийм зүйл хийх нь юу ч биш байсан. Нэгэнт энэ нь Бурхны хувьд энгийн зүйл байсан юм бол яагаад үүнийг ялган тайлбарлаж байгаа юм бэ? Яагаад гэвэл энэ хүчит үйлсийн цаана байгаа зүйл нь Эзэн Есүсийн хүслийг агуулдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн хэзээ ч нээн илрүүлээгүй.
Эхлээд эдгээр таван мянган хүмүүс нь ямар хүмүүс байсан талаар ойлгохоор оролдоцгооё. Тэд Эзэн Есүсийн дагалдагчид байсан уу? Тэд Түүний дагалдагчид байгаагүй гэдгийг бид Библиэс мэдэж болно. Тэд Эзэн Есүс хэн болохыг мэддэг байсан уу? Мэдээж үгүй! Хамгийн наад зах нь, тэдний өмнө зогсож буй хүн Христ байсныг тэд мэдээгүй эсвэл магадгүй зарим хүмүүс зөвхөн Түүний нэрийг л мэддэг, Түүний хийсэн зүйлийн талаар ямар нэг зүйл мэддэг эсвэл ямар нэг зүйл сонссон байж болох юм. Тэд түүхээс Эзэн Есүсийн талаар зүгээр л сонирхож байсан, гэхдээ тэд Түүнийг дагасан, тэр ч бүү хэл Түүнийг ойлгосон гэж та нар хэлж мэдээж болохгүй. Эзэн Есүс эдгээр таван мянган хүмүүсийг харахад тэд маш ихээр өлсөж, зөвхөн цадталаа идэх тухай л бодож байсан, иймээс энэ нөхцөлд Эзэн Есүс тэднийг хүслийг биелүүлсэн. Тэдний хүслийг биелүүлэхдээ Түүний зүрх сэтгэлд юу байсан бэ? Зөвхөн цадталаа идэхийг хүсэж байсан эдгээр хүмүүст хандах Түүний хандлага ямар байсан бэ? Энэ үед Эзэн Есүсийн бодол болон Түүний хандлага нь Бурханы зан чанар болон мөн чанартай хамаатай байсан. Зөвхөн их хоол идэхийг л хүссэн хоосон ходоодтой энэ таван мянган хүнтэй тулгараад, Түүний талаарх сониуч зан, итгэл найдвараар дүүрэн эдгээр хүмүүстэй тулгараад Эзэн Есүс тэдэнд нигүүлсэл хүртээхийн тулд энэ хүчит үйлсийг ашиглах тухай л зөвхөн бодсон. Гэсэн хэдий ч тэд Түүний дагалдагчид болох болно гэж Тэр найдаагүй, учир нь тэд зүгээр л зугаацаж, цадталаа идэхийг хүссэн гэдгийг Тэр мэдэж байсан юм, иймээс Тэр Өөртөө байсан зүйлийг хамгийн сайнаар ашиглаж, таван мянган хүнийг хооллохын тулд таван талх хоёр загасыг ашигласан. Тэр зугаа цэнгэлийг таашаадаг, хүчит үйлс харахыг хүссэн эдгээр хүмүүсийн нүдийг нээсэн бөгөөд тэд бие махбод болсон Бурханы хийж чадах зүйлсийг өөрсдийн нүдээр харсан билээ. Хэдийгээр тэдний сониуч занг хангахын тулд Эзэн Есүс биет зүйлийг ашигласан боловч, энэ таван мянган хүн ердөө л сайн хоол идэхийг хүсэж байсныг Тэр Өөрийн зүрх сэтгэлдээ хэдийнээ мэдэж байсан, иймээс Тэр юу ч хэлээгүй эсвэл тэдэнд огт номлоогүй–Тэр зөвхөн тэдэнд энэ хүчит үйлсийг харуулсан. Тэр Түүнийг үнэнчээр дагадаг Өөрийн шавь нартаа ханддаг шигээр энэ хүмүүст огтхон ч хандаагүй, гэхдээ Бурханы зүрх сэтгэлд бүх бүтээлүүд Түүний захиралт дор байдаг бөгөөд шаардлагатай үед Тэр Бурханы нигүүлслийг хүртэх боломжийг Өөрийн харцан дахь бүтээлүүдэд олгодог юм. Хэдийгээр эдгээр хүмүүс Тэр хэн болохыг мэдээгүй эсвэл Түүнийг ойлгоогүй, эсвэл талх загас идсэний дараа ч тэдэнд Түүний талаарх ямар нэг тодорхой төсөөлөл эсвэл Түүнд талархах сэтгэл байгаагүй боловч энэ нь Бурханы хүлээн зөвшөөрөөгүй зүйл биш байсан–Тэр эдгээр хүмүүст Бурханы нигүүлслийг эдлэх гайхалтай боломжийг өгсөн. Бурхан Өөрийн хийдэг зүйлдээ зарчимч бөгөөд Тэр үл-итгэгчдийг харж, хамгаалдаггүй, Тэр ялангуяа тэдэнд Түүний нигүүлслийг эдлэх боломж олгодоггүй гэж зарим хүмүүс хэлдэг. Үнэхээр тийм байдаг гэж үү? Бурханы нүдээр, тэд Түүний Өөрийн бүтээсэн амьд бүтээл мөн л юм бол Тэр тэднийг удирдаж, анхаарал тавих болно; Тэр тэдэнд өөр өөр байдлаар хандаж, тэдний төлөө төлөвлөж, тэднийг захирах болно. Эдгээр нь бүх зүйлд хандах Бурханы бодол болоод хандлага юм.
Хэдийгээр талх, загас идсэн таван мянган хүн Эзэн Есүсийг дагахаар төлөвлөөгүй байсан ч Тэр тэдэнд хатуурхаагүй юм; тэднийг цадталаа идмэгц Эзэн Есүс юу хийснийг та нар мэдэх үү? Тэр тэдэнд ямар нэг зүйл номлосон уу? Үүнийг хийснийхээ дараа Тэр хаашаа явсан бэ? Бичээст Эзэн Есүс тэдэнд ямар нэг зүйл хэлсэн гэж бичигдээгүй; Тэр хүчит үйлсээ үйлдэж дуусаад чимээгүйхэн явсан. Иймээс Тэр хүмүүст ямар нэгэн шаардлага тавьсан уу? Ямар нэгэн үзэн ядалт байсан уу? Эдгээрийн аль нь ч байгаагүй–Түүнийг дагаж чадахгүй эдгээр хүмүүст Тэр цаашид ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй бөгөөд энэ удаа Түүний зүрх сэтгэл шаналж байсан. Учир нь Тэр хүн төрөлхтний гажуудлыг харж, Тэр хүн төрөлхтөн Түүнийг голсныг мэдэрсэн бөгөөд Тэр энэ хүмүүсийг харах үедээ эсвэл тэдэнтэй хамт байх үедээ хүний мулгуу байдал болон мэдлэггүй байдал нь Түүнийг маш гунигтай болгож, Түүний зүрх сэтгэлийг шархлуулж орхисон, иймээс Тэр эдгээр хүмүүсийг зөвхөн аль болох хурдан орхиж явахыг хүссэн. Эзэн Өөрийн зүрх сэтгэлдээ тэдэнд ямар ч шаардлага тавиагүй, Тэр тэдэнд ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй, Тэр ялангуяа Өөрийн эрч хүчийг тэдэнд зарцуулахыг хүсээгүй бөгөөд тэд Түүнийг дагаж чадахгүй гэдгийг Тэр мэдэж байсан–энэ бүхнийг үл хайхран тэдэнд хандах Түүний хандлага маш тодорхой байсаар байсан. Тэдэнд нигүүлсэл хүртээхийн тулд Тэр зүгээр л тэдэнд эелдэгээр хандахыг хүсэж байсан–энэ нь Өөрийн удирдлага доорх бүх бүтээлүүдэд хандах Бурханы хандлага байсан: бүх бүтээлийн хувьд тэдэнд эелдэгээр хандах, тэднийг хангах, тэднийг хооллож тэжээх. Эзэн Есүс бие махбод болсон Бурхан байсан яг тэр шалтгааны улмаас Тэр Бурханы мөн чанарыг аяндаа илчилж, эдгээр хүмүүст эелдэгээр хандсан. Тэр өршөөнгүй, хүлээцтэй зүрх сэтгэлээр тэдэнд эелдэг хандаж байсан юм. Эдгээр хүмүүс Эзэн Есүсийг хэрхэн харж байсан болон ямар үр дүн гарахаас үл хамааран Тэр бүх бүтээлийн Эзэн болох Өөрийн байр суурин дээр үндэслэн бүх бүтээлүүдэд хандсан. Түүний илчилсэн зүйл нь гарцаагүй Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох байв. Иймээс Эзэн Есүс чимээгүйхэн ямар нэг зүйл хийж, дараа нь чимээгүйхэн явсан–энэ нь Бурханы зан чанарын ямар тал вэ? Энэ нь Бурханы өгөөмөр сэтгэл гэж та нар хэлж чадах уу? Бурхан хувиа хичээдэггүй гэж та нар хэлж чадах уу? Энгийн хүн үүнийг хийж чадах уу? Мэдээж үгүй! Эзэн Есүсийн таван талх, хоёр загасаар хооллосон эдгээр таван мянган хүн мөн чанартаа хэн байсан бэ? Тэдгээр нь Түүнтэй зохицох хүмүүс байсан гэж та нар хэлж чадах уу? Тэд бүгд Бурханд дайсагнаж байсан гэж та нар хэлж чадах уу? Тэд Эзэнтэй огтхон ч зохицолтой байгаагүй бөгөөд тэдний мөн чанар нь Бурханд туйлын дайсагнасан байсан гэж итгэлтэйгээр хэлж болно. Гэвч Бурхан тэдэнд хэрхэн хандсан бэ? Тэр хүмүүсийн Бурханд хандах дайсагналыг бууруулах арга ашигласан–энэ аргыг “эелдэг зан” гэж нэрлэдэг юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Эзэн Есүс тэднийг нүгэлтнүүд гэж харсан ч Бурханы нүдээр тэд гэхдээ Түүний бүтээл байсан, иймээс Тэр эдгээр нүгэлтнүүдэд мөн л эелдэг хандсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй зан бөгөөд энэ хүлээцтэй зан нь Бурханы өөрийн ялгамж чанар болон мөн чанараар тодорхойлогддог. Иймээс энэ нь Бурханаар бүтээгдсэн ямар ч хүний хийж чадахгүй зүйл–зөвхөн Бурхан л үүнийг хийж чадна.
Та нар Бурханы бодол санаа, хүн төрөлхтөнд хандах хандлагыг үнэхээр үнэлж, Бурханы сэтгэл хөдлөл болон бүтээл бүрийг анхаарах байдлыг үнэхээр ойлгох үедээ Бүтээгчийн бүтээсэн хүн нэг бүрд зориулсан халамж болон хайрыг ойлгож чадах болно. Ийм зүйл тохиолдох үед та нар Бурханы хайрыг дүрслэхийн тулд хоёр үгийг ашиглах болно–тэр хоёр үг нь юу вэ? Зарим хүмүүс "хувиа хичээгээгүй" гэж хэлдэг, зарим нь "хүмүүнлэг" гэдэг. Энэ хоёроос "хүмүүнлэг" гэдэг нь Бурханы хайрыг илэрхийлэхэд хамгийн тохиромжгүй үг юм. Энэ үг нь хүний өргөн мэдлэгтэй бодол санаа, мэдрэмжийг дүрслэхэд хүмүүсийн хэрэглэдэг үг юм. Би энэ үгийг үнэхээр жигшдэг ба учир нь энэ нь, ямар ч зарчмыг үл харгалзан ялгаварлахгүйгээр, санамсаргүйгээр буяны ажил хийхийг хэлдэг. Энэ нь мунхаг, төөрөлдсөн хүмүүсийн хэт сэтгэл хөдлөлийн илэрхийлэл юм. Бурханы хайрыг дүрслэхийн тулд энэ үгийг ашиглахад гарцаагүй гутаан доромжилсон санаархал байдаг. Бурханы хайрыг илүү зохистойгоор илэрхийлэх хоёр үг Надад бий–тэр хоёр үг нь юу вэ? Эхнийх нь "агуу" гэсэн үг юм. Энэ үг нь маш их дурсамж төрүүлдэг биш гэж үү? Хоёр дахь нь "уудам". Бурханы хайрыг дүрслэхэд Миний хэрэглэдэг хоёр үгний цаана бодит утга учир бий. Үгчилбэл, “агуу” гэдэг нь юмны хэмжээ эсвэл багтаамжийг илэрхийлэх боловч тэр зүйл хичнээн том байх нь хамаагүй–энэ нь хүний харж, хүрч чадах зүйл юм. Яагаад гэвэл энэ нь оршин байдаг, энэ нь хийсвэр юм биш бөгөөд энэ нь хүмүүст харьцангуй нарийн зөв, бодтой мэдрэмжийг өгдөг. Чи үүнийг хавтгай эсвэл гурван хэмжээст өнцгөөс харж байгаа эсэх нь хамаагүй; энэ нь үнэхээр оршин байдаг зүйл учраас чи үүний оршин тогтнолыг төсөөлөх хэрэггүй. Бурханы хайрыг дүрслэхийн тулд “агуу” гэдэг үгийг ашиглах нь хэдийгээр Түүний хайрыг тоо хэмжээгээр тодорхойлж байгаа мэт боловч энэ нь тоо томшгүй гэсэн мэдрэмжийг энэ нь мөн өгдөг. Бурханы хайр нь оршин байдаггүй зүйл биш мөн энэ нь ямар нэг үлгэр домгоос үүдэлтэй биш учраас Бурханы хайрын хэмжээг тодорхойлж болно гэж Би хэлдэг. Харин ч энэ нь Бурханы захиргаан доор бүх зүйлсийн хуваалцдаг зүйл бөгөөд энэ нь бүх бүтээлүүд янз бүрийн түвшинд өөр өөр өнцгөөс хүртдэг зүйл юм. Хэдийгээр хүмүүс үүнийг харж эсвэл үүнд хүрч чадахгүй боловч энэхүү хайр тэдний амьдралд нь бага багаар илчлэгдэнгээ бүх зүйлд тэжээл болон амийг авчирдаг ба тэдгээр нь Бурханы хайранд жаргаж өнгөрүүлсэн хором мөч бүрийг тоолж, гэрчилдэг. Бүх зүйлийг хангаж, тэжээн тэтгэж байгаа Бурханы нууц нь, мөн бүх зүйлсийн төлөөх Бурханы бодол, ялангуяа хүмүүсийн төлөөх Бурханы бодол нь хүмүүсийн хувьд ойлгож ухаарахад хэцүү зүйл учраас Би Бурханы хайр бол хэмжээлшгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний төлөө урсгасан Бүтээгчийн цус, нулимсыг хэн ч мэдэхгүй. Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтний төлөөх Бурханы хайрын гүн эсвэл хэмжээг хэн ч ухаарч чадахгүй, хэн ч ойлгож чадахгүй. Бурханы хайрыг “агуу” гэж дүрслэх нь үүний өргөн хүрээ болоод үүний оршин тогтнолын үнэнийг үнэлж, ойлгоход хүмүүст туслахын тулд юм. Мөн түүнчлэн ингэснээр хүмүүс “Бүтээгч” гэдэг үгийн жинхэнэ утгыг илүү гүнзгий ойлгож чадах ба ингэснээр хүмүүс “бүтээл” хэмээх нэршлийн жинхэнэ утгын талаар илүү гүнзгий ойлголтыг олж авч чадах юм. “Уудам” гэдэг үг ихэнхдээ юуг дүрсэлдэг вэ? Энэ нь ерөнхийдөө уудам орчлон эсвэл уудам далай гэх мэтээр далай тэнгис эсвэл орчлон ертөнцөд хэрэглэгддэг. Орчлон ертөнцийн өргөн уудам байдал болон уужим гүн байдал нь хүний ойлголтоос давсан бөгөөд энэ нь хүний төсөөллийг эзэмддэг зүйл бөгөөд тэд үүнийг шагшин гайхдаг. Үүний нууцлаг байдал болон гүн нь нүдэнд харагдахуйц боловч хүрэхийн аргагүй. Та нар далай тэнгисийг төсөөлөх үедээ үүний өргөн уудмын талаар боддог–энэ нь зах хязгааргүй харагддаг ба та нар үүний нууцлаг байдал болон бүгдийг багтаасан байдлыг мэдэрдэг. Ийм учраас Би Бурханы хайрыг дүрслэхийн тулд “уудам” гэдэг үгийг ашигласан юм. Энэ нь хичнээн үнэ цэнэтэй вэ гэдгийг мэдэрч, Түүний хайрын гүн гүнзгий гоо сайхныг болон Бурханы хайрын хүч нь хязгааргүй бөгөөд өргөн уудам юм гэдгийг мэдрэхэд хүмүүст туслахын тулд билээ. Энэ нь тэдэнд Түүний хайрын ариун байдлыг болон Түүний хайраар дамжин илчлэгдсэн Бурханы сүр хүч, гомдоохын аргагүй байдлыг мэдрэхэд туслах явдал юм. Одоо та нар “уудам” гэдэг нь Бурханы хайрыг дүрслэхэд тохиромжтой үг мөн гэж бодож байна уу? Бурханы хайр нь “агуу”, “уудам” гэсэн энэ хоёр үгтэй тохирох уу? Мэдээж! Хүний хэлээр энэ хоёр үг нь Бурханы хайрыг дүрслэхэд харьцангуй тохиромжтой, харьцангуй дөхөм юм. Та нар тэгж бодохгүй байна уу? Хэрвээ Би та нараар Бурханы хайрыг дүрслүүлсэн бол та нар энэ хоёр үгийг ашиглах байсан уу? Та нар бараг л тэгэхгүй, учир нь Бурханы хайрын талаарх та нарын ойлголт болон үнэлэлт нь хавтгай өнцөгт хязгаарлагдсан бөгөөд гурван хэмжээст орон зайн өндөрт хүрээгүй. Хэрвээ Би та нараар Бурханы хайрыг дүрслэн хэлүүлбэл хэлэх үг олдохгүй байхыг та нар мэдэрнэ; та нар бүр хэлэх ч үггүй байх болно. Өнөөдөр Миний ярьсан хоёр үг та нарын хувьд ойлгоход хэцүү байсан байж болох юм эсвэл та нар зүгээр л санал нийлэхгүй ч байж болох юм. Энэ нь та нарын Бурханы хайрын талаарх үнэлэлт болон ойлголт өнгөцхөн, явцуу хүрээнд байгаа гэдгийг л харуулж байна. Бурхан хувиа хичээдэггүй гэж Би өмнө нь хэлсэн–та нар хувиа хичээдэггүй гэдэг үгийг санаж байгаа. Бурханы хайрыг зөвхөн хувиа хичээдэггүй хэмээн дүрсэлж болно гэж хэлж болох уу? Энэ нь хэт явцуу хүрээ биш гэж үү? Та нар үүнээс ямар нэг зүйлийг олж авахын тулд энэ талаар илүү их эргэцүүлж бодох ёстой.
Дээрх зүйлс нь эхний хүчит үйлсээс Бурханы зан чанар болон Түүний мөн чанарын талаар бидний харсан зүйл юм. Хэдийгээр энэ нь хүмүүсийн хэд хэдэн мянган жилийн турш уншсан түүх бөгөөд үүнд энгийн утга санаа оршиж, энгийн үзэгдлийг харах боломжийг хүмүүст олгодог боловч энэхүү энгийн утга санаанаас бид илүү үнэ цэнэтэй зүйл болох Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хардаг. Түүнд юу байгаа болон Тэр юу болох эдгээр зүйлс нь Бурханыг Өөрийг нь төлөөлдөг бөгөөд энэ нь Бурханы бодлын илэрхийлэл юм. Бурхан Өөрийн бодлоо илэрхийлэх үед энэ нь Түүний дуу хоолойны илэрхийлэл байдаг. Түүнийг ойлгож, Түүнийг мэдэж, Түүний хүслийг ухаарч чадах хүмүүс байх болно гэж Тэр найддаг ба Түүний дуу хоолойг сонсож, Түүний хүслийг ханамжуулахын тулд идэвхтэйгээр хамтран ажиллаж чадах хүмүүс байх болно гэдэгт Тэр итгэж найддаг. Эзэн Есүсийн хийсэн эдгээр бүх зүйлс нь Бурханы чимээгүй илэрхийлэл байсан юм.
Дараа нь энэ ишлэлийг авч үзэцгээе: Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь.
Энэ ишлэлийг уншсны дараа та нарт ямар сэтгэгдэл төрсөн бэ? Эзэн Есүсийн гүйцэтгэсэн энэ хүчит үйлсийн ач холбогдол нь эхнийхээс хамаагүй илүү агуу байсан, учир нь үхсэн хүнийг булшнаас нь буцаан амилуулахаас илүү гайхалтай хүчит үйлс гэж үгүй. Эзэн Есүс иймэрхүү зүйлийг хийх нь тухайн үед нэн ач холбогдолтой байсан. Бурхан бие махбодтой болсон учраас хүмүүс зөвхөн Түүний гадаад дүр төрхийг, Түүний бодтой талыг болон Түүний ялихгүй талыг л харж байсан. Хэдий зарим хүмүүс Түүний зан авирын заримыг эсвэл Түүнд байгаа мэт харагдаж байсан хүч чадлыг харж, ойлгож байсан боловч Эзэн Есүс хаанаас ирснийг, Түүний мөн чанар үнэхээр хэн байсныг болон Тэр үнэндээ юу хийж чадахыг хэн ч мэдээгүй. Энэ бүхнийг хүн төрөлхтөн мэддэггүй байсан. Хэтэрхий олон хүмүүс энэ зүйлийн баталгааг хүссэн ба үнэнийг мэдэхийг хүссэн. Бурхан Өөрийн ялгамж чанарыг батлахын тулд ямар нэг зүйл хийж чадах байсан уу? Бурханы хувьд ингэх нь шал дэмий зүйл байсан– энэ нь маш амархан зүйл байсан. Тэр Өөрийн ялгамж чанар, мөн чанарыг батлах зүйлийг хаана ч, хэдийд ч хийж чадах байсан, гэхдээ Бурхан аливааг төлөвлөгөөтэйгээр, алхмуудтайгаар хийдэг. Тэр аливаа зүйлийг эмх замбараагүйгээр хийдэггүй; Тэр хүн төрөлхтөнд харуулах хамгийн утга учиртай зүйлийг хийхдээ зөв цаг, зөв боломжийг хайдаг байв. Энэ нь Түүний эрх мэдэл болон Түүний ялгамж чанарыг баталдаг. Иймээс Лазарын амилал нь Эзэн Есүсийн ялгамж чанарыг баталж чадсан уу? Бичээсийг харцгаая: “Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, “Лазар, гараад ир!” гэсэнд, ...тэр үхсэн хүн гарч ирэв.” Эзэн Есүс үүнийг хийх үедээ Тэр ганцхан зүйлийг л хэлсэн: “Лазар, гараад ир.” Лазар тэгэхэд булшнаасаа гарч ирсэн–энэ нь Эзэний хэлсэн ганцхан үгийн улмаас л биелсэн юм. Энэ хугацаанд Эзэн Есүс тахилын ширээ босгоогүй ба Тэр өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тэр ганцхан зүйл л хэлсэн. Үүнийг хүчит үйлс гэх үү эсвэл тушаал гэх үү? Эсвэл энэ нь ямар нэг төрлийн ид шид байсан уу? Өнгөцхөн байдлаараа үүнийг хүчит үйлс гэж нэрлэж болох юм шиг санагдах ба хэрвээ та нар үүнийг орчин үеийн өнцгөөс харвал мэдээж үүнийг хүчит үйлс гэж нэрлэж болно. Гэсэн хэдий ч үүнийг үхсэн хүний сүнсийг дуудах шившлэг гэж хэлж мэдээж болохгүй бөгөөд энэ нь маргаангүй хар ид шид биш. Энэ хүчит үйлс нь Бүтээгчийн эрх мэдлийн хамгийн энгийн, хамгийн наад захын баталгаа байсан гэж хэлэх нь зөв юм. Энэ бол Бурханы эрх мэдэл, чадвар билээ. Бурханд хүнийг үхүүлж, түүний сүнсийг биеэс нь явуулж, Үхэгсдийн орон руу эсвэл үүний очих ёстой газар луу нь аваачих эрх мэдэл байдаг. Хэн нэгэн үхэх үед, үхсэнийхээ дараа тэд хаа очих вэ гэдэг нь Бурханаар тодорхойлогддог. Тэр үүнийг хэзээ ч хаана ч хийж чадна. Тэрээр хүмүүс, үйл явдал, обьект, орон зай эсвэл газар нутгаар хязгаарлагдахгүй. Хэрвээ Тэр үүнийг хийхийг хүсвэл Тэр хийж чадна, учир нь бүх зүйлс, бүх амьд амьтад Түүний захиралт дор байдаг ба бүх зүйлс Түүний үгээр, Түүний эрх мэдлээр амьдарч, үхдэг. Тэр үхсэн хүнийг амилуулж чадна–энэ нь ч мөн Түүний хэдийд ч, хаана ч хийж чадах зүйл юм. Энэ бол зөвхөн Бүтээгчийн эзэмшдэг эрх мэдэл билээ.
Лазарыг үхлээс буцаан авчрах гэх мэт зүйлийг Эзэн Есүс хийх үед Түүний зорилго нь хүн болон Сатанд харж болох баталгаа өгөх бөгөөд хүн төрөлхтний бүх зүйл, хүн төрөлхтний амьдрал, үхэл нь Бурханаар тодорхойлогддог ба хэдий Тэр бие махбодтой болсон ч гэсэн Тэр урьдын адилаар харж болох бодит ертөнц, түүнчлэн хүний харж чадахгүй сүнсэн ертөнцийг захирсан хэвээр байгаа гэдгийг хүмүүс болон Сатанд харуулах явдал байсан. Энэ нь, хүн төрөлхтний бүх зүйл Сатаны тушаал дор байдаггүй гэдгийг хүмүүс болон Сатанд харуулахын төлөө байсан. Энэ нь Бурханы эрх мэдлийг илчлэн батлан үзүүлсэн хэрэг байсан ба энэ нь мөн Бурханы хувьд, хүн төрөлхтний амьдрал, үхэл Бурханы гарт байгаа гэсэн үгийг бүх зүйлд илгээх арга байсан юм. Эзэн Есүс Лазарыг амилуулсан–ийм төрлийн арга зам нь хүн төрөлхтөнд зааж, зааварлах Бүтээгчийн аргуудын нэг байлаа. Энэ нь, хүн төрөлхтөнд зааварлаж, хүмүүсийг хангахын тулд Тэр Өөрийн чадвар, эрх мэдлээ ашигласан бодит үйлдэл байсан юм. Бүтээгчийн хувьд энэ нь Тэр бүх зүйлийг удирддаг хэмээх үнэнийг харах боломжийг хүн төрөлхтөнд олгох үггүй арга байв. Энэ нь, Түүгээр дамжихгүйгээр ямар ч аврал байхгүй гэдгийг бодтой үйлдлээр дамжуулан хүн төрөлхтөнд хэлэх Түүний арга зам байлаа. Түүний хүн төрөлхтөнд зааварчлах ийм төрлийн чимээгүй арга барил нь үүрд үргэлжилдэг–энэ нь арилшгүй бөгөөд энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлд цочрол болон хэзээ ч гандан буурахгүй гэгээрлийг авчирсан юм. Лазарын амилал Бурханыг алдаршуулсан–энэ нь Бурханы дагалдагчид нэг бүрд гүн нөлөө үзүүлсэн. Энэ нь уг үйл явдлыг гүнээ ойлгодог хүн бүрд “зөвхөн Бурхан л хүн төрөлхтний амьдрал, үхлийг тушааж чадна” гэсэн ойлголт, төсөөллийг бат суулгасан. Хэдийгээр Бурханд ийм эрх мэдэл байдаг ба хэдийгээр Тэр Лазарын амилалтаар дамжуулан хүн төрөлхтний амьдрал, үхлийг захирах Өөрийн захиралтын талаар мэдэгдсэн боловч энэ нь Түүний үндсэн ажил байгаагүй. Бурхан утга учиргүй зүйл хэзээ ч хийдэггүй. Түүний хийдэг бүх зүйл агуу утга учиртай; энэ нь бүгд сонгодог эрдэнэс юм. Тэр Өөрийн ажлын үндсэн эсвэл цорын ганц зорилго буюу хэсэг болгон хүнийг булшнаас нь огтхон ч гаргахгүй юм. Бурхан утга учиргүй ямар ч зүйл хийдэггүй. Ганц Лазарын амилалт нь Бурханы эрх мэдлийг харуулахад хангалттай юм. Энэ нь Эзэн Есүсийн ялгамж чанарыг хангалттай байталж байна. Ийм учраас Эзэн Есүс ийм хүчит үйлсийг давтан хийгээгүй. Бурхан аливаа зүйлсийг Өөрийн зарчмын дагуу хийдэг. Хүний хэлээр бол энэ нь "Бурхан ноцтой ажлыг хайхардаг" хэмээх юм. Өөрөөр хэлбэл, Бурхан аливааг хийхдээ Өөрийн ажлын зорилгоос хазайдаггүй. Энэ үе шатанд Тэр ямар ажил хийхийг хүсэж байгаагаа, Тэр юуг гүйцэтгэхийг хүсэж байгаагаа мэддэг бөгөөд Тэр Өөрийн төлөвлөгөөний дагуу хатуу чанд ажиллах болно. Хэрвээ ялзруулагдсан хүнд ийм чадвар байсан бол, тэр өөрийн хичнээн аймаар болохыг бусад хүмүүст мэдэгдэхийн тулд ердөө өөрийн чадварыг илчлэх арга замыг л бодох ба ингэснээр тэд түүнд мэхийн ёсолж, ингэснээр тэр тэднийг хянаж, тэднийг сүйтгэх байсан. Энэ бол Сатанаас гардаг хорон муу юм–үүнийг ялзрал гэж нэрлэдэг. Бурханд тийм зан чанар байдаггүй ба Түүнд тийм мөн чанар байдаггүй. Аливааг хийх Түүний зорилго нь бусдын анхаарлыг татах явдал биш, харин хүн төрөлхтнийг илүү их илчлэл болон удирдамжаар хангах явдал юм, иймээс хүмүүс Библиэс ийм төрлийн тун цөөхөн жишээг хардаг. Энэ нь Эзэн Есүсийн чадвар хязгаарлагдмал байсан эсвэл Тэр тийм төрлийн зүйл хийж чадахгүй байсан гэсэн үг биш юм. Зүгээр л Бурхан үүнийг хийхийг хүсээгүй юм, учир нь Эзэн Есүс Лазарыг амилуулсан нь маш бодит ач холбогдолтой байсан ба мөн Бурхан бие махбодтой болсны үндсэн ажил нь хүчит үйлс үзүүлэх явдал байгаагүй, энэ нь хүмүүсийг буцаан амьдруулах байгаагүй, харин энэ нь хүн төрөлхтнийг золинаврах ажил байсан юм. Иймээс Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажлын ихэнх нь хүмүүст заах, тэднийг хангах, тэдэнд туслах байсан бөгөөд Лазарыг амилуулах зэрэг зүйлс нь Эзэн Есүсийн хэрэгжүүлсэн үйлчлэлийн ердөө жаахан хэсэг нь л байсан. Бүр цаашлаад, “бусдын анхаарлыг татах” нь Бурханы мөн чанарын нэг хэсэг биш, иймээс илүү олон хүчит үйлс үзүүлэхгүй байх нь санаатайгаар биеэ барьж байгаа биш, мөн энэ нь орчны хязгаарлалтаас ч болсон биш бөгөөд мэдээж ур чадвар дутмаг байсан ч биш юм.
Эзэн Есүс Лазарыг үхлээс буцаан авчрахдаа: “Лазар, гараад ир” гэсэн нэг мөрийг л хэрэглэсэн. Тэр үүнээс өөр юм хэлээгүй–эдгээр үгс нь юуг төлөөлж байсан бэ? Тэдгээр нь, Бурхан яриагаараа дамжуулан үхсэн хүнийг амилуулахыг оролцуулаад юуг ч хийж чадна гэдгийг төлөөлж байсан. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, Тэр дэлхий ертөнцийг бүтээхдээ Тэр үгээр л үүнийг хийсэн. Тэр аман тушаал, эрх мэдэлтэй үгийг ашигласан бөгөөд тэр даруй бүх зүйлс бүтээгдсэн. Энэ нь ингэж гүйцэтгэгдсэн. Эзэн Есүсийн хэлсэн ганц мөр нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээх үеийн Бурханы хэлсэн үгтэй яг адилхан байсан; энэ нь Бурханы эрх мэдлийг, Бүтээгчийн чадварыг адил тэнцүү эзэмшиж байсан. Бурханы амнаас гарсан үгийн улмаас бүх зүйлс бүрэлдэн тогтсонтой яг адилаар Эзэн Есүсийн амнаас гарсан үгийн улмаас Лазар булшнаасаа алхан гарч ирсэн юм. Энэ нь бие махбод болсон Бурханы батлан харуулж, гүйцэтгэсэн Бурханы эрх мэдэл байсан билээ. Ийм төрлийн эрх мэдэл болон чадвар нь Бүтээгчид болон Бүтээгч биеллээ олсон Хүний Хүүд харъяалагдаж байсан. Энэ нь Лазарыг үхлээс буцаан авчирснаар Бурханы хүн төрөлхтөнд заасан ойлголт юм. Энэ сэдэв ингээд дууслаа. Дараа нь Библийг уншицгаая.
10. Есүсийн талаарх Фарисайчуудын шүүлт
(Mарк 3:21-22) Түүний хамаатан нь энэ тухай сонсоод Түүнийг барьж авахаар явав: Тэд “Тэр галзуу болжээ” хэмээв. Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар “Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар шулмуудыг хөөн зайлуулдаг” гэв.
11. Есүс Фарисайчуудыг зэмлэсэн нь
(Maтай 12:31-32) Би та нарт хэлж буйгийн учир нь, хүмүүсийн бүх нүгэл болон доромжилсон үгсийг уучилж болох ч, Ариун Сүнснийг доромжилсон гэм нүгэл уучлагдахгүй. Хэн Хүний Хүүгийн эсрэг үг хэлнэ, энэ нь уучлагдаж болно; Ариун Сүнсний эсрэг ярьсан бүхэн энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй.
(Maтай 23:13-15) Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, мөн нэг дүрээр урт залбирал хийдэг тул та нар илүү ял хүлээн авах болно. Хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! ) Та тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.
Дээр хоёр тусдаа ишлэл байна–эхлээд эхнийхийг нь авч үзэцгээе: Есүсийн талаарх Фарисайчуудын шүүлт
Библи дэх Фарисайчуудын Есүсийн Өөрийнх нь талаар болон Түүний хийсэн зүйлийн талаарх үнэлгээ ийм байсан: “Тэр галзуу болжээ. ... Тэр чөтгөрүүдийн захирагчаар шулмуудыг хөөн зайлуулдаг.” (Марк 3:21-22). Эзэн Есүсийн талаарх хуулийн багш нар болон Фарисайчуудын шүүлт нь юмыг тоть шиг давтаагүй эсвэл хий хоосноос бодож олсон зүйл биш – энэ нь тэдний Эзэн Есүсийн үйлдлээс харсан болон сонссон зүйлээсээ хийсэн Түүний талаарх дүгнэлт юм. Хэдийгээр тэдний дүгнэлт нь харваас шударга ёсны нэрийн өмнөөс хийгдсэн бөгөөд энэ нь үндэслэл сайтай мэт хүмүүст харагдаж байсан боловч Эзэн Есүсийг шүүсэн тэдний их зан нь бүр тэдний хувьд ч барихад хэцүү байсан. Тэдний Эзэн Есүсийг үзэн ядсан галзуурсан мэт энерги нь тэдний өөрсдийн зэрлэг хүсэл эрмэлзэл болон тэдний хорон муу сатаны төрх байдал, түүнчлэн тэдний Бурханыг эсэргүүцдэг хорсолтой уг чанарыг илчилсэн юм. Тэдний Эзэн Есүсийг шүүн хэлсэн зүйлс нь тэдний зэрлэг хүсэл эрмэлзэл, атаархал болон Бурхан болон үнэнд дайсагнасан балиар, хорсолтой уг чанараас үүсэн гарсан юм. Тэд Эзэн Есүсийн үйлдлийн эх үүсвэрийг шалгаагүй, мөн тэд Түүний хэлсэн эсвэл хийсэн зүйлийн мөн чанарыг шалгаагүй. Харин тэд сохроор, тэвчээргүйгээр, солиотойгоор, зориудын өс хонзонтойгоор Түүний хийсэн зүйлийг дайран давшилж, гутаасан. Энэ нь бүр эмх замбараагүйгээр Түүний Сүнсийг өөрөөр хэлбэл, Ариун Сүнсийг, Бурханы Сүнсийг гутаах хэмжээнд хүрсэн. Тэдний "Тэр галзуу болжээ", "Беелзебүл ба чөтгөрүүдийн захирагч" гэж хэлсэн нь ийм учиртай юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс нь Беелзебүл буюу чөтгөрүүдийн захирагч байсан гэж тэд хэлсэн. Тэд Бурханы бие махбодын ажлыг галзуу хэмээн тодорхойлсон. Тэд Бурханы Сүнсийг Беелзебүб болон чөтгөрүүдийн захирагч гэж доромжлоод зогсохгүй тэд мөн Бурханы ажлыг ялласан. Тэд Эзэн Есүс Христийг яллаж, доромжилсон. Тэдний эсэргүүцэл болон Бурханыг доромжилсны мөн чанар нь бүхэлдээ Сатаны мөн чанар болон Бурханы эсрэг чөтгөрийн эсэргүүцэл, доромжлолтой адилхан байсан. Тэд ялзруулагдсан хүмүүсийг төлөөлснөөр барахгүй, тэд бүр ч илүүгээр Сатаны биелэл болж байсан. Тэд хүн төрөлхтний дундах Сатаны суваг байсан ба тэд Сатаны хамсаатан, элч нар байсан. Тэдний доромжлол болон Эзэн Есүс Христийг гүтгэсний мөн чанар нь байр суурины төлөө Бурхантай хийсэн тэдний тулаан, Бурхантай хийсэн тэдний тэмцэл, Бурханыг эцэс төгсгөлгүй шалгасан байдал байсан юм. Тэдний Бурханыг эсэргүүцсэн байдал болон Түүнд хандах дайсагнасан хандлагын мөн чанар, түүнчлэн тэдний үг, тэдний бодол нь шууд Бурханы Сүнсийг доромжилж, хилэгнүүлсэн. Тиймээс Бурхан тэдний хэлсэн болон хийсэн зүйлд үндэслэлтэй шүүлт хийж, тэдний үйл хэргийг Ариун Сүнсний эсрэг доромжлол үйлдсэн нүгэл гэж тодорхойлсон. Энэ нүгэл нь доорх ишлэл дээр хэлсэнчлэн энэ ба ирэх үед ч эс уучлагдах зүйл юм: “Ариун Сүнснийг доромжилсон гэм нүгэл уучлагдахгүй” ба “Ариун Сүнсний эсрэг ярьсан бүхэн энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй.” Өнөөдөр “энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй” хэмээх Бурханы үгийн жинхэнэ утга учрын тухай ярилцъя. Энэ нь “энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй” гэсэн үгийг Бурхан хэрхэн биелүүлдгийн нууцыг тайлна.
Бидний ярьсан бүхэн Бурханы зан чанар, хүмүүс, хэрэг явдал, аливаа зүйлд хандах Түүний хандлагатай холбоотой. Мэдээж дээрх хоёр ишлэл ч бас ялгаагүй. Библийн энэ хоёр ишлэлээс та нар ямар нэг зүйл анзаарав уу? Бурханы уур хилэнг харсан гэж зарим хүмүүс хэлдэг. Зарим хүмүүс, хүн төрөлхтний хэрэг зөрчлийг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг талыг харсан бөгөөд хэрвээ хүмүүс Бурханыг доромжлох ямар нэг зүйл хийвэл тэд Түүний уучлалыг хүртэж чадахгүй гэж хэлдэг. Энэ хоёр ишлэлээс хүмүүс Бурханы уур хилэн болон хүний халдаж боломгүйбайдлыг харж, ойлгож байгаа бодит байдлыг үл харгалзан, тэд Түүний хандлагыг үнэхээр ойлгоогүй хэвээр байгаа. Энэ хоёр ишлэл нь Түүнийг доромжилж, уурлуулж байгаа хүмүүст хандах Бурханы жинхэнэ хандлага болон арга замын талаарх утга учрыг агуулдаг: “Ариун Сүнсний эсрэг ярьсан бүхэн энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй.” Хүмүүс Бурханыг доромжлох үед, тэд Бурханыг уурлуулах үед Тэр ялын тогтоол гаргадаг ба энэ ялын тогтоол нь Түүний эцсийн үр дүн юм. Үүнийг Библид ийм байдлаар дүрсэлсэн байдаг: “Би та нарт хэлж буйгийн учир нь, хүмүүсийн бүх нүгэл болон доромжилсон үгсийг уучилж болох ч, Ариун Сүнснийг доромжилсон гэм нүгэл уучлагдахгүй." (Matай 12:31) “Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ!” (Maтай 23:13). Гэсэн хэдий ч, тэдгээр хуулийн багш, фарисайчууд, түүнчлэн Эзэн Есүс эдгээр зүйлсийг хэлснийхээ дараа Тэр галзуу болжээ гэж хэлсэн хүмүүсийн үр дүн ямар байсныг Библид тэмдэглэсэн үү? Тэд ямар нэг шийтгэл амссан гэж Библид бичигдсэн байсан уу? Байгаагүй гэдэг нь гарцаагүй. “Байгаагүй” гэж энд хэлсэн нь энэ нь бичигдээгүй гэсэн үг биш, харин үнэндээ хүний нүдээр харж болох ямар ч үр дүн байгаагүй юм. Энэ "байгаагүй" гэдэг нь асуудлыг, өөрөөр хэлбэл тодорхой зүйлсийг шийдэх Бурханы хандлага болон зарчмыг тодорхой болгож байна. Түүнийг доромжилж эсвэл эсэргүүцдэг хүмүүс эсвэл бүр Түүнийг гүтгэсэн хүмүүс–санаатайгаар Түүнийг дайрч давшилж, гүтгэж, хараадаг хүмүүст хандах–Бурханы харьцааны тухайд Тэр нүдэн балай чихэн дүлий байдаггүй. Тэдэнд хандах Түүний хандлага тодорхой байсан. Тэр эдгээр хүмүүсийг голдог ба Өөрийн зүрх сэтгэлдээ Тэр тэднийг ялладаг. Тэр бүр тэдний үр дүнг ил тод тунхагладаг, ингэснээр Түүнийг доромжилдог хүмүүст хандах Түүний хандлага тодорхой гэдгийг хүмүүс мэднэ, мөн ингэснээр тэдний үр дүн Тэр тодорхойлох болно гэдгийг хүмүүс мэдэж авна. Гэсэн хэдий ч, Бурхан эдгээр зүйлсийг хэлсний дараа ч хүмүүс Бурхан тэдгээр хүмүүсийг хэрхэн шийдэх тухай үнэнийг тун бага ойлгодог ба тэдэнд өгсөн Бурханы үр дүн, Түүний ялын тогтоолын ар дахь зарчмыг тэд ойлгож чадаагүй. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн Бурханы тэднийг шийтгэхэд хандах тодорхой хандлага болон арга барилыг харж чаддаггүй. Энэ нь аливааг хийх Бурханы зарчимтай хамаатай. Бурхан зарим хүмүүсийн муу зан ааштай харьцахдаа гарч ирсэн баримтуудыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Тэр тэдний нүглийг зарладаггүй, тэдний үр дүнг тодорхойлдоггүй, харин тэднийг шийтгүүлж, өөрсдөд нь тохирох залхаан цээрлүүлэлтийг хүртээхийн тулд Тэр гарч ирсэн баримтуудыг шууд хэрэглэдэг. Эдгээр баримтууд гарч ирэх үед шийтгэл хүртдэг зүйл нь хүмүүсийн махан бие юм; энэ нь бүгд хүний нүдээр харж болох зүйл байна. Зарим хүмүүсийн муу зан аашинд хандахдаа Бурхан тэднийг зүгээр л үгээр хараадаг боловч үүний зэрэгцээ Бурханы уур хилэн тэдэн дээр буудаг ба тэдний хүлээн авах шийтгэл нь хүмүүсийн харж чадахгүй зүйл байж болох боловч энэ төрлийн үр дүн нь хүмүүсийн харж болох шийтгүүлж буй эсвэл алуулж буй үр дүнгээс ч илүү ноцтой байж болох юм. Яагаад гэвэл Бурхан энэ төрлийн хүнийг аврахгүй, цаашид өршөөл үзүүлэхгүй эсвэл тэднийг тэвчихгүй, тэдэнд өөр боломж олгохгүй гэж шийдсэн тохиолдолд тэдэнд хандах Түүний хандлага нь тэднийг хойш тавих юм. "Хойш тавих" гэдгийн утга учир юу вэ? Энэ нэр томъёоны утга учир нь ямар нэг зүйлийг хойш тавьж, цаашид үүнд ямар ч анхаарал хандуулахгүй гэсэн үг. Бурхан "хойш тавих" үед, үүний утгын талаар хоёр өөр төрлийн тайлбар байдаг: Эхний тайлбар нь Тэр тухайн хүний амь, тухайн хүний бүх зүйлийг Сатанд хариуцуулан өгсөн хэмээх юм. Бурхан цаашид хариуцахгүй бөгөөд Тэр цаашид үүнийг удирдахгүй. Тэр хүн нь галзуу эсвэл тэнэг байна уу, амьд байна уу эсвэл үхсэн байна уу эсвэл тэд шийтгэгдэж тамд унасан байна уу гэдэг нь Бурхантай ямар ч хамаагүй байх юм. Энэ нь уг бүтээл Бүтээгчтэй ямар ч хамаагүй байна гэсэн үг байх юм. Хоёр дахь тайлбар нь, Бурхан Өөрөө тухайн хүнтэй Өөрийн гараар ямар нэг зүйл хийхийг хүсэж байгаа гэдгээ шийдсэн. Тэр ийм хүний хичээл чармайлтыг ашиглаж эсвэл Тэр ийм хүнийг довойлгогч болгон ашиглах боломжтой юм. Ийм төрлийн хүнтэй харьцах тусгай арга, тэдэнд хандах тусгай арга Түүнд байх боломжтой–яг Паул шиг. Энэ бол ийм төрлийн хүнтэй Бурхан хэрхэн харьцахаар шийдсэн тухай Бурханы зүрх сэтгэл дэх зарчим болоод хандлага юм. Иймээс хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Түүнийг гүтгэж, доромжлох үед, хэрвээ тэд Түүний зан чанарыг хилэгнүүлбэл эсвэл тэд Бурханы тэвчээрийг шавхвал үр дагавар нь төсөөлөхийн ч аргагүй юм. Хамгийн хатуу ширүүн үр дагавар нь Бурхан тэдний амийг болон тэдний бүх зүйлийг Сатанд нэгмөсөн шилжүүлэн өгөх юм явдал юм. Тэд үүрд уучлагдахгүй байх болно. Энэ нь тэр хүн Сатаны аман дахь хоол, гар дахь тоглоом болно гэсэн үг бөгөөд тэр үеэс хойш Бурхан тэдэнтэй ямар ч хамаагүй болох юм. Сатан Иовыг уруу татах үед энэ нь ямар төрлийн зовлон зүдгүүр байсныг та нар төсөөлж байна уу? Иовын амийг хөнөөх зөвшөөрөл Сатанд олгогдоогүй нөхцлийн дор ч гэсэн Иов асар ихээр зовсон юм. Сатанд бүрмөсөн өгөгдсөн, Сатаны атганд байгаа бүрэн дүүрэн байгаа, Бурханы анхаарал, өршөөлийг бүрэн алдсан, цаашид Бүтээгчийн захиргаан дор байхаа больсон, Түүнийг шүтэн мөргөх эрх, Бурханы захиргаан доорх бүтээл байх эрхээ алдсан, бүтээлийн Эзэнтэй харилцах харилцаа нь бүрмөсөн таслагдсан хүний хувьд Сатаны сүйтгэх үйл ажиллагаа нь төсөөлөхөд бүр ч илүү хэцүү байхгүй гэж үү? Иовд үзүүлсэн Сатаны хавчилт шахалт нь хүний нүдээр харж болох зүйл байсан, гэхдээ Бурхан хүний амийг Сатанд өгвөл үүний үр дагавар нь хэний ч төсөөлж чадахгүй зүйл байх болно. Энэ нь зарим хүмүүс үхэр эсвэл илжиг болж төрөхтэй адил эсвэл зарим хүмүүс бохир заваан муу сүнсэнд баригдаж эзэмдүүлсэн гэх зэрэгтэй адил юм. Энэ бол Бурханы Сатанд хүлээлгэн өгсөн зарим хүмүүсийн төгсгөл, үр дүн нь юм. Гадна талаасаа, Эзэн Есүсийг шоолсон, муулсан, гүтгэсэн, ялласан, доромжилсон хүмүүс ямар үр дагавар амсаагүй мэт харагддаг. Гэсэн хэдий ч, үнэн зүйл гэвэл Бурханд бүх зүйлтэй харьцах хандлага байдаг. Тэр төрөл бүрийн хүмүүстэй хэрхэн харьцдаг талаарх үр дүнгээ хүмүүст хэлэхдээ тодорхой хэл ашигладаггүй байж болох юм. Заримдаа Тэр шууд хэлдэггүй боловч Тэр аливаа зүйлийг шууд хийдэг. Тэр энэ талаар ярихгүй байна гэдэг нь үр дүн байхгүй гэсэн үг биш–тухайн үр дүн бүр ч илүү ноцтой байх боломжтой. Харагдах байдлаараа Бурхан Өөрийн хандлагыг илчлэхийн тулд зарим хүмүүстэй ярьдаггүй мэт харагддаг; үнэндээ Бурхан тэдэнд удаа хугацаанд ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй байдаг. Тэр тэднийг дахин харахыг хүсдэггүй. Тэдний хийсэн зүйл, тэдний зан аашны улмаас, тэдний уг чанар болон тэдний мөн чанарын улмаас Бурхан тэднийг Өөрийн нүднээс далд оруулахыг хүсдэг ба тэднийг шууд Сатанд өгч тэдний сүнс, тэдний оюун ухаан, биеийг Сатанд өгч, Сатанд хүссэн бүхнээ хийх боломжийг олгохыг хүсдэг. Бурхан тэднийг ямар хэмжээнд үзэн ядаж, ямар хэмжээнд тэднийг жигшиж байгаа нь ойлгомжтой юм. Бурхан тэднийг дахин харахыг хүсэхээ больж, тэднийг бүрмөсөн орхих хүртэл хэмжээнд, Бурхан тэдэнтэй Өөрөө харьцахыг ч хүсэхгүй байх хүртэл хэмжээнд хүн Бурханыг уурлуулбал–хэрвээ, Тэр тэднийг Сатанд өгч, Сатан хүссэн зүйлээ хийж, тэднийг хянаж, ашиглаж, хүссэнээрээ хандах хүртэл хэмжээнд энэ нь хүрвэл–энэ хүн бүрмөсөн дуусна. Тэдний хүн байх эрх нь бүр цуцлагдах ба бүтээл байх тэдний эрх нь төгсөнө. Энэ нь хамгийн ноцтой шийтгэл биш гэж үү?
Дээрх бүхэн нь: “энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй” гэсэн үгний бүрэн төгс тайлал бөгөөд энэ нь мөн эдгээр ишлэлүүдийн энгийн тайлбар юм. Та нар одоо энэ талаар ойлголттой болсон гэж Би бодож байна!
Одоо доорх Библийн ишлэлүүдийг уншицгаая.
12. Өөрийн амилалын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс
(Иохан 20:26-29) Тэгээд найман өдрийн дараа Түүний шавь нар, мөн Томасын хамт байхад Есүс ирж, хаалга хаалтай байсан ч голд нь зогсоод, –“Энх тайван та нарт байх болтугай” гэв. Дараа нь тэр Томаст хандан –“Энд хуруугаа хүргээд Миний гарыг барь” хэмээгээд; –“энд гараа хүргэж, Над руу түлх; итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий”. Томас Түүнд хариулт өгөн, –“Эзэн минь, Бурхан минь” гэв. Есүс Томаст –“Чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ!” гэжээ.
(Иохан 21:16-17 ) Тэрбээр хоёр дахь удаагаа Иоханы хүү, Симонд –“Надад хайртай юу?” гэхэд Тэр –“Тийм ээ, Их Эзэн минь, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ шүү дээ” гэв. Тэр түүнд хандан –“Миний хонийг хоньчил” гэжээ. Тэрбээр гурав дахь удаагаа, Иоханы хүү, Симоноос –“Надад хайртай юу?” гэхэд Петр гурав дахь удаагаа ингэж асууж байгаа учир шаналан, –“ЭЗЭН минь, Та бүхнийг мэднэ, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ” гэв. Есүс “Хонинуудыг минь хоньчил” гэжээ.
Эдгээр ишлэлүүдийн өгүүлж буй зүйлс нь Өөрийн амилалын дараа Эзэн Есүсийн хийсэн болон Өөрийн шавь нартаа хэлсэн зүйл байсан. Эхлээд Эзэн Есүсийн амилалын өмнөх болон дараах байдлын хоорондох ялгааг авч үзэцгээе. Тэр өнгөрсөн өдрүүдийн Эзэн Есүс хэвээрээ байсан уу? Эзэн Есүсийн амилалын дараах байдлыг дүрсэлсэн дараах мөрүүд Библид байдаг: “Есүс ирж, хаалга хаалттай байсан ч, голд нь зогсоод, –Энх тайван та нарт байх болтугай гэв.” Тэр үед Эзэн Есүс махан бие байхаа больж сүнсэн бие болсон гэдэг нь маш тодорхой байна. Тэр махан биеийн хязгаарлалтыг даван гарсан учраас ингэсэн бөгөөд хаалга хаалттай байсан ч Тэр хүмүүсийн дунд зогсож, тэдэнд Өөрийгөө харуулж чадаж байсан. Энэ бол дахин амилсны дараах Эзэн Есүс болон амиллаас өмнө махан биетэй амьдарч байсан Эзэн Есүсийн хоорондох хамгийн том ялгаа юм. Хэдийгээр тэр үеийн сүнслэг биеийн харагдах байдал болон өмнөх Эзэн Есүсийн харагдах байдлын хооронд ямар ч ялгаа байгаагүй боловч тэр үеийн Есүс нь хүмүүст танихгүй хүн шиг санагдсан, учир нь Тэр үхлээс дахин амилсныхаа дараа сүнслэг бие болсон ба Түүний өмнөх махан биетэй харьцуулбал энэхүү сүнслэг бие нь хүмүүсийн хувьд илүү ээдрээтэй, ойлгомжгүй байсан. Энэ нь мөн Эзэн Есүс болон хүмүүсийн хооронд илүү их зай бий болгосон ба тэр мөчид байгаа Эзэн Есүс илүү нууцлаг болсныг хүмүүс зүрх сэтгэлдээ мэдэрсэн юм. Хүмүүсийн энэ ойлголт болон мэдрэмжүүд нь тэднийг харж эсвэл хүрч болохгүй Бурханд итгэж байсан эрин үе рүү нь гэнэт буцаан аваачсан. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн эхний зүйл нь хүн бүхэнд Түүнийг харж, Тэр оршин байгаа гэдгийг баталгаажуулж, Түүний амиллын бодит байдлыг баталгаажуулах боломжийг олгосон. Нэмж хэлэхэд, энэ нь Түүний хүмүүстэй харилцах харилцааг Түүний махан биетэйгээр ажиллаж байх үеийнхтэй нь адил болгож сэргээсэн ба Тэрээр тэдний харж, хүрч чадах Христ байв. Ингэснээр, нэг үр дүн нь Эзэн Есүс загалмайд цовдлогдсоны дараа үхлээс дахин амилсан гэдэгт эргэлзээгүй ба хүн төрөлхтнийг аврах Эзэн Есүсийн ажилд эргэлзэхгүй байсан. Өөр нэг үр дүн нь, Эзэн Есүс амилсныхаа дараа хүмүүст харагдаж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгосон явдал нь хүн төрөлхтнийг Нигүүлслийн эрин үед баттай бэхэлсэн. Энэ цагаас эхлэн, Эзэн Есүсийн “алга бололт” эсвэл "зугталтын" улмаас хүмүүс өмнөх эрин үе буюу Хуулийн эрин үед буцаж очихгүй, харин тэд Эзэн Есүсийн сургаалыг болон Түүний хийсэн ажлыг даган үргэлжлүүлэн урагшлах болсон. Тиймээс Нигүүслийн эрин үе дэх ажлын шинэ үе шат албан ёсоор нээгдэж, хуулийн дор байсан хүмүүс тэр үеэс эхлэн албан ёсоор хуулийн дороос гарч, шинэ эрин рүү шинэ эхлэлтэйгээр орсон. Эдгээр нь дахин амиллын дараа Эзэн Есүс хүн төрөлхтөнд харагдсаны олон төрлийн утга учир юм.
Тэр сүнслэг бие байсан юм бол хүмүүс яаж Түүнд хүрч, Түүнийг харж байсан бэ? Энэ нь Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд үзэгдсэний ач холбогдолтой хамаатай юм. Библийн эдгээр ишлэлээс та нар ямар нэг зүйл анзаарав уу? Үндсэндээ сүнслэг бие нь харагдаж, баригддаггүй ба амиллын дараа ЭЗэн Есүсийн хийсэн ажил аль хэдийн биелсэн байсан. Иймээс онолын хувьд Тэр хүмүүстэй уулзахын тулд Өөрийн анхдагч төрхөөрөө тэдний дунд эргэж ирэх огтхон ч хэрэггүй байсан, гэхдээ Эзэн Есүсийн сүнслэг бие Томас мэтийн хүмүүст харагдсан нь үүний ач холбогдлыг илүү тодорхой болгож, хүмүүсийн зүрх сэтгэлд илүү гүн шингэсэн. Тэр Томас дээр ирэхдээ, эргэлзэж буй Томасыг Өөрийн гартаа хүргээд түүнд ингэж хэлсэн: “энд гараа хүргэж, Над руу түлх; итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий.” Эдгээр үгс, эдгээр үйлдэл нь Эзэн Есүсийн амилсныхаа дараахан хэлж, хийхийг хүссэн зүйл биш байсан бөгөөд харин тэдгээр нь загалмайд цовдлогдохоосоо өмнө Түний хийхийг хүсэж байсан зүйл билээ. Хараахан загалмайд цовдлогдоогүй байсан Эзэн Есүс аль хэдийн Томас мэтийн хүмүүсийн тухай ойлголттой болчихсон байсан нь илэрхий юм. Иймээс бид үүнээс юуг харж болох вэ? Тэр Өөрийн дахин амиллын дараа ч Эзэн Есүс хэвээрээ байсан. Түүний мөн чанар өөрчлөгдөөгүй. Томасын эргэлзээ ч дөнгөж эхэлж байсан биш, харин түүнийг Эзэн Есүсийг дагаж байх бүхий л хугацаанд түүн дотор байсан, гэхдээ Тэр үхлээс амилж, сүнслэг ертөнцөөс Өөрийн анхдагч дүртэйгээр, Өөрийн анхдагч зан чанартайгаар болон хүн төрөлхтний талаарх бие махбодтой байх үеийн Өөрийн ойлголттойгоор эргэн ирсэн Эзэн Есүс байсан учраас эхлээд Томасыг олж очин Томасаар Өөрийн хавиргыг тэмтрүүлж, амиллын дараах Өөрийн сүнслэг биеийг түүнд харуулаад зогсохгүй Түүний сүнслэг биеийн оршин тогтнолд хүрч мэдрэхэд түүнийг хүргэж, түүний эргэлзээг бүрмөсөн арилгасан юм. Эзэн Есүсийг загалмайд цовдлогдохоос өмнө Түүнийг Христ гэдэгт Томас үргэлж эргэлзсэн ба итгэж чадаагүй. Бурханд итгэх түүний итгэл нь зөвхөн өөрийн нүдээр харж, өөрийн гараар барьж чадах зүйл дээр л тогтдог байсан. Эзэн Есүс ийм төрлийн хүмүүсийн итгэлийг сайн ойлгодог байлаа. Тэд зөвхөн тэнгэр дэх Бурханд л итгэдэг ба Бурханаас илгээгдсэн Нэгэн эсвэл бие махбодтой Христэд огтхон ч итгэдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй байсан. Эзэн Есүсийн оршин тогтнолыг болон Тэр үнэхээр бие махбод болсон Бурхан гэдгийг түүгээр хүлээн зөвшөөрүүлж, түүнд итгүүлэхийн тулд Тэр Томаст гараа сунган Түүний хавирганд хүрэх боломжийг олгосон. Эзэн Есүсий амиллын өмнө болон дараа Томасын эргэлзээ ялгаатай байсан уу? Тэр үргэлж эргэлзэж байсан ба Эзэн Есүсийн сүнслэг бие түүн дээр биечлэн ирж Томасыг Өөрийн бие дэх хадаасны сорвинд хүргэхийг эс тооцвол өөр хэн ч түүний эргэлзээг тайлж чадахгүй, хэн ч түүнийг эргэлзээнээс нь салгаж чадахгүй байсан. Иймээс Эзэн Есүс түүнийг Өөрийн хавирганд хүргүүлж хадаасны сорвинуудыг бодитоор оршин байгааг мэдрүүлсэн цагаас хойш Томасын эргэлзээ арилж, тэр Эзэн Есүс дахин амилсныг үнэхээр мэдэж, Эзэн Есүс бол жинхэнэ Христ, бие махбод болсон Бурхан байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, итгэсэн. Хэдийгээр энэ удаад Томас эргэлзэхээ больсон боловч тэр Христтэй уулзах боломжоо үүрд алдсан юм. Тэр Түүнтэй хамт байх, Түүнийг дагах, Түүнийг мэдэх боломжоо үүрд алдсан. Эзэн Есүсийн харагдах байдал болон Түүний үгс нь эргэлзээгээр дүүрэн байсан хүмүүсийн итгэлийг дүгнэлт, ялын тогтоолоор хангасан. Тэрээр эргэлзэгчдэд хэлэхийн тулд, зөвхөн тэнгэрт байдаг Бурханд итгэдэг харин Христэд үл итгэгчдэд хэлэхийн тулд Тэр Өөрийн бодитой үг, үйлдлээ ашигласан: Бурхан тэдний итгэлийг сайшаадаггүй, мөн эргэлзээгээр дүүрэн дагаж байгаа тэдний байдлыг Тэр сайшаагаагүй. Тэд Бурханд болон Христэд бүрэн итгэсэн тэр өдөр нь зөвхөн Бурхан Өөрийн агуу ажлаа дуусгасан өдөр байх юм. Мэдээж тэр өдөр нь мөн тэдний эргэлзээ нь ялын тогтоол хүлээн авсан өдөр байсан. Христэд хандах тэдний хандлага тэдний хувь заяаг тодорхойлсон ба тэдний зөрүүд эргэлзээ нь, тэдний итгэл ямар ч үр дүн авчраагүйг илтгэж, тэдний хөшүүн байдал нь тэдний итгэл найдвар талаар болсныг илтгэж байсан. Тэнгэр дэх Бурханд итгэх тэдний итгэл нь төсөөлөл дээр тулгуурласан ба Христэд эргэлзэх тэдний эргэлзээ нь үнэндээ тэдний Бурханд хандах жинхэнэ хандлага байсан учраас хэдий тэд Эзэн Есүсийн бие дээрх хадаасны сорвинд хүрсэн ч гэсэн тэдний итгэл нь хэрэггүй зүйл хэвээр байсан бөгөөд тэдний үр дүнг хий хоосон оролдлого гэж л дүрсэлж болох юм. Эзэн Есүсийн Томаст хэлсэн зүйл нь мөн бүх хүнд зориулагдсан нь тодорхой байсан: Дахин амилсан Эзэн Есүс бол анх гучин гурван жил хагасыг хүн төрөлхтний дунд ажиллаж өнгөрөөсөн Эзэн Есүс юм. Хэдийгээр Тэр загалмайд цовдлогдож, үхлийн сүүдэрт хөндийг туулж, дахин амиллыг мэдэрсэн боловч Түүний бүх талууд нь ямар ч өөрчлөлтийг туулаагүй. Хэдий Тэр одоо Өөрийн биен дээрээ хадаасны сорвитой ч, хэдий Тэр дахин амилж булшнаас алхан гарч ирсэн ч, Түүний зан чанар, хүн төрөлхтний талаарх Түүний ойлголт, хүн төрөлхтөнд хандах Түүний цаад санаа нь өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй. Түүнчлэн, загалмайнаас буун ирж, нүглийг ялж, бэрхшээлийг ялж, үхлийг ялсан гэдгээ Тэр хүмүүст хэлсэн. Хадаасны сорвинууд нь ердөө л Тэр Сатаныг ялсны нотолгоо, бүх хүн төрөлхтнийг амжилттайгаар аврахын тулд нүглийн төлөөх тахил болсны нотолгоо байсан юм. Тэр хүн төрөлхтний нүглийг аль хэдийн Өөртөө үүрсэн ба Өөрийн золилтын ажлаа дуусгасан гэдгээ Тэр хүмүүст хэлж байсан. Тэр Өөрийн шавь нартайгаа уулзахаар эргэн ирэх үедээ Тэр тэдэнд Өөрийн дүр төрхөөрөө ингэж хэлсэн: "Би амьд хэвээрээ, оршин байгаа хэвээрээ; өнөөдөр Би та нарын өмнө үнэхээр зогсож байна, иймээс та нар Намайг харж, Надад хүрч болно. Би үргэлж та нартай хамт байх болно.” Эзэн Есүс мөн Томасын тохиолдлыг хожмын хүмүүст зориулсан анхааруулга болгон ашиглахыг хүссэн: Хэдийгээр та нар Эзэн Есүст итгэдэг ч та нар Түүнийг харж ч эсвэл хүрч ч чадахгүй, гэхдээ та нар өөрсдийн жинхэнэ итгэлээр ерөөгдвөл жинхэнэ итгэлээрээ дамжуулан Эзэн Есүсийг харж болно; ийм хүмүүс ерөөгдөнө.
Библид бичигдсэн, Эзэн Есүсийн Томас дээр ирэхдээ хэлсэн үг нь Нигүүлслийн эрин үеийн бүх хүмүүст асар их тус болсон. Түүний харагдах байдал болон Томаст хэлсэн үг нь ирээдүйн үеийнхэнд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн ба тэдгээр нь үүрдийн ач холбогдлыг агуулдаг. Томас нь Бурханд итгэдэг боловч Бурханд эргэлздэг хүмүүсийг төлөөлдөг. Тэд сэжиглэмтгий зантай, сэжиг бүхий зүрх сэтгэлтэй, урвамтгай бөгөөд Бурханы хийж чадах зүйлд итгэдэггүй. Тэд Бурханы бүхнийг чадагч байдал болон Түүний удирдлаганд итгэдэггүй ба тэд бие махбод болсон Бурханд итгэдэггүй. Гэсэн хэдий ч, Эзэн Есүсийн амилал нь тэдний нүүр рүү алгадахтай адил байсан ба энэ нь мөн тэдэнд өөрсдийн эргэлзээг нээн илрүүлэх, өөрсдийн эргэлзээг таних, өөрсдийн урвалтыг хүлээн зөвшөөрч, тэгснээр Эзэн Есүсийн оршин тогтнол болон амилалд үнэхээр итгэх боломжийг олгосон. Томаст тохиолдсон зүйл нь хожмын үеийнхэнд зориулсан анхааруулга, сануулга байсан, ингэснээр илүү олон хүмүүс Томас шиг эргэлзэхгүй байж, хэрвээ эргэлзвэл харанхуйд живэх болно гэдгийг өөрсөддөө анхааруулж чадах юм. Хэрвээ та нар Бурханыг яг Томас шиг дагаж, Бурхан оршин байдаг уу, үгүй юу гэдгийг баталж, нотолж, эргэцүүлэхийн тулд та нар Эзэний хавирганд хүрч, Түүний хадаасны сорвийг мэдрэхийг үргэлж хүсэж байвал Бурхан та нарыг хаях болно. Иймээс Эзэн Есүс хүмүүсийг Томас шиг зөвхөн нүдээрээ харсан зүйлд л итгэдэг биш, харин цэвэр, үнэнч хүн байж Бурханы талаар эргэлзээ өвөрлөхгүйгээр зөвхөн Түүнд итгэж дагахыг шаарддаг. Ийм хүн ерөөгддөг. Энэ бол Эзэн Есүсийн хүмүүсээс тавьж буй тун жаахан шаардлага, Өөрийн дагалдагчиддаа өгсөн анхааруулга юм.
Энэ бол эргэлзээгээр дүүрэн хүмүүст хандах Эзэн Есүсийн хандлага билээ. Иймээс Түүнд үнэнчээр итгэж, дагаж чадсан хүмүүст Эзэн Есүс юу хэлж, юу хийсэн бэ? Эзэн Есүсийн Петрт хэлсэн зүйлтэй холбоотой зүйлийг бид одоо авч үзэх болно.
Энэ харилцан ярианд Эзэн Есүс Петрээс нэг зүйлийг дахин дахин асуусан: "Петр, чи Намайг хайрладаг уу?" Энэ бол Эзэн Есүсийн Өөрийн амиллын дараа, Петртэй адил Христэд итгэж Эзэнийг хайрлахыг хичээж байсан хүмүүсээс шаардаж байсан илүү өндөр стандарт юм. Энэ асуулт нь мөрдлөг шиг, байцаалт шиг байсан ба түүнээс ч илүүгээр энэ нь Петр шиг хүмүүст тавьсан шаардлага, хүлээлт байсан. Тэр энэ лавлах аргыг ашигласан, ингэснээр хүмүүс өөрсдийгөө дүгнэж, өөрсдийгөө шалгах байсан: Эзэн Есүсийн хүмүүст тавьдаг шаардлага юу вэ? Би Эзэнд хайртай юу? Би Бурханыг хайрладаг хүн мөн үү? Би Бурханыг яаж хайрлах ёстой вэ? Хэдийгээр Эзэн Есүс энэ асуултыг зөвхөн Петрээс асуусан боловч яг үнэндээ Өөрийн зүрх сэтгэлдээ Тэр Петрээс асуулт асуух энэ боломжийг ашиглан Бурханыг хайрлахаар зорьдог илүү олон хүмүүсээс ийм асуулт асуухыг хүссэн. Петр зүгээр л ийм хүмүүсийн төлөөлөгч байж, Эзэн Есүсийн амнаас байцаалтыг хүлээн авахаар ерөөгдсөн юм.
“Энд гараа хүргэж, Над руу түлх; итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий” гэж Эзэн Есүс амилсныхаа дараа Томаст хэлсэнтэй харьцуулбал, Иоханы хүү, Симонд –“Надад хайртай юу?” гэж Тэр Петрээс гурван удаа асуусан нь, Эзэн Есүсийн хандлагын хатуу чанд байдал болон асуух явцдаа Түүний мэдэрсэн яаралтай байдлыг илүү сайн мэдрэх боломжийг хүмүүст олгосон. Томас зальтай уг чанараар эргэлзсэний тухайд бол Түүний хадаасны сорвинд гараараа хүрэх боломжийг Эзэн Есүс түүнд олгосон, энэ нь түүнийг Эзэн Есүс бол дахин амилсан Хүний Хүү гэдэгт итгүүлж, Христ хэмээх Эзэн Есүсийн ялгамж чанарыг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Хэдийгээр Эзэн Есүс Томасыг хатуу ширүүнээр зэмлээгүй, мөн Тэр түүний талаарх ямар нэг тодорхой шүүлтийг үг яриагаараа илэрхийлээгүй боловч тийм хүмүүст хандах Түүний хандлага болон шийдэмгий байдлаа харуулах явцдаа Тэр бодтой үйлдлээр нь дамжуулан түүнийг ойлгосноо Түүнд мэдэгдсэн. Эзэн Есүсийн ийм төрлийн хүмүүст тавих шаардлага, хүлээлтийг Түүний хэлсэн зүйлээс харж чадахгүй. Учир нь Томас шиг хүмүүст зүгээр л жинхэнэ итгэлийн учиг байдаггүй. Тэдэнд тавих Эзэн Есүсийн шаардлага нь зөвхөн үүнд байсан ба харин Петр шиг хүмүүст илчилсэн Түүний хандлага нь бүхэлдээ өөр байсан. Тэр Петрээс гараа сунган Түүний хадаасны сорвинд хүрэхийг шаардаагүй ба мөн Тэр Петрт: “итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий” гэж хэлээгүй. Үүний оронд Тэр Петрээс нэг асуултаа дахин дахин асуусан. Энэ нь Христийн дагалдагч бүхнийг өөрийн эрхгүй гэмшиж, айж мөн Эзэн Есүсийн санаа зовсон, гунигтай байдлыг мэдрэхэд хүргэдэг тунгаан бодууштай, утга учиртай асуулт байсан. Тэд асар их өвдөж, зовж байхдаа Эзэн Есүсийн анхаарал, Түүний санаа зоволтыг илүү их ойлгож чаддаг; тэд Түүний чин сэтгэлийн сургаал ба ариун, шударга хүмүүст тавих хатуу чанд шаардлагуудыг ухаардаг. Эзэн Есүсийн асуулт нь, эдгээр энгийн үгсэд илчлэгдсэн Эзний хүмүүсээс хүсэж буй хүлээлт нь зөвхөн Түүнийг итгэж, дагах биш харин хайранд хүрч, өөрийн Эзнийг хайрлаж, өөрийн Бурханыг хайрлах юм гэдгийг хүмүүст мэдрүүлдэг. Ийм төрлийн хайр нь санаа тавих, дуулгавартай байх юм. Энэ нь хүмүүсийн Бурханы төлөө амьдарч, Бурханы төлөө үхэж, бүх зүйлээ Бурханд зориулж, бүх зүйлээ Бурханы төлөө зарцуулж, өгөх явдал юм. Ийм төрлийн хайр нь мөн Бурханыг тайвшруулж, Түүнд гэрчлэлийг эдлэх боломж олгож, Түүнд амрах боломж олгодог. Энэ нь хүн төрөлхтний Бурханд өгч байгаа эргэн төлөлт, тэдний хариуцлага, үүрэг ба даалгавар бөгөөд энэ нь хүн төрөлхтний насан туршдаа дагах ёстой зам юм. Эдгээр гурван асуулт нь Петр болон төгс болгуулах боломжтой бүх хүмүүст тавих Эзэн Есүсийн шаардлага болон сургамж байсан юм. Петрийг амьдралын замаа гүйцээхэд хөтөлж, зоригжуулсан зүйл нь энэ гурван асуулт байсан ба Эзнийг гэсэн өөрийн хайрын улмаас, Эзний зүрх сэтгэлд анхаарал тавьж, Эзэнд дуулгавартай байж, Эзэнд тайвшрал өгч, энэ хайрын улмаас л өөрийн бүхий л амьдрал болон өөрийн бүхий л оршихуйг өргөл болгохын тулд Петрийг төгс болгуулах замаа эхлэхэд хүргэж, түүнийг хөтөлсөн зүйл нь Эзэн Есүсийн явахдаа асуусан асуултууд байсан.
Нигүүлслийн эрин үед Бурханы ажил нь үндсэндээ хоёр төрлийн хүмүүсийн төлөө байсан. Эхнийх нь Түүнд итгэж, дагаж байсан, Түүний тушаалыг сахиж байсан, загалмайг үүрч, Нигүүлслийн эрин үеийн замыг баримталж чадах хүмүүс юм. Ийм төрлийн хүн Бурханы ерөөлийг хүртэж, Бурханы нигүүлслийг хүртэнэ. Хоёр дахь төрлийн хүмүүс нь Петр шиг, төгс болгуулах хүмүүс байсан. Иймээс Эзэн Есүс дахин амилсныхаа дараа эхлээд энэ хоёр маш их утга учиртай зүйлийг хийсэн. Нэгийг нь Томаст, нөгөөг нь Петрт хийсэн. Энэ хоёр зүйл нь юуг төлөөлдөг вэ? Эдгээр нь хүн төрөлхтнийг аврах Бурханы жинхэнэ санаархлыг төлөөлдөг үү? Тэдгээр нь Бурханы хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийг төлөөлдөг үү? Томас дээр хийсэн Түүний ажил нь хүмүүсийг эргэлзэхгүй байж, зүгээр л итгэхийг анхааруулах явдал байсан. Түүний Петр дээр хийсэн ажил нь, Петр шиг хүмүүсийн итгэлийг бэхжүүлж, ийм хүмүүст тодорхой шаардлага тавьж, тэдний зорих ёстой зорилго юу вэ гэдгийг харуулах явдал байлаа.
Эзэн Есүс дахин амилсныхаа дараа шаардлагатай гэж үзсэн хүмүүстээ харагдаж, тэдэнтэй ярилцаж, тэдэнд шаардлага тавьж, Өөрийн цаад санаа болон хүмүүсээс хүлээж буй хүлээлтийг ардаа орхисон. Өөрөөр хэлбэл, бие махбод болсон Бурхан болохын хувьд энэ нь Түүнийг махан биед байхад нь болсон уу эсвэл загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа сүнслэг биед байхад нь болсон уу гэдэг нь хамаагүй–хүн төрөлхтний төлөөх Түүний санаа зовинол болон хүмүүст тавих шаардлага нь өөрчлөгдөөгүй. Тэр загалмайд цовдлогдохоосоо өмнө ч Тэр эдгээр шавь нарынхаа төлөө санаа зовж байсан; Өөрийн зүрх сэтгэлдээ Тэр хүн нэг бүрийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан, Тэр хүн бүрийн дутагдлыг ойлгож байсан, мэдээж Тэр насан барж, дахин амьдарч, сүнслэг бие болсны дараа ч гэсэн хүн бүрийн талаарх Түүний ойлголт нь бие махбодтой байх үеийнхтэйгээ адил байсан. Хүмүүс Түүний ялгамж чанарыг нь Христ гэдгийг бүрэн ойлгоогүй байгааг Тэр мэдэж байсан, харин бие махбодтой байх хугацаандаа Тэр хүмүүст хатуу чанд шаардлага тавиагүй. Гэхдээ Тэр дахин амилсныхаа дараа тэдэнд үзэгдэж, Эзэн Есүс бол Бурханаас ирсэн, Тэр бол бие махбод болсон Бурхан байсан гэдгийг тэдэнд тун ойлгомжтой болгосон бөгөөд Өөрийн илрэлт болон Өөрийн амиллын баримтыг хүн төрөлхтний насан туршийн эрэл хайгуулын хамгийн агуу үзэгдэл, учир шалтгаан болгон ашигласан. Түүний үхлээс дахин амилсан нь Түүнийг дагасан бүх хүмүүсийг хүчирхэгжүүлээд зогсохгүй мөн Нигүүслийн эрин үеийн Өөрийн ажлыг хүн төрөлхтний дунд үр нөлөөтэй болгосон тэгснээр Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн авралын сайн мэдээ нь хүн төрөлхтний өнцөг булан бүрд аажмаар тархсан юм. Эзэн Есүсийн амиллын дараах илрэлт нь ямар нэгэн ач холбогдолтой байсан гэж та нар хэлэх үү? Хэрвээ чи тэр үед Томас юм уу Петр байж таараад, ийм утга учиртай энэ зүйл чиний амьдралд тохиолдсон бол энэ нь чамд ямар үр нөлөө үзүүлэх байсан бэ? Чи үүнийг өөрийн Бурханд итгэх амьдралынхаа хамгийн сайн бөгөөд хамгийн агуу үзэгдэл гэж үзэх үү? Чи үүнийг Бурханыг дагах, Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хичээх болон өөрийн амьдралдаа Бурханы хайрыг эрж хайх жолоодогч хүч гэж үзэх үү? Энэхүү хамгийн агуу үзэгдлийг түгээхийн тулд чи насан туршийн хичээл чармайлтаа зориулах уу? Эзэн Есүсийн авралыг түгээх явдлыг чи Бурханаас хүлээн авсан үүрэг даалгавраа болгох уу? Хэдийгээр та нар үүнийг туулаагүй ч гэсэн, Томас болон Петрийн хоёр тохиолдол нь орчин үеийн хүмүүс Бурханы хүсэл болон Бурханы талаар тодорхой ойлголттой болоход хэдийнэ хангалттай юм. Бурхан махан биетэй болсныхоо дараа, Тэр хүн төрөлхтний дунд орж хүний амьдралыг биечлэн туулсныхаа дараа, Тэр хүн төрөлхтний завхрал болон хүний амьдралын нөхцөл байдлыг харсныхаа дараа махан бие дэх Бурхан хүн төрөлхтний сул дорой байдал, уйтгар гуниг, өрөвдөлтэй байдлыг мэдэрсэн гэж хэлж болох юм. Бурхан бие махбодтой болох зуураа Өөрийн хүн чанарын улмаас, Өөрийн махан бие дэх зөв совингийн улмаас хүн төрөлхтний нөхцөл байдлыг илүү их өрөвдөх болсон. Энэ нь Түүнийг Өөрийн дагалдагчиддаа илүү анхаарал хандуулахад хүргэсэн. Эдгээр нь магадгүй чиний ойлгож чадахааргүй зүйл байж болох боловч Би Өөрийн дагалдагч нэг бүрийн төлөөх Бурханы санаа зоволт, анхаарлыг Би хүчтэй анхаарал гэсэн энэ хэллэгээр дүрсэлж чадна. Хэдийгээр энэ нэр томъёо нь хүний хэлнээс гарсан боловч, хэдийгээр энэ нь хүний хэллэг боловч энэ нь Өөрийн дагалдагчдаа гэсэн Бурханы мэдрэмжийг үнэхээр илэрхийлж, дүрсэлдэг. Хүмүүсийг гэсэн Бурханы хүчтэй анхаарлын тухайд гэвэл, өөрсдийн дадлага туршлагын явцад та нар үүнийг аажмаар мэдэрч, үүнийг амсах болно. Гэсэн хэдий ч, өөрийн хувийн зан чанарыг өөрчлөхөөр зорьсны үндсэн дээр Бурханы зан чанарыг аажмаар ойлгосноор л энэ нь биелнэ. Эзэн Есүсийн илрэлт нь дагалдагчиддаа тавих Өөрийн анхаарлыг хүн чанараараа бодитой болгож, Өөрийн сүнслэг биедээ эсвэл та нарын хэлдгээр Өөрийн бурханлаг чанартаа үүнийг дамжуулан өгсөн. Түүний илрэлт нь хүмүүст Бурханы анхаарал болон халамжийг дахин мэдэрч туулах боломж олгосон ба мөн түүнчлэн Бурхан бол эрин үеийг нээж, эрин үеийг өрнүүлдэг Нэгэн бөгөөд Тэр бол эрин үеийг төгсгөдөг Нэгэн гэдгийг хүчтэйгээр баталж өгсөн юм. Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бүх хүмүүсийн итгэлийг батжуулж, Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бол Бурхан Өөрөө юм гэсэн баримтыг дэлхий ертөнцөд баталсан билээ. Энэ нь Түүний дагалдагчдад мөнхийн баталгааг өгсөн ба Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр мөн шинэ эрин үе дэх Өөрийн ажлын үе шатыг нээсэн юм.
13. Есүс дахин амилсныхаа дараа талх идэж Бичвэрийг тайлбарласан нь
(Лук 24:30–32) Энэ үе өнгөрөхөд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж талх авч түүнийг адислаад тэдэнд хуваан өгөв. Тэдний нүд нь гэрэлтэж, Түүнийг танихад, Тэрээр нүднийх нь өмнө алга болжээ. Мөн тэд нэг нэгэндээ, –“Биднийг ярилцаж байхад Тэр бидэнд Ариун Библийг нээн үзүүлэхэд зүрх маань бидний дотор шатаж байгаагүй гэж үү?” гэцгээв.
14. Шавь нар нь Есүст хайрсан загас өгсөн нь
(Лук 24:36–43) Мөн тэд ийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, –“Амар амгалан та нарт байх болтугай” гэв. Гэвч тэд айн сандарч, сүнс харсан мэт болов. Тэр –“Та бүхэн яагаад шаналав? Яагаад түмэн бодол та нарын зүрх сэтгэлд эргэлдэв? Миний гар, хөлийг минь хар, энэ бол Би Өөрөө юм: Намайг бариад хар; сүнсэнд яс, мах байхгүй, Надад байгааг та нар харж байна” гэв. Тэр ийнхүү яриад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг итгэж ядан гайхширч байх зуур Тэрээр: –“та нарт энд ямар идэх юм байна уу?” гэхэд тэд хайрсан загасны хэсгийг зөгийн балтай өгөв. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв.
Одоо бид дээрх бичвэрийн ишлэлийг авч үзэцгээе. Эхний ишлэл нь Эзэн Есүс дахин амилсныхаа дараа талх идэж бичвэрийг тайлбарлаж байсан тухай өгүүлсэн бол хоёр дахь ишлэл нь Эзэн Есүс хайрсан загас идэж байгаа тухай өгүүлсэн. Энэ хоёр ишлэл нь Бурханы зан чанарыг мэдэхэд ямар төрлийн тусламж үзүүлэх вэ? Эзэн Есүс талх идэж, дараа нь хайрсан загас идсэн тухай эдгээр ишлэлээс та нар ямар төрлийн дүр зургийг төсөөлж байна вэ? Эзэн Есүс чиний өмнө суугаад талх идэж байсан бол чамд ямар санагдахыг чи төсөөлж чадах уу? Эсвэл хэрвээ Тэр чамтай хамт нэг ширээн дээр суугаад хооллож, хүмүүстэй хамт загас болон талх идэж байсан бол тэр үед чамд ямар санагдах вэ? Хэрэв чи өөрийгөө Эзэнтэй маш ойр дотно байгааг, мөн Тэр хүмүүстэй тун ойр дотно байгааг мэдэрсэн бол, энэхүү мэдрэмж зөв. Энэ бол Өөрийн амиллын дараа олон хүмүүсийн өмнө талх болон загас идсэнээр Эзэн Есүсийн олж авахыг хүссэн яг тэр үр жимс юм. Хэрвээ Эзэн Есүс дахин амилсныхаа дараа хүмүүстэй зөвхөн ярилцаж, хэрвээ тэд Түүнийг мах, ястай гэж мэдрэлгүйгээр зөвхөн Тэр бол хүрэхийн аргагүй Сүнс л гэж мэдэрсэн бол тэдэнд ямар санагдах вэ? Тэдний урам хугарахгүй гэж үү? Хүмүүсийн урам хугарах үед тэдэнд хаягдсан мэт санагдахгүй гэж үү? Тэдэнд Эзэн Есүс Христээс хол байгаа мэт санагдахгүй гэж үү? Энэ зай нь хүмүүс болон Бурханы хоорондын харилцаанд ямар сөрөг нөлөө үзүүлэх байсан бэ? Хүмүүс мэдээж айж, тэд Түүнд ойртож ч зүрхлэхгүй ба дараа нь Түүнийг хүндэтгэсэн зайнд байлгах хандлагатай болох байсан. Тэр үеэс эхлээд тэд Эзэн Есүс Христтэй харилцах ойр дотно харилцаагаа тасалж, Нигүүлслийн эрин үеэс өмнө байсан шигээ тэнгэр дэх Бурхан ба хүн төрөлхтний хоорондох харилцаа руугаа буцаж очих байсан. Хүмүүсийн хүрч эсвэл мэдэрч чадахгүй сүнслэг бие нь тэдний Бурхантай ойр дотно байдлыг үндсээр нь таслахад хүргэх бөгөөд энэ нь мөн Эзэн Есүс Христийг бие махбодтой байх үед бий болсон, Тэр болон хүмүүсийн хооронд ямар ч зай байхгүй байсан ойр дотно харилцааг үгүй болоход хүргэсэн юм. Сүнслэг биед хандах хүмүүсийн мэдрэмж нь зөвхөн айдас, зайлсхийлт болон дуугүй харц л байдаг. Тэд Түүнийг дагаж, итгэж эсвэл Түүнд найдах нь бүү хэл, Түүнтэй ойртож эсвэл ярилцаж ч зүрхэлдэггүй. Түүнд хандах хүмүүсийн ийм мэдрэмжийг Бурхан харах дургүй. Тэрээр хүмүүс Түүнээс зайлсхийж эсвэл өөрсдийгөө Түүнээс холдуулж байхыг харахыг хүсээгүй; Тэр зөвхөн хүмүүс Түүнийг ойлгож, Түүнд ойртож, Түүний гэр бүл байхыг л хүссэн. Хэрвээ чиний гэр бүл, чиний хүүхдүүд чамайг харсан ч танихгүй байж, чамд дөхөж ирэхгүй, харин үргэлж чамаас дөлөөд байвал, хэрвээ чиний тэдний төлөө хийсэн юм бүхнийг тэд ойлгохгүй байвал чамд ямар санагдах вэ? Энэ нь шаналгаатай байхгүй гэж үү? Чиний зүрх сэтгэл шархлахгүй гэж үү? Хүмүүс Түүнээс зайлсхийхэд Бурхан яг ийм санагддаг. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүс хүмүүст Өөрийн мах цуснаас бүрдсэн биеэрээ үзэгдэж тэдэнтэй хамт идэж, уусан юм. Бурхан хүмүүсийг гэр бүлээ гэж үздэг ба хүн төрөлхтнийг ч бас Түүнийг тэгж хараасай гэж хүсдэг; зөвхөн ийм замаар л Бурхан хүмүүсийг үнэхээр олж авч, хүмүүс Бурханыг үнэхээр хайрлаж, Түүнд шүтэн мөргөх юм. Одоо та нар Эзэн Есүс талх идэнгээ бичвэрийг тайлбарлаж байгаа болон шавь нар нь Түүнийг дахин амилсны дараа Түүнд хайрсан загас өгсөн тухай хоёр ишлэлийг Би сонгон авсны цаад санааг ойлгож байна уу?
Эзэн Есүсийн дахин амилснаасаа хойш хийсэн болон хэлсэн олон тооны зүйл нь гүн утгатай байсан бөгөөд сайхан санаагаар хийгдсэн гэж хэлж болох юм. Тэдгээр нь Бурханы хүн төрөлхтөнд зориулсан сайхан санаа болон хайраар дүүрэн байсан ба махан биетэй байх хугацаандаа хүн төрөлхтөнтэй тогтоосон ойр дотно харилцаандаа тавих Түүний нягт нямбай анхаарал халамж, талархлаар дүүрэн байсан. Үүнээс ч илүүгээр тэдгээр нь бие махбодтой байх хугацаандаа Өөрийн дагалдагчидтай хамт хооллож, амьдарч байсан үеийн дурсамж, итгэл найдвараар дүүрэн байсан юм. Иймээс Бурхан хүмүүст, Бурхан болон хүмүүс хоорондоо хол хөндий мэт санагдаасай гэж хүсээгүй ба мөн хүн төрөлхтнийг Бурханаас холдоосой гэж хүсээгүй юм. Үүнээс ч илүүгээр, Эзэн Есүс дахин амилсныхаа дараа хүмүүстэй ойр дотно байсан Эзэн биш болсон гэж, Тэр сүнслэг ертөнц рүү буцан очиж, хэзээ ч харж, хүрч чадахгүй Эцэг дээрээ буцаж очсон учраас хүмүүстэй хамт байхаа больсон гэж хүн төрөлхтөнд санагдаасай гэж Тэр хүсээгүй. Тэр болон хүн төрөлхтний хооронд байр суурийн ялгаа байсан мэт хүмүүст санагдахыг Тэр хүсээгүй. Өөрийг нь дагахыг хүсэж байгаа боловч Түүнийг хүндэтгэсэн зайнд барьж байгаа хүмүүсийг харахдаа Бурханы зүрх сэтгэл өвддөг, учир нь энэ бол тэдний зүрх сэтгэл Түүнээс маш хол байгаа гэсэн үг ба тэдний зүрх сэтгэлийг татах нь Түүний хувьд маш хэцүү байх болно гэсэн үг юм. Иймээс хэрвээ Тэр тэдний харж эсвэл хүрч чадахгүй сүнслэг биетэйгээр хүмүүст үзэгдсэн бол энэ нь хүнийг Бурханаас дахин нэгэнтээ холдуулах байсан ба энэ нь, дахин амилсны дараах Христ нь өндөр дээд агаад хүмүүсээс өөр болж, хүмүүс нүгэлтэй, бохир заваан, хэзээ ч Бурхантай ойртож чадахгүй учраас цаашид хүнтэй хамт нэг ширээнд сууж, хооллохгүй нэгэн болсон хэмээн хүн төрөлхтөн андууран бодоход хүргэх байсан. Библид бичигдсэнээр, хүн төрөлхтний энэ буруу ойлголтыг арилгахын тулд Эзэн Есүс махан биетэй байхдаа байнга хийдэг байсан олон зүйлийг хийсэн, “Тэр талх авч түүнийг адислаад тэдэнд хуваан өгөв.” Түүнчлэн Тэр урьдын адилаар бичвэрийг тэдэнд тайлбарлаж өгсөн. Эзэн Есүсийн хийсэн энэ бүх зүйл нь Түүнийг харсан хүн бүрд Эзэн өөрчлөгдөөгүй, Тэр бол урьдын Эзэн Есүс хэвээрээ гэдгийг мэдрүүлсэн. Хэдийгээр Тэр загалмайд цовдлогдож, үхлийг туулсан боловч Тэр дахин амилсан ба хүн төрөлхтнийг орхиогүй. Тэр хүмүүсийн дунд байхаар эргэн ирсэн ба Түүний бүх зүйл өөрчлөгдөөгүй. Хүмүүсийн өмнө зогсож байсан Хүний Хүү Эзэн Есүс хэвээрээ байсан. Түүний биеэ авч явах байдал болон хүмүүстэй ярих яриа нь тун танил санагдаж байсан. Тэр өгөөмөр сэтгэл, нигүүлсэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан–Тэр бусдыг Өөр шигээ хайрладаг, хүн төрөлхтнийг дал дахин долоон удаа өршөөж чадах Эзэн Есүс хэвээрээ байсан. Урьдын адилаар Тэр хүмүүстэй хамт хооллож, бичвэрийг тэдэнтэй хамт хэлэлцэж, бүр илүү чухал нь яг өмнөхтэйгээ адилаар Тэр мах, цуснаас бүтсэн байсан ба харагдаж, баригдаж байсан. Ийм байдлаар Хүний Хүү хүмүүст ойр дотно байдлыг мэдэрч, санаа амар байж, алдсан зүйлээ буцаан олж авахын баяр баяслыг мэдрэх боломж олгосон ба мөн тэдний хувьд хүн төрөлхтний нүглийг уучилж чадах Хүний Хүүд зоригтойгоор итгэлтэйгээр найдаж, хүндэлж эхлэхэд амар байсан. Тэд мөн тээнэгэлзэх зүйлгүйгээр Эзэн Есүсийн нэрийн дор мөргөж, Түүний нигүүлсэл, Түүний ерөөлийг олж авахаар, Түүнээс амар амгалан болон баяр баясгаланг олж авч, Түүнээс халамж, хамгаалалтыг авахын тулд залбирч эхэлсэн ба Эзэн Есүсийн нэрийн дор өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж эхэлсэн.
Эзэн Есүс махан биетэйгээр ажиллаж байх үед Түүний дагалдагчдын ихэнх нь Түүний ялгамж чанарыг болон Түүний хэлсэн зүйлийг бүрэн баталгаажуулж чадаагүй. Түүнийг загалмайд цовдлогдох үед Түүний дагалдагчдын хандлага нь хүлээлтийн хэлбэртэй байсан; Түүнийг загалмайд цовдлогдохоос эхлээд булшинд хийгдэх хүртэл Түүнд хандах хүмүүсийн хандлага нь урам хугаралт байсан. Энэ хугацаанд хүмүүс зүрх сэтгэл дэх эргэлзээгээ Эзэн Есүсийн бие махбодтой байх үедээ хэлсэн зүйлсийг үгүйсгэх үгүйсгэл болгон аль хэдийн өөрчилж эхэлсэн. Түүнийг булшнаас гарч, хүмүүст нэг нэгээр нь үзэгдэх үед Түүнийг өөрийн нүдээр харж, Түүний амиллын мэдээг сонссон хүмүүсийн дийлэнх нь аажмаар үгүйсгэлээс тээнэгэлзэл рүү шилжсэн. Эзэн Есүс Томасын гарыг Өөрийн хажуу талд хүргэх үед, Эзэн Есүс дахин амилсныхаа дараа талх хувааж, олон хүний өмнө идэж, үүний дараа тэдний өмнө хайрсан загас идэх үед, зөвхөн тэр үед л тэд Эзэн Есүс бол бие махбодтой Христ юм гэсэн баримтыг үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Энэхүү мах цустай сүнслэг бие тэдгээр хүмүүсийн өмнө зогсоод хүн нэг бүрийг зүүднээс нь сэрээж байгаа мэт байсан гэж та нар хэлж болно: тэдний өмнө зогсож байсан Хүний Хүү нь эрт дээр үеэс хойш оршин байсан Нэгэн байсан юм. Тэр хэлбэр дүрс, мах цустай байсан бөгөөд Тэр аль хэдийн урт удаан хугацаанд хүн төрөлхтөнтэй хамт амьдарч, хооллож байсан... Тэр үед хүмүүс Түүний оршихуй маш жинхэнэ, маш гайхалтай гэдгийг мэдэрсэн; тэд мөн маш их баяр баясгалантай, аз жаргалтай байсан ба үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлөөр дүүрсэн. Түүний дахин илрэлт нь хүмүүс Түүний даруу байдлыг үнэхээр харж, Түүний ойр дотно байдлыг, Түүний хүсэн эрмэлзлийг болон Түүний хүн төрөлхтөнд татагдах байдлыг мэдрэх боломж олгосон юм. Энэхүү богинохон уулзалт нь, Эзэн Есүсийг харсан хүмүүст нэг насны амьдрал нь урсаад өнгөрсөн мэт санагдуулсан. Тэдний төөрсөн, будилсан, айсан, түгшсэн, хүсэн хүлээсэн, хөшүүн зүрх сэтгэл нь тайвшралыг олсон. Тэд цаашид эргэлзээгүй эсвэл урам нь хугараагүй, учир нь тэдэнд шинэ найдлага байгаа мэт, итгэж найдах ямар нэг зүйл байгаа мэт санагдсан юм. Тэдний өмнө зогсож буй Хүний Хүү үүрд мөнхөд тэдний ард байх ба Тэр үргэлжид тэдний бат бөх цамхаг, хоргодох газар болох юм.
Хэдийгээр Эзэн Есүс дахин амилсан боловч Түүний зүрх сэтгэл болон Түүний ажил нь хүн төрөлхтнийг орхиогүй. Тэр ямар хэлбэрээр оршин байх нь хамаагүй Тэр хүмүүсийг дагалдаж, тэдэнтэй хамт алхаж, хэдийд ч, хаана ч тэдэнтэй хамт байна гэдгээ Өөрийн илрэлтээрээ дамжуулан хүмүүст хэлсэн. Хэдийд ч, хаана ч Тэр хүн төрөлхтнийг хангаж, тэднийг хариулж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг тэдэнд олгож, тэдэнд хэзээ ч дахин арчаагүй мэт санагдуулахгүй юм. Түүнчлэн Эзэн Есүс хүмүүст үүнийг мэдэгдэхийг хүссэн: Энэ дэлхий ертөнц дээрх амьдралдаа тэд ганцаараа биш. Хүн төрөлхтөнд Бурханы халамж байгаа ба Бурхан тэдэнтэй хамт байгаа; хүмүүс үргэлж Бурханыг түшиж тулж болно; Тэр бол Өөрийн дагалдагч нэг бүрийн гэр бүл юм. Түшиж тулах Бурхантай байснаар хүн төрөлхтөн цаашид ганцаардмал, арчаагүй байхаа болих ба Түүнийг өөрсдийн нүглийн төлөөх тахил хэмээн хүлээн зөвшөөрсөн хүмүүс цаашид нүгэлд хүлэгдэхээ болино. Хүний нүдээр бол Өөрийн амиллынхаа дараа Эзэн Есүсийн хийсэн ажлын эдгээр хэсэг нь маш бага зүйлс байсан боловч Миний харж байгаагаар хийсэн зүйл нэг бүр нь маш утга учиртай, маш их үнэ цэнэтэй байсан бөгөөд тэдгээр нь маш чухал агаад ноцтой байсан.
Хэдийгээр Эзэн Есүсийн махан биед ажилласан үе нь бэрхшээл, зовлонгоор дүүрэн байсан боловч мах цустай сүнслэг биеэрээ илэрснээрээ дамжуулан Тэр бие махбодтойгоор хүн төрөлхтнийг аврах тэр үеийн Өөрийн ажлыг бүрэн дүүрэн, төгс хийж гүйцэтгэсэн юм. Тэр махан биетэй болсноор Өөрийн үйлчлэлийг эхэлсэн бөгөөд Өөрийн махан биеийн хэлбэрээр хүн төрөлхтөнд үзэгдсэнээр Өөрийн үйлчлэлийг төгсгөсөн билээ. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг зарласан, Тэр Христ хэмээх Өөрийн ялгамж чанараар дамжуулан Нигүүлслийн эрин үеийг эхэлсэн. Христ хэмээх Өөрийн ялгамж чанараар дамжуулан Тэр Нигүүлслийн эрин үе дэх ажлыг хэрэгжүүлсэн ба Өөрийн бүх дагалдагчдаа Нигүүлслийн эрин үед хүчирхэгжүүлж, удирдсан. Бурханы ажлын тухайд, Тэр эхэлсэн зүйлээ үнэхээр дуусгадаг гэж хэлж болно. Төлөвлөгөө, алхмууд байдаг ба энэ нь Бурханы мэргэн ухаан, Түүний бүхнийг чадагч байдал, Түүний гайхалтай үйл хэргээр дүүрэн байдаг. Энэ нь мөн Бурханы хайр болон өршөөлөөр дүүрэн байдаг билээ. Мэдээж Бурханы бүх ажилд байдаг үндсэн зангилаа нь хүн төрөлхтний төлөөх Түүний анхаарал халамж юм; үүнд Түүний хэзээ ч хойш тавьж чаддаггүй санаа тавих мэдрэмж нь нэвчсэн байдаг. Библийн эдгээр ишлэлүүдэд, Өөрийн амиллынхаа дараа Эзэн Есүсийн хийсэн юм бүхэнд илчлэгдсэн зүйл нь хүн төрөлхтний төлөөх Бурханы хувиршгүй найдвар, санаа тавилт байсан ба түүнчлэн Бурханы нягт нямбай халамж болон хүмүүсийг энхрийлэн хайрлах байдал байсан юм. Одоог болтол эдгээрийн нэг нь ч өөрчлөгдөөгүй–та нар үүнийг харсан уу? Та нар үүнийг харах үед, та нарын зүрх сэтгэл зүгээр л өөрийн мэдэлгүй Бурханд ойр болоогүй гэж үү? Хэрвээ та нар тэр үед амьдарч байгаад, Эзэн Есүс Өөрийн амиллын дараа, харж болох бодитой хэлбэрээр та нарт үзэгдэж, хэрвээ Тэр та нарын өмнө сууж, талх загас идэн, та нарт бичвэрийг тайлбарлаж, та нартай ярилцсан бол та нарт ямар санагдах вэ? Та нарт жаргалтай санагдах уу? Буруутай мэт санагдах уу? Бурханы тухай өмнөх буруу ойлголт, Түүнээс зайлсхийх байдал, Бурхантай зөрчилдөх, Түүнд эргэлзэх байдал зэрэг нь–зүгээр л алга болохгүй гэж үү? Бурхан болон хүний хоорондын харьцаа илүү зүй зохистой болохгүй гэж үү?
Библийн эдгээр хязгаарлагдмал бүлгүүдийн тайлбараар дамжуулан та нар Бурханы зан чанар дахь ямар нэгэн өө сэвийг олж илрүүлсэн үү? Та нар Бурханы хайраас ямар нэгэн хуурамч байдлыг олж илрүүлсэн үү? Та нар Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухаанаас ямар нэгэн заль мэх, хорон мууг олж илрүүлсэн үү? Мэдээж үгүй! Одоо та нар Бурхан бол ариун гэж итгэлтэйгээр хэлж чадах уу? Бурханы сэтгэл хөдлөл нь бүхэлдээ Түүний мөн чанар болон зан чанарын илрэл гэж та нар итгэлтэйгээр хэлж чадах уу? Та нар эдгээр үгийг уншсаны дараа үүнээс ойлгосон зүйлс чинь та нарт тусалж, зан чанараа өөрчлөх болон Бурханаас эмээх та нарын эрэл хайгуулд үр ашгаа өгөх болно гэж Би найдаж байна. Түүнчлэн эдгээр үгс нь та нарт өдөр бүр өсөн нэмэгдэх үр ашиг өгч, үүнчлэн энэ эрэл хайгуулын явцад та нарыг Бурханд улам илүү ойртуулж, та нарыг Бурханы шаарддаг стандартад улам илүү ойртуулна, ингэснээр та нар үнэнийг эрж хайхаас цаашид уйдахгүй бөгөөд зан чанараа өөрчлөх болон үнэний төлөөх эрэл хайгуул нь та нарт төвөгтэй эсвэл илүүц мэт санагдахаа болино гэж Би найдаж байна. Харин ч энэ нь, гэрлийг хүсэн мөрөөдөж, шударга ёсыг хүсэн мөрөөдөхөд болон үнэнийг эрж хайж, Бурханы хүслийн ханамжуулахыг зорьж, Бурханаар авахуулах хүн болж, жинхэнэ хүн болохоор эрмэлзэхэд та нарыг зоригжуулдаг Бурханы жинхэнэ зан чанар болон Бурханы ариун мөн чанарын илэрхийлэл юм.
Өнөөдөр бид Нигүүлслийн эрин үед анх удаа бие махбодтой болох үедээ Бурханы хийсэн зарим зүйлсийн талаар ярилцлаа. Эдгээр зүйлсээс бид Түүний махан биед байхдаа илэрхийлж, илчилсэн зан чанарыг болон Түүнд юу байгаа болон Тэр юу болохын бүх талыг харлаа. Түүнд юу байгаа болон Тэр юу болохын эдгээр бүх талууд нь маш хүмүүнлэг харагддаг боловч үнэндээ мөн чанартаа бол Түүний илчилж, илэрхийлсэн бүхэн нь Түүний хувийн зан чанараас салшгүй юм. Хүнлэг чанар дахь Өөрийн зан чанараа илэрхийлэх бие махбод болсон Бурханы бүх арга, бүх тал нь Түүний хувийн мөн чанартай ээдрээтэйгээр холбогдсон байдаг. Иймээс Бурхан бие махбодтой байдлаар хүн төрөлхтөн дээр ирсэн нь маш чухал бөгөөд махан биетэйгээр Түүний хийсэн ажил ч бас маш чухал юм. Түүний илчилсэн зан чанар болон Түүний илэрхийлсэн хүсэл нь махан биетэйгээр амьдарч байгаа хүн бүхэнд болон ялзрал дунд амьдарч байгаа хүн бүхэнд бүр ч илүү чухал юм. Энэ нь чиний ойлгож чадах зүйл байна уу? Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгосныхоо дараа чи Бурханд яаж хандах ёстой талаараа ямар нэгэн дүгнэлт хийсэн үү? Энэ асуултын хариуд Би дүгнэлт болгон та бүхэнд гурван сануулгыг өгч байна: Нэгдүгээрт, Бурханыг бүү шалга. Чи Бурханы тухай хичнээн их ойлгож байгаа нь хамаагүй, чи Түүний зан чанарын талаар хир их мэдэж байгаа нь хамаагүй Түүнийг шалгаж огтхон ч болохгүй. Хоёрдугаарт, Бурхантай байр суурь бүү булаацалд. Бурхан чамд ямар байр суурь өгсөн нь эсвэл Тэр чамд ямар ажил даалгасан нь хамаагүй, Тэр чамаар ямар үүрэг гүйцэтгүүлэхээр өсгөх нь хамаагүй, чи Бурханы төлөө хичнээн ихийг зарцуулж, золиослосон нь хамаагүй Түүнтэй байр суурь огтхон ч бүү булаацалд. Гуравдугаарт, Бурхантай битгий тэмцэлд. Бурханы чамд хийсэн зүйлийг, чиний төлөө Түүний зохицуулсан зүйлийг, Түүний чамд авчирсан зүйлийг чи ойлгож эсвэл дуулгавартай дагаж байгаа эсэх нь хамаагүй Бурхантай огтхон ч бүү тэмцэлд. Хэрвээ чи энэ гурван сануулгыг биелүүлж чадах юм бол чи харьцангуй аюулгүй байх бөгөөд Бурханыг тийм ч амархан уурлуулахгүй. Өнөөдрийн хуваалцах зүйл ингээд дууслаа!
2014 оны Долдугаар сарын 23
Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.
No comments:
Post a Comment