Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан |
Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусаж, Бурханы илрэлтийг эрж хайдаг бүх хүмүүст хаант улсын хаалга нээгдсэн. Хүндэт ах эгч нар аа, та нар юу хүлээж байгаа юм бэ? Та нарын эрж хайж байгаа зүйл чинь юу вэ? Та нар Бурхан илрэхийг хүлээдэг үү? Та нар Бурханы хөлийн мөрийг эрж байна уу?
Бурханы илрэлтийг ямар их хүсэн хүлээж байна вэ! Бурханы хөлийн мөрийг олох хэчнээн хэцүү вэ! Ийм цаг үед, ийм дэлхийд, Бурханы илрэлтийн өдрийг нүдээр харахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы хөлийн мөрийг дагахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы илрэлтийг хүлээж байгаа бүх хүмүүс ийм асуултуудтай тулгардаг. Та нар эдгээрийг нэгээс олон удаа эргэцүүлж үзсэн – гэхдээ ямар үр дүнтэйгээр? Бурхан хаана илрэх вэ? Бурханы хөлийн мөр хаана байна вэ? Та нар хариултуудаа олсон уу? Ихэнх хүмүүсийн хариулт ийм байх болно: Бурхан Өөрийг нь дагадаг хүмүүсийн дунд илрэх ба Түүний хөлийн мөр бидний дунд байгаа; энэ нь ийм энгийн! Ямар ч хүн нэгэн хэвийн хариулт өгч чадна, гэхдээ та нар Бурханы илрэлт гэж юу болохыг, Бурханы хөлийн мөр ямар вэ гэдгийг ойлгож байна уу? Бурханы илрэлт гэдэг нь Тэрээр Өөрийн ажлаа хийхийн тулд газар дэлхий дээр биечлэн ирнэ гэсэн утгатай. Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, Өөрийн төрөлх аргаараа, нэгэн эринийг төгсгөж, нөгөө эринийг эхлүүлэх ажлаа явуулахын тулд Тэр хүмүүсийн дунд бууж ирдэг. Ийм байдлаар илрэх нь ямар нэг ёслолын хэлбэр биш. Энэ нь шинж тэмдэг, дүр зураг, гайхамшиг, эсвэл агуу их үзэгдэл биш, тэр ч байтугай ямар нэг төрлийн шашны үйл явц ч биш юм. Энэ нь хүрч, харж болох үнэн бодит нөхцөл байдал юм. Ийм илрэлт нь тодорхой үйл явцыг дагахын төлөө биш эсвэл богино хугацааны ажил хэргийн төлөө ч биш; харин Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын үе шатны төлөө байдаг. Бурхан илрэх нь үргэлж утга учиртай ба үргэлж Түүний удирдлагын төлөвлөгөөтэй холбоотой байдаг. Энэ илрэлт нь Бурханы удирдамж, дагуулалт ба хүний гэгээрлээс шал өөр байдаг. Бурхан Өөрийгөө илчлэх бүрдээ агуу ажлын үе шатыг хэрэгжүүлдэг. Энэ ажил нь өөр ямар ч үеийнхээс өөр. Үүнийг хүн төсөөлөхийн аргагүй бөгөөд үүнийг хүн хэзээ ч мэдэрч туулж байгаагүй. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг дуусгадаг ажил бөгөөд энэ нь хүн төрөлхтний авралын төлөөх шинэ, сайжруулсан хэлбэрийн ажил юм; цаашлаад, энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үед аваачих ажил юм. Тэр нь Бурханы илрэлтийн утга учир юм.
Бурханы илрэлтийг ойлгохын зэрэгцээ, Бурханы хөлийн мөрийг та нар хэрхэн эрж хайх ёстой вэ? Энэ асуултыг тайлбарлахад хэцүү биш: Бурханы илрэлт хаана байна, тэндээс та нар Бурханы хөлийн мөрийг олох болно. Ийм тайлбар маш шулуухан сонсогдох боловч хийхэд тийм ч амархан биш. Учир нь олон хүн Бурхан хаана Өөрийгөө илчлэхийг, тэр ч байтугай Тэр хаана ирэхийг хүсэж байгааг, эсвэл илчлэх ёстой вэ гэдгийг мэддэггүй. Зарим хүн Ариун Сүнсний ажил хаана байна, тэнд Бурханы илрэлт байна гэж өөрийн мэдэлгүй итгэдэг. Эсвэл тэд, сүнсэн хүмүүс хаана байна, тэнд Бурханы илрэлт байна гэж итгэдэг. Эсвэл алдартай хүмүүс байгаа газар, Бурханы илрэлт байна гэж тэд итгэдэг. Тийм итгэл нь зөв үү буруу юу гэдгийг түр зуур бодохоо больё. Ийм асуултанд хариулахын тулд бид эхлээд зорилгынхоо талаар тодорхой байх ёстой: Бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа. Бид сүнсэн хүмүүсийг, тэр ч байтугай алдартай хүмүүсийг дагахаар эрж хайгаагүй; бид Бурханы хөлийн мөрийг дагаж байгаа. Тиймээс нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар “Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоодог. Ингээд олон хүн үнэнийг хүлээн авах үедээ, тэд Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Энэ нь ямар ноцтой алдаа вэ! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлж болохгүй, тэр ч байтугай Бурхан хүний тушаалаар илрэхгүй. Бурхан Өөрийн ажлаа хийх үедээ Өөрийн сонголтыг хийдэг, Өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байдаг; цаашлаад, Түүнд Өөрийн гэсэн зорилгууд болон Түүний Өөрийн аргууд гэж байдаг. Түүний хувьд, Өөрийн хийж байгаа ажлаа хүнтэй хэлэлцэх буюу хүний зөвлөгөөг авах шаардлагагүй, тэр ч байтугай Өөрийн ажлаа хүн нэг бүрд мэдэгдэх албагүй. Энэ нь Бурханы зан чанар бөгөөд цаашлаад үүнийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы илрэлтийг нүдээр харахыг хүсвэл, хэрвээ та нар Бурханы хөлийн мөрийг дагахыг хүсвэл, та нар эхлээд өөрсдийн үзлээ даван гарах ёстой. Та нар Бурханаас үүнийг хий, түүнийг хий гэж шаардах ёсгүй, тэр ч байтугай өөрсдийн үзлээрээ Түүнийг хязгаарлаж, өөрийн хил хязгаартаа түүнийг байлгах ёсгүй. Үүний оронд, та нар Бурханы хөлийн мөрийг хэрхэн олох тухай, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрөх тухай болон Бурханы шинэ ажилд өөрсдийгөө хэрхэн тушаах тухай асуух ёстой; энэ нь хүний хийх ёстой зүйл юм. Нэгэнт хүн нь үнэн биш учраас, тэр үнэнийг эзэмшээгүй учраас, хүн эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.
Чи Америк, Англи өөр ямар ч үндэстнийх байх нь хамаагүй, өөрийн хил хязгаараа даван гарах ёстой, өөрөөсөө илүү гарах ёстой ба Бурханы бүтээлийн үүднээс Бурханы ажлыг харах ёстой. Ингэснээр чи Бурханы хөлийн мөрд ямар нэг хязгаарлалт тавихгүй юм. Учир нь, өнөөдөр олон хүмүүс, Бурхан тодорхой нэг оронд, улс үндэстэнд илрэх болно гэдгийг боломжгүй зүйл гэж үздэг. Бурханы ажлын утга учир нь хэчнээн гүн гүнзгий вэ, мөн Бурханы илрэлт хэчнээн чухал вэ! Тэдгээр нь хүний үзэл ба бодол санаагаар хэрхэн хэмжигдэж болох вэ? Иймээс, Бурханы илрэлтийг эрж хайхдаа чи өөрийн үндэстэн угсаатны үзлийг даван гарах ёстой гэдгийг Би хэлж байна. Ийм байдлаар, чи өөрийн үзэлдээ баригдахгүй; ийм байдлаар чи Бурханы илрэлтийг хүлээн авах эрхтэй болох болно. Тэгэхгүй бол, чи үргэлж харанхуйд байх ба хэзээ ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй.
Бурхан бол бүх хүн төрөлхтний Бурхан. Тэр Өөрийгөө тодорхой нэг улс үндэстний хувийн өмч болгодоггүй ба Түүний төлөвлөсөн ажил ямар ч хэлбэр, улс орон, үндэстнээр хязгаарлагддаггүй. Магадгүй чи энэ хэлбэрийг хэзээ ч төсөөлж байгаагүй эсвэл магадгүй чи үүний оршин тогтнолыг үгүйсгэдэг, эсвэл магадгүй Бурханы илрэх улс үндэстэн нь ялгаварлагдан гадуурхагддаг бөгөөд дэлхий дээрх нэн буурай хөгжилтэй улс байж болох юм. Гэсэн ч Бурханд Өөрийн мэргэн ухаан бий. Өөрийн хүч чадлаараа, Өөрийн үнэн болон зан чанараараа дамжуулж, Түүнтэй нэгэн санаатай байж чадах бүлэг хүмүүсийг Тэр үнэхээр олж авсан. Тэр Өөрийн бий болгохыг хүссэн бүлэг хүмүүсийг буюу зовлонт шалгалт болон бүх төрлийн шахалт хавчлагыг тэсвэрлэн гарч, эцэст нь хүртэл Түүнийг дагаж чадах, Түүгээр байлдан дагуулагдсан хүмүүсийг олж авсан. Бурханы илрэлт ямар ч хэлбэр эсвэл улс орноор хязгаарлагдаагүй байдгийн зорилго нь Тэр Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой байхын тулд юм. Жишээлбэл, Бурхан Иудейд бие махбодтой болсон үед, Түүний зорилго нь, бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө цовдлолын ажлыг биелүүлэх явдал байсан. Гэсэн ч, Бурхан үүнийг хийх боломжгүй гэж иудейчүүд итгэсэн ба, Бурхан бие махбодтой болж Эзэн Есүсийн хэлбэрийг олох нь боломжгүй зүйл гэж тэд бодсон. Тэдний “боломжгүй” гэсэн нь, тэд Бурханыг эсэргүүцэн, яллах суурь болсон ба эцэст нь Израилийг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн адилхан алдаа гаргаж байгаа. Тэд Бурханы илрэлтийг шалтгаангүйгээр тунхагладаг ч Түүний илрэлтийг мөн буруушаан зэмлэдэг; тэдний “боломжгүй” нь Бурханы илрэлтийг өөрсдийн төсөөллийн хязгаартаа дахин нэг удаа хорьдог. Ингээд, олон хүн Бурханы үгийг сонссоныхоо дараа шоолон инээхийг Би бас харсан. Энэхүү инээд тохуу нь иудейчүүдийн буруушаалт, доромжлолоос өөрцгүй биш гэж үү? Та нар үнэнтэй нүүр тулахдаа сүсэгтэй биш, тэр ч байтугай үнэнийг хүсэн хүлээдэггүй. Та нар зүгээр л сохроор судалж, хайхрамжгүйгээр хүлээдэг. Та нар ингэж судалж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Та нар Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах уу? Хэрвээ чи Бурханы айлдварыг ялгаж таньж чадахгүй юм бол, хэрхэн Бурханыг илрэхэд нь нүдээр харах эрхтэй байх юм бэ? Бурхан илрэх газарт, үнэний илэрхийлэл байх болно мөн Бурханы дуу хоолой байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах ба зөвхөн тийм хүмүүс л Бурханы илрэлтийг харах эрхтэй байх болно. Өөрийн үзлээ нэг тийш нь тавь! Зогсоод эдгээр үгсийг анхааралтай унш. Хэрвээ чи үнэнийг хүсэн тэмүүлбэл, Түүний хүсэл ба Түүний үгийг ойлгуулахаар Бурхан чамайг гэгээрүүлэх болно. “Боломжгүй” гэдэг бодлоо хойш тавь! Хүмүүс ямар нэг зүйлийг боломжгүй гэж итгэх тусам, энэ нь төдий чинээ тохиолдох боломжтой, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэр огторгуйгаас ч дээгүүрт хальдаг, Бурханы бодол хүний бодлоос өндөрт байдаг ба Бурханы ажил нь хүний бодол санаа, ухагдахууны хязгаарыг даван гардаг. Зарим зүйл хэдий чинээ боломжгүй байна, эрж хайх үнэн төдий чинээ их байдаг; зарим зүйл хэдий чинээ хүний үзэл, төсөөллөөс давсан байна, төдий чинээ энэ нь Бурханы хүслийг агуулдаг. Бурхан хаана илрэх нь хамаагүй, Бурхан бол Бурхан хэвээр л байх учраас Түүний илрэлтийн байршил ба хэлбэр маягаас хамаарч Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний хөлийн мөр хаана байхаас үл хамааран Бурханы зан чанар хэвээр үлдэх болно. Бурханы хөлийн мөр хаана байх нь хамаагүй, Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан билээ. Жишээ нь, Эзэн Есүс бол зөвхөн израильчуудын Бурхан биш, харин Ази, Европ, Америк дахь бүх хүмүүсийн Бурхан мөн бөгөөд бүхий л орчлон ертөнцийн цорын ганц Бурхан юм. Иймээс, бид Бурханы айлдвараас Түүний хүслийг эрж хайж, илрэлтийг нь олж мэдэж, Түүний хөлийн мөрийг дагацгаая! Бурхан бол үнэн, зам ба амь. Түүний үг ба Түүний илрэлт нь нэгэн зэрэг оршдог ба Түүний зан чанар, хөлийн мөр нь хүн төрөлхтөнд үргэлж хүрч болохуйц байх болно. Хүндэт ах эгч нар аа, та нар эдгээр үг дотор Бурханы илрэлтийг харж, Бурханы илрэлтийг хүлээж байгаа хүмүүсийн төлөө бэлтгэгдсэн үзэсгэлэнтэй шинэ тэнгэр, шинэ газар руу, шинэ эрин үе рүү Түүний хөлийн мөрийг даган явж эхлэх болно гэж Би найдаж байна.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
No comments:
Post a Comment