Зам… (5) |
Хүмүүс Бурханыг ойлгодоггүй гэдэг нь үүнээс харахад тодорхой бөгөөд хэдий тэд Түүнд итгэдэг гэж хэлдэг ч үүний мөн чанарын тухайд тэдний үйлдэл дээр үндэслэвэл тэд Бурханд биш харин өөрсөддөө итгэдэг. Миний хувийн бодит туршлагаас, Бурхан махан бие дэх Бурханыг гэрчилдэг гэдгийг Би харж чаддаг бөгөөд гадна талаасаа бүх хүмүүсийг Түүний гэрчийг хүлээн зөвшөөрөхөд хүчилдэг ба тэд Бурханы Сүнс бүхэлдээ алдаа мадаггүй байдаг гэдэгт итгэдэг гэж арай ядан хэлж болно. Хэдий тийм боловч, хүмүүсийн итгэдэг зүйл нь энэ хүн биш, ялангуяа Бурханы Сүнс ч биш бөгөөд харин тэд өөрсдийн хувийн мэдрэмжинд итгэдэг гэж Би хэлдэг. Энэ нь зүгээр л өөрсөддөө итгэж байгаа хэрэг биш гэж үү? Миний хэлдэг эдгээр үгс бүгд үнэн. Энэ нь хүмүүст хаяг зүүж байгаа явдал биш харин Би нэг зүйлийг тодруулах хэрэгтэй байна—хүмүүс тодорхой байна уу эсвэл тэд будилсан байна уу гэдэг нь хамаагүй хүмүүс өнөөдрийг хүртэл явж ирсэн нь бүгд Ариун Сүнсээр хийгдсэн бөгөөд энэ нь хүмүүсийн тушаадаг зүйл биш юм. Энэ бол Ариун Сүнс хүмүүсийн итгэлийг хүчилдэг талаар өмнө нь Миний дурдаж байсан зүйлийн жишээ юм. Энэ нь Ариун Сүнсний ажилладаг арга зам бөгөөд энэ нь Ариун Сүнсний явдаг зам. Мөн чанартаа хүмүүс хэнд итгэж байх нь хамаагүй Ариун Сүнс хүмүүст тодорхой төрлийн мэдрэмжийг хүчээр өгдөг болохоор тэд зүрх сэтгэлдээ Бурханд итгэдэг. Энэ нь чамд байдаг итгэл биш гэж үү? Бурханд итгэх чиний итгэл хачин зүйл гэж чамд санагдахгүй байна уу? Чи энэ урсгалаас зугтаж чадахгүй байгаа нь хачин гэж чи бодохгүй байна уу? Чи үүнийг эргэцүүлэхэд ямар нэгэн хичээл чармайлт гаргаагүй гэж үү? Энэ хамгийн агуу тэмдэг, гайхамшиг биш гэж үү? Чамд зугтах хүсэл олон удаа төрсөн боловч чиний анхаарлыг татаж, чамайг яваад өгөх хүсэлгүй болгодог агуу амийн хүч үргэлж байдаг. Үүнтэй тулгарах болгондоо чи үргэлж хоолой зангируулан уйлагнадаг бөгөөд юу хийхээ мэддэггүй. Орхин явахаар оролддог зарим хүмүүс байдаг. Гэхдээ чамайг явахаар оролдох үед чиний зүрхэнд хутга дүрсэн мэт байдаг бөгөөд газар дээрх сүг сүнс чиний сэтгэлийг чамаас булаан авсан мэт байдаг болохоор зүрх сэтгэл чинь тайван бус, амар амгалан биш байдаг. Түүний дараа чи өөрийн эрхгүй өөрийгөө хатуужуулж Бурхан руу буцаж очдог… Чамд ийм туршлага байгаагүй гэж үү? Өөрсдийн зүрх сэтгэлээ нээх чадвартай залуухан ах эгч нар: “Тийм ээ! Надад маш олон ийм туршлага байгаа; би тэдгээрийн талаар бодохоос ч ичиж байна!” хэмээн хэлнэ гэж Би итгэж байна. Өөрийн өдөр тутмын амьдралдаа Би залуу ах эгч нарыг Өөрийн дотнын хүмүүс гэж үзэхдээ үргэлж жаргалтай байдаг, учир нь тэд цайлган сэтгэлээр дүүрэн—тэд цэвэр ариун агаад тун хайр татам. Тэд гагцхүү Миний найз нөхөр мэт байдаг. Ийм учраас Би өөрийн бүх дотнын хүмүүсийг цуглуулж, өөрсдийн туйлын хүслэн болон өөрсдийн төлөвлөгөөг ярилцах боломжийг үргэлж хайсаар байгаа. Бурханы хүсэл бидэн дээр биелж, ингэснээр бид бүгд мах цус шиг ямар ч саадгүй, ямар ч зайгүй байх болтугай. Бид бүгд Бурханд ийнхүү залбирах болтугай: “Өө Бурхан минь! Хэрвээ энэ нь Таны хүсэл юм бол биднийг тохиромжтой орчноор хангахыг бид Танаас гуйж байна, ингэснээр бид бүгд өөрсдийн зүрх сэтгэл дэх хүслийг биелүүлж болох юм. Та залуу агаад эрүүл ухаан дутмаг биднийг өршөөж, тэгснээр бид өөрсдийн зүрх сэтгэл дэх хүч чадлын дусал бүрийг хэрэглэж чадах болтугай!” Энэ нь Бурханы хүсэл байх учиртай гэдэгт Би итгэдэг, учир нь Би аль эрт Бурханы өмнө дараах хүсэлтийг тавьсан: “Эцэг минь! Газар дээрх бид Таныг цаг үргэлжид дууддаг бөгөөд Таны хүсэл тун удалгүй газар дээр биелэгдэнэ гэж найддаг. Би Таны хүслийг эрж хайхад бэлэн байна. Та Өөрийн хийхийг хүсэж байгаа зүйлээ хийж, Надад даалгасан зүйлээ аль болох хурдан дуусгах болтугай. Таны хүсэл аль болох хурдан биелэх тохиолдолд Таныг бидний дунд шинэ зам нээхэд Би бүр ч их дуртай байна. Миний цорын ганц итгэл найдвар бол Таны ажил удалгүй биелэгдэх явдал. Таны ажлыг ямар ч дүрэм журам саатуулж чадахгүй гэж Би итгэж байна!” Энэ бол Бурханы одоо хийж байгаа ажил юм. Ариун Сүнсний явж байгаа замыг та нар хараагүй гэж үү? Ахмад ах эгч нартайгаа уулзах үед Миний дурсан санаж ч чаддаггүй дарамттай мэдрэмж үргэлж байдаг. Зөвхөн тэдэнтэй хамт байх үед л тэднээс нийгэм үнэртдэг бөгөөд тэдний шашны үзэл, аливааг зохицуулах дадлага туршлага, тэдний ярих арга зам, тэдний ашигладаг үгс гэх мэт нь бүгд цухалдмаар байдаг. Тэд мэргэн ухаанаар дүүрэн мэт байдаг бөгөөд Миний хувьд амьдралын гүн ухаан минь тун дутмаг учраас Би тэднээс үргэлж хол байдаг. Тэдэнтэй хамт байхдаа Би үргэлж ядарч туйлдан, зүдэрдэг бөгөөд заримдаа энэ нь маш ноцтой, маш дарамттай болдог болохоор Би арайхийн амьсгалдаг. Иймээс эдгээр аюултай цаг үеүдэд Бурхан Надад хамгийн шилдэг арга замыг өгдөг. Магадгүй энэ нь Миний хувийн эндүүрэл. Би зөвхөн Бурханд юу ашиг тустай талаар л санаа тавьдаг; Бурханы хүслийг биелүүлэх нь хамгийн чухал юм. Би эдгээр хүмүүсээс зайлсхийдэг бөгөөд хэрвээ Бурхан Надаас тэдэнтэй харьцахыг шаардвал Би дуулгавартай дагах болно. Тэд огтхон ч жигшүүртэй биш харин тэдний “мэргэн ухаан”, үзэл, амьдралын гүн ухаанууд нь маш уур хүрмээр байдаг. Би хэрэг явдлыг зохицуулах тэдний туршлагаас суралцахын тулд биш, Бурханы Надад даалгасан зүйлийг биелүүлэхийн тулд энд байгаа. Бурхан дараах зүйлийг Надад нэгэнтээ хэлснийг Би санаж байна: “Газар дээр Эцгийн хүслийг эрж хайж, Түүний Чамд даалгасан зүйлийг биелүүл. Бусад бүх зүйл Чиний хувьд хамаагүй.” Энэ талаар бодох үед Надад бага зэрэг тайван амгалан санагддаг. Учир нь газар дэлхийн хэрэг явдлууд хэтэрхий түвэгтэй мэт Надад санагддаг бөгөөд Би тэдгээрийг ойлгож чаддаггүй – Би юу хийхээ хэзээ ч мэддэггүй. Иймээс Би хэчнээн удаа үүнээс болж түгшин, хүн төрөлхтнийг үзэн ядсанаа мэддэггүй – яагаад хүмүүс ийм түвэгтэй байдаг юм бэ? Бага зэрэг энгийн байхад юу нь болдоггүй юм бэ? Ухаантай байхыг хичээх гэж юунд санаа зовно вэ? Намайг хүмүүстэй харьцах үед энэ нь ихэнх тохиолдолд Надад өгсөн Бурханы даалгаврын үндсэн дээр байдаг бөгөөд тийм байгаагүй цөөн хэдэн тохиолдол байсан боловч Миний зүрх сэтгэлийн гүнд юу нуугдаж байгааг хэн мэдэх билээ дээ?
Бурханд зүрх сэтгэлээсээ итгэж, өөрсдийн хувийн ашиг сонирхлыг хамгаалахгүй байх ёстой бөгөөд тэд Түүний хүслийг анхаарах ёстой гэдгийг Би Надтай хамт байдаг ах эгч нарт олон удаа зөвлөсөн. Би Бурханы өмнө олон удаа гашуунаар уйлсан – яагаад хүмүүс Бурханы хүслийг хайхардаггүй юм бэ? Бурханы ажил огт ямар ч шалтгаангүйгээр ул мөргүй алга болох уу? Яагаад гэдгийг нь мэдэхгүй, энэ нь Миний зүрх сэтгэл дэх таавар болсон мэт санагддаг. Хүмүүс яагаад Ариун Сүнсний замыг хэзээ ч таньж мэддэггүй мөртлөө үргэлж хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг юм бэ? Ийм хүмүүсийг харах үедээ Миний дотор муухайрдаг. Тэд Ариун Сүнсний замыг хардаггүй, харин зүгээр л хүмүүсийн хийж байгаа зүйлд анхаарал хандуулдаг. Ийм маягаар Бурханы зүрх сэтгэл хангалуун болж чадах уу? Би үүнээс болж дахин дахин гунигладаг. Энэ нь Миний үүрэх ачаа болсон мэт санагддаг. Ариун Сүнс ч мөн энэ талаар санаа тавьдаг – чи зүрх сэтгэлдээ ямар ч буруушаалтыг мэдрэхгүй байна гэж үү? Бурхан бидний сүнсний нүдийг нээх болтугай. Хүмүүсийг сүнс рүү орохыг залж чиглүүлдэг Нэгэн болохын хувьд Би Бурханы өмнө олон удаа ийнхүү залбирсан: “Өө Эцэг минь! Би Таны хүслийг гол цөм болгож, Таны хүслийг эрж хайх болтугай. Энэ бүлэг хүмүүсийг олж авахын тулд Таны Надад даалгасан зүйлд Би үнэнч байх болтугай. Та биднийг эрх чөлөөтэй дэлхий рүү аваачих болохоор бид бүгд сүнсээрээ Тантай холбогдож чадах болтугай. Та бидний зүрх сэтгэл дэх сүнслэг мэдрэмжүүдийг сэрээх болтугай!” Бурханы хүсэл биелэх болно гэж Би найддаг, иймээс Түүний Сүнс биднийг үргэлжлүүлэн гэгээрүүлж, Ариун Сүнсээр хөтлүүлсэн замаар явах боломжийг бидэнд олгоосой гэж Би Түүнд тасралтгүй залбирдаг. Учир нь Миний алхдаг зам бол Ариун Сүнсний зам юм. Өөр хэн Миний өмнөөс тэр замаар алхаж чадах юм бэ? Энэ нь Миний ачааг бүр ч илүү хүндрүүлдэг. Би хариугүй унах гэж байгаа мэт Надад санагддаг боловч Бурхан Өөрийн ажлыг гарцаагүй хойшлуулахгүй гэдэгт Би итгэдэг. Магадгүй Түүний Надад даалгасан зүйл биелэгдэх үед бид хагацах болно. Иймээс Бурханы Сүнсний үр нөлөөний улмаас Надад үргэлж бусдаас өөр санагддаг байж магадгүй. Бурхан ямар нэгэн зүйлийг хийхийг хүсэж байгаа мэт байдаг бөгөөд одоо ч гэсэн Би үүнийг ухаарч чадаагүй л байгаа. Хэдий тийм боловч газар дээрх нэг ч хүн Миний дотнын хүмүүсээс илүү дээр биш гэдэгт Би итгэдэг бөгөөд Миний дотнын хүмүүс Бурханы өмнө Миний төлөө залбирах болно гэдэгт Би итгэдэг. Хэрвээ тэгвэл Би үүнд хэмжээлшгүй их баярлах болно. Миний ах эгч нар Надтай хамт ийнхүү хэлнэ гэж Би найдаж байна: “Өө Бурхан минь! Таны хүсэл сүүлчийн эрин үед байгаа бидэнд бүрэн илчлэгдэж, тэгснээр бид сүнсний амьдралаар ерөөгдөж, Бурханы Сүнсний үйл хэргийг болон Түүний жинхэнэ нүүр царайг харж чадах болтугай!” Энэ алхамд хүрмэгцээ бид үнэхээр Сүнсний удирдамж дор амьдрах бөгөөд зөвхөн тэр үед л бид Бурханы жинхэнэ нүүр царайг харж чадах болно. Өөрөөр хэлбэл, хүмүүс бүх үнэний жинхэнэ утга учрыг ойлгох чадвартай болох болно. Үүнийг хүний үзлээр ойлгож эсвэл ухаардаг биш харин Бурханы Сүнсний хүсэл дээр үндэслэн гэгээрэл бий болдог. Энэ нь бүхэлдээ, Бурхан Өөрөө хүний жаахан ч санаа бодолгүйгээр ажиллаж байгаа явдал юм. Энэ бол газар дээр Түүний илчлэхийг хүссэн үйлдлүүдэд зориулсан Түүний ажлын төлөвлөгөө бөгөөд энэ нь газар дээрх Түүний ажлын сүүлчийн хэсэг юм. Чи энэ ажилд оролцоход бэлэн байна уу? Чи энэ ажлын нэг хэсэг байхыг хүсэж байна уу? Ариун Сүнсээр төгс болгуулж, сүнсний амьдралыг эдлэх хүсэл чамд байна уу?
Яг одоо хийх шийдвэрлэх чухал ажил бол өөрсдийн анхдагч сууринаасаа илүү өргөжих явдал юм. Бид үнэн, үзэгдэл болон өөрсдийн амьдралын тал дээр илүү өргөжих ёстой. Гэсэн хэдий ч, энэ ажилд орохын тулд та нар өөрсдийн урьдны үзлээ хаях ёстой гэдгийг Би ах эгч нартаа эхлээд сануулах ёстой. Өөрөөр хэлбэл, та нар өмнөх амьдралынхаа хэв маягийг өөрчилж, шинэ төлөвлөгөө гаргаж, шинээр эхлэх ёстой. Хэрвээ чи өмнө нь чамд эрхэм нандин байсан зүйлээ үргэлжлүүлэн хадгалсаар байвал Ариун Сүнс чиний дотор хөдөлж чадахгүй байх болно; Тэр арай ядан чиний амийг зогоох болно. Хэрвээ хүн орохоор эсвэл төлөвлөхөөр эрж хайдаггүй бол Ариун Сүнс тэднийг бүрмөсөн орхино. Үүнийг эрин үеэр гологдсон нэгэн гэж нэрлэдэг. Миний ах эгч нар бүгд Миний зүрх сэтгэлийг ойлгож чадна гэж Би найдаж байгаа бөгөөд энэ ажлыг хамтдаа биелүүлэхийн тулд илүү олон “шинэ гишүүд” өндийн босож, Бурхантай хамт ажиллаж чадах болно гэдэгт Би найдаж байна. Бурхан биднийг ерөөх болно гэж Би итгэдэг бөгөөд Бурхан Надад улам илүү олон дотнын хүмүүсийг хайрлаж, тэгснээр Би ертөнцийн хязгаар луу аялж, бидний хооронд бүр ч илүү их хайр байх болно гэж Би бас итгэдэг. Бидний хичээл чармайлтын улмаас Бурхан Өөрийн хаанчлалыг өргөжүүлнэ гэдэгт Би улам бүр итгэсэн бөгөөд бидний шаргуу ажил урьд өмнө үзэгдээгүй түвшинд хүрч, ингэснээр Бурхан бүр илүү олон залуу хүмүүсийг олж авч чадна гэж Би найдаж байна. Бид бүгд үүний төлөө улам илүү залбирч, тасралтгүйгээр Бурханаас гуйх болохоор бидний амьдрал Түүний өмнө байж, бид Бурханы дотнын хүмүүс болох болтугай. Бидний дунд ямар нэгэн саад байхгүй байх болтугай мөн бид бүгд энэхүү тангаргийг Бурханы өмнө өргөх болтугай: “Нэгдмэл байдлаар ажиллах! Эцсээ хүртэл зориулах! Хэзээ ч хагацахгүй, үргэлж хамтдаа байх!” Манай ах эгч нар Бурханы өмнө энэ шийдвэрийг гаргаж, ингэснээр бидний зүрх сэтгэл гажихгүй, бидний хүсэл нугарахгүй байх болтугай! Бурханы хүслийг биелүүлэхийн тулд Би дахин ингэж хэлэхийг хүсэж байна: Шаргуу ажилла! Үүнд өөртөө байгаа бүхнийг зориул! Бурхан гарцаагүй биднийг ерөөх болно!
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment