Зам… (3) |
Өөрийн амьдралдаа Би Өөрийнхөө бие сэтгэлийг бүхэлд нь Бурханд өгөхөд үргэлж бэлэн байгаа. Ийм байдлаар Миний мөс чанарт ямар ч буруушаалт байхгүй байх бөгөөд Би бага зэргийн амар амгалан байдлыг олж авч чадна.
Амийг эрэлхийлж байгаа хүн эхлээд зүрх сэтгэлээ Бурханд бүхэлд нь өгөх ёстой. Энэ бол урьдчилсан нөхцөл юм. Надтай хамт Бурханд залбирахыг Би ах эгч нараасаа хүсэж байна: “Өө Бурхан минь! Тэнгэр дэх Таны Сүнс газар дээрх хүмүүст нигүүлсэл хайрладаг болохоор Миний зүрх сэтгэл Тан руу бүрэн эргэж, Та Миний Сүнсийг хөдөлгөж, Би Өөрийн зүрх сэтгэл, сүнсээрээ Таны хайр татам байдлыг харж, ингэснээр газар дээрх хүмүүс Таны гоо сайхныг харахаар ерөөгдөх болтугай. Бурхан минь! Таны Сүнс дахин нэгэнтээ бидний сүнсийг хөдөлгөж, ингэснээр бидний хайр урт удаан үргэлжилж, хэзээ ч өөрчлөгдөхгүй байх болтугай!” Бурханы бид бүхэнд хийдэг зүйл нь эхлээд бидний зүрх сэтгэлийг шалгах явдал бөгөөд бид зүрх сэтгэлээ Түүнд уудлах үед Тэр бидний сүнсийг хөдөлгөж эхэлдэг. Зөвхөн сүнсээрээ л хүн Бурханы хайр татам байдал, давамгайлал болон агуу байдлыг харж чадна. Энэ бол хүн төрөлхтөн дэх Ариун Сүнсний зам юм. Чамд ийм төрлийн амьдрал байгаа юу? Чи Ариун Сүнсний амьдралыг мэдэрсэн үү? Чиний сүнсийг Бурхан хөдөлгөсөн үү? Ариун Сүнс хүмүүс дээр хэрхэн ажиллаж байгааг чи харсан уу? Чи зүрх сэтгэлээ Бурханд бүрэн өгсөн үү? Чи зүрх сэтгэлээ Бурханд бүрэн дүүрэн өгөх үедээ Ариун Сүнсний амьдралыг шууд мэдэрч чадах бөгөөд Түүний ажил чамд тасралтгүй илчлэгдэх болно. Тэр үед чи Ариун Сүнсээр ашиглагддаг хүн болж чадна. Чи тийм хүн болоход бэлэн байна уу? Миний санаж байгаагаар, Ариун Сүнс Миний сэтгэлийг хөдөлгөсөн ба Би зүрх сэтгэлээ анх Бурханд өгөх үедээ Би Түүний өмнө унаж, ийнхүү уйлсан: “Өө Бурхан минь! Миний нүдийг Та нээсэн болохоор Би Таны авралыг танин мэдэх боломжтой болсон. Би Өөрийн зүрх сэтгэлээ Танд бүрэн дүүрэн өгөхөд бэлэн байна, мөн Миний гуйж байгаа бүхэн бол Таны хүсэл биелэх явдал билээ. Миний хүсэх бүхэн бол Миний зүрх сэтгэл Таны өмнө Таны зөвшөөрлийг авч, Таны хүслийг биелүүлэх юм.” Тэр залбирал Миний хувьд хамгийн мартагдашгүй; Миний сэтгэл гүнээ хөдөлсөн бөгөөд Би Бурханы өмнө гашуунаар цурхиран уйлсан. Тэр нь аврагдсан хүн болохын хувьд Бурханы өмнөх Миний хамгийн амжилттай залбирал байсан бөгөөд энэ нь Миний анхны хүсэл эрмэлзэл байсан юм. Түүний дараа Ариун Сүнс Миний сэтгэлийг олон удаа хөдөлгөсөн. Чамд иймэрхүү дадлага туршлага байсан уу? Ариун Сүнс чиний дотор хэрхэн ажилласан бэ? Бурханыг хайрлахаар эрж хайдаг хүмүүст бүгдэд нь их, бага хэмжээгээр иймэрхүү дадлага туршлага байдаг боловч хүмүүс тэдгээрийг мартдаг гэж Би боддог. Хэрвээ тэдэнд иймэрхүү дадлага туршлага байгаагүй гэж хэн нэгэн хэлэх юм бол тэд хараахан аврагдаагүй бөгөөд одоо ч Сатаны эзэмшил дор байгаа гэдгийг энэ нь баталдаг. Хүн бүхэн дотор Ариун Сүнсний хийдэг ажил нь Ариун Сүнсний зам бөгөөд түүнчлэн энэ нь Бурханд итгэж, эрж хайдаг нэгний зам билээ. Ариун Сүнсний хүмүүст хийдэг ажлын эхний алхам нь тэдний сүнсийг хөдөлгөх явдал юм. Түүний дараа тэд Бурханыг хайрлаж, амийг эрэлхийлж эхлэх болно; энэ зам дээрх бүх хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор байгаа. Эдгээр нь зөвхөн Хятадын эх газар дахь биш харин мөн бүхий л орчлон ертөнц дээрх Бурханы ажлын хөдөлгөөн юм. Тэр үүнийг бүх хүн төрөлхтөн дээр хийдэг. Хэрвээ хэн нэгний сэтгэл нэг удаа ч гэсэн хөдөлж байгаагүй бол тэд энэхүү сэргээлтийн урсгалын гадна байгааг энэ нь харуулдаг. Би зүрх сэтгэл дотроо, Бурхан бүх хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, Түүний улмаас нарны доорх хүн бүрийн сэтгэл хөдөлж энэ замаар яваасай гэж Бурханд тасралтгүй залбирдаг. Магадгүй энэ нь Миний Бурханаас хүсдэг жаахан хүсэлт боловч Тэр үүнийг хийх болно гэдэгт Би итгэдэг. Миний бүх ах эгч нар үүний төлөө, Бурханы хүсэл биелэхийн төлөө, Түүний ажил тун удахгүй дуусахын төлөө залбирах болохоор тэнгэр дэх Түүний Сүнс амрах болно гэж Би найдаж байна. Энэ бол Миний хувийн жаахан итгэл найдвар юм.
Бурхан Өөрийн ажлыг чөтгөрүүдийн нэг хотод хийж чадах болохоор Тэр орчлон ертөнц даяарх тоо томшгүй олон чөтгөрүүдийн хотуудад Өөрийн ажлыг гарцаагүй хийж чадна гэж Би итгэдэг. Сүүлчийн эрин үед байгаа бид бүхэн Бурханы алдрын өдрийг гарцаагүй харах болно. Үүнийг “төгсгөлд нь хүртэл дагах нь авралд хүргэх болно” гэдэг. Бурханы ажлын энэ үе шатыг хэн ч орлож чадахгүй—зөвхөн Бурхан Өөрөө л үүнийг хийж чадна. Учир нь энэ бол ер бусын; энэ бол байлдан дагуулалтын ажлын үе шат бөгөөд хүн өөр хүмүүсийг байлдан дагуулж чадахгүй юм. Зөвхөн Бурханы амнаас гарсан үг болон Түүний биечлэн хийдэг зүйл л хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадна. Бүхий л орчлон ертөнцөөс Бурхан агуу улаан луугийн орныг туршилтын талбай болгон ашиглаж байгаа. Үүний дараа Тэр энэхүү ажлаа хаа сайгүй эхлэх болно. Тэр нь, Бурхан орчлон ертөнц даяар бүр ч илүү их ажил хийх бөгөөд орчлон ертөнцийн бүх хүмүүс Бурханы байлдан дагуулалтын ажлыг хүлээн авах болно гэсэн үг юм. Бүх шүтлэг, бүх урсгалын хүмүүс ажлын энэхүү үе шатыг хүлээн авах ёстой. Энэ бол явах ёстой зам—хэн ч үүнээс зугатаж чадахгүй. Чамд Бурханаас даалгагдсан зүйлийг чи хүлээн авахад бэлэн байна уу? Ариун Сүнсний даалгасан зүйлийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол алдар цуутай зүйл гэж Надад үргэлж санагддаг. Миний харж байгаагаар энэ бол Бурханы хүн төрөлхтөнд өгсөн хамгийн агуу даалгавар юм. Ах эгч нар маань Надтай хамт шаргуу ажиллаж, үүнийг Бурханаас хүлээн авах болохоор Бурхан бүхий л орчлон ертөнц даяар алдарших бөгөөд бидний амьдрал талаар болохгүй гэдэгт Би найдаж байна. Бид Бурханы төлөө ямар нэгэн зүйл хийх ёстой эсвэл бид тангараг тавих ёстой. Хэрвээ хэн нэгэн Бурханд итгэдэг боловч зорьсон зорилго байхгүй бол тэдний амьдрал юу ч биш болох ба тэдний үхэх өдөр ирэх үед тэдний харах зүйл зөвхөн хөх тэнгэр, тоостой газар л байх болно. Энэ нь утга учиртай амьдрал уу? Хэрвээ чи амьдарч байх зуураа Бурханы шаардлагад нийцэж чадвал энэ нь сайхан зүйл биш гэж үү? Чи яагаад үргэлж өөртөө гай дуудаж, уруу царайлж байдаг юм бэ? Тийм байдлаар чи Бурханаас ямар нэгэн зүйлийг хүлээн авч чадна гэж үү? Мөн Бурхан чамаас ямар нэг зүйлийг авч чадна гэж үү? Бурханд өгсөн амлалтандаа Би зүгээр л Түүнд Өөрийн зүрх сэтгэлээ өгсөн бөгөөд Өөрийнхөө үгээр Түүнийг хуураагүй. Би тиймэрхүү зүйл хийхгүй—Би зөвхөн Өөрийн зүрх сэтгэлээрээ хайрладаг Бурханыг тайвшруулахыг хүсч байгаа болохоор тэнгэр дэх Түүний Сүнс тайвшрах юм. Зүрх сэтгэл үнэ цэнэтэй байж болох юм, гэхдээ хайр бүр ч илүү эрхэм. Би Өөрийн зүрх сэтгэл дэх хамгийн эрхэм хайрыг Бурханд өгөхөд бэлэн байгаа болохоор Түүний эдэлдэг зүйл нь Надад байгаа хамгийн сайхан зүйл бөгөөд Миний Түүнд өргөсөн хайранд Тэр сэтгэл хангалуун байж болох юм. Чи өөрийн хайрыг Бурханаар эдлүүлэхийн тулд Түүнд өгөхөд бэлэн байна уу? Чи үүнийг өөрийн амьд үлдэх үндэс болгоход бэлэн байна уу? Өөрийнхөө дадлага туршлагаас Миний харсан зүйл бол Би Бурханд хэдийчинээ их хайр өгнө, төдийчинээ их баяр хөөртэйгээр амьдарч байгаагаа Би мэдэрдэг бөгөөд Би хязгааргүй их хүч тэнхээтэй байж, Өөрийн бүхий л бие, оюун ухаанаа золиослоход бэлэн байж, Би Бурханыг хангалттай хайрлаж чадахгүй гэдгээ үргэлж мэдэрдэг. Тэгвэл чиний хайр өчүүхэн бага хайр уу эсвэл энэ нь хэмжээлшгүй агаад хязгааргүй юу? Хэрвээ чи үнэхээр Бурханыг хайрлахыг хүсдэг бол Түүнд буцаан өгөх илүү их хайр чамд үргэлж байх болно. Хэрвээ тийм бол ямар хүн, ямар зүйл Бурханыг хайрлах чиний хайрын замд зогсож чадах билээ?
Бурхан бүх хүн төрөлхтний хайрыг эрхэм нандин гэж үздэг; Тэр Өөрийн илүү их ерөөлийг Түүнийг хайрладаг бүх хүмүүс дээр овоолдог. Үүний учир нь хүний хайрыг олж авахад маш хэцүү, энэ нь маш бага байдаг бөгөөд бараг олддоггүй. Орчлон ертөнц даяар Бурхан, Түүнд хайрыг буцаан өгөхийг хүмүүсээс шаардахаар оролдсон боловч бүх эрин үеийг дамжин одоог хүртэл жинхэнэ хайрыг Бурханд буцаан өгсөн хүмүүс цөөхөн—тэдний тоо бага. Миний санаж байгаагаар Петр нэг нь байсан боловч тэр биечлэн Есүсээр удирдуулж байсан бөгөөд зөвхөн үхэх үедээ л тэр өөрийн амьдралыг төгсгөж, бүх хайраа Бурханд өгч чадсан юм. Тиймээс ийм төрлийн таагүй нөхцөл байдлын дор Бурхан агуу улаан луугийн орныг үзүүлэн болгон ашиглаж орчлон ертөнц дээрх Өөрийн ажлын цар хүрээг нарийсгасан. Тэр Өөрийн бүх энерги болон Өөрийн хичээл чармайлтыг нэг газарт төвлөрүүлж байгаа. Энэ нь илүү таатай үр дүнтэй байх бөгөөд Түүний гэрчлэлд илүү тустай. Энэ хоёр нөхцлийн дор Бурхан Өөрийн бүхий л орчлон ертөнцийн ажлыг Хятадын эх газар дахь хамгийн дорд хэв чанартай эдгээр хүмүүс рүү шилжүүлж, Өөрийн байлдан дагуулалтын хайрын ажлыг эхэлсэн болохоор эдгээр хүмүүс Түүнийг хайрлах чадвартай болсны дараа Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг биелүүлж чадна. Энэ бол Бурханы төлөвлөгөө. Ийм байдлаар Түүний ажлын үр жимс хамгийн их байх болно. Түүний ажлын цар хүрээ төвлөрсөн агаад агуулагдсан. Бурхан хэр их төлөөс төлсөн мөн Тэр бидний дотор Өөрийн ажлыг хийснээр хэр их хичээл чармайлт зарцуулсан нь тодорхой бөгөөд бидний өдөр ирсэн. Энэ бол бидний ерөөл. Иймээс хүний үзэлтэй нийцдэггүй зүйл нь сайхан газар төрсөнд Барууныхан бидэнд атаархдаг явдал боловч бид бүгд өөрсдийгөө дорд муу, даруухан гэж үздэг. Энэ нь Бурхан биднийг өргөж байгаа хэрэг биш гэж үү? Үргэлж дэвслэгдэж байсан агуу улаан луугийн үр удам Барууныхнаар хүндлүүлсэн—энэ нь үнэхээр бидний ерөөл юм. Энэ тухай бодох үедээ Би Бурханы нинжин сэтгэл болон Түүний энхрийлэл, ойр дотно байдалд эзэмдүүлдэг. Үүнээс Бурханы хийдэг зүйл нь бүгд хүний үзэлтэй нийцдэггүй ба хэдийгээр энэ бүх хүмүүс хараагдсан боловч Тэр хуулийн нарийн шүүмжлэлд баригдаггүй, мөн Өөрийн ажлыг газар дэлхийн энэ хэсэгт санаатайгаар төвлөрүүлсэн гэдгийг харж болно. Ийм учраас Би баярлан хөөрдөг, иймээс Би хэмжээлшгүй их жаргалтай байдаг. Израильчуудын дундах тэргүүн тахилчийн адилаар уг ажилд манлайлах үүрэг гүйцэтгэдэг хүн болохын хувьд Би Сүнсний ажлыг шууд хийж, Бурханы Сүнсэнд шууд үйлчлэх боломжтой болсон; энэ бол Миний ерөөл юм. Хэн иймэрхүү зүйл бодож зүрхлэх юм бэ? Гэхдээ өнөөдөр энэ нь бидэн дээр санамсаргүй ирсэн. Энэ нь бидний баяр ёслолд таарах үнэхээр их баяр хөөр юм. Бурхан биднийг үргэлжлүүлэн ерөөж, биднийг өргөж байгаа болохоор бохир заваан зүйл дунд байгаа бид Бурханаар ихэд ашиглагдахуйц болж, тэгснээрээ Түүний хайрыг буцаан төлөх боломжийг бидэнд олгох юм.
Бурханы хайрыг буцаан төлөх явдал нь Миний одоо ярьж байгаа зам, гэхдээ энэ бол Бурханы хүсэл биш бас энэ нь Миний алхах ёстой зам биш гэж Надад санагддаг. Миний төлөөх Бурханы хүсэл бол Түүнд ихээр ашиглуулах—энэ бол Ариун Сүнсний зам юм. Магадгүй Би андуурч байгаа. Энэ бол Бурханы өмнө Өөрийн шийдвэрийг аль хэдийнээ гаргаснаас хойш Миний явж байгаа зам юм. Би Бурханаар Өөрийгөө удирдуулахад бэлэн байгаа болохоор Би Өөрийн байх ёстой замд аль болох хурдан орж, Бурханы хүслийг аль болох хурдан хангаж чадна. Бусад хүмүүс юу бодож байх нь хамаагүй Бурханы хүслийг биелүүлэх нь хамгийн чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь Миний амьдралын хамгийн чухал зүйл юм. Миний энэ эрхийг хасаж чадах нэг ч хүн байхгүй—энэ бол Миний хувийн үзэл бөгөөд магадгүй үүнийг ойлгож чадахгүй зарим хүмүүс байгаа боловч Би үүнийг хэнд ч нотлох хэрэггүй гэдэгт Би итгэдэг. Би Өөрийн явах ёстой замыг сонгох болно—нэгэнт Өөрийн байх ёстой замыг танин мэдчихвэл Би үүнийг сонгох ба эргэж буцахгүй. Тиймээс Би эдгээр үг рүү буцан ирж байна: Бурханы хүслийг биелүүлэхийг Би үнэн зүрхнээсээ хүсдэг. Ах эгч нар маань Надад шүүмжлэлтэй хандахгүй гэж Би бодож байна! Ерөнхийдөө Миний харж байгаагаар бол бусад хүмүүс өөрсдийн дуртай зүйлээ хэлж болох боловч Бурханы хүслийг биелүүлэх нь шийдвэрлэх чухал зүйл бөгөөд Би үүний хязгаарлалтанд захирагдах ёсгүй гэж Надад санагддаг. Түүний хүслийг биелүүлэх үедээ Би буруудахгүй бөгөөд үүнийг хийх нь Миний хувийн хүсэл сонирхол дээр үндэслэн төлөвлөгдөж болохгүй! Бурхан Миний зүрх сэтгэл доторхыг харсан гэж Би итгэж байна! Тэгвэл чи үүнийг хэрхэн ойлгох ёстой вэ? Чи өөрийгөө Бурханы төлөө өргөхөд бэлэн үү? Чи Бурханаар ашиглагдахад бэлэн үү? Бурханы хүслийг биелүүлэх нь чиний өөрийн шийдвэр мөн үү? Манай ах эгч нар бүгд Миний үгнээс тодорхой хэмжээний тусламж дэмжлэг авч чадна гэж Би найдаж байна. Хэдийгээр Миний хувийн үзэл хэтэрхий өнгөц боловч Би Өөрийн чадах бүхнээ хэлсээр байх болохоор бид бүгд ямар ч саадгүйгээр чин сэтгэлээсээ ярилцаж, ингэснээр Бурхан бидний дунд үүрд мөнх үлдэж болох юм. Эдгээр нь Миний зүрх сэтгэлээс гарч байгаа үгс юм. За за! Миний өнөөдрийн үнэн сэтгэлийн үг ингээд дууслаа. Манай ах эгч нар үргэлжлүүлэн шаргуу ажиллана гэдэгт Би найдаж байна мөн Бурханы Сүнс үргэлж биднийг харж хамгаална гэж Би найдаж байна!
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment