27/11/2017

Төгс Хүчит Бурханы үг | Зам… (7)

Төгс Хүчит Бурханы үг   |  Зам… (7)
Зам… (7)
Бурхан бидэнд зориулсан замыг олон удаа биечлэн нээсэн болохоор бид илүү тогтвортой илүү бодитой замаар алхаж байгаа гэдгийг бид бүгд өөрсдийн бодит туршлагаасаа харж болно.
Учир нь энэ зам бол цаг хугацааны эхэнд бидний төлөө Бурханы нээсэн зам бөгөөд энэ нь хэдэн арван мянган жилийн дараа манай үеийнхэнд дамжин ирсэн. Иймээс бид эцэст нь хүртэл энэ замаар алхаагүй өвөг дээдсээ залгамжилж байгаа; бид бол энэ замын сүүлчийн хэсгээр алхахаар Бурханаар сонгогдсон хүмүүс юм. Тиймээс энэ нь бидний төлөө тусгайлан бэлтгэгдсэн бөгөөд бид ерөөл хүлээн авсан ч эсвэл гай барцад амссан ч хамаагүй өөр хэн ч энэ замаар алхаж чадахгүй. Би үүнд Өөрийн мэдлэг ухааныг нэмэрлэсэн: Байр суурийг хүсэн тэмүүлж эсвэл өөрийн хаанчлалыг тогтоохоор өөр хаа нэг тийшээ зугтах эсвэл өөр зам олох төлөвлөгөө бүү гарга; эдгээр нь бүгд төөрөгдөл. Хэрвээ чамд эдгээр үгсийн талаар зарим нэг өрөөсгөл хандлага байгаа бол будилж төөрөлдөхгүй байхыг Би чамд зөвлөж байна. Чи үүнийг дахин бодож үзсэн нь дээр, хэтэрхий ухаантай байхаар бүү хичээ эсвэл зөв бурууг ялгахдаа бүү бүтэлгүйт. Бурханы төлөвлөгөө биелэгдэх үед чи харамсах болно. Өөрөөр хэлбэл, Бурханы хаанчлал ирэх үед Тэр газар дэлхийн үндэстнүүдийг бут цохих ба тэр үед чиний хувийн төлөвлөгөө баларсныг болон гэсгээгдсэн хүмүүс нь цохигдсон хүмүүс юм гэдгийг чи харах болно. Тэр үед Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илчлэх болно. Би энэ хэрэг явдлын талаар сайн мэдэж байгаа болохоор чамд энэ тухай хэлэх ёстой гэж Би бодсон, ингэснээр чи хожим Миний талаар гомдоллохгүй. Бид өнөөдрийг хүртэл энэ замаар алхах чадвартай байсан нь Бурханаар урьдчилан тодорхойлогдсон, иймээс чи бол ер бусын эсвэл азгүй гэж бүү бод – Бурханы одоогийн ажлын тухайд хэн ч баталгаа гаргаж чадахгүй, чи бут цохигдох вий. Бурханы ажлаар дамжуулан Гэрэл Надад ирсэн ба юу ч болж байсан Бурхан энэ бүлэг хүмүүсийг бүрэн дүүрэн болгоно, Түүний ажил хэзээ ч өөрчлөгдөхгүй – Тэр эдгээр хүмүүсийг замын төгсгөлд аваачиж, газар дээрх Өөрийн ажлыг дуусгах гэж байгаа. Энэ бол бид бүгдийн ойлгох ёстой зүйл юм. Дийлэнх хүмүүс байнга алсыг харсан агаад ханаж цадашгүй байдаг; тэдэнд бүгдэд нь Бурханы одоогийн зовуурьтай санаа зорилгын тухай ойлголт дутагддаг болохоор зугтах бодол бүгдээрэнд нь байдаг. Тэд жолоо цулбуур нь алдуурсан зэрлэг адуу шиг хэрэн тэнүүчлэхийн тулд цөл рүү явахыг үргэлж хүсдэг боловч хүний амьдралын замыг эрж хайхын тулд Канааны сайхан нутагт суурьшихыг хүсдэг хүмүүс ховорхон байдаг – сүү, бал урссан нутагт орсон үедээ тэд зөвхөн үүнийг эдлэхийг л бодохгүй гэж үү? Шуудхан хэлэхэд, Канааны сайхан нутгийн гадна хаа сайгүй цөл байдаг. Хүмүүс амрах газар луу орсон үедээ ч гэсэн өөрсдийн үүргээ биелүүлэх чадваргүй байдаг; тэд зүгээр л янхнууд биш гэж үү? Тэрхүү орчинд Бурхан чамайг төгс болгох боломжийг хэрвээ чи алдсан бол энэ нь чиний бүх насаараа гэмших зүйл байх болно; чи хэмжээлшгүй их харамсах болно. Чи Канаан нутгийг харсан боловч үүнийг эдэлж чадаагүй Мосе шиг хоосон гараа зангидан, харууслаар дүүрэн насан эцэслэх болно – тэр нь ичгүүртэй зүйл гэж чи бодохгүй байна уу? Бусдаар тохуурхагдах нь ичмээр зүйл гэж чи бодохгүй байна уу? Чи бусдаар доромжлуулах дуртай байна уу? Чамд өөрийнхөө төлөө сайн хийхээр чармайх зүрх сэтгэл байхгүй юу? Чи Бурханаар төгс болгуулсан хүндтэй агаад шулуун шударга хүн болохыг хүсэхгүй байна уу? Чи үнэхээр ямар нэгэн шийдэмгий байдал дутагдсан хүн мөн үү? Чи өөр бусад замаар явахыг хүсдэггүй боловч чи чамд зориулан Бурханы урьдчилан тодорхойлсон замаар явах ч бас дургүй байна уу? Чи Тэнгэрийн хүслийн эсрэг явж зүрхлэх үү? Чиний “ур чадвар” хэчнээн агуу байсан ч, чи үнэхээр Тэнгэрийг уурлуулж болно гэж үү? Бид өөрсдийгөө сайн мэдэж байх нь хамгийн сайн гэж Би итгэдэг – Бурханы үгийн жаахан өчүүхэн хэсэг л тэнгэр газрыг өөрчилж чадна, иймээс Бурханы нүдэнд эцэнхий жаахан хүн юу юм бэ?
Өөрийнхөө дадлага туршлагаас харахад чи Бурхантай хэдийчинээ их сөргөлдөнө, Бурхан чамд Өөрийн сүр жавхлант зан чанарыг төдийчинээ их харуулах ба Түүний чамд “гардуулах” гэсгээлт төдийчинээ хатуу ширүүн байх болно. Чи Түүнд хэдийчинээ дуулгавартай байна, Тэр чамайг төдийчинээ хайрлаж, хамгаалах болно. Бурханы зан чанар нь тамлах төхөөрөмж шиг байдгийн адилаар хэрвээ чи дуулгавартай байвал эсэн мэнд эрүүл саруул байх бөгөөд хэрвээ чи дуулгавартай байлгүй, харин үргэлж анхаарлын төвд байж, заль мэх гаргахыг хүсдэг бол Түүний зан чанар бүрхэг өдрийн нар мэт амархан өөрчлөгдөх болно; Тэр чамаас нуугдах ба чамд уур хилэнгээ харуулах болно. Энэ нь бас ус гэнэт эрчээ авч, ширүүн давалгаа долгиолох хүртэл, хэдэн бээр үргэлжилсэн цэлмэг тэнгэртэй, усны гадаргуу дээр мяралзсан цэнхэр давалгаатай зургаадугаар сарын цаг агаар шиг байдаг. Бурханы энэ зан чанараас үүдэн чи замбараагүй, дур зоргоороо авирлаж зүрхлэх үү? Ариун Сүнс өдрийн цагаар ажиллах үед тэд өөртөө итгэх итгэлээр дүүрэн байдаг боловч дараа нь Бурханы Сүнс хэзээ гэдгээ мэдэгдэлгүйгээр тэднийг гэнэт орхиж, шөнө тэднийг тайван бус, нойргүй болгож, Түүний Сүнсний алга болсон чиглэлийг нарийн бодоход хүргэдгийг ихэнх ах эгч нар өөрсдийн туршлагаасаа харсан. Гэхдээ ямартай ч тэд Түүний Сүнс хаашаа явсныг олж мэдэж чаддаггүй; Петр өөрийн Эзэн Есүсийг гэнэт дахин харахдаа туйлын баяртай байж, жолоогүй их баяр хөөртэйгээр хашхирч байсан үетэй адилаар Тэр тэдэнд хэзээ гэдгээ мэдэгдэлгүйгээр дахин харагддаг. Чи маш олон удаа үүнийг мэдэрчихээд мартаж чадлаа гэж үү? Бие махбодтой болж загалмайд цовдлогдон, дараа нь амилж, тэнгэр лүү дээш очсон Эзэн Есүс Христ үргэлж чамаас хэсэг зуур нуугддаг ба дараа нь хэсэг зуур чамд үзэгддэг. Тэр чиний зөв шударга байдлын улмаас чамд Өөрийгөө илчилдэг бөгөөд чиний нүглийн улмаас Тэр уурлаж, чамаас холдон явдаг, иймээс чи яагаад Түүнээс арай их гуйдаггүй юм бэ? Пентэкостоос хойш Эзэн Есүс Христ газар дээр өөр үүрэг даалгавартай болсон гэдгийг чи мэдээгүй гэж үү? Чиний мэддэг бүхэн нь Эзэн Есүс Христ бие махбодтой болж, газар дээр ирж, загалмайд цовдлогдсон хэмээх бодит баримт боловч чиний өмнө нь итгэдэг байсан Есүс ажлаа өөр нэгэнд аль хэдийн хариуцуулсан гэдгийг чи хэзээ ч мэдээгүй. Түүний ажил аль эрт дууссан болохоор Өөрийн ажлын өөр нэг хэсгийг хийхийн тулд Эзэн Есүс Христийн Сүнс газар дээр бие махбодтойгоор дахин ирсэн. Би энд нэг зүйлийг оруулмаар байна – та нар одоогоор энэ урсгалд байгаа хэмээх бодит баримтыг үл харгалзан, та нарын дундаас цөөхөн хэдэн хүн л энэ хүн бол Эзэн Есүс Христийн та нарт хайрласан Нэгэн гэдэгт итгэдэг гэж Би зүрхлэн хэлж чадна. Та нар Түүнд дуртай байхаа л мэддэг боловч Бурханы Сүнс газар дээр дахин нэгэнтээ ирсэн гэдгийг та нар хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд өнөөдрийн Бурхан бол мянга мянган жилийн өмнөх Есүс Христ юм гэдгийг та нар хүлээн зөвшөөрдөггүй. Ийм учраас та нар бүгд нүдээ анин алхаж байна гэж Би хэлдэг. Та нар зөвхөн хаана хүрэхээ л зөвшөөрдөг – та нар энэ талаар огтхон ч нухацтай байдаггүй. Энэ шалтгааны улмаас та нар үгэн дээрээ Есүст итгэдэг боловч өнөөдөр Бурханаар гэрчлэгдсэн Нэгнийг та нар илт эсэргүүцэж зүрхэлдэг. Чи тэнэг биш гэж үү? Өнөөдрийн Бурхан чиний алдаануудыг хайхардаггүй; Тэр чамайг ялладаггүй. Чи Есүст итгэдэг гэж хэлдэг, тэгвэл чиний Эзэн Есүс Христ чамайг зүгээр орхиж чадах байсан уу? Бурхан бол чиний сэтгэлээ уудалж эсвэл худлаа ярих газар гэж чи бодож байна уу? Чиний “Эзэн Есүс Христ” дахин нэгэнтээ Өөрийгөө илчлэхдээ Тэр одоо хэрхэн авирлаж байгаад чинь үндэслэн чамайг зөв шударга эсэхийг эсвэл хорон муу эсэхийг тодорхойлох болно. Ихэнх хүмүүс Миний хэлсэн “Миний ах эгч нар” хэмээх үгний талаар тодорхой үзэлтэй болдог; тэд Бурханы ажиллах арга зам өөрчлөгдөх болно гэж итгэдэг. Эдгээр хүмүүс зүгээр л үхлийг дуудаж байгаа биш гэж үү? Бурхан Сатаныг Бурхан Өөрөө хэмээн гэрчлэх үү? Чи зүгээр л Бурханыг яллаж байгаа биш гэж үү? Хэн нэгэн санаандгүй Бурхан Өөрөө мэтээр үйлдэж чадна гэж чи бодож байна уу? Хэрвээ чи энэ талаар үнэхээр мэдлэгтэй байсан бол чи өөрийн үзлийг бий болгохгүй. Библид дараах ишлэл байдаг: “бүх зүйлс түүний төлөө байдаг бөгөөд Түүгээр бүх зүйлс байдаг, олон хөвгүүдийг алдар руу авчирснаар тэр бол бидний эхлүүлэгч. ... энэ шалтгааны улмаас тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй юм.” Магадгүй чи эдгээр үгсийг Надаас илүү ойлгож байгаа ба тэр ч бүү хэл үүнийг чээжээр амархан уншиж чадах боловч энэ нь яг үнэндээ юу гэсэн үг болохыг чи ойлгодоггүй; чи Бурханд нүдээ анин итгэж байгаа биш гэж үү?
      Өмнөх үеийн хүмүүсийн дуусгаагүй замаар явж чадаж байгаа нь болон хэдэн мянган жилийн өмнөх Бурханы дахин илрэлтийг харж чадаж байгаа нь манай үеийнхэн ерөөгдсөн хэрэг гэж Би итгэдэг – бидний дунд энд байгаа Бурхан бас бүх зүйлийг дүүргэдэг. Чи энэ замаар явна гэж хэзээ ч бодож байгаагүй: Чи үүнийг хийж чадах уу? Энэ зам Ариун Сүнсээр шууд хөтлүүлдэг, энэ нь Эзэн Есүс Христийн долоо дахин эрчимжсэн Сүнсээр хөтлүүлдэг бөгөөд энэ нь чиний төлөө өнөөдрийн Бурханаар нээгдсэн зам юм. Хэдэн мянган жилийн өмнөх Есүс чиний өмнө дахин нэгэнтээ илрэн үзэгдэнэ гэж чи бүр хэзээ ч төсөөлж байгаагүй. Чи баярлахгүй байна уу? Хэн Бурхантай нүүр тулан уулзаж чадах вэ? Бид Бурханаар ивээгдэж, Түүгээр авахуулж болох учраас Бурханаас илүү их ерөөл хүлээн авахын тулд Би бүлгийнхээ төлөө ихэвчлэн залбирдаг боловч биднийг гэгээрүүлж, илүү агуу илчлэлийг харах боломжийг бидэнд олгохыг Бурханаас гуйн Би өөрсдийнхөө төлөө гашуун нулимс асгаруулсан үе тоо томшгүй олон байсан. Хүмүүс үргэлж ямар ч шийдвэргүйгээр, Бурханыг хуурахаар оролдож, махан биеэ анхаарах эсвэл нэр алдар эд хөрөнгөний төлөө тэмцэх явдал анхаарлынх нь төвд байгааг харах үед Миний зүрх сэтгэл өвдөхгүй байж яаж чадах юм бэ? Хүмүүс яаж ийм мэдрэмжгүй байж чаддаг байнаа? Миний хийдэг зүйл ямар ч үр жимс гаргадаггүй юу? Хэрвээ чиний хүүхдүүд бүгд тэрслүү, чамд ачлалтай биш, ямар ч мөс чанаргүй, зөвхөн өөрсдийгөө анхаардаг, чиний мэдрэмжийг хэзээ ч ойлгодоггүй бөгөөд өсөж том болсныхоо дараа чамайг гэрээсээ хөөн гаргасан бол тэр үед чамд ямар санагдах байсан бэ? Чи нулимсандаа норж, тэднийг өсгөхийн тулд төлсөн асар их төлөөсөө дурсан санагалзахгүй гэж үү? Ийм учраас Би Бурханд тоо томшгүй олон удаа залбирсан: “Хүндэт Бурхан минь! Таны ажилд Надад ямар нэгэн ачаа байгаа юу эсвэл үгүй юу гэдгийг зөвхөн Та л мэднэ. Миний үйлдэл Таны хүсэлтэй зохицохгүй байгаа ямар ч талбарт Та Намайг сахилгажуулж, Намайг төгс болгож, Намайг мэдлэгтэй болгодог. Танд тавих Миний цорын ганц хүсэлт бол Та эдгээр хүмүүсийг улам илүү хөдөлгөх, ингэснээр Та удалгүй алдрыг олж авч, эдгээр хүмүүс Танаар авахуулж, Таны ажил Таны хүслийг биелүүлж, Та Өөрийнхөө төлөвлөгөөг удалгүй дуусгаж болох юм.” Бурхан гэсгээлтээр дамжуулан хүмүүсийг байлдан дагуулахыг хүсдэггүй; Тэр үргэлж хүмүүсийг бурантагтай тэмээ шиг хөтлөхийг хүсдэггүй. Хүмүүс сахилга баттай байдлаар Түүний үг, ажлыг дуулгавартай дагаж, үүгээр дамжуулан Түүний хүслийг хангалуун болгохыг Тэр хүсдэг. Гэхдээ хүмүүс ямар ч ичгүүргүй байдаг ба тэд байнга Түүний эсрэг тэрсэлдэг. Бидний хувьд Түүнийг хангалуун болгох хамгийн энгийн замыг олох нь, өөрөөр хэлбэл Түүний бүх зохицуулалтыг дуулгавартай дагах нь хамгийн сайн гэж Би итгэдэг бөгөөд хэрвээ үүнийг үнэхээр биелүүлж чадах юм бол чи төгс болгуулах болно. Энэ нь амархан, баяр хөөртэй зүйл биш гэж үү? Бусад хүмүүс юу хэлж эсвэл бодож байгаад хэтэрхий их анхаарал хандуулалгүйгээр өөрийн явах ёстой замаар яв. Чиний ирээдүй, чиний хувь заяа өөрийн чинь гарт байгаа юу? Чи үргэлж зугтаж, дэлхий ертөнцийн замаар явахыг хүсдэг, гэхдээ чи яагаад зугтааж чаддаггүй юм бэ? Яагаад чи олон жилийн турш замын уулзвар дээр тээнэгэлзээд, дараа нь энэ замыг дахин нэгэнтээ сонгож авдаг юм бэ? Олон жилийн турш хэрэн тэнүүчилсний дараа чи өөрийгөө үл хайхран яагаад одоо энэ гэр лүү эргэж ирсэн юм бэ? Энэ нь зүгээр л чиний хувийн хэрэг явдал гэж үү? Энэ урсгалд байгаа та нарын хувьд хэрвээ чи үүнд итгэхгүй бол зүгээр л Миний хэлэхийг сонс: Хэрвээ чи явахаар төлөвлөж байгаа бол зүгээр л хүлээгээд Бурханы чамд зөвшөөрсөн зүйлийг хар, мөн Ариун Сүнс чамайг хэрхэн хөдөлгөдөгийг хар – үүнийг өөрөө мэдэрч туул. Шулуухан хэлэхэд, золгүй явдал амссан ч гэсэн чи үүнийг энэ урсгалд амсах ёстой бөгөөд хэрвээ зовлон байгааа бол чи энд өнөөдөр зовох ёстой, чи өөр хаа нэг тийшээ явж болохгүй. Чи үүнийг тодорхой харж байна уу? Чи хаашаа явах юм бэ? Энэ бол Бурханы захиргааны зарлиг. Бурханы хувьд энэ бүлэг хүмүүсийг сонгох нь утга учиргүй гэж чи бодож байна уу? Өнөөдрийн Бурханы ажилд, Тэр амархан уурладаггүй боловч хэрвээ хүмүүс Түүний төлөвлөгөөг тасалдуулахыг хүсвэл Тэр Өөрийн төрх байдлыг эгшин зуур өөрчилж, гэрэл гэгээтэй байснаа баргар болж хувирдаг. Иймээс тайвширч, Бурханы зохион байгуулалтанд захирагдаж, чамайг бүрэн дүүрэн болгохыг Түүнд зөвшөөрөхийг Би чамд зөвлөж байна. Энэ нь ухаалаг хүн байх цорын ганц арга зам юм.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.

No comments:

Post a Comment