18/11/2017

Төгс Хүчит Бурханы үг | Бурханд Итгэхдээ Шашны Зан Үйлд Биш Бодит Байдалд Анхаарлаа Хандуул

Төгс Хүчит Бурханы үг  |  Бурханд Итгэхдээ Шашны Зан Үйлд Биш Бодит Байдалд Анхаарлаа Хандуул
Бурханд Итгэхдээ Шашны Зан Үйлд Биш Бодит Байдалд Анхаарлаа Хандуул
         Танд хэдий шашны үйл байдаг вэ? Та хэдэн удаа Бурханы үгийг эсэргүүцэж өөрийнхөөрөө зүтгэж байсан бэ? Бурханы үүрч байгаа ачаанд анхаарал хандуулж, Түүний хүслийг үнэн голоосоо биелүүлэхийн тулд та хэдэн удаа Бурханы үгийг хэрэгжүүлж байсан бэ? Бурханы үгийг ойлгож түүнийг үйлдэл болго. Өөрийн үйлдэл, үйл хэрэгт зарчимтай бай; дүрэмд баригдаж эсвэл зөвхөн харуулахын тулд энэ байдаггүй. Харин, энэ нь Бурханы үгээр амьдарч, үнэнийг хэрэгжүүлэхийн нэр юм. Зөвхөн ийм хэрэгжүүлэлт Бурханыг баярлуулдаг. Бурханыг баярлуулах аливаа үйл нь дүрэм биш, харин үнэний хэрэгжүүлэлт юм.

        Зарим хүмүүс олны анхааралд байх дуртай байдаг. Өөрийн ах дүүс болон эгч нарын өмнө тэр Бурханд өртэй гэдэг ч ар хударгаар нь тэр үнэнийг хэрэгжүүлдэггүй, эсрэгээрээ шал өөр үйлдэл хийж байдаг. Ингэвэл тэдгээр шашны Фарисайчуудаас юугаараа ялгаатай гэж? Бурханыг үнэн голоосоо хайрладаг, үнэнтэй хүн бол Бурханд үнэнч нэгэн бөгөөд харин үүнийгээ ил гаргадаггүй. Тэр асуудал үүсэхэд үнэнийг хэрэгжүүлэхийг эрмэлзэхээс гадна өөрийн мөс чанарын эсрэг үйлддэггүй бас ярьдаггүй. Тэр асуудал үүсэхэд мэргэн ухаанаа гаргаж, ямар ч нөхцөлд өөрийн зарчимыг баримталдаг. Иймэрхүү хүн л жинхнээсээ үйлчилдэг нэгэн юм. Тэд өдөр хоногийг хөмсгөө зангидан санаа зовнисон байдалтай, дүр эсгэн, өрөвдөлтэй царайлж өнгөрүүлдэг. Ямар жигшмээр юм бэ! Хэрэв та түүнээс "Та Бурханд ямар өртэй юм бэ", Надад хэлээч!" гэж асуувал тэр хэлэх үггүй болдог. Хэрэв та Бурханд үнэнч бол, олон нийтийн дунд бүү ярь, харин өөрийн үйлдлээр Бурханд хайртайгаа илэрхийлж чин үнэнч сэтгэлээр түүнд залбир. Бурхантай харьцахдаа зөвхөн үгс ашиглаж байгаа хүмүүс бол цөм хоёр нүүртэнгүүд! Зарим нь бүр Ариун Сүнсний ямар ч хөдлөлгүйгээр залбирах бүртээ Бурханд өртэйгөө ярьж, нулимас унагадаг. Ийм хүмүүс шашны зан үйл болон ухагдахуунд автсан хүмүүс бөгөөд тэд тухайн зан үйл ухагдахуунд эзэмдүүлж, түүгээр амьдарч, тухайн үйлдэлд нь Бурхан баясдаг, хөнгөмсөг болон гунигт нулимасыг нь Бурхан таашаадаг гэж үргэлж итгэдэг. Ийм утгагүй зүйлсээс ямар сайн зүйл гарах вэ? Даруу байдлаа харуулахын тулд, зарим нь бусдын өмнө ямар ч хүч чадалгүй хурга адил зориуд зусарддаг. Хаанчлалын ард ийм байдалтай байж болох уу? Хаанчлалын ард цог золбоотой эрх чөлөөтэй, гэм зэмгүй, нээлттэй, үнэнч, хайр татам байх ёстой; тухайн хүн эрх чөлөөтэй амьдрах ёстой. Тэр элгэмсэг зан чанартай агаад нэр хүндтэй, иймд хаа ч явсан гэрч болох боломжтой; тэр Бурхан болон хүмүүсээр хайрлагддаг нэгэн. Сүсэг бишрэлд дөнгөж дадаж байгаа хүмүүст хэт олон гадны хэрэгжүүлэлт байдаг; тэд эхлээд хариуцал болон эвдрэлийн үеүдээр дамжих ёстой. Зүрхэндээ Бурханы талаар итгэл тээдэг хүмүүсийг гаднаас нь бусдаас ялгах боломжгүй, гэвч тэдний үйлдэл болон үйл хэрэг бусад хүмүүс магтууштай. Зөвхөн ийм хүмүүсийг Бурханы үгийг амьдран гаргаж байгаа гэж хэлж болно. Хэрэв та өдөр болгон энэ болон тэр хүнд сайн мэдээ түгээж, тэднийг аврал руу дагуулж байна гэж бодож байгаа бол, гэсэн атал та эцсийн эцэст дүрэм болоод номлолын дагуу амьдарч байгаа бол та Бурханыг алдаршуулж чадахгүй. Ийм байдалтай хүмүүс бол шашинлаг хүмүүс бөгөөд бас хоёр нүүртэнгүүд юм.

        Эдгээр шашинлаг хүмүүс цугларсан үедээ тэд "Эгч минь, эдгээр өдрүүдэд хэр байна?" гэж асуудаг. Тэр "Би Бурханд өртэй ба Түүний зүрхний хүслийг биелүүлж чадахгүй байна" гэж хариулдаг. Өөр нэг нь "Би ч бас, Би ч түүнд өртэй, түүнийг баярлуулж чадахгүй байна" гэж хэлдэг. Эдгээр цөөн хэдэн өгүүлбэр үгс нь тэднийг сэтгэлдээ өчүүхэн бодол тээж байгааг харуулдаг. Эдгээр үгс бол хамгийн ой гутам, хамгийн муухай нь юм. Ийм хүмүүсийн уг чанар Бурханыг эсэргүүцдэг. Бодит байдалд анхаарлаа хандуулдаг тэдгээр хүмүүс зүрх сэтгэл доторх бүх зүйлсээ уудлан ярьж, тэгэхдээ өөрсдийн зүрх сэтгэлээ бусдад нээж байдаг. Үүнд ганц худал зүйл, боловсон харьцаа эсвэл хоосон нөхөрсөг үгс гэж байхгүй. Тэд үргэлж шулуун шудрага байх ба энэ дэлхийн хууль дүрэмд захирагддаггүй. Ямар ч ухаалаг байдалгүй өөрийгөө бусдад үзүүлэх дуртай хүмүүс байна. Хэн нэгэн дуулах үед, савтай будаа нь шатсаныг ч анзааралгүй бүжиглэж эхэлдэг. Хүмүүсийн ийм байдал нь бурханлаг, хүндэтгэхээр биш, харин ч хэтэрхий хөнгөн хийсвэр юм. Эдгээр нь бүгдээрээ бодит байдлаас тасарсаныг нь илэрхийлнэ! Зарим нь цуглаж сүнсний амийн талаар ярилцдаг, тэд Бурханд өртэй талаараа ярьдаггүй ч, сэтгэл зүрхэндээ Түүнийг гэсэн үнэн хайрыг тээж байдаг. Таны Бурханд өртэй эсэх бусдад ямар ч хамаагүй, та Бурханд өртэй болохоос хүнд биш. Тиймээс та энэ талаар бусдад байнга ярих ямар хэрэгтэй гэж? Та бусдад харуулж үзүүлэхийн тулд биш, харин бодит байдал руу орохыг чухалчлах хэрэгтэй.

          Хүний гадар дээрх сайн үйл хэрэг юуг илтгэдэг вэ? Тэд бие махбодыг илтгэх ба хамгийн сайн гадаад хэрэгжүүлэлт амийг төлөөлдөггүй, харин зөвхөн таны хувь хүний зан чанарыг илэрхийлдэг. Хүний гадаад хэрэгжүүлэлт Бурханы хүслийг биелүүлж чадахгүй. Та байнга Бурханд өртэйгөө ярилаа ч, бусдыг амиар хангаж эсвэл Бурханыг хайрла хэмээн ятгаж чадахгүй. Таны энэ үйлдэлд Бурхан сэтгэл хангалуун байна гэж бодож байна уу? Та үүнийг Бурханы зүрхний хүсэл, сүнслэг хэмээн боддог, гэхдээ үнэн хэрэг дээрээ энэ бол мунхаглал. Та өөрт таатай, өөрийн хүсэж байгаа бүхнийг Бурхан хүсдэг гэж боддог. Танд таатай зүйл Бурханыхыг бас төлөөлж чадах уу? Хүний зан чанар Бурханыг төлөөлж чадах уу? Таны дуртай зүйлийг Бурхан жигшдэг, таны зуршлуудыг Бурхан жигшин голдог. Хэрэв та өртэй гэж бодож байвал Бурханы өмнө очоод одоо мөргө. Бусдад ярих ямар ч шаардлагагүй. Хэрэв та Бурханы өмнө залбирахгүй, харин бусдын анхаарлыг өөртөө татаад байвал та Бурханы зүрхний хүслийг биелүүлж байж таарах уу? Хэрэв таны үйлдэл зөвхөн өнгөн талдаа байдаг бол та хүмүүсээс хамгийн мунхаг нь юм байна. Ямар төрлийн хүн зөвхөн гаднаа сайн үйлдэл хийдэг мөртлөө бодит байдлаас зугтдаг байх вэ? Ийм хүмүүс бол хоёр нүүртэй Фарисайчууд, шашны хүмүүс! Хэрэв та гаднаа хэрэгжүүлж, өөрчлөлтгүй бол таны энэ хоёр нүүрт зан чанар улам ихсэнэ. Энэ хоёр нүүрт зан чанар ихсэх тусам, та Бурханыг эсэргүүцнэ, эцсийн эцэст ийм байдалтай хүмүүс гарцаагүй цөллөгдөнө.


         Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

No comments:

Post a Comment