20/10/2017

Төгс Хүчит Бурханы үг | Бурханы орших махан биеийн мөн чанар

Төгс Хүчит Бурханы үг | Бурханы орших махан биеийн мөн чанар
Бурханы орших махан биеийн мөн чанар
       Эхний бие махбод болсон Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан боловч тэдгээр жилүүдийн зөвхөн гурван жил хагаст л Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлсэн. Тэр ажиллаж байх цаг үедээ болон Өөрийн ажлаа эхлэхээс өмнө аль алинд нь Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан. Тэр Өөрийн энгийн хүн чанартаа гучин гурван жил хагас амьдарсан. Сүүлийн гурван жил хагасын туршид Тэр Өөрийгөө бие махбод болсон Бурхан гэдгийг илчилсэн. Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө Тэр жирийн, энгийн хүн чанартайгаар, Өөрийн бурханлаг чанарыг харуулалгүйгээр гарч ирсэн ба албан ёсоор Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлсний дараа л Түүний бурханлаг чанар илэрхийлэгдсэн. Эхний хорин есөн жилд Түүний амьдрал болоод ажил бүгдээрээ Тэр бол чин сэтгэлтэй хүн, махан биетэй хүний хүү байсныг харуулж байсан; учир нь Түүний үйлчлэл хорин есөн наснаас нь хойш л жинхэнээсээ эхэлсэн юм. Бие махбод болохын утга учир нь Бурхан махан биетэйгээр гарч ирж, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажилладаг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд, Тэр эхлээд энгийн хүн чанартай махан бие байх ёстой; энэ бол наад захын бүрдүүлэх ёстой зүйл. Үнэндээ, Бурхан бие махбод болохын утга санаа нь Бурхан махан биед амьдарч, ажилладаг, Өөрийн үнэн мөн чанартаа Бурхан махан бие болж, хүн болдог юм. Бие махбод болсон Түүний амьдрал ба ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнөх Түүний амьдрал. Тэр энгийн хүний гэр бүлд туйлын хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний амьдралын хэвшмэл ёс суртахуун, хуулийг дагаж, энгийн хүний хэрэгцээ (хоол, хувцас, орон байр, нойр), энгийн хүний сул талууд болон энгийн хүний сэтгэл хөдлөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, энэ эхний үе шатанд Тэр бурханлаг биш, бүхэлдээ энгийн хүн чанартайгаар амьдарч, энгийн хүний бүх үйл ажиллагааг эрхэлдэг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлсний дараах Түүний амьдрал. Тэр энгийн хүний бүрхүүлтэй энгийн хүн чанартай оршиж, гадна талдаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлэхгүй хэвээр байдаг. Гэсэн ч Тэр ганцхан Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ үед Түүний энгийн хүн чанар нь бүхэлдээ Түүний бурханлаг чанарын ажилд үйлчлэхийн төлөө оршдог; учир нь тэр үед Түүний энгийн хүн чанар нь Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлж чадах хэмжээнд хүртэл боловсорсон байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь Өөрийн энгийн хүн чанартайгаар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь энгийн хүн чанар болон бүрэн төгс бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Өөрийн амьдралын эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанартайгаар амьдардгийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бурханлаг ажлын бүрэн дүүрэн байдалтай хараахан тэнцүү биш буюу хараахан боловсроогүй байдаг; Түүний хүн чанар боловсорч гүйцэн, Өөрийн үйлчлэлийн үүргийг мөрөндөө үүрэх чадвартай болсны дараа л Тэр Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэхэд бэлэн болдог. Бие махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь энгийн хүн чанартай байхад харин хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь, Өөрийн ажлаа хийж, Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэх чадвартай болох учраас Өөрийн үйлчлэлээ үзүүлэх үеийн бие махбод болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг нь агуулсан амьдрал байна. Хэрвээ бие махбод болсон Бурхан, Өөрийн төрсөн мөчөөсөө Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхэлж, ер бусын тэмдэг, гайхамшгуудыг хэрэгжүүлсэн бол, Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан. Тиймээс Түүний хүн чанар нь Түүний бие махбодын мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байхгүй ба хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм байдлаар, Бурханы махан биеийн хүн чанар нь бие махбод болсон Бурханы махан биеийн дотоод чанар юм. “Бурхан махан биетэй болох үедээ Тэр бүрэн бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш” гэж хэлэх нь доромжлол юм, учир нь энэ нь боломжгүй байдал бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Тэр Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлсний дараа ч гэсэн, Түүний бурханлаг чанар нь Өөрийн ажлаа хийх үедээ хүний гадаад бүрхүүл дотор оршсоор байдаг; яг тэр үед энгийн махан бие дотор ажлаа хэрэгжүүлэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилгын төлөө Түүний хүн чанар үйлчилдэг. Иймээс ажлыг гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршиж байгаа бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш харин Түүний бурханлаг чанар ажиллаж байгаа боловч энэ нь Түүний хүн чанар дотор нуугдсан бурханлаг чанар юм; Түүний ажил нь мөн чанартаа Түүний хүн чанараар биш харин Түүний бүрэн бурханлаг чанараар хийгдэж байгаа. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махан бие юм. Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хүн хэлж болох юм, учир нь Бурхан, хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай бас түүнчлэн Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болсон. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас Тэрээр өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүн шиг хүний бүрхүүлтэй бүх хүмүүс дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүмүүсийн дундаас зөвхөн Тэр л бие махбод болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүтээгдсэн хүн билээ. Хэдий тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүн бол зөвхөн хүнээс өөр хэн ч биш, харин бие махбод болсон Бурхан бол өөр: Өөрийн махан биедээ Тэр зөвхөн хүн чанарыг агуулаад зогсохгүй, түүнээс ч илүүгээр бурханлаг чанарыг агуулж байдаг. Түүний хүн чанарыг Түүний махан биеийн гадаад төрхөөс болон Түүний өдөр тутмын амьдралаас харж болно, харин Түүний бурханлаг чанарыг мэдрэхэд хэцүү. Түүний бурханлаг чанар нь Түүнд хүн чанар байхад л зөвхөн илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адилаар ер бусын байдаггүй учраас үүнийг харахад хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч гэсэн, бие махбод болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Үнэндээ, Би энэ талаар маш удаан ярьсны дараа ч гэсэн, энэ нь та нарын дийлэнхийн хувьд учир битүүлэг хэвээр байгаа гэж Би таамаглаж байна. Энэ асуудал бол маш энгийн: Бурхан махан биетэй болсноос хойш, Түүний мөн чанар нь хүн чанар болоод бурханлаг чанарын хослол юм. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан гэж нэрлэдэг. 

      Есүсийн газар дээр амьдарсан амьдрал нь махан биеийн энгийн амьдрал байсан. Тэр Өөрийн махан биеийн энгийн хүн чанараар амьдарсан. Бурханы ажлыг хийж, Бурханы үгийг хэлж эсвэл өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах зэрэг тийм ер бусын зүйлсийг хийх Түүний эрх мэдэл нь, Түүнийг үйлчлэлээ эхлэх хүртэл харагдаагүй. Хорин есөн наснаас өмнөх, Өөрийн үйлчлэлээ эхлэхээс өмнөх Түүний амьдрал нь Тэр бол ердөө энгийн махан бие байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Үүний улмаас болон Тэр Өөрийн үйлчлэлийг хараахан эхлээгүй байсан учраас хүмүүс Түүнээс ямар ч бурханлаг байдлыг олж хараагүй, ердийн хүн, энгийн хүн гэдгээс өөрийг олж хараагүй, учир нь эхэндээ зарим хүмүүс Түүнийг Иосефийн хүү гэж итгэдэг байсан. Түүнийг бие махбод болсон Бурхан гэж хэлэх аргагүй байсан учраас Тэр бол жирийн хүний хүү гэж хүмүүс бодсон; Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэх явцдаа Тэр олон ид шидийг үзүүлж байхад хүртэл, ихэнх хүмүүс Түүнийг Иосефийн хүү гэж хэлсээр байсан, учир нь Тэр бол энгийн хүн чанарын гадаад бүрхүүлтэй Христ байсан юм. Түүний энгийн хүн чанар болон Түүний ажил нь хоёулаа, Бурхан махан биетэйгээр бүрмөсөн ирж, үнэхээр жирийн хүн болсныг баталж, Бурханы эхний бие махбодын ач холбогдлыг биелүүлэхийн төлөө оршиж байсан. Өөрийн ажлыг эхлэхээс өмнө Тэр энгийн хүн чанартай байсан нь, Тэрээр жирийн махан биетэй байсны нотолгоо байсан; дараа нь Тэр ажилласан нь мөн Тэр энгийн махан биетэй байсныг баталдаг, учир нь Тэр энгийн хүн чанартай махан биеэр тэмдэг, гайхамшгийг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж байсан билээ. Тэр ид шид үзүүлж чадаж байсны шалтгаан нь, Түүний махан бие нь Бурханы эрх мэдлийг агуулж байсан ба Бурханы Сүнс оршиж байсан махан бие байсны улмаас юм. Бурханы Сүнсний улмаас Тэр энэ эрх мэдлийг эзэмшиж байсан ба энэ нь Тэр махан бие биш байсан гэсэн үг биш. Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэхэд Түүнд хэрэгтэй байсан ажил, Түүний хүн чанарт нуугдсан Түүний бурханлаг чанарын илэрхийлэл байсан бөгөөд Тэр ямар ч тэмдэг үзүүлж эсвэл Өөрийн эрх мэдлийг хэрхэн харуулж байсан нь хамаагүй Тэр энгийн хүн чанартай хэвээр амьдарсан ба энгийн махан биетэй хэвээр байсан. Загалмай дээр цовдлогдсоныхоо дараа дахин амьдрах хүртлээ Тэр энгийн махан бие дотор оршиж байсан. Нигүүлсэл хайрлаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь бүгд Түүний үйлчлэлийн нэг хэсэг байсан бөгөөд бүгд Өөрийн энгийн махан биеэр хэрэгжүүлсэн Түүний ажил байсан. Цовдлогдохоосоо өмнө Тэр юу хийж байснаас үл хамааран, Тэр хэзээ ч Өөрийн бие махбодоосоо салаагүй. Тэр бол Бурхан Өөрөө байсан ба Бурханы ажлыг хийж байсан, гэсэн ч Тэр бие махбод болсон Бурханы махан бие байсан учраас, Тэр хоол идэж, хувцас өмсөж, энгийн хүний хэрэгцээтэй, энгийн хүний эрүүл ухаантай, энгийн хүний сэтгэхүйтэй байсан. Энэ бүхэн нь Тэр энгийн хүн байсны нотолгоо бөгөөд энэ нь бие махбод болсон Бурханы махан бие нь ер бусын биш харин энгийн хүн чанартай махан бие байсныг баталдаг. Түүний ажил нь Бурханы эхний бие махбодын ажлыг төгсгөж, эхний бие махбодын үйлчлэлийг хэрэгжүүлэх байсан. Бие махбод болохын ач холбогдол нь энгийн, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; энэ нь, Бурхан Өөрийн бурханлаг ажлыг хүн чанараараа хэрэгжүүлдэг ба тэгснээрээ Сатаныг ялдаг. Бие махбод болно гэдэг нь Бурханы Сүнс махан биетэй болдог өөрөөр хэлбэл Бурхан махан биетэй болдог гэсэн үг; махан биеэрээ хийж буй Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махан биеэр хийгдэж, махан биеэр илэрхийлэгддэг. Бурханы махан биеэс өөр хэн ч бие махбод болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш зөвхөн бие махбод болсон Бурханы энгийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан эхлээд ирэх үеэр, хэрвээ хорин есөн нас хүрэхээс нь өмнө Түүнд энгийн хүн чанар байгаагүй бол, хэрвээ Тэр төрөнгүүтээ л ид шидийг үзүүлж чадсан бол, хэрвээ Тэр ярьж сурангуутаа л тэнгэрийн хэлээр ярьж чадсан бол, хэрвээ газар дээр хөлөө анх тавих үеэсээ л Тэр энэ ертөнцийн асуудлуудыг ухан ойлгож, хүн болгоны бодол, санааг ялгаж чадаж байсан бол, Түүнийг энгийн хүн гэж нэрлэхгүй байх байсан бөгөөд Түүний махан биеийг хүний бие гэж нэрлэхгүй байх байсан юм. Хэрвээ Христийн хувьд ийм байсан бол, махан бие болсон Бурханы мөн чанар болоод утга учир бүгд алдагдах байсан. Тэр энгийн хүн чанарыг эзэмшиж байсан нь, Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг баталдаг; улмаар Тэр энгийн хүний өсөлтийн үйл явцыг дамжсан явдал нь Тэр энгийн махан биетэй байсан гэдгийг харуулдаг; цаашлаад Түүний ажил нь Тэр бол махан биетэй болсон Бурханы Үг, Бурханы Сүнс байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Ажилд нь хэрэгтэй байсан учраас л Бурхан махан биетэй болсон, өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махан биеэр, энгийн хүн чанараар хийх хэрэгтэй байдаг. Энэ нь “Үг нь махан бие болохын”, “Үг махан биетэйгээр гарч ирэхийн” урьдач нөхцөл бөгөөд энэ нь Бурханы хоёр бие махбодын ар дахь үнэн түүх юм. Есүсийн бүхий л амьдралыг гайхамшгууд дагалдаж, газар дээрх Өөрийн ажлынхаа төгсгөл хүртэл Тэр энгийн хүн чанарыг харуулаагүй, Түүнд энгийн хүний хэрэгцээ буюу сул талууд, хүний сэтгэл хөдлөл байгаагүй ба амьдралын үндсэн хэрэгцээ шаардагдаагүй эсвэл энгийн хүний бодол сэтгэхүй байгаагүй гэж хүмүүс итгэж болох юм. Тэд Түүнийг хүний хирээс хэтэрсэн сэтгэхүйтэй бөгөөд ер бусын хүн чанартай гэж л төсөөлдөг. Нэгэнт Тэр Бурхан учраас, Тэр энгийн хүмүүс шиг бодож,тэдэн шиг амьдрах ёсгүй ба зөвхөн жирийн хүн, жинхэнэ хүн л энгийн хүний бодлыг бодож, энгийн хүний амьдралаар амьдардаг гэж тэд итгэдэг. Эдгээр нь бүгд хүний санаа, хүний төсөөлөл бөгөөд энэ нь Бурханы ажлын анхдагч зорилтод харшилдаг. Энгийн хүний бодол нь энгийн хүний эрүүл ухаан болон энгийн хүн чанарт тусладаг; энгийн хүн чанар нь махан биеийн хэвийн чиг үүрэгт тусладаг; ба махан биеийн хэвийн чиг үүрэг нь махан биеийн энгийн амьдралыг бүхэлд нь боломжтой болгодог. Тийм махан биед ажилласнаар л Бурхан бие махбод болсон Өөрийн зорилгыг биелүүлж чадна. Хэрвээ бие махбод болсон Бурхан зөвхөн махан биеийн гадаад бүрхүүлийг л эзэмшиж, энгийн хүний бодлыг бодохгүй байвал, энэ махан бие нь жинхэнэ хүн чанарыг бүү хэл, хүний эрүүл ухааныг эзэмшихгүй. Хүн чанаргүй ийм махан бие нь, бие махбод болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэлийг хэрхэн биелүүлэх юм бэ? Энгийн сэтгэхүй нь хүний амьдралын бүх талуудад дэмжлэг үзүүлдэг; энгийн сэтгэхүйгүйгээр хүн, хүн байж чадахгүй. Өөрөөр хэлбэл, энгийн бодлуудыг боддоггүй хүн бол мэдрэлийн өвчтэй хүн юм. Тэгвэл хүн чанаргүй, зөвхөн бурханлаг чанартай Христийг, бие махбод болсон Бурханы бие гэж хэлж болохгүй. Тэгвэл, бие махбод болсон Бурханы бие хүн чанаргүй байж яаж болох юм бэ? Христэд ямар ч хүн чанар байхгүй гэж хэлэх нь доромжлол биш гэж үү? Энгийн хүмүүсийн эрхэлдэг бүх үйл ажиллагаа нь энгийн хүний сэтгэхүйийн ажиллагаанаас хамаардаг. Үүнгүйгээр, хүмүүс хэвийн бусаар авирлах болно; тэр ч бүү хэл тэд хар цагаан, сайн муугийн хоорондох ялгааг хэлж чадахаа болино; тэгээд тэдэнд хүний ёс зүй, ёс суртахууны зарчмууд байхгүй байх болно. Үүнтэй адилаар, хэрвээ бие махбод болсон Бурхан энгийн хүн шиг бодохгүй бол Тэр жинхэнэ бие махбод, энгийн бие махбод байж чадахгүй. Боддоггүй тийм махан бие нь бурханлаг ажлыг гүйцэтгэх чадваргүй байх болно. Тэр газар дээрх хүмүүстэй хамт амьдрах нь бүү хэл, махан биеийн энгийн үйл ажиллагааг ч явуулж чадахгүй байна. Ингэвэл бие махбод болсон Бурханы ач холбогдол, Бурхан махан биетэй ирэхийн гол мөн чанар алдагдах юм. Бие махбод болсон Бурханы хүн чанар нь, махан биеэр бурханлаг ажлаа явуулахын тулд оршдог; Түүний энгийн хүний бодол нь Түүний энгийн хүн чанар болоод Түүний бүх энгийн бие махбодын үйл ажиллагаанд тусладаг. Махан бие дэх Бурханы ажлыг дэмжихийн тулд Түүний энгийн хүний бодол оршдог гэж хэлж болно. Хэрвээ энэ махан бие нь энгийн хүний сэтгэхүйг эзэмшээгүй бол, Бурхан махан биеэр ажиллаж чадахгүй ба Түүний махан биеэр хийх хэрэгтэй зүйлс хэзээ ч биелэхгүй. Бие махбод болсон Бурхан энгийн хүний сэтгэхүйг эзэмшдэг ч гэсэн, Түүний ажил нь хүний бодолтой холилдохгүй, Тэр энгийн хүний бодлыг хэрэгжүүлснээр биш харин сэтгэл агуулсан хүн чанарыг эзэмшсэн урьдач нөхцөл дор энгийн сэтгэхүйтэй хүн чанартайгаар Өөрийн ажлаа хийдэг. Түүний махан биеийн бодол хичнээн сүртэй байх нь хамаагүй, Бурханы ажил нь логик буюу бодлын тамга тэмдгийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн сэтгэхүйгээр боловсруулагддаггүй, харин энэ нь Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх учиртай үйлчлэл бөгөөд үүний юу ч Түүний уураг тархиар боловсруулагддаггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний сэтгэхүйн үр дүн байгаагүй, хүний сэтгэхүйтэй ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулах ажил бол бие махбод болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүсэл зоригийн ажил биш, энэ нь Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил бөгөөд махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ. Иймээс бие махбод болсон Бурхан нь энгийн хүний сэтгэхүйг эзэмших ёстой, энгийн хүн чанарыг эзэмших ёстой, учир нь Тэр энгийн сэтгэхүйтэй хүн чанартайгаар Өөрийн ажлыг хэрэгжүүлэх ёстой билээ. Энэ бол бие махбод болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбод болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм. 

      Есүс ажлаа хэрэгжүүлэхээс өмнө, Тэр энгийн хүн чанартайгаар л амьдарч байсан. Тэр бол Бурхан гэдгийг хэн ч хэлж чадаагүй, Тэр бол бие махбод болсон Бурхан гэдгийг хэн ч мэдээгүй; хүмүүс Түүнийг маш жирийн хүн гэж л мэдэж байсан. Түүний үнэхээр жирийн, энгийн хүн чанар нь Бурхан махан биетэй болсны нотолгоо байсан бөгөөд Нигүүлслийн эрин үе нь Сүнсний ажлын эрин үе биш харин бие махбод болсон Бурханы ажлын эрин үе байсан. Энэ нь, Бурханы Сүнс бүхэлдээ махан биетэй болсны нотолгоо байсан ба бие махбод болсон Бурханы эрин үед Түүний махан бие нь Сүнсний бүх ажлыг гүйцэтгэдэг. Энгийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махан бие бөгөөд энгийн хүн чанарыг, энгийн мэдрэмжийг, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махан бие болдог гэсэн үг; ний нуугүй хэлэхэд, энэ нь Бурхан Өөрөө энгийн хүн чанартай махан биед оршиж, үүгээр дамжуулан Өөрийн бурханлаг ажлаа илэрхийлэх үед болдог—энэ нь биеллээ олсон буюу бие махбод болсон гэсэн үг юм. Тэр эхний удаад бие махбод болох үед, Түүний ажил нь золин аврах явдал байсан учраас өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Бурханы хувьд чухал шаардлагатай байсан. Бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Тэрээр энэрэнгүй, өршөөнгүй байх хэрэгтэй байсан. Цовдлогдохоосоо өмнө Түүний хийсэн ажил нь өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах байсан буюу нүгэл болоод бузар муухайгаас хүнийг аврах Түүний авралыг зөгнөж байсан. Энэ нь Нигүүлслийн эрин үе байсан учраас, өвчтэй хүмүүсийг эдгээх нь Түүний хувьд чухал байсан, тиймээс тухайн эрин үе дэх нигүүлслийн бэлгэдэл болох гайхамшиг, тэмдгүүдийг үзүүлсэн; учир нь Нигүүлслийн эрин үе нь, хүмүүсийн Есүст итгэх итгэлийн бэлгэ тэмдэг болох энх тайван, баяр баясал, материаллаг ерөөлөөр бэлгэдсэн нигүүлслийн соёрхол дээр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, нигүүлслийг соёрхох нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн махан биеийн төрөлхийн чадвар байсан ба тэдгээр нь махан биед биеллээ олсон Сүнсний ажил байсан юм. Гэвч тийм ажлаа хийж байх явцдаа Тэр махан биед амьдарч байсан, Тэр махан биеэс илүү гараагүй. Тэр анагааж эдгээх ямар үйл хийсэн нь хамаагүй, Тэр энгийн хүн чанарыг эзэмшиж байсан бөгөөд энгийн хүний амьдралаар амьдарсаар байсан. Бие махбод болсон Бурханы эрин үед махан бие нь Сүнсний бүх ажлыг хэрэгжүүлдэг гэж Миний хэлдгийн шалтгаан нь, Тэр ямар ч ажил хийлээ гэсэн Тэр үүнийгээ махан биеэр хийсэн билээ. Гэвч Түүний ажлын улмаас, хүмүүс, Түүний махан бие нь бүхэлдээ бие махбодын мөн чанартай гэж үзээгүй, учир нь энэхүү махан бие нь гайхамшгийг үзүүлж, зарим онцгой мөчүүдэд махан биеэс даван гарсан зүйлсийг хийж байсан. Мэдээж, Түүнийг Өөрийн үйлчлэлээ эхэлсний дараа л, дөчин өдрийн турш сорилтонд орсон эсвэл уулан дээр хувирч өөрчлөгдсөн гэх мэтийн энэ бүх явдал тохиолдсон. Иймээс Есүсийн хувьд, Бурхан бие махбод болохын утга учир бүрэн биелээгүй харин зөвхөн хагас биелсэн. Өөрийн ажлаа эхлэхээс өмнө махан биед амьдарсан Түүний амьдрал нь бүх талаараа энгийн байсан. Өөрийн ажлаа эхэлсний дараа Тэр зөвхөн Өөрийн махан биеийн гадаад бүрхүүлийг хадгалсан. Түүний ажил нь бурханлаг чанарын илэрхийлэл байсан учраас энэ нь махан биеийн энгийн чиг үүргүүдээс даван гарсан. Эцсийн эцэст, бие махбод болсон Бурханы бие нь, мах, цуснаас бүрдсэн хүнийхээс ялгаатай байсан. Мэдээж, Түүний өдөр тутмын амьдралд бусдын адилаар хоол, хувцас, нойр, орон байр шаардлагатай байсан, Түүнд бүх энгийн хэрэгцээ байсан ба энгийн хүнтэй адилаар эрүүл ухаантай ба бодож, тунгааж байсан. Түүний хийсэн ажил хүний чадлаас давсан байсныг үл тооцон хүмүүс Түүнийг энгийн хүн гэж үзсээр байсан. Үнэндээ, Тэр юу ч хийсэн бай хамаагүй, Тэр жирийн, энгийн хүн чанартай амьдарсан ба Тэр ажлаа хэрэгжүүлж байсан учраас бусад энгийн хүмүүсийг бодвол, Түүний эрүүл ухаан тун энгийн, Түүний бодол нь нэн тодорхой байсан. Бие махбод болсон Бурханы хувьд ийм байдлаар бодож, эргэцүүлэх нь чухал байсан, учир нь эрүүл ухаан нь маш энгийн, бодол нь маш тодорхой байдаг махан биеэр бурханлаг ажил илэрхийлэгдэх хэрэгтэй байсан—зөвхөн ийм байдлаар л Түүний махан бие нь бурханлаг ажлаа илэрхийлж чадах юм. Есүсийн газар дээр амьдарсан гучин гурван жил хагасын туршид, Тэр Өөрийн энгийн хүн чанарыг хадгалсан боловч Түүний гурван жил хагасын үйлчлэлийн ажлын улмаас хүмүүс Түүнийг маш гайхамшигтай бөгөөд Тэрээр өмнөхөөсөө хамаагүй илүү ер бусын болсон гэж бодсон. Бодит байдал дээр, Есүсийн энгийн хүн чанар нь Түүнийг үйлчлэлээ эхлэхээс өмнө нь ч, дараа нь ч өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн; Түүний хүн чанар нь цаг ямагт адилхан байсан боловч Түүний Өөрийн үйлчлэлээ эхлэхийн өмнөх ба эхэлсний дараах ялгааны улмаас Түүний бие махбодтой холбоотой хоёр янзын үзэл бодол гарч ирсэн. Хүмүүс юу гэж бодож байсан нь хамаагүй, бие махбод болсон Бурхан Өөрийн анхдагч, энгийн хүн чанарыг бүхий л хугацаанд хэвээр хадгалсан, учир нь Бурхан нэгэнт бие махбод болсон болохоор Тэр махан биед, энгийн хүн чанартай махан биед амьдарсан. Тэр Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран, Түүний махан биеийн энгийн хүн чанарыг арилгаж болохгүй, учир нь хүн чанар бол махан биеийн үндсэн мөн чанар билээ. Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээс өмнө Түүний махан бие бүхэлдээ энгийн хэвээр байж, жирийн хүний үйл ажиллагааг гүйцэтгэж байсан; Тэрээр ердөө ч ер бусын байдлаар гарч ирээгүй, ямар ч гайхалтай тэмдэг үзүүлээгүй. Тэр үед Тэрээр Бурханыг шүтдэг маш энгийн хүн байсан, гэсэн ч Түүний эрэл хайгуул нь өөр ямар ч хүнийхээс илүү үнэнч, илүү чин сэтгэлийн байсан билээ. Ингэж л Түүний тун энгийн хүн чанар илэрхийлэгдэж байсан юм. Өөрийн үйлчлэлээ явуулахаас өмнө Тэр огтхон ч ажиллаагүй учраас, хэн ч Түүний ялгамж чанарын талаар мэдэж байгаагүй, Түүний махан бие нь бусад бүх хүнийхээс өөр гэдгийг хэн ч хэлж чадаагүй, учир нь Тэр нэг ч ид шид үзүүлээгүй, Бурханы ажлын өчүүхэн хэсгийг ч хийгээгүй байсан. Гэсэн хэдий ч, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсний дараа, Тэр энгийн хүн чанарын гадаад бүрхүүлээ хадгалж, энгийн хүний эргэцүүлэлтэйгээр амьдарсан боловч Тэр Бурханы Өөрийн ажлыг хийж эхлэн, мах цуснаас бүрдсэн, үхэх үйлтэй хүмүүсийн хийж чадахааргүй Христийн үйлчлэлийг өөртөө авсан учраас, Түүнд энгийн хүн чанар байхгүй бөгөөд бүрэн энгийн махан бие биш, харин бүрэн бус махан бие гэж хүмүүс үзсэн. Түүний хэрэгжүүлсэн ажлын улмаас хүмүүс, Тэр бол энгийн хүн чанаргүй, махан бие дэх Бурхан гэж хэлсэн юм. Энэ нь алдаатай ойлголт, учир нь хүмүүс Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг ухаараагүй. Энэхүү буруу ойлголт нь, Бурханы махан биеэр хийсэн ажил нь энгийн хүн чанартай махан биеэр илэрхийлэгдсэн, бурханлаг ажил байснаас үүсэн гарсан. Бурхан махан биеэр хувцаслаж, махан бие дотор оршиж, хүн чанартайгаар хийсэн Түүний ажил нь Түүний хүн чанарын энгийн байдлыг бүрхэгдүүлсэн. Энэ учир шалтгааны улмаас хүмүүс Бурханд хүн чанар байхгүй гэж итгэсэн. 

       Анх Бие махбод болсон Бурхан бие махбод болсон ажлаа дуусгаагүй; Тэр ердөө ажлын эхний үе шатыг биелүүлсэн ба үүнийг Бурхан махан биеэр хийх хэрэгтэй байсан. Иймээс, Бурхан бие махбод болох ажлыг дуусгахын тулд Бурхан дахин нэг удаа махан биетэйгээр эргэн ирж, махан биеийн энгийн байдал, бодтойгоор амьдран харуулж байгаа, өөрөөр хэлбэл Бурханы Үгийг бүрэн энгийн, жирийн махан биеэр илэрхийлж, тэгснээрээ Түүний махан биеэр хийж чадалгүй орхисон ажлыг гүйцээх юм. Бие махбод болсон Бурханы хоёр дахь махан бие нь мөн чанараараа эхнийхтэй адил боловч эхнийхээсээ бүр илүү бодитой, бүр илүү энгийн байна. Үүний үр дүнд, хоёр дахь бие махбод болсон Бурханы зовлон эхнийхээс илүү их байх боловч энэхүү зовлон нь махан бие дэх Түүний үйлчлэлийн үр дүн бөгөөд энэ нь ялзарсан хүний зовлонгоос өөр байдаг. Энэ нь мөн Түүний махан биеийн энгийн байдал болон бодтой байдлаас урган гардаг. Тэр Өөрийн үйлчлэлийг тун энгийн бодтой махан биеэр хэрэгжүүлдэг учраас махан бие нь асар их зовлон зүдгүүрийг туулах ёстой. Энэхүү махан бие нь хэдий чинээ энгийн бодтой байна, Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэхдээ Тэр төдий чинээ их зовох болно. Бурхан, огтхон ч ер бусын биш маш энгийн махан биеэр ажилладаг. Түүний махан бие нь энгийн бөгөөд хүнийг аврах ажлыг мөрөндөө үүрэх ёстой учраас Тэр ер бусын махан биеэс ч илүү ихээр зовдог—энэ бүх зовлон нь Түүний махан биеийн бодтой, энгийн байдлаас урган гардаг. Өөрсдийн үйлчлэлээ хэрэгжүүлэх явцдаа бие махбодтой хоёр Бурханы туулсан зовлонгоос хүн, бие махбод болсон Бурханы махан биеийн мөн чанарыг харж болно. Махан бие нь хэдий чинээ энгийн байна, ажлаа хийх явцдаа Тэр төдий чинээ их зовлон бэрхшээлийг туулах ёстой; ажлыг хийж буй махан бие нь хэдий чинээ бодтой байна хүмүүсийн үзэл төдий чинээ хатуу ширүүн байна, мөн төдий чинээ их аюул Түүнд тохиолдох магадлалтай юм. Түүнээс гадна махан бие нь хэдий чинээ бодтой байна мөн махан бие нь энгийн хүний хэрэгцээ, мэдрэмжийг хэдий чинээ их эзэмшиж байна, Тэр махан бие дэх Бурханы ажлыг хийх төдий чинээ чадвартай байна. Загалмай дээр цовдлогдсон зүйл нь Есүсийн махан бие байсан, Тэр Өөрийн махан биеийг нүглийн тахил болгон өгсөн; энгийн хүн чанартай махан биеийн тусламжтайгаар Тэр Сатаныг ялж, хүнийг цовдлолоос бүрэн аварсан. Мөн бүрэн төгс махан бие болохын хувьд, хоёр дахь бие махбод болсон Бурхан нь байлдан дагуулах ажлыг гүйцэтгэж, Сатаныг ялна. Бүхэлдээ энгийн, бодтой махан бие л байлдан дагуулах ажлыг бүрэн хэрэгжүүлж, хүчирхэг гэрчлэл хийж чадна. Өөрөөр хэлбэл, хүнийг байлдан дагуулах ажил [a] нь ер бусын ид шид, илчлэлтээр дамжуулж биш харин махан бие дэх Бурханы бодтой, энгийн байдлаар дамжуулан үр нөлөөтэй болдог. Бие махбод болсон энэ Бурханы үйлчлэл нь ярих бөгөөд ингэснээрээ хүнийг байлдан дагуулж, төгс болгох юм; өөрөөр хэлбэл, махан биед биеллээ олсон Сүнсний ажил буюу махан биеийн үүрэг нь ярих ба ингэснээр хүнийг бүрэн байлдан дагуулж, илчилж, төгс болгож, таягдах билээ. Иймээс, байлдан дагуулах ажлыг хийснээр л, махан бие дэх Бурханы ажил бүрэн биелэх болно. Эхний авралын ажил нь бие махбод болсон Бурханы ажлын ердөө эхлэл байсан; байлдан дагуулах ажлыг хийх махан бие нь бие махбод болох Бурханы бүх ажлыг гүйцээх болно. Хүйсийн тухайд нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй байдаг; үүнд Бурхан бие махбод болохын утга учир биелсэн. Энэ нь Бурханы талаарх хүний буруу үзлийг арилгадаг: Бурхан эрэгтэй, эмэгтэй аль аль нь болж чадах ба бие махбод болсон Бурхан мөн чанартаа хүйсэнд хамаарахгүй юм. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн ба Тэр хүйсийг ялгаварладаггүй. Ажлын энэ үе шатанд Бурхан гайхамшиг, тэмдгүүдийг үзүүлэхгүй, иймээс энэхүү ажил нь үгийн тусламжтайгаар л үр дүндээ хүрэх болно. Цаашлаад энэ удаа, бие махбод болсон Бурханы ажил нь өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин ярьснаараа хүнийг байлдан дагуулах өөрөөр хэлбэл, бие махбод болсон энэхүү Бурханы махан биеийн эзэмшсэн төрөлхийн чадвар бол үг хэлэх, хүнийг байлдан дагуулах бөгөөд өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш юм. Энгийн хүн чанар дахь Түүний ажил нь ид шидийг үзүүлэх биш, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин ярих бөгөөд иймээс бие махбод болсон Бурханы хоёр дахь махан бие нь хүмүүст эхнийхээсээ хамаагүй илүү энгийн мэт харагддаг. Бие махбод болсон Бурхан бол худлаа биш гэдгийг хүмүүс хардаг; гэвч бие махбод болсон энэхүү Бурхан нь бие махбод болсон Есүсээс өөр бөгөөд Тэд хоёулаа бие махбод болсон Бурхан хэдий ч, Тэд бүхэлдээ адилхан биш. Есүс энгийн хүн чанарыг, жирийн хүн чанарыг эзэмшсэн байсан боловч Түүнийг олон гайхамшиг, тэмдгүүд дагалдаж байсан. Энэ удаад Бие махбод болсон Бурханы хувьд, хүний нүд ямар ч гайхамшиг, тэмдгүүдийг харахгүй, өвчтэйг эдгээхгүй, чөтгөрийг зайлуулахгүй, далай дээр алхахгүй, дөчин өдрийн турш мацаг барихгүй... Тэр Есүсийн хийсэнтэй адил ажлыг хийхгүй, энэ нь Түүний махан бие мөн чанараараа Есүсийнхээс өөр учраас биш, харин өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Түүний үйлчлэл биш учраас юм. Тэр Өөрийн ажлыг сүйтгэдэггүй, Өөрийн ажилд саад учруулдаггүй. Нэгэнт Тэр Өөрийн бодит үгээрээ хүнийг байлдан дагуулах учраас, ид шидээр түүнийг эзэмдэх хэрэггүй ба ингэснээр энэ үе шат нь бие махбод болох ажлыг төгсгөх юм. Өнөөдөр чиний харж буй бие махбод болсон Бурхан бол бүхэлдээ махан бие бөгөөд Түүний тухайд ер бусын зүйл огт байхгүй. Тэр бүхэлдээ махан биетэй байснаараа, бусадтай адил өвчин тусдаг, бусдын адилаар хоол, хувцас хэрэгтэй байдаг. Хэрвээ энэ удаад бие махбод болсон Бурхан ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол, хэрвээ Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж эсвэл нэг үгээр үхүүлж чадаж байсан бол байлдан дагуулах ажил хэрхэн явагдах байсан бэ? Энэхүү ажил нь харь үндэстэнд хэрхэн түгэх байсан бэ? Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Нигүүлслийн эрин үеийн ажил буюу золин аврах ажлын эхний алхам байсан, одоо Бурхан хүнийг цовдлолоос аварчихсан учраас Тэр цаашид тэрхүү ажлыг хийхгүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд “Бурхан”, өвчтэйг эдгээн, чөтгөрийг зайлуулж, хүний төлөө цовдлогдсон Есүстэй адилханаар гарч ирсэн бол, хэдийгээр энэ нь Библи дэх Бурханы дүрслэлтэй адилхан байж хүн хүлээн зөвшөөрөхөд амархан байх байсан ч, энэ нь мөн чанартаа Бурханы Сүнс биш, харин муу сүнс орсон махан бие байх юм. Учир нь Өөрийн аль хэдийн дуусгасан зүйлээ хэзээ ч давтдаггүй нь Бурханы ажлын зарчим билээ. Ийм учраас хоёр дахь бие махбод болсон Бурханы ажил нь эхний махан биеийн ажлаас өөр байна. Эцсийн өдрүүдэд Бурхан энгийн, жирийн махан биетэйгээр байлдан дагуулах ажлаа биелүүлдэг; Тэрээр өвчтэйг эдгээхгүй, хүний төлөө цовдлогдохгүй харин гагцхүү махан биеэр үг хэлж, махан биеэр хүнийг байлдан дагуулна. Зөвхөн тийм махан бие л бие махбод болсон Бурханы махан бие юм; зөвхөн тийм махан бие л Бурханы махан биеийн ажлыг гүйцээж чадна. 

       Энэ үе шатанд бие махбод болсон Бурхан зовлонг туулж эсвэл Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж байсан ч гэсэн, Тэр бие махбод болохын утга учрыг биелүүлэхийн төлөө үүнийг хийж байдаг, учир нь энэ бол Бурханы сүүлчийн махан бие юм. Бурхан ердөө хоёр удаа л бие махбодтой болж чадна. Гурав дахь удаа гэж байхгүй. Эхний бие махбод нь эрэгтэй байсан, хоёр дахь нь эмэгтэй, иймээс Бурханы махан биеийн дүр төрх хүний санаанд биелнэ; түүнчлэн, хоёр удаа бие махбод болсон нь махан биеэр хийх Бурханы ажлыг аль хэдийн дуусгасан. Эхний удаад бие махбод болсон Бурхан, бие махбод болохын утга учрыг биелүүлэхийн тулд энгийн хүн чанарыг эзэмшиж байсан. Энэ удаа Тэр мөн л энгийн хүн чанарыг эзэмшдэг боловч энэхүү бие махбодын утга учир нь ялгаатай. Энэ нь илүү гүн гүнзгий бөгөөд Түүний ажил нь илүү гүн ач холбогдолтой. Бурхан дахин махан биетэй болсны шалтгаан нь бие махбод болохын утга учрыг биелүүлэхийн тулд билээ. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг, бие махбод болохын бүхий л утга учрыг бүрмөсөн дуусгасан үед Бурханы махан бие дэх ажил дуусах ба цаашид махан биеэр хийгдэх ажил байхгүй болох юм. Тиймээс, одооноос эхлээд Өөрийн ажлаа хийхийн тулд Бурхан хэзээ ч махан биед ирэхгүй. Зөвхөн хүн төрөлхтнийг аварч, төгс болгохын тулд Бурхан бие махбод болох ажлыг хийдэг. Өөрөөр хэлбэл, ажлынхаа төлөө гэдгээс өөрөөр, Бурхан махан биед ирэх нь ердөө ч хэвийн зүйл биш. Ажиллахын тулд махан биед ирснээр, Бурхан бол махан биетэй, энгийн хүн, жирийн хүн, гэсэн ч Тэр дэлхий дээр ялгуусанаар хаанчилж, Сатаныг ялж, хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадна гэдгийг Тэр Сатанд харуулдаг! Сатаны ажлын зорилго нь хүн төрөлхтнийг ялзруулах байхад Бурханы зорилго нь хүн төрөлхтнийг аврах юм. Сатан хүнийг ёроолгүй ангалд урхинд оруулдаг байхад Бурхан хүнийг үүнээс авардаг. Сатан бүх хүмүүсээр өөрийгөө шүтүүлдэг, харин Бурхан тэднийг Өөрийн ноёрхолдоо оруулдаг, учир нь Тэр бол бүтээлийн Эзэн билээ. Энэ бүх ажил нь бие махбод болсон Бурханы хоёр биеэр дамжуулж явагдсан. Түүний махан бие бол мөн чанартаа хүн чанар болоод хүн чанарыг эзэмшдэг бурханлаг чанарын нэгдэл юм. Иймээс бие махбод болсон Бурханы махан биегүйгээр Бурхан хүн төрөлхтнийг аврах үр дүндээ хүрч чадахгүй бөгөөд Түүний махан биеийн энгийн хүн чанаргүйгээр, махан бие дэх Түүний ажил амжилттай болж мөн л чадахгүй. Бие махбод болсон Бурханы мөн чанар нь Тэр энгийн хүн чанарыг эзэмших ёстой байдаг; учир нь тэгэхгүй бол энэ нь бие махбод болох Бурханы анхдагч санаатай харшлах юм. Бие махбод болох ажлын утга учир нь Есүсийн ажилд бүрэн биелээгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Үг бүхэлдээ махан бие болоогүй юм. Есүсийн хийсэн зүйл нь махан бие дэх Бурханы ажлын ердөө нэг хэсэг байсан; Тэр зөвхөн золин аврах ажил хийсэн ба хүнийг бүрмөсөн олж авах ажлыг хийгээгүй. Энэ учир шалтгааны улмаас, Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа махан бие болсон. Ажлын энэ үе шат нь мөн энгийн махан биеэр хийгддэг, хүн чанар нь хамгийн ер бусын биш, тун энгийн хүнээр хийгддэг. Өөрөөр хэлбэл, Бурхан бүрэн төгс хүн болсон ба энэ нь уг ажлыг хэрэгжүүлж байгаа Бурханы ялгамж чанартай хүн, бүрэн төгс хүн, бүрэн төгс махан бие юм. Хүний нүдээр Тэр бол огтхон ч ер бусын биш махан бие бөгөөд томоохон хурлын танхимд шашны талаарх дотоод үнэнийг илчлэх нь бүү хэл, ямар ч гайхамшигт тэмдэг үзүүлдэггүй, ямар ч ид шид үзүүлдэггүй, тэнгэрийн хэлээр ярьж чаддаг маш энгийн хүн билээ. Бие махбод болсон Бурханы хоёр дахь махан биеийн ажил нь хүмүүст эхнийхтэй тун адилгүй харагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт харагддаг ба эхний махан биеийн ажлын юу ч энэ удаа харагдахгүй. Хэдийгээр бие махбод болсон Бурханы хоёр дахь махан бие нь эхнийхээсээ ялгаатай ч, Тэдний эх сурвалж нэг биш буюу адилхан биш гэдгийг энэ нь батлахгүй. Тэдний эх сурвалж адилхан эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш харин махан биеэр хийгдэж байгаа ажлын шинж чанараас хамаарна. Өөрийн ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбод болсон ба хоёуланд нь бие махбод болсон Бурханы ажил шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг урин залсан; Бурханы эдгээр бие махбод нь нэг нэгийгээ харилцан нөхдөг. Энэ хоёр махан бие үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр таньж мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний эсвэл хүний сэтгэхүйн чадавхаас хэтэрсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд адилхан, учир нь Тэдний ажил нэгэн ижил Сүнснээс үүсдэг. Бие махбод болсон Бурханы хоёр махан бие ижил эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг, Тэдний төрсөн эрин үе ба газар эсвэл бусад тиймэрхүү хүчин зүйлээр шинжиж болохгүй, харин Тэднээр илэрхийлэгдсэн бурханлаг ажлаар л шинжиж болно. Бие махбод болсон Бурханы хоёр дахь махан бие нь Есүсийн хийж байсан ажлын алийг ч хийхгүй, учир нь Бурханы ажил тогтсон журмыг мөрддөггүй харин энэ нь үргэлж шинэ замыг нээдэг. Бие махбод болсон Бурханы хоёр дахь махан бие нь хүмүүсийн сэтгэл дэх эхний махан биеийн талаарх сэтгэгдлийг гүнзгийрүүлж, бэхжүүлэхээр зориогүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрэм, журмыг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахыг зорьсон. Бурханы ажлын ямар ч тусгаар үе шат нь хүнд Түүний талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; тус бүрдээ бүхэл биш харин зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгч чадна. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч гэсэн, хүний ойлголтын хязгаарлагдмал чадварын улмаас Бурханы талаарх түүний мэдлэг хагас хугас хэвээр үлдсэн. Хүний хэлийг ашиглан Бурханы зан чанарыг бүхэлд нь дамжуулах нь боломжгүй юм; Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж хичнээн чадахгүй вэ? Тэр Өөрийн энгийн хүн чанарын халхавч дор махан биеэр ажилладаг ба хүн Түүний бие махбодын бүрхүүлээр биш харин Түүний бурханлаг чанарын илэрхийллээр нь л Түүнийг мэдэж чадна. Өөрийн олон янзын ажлын тусламжтайгаар Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махан биед ирсэн ба Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм байдлаар л хүн, махан бие дэх Бурханы ажлын талаар бүрэн мэдлэгтэй болох ба цорын ганц үзэлд хязгаарлагдахгүй. Хэдийгээр бие махбод болсон Бурханы хоёр махан бие ялгаатай ч, махан биеийн мөн чанар болоод Тэдний ажлын эх сурвалж нь адилхан; Тэд ердөө ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд байсан ба хоёр өөр эрин үед гарч ирсэн юм. Ямар ч байсан, бие махбод болсон Бурханы махан бие нь ижил мөн чанарыг болон ижил гарал үүслийг хуваалцдаг—энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ.

     Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. 

No comments:

Post a Comment