Библийн талаар (1) |
Бурханд итгэх итгэлийн тухайд Библид хэрхэн хандах ёстой вэ? Энэ бол зарчмын асуулт юм. Яагаад бид энэ асуултыг ярилцаж байна вэ?
Учир нь ирээдүйд чи сайн мэдээг түгээж, Хаанчлалын эрин үеийн ажлыг өргөжүүлэх болно, тиймд Бурханы өнөөдрийн үгийг зүгээр л ярьж чаддаг байх нь хангалтгүй юм. Түүний ажлыг өргөжүүлэхийн тулд чи хүмүүсийн хуучин шашны үзэл болоод итгэл бишрэлийн хуучин арга барилыг шийдвэрлэж, тэднийг бүрмөсөн итгүүлж чаддаг байх нь илүү чухал бөгөөд тухайн цэгт хүрэх нь Библитай холбогдолтой. Олон жилийн туршид хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван үндсэн шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь муу гаж урсгал, тэрс үзэл ба хэдий хүмүүс өөр номнуудыг уншиж байсан ч эдгээр номны үндэс суурь нь Библийн тайллууд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг гэж хэлбэл чи Библийг унших ёстой, чи Библийг идэж уух ёстой бөгөөд Библиэс гадна чи Библийг агуулаагүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ тэгвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүсийг Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; мөн тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд тэд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр байх юм. Ийм байдлаар хүмүүс Библийг Бурхан, мөн өөрсдийн амийн эх булаг шиг шүтэж эхэлсэн ба үүнийг алдах нь өөрсдийн амийг алдахтай адил байсан. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд зүйл мэт үздэг ба тэр ч байтугай үүнийг Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч байдаг. Хэрвээ хүмүүст Ариун Сүнсний ажил үгүй бол, хэрвээ тэд Бурханыг мэдэрч чадахгүй бол тэд амьдарсаар л байх боловч тэд Библийг алдах л юм бол эсвэл Библийн алдартай бүлгийг, үгийг алдах л юм бол тэд амиа алдсантай адил болдог. Иймээс хүмүүс Эзэнд итгэж эхлэнгүүтээ л Библийг уншиж, Библийг цээжилж эхэлдэг ба тэд Библийг хэдий чинээ их цээжилж чадна, энэ нь тэднийг Эзэнийг хайрладаг, агуу итгэлтэй гэдгийг төдий чинээ их баталдаг. Библийг уншсан бөгөөд үүнийг бусдад ярьж чаддаг хүмүүс нь бүгд сайн ах эгч нар юм. Энэ бүх жилүүдийн туршид хүмүүсийн Эзэнд итгэх итгэл, үнэнч байдал нь тэд Библийг хир ойлгосноор хэмжигдсээр ирсэн. Ихэнх хүмүүс яагаад Бурханд итгэх ёстой, эсвэл Бурханд хэрхэн итгэх ёстойгоо зүгээр л ойлгодоггүй ба юу ч хийлгүйгээр Библийн бүлгүүдийг тайлж унших түлхүүрийг сохроор хайдаг. Тэд хэзээ ч Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрж хайж байгаагүй; цаг ямагт тэд юу ч хийлгүй харин Библийг цөхрөнгүйгээр судалж шинжилсэн ба хэн ч Ариун Сүнсний илүү шинэлэг ажлыг Библиэс гадуур олоогүй, хэн ч Библиэс холдоогүй, тэд Библиэс холдохоор зүрхэлж ч байгаагүй. Хүмүүс энэ бүх жилүүдэд Библийг судалсан, тэд маш олон тайлбаруудыг гаргаж ирсэн, үүнд маш их чармайлт гаргасан; түүнчлэн тэд Библийн талаарх олон өөр үзэл бодолтой байдаг бөгөөд тасралтгүй маргалддаг, тэгснээр өнөөдөр хоёр мянга гаруй өөр урсгал бий болсон юм. Тэд бүгдээрээ ямар нэг онцгой тайлбарыг эсвэл Библи дэх илүү гүн нууцуудыг олохыг хүсдэг, тэд судалж шинжлэн үүнийг Израиль дахь Еховагийн ажлын цаад шалтгаанаас, Иудей дэх Есүсийн ажлын цаад шалтгаанаас олохоор хүсдэг эсвэл хэний ч мэдэхгүй илүү олон нууцуудыг олохыг хүсдэг. Библид хандах хүмүүсийн хандлага нь донтолт, итгэлийн байдалтай бөгөөд хэн ч Библийн дотоод түүх буюу мөн чанарын талаар бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Тиймээс үүний үр дүнд өнөөдөр хүмүүс Библийн тухайд одоо ч дүрслэхийн аргагүй ид шидэт байдлын мэдрэмжтэй байдаг; түүнээс ч илүүгээр тэд үүнд донтсон бөгөөд үүнд итгэдэг. Өнөөдөр хүн бүхэн Библи дэх эцсийн өдрүүдийн ажлын зөгнөлүүдийг олохыг хүсч байгаа, тэд эцсийн өдрүүдэд Бурхан ямар ажил хийдгийг болон эцсийн өдрүүдийн ямар зөн совин байдгийг олж мэдэхийг хүсч байгаа. Ийм байдлаар Библийг тахин шүтэх нь илүү эрчтэй болсон ба эцсийн өдрүүд хэдий чинээ их ойртоно, тэд ялангуяа эцсийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөлүүдэд төдий чинээ их итгэдэг. Библид итгэх ийм сохор итгэлтэйгээр, Библид тийм их найдсанаар тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч хүсэлгүй байдаг. Өөрсдийн үзэлдээ тэд зөвхөн Библи л Ариун Сүнсний ажлыг авчирч чадна гэж боддог; зөвхөн Библиэс л тэд Бурханы хөлийн мөрийг олж чадна; Бурханы ажлын нууцууд зөвхөн Библид л нуугдаж байдаг; өөр ном эсвэл хүмүүс биш зөвхөн Библи л Бурханы талаарх бүх зүйлийг болон Түүний ажлыг бүрэн дүүрэн тодотгож чадна; Библи тэнгэрийн ажлыг газар дээр авчирч чадна; мөн Библи нь эрин үеүдийг эхлүүлж бас төгсгөж чадна. Ийм үзэлтэйгээр, Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч дур хүсэл хүмүүст байдаггүй. Иймээс өнгөрсөн үед хүмүүст Библи хир тус болж байсан нь хамаагүй, энэ нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын саад тотгор болсон. Библигүй бол, хүмүүс Бурханы хөлийн мөрийг өөр хаа нэгтэйгээс хайх байсан, гэсэн ч өнөөдөр Түүний хөлийн мөр Библиэр “хязгаарлагдсан” ба Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг өргөжүүлэх нь хоёр дахин хэцүү бөгөөд бэрхшээлтэй тэмцэл болсон. Энэ нь бүхэлдээ Библийн алдартай бүлэг болон үгнүүдээс, түүнчлэн Библийн олон янзын зөгнөлүүдээс болсон. Библи нь хүмүүсийн сэтгэл дэх шүтээн болсон, энэ нь тэдний уураг тархин дахь таавар болсон ба тэд ердөө Бурхан Библиэс тусдаа ажиллаж чадна гэж итгэх чадваргүй, хүмүүс Бурханыг Библиэс гадуур олж чадна гэж итгэх чадваргүй, тэр ч бүү хэл Бурхан сүүлчийн ажлын үеэр Библийг орхиж, шинээр эхлэх болно гэдэгт тэд итгэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн хувьд санаанд оромгүй зүйл; тэд үүнд итгэж чадахгүй ба үүнийг төсөөлж чадахгүй. Хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд Библи томоохон саад тотгор болсон ба энэхүү шинэ ажлыг өргөжүүлэх явдлыг хэцүү болгосон. Тиймээс хэрвээ та нар Библийн дотоод түүхийг ойлгохгүй бол сайн мэдээг амжилттай түгээж чадахгүй ба шинэ ажлын гэрчлэлд зогсож чадахгүй байх болно. Хэдийгээр өнөөдөр та нар Библийг уншдаггүй ч үүнд та нар туйлын найрсаг ханддаг, өөрөөр хэлбэл Библи та нарын гарт байхгүй байж болох ч та нарын ихэнх үзэл үүнээс гарч ирдэг. Та нар Библийн эх сурвалжийг эсвэл Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны тухай дотоод түүхийг ойлгодоггүй. Хэдийгээр та нар Библийг идэж уудаггүй ч, та нар Библийг ойлгох ёстой, та нар Библийн талаар зөв мэдлэгийг олж авах ёстой ба зөвхөн ийм замаар л та нар Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө нь бүхэлдээ юуны төлөө байсныг мэдэж чадах болно. Та нар хүмүүсийг ятгаж, энэ урсгал бол жинхэнэ зам гэдгийг тэднээр хүлээн зөвшөөрүүлж, өнөөдөр та нарын алхаж байгаа зам бол үнэний зам бөгөөд энэ нь Ариун Сүнсээр удирдуулдаг, ямар ч хүнээр нээгдээгүй гэдгийг тэднээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эдгээр зүйлсийг ашиглах болно.
Эрт дээр үед, Нигүүлслийн эрин үеэс өмнө хүмүүс Библийг уншдаг байсан боловч тэр үед зөвхөн Хуучин Гэрээ л байсан; Шинэ гэрээ байгаагүй. Библийн Хуучин Гэрээ байсан учраас хүмүүс ариун бичээсүүдийг уншиж эхэлсэн. Ехова түүнд зааварлаж дууссаны дараа Мосе Эхлэл, Гэтлэл, Дэд Хуулийг бичсэн…. Тэрээр тэр үеийн Еховагийн ажлыг санаж үүнийг бичсэн. Библи бол түүхийн ном юм. Мэдээж энэ нь мөн эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн заримыг агуулдаг ба эдгээр зөгнөл нь яалаа ч гэсэн түүх биш. Библи нь хэд хэдэн хэсгүүдийг агуулдаг, үүнд зөвхөн зөгнөл байдаггүй, эсвэл зөвхөн Еховагийн ажил бас зөвхөн Паулын захидлууд байдаггүй. Та нар Библи хэдэн хэсгийг агуулдгийг мэдэх ёстой; Хуучин Гэрээ нь Эхлэл, Гэтлэл зэргийг багтаадаг ба мөн тэдний бичсэн зөгнөлийн номнууд байдаг. Эцэстээ Хуучин Гэрээ нь Малахийн Номоор төгсдөг. Энэ нь Еховагаар удирдуулсан Хуулийн Эрин Үеийн ажлуудыг бичсэн; Эхлэлээс эхлээд Малахийн Ном хүртэл энэ нь Хуулийн эрин үеийн бүх ажлын иж бүрэн бичлэг юм. Өөрөөр хэлбэл, Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үед Еховагаар удирдуулж байсан хүмүүсийн туулсан бүхнийг бичсэн. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Еховагийн өсгөсөн асар олон тооны эш үзүүлэгчид Түүний зөгнөлийг хэлсэн, тэд янз бүрийн овог аймгууд болон үндэстнүүдэд заавар өгч, Еховагийн хийх ажлыг зөгнөсөн. Өөрийн өсгөсөн эдгээр хүмүүст бүгдэд нь Ехова зөгнөлийн Сүнсийг өгсөн: Тэд Еховагаас ирсэн үзэгдлүүдийг харж, Түүний дуу хоолойг сонсож чадаж байсан ба ингэснээр тэд Түүгээр өдөөгдөж зөгнөл бичсэн. Тэдний хийсэн ажил нь Еховагийн дуу хоолойн илэрхийлэл байсан, энэ нь Еховагийн өмнөөс тэдний хийсэн зөгнөлийн ажил байсан ба тэр үе дэх Еховагийн ажил нь ердөө Сүнсийг ашиглан хүмүүсийг удирдах байсан; Тэр бие махбод болоогүй ба хүмүүс Түүний царайг огт хараагүй. Тиймээс Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд олон эш үзүүлэгчдийг өсгөсөн ба тэдэнд зөн билгүүдийг өгч, тэд үүнийг Израилийн бүх овог болон урагт дамжуулсан. Тэдний ажил нь зөгнөл хэлэх байсан ба тэдний зарим нь бусдад үзүүлэхийн тулд өөрсдөд нь өгсөн Еховагийн удирдамжуудыг бичсэн. Ехова зөгнөл хэлж, ирээдүйн ажил эсвэл тэр үед хийгдэх учиртай байсан ажлыг зөгнөхийн тулд эдгээр хүмүүсийг өсгөсөн, ингэснээр хүмүүс Еховагийн гайхалтай байдал болоод мэргэн ухааныг харж чадах байсан. Зөгнөлийн эдгээр номнууд нь Библийн бусад номнуудаас нилээд өөр; тэдгээр нь зөгнөлийн Сүнс өгөгдсөн хүмүүсийн буюу Еховагийн үзэгдэл буюу дуу хоолойг олж авсан хүмүүсийн ярьсан эсвэл бичсэн үгс байсан. Зөгнөлийн номнуудаас гадна Хуучин Гэрээн дэх бусад бүх зүйл нь Еховаг Өөрийн ажлаа дуусгасны дараа хүмүүсийн хийсэн бичлэгүүд юм. Эхлэл болон Гэтлэлийг Исаиагийн Ном болон Даниелийн Номтой харьцуулж болохгүйн адилаар эдгээр номнууд нь Еховагийн өсгөсөн эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг орлож чадахгүй. Ажил хийгдэхээс өмнө зөгнөлүүд хэлэгдсэн; харин бусад номнууд нь ажил дууссаны дараа бичигдсэн, хүмүүс ийм л чадвартай байсан. Тэр үеийн эш үзүүлэгчид нь Еховагаар өдөөгдөж зарим нэг зөгнөлийг хэлсэн ба тэд Нигүүлслийн эрин үеийн зүйлсийг, түүнчлэн Еховагийн хийхээр төлөвлөсөн ажил болох эцсийн өдрүүд дэх дэлхийн сүйрлийг зөгнөсөн. Үлдсэн номнууд нь бүгд Еховагийн Израильд хийсэн ажлыг бичсэн. Тиймээс та нар Библийг унших үедээ, ерөнхийдөө Еховагийн Израильд хийсэн ажлын тухай уншиж байгаа юм; Библийн Хуучин Гэрээ нь, Израилийг удирдан чиглүүлсэн Еховагийн ажлыг болон Египетийн гадна Израильчуудыг удирдахад Мосег хэрэглэснийг бичсэн ба Мосе тэднийг Фараоны дөнгөнөөс чөлөөлж, тэднийг цөлд аваачсан, дараа нь тэд Канаанд орсон бөгөөд үүний дараа болсон бүхэн нь Канаан дахь тэдний амьдрал байсан. Үүнээс бусад бүхэн нь Израиль даяарх Еховагийн ажлын бичлэгүүд юм. Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израиль дах Еховагийн ажил юм, энэ нь Адам Еваг бүтээсэн газар дээр хийсэн Еховагийн ажил юм. Ноагийн дараа Бурхан албан ёсоор газар дээрх хүмүүсийг удирдаж эхэлсэн үеэс эхлээд Хуучин Гэрээн дээр бичигдсэн бүхэн нь Израилийн ажил билээ. Тэгвэл яагаад Израилаас гаднах өөр ямар нэг ажил бичигдээгүй вэ? Учир нь Израилийн газар нутаг бол хүн төрөлхтний өлгий юм. Эхэндээ Израилиас өөр ямар ч орон байгаагүй ба Ехова өөр ямар нэг газар ажиллаагүй. Ийм замаар, Библид бичигдсэн зүйлс нь тэр үеийн дан ганц Израиль дахь ажил байсан. Эш үзүүлэгчдийн, Исаиа, Даниел, Иеремиа болон Езекиелийн хэлсэн үгс нь газар дээрх Түүний бусад ажлыг зөгнөсөн, тэд Ехова Бурханы Өөрийн ажлыг зөгнөсөн. Энэ бүхэн нь Бурханаас ирсэн, энэ нь Ариун Сүнсний ажил байсан ба эш үзүүлэгчдийн эдгээр номноос гаднах бусад бүхэн нь тэр үеийн Еховагийн ажлыг туулсан хүмүүсийн бичлэг юм.
Бүтээлийн ажил нь хүн төрөлхтөн оршихоос өмнө тохиолдсон, харин Эхлэлийн Ном нь зөвхөн хүн төрөлхтөн бий болсны дараа гарч ирсэн; энэ нь Хуулийн эрин үед Мосегийн бичсэн ном байсан. Энэ нь өнөөдөр та нарын дунд тохиолдож буй зүйлстэй адилхан: Тэдгээрийг тохиолдсоны дараа та нар хойч үеийн хүмүүст үзүүлэхийн тулд бичиж тэмдэглэдэг, та нарын бичсэн зүйлс нь өнгөрсөн үед тохиолдсон зүйл буюу тэдгээр түүхээс өөр юу ч биш. Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлс нь Израиль дахь Еховагийн ажил бөгөөд Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил юм; тэдгээр нь хоёр өөр эрин үед Бурханы хийсэн ажлыг баримтжуулсан. Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Бурханы ажлыг баримтжуулсан ба тиймээс Хуучин Гэрээ нь түүхэн ном, харин Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн ажлын үр дүн юм. Шинэ ажил эхлэх үед эдгээр номнууд нь хуучирдаг ба тиймээс Шинэ Гэрээ нь мөн түүхэн ном юм. Мэдээж Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээ шиг дэс дараатай биш, мөн үүн шиг олон зүйлийг бичээгүй. Хуучин Гэрээний Еховагийн хэлсэн олон үг нь бүгдээрээ Библид бичигдсэн байхад Есүсийн үгний зарим нь л Дөрвөн Сайн Мэдээнд бичигдсэн. Мэдээж Есүс ч гэсэн маш их ажил хийсэн боловч энэ нь дэлгэрэнгүй бичигдээгүй. Шинэ Гэрээнд тийм бага зүйл бичигдсэн нь Есүсийн хир их ажил хийсний улмаас юм; газар дээр Түүний хийсэн гурван жил хагасын ажлын хэмжээ болон элчүүдийн ажил нь Еховагийн ажлаас хамаагүй бага байсан. Тиймээс Шинэ Гэрээнд Хуучин Гэрээнээс цөөхөн ном байдаг.
Библи ямар төрлийн ном бэ? Хуучин Гэрээ бол Хуулийн эрин үе дэх Бурханы ажил юм. Библийн Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Еховагийн бүх ажил болон Түүний бүтээлийн ажлыг бичсэн. Энэ нь бүхэлдээ Еховагийн хийсэн ажлыг бичсэн ба эцэст нь Малахийн Номоор Еховагийн ажлын бүртгэлийг төгсгөсөн. Хуучин Гэрээ нь Бурханы хийсэн ажлын хоёр хэсгийг бичсэн: Нэг нь бүтээлийн ажил бөгөөд нөгөө нь хуулийн зарлиг юм. Аль аль нь Еховагийн хийсэн ажил байсан. Хуулийн эрин үе нь Еховагийн нэр доорх Бурханы ажлыг төлөөлдөг; энэ нь голдуу Еховагийн нэрэн дор хийгдсэн ажил бүхэлдээ юм. Тиймээс Хуучин Гэрээ нь Еховагийн ажлыг бичсэн ба Шинэ Гэрээ нь Есүсийн ажлыг буюу голдуу Есүсийн нэр дор хийгдсэн ажлыг бичсэн. Есүийн нэр болон Түүний хийсэн ажлын ач холбогдлын ихэнх нь Шинэ Гэрээнд бичигдсэн. Хуучин Гэрээний үед Ехова Израильд ариун сүм болон тахилын ширээ барьсан ба Тэр газар дээрх израильчуудын амьдралыг чиглүүлж, тэд бол Түүний сонгосон хүмүүс, газар дээр Түүний сонгосон, Түүний зүрх сэтгэлийг дагадаг эхний бүлэг хүмүүс, Тэр биечлэн удирдсан эхний бүлэг хүмүүс гэдгийг баталсан; өөрөөр хэлбэл, Израилийн арван хоёр овог нь Еховагийн анх сонгосон хүмүүс байсан бөгөөд иймээс Хуулийн эрин үеийн Еховагийн ажил төгсөх хүртэл Бурхан үргэлж тэдэн дунд ажилласан. Ажлын хоёр дахь үе шат нь Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үеийн ажил байсан ба энэ нь Израилийн арван хоёр овгийн нэг болох Иудагийн овог дунд биелэгдсэн. Ажлын цар хүрээ нь илүү бага байсан нь Есүс бие махбод болсон Бурхан байсны улмаас болсон. Есүс Иудейн нутаг даяар л зөвхөн ажилласан ба зөвхөн гурван жил хагасын ажил хийсэн; тиймээс Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Хуучин Гэрээнд бичигдсэн ажлын хэмжээг давж огтхон ч чадахааргүй байсан. Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил нь голдуу Дөрвөн Сайн Мэдээнд бичигдсэн. Нигүүлслийн эрин үеийн хүмүүсийн алхсан зам нь тэдний амь зан чанар дахь хамгийн өнгөц өөрчлөлтийн зам байсан, үүний ихэнх нь захидлуудад бичигдсэн. Тэр үед Ариун Сүнс хэрхэн ажиллаж байсныг захидлууд харуулдаг. (Мэдээж, Паул гэсгээгдэж эсвэл золгүй явдалд цохиулж байснаас үл хамааран өөрийн хийсэн ажилдаа тэр Ариун Сүнсээр зааварчлагдаж байсан, тэрээр тухайн үед Ариун Сүнсээр ашиглагдаж байсан; Петр ч гэсэн Ариун Сүнсээр ашиглагдаж байсан боловч тэр Паул шиг их ажил хийгээгүй. Тэр үед Ариун Сүнс хэрхэн ажиллаж байсныг Паулын бичсэн захидлуудаас харж болно; Паулын замнасан зам нь үнэн байсан, энэ нь зөв зам байсан ба энэ нь Ариун Сүнсний зам байсан.)
Хэрвээ та нар Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл, та нар Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ та нар Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ та нар эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Та нар өнөөдрийн Бурханы удирдалтыг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ нь шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махан биетэй болсон ба Хятад дахь сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажилладаг, Тэр газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам бөгөөд хэн ч өмнө нь хараагүй зам юм. Энэ нь өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил буюу энэ нь газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд энэ нь хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг хүмүүс мэдэхгүй, энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс цааш, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс цааш даван гарсан ба энэ нь зөгнөлүүдээс гаднах шинэ, гайхамшигтай ажил буюу хүмүүсийн ойлгож, төсөөлж ч чадахгүй ажил юм. Тийм ажлын тодорхой бичлэгийг Библи хэрхэн агуулж чадах вэ? Хэн өнөөгийн ажлын бүх зүйлийг юу ч үлдээлгүйгээр урьдчилан бичиж чадах юм бэ? Өмхөрсөн хуучин номон дахь ёс заншилд үл автах энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн бичиж чадах юм бэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библиэс салах ёстой, чи зөгнөлийн ном эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадах ба зөвхөн тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадах болно. Өнөөдөр яагаад чамаас Библи уншихгүй байхыг гуйж байгааг, яагаад Библиэс тусдаа өөр ажил байгааг, яагаад Бурхан Библи дэх илүү шинэ, илүү дэлгэрэнгүй хэрэгжүүлэлтийг эрж хайдаггүйг, яагаад Библиэс гаднах илүү хүчирхэг ажил байгааг чи ойлгох ёстой. Энэ нь та нарын ойлгох ёстой бүх зүйл юм. Чи хуучин ба шинэ ажлын хоорондох ялгааг мэдэх ёстой бөгөөд хэдий чи Библийг уншдаггүй байсан ч үүнийг задлан шинжлэх чадвартай байх ёстой; хэрвээ тэгэхгүй бол чи Библийг шүтсээр л байх болно, ингэснээр шинэ ажилд орж, шинэ өөрчлөлтүүдийг туулахад чамд хэцүү байх болно. Илүү өндөр зам байхад яагаад тэр хуучирсан дорд замыг судлана гэж? Илүү шинэлэг айлдварууд, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучин түүхэн бичлэг дунд амьдарна гэж? Энэ нь шинэ ажил гэдгийг батлах зүйлийг чамд шинэ айлдварууд өгч чадна; хуучин бичлэгүүд нь чиний сэтгэлийг хангаж чадахгүй эсвэл чиний одоогийн хэрэгцээг хангаж чадахгүй ба тэдгээр нь түүх буюу одоо энд хийгдэж байгаа ажил биш гэдгийг энэ нь батална. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил бөгөөд шинэ ажлын улмаас өнгөрсөн үеийн зам хичнээн өндөр байх нь хамаагүй энэ нь хүмүүсийн эргэцүүллийн түүх ба үүний үнэ цэнэ ямар ч байсан энэ нь одоо ч хуучин зам юм. Хэдийгээр энэ нь “ариун номонд” бичигдсэн ч хуучин зам бол түүх; хэдий үүний талаарх бичлэг “ариун номонд” байхгүй ч шинэ зам бол энд, одоо байгаа зүйл. Энэ зам та нарыг аварч чадна, энэ зам та нарыг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ.
Та нар Библийг ойлгох ёстой, энэ ажил бол хамгийн чухал юм! Өнөөдөр чи Библи унших хэрэггүй, учир нь үүнд ямар ч шинэ зүйл байхгүй; энэ нь бүхэлдээ хуучирсан. Библи бол түүхэн ном бөгөөд хэрвээ чи Нигүүлслийн эрин үед Хуучин Гэрээг идэж, уусан бол, хэрвээ чи Хуучин Гэрээний үед шаардагдаж байсан зүйлсийг Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлсэн бол Есүс чамайг голж, чамайг яллах байсан; хэрвээ чи Есүсийн ажилд Хуучин Гэрээг хэрэглэсэн бол чи Фарисай хүн байх байсан. Хэрвээ өнөөдөр чи идэж ууж, хэрэгжүүлэхдээ Хуучин ба Шинэ Гэрээг нийлүүлбэл өнөөдрийн Бурхан чамайг яллах болно; чи Ариун Сүнсний өнөөдрийн ажлаас хоцрох болно! Хэрвээ чи Хуучин Гэрээг идэж, Шинэ Гэрээг идэх юм бол чи Ариун Сүнсний урсгалын гадна байх болно! Есүсийн цаг үед, Иудейчүүдийг болон Түүн дэх Ариун Сүнсний ажлын дагуу Түүнийг дагаж байсан хүмүүсийг Есүс удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийж байсан зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид юу хэлсэн байдагт Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, мөн Өөрийн дагалдагчдаа удирдах замыг Тэр Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй Тэр мөн шинэ замаар замнасан ба шинэ ажлыг хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библийг лавлахгүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэх чадваргүй байсан. Түүний ажил, Түүний сургаал, Түүний эрх мэдлийг Хуулийн эрин үед хэн ч хийж байгаагүй. Есүс ердөө л Өөрийн илүү шинэлэг ажлыг хийсэн ба хэдийгээр Библийг ашиглан олон хүмүүс Түүнийг яллаж байсан ч, тэр ч бүү хэл Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг хэрэглэж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; хэрвээ ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах Түүний чадварын талаар юу ч хэлээгүйгээс болсон биш гэж үү? Түүний ажил бол шинэ замаар замнахын тулд байсан, энэ нь санаатайгаар Библийн эсрэг “тэмцэхийн” тулд эсвэл Хуучин Гэрээнээс санаатайгаар ангижрахын тулд биш байсан. Тэр зүгээр л Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд, Түүнийг хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахаар ирсэн. Тэр Хуучин Гэрээг тайлбарлахаар эсвэл үүний ажлыг дэмжихээр ирээгүй. Түүний ажил бол Хуулийн эрин үеийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд биш байсан, учир нь Түүний ажил нь Библийг сууриа болгосон эсэхийг огтхон ч авч үзээгүй; Есүс ердөө л Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирсэн билээ. Тиймээс Тэр Хуучин Гэрээний зөгнөлүүдийг тайлбарлаагүй, мөн Тэр Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн үгний дагуу ажиллаагүй. Хуучин Гэрээнд юу хэлснийг Тэр үл ойшоосон, энэ нь Түүний ажилтай санал нийлж байгаа эсэхэд Тэр анхаарал хандуулаагүй ба бусад хүмүүс Түүний ажлын талаар юу мэдэж байгааг эсвэл тэд үүнийг хэрхэн яллаж байгааг анхаараагүй. Хэдийгээр олон хүмүүс Түүнийг яллахдаа Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн зөгнөлийг хэрэглэж байсан ч Тэр зүгээр л Өөрийн хийх учиртай ажлаа хийсээр байсан. Хүмүүст Түүний ажил суурьгүй мэт харагдсан мөн Хуучин Гэрээний бичлэгүүдтэй таарч тохирохгүй зүйл их байсан. Энэ нь бодлогогүй хэрэг биш гэж үү? Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Энэ нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу эсвэл Библи үү? Яагаад Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг та нар мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?
Шинэ Гэрээний цаг үед Есүсийн хийсэн ажил нь шинэ ажлыг нээсэн: Тэр Хуучин Гэрээний ажлын дагуу ажиллаагүй ба Тэр Хуучин Гэрээний Еховагийн хэлсэн үгсийг мөрдөөгүй. Тэр Өөрийн ажлыг хийсэн ба Тэр илүү шинэлэг ажлыг хийсэн, тэрхүү ажил нь хуулиас дээгүүрт байсан. Тиймээс Тэр: “Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг үгүй болгохын тулд Намайг ирсэн гэж бүү бод. Би үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн билээ.” гэж хэлсэн. Тиймээс Түүний биелүүлсэн зүйлсийн дагуу ихээхэн ёс заншил эвдэгдсэн. Тэр тариан түрүүг түүж, идэхийн тулд дагалдагчдаа дагуулан тариан талбайд очсон, Тэр Амралтын өдрийг сахиагүй ба “хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэж хэлсэн. Тэр үед израильчуудын дүрэм журмын дагуу Амралтын өдрийг сахиагүй хэн ч чулуугаар цохиулж үхэх ёстой байсан. Гэсэн хэдий ч Есүс ариун сүмд ороогүй бас Амралтын өдрийг сахиагүй бөгөөд Түүний ажил нь Хуучин Гэрээний үед Еховагаар хийгдэж байгаагүй. Тиймээс Есүсийн хийсэн ажил нь Хуучин Гэрээний хуулиас давсан, энэ нь үүнээс илүү дээр байсан ба үүний дагуу биш байсан. Нигүүлслийн эрин үед Есүс Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй, тэдгээр ёс заншлыг Тэр үл тоосон. Өнөөдөр ч гэсэн Библийг, ялангуяа Хуучин Гэрээний хуулийг баримталдаг хүмүүс байдаг ба энэ нь Есүсийн ажлыг үгүйсгэхгүй байна гэж үү? Библи бол ариун ном бөгөөд үүнийг унших ёстой гэж зарим хүмүүс хэлдэг, харин зарим хүмүүс Бурханы ажлыг үүрд баримтлах ёстой, Хуучин Гэрээ бол израильчуудтай хийсэн Бурханы гэрээ, үүнээс салж болохгүй ба Амралтын өдрийг үргэлж сахих ёстой гэж хэлдэг! Тэд инээдтэй биш гэж үү? Яагаад Есүс Амралтын өдрийг сахиагүй вэ? Тэр нүгэл үйлдсэн үү? Хэн иймэрхүү зүйлсийг ойлгож чадах вэ? Та нар Библийг хэрхэн унших нь хамаагүй, хүний ойлгохуйн хүчийг ашиглан Бурханы ажлыг мэдэх нь боломжгүй байх болно. Та нар Бурханы талаарх цэвэр мэдлэгийг олж авч чадахгүйгээр үл барам та нарын үзэл бүр илүү жигшмээр болж, ингэснээр та нар Бурханыг эсэргүүцэж эхлэх болно. Хэрвээ бие махбод болсон өнөөдрийн Бурхан байгаагүй бол хүмүүс өөрсдийн үзлийн улмаас хохирох бөгөөд Бурханы гэсгээлт дунд байх байсан.
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment