Бурханы тухайд чиний ойлголт юу вэ |
Та нар өөртөө байгаа бүхнийг Миний ажлын төлөө өргөх ёстой. Та нар Надад ашиг тустай ажлыг хийх ёстой. Та нарын хувьд тодорхой бус байгаа бүхнийг Би та нарт хэлэхийг хүсэж байна, ингэвэл та нар өөртөө дутагдаж байгаа бүхнээ Надаас олж авч чадах билээ. Хэдийгээр та нарын дутагдал чинь тоолоход хэтэрхий олон боловч та нарын төлөө хийх Өөрийн ажлаа үргэлжлүүлэн хийж та нарт Өөрийн сүүлчийн өршөөлийг хайрлахад Би бэлэн байгаа, ингэснээр та нар Надаас ашиг тус хүртэж, та нарт байхгүй бөгөөд дэлхий хэзээ ч харж байгаагүй алдрыг олж авах юм. Би маш олон жилийн туршид ажилласан боловч хүмүүсийн дундаас хэн ч Намайг мэдээгүй. Би өөр хэнд ч хэзээ ч хэлж байгаагүй нууцуудыг та нарт хэлэхийг хүсэж байна.
Хүмүүсийн дунд Би тэдний харж чадахгүй Сүнс буюу тэдний хэзээ ч харилцаж чадахааргүй Сүнс байсан. Миний газар дээрх ажлын гурван үе шатны (дэлхийн бүтээл, аврал, сүйрэл) улмаас Би хүмүүсийн дунд ажлаа хийхийн тулд өөр өөр цаг үеүдэд (хэзээ ч олон нийтийн өмнө биш) тэдний дунд гарч ирдэг. Би хүмүүсийн дунд ирсэн эхний удаа нь Золилтын Эрин Үед байсан. Мэдээж Би Иудей гэр бүлд ирсэн; тиймээс газар дээр ирсэн Бурханыг хамгийн эхлээд харах хүмүүс нь Иудейчүүд байсан. Би энэ ажлыг биечлэн хийсэн шалтгаан нь Би бие махбод болсон Өөрийн махан биеийг Өөрийн авралын ажилдаа нүглийн тахил болгон ашиглахыг хүссэн. Иймээс Намайг эхлээд харах хүмүүс нь Нигүүлслийн Эрин Үеийн Иудейчүүд байсан. Тэр бол Би махан биед ажилласан эхний тохиолдол байсан. Хаанчлалын Эрин Үед Миний ажил бол байлдан дагуулах бөгөөд төгс болгох, иймээс Би дахин махан биеэр хонь хариулах ажлыг хийнэ. Энэ бол Би махан биед ажиллах хоёр дахь удаа юм. Ажлын сүүлчийн хоёр үе шатанд хүмүүсийн харилцах зүйл бол үл үзэгдэх, хүршгүй Сүнс биш, харин Сүнс бие махбод болон биеллээ олсон хүн билээ. Тиймээс хүний нүдээр харахад, Би дахин Бурханы ямар ч гадаад төрх, мэдрэмжгүй хүн болсон. Цаашлаад хүмүүсийн хардаг Бурхан нь зөвхөн эрэгтэй биш мөн эмэгтэй бөгөөд энэ нь хүмүүст хамгийн гайхмаар, будилмаар байдаг. Миний ер бусын ажил, олон жилийн туршид хадгалагдаж байсан хуучин итгэл үнэмшлүүдийг дахин дахин эвддэг. Хүмүүс гайхсан! Бурхан хэмээгдэгч нь зөвхөн Ариун Сүнс, тэр Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг-хамарсан Сүнс биш мөн хүн, жирийн хүн, ер бусын энгийн хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүн болж төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд үүсэн гарсан гэдгээрээ адил биш. Тэд хоёулаа Бурхан Эцгийн ажлыг хэрэгжүүлсэн бие махбод болсон Бурханы махан бие гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь золин аврах ажил хийдэг нөгөө нь байлдан дагуулах ажил хийдэг гэдгээрээ адил биш. Хоёулаа Бурхан Эцгийг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөл энэрлээр дүүрэн золин авралтын Эзэн, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин аврах ажлыг эхлэх Дээд Командлагч харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг хэрэгжүүлэх зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махан бие, нөгөө нь золин аврах ажлыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлэх махан бие бөгөөд хэзээд нүгэлгүй. Хоёулаа адилхан Сүнс, гэвч Тэд өөр өөр махан биед оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Гэсэн ч Тэдний бүх ажил нь харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилдөхгүй бөгөөд нэгэн амьсгаагаар яригдаж болно. Хоёулаа хүмүүс, гэвч нэг нь нялх хүү харин нөгөө нь нярай охин. Энэ олон жилүүдэд хүмүүсийн харсан зүйл нь зөвхөн Сүнс ч биш, зөвхөн хүн, эрэгтэй хүн ч биш, мөн түүнчлэн хүний үзэлтэй нийцэхгүй олон зүйлс байсан, тиймээс тэд хэзээ ч Намайг бүрэн ойлгож мэдэх чадваргүй байсан. Би оршин байдаг юм шиг боловч мөн хий хоосон мөрөөдөл мэтээр Тэд Надад хагас итгэж, хагас эргэлзсээр байсан. Тийм учраас энэ өдрийг хүртэл хүмүүс Бурхан юу болохыг мэдэхгүй хэвээр байгаа. Чи Намайг үнэхээр ганц энгийн өгүүлбэрээр товчхон илэрхийлж чадах уу? Чи үнэхээр “Есүс бол Бурханаас өөр хэн ч биш бөгөөд Бурхан бол Есүсээс өөр хэн ч биш” хэмээн хэлж зүрхлэх үү? Чи үнэхээр “Бурхан бол Сүнснээс өөр юу ч биш бөгөөд Сүнс бол Бурханаас өөр юу ч биш” гэж хэлж чадах зоригтой юу? Чи “Бурхан бол ердөө махан биеэр хувцасласан хүн” гэж хэлэхдээ таатай байдаг уу? Чи үнэхээр “Есүсийн дүр бол зүгээр л Бурханы агуу дүр” гэж батлах зүрх зоригтой юу? Чи Бурханы зан чанарыг болон дүрийг өөрийн ярих авьяас чадварынхаа хүчээр нэгд нэггүй тайлбарлаж чадах уу? Чи үнэхээр “Бурхан эмэгтэй хүнийг биш харин эрэгтэй хүнийг л Өөрийн дүрээр бүтээсэн” гэж хэлж зүрхлэх үү? Хэрвээ чи ингэж хэлбэл, Миний сонгосон хүмүүс дотор ямар ч эмэгтэй хүн байхгүй байх бөгөөд хүн төрөлхтний дотор эмэгтэй хүний төрөл байхгүй байх байсан. Одоо чи Бурхан юу болохыг үнэхээр мэдсэн үү? Бурхан хүн үү? Бурхан Сүнс үү? Бурхан үнэхээр эрэгтэй юу? Миний хийхийг хүссэн ажлыг зөвхөн Есүс гүйцээж чадах уу? Хэрвээ чи Миний мөн чанарыг товчхон илэрхийлэхийн тулд дээрхээс зөвхөн нэгийг нь л сонговол чи дэндүү мэдлэггүй, үнэнч итгэгч байх юм. Хэрвээ Би зөвхөн нэг удаа, цор ганц удаа бие махбод болсон махан биеэр ажилласан бол та нар Надад хязгаар тогтоох уу? Чи үнэхээр нэг удаа гүйлгэн хараад л Намайг нэвт шувт мэдэж чадах уу? Амьдралынхаа туршид үзсэн бүхнийхээ ачаар чи үнэхээр Намайг бүрэн дүүрэн дүгнэж чадах уу? Хэрвээ хоёр удаа бие махбод болохдоо Би адилхан ажил хийсэн бол та нар Намайг хэрхэн хүлээж авах байсан бэ? Та нар Намайг загалмай дээр үүрд цовдлон орхих байсан уу? Бурхан чиний хэлдэг шиг тийм энгийн байх уу?
Хэдийгээр та нарын итгэл маш чин сэтгэлийн боловч та нарын дотроос хэн ч Намайг нэгд нэггүй тайлбарлаж чадахгүй, та нарын дотроос хэн ч өөрсдийн харсан бүх бодит байдлыг бүрэн гэрчилж чадахгүй. Энэ талаар бодоод үз. Яг одоо та нарын ихэнх нь өөрсдийн үүргээ хөсөр хаядаг, оронд нь махан биеэ хангаж, махан биеэрээ шуналтайгаар таашаан цэнгэж, махан биеийн зүйлсийн араас явдаг. Та нар өчүүхэн үнэнийг эзэмшдэг. Тэгвэл та нар өөрсдийн харсан бүхнээ гэрчилж хэрхэн чадах юм бэ? Та нар Миний гэрч байж чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна уу? Хэрвээ нэг өдөр чи, өнөөдрийн харсан бүхнээ гэрчилж чадахгүй бол чи бүтээгдсэн зүйлийн чиг үүргээ алдсан байх болно. Чиний оршин тогтнолд ямар ч утга учир байхгүй байх болно. Чи хүн байх үнэ цэнэгүй байх болно. Чи бол хүн биш гэж хэн нэгэн хэлж ч чадах юм! Би та нар дээр цаглашгүй их ажил хийсэн. Гэвч одоо чи юу ч сураагүй, юу ч мэдэхгүй, шал дэмий ажилладаг учраас Намайг Өөрийн ажлаа өргөжүүлэх хэрэгтэй үед чи бүлх залгисан мэт, ямар ч нэмэргүй гөлрөн ширтэх болно. Тэр нь чамайг бүх цаг үеийн нүгэлтэн болгохгүй гэж үү? Тэр цаг ирэх үед чи гүн гүнзгий харууслыг мэдрэхгүй гэж үү? Чи гутрал цөхрөлд живэхгүй гэж үү? Би уйдсандаа энэ бүх ажлыг хийгээгүй, харин Өөрийн ирээдүйн ажлын суурийг тавихын тулд хийж байгаа. Би мухардмал байдалд орж, ямар нэг шинэ зүйлийг хийхээс өөр аргагүй болсон биш. Миний хийж буй ажил бол хүүхдийн тоглоом[a] биш, харин Миний Эцгийн төлөөлөл юм гэдгийг чи ойлгох ёстой. Би ганцаараа Өөрөө энэ бүхнийг хийж байгаа биш гэдгийг та нар ойлгох ёстой. Үүний оронд Би Өөрийн Эцгийг төлөөлж байгаа билээ. Энэ хооронд чиний үүрэг роль бол хатуу чандаар дагах, дуулгавартай байх, өөрчлөгдөх болон гэрчлэх юм. Та нарын ойлгох ёстой зүйл бол та нар яагаад Надад итгэх ёстой вэ гэдэг билээ. Энэ бол та нар нэг бүрийн ойлгох ёстой хамгийн чухал асуулт. Миний Эцэг Өөрийн алдрын төлөө, дэлхийг бүтээсэн мөчөөс эхлээд та бүгдийг Миний төлөө урьдчилан тогтоосон. Тэр та нарыг урьдчилан тогтоосон нь Миний ажлын төлөө болон Түүний алдрын төлөө гэдгээс өөр юу ч байгаагүй. Миний Эцгийн улмаас та нар Надад итгэдэг; Миний Эцгийн урьдчилан тогтоосны улмаас та нар Намайг дагадаг. Үүний юу ч та нарын өөрсдийн сонголт биш. Илүү чухал зүйл нь, та нар бол Намайг гэрчлүүлэх зорилгоор Миний Эцгийн Надад соёрхсон хүмүүс гэдгээ та нар ойлгох ёстой. Тэр та нарыг Надад соёрхсон учраас та нар Миний та нарт хайрласан зам болоод Миний та нарт заасан зам болон үгийг даган мөрдөх ёстой, учир нь Миний замыг даган мөрдөх нь та нарын үүрэг билээ. Энэ нь та нарын Надад итгэх итгэлийн анхдагч зорилго юм. Та нар бол ердөө л Миний замыг дагахын тулд Миний Эцгийн Надад хайрласан хүмүүс гэж Би та нарт хэлж байна. Гэсэн ч та нар зөвхөн Надад итгэдэг; та нар Израильчуудын гэр бүлийнх биш харин эртний могойнх учраас Та нар Минийх биш. Миний та нараас гуйж буй бүхэн бол Намайг гэрчлэх, гэвч өнөөдөр та нар Миний замаар алхах ёстой. Энэ бүхэн нь ирээдүйн гэрчлэлийн төлөө юм. Хэрвээ та нар зөвхөн Миний замыг сонсдог хүмүүс шиг л байвал та нарт ямар ч үнэ цэнэ байхгүй болох бөгөөд Миний Эцэг та нарыг Надад соёрхсоны ач холбогдол алдагдах болно. Та нарт хэлэхээр Миний зүтгээд байгаа зүйл бол энэ: “Та нар Миний замаар алхах ёстой.”
Зүүний Аянга |Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.
Зүүний Аянга |Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.
No comments:
Post a Comment