01/10/2017

Төгс Xүчит Бурханы үг Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

Төгс Xүчит Бурханы үг  Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
      Бурханаар гэгсээгдэж байх үедээ, Петр “Өө Бурхан минь! Миний бие дуулгаваргүй бөгөөд Та намайг гэсгээж, намайг шүүнэ. Би Таны гэсгээлт, шүүлтэнд баярлан хөөрч, хэдий Та намайг хүсэхгүй байсан ч Таны шүүлтээс би Таны ариун, зөвт зан чанарыг харж байна.
Та намайг шүүх үед, бусад хүмүүс Таны шүүлтэн дэх, Таны зөвт зан чанарыг харж чадах учраас би сэтгэл хангалуун байна. Хэрвээ энэ нь Таны зан чанарыг харуулж чадах юм бол, мөн Таны зөвт зан чанарыг бүх бүтээлд харуулж чадах юм бол, хэрвээ энэ нь Таны төлөө гэсэн миний хайрыг илүү ариун болгож ингэснээр би шударга зөвт нэгний дүр төрхийг олж авах юм бол, Таны шүүлт сайн бөгөөд, учир нь энэ нь Таны нигүүлсэнгүй хүсэл билээ. Миний дотор одоо ч тэрслүү зүйл их байгаа гэдгийг, тэгээд би одоо ч Таны өмнө очиход тохирохгүй гэдгээ мэднэ. Дайсагнасан орчноор эсвэл асар их зовлон шаналлаар дамжуулаад ч гэсэн Та намайг илүү их шүүгээсэй гэж би хүсэж байна; Та намайг хэрхэн шүүх нь хамаагүй, энэ нь миний хувьд үнэ цэнэтэй. Таны хайр маш гүн гүнзгий бөгөөд би өчүүхэн төдий ч гомдолгүйгээр Таны өршөөл, энэрэлд өөрийгөө өгөхөд бэлэн байна” гэж залбирсан. Энэ бол Бурханы ажлыг мэдэрсний дараах Петрийн мэдлэг ба мөн Бурханыг гэсэн түүний хайрын нотолгоо юм. Өнөөдөр, та нар аль хэдийн байлдан дагуулагдсан – гэвч энэхүү байлдан дагуулах ажил нь та нарт хэрхэн илэрхийлэгдэж байна вэ? Зарим хүмүүс, “Миний байлдан дагуулал бол Бурханы эрхэм дээд хувь хишиг, өргөмжлөл юм. Хүний амьдрал ямар ч утга учиргүй хоосон гэдгийг одоо л би ухаарч байна. Амьдрах ямар ч утгагүй, би үхсэн нь бараг дээр. Хэдий хүн яарч, үеэс үед үр хүүхдээ төрүүлж, өсгөхөд өөрийн амьдралаа зориулдаг боловч хүн эцэстээ юу ч үгүй хоцордог. Өнөөдөр, зөвхөн Бурханаар байлдан дагуулагдсаныхаа дараа л би ингэж амьдрах нь ямар ч үнэ цэнэгүй гэдгийг харлаа; энэ нь үнэхээр утга учиргүй амьдрал юм. Бид бараг үхээд, энэ бүхнийг дуусгасан нь дээр юм байна!” гэж хэлдэг. Байлдан дагуулагдсан Тийм хүмүүсийг Бурхан авч чадна гэж үү? Тэд үлгэр жишээ, үлгэр дуурайл болж чадах уу? Тийм хүмүүс бол идэвхгүй үлбэгэрийн дуурайл бөгөөд, тэдэнд ямар ч хүсэл тэмүүлэл байдаггүй ба өөрсдийгөө сайжруулахын төлөө чармайдаггүй! Хэдий тэд байлдан дагуулагдсан гэж тооцогддог ч, тийм идэвхгүй хүмүүс нь төгс болгуулж чадахгүй юм. Өөрийн амьдралынхаа бараг төгсгөлд, төгс төгөлдөр болгуулсныхаа дараа Петр, “Өө Бурхан минь! Хэрвээ би дахиад хэдхэн жил амьдрах байсан бол, би Таны төлөөх хайраа илүү ариун, илүү гүнзгий болгохыг хүсэх байсан” гэж хэлсэн. Загалмайд бараг цовдлогдох гэж байх үедээ тэр өөрийн зүрх сэтгэлдээ ийнхүү залбирсан, “Өө Бурхан минь! Таны цаг одоо ирлээ, миний төлөө Таны бэлтгэсэн цаг ирлээ. Би Таны төлөө цовдлогдох ёстой, би Таны талд гэрчлэх ёстой ба миний хайр Таны шаардлагад нийцэж, энэ нь илүү ариун болж чадна гэж би найдаж байна. Өнөөдөр би Таны төлөө үхэх боломжтой байгаа нь, Таны төлөө загалмайд цовдлогдох гэж байгаа нь надад урам өгч, тайвшруулж байна, учир нь миний хувьд Таны төлөө цовдлогдож, Таны хүсэлд нийцэхээс илүү, Танд өөрийгөө өгөхөөс илүү, өөрийн амьдралаа Танд өргөл болгохоос илүү өөр таатай зүйл юу ч үгүй билээ. Өө Бурхан минь! Та маш дур булаам! Хэрвээ Та намайг амьдрахыг зөвшөөрсөн бол, би бүр ч ихээр Таныг хайрлахад бэлэн байх байсан. Амьд байгаа үедээ би Таныг хайрлах болно. Би Таныг илүү гүн гүнзгий хайрлахыг хүсэж байна. Би шударга зөвт биш учраас, би нүгэл үйлдсэн учраас Та намайг шүүж, намайг гэсгээж, намайг шалгасан. Тэгээд Таны зөвт чанар надад илүү ойлгомжтой болсон. Энэ нь миний хувьд адислал юм, учир нь Би Таныг илүү гүн гүнзгий хайрлаж чадах ба хэдий Та намайг хайрлахгүй байсан ч гэсэн би Таныг ингэж хайрлахад бэлэн байна. Энэ нь намайг илүү утга учиртай амьдралаар амьдран харуулахад хүргэж байгаа учраас, Таны зөвт зан чанарыг харахад би бэлэн байна. Би Таны төлөө цовдлогдож байгаа учраас миний амьдрал одоо илүү утга учиртай болсон мэт надад санагдаж байгаа бөгөөд Таны төлөө үхэх нь утга учиртай билээ. Гэсэн ч, би Таныг хэтэрхий бага мэддэг учраас, би Таны хүслийг бүрэн биелүүлж чадаагүй учраас мөн Таны ачийг хэтэрхий бага хариулсан учраас би одоо ч сэтгэл хангалуун биш байна. Өөрийн амьдралдаа би, өөрийгөө Танд бүрэн дүүрэн буцаан өгөх чадваргүй байсан; би тэгж огтхон ч чадаагүй. Энэ мөчид эргээд харахад, би Танд маш их Өртэй мэт санагдаж байгаа ч, өөрийн бүх алдаагаа болоод Танд буцаан өгч чадаагүй бүх хайраа эргүүлэн төлөх зөвхөн энэ цаг мөч л надад байна.”

        Хүн утга учиртай амьдралаар амьдран харуулахыг зорих ёстой ба өөрийн одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханах ёсгүй. Петртэй адилаар амьдран харуулахын тулд, хүн Петрийн мэдлэг, дадлага туршлагыг эзэмших ёстой. Хүн илүү дээд, илүү гүн гүнзгий зүйлсийг эрж хайх ёстой. Тэр Бурханы төлөө илүү гүн гүнзгий, илүү ариун хайрыг мөн үнэ цэнэ, утга учиртай амьдралыг эрж хайх ёстой. Зөвхөн энэ нь л амьдрал; зөвхөн тэр үед л хүн Петртэй адил болох болно. Чи өөрөө эерэг тал уруу орохын тулд илүү идэвхтэй байхад төвлөрөх ёстой ба илүү гүн гүнзгий, илүү тодорхой, илүү практик үнэнийг үл хайхран орхих зуураа, түрхэн зуурын амар амгалангийн төлөө буруу зам руу буцан орохыг өөртөө зөвшөөрөх ёсгүй. Чиний хайр бодит байх ёстой ба чи өөрийгөө, энэхүү завхарч гажуудсан, санаа зовох юмгүй, амьтныхаас өөрцгүй амьдралаас чөлөөлөх арга замыг олох ёстой. Чи утга учиртай амьдралаар, үнэ цэнэтэй амьдралаар амьдран харуулах ёстой ба чи өөрийгөө хуурч, өөрийн амьдралаа тоглоом шиг үзэх ёсгүй. Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд, олж авч чадашгүй үнэн гэж үгүй ба бат бэх зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи өөрийн амьдралдаа хэрхэн амьдрах ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү том зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй оролдлоготой байх ёстой ба ноён нуруугүй сул дорой амьтад шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн туршлагаараа мэдрэхийг сурах ёстой ба тэр замд өөрсөддөө хайш яаш хандах ёсгүй. Чамайг анзаараагүй байхад л амьдрал чинь урсаад өнгөрнө; тэгээд түүний дараа чамд Бурханыг хайрлах өөр боломж олдох уу? Үхсэнийхээ дараа хүн Бурханыг хайрлаж чадах уу? Чи бүгдээрээ Петр шиг хүсэл тэмүүлэлтэй, ухамсартай байх ёстой ба чиний амьдрал утга учиртай байх ёстой, мөн чи өөрөөрөө тоглох ёсгүй! Хүн болохын хувьд, Бурханыг эрж хайдаг хүний хувьд, чи өөрийн амьдралдаа хэрхэн хандахаа, өөрийгөө Бурханд хэрхэн өргөл болгохоо, Бурханд итгэх итгэлээ хэрхэн илүү утга учиртай байлгахаа анхааралтай эргэцүүлэн үзэх ёстой ба нэгэнт чи Түүнийг хайрладаг учраас илүү ариун, илүү сайхан, илүү сайн байдлаар Түүнийг хайрлах ёстой. Өнөөдөр чи хэрхэн байлдан дагуулагдсандаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй мөн өөрийн ирээдүйд алхах замаа эргэцүүлэн үзэх ёстой. Чи төгс төгөлдөр болгуулах хүсэл тэмүүлэл, зориг зүрхтэй байх ёстой ба өөрийгөө чадваргүй гэж дандаа бодох ёсгүй. Үнэн нь хүнийг алагчилж үзэх үү? Үнэн хүмүүсийг албаар эсэргүүцэж чадах уу? Хэрвээ чи үнэнийг эрж хайвал, энэ нь чамайг даран унагааж чадах уу? Хэрвээ чи шударга ёсны төлөө тууштай зогсвол, энэ нь чамайг түлхэн унагаах уу? Хэрвээ амийг эрж хайх нь үнэхээр чиний хүсэл тэмүүлэл бол, амь чамаас зугатаж чадах уу? Хэрвээ чамд үнэн үгүй бол энэ нь, үнэн чамайг хүлээн зөвшөөрөөгүйгээс биш харин чи үнэнээс хол байсны улмаас юм; хэрвээ чи шударга ёсны төлөө тууштай зогсож чадахгүй бол, энэ нь шударга ёсонд ямар нэг буруу зүйл байгаа учраас биш харин энэ нь бодит байдалтай зохицохгүй байна гэж чи итгэсний улмаас юм; хэрвээ чи олон жил эрж хайсан ч амийг олж аваагүй бол энэ нь, амь нь чамайг гэсэн ямар ч мөсгүйгээс биш, харин чамд амийн төлөө гэсэн ухамсар байхгүй бөгөөд амийг өөрөөсөө холдуулсан учраас юм; хэрвээ чи гэрэлд амьдарч байгаа ч гэрлийг олж авч чадахгүй байгаа бол, энэ нь гэрэл чам дээр тусах боломжгүй учраас биш, харин чи гэрлийн оршин тогтнолд ямар ч анхаарал хандуулаагүй бөгөөд ингэснээр гэрэл чамаас чимээгүй холдон одсоны улмаас юм. Хэрвээ чи эрж хайхгүй бол чамайг, амьдралдаа ямар ч зориг зүрхгүй, харанхуйн хүчийг эсэргүүцэн сөрөх сэтгэлгүй, үнэ цэнэгүй хог шаар гэж л хэлэх болно. Чи хэтэрхий сул дорой! Чи өөрийг чинь хүрээлэн байгаа Сатаны хүчнээс зугатаах чадваргүй ба чи аюулгүй, амар тайван амьдралаар л амьдрах хүсэлтэй байдаг бөгөөд мэдлэггүй хэвээр үхдэг. Чиний биелүүлэх ёстой зүйл бол байлдан дагуулагдахыг эрж хайх; энэ нь чиний хийх шаардлагатай үүрэг юм. Хэрвээ чи байлдан дагуулагдсандаа л сэтгэл хангалуун байвал, гэрлийн оршин тогтнолыг өөрөөсөө холдуулах болно. Чи үнэний төлөө зовлон зүдгүүрийг туулах ёстой, чи үнэний төлөө өөрийгөө өгөх ёстой, чи үнэний төлөө доромжлолыг амсах ёстой ба илүү их үнэнийг олж авахын тулд чи илүү их зовлонг амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, шударга үнэнч байдлыг алдах ёсгүй. Чи, сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрж хайх ёстой ба илүү утга учиртай амьдралын замыг эрж хайх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдарч, чамд ямар ч зорилго байхгүй бол, чи өөрийн амьдралаа дэмий үрэхгүй байна гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах вэ? Чи үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба өчүүхэн төдий таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч шударга үнэнч байдал ба нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байхгүй!

Бурханы ажилд шаардагддаг учраас Тэрээр хүнийг гэсгээн шийтгэж, шүүдэг ба цаашлаад энэ нь хүнд хэрэгтэй байдаг учраас юм. Хүн гэсгээгдэж, шүүгдэх хэрэгтэй ба зөвхөн тэгснээр л тэр Бурханы хайранд хүрч чадна. Өнөөдөр, та нар бүрэн дүүрэн итгэсэн боловч та нарт өчүүхэн төдий хүндрэл тохиолдох үед та нар асуудалд ордог; та нарын сүнсний өндөр тийм л өчүүхэн бөгөөд илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийн тулд та нар тийм гэсгээлт, шүүлтийг илүү их туулах хэрэгтэй юм. Өнөөдөр, та нар Бурханд зарим нэг талаар хүндэтгэлтэй ханддаг, та нар Бурханаас айдаг ба Тэр бол жинхэнэ Бурхан гэдгийг та нар мэддэг боловч та нар ариун хайранд хүрэх нь байтугай Түүний төлөө гэсэн агуу хайр та нарт байдаггүй; та нарын мэдлэг хэтэрхий өнгөц бөгөөд та нарын сүнсний өндөр одоо ч хангалтгүй. Хүрээлэн байгаа орчинтой үнэхээр тулгарах үедээ та нар одоо ч гэрчилж чадаагүй, та нарын оролтын хэтэрхий багахан нь л санаачлагатай байсан ба дадлагажуулах талаар ямар ч бодол та нарт байхгүй. Ихэнх хүмүүс идэвхгүй, үлбэгэр байдаг; тэд ердөө Бурханыг зүрх сэтгэлдээ нууцхан хайрладаг боловч тэдэнд хэрэгжүүлэх арга байдаггүй ба тэдний зорилго юу болох талаар тэд тодорхой мэддэггүй. Төгс төгөлдөр болгуулсан хүмүүс нь энгийн хүний шинжийг эзэмшээд зогсохгүй, дотоод сэтгэлийн хэмжүүрээс ч даван гарсан, дотоод сэтгэлийн стандартаас ч өндөр үнэнийг эзэмшдэг; тэд Бурханы хайрыг буцаан өгөхөд өөрсдийн дотоод сэтгэлээ ашиглаад зогсохгүй, түүнээс ч илүүгээр тэд Бурханыг мэдсэн ба Бурхан бол хайр татам бөгөөд хүний хайрыг хүртүүштэй гэдгийг, хүн Бурханыг хайрлахаас өөр яаж ч чадахааргүй их хайр Бурханд байдаг гэдгийг тэд харсан. Төгс болгуулсан хүмүүсийн Бурханыг хайрлах хайр нь өөрсдийн хувийн хүсэл тэмүүллийг биелүүлэхийн тулд юм. Тэдгээрийнх бол өөрсдөөс нь аяндаа гардаг хайр, эргүүлээд юу ч нэхдэггүй хайр бөгөөд арилжаа наймаа биш. Тэд өөр юуны ч улмаас биш харин Бурханыг мэддэг учраас Түүнийг хайрладаг. Тийм хүмүүс, Бурхан тэдэнд хувь хишиг буулгах эсэхийг анхаардаггүй ба зөвхөн Бурханы хүслийг биелүүлснээр л өөрсдөө сэтгэл хангалуун болдог. Тэд Бурхантай үнэ хаялцдаггүй ба тэд Бурханыг хайрлах өөрсдийн хайраа дараах бодлоор хэмждэггүй: Та надад өгсөн, тиймээс би эргүүлээд Таныг хайрлах ёстой; хэрвээ Та надад өгөхгүй бол, би ч гэсэн эргүүлээд Танд юу ч өгөхгүй. Төгс болгуулсан хүмүүс Бурхан бол Бүтээгч бөгөөд Тэр тэдний төлөө Өөрийн ажлыг биелүүлсэн гэж дандаа итгэдэг бөгөөд төгс болгуулах боломж, нөхцөл, чадвар тэдэнд байсан учраас тэдний эрэл хайгуул нь утга учиртай амьдралаар амьдран харуулах явдал байх ёстой ба тэд Бурханы хүслийг биелүүлэх ёстой. Петрийн мэдэрсэн зүйл нь яг л ийм байсан: Тэр хамгийн сул дорой байх үедээ, Бурханд залбиран, “Өө Бурхан минь! Цаг хугацаа, орон зайнаас үл хамаараад би үргэлж Таныг санадаг гэдгийг Та мэднэ. Цаг хугацаа, орон зай ямар ч байсан, би Таныг хайрлахыг хүсдэгийг Та мэднэ, гэхдээ миний сүнсний өндөр хэтэрхий өчүүхэн, би хэтэрхий сул дорой ба хүч чадалгүй, миний хайр хэтэрхий хязгаарлагдмал, Таны төлөө гэсэн миний чин сэтгэл хэтэрхий хомс билээ. Таны хайртай харьцуулахад, би ердөө амьдрах ч эрхгүй. Миний амьдрал бүү талаар өнгөрөөсэй л гэж би хүсэж байгаа ба ингэснээр би Таны хайрын ачийг хариулаад зогсохгүй цаашлаад би өөрт байгаа бүхнээ Танд зориулж чадах билээ. Хэрвээ би Таны сэтгэлд нийцэж чадвал, бүтээгдсэн хүн болохын хувьд би сэтгэлийн амар амгаланг олж авах ба үүнээс өөр юуг ч би хүсэхгүй. Хэдийгээр би одоо сул дорой, хүч чадалгүй байгаа ч, Таны сургамжийг би мартахгүй мөн Таны хайрыг мартахгүй. Одоо би Таны хайрын ачийг хариулахаас өөр юуг ч хийхгүй байна. Өө Бурхан минь, тун аягүй санагдаж байна! Өөрийн зүрх сэтгэл дэх хайраа би Танд хэрхэн буцаан өгөх вэ, би хэрхэн чадах бүхнээ хийж Таны хүслийг биелүүлэх чадвартай байж, өөртөө байгаа бүхнийг Танд өргөж чадах вэ? Та хүний сул талуудыг мэднэ; би хэрхэн Таныг хайрыг хүртэхүйц байж чадах юм бэ? Өө Бурхан минь! Намайг өчүүхэн сүнсний өндөртэй, миний хайр хэтэрхий хомс гэдгийг Та мэднэ. Ийм орчинд би өөрийн чадах бүхнээ хэрхэн хамгийн сайнаараа хийх юм бэ? Таны хайрын ачийг хариулах ёстой гэдгээ би мэднэ, өөртөө байгаа бүхнийг Танд өгөх ёстой гэдгээ би мэднэ, гэвч өнөөдөр миний сүнсний өндөр хэтэрхий өчүүхэн билээ. Надад хүч чадал өгөхийг, надад өөртөө итгэх итгэлийг өгөхийг би Танаас гуйж байна, ингэснээр би Танд зориулах ариун хайрыг эзэмших боломжтой болж, өөртөө байгаа бүхнийг Танд өгөх боломжтой болох болно; би Таны хайрын ачийг хариулаад зогсохгүй, Таны гэсгээлт, шүүлт, сорилт бэрхшээл болоод бүр илүү хатуу чанга хараалыг ч гэсэн туулах чадвартай болох билээ. Таны хайрыг харах боломжийг Та надад олгосон ба Таныг хайрлахгүй байж би чадахгүй, хэдий би өнөөдөр сул дорой, хүч чадалгүй байгаа ч би Таныг хэрхэн мартаж чадах юм бэ? Таны хайр, гэсгээлт, шүүлт нь бүгд намайг, Таныг мэдэхэд хүргэсэн, гэсэн ч Та маш агуу учраас би Таны хайрыг биелүүлэх чадваргүйгээ мөн мэдэрдэг. Би өөртөө байгаа бүхнээ хэрхэн Бүтээгчид зориулж чадах вэ?” гэж хэлсэн. Петрийн хүсэлт ийм байсан, гэвч түүний сүнсний өндөр хэтэрхий хангалттай бус байсан. Энэ мөчид, зүрхэнд нь хутга зоогоод эргүүлж байгаа мэт түүнд санагдсан ба тэсэхийн аргагүй өвдөж байсан; тийм нөхцөл байдалд тэр юу хийхээ мэдэхгүй байсан. Гэсэн ч тэр үргэлжлүүлэн залбирсаар байсан: “Өө Бурхан минь! Хүний сүнсний өндөр балчир бага, түүний дотоод сэтгэл сул дорой ба миний хийж чадах цорын ганц зүйл бол Таны хайрын ачийг хариулах билээ. Өнөөдөр би Таны хүслийг хэрхэн биелүүлэхээ мэдэхгүй эсвэл чадах бүхнээ хэрхэн хийхээ эсвэл байгаа бүхнээ хэрхэн өгөхөө эсвэл байгаа бүхнээ Танд хэрхэн зориулахаа мэдэхгүй. Таны шүүлтээс үл хамааран, Таны гэсгээлтээс үл хамааран, Та надад юу өгснөөс үл хамааран, Та надаас юу авахаас үл хамааран, намайг Танд чиглэсэн өчүүхэн төдий гомдлоос ч чөлөөлж өгөөч. Олон удаа, Та намайг гэсгээж, намайг шүүх үед би өөртөө гомдоллон дургүйцсэн ба би ариун байдалд хүрэх эсвэл Таны хүслийг биелүүлэх чадваргүй байсан. Таны хайрыг буцаан төлөх маань шахалт шаардлагаас болсон ба энэ мөчид би өөрийгөө бүр ч илүү үзэн ядаж байна”. Тэр Бурханы төлөө гэсэн илүү ариун хайрыг эрж хайж байсан учраас Петр ингэж залбирсан юм. Тэрээр эрж хайж, гуйн мөргөж байсан ба түүнээс гадна тэр өөрийгөө буруутгаж, өөрийн нүглийг Бурханд наманчилж байсан. Бурханд өртэй мэт түүнд санагдсан ба өөрийгөө үзэн ядахыг мэдэрсэн, гэсэн ч тэр бас бага зэрэг гунигтай, хүлцэнгүй байсан. Тэр Бурханы хүслийн өмнө хангалттай сайн байж чадахгүй байгаа мэт, чадлаараа хичээж чадахгүй байгаа мэт түүнд дандаа санагддаг байсан. Тийм нөхцөл байдлын дор Петр Иовын итгэлийг дагаж байсан. Иовын итгэл хичнээн агуу байсан бэ гэдгийг тэр харсан, учир нь түүний бүх зүйл Бурханаас өгөгдсөн ба Бурхан түүнээс бүгдийг эргүүлэн авах нь хэвийн зүйл бөгөөд Бурхан Өөрийн хүссэн хэнд ч өгч болно – энэ бол Бурханы зөвт зан чанар гэдгийг Иов харж чадсан юм. Иовд ямар ч гомдол байгаагүй ба Бурханыг магтан алдаршуулсаар байсан. Петр ч бас өөрийгөө мэдэж байсан ба зүрх сэтгэлдээ ийнхүү залбирсан, “Өнөөдөр би, өөрийн ухамсраа ашиглан Таны хайрыг эргүүлэн төлж байгаадаа болон хичнээн их хайрыг Танд буцааж өгсөндөө сэтгэл хангалуун байх ёсгүй, учир нь миний бодол санаа хэтэрхий завхарсан бөгөөд учир нь би Таныг Бүтээгч хэмээн харах чадваргүй билээ. Би одоо ч гэсэн Таныг хайрлахад тохирохгүй учраас би өөртөө байгаа бүхнээ Танд зориулах чадвартай болох ёстой ба үүнийг би маш дуртайгаар хийх болно. Таны хийсэн бүхэнд ямар ч сонголт байгаагүй гэдгийг би мэдэх ёстой ба би Таны хайрыг харж, Таныг магтан сайшаах боломжтой байж, Таны ариун нэрийг дээдлэн магтах ёстой ингэснээр Та надаар дамжуулан агуу алдар сууг олж авах билээ. Би Таныг гэрчлэхээр тууштай зогсоход бэлэн байна. Өө Бурхан минь! Таны хайр маш нандин бөгөөд гайхалтай сайхан; би нүгэлт муугийн гарт амьдрахыг хэрхэн хүсэх юм бэ? Би Танаар бүтээгдээгүй гэж үү? Би Сатаны эзэмшил дор хэрхэн амьдрах юм бэ? Үүний оронд миний бүхий л бие махбод Таны гэсгээлтийн дунд амьдрахыг би илүүд үзнэ. Би муу ёрт нэгний эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байна. Хэрвээ би ариун болгуулж, өөрт байгаа бүхнээ Таны төлөө зориулж чадвал, би өөрийн бие сэтгэлээ Таны шүүлт болоод гэсгээлтэнд өргөхөд бэлэн байна, би Сатаныг жигшин зэвүүцдэг учраас түүний эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байна. Намайг шүүсэн Өөрийнхөө шүүлтээр дамжуулан, Та Өөрийн зөвт зан чанараа харуулсан; Би аз жаргалтай байгаа ба өчүүхэн төдий ч гомдол алга. Хэрвээ би бүтээгдсэн хүний үүргээ биелүүлж чадсан бол, миний бүх амьдралыг Таны шүүлт дагахад би бэлэн байна, үүгээр дамжуулан би Таны зөвт зан чанарыг мэдэж авах ба нүгэлт муугийн нөлөөллөөс өөрийгөө ангижруулах билээ.” Петр үргэлж ингэж залбирсан, үргэлж ингэж эрж хайсан ба илүү өндөр хүрээнд хүрсэн. Тэр Бурханы хайрыг буцаан төлж чадаад зогсохгүй, хамгийн чухал нь тэр бүтээгдсэн хүний үүргээ мөн биелүүлсэн юм. Тэр өөрийн дотоод сэтгэлдээ зэмлүүлээгүйгээр барахгүй харин тэр дотоод сэтгэлийн стандартыг даван гарч чадсан. Түүний залбирал Бурханы өмнө үргэлжлүүлэн очсоор байсан, түүний хүсэл тэмүүлэл илүү өндөр байсан ч Бурханыг гэсэн түүний хайр бүр ч илүү их байсан. Хэдий тэр шаналгаат зовлон зүдгүүрийг туулсан ч, Бурханыг хайрлахаа огтхон ч мартаагүй ба Бурханы хүслийг ойлгох чадвартай болохыг эрж хайсаар байсан юм. Өөрийн залбиралдаа дараах үгсийг тэр хэлсэн: Таны хайрыг эргүүлэн төлөхөөс өөр юуг ч би хийж чадаагүй. Би Сатаны өмнө Таныг гэрчилж чадаагүй, Сатаны нөлөөллөөс өөрийгөө чөлөөлж чадаагүй ба бие махбод дотор амьдарсаар л байгаа. Би Сатаныг ялахын тулд, түүнийг ичээхийн тулд өөрийн хайрыг ашиглаж, ингэснээр Таны хүслийг биелүүлэхийг хүсэж байна. Би өөрөөсөө өчүүхэн жаахныг ч Сатанд өгөхгүйгээр, өөрийгөө бүхэлд нь Танд өгөхийг хүсэж байна, учир нь Сатан бол Таны дайсан билээ. Тэр энэ чиглэлд хэдийчинээ эрж хайсан, төдийчинээ түүний сэтгэл хөдөлж, эдгээр зүйлүүдийн талаарх түүний мэдлэг илүү дээр болсон. Өөрөө ч анзааралгүйгээр тэр, Сатаны нөлөөллөөс өөрийгөө чөлөөлөх ёстой ба Бурханд өөрийгөө бүрэн дүүрэн буцаан аваачих ёстой гэдгийг мэддэг болсон. Тэр нь түүний хүрсэн хүрээ байсан юм. Тэр Сатаны нөлөөллийг давж, бие махбодын зугаа цэнгэл, таашаалаас өөрийгөө чөлөөлж, Бурханы гэсгээл болоод Түүний шүүлтийг аль алийг нь илүү гүнзгийгээр мэдрэхэд бэлэн байсан. Тэрээр, “Хэдийгээр би Таны гэсгээлт дунд, Таны шүүлт дунд амьдарч байгаа ч гэсэн, үүнээс үүссэн зовлон бэрхшээлийг үл харгалзан би Сатаны эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байгаа ба Сатаны ов мэхэнд зовохыг одоо ч би хүсэхгүй байна. Таны хараал дунд амьдрахдаа би баяртай байдаг ба Сатаны адислал дунд амьдрахдаа зовон шаналдаг билээ. Таны шүүлтэн дунд амьдарснаар би Таныг хайрладаг ба энэ нь надад асар их баяр хөөрийг авчирдаг. Таны гэсгэээлт, шүүлт чинь шударга бөгөөд ариун; энэ нь намайг цэвэрлэхийн төлөө, тэр ч байтугай намайг аврахын төлөө билээ. Би Таны халамжин дор байхын тулд өөрийн бүх амьдралаа Таны шүүлтэн дунд өнгөрөөхийг илүүд үзэх болно. Би нэгэн мөчийн турш ч гэсэн Сатаны эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй; би зовлон зүдгүүрийг туулж, Танаар цэвэрлэгдэн ариусахыг хүсдэг ба Сатанаар ашиглуулж, хууртахыг би хүсэхгүй байна. Би, энэхүү бүтээл нь Танаар ашиглуулж, Танаар эзэмшүүлж, Танаар шүүгдэж, Танаар гэсгээгдэх ёстой. Би бүр Танаар хараагдах ёстой. Та намайг адислахад бэлэн байх үед миний зүрх сэтгэл баярлан хөөрдөг, учир нь би Таны хайрыг харсан билээ. Та бол Бүтээгч, би бол бүтээгдсэн хүн: би Танаас урваж, Сатаны эзэмшил дор амьдрах ёсгүй ба Сатанаар ашиглуулах ёсгүй. Сатаны төлөө амьдрахын оронд би Таны морь эсвэл шар үхэр чинь байх ёстой. Би бие махбодын жаргал цэнгэлгүйгээр Таны гэсгээлтийн дунд амьдрах нь надад дээр бөгөөд Таны хувь хишгийг алдах байсан ч энэ нь надад таашаалыг авчирдаг. Хэдий Таны нигүүлсэл надтай хамт биш байсан ч, Танаар гэсгээгдэж, шүүгдэж байгаадаа би дуртай; энэ нь Таны хамгийн дээд адислал, Таны хамгийн агуу нигүүлсэл билээ. Хэдий Та надад үргэлж сүр жавхлантай, уур хилэнтэй ханддаг ч, би Таныг орхин явж чадахгүй, би Таныг хангалттай хайрлаж чадахгүй. Би Таны гэрт амьдрахыг илүүд үзнэ, би Танаар хараагдаж, шийтгэгдэж, цохиулахыг илүүд үзэх ба Сатаны эзэмшил дор амьдрахыг би хүсэхгүй бөгөөд бие махбодын төлөө амьдрахыг хүсэх нь байтугай би зөвхөн бие махбодын төлөө яарч, завгүй байхыг хүсэхгүй” гэсэн юм. Петрийн хайр бол ариун хайр байсан. Энэ нь төгс болгуулах дадлага туршлага, энэ нь төгс болгуулах хамгийн өндөр хүрээ бөгөөд үүнээс илүү утга учиртай амьдрал гэж байхгүй. Тэр Бурханы гэсгээл, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн, тэр Бурханы зөвт зан чанарыг нандигнасан, Петрийн өөр юу ч үүнээс илүү үнэ цэнэтэй байгаагүй. Тэр хэлэхдээ, “Сатан надад материаллаг таашаалыг өгдөг боловч би тэдгээрийг эрхэмлэдэггүй. Бурханы гэсгээлт, шүүлт над дээр ирдэг – үүнд би талархдаг, үүнээс би таашаалыг авдаг, үүгээр би адислагддаг. Бурханы шүүлт байгаагүй бол би хэзээ ч Бурханыг хайрлахгүй байсан, би одоо ч Сатаны эзэмшил дор амьдрах байсан, одоо ч гэсэн түүгээр хянуулж байх байсан, түүгээр удирдуулж байх байсан. Хэрвээ тэгээгүй бол, би хэзээ ч жинхэнэ хүн болохгүй байсан, учир нь би Бурханы сэтгэлд нийцэж чадахгүй байсан ба өөрийн бүхий л зүйлээ Бурханд зориулахгүй байх байсан. Хэдийгээр Бурхан намайг адислаагүй, миний дотор гал дүрэлзэж байгаа мэт, ямар ч амар амгалан, баяр баясгалангүй байх үед дотоод тайтгаралгүйгээр намайг орхисон ч, хэдий Бурханы гэсгээлт, сахилга бат хэзээ ч надаас тусгаар байгаагүй ч, Бурханы гэсгээл, шийтгэл дунд л би Түүний зөвт зан чанарыг харж чадах болсон. Би үүнд баярлан бахдана; үүнээс илүү үнэ цэнэтэй, утга учиртай зүйл амьдралд үгүй билээ. Хэдий Түүний халамж, хамгаалалт нь хэрцгий догшин гэсгээлт, шүүлт, хараал, цохилт болсон ч, би эдгээр зүйлүүдээс таашаал авсаар байх ба учир нь тэдгээр нь намайг илүү сайн цэвэрлэж чадна, намайг өөрчилж чадна, намайг Бурханд илүү ойр аваачиж чадна мөн Бурханы төлөөх миний хайрыг илүү ариун болгож чадна. Энэ нь намайг бүтээгдсэн хүний үүргээ биелүүлэх боломжтой болгоно, намайг Бурханы өмнө аваачна, намайг Сатаны нөлөөллөөс холдуулна ингэснээр би цаашид Сатанд үйлчлэхээ болино. Сатаны эзэмшил дор амьдрахгүй байх үедээ би өөртөө байгаа бүхнийг болоод өөрийн чадах бүхнийг юуг ч үлдээлгүйгээр Бурханд зориулах боломжтой болно – тэр үед л би бүрэн сэтгэл хангалуун болох болно. Намайг аварсан зүйл бол Бурханы гэсгээл, шүүлт ба миний амьдрал нь Бурханы гэсгээл, шүүлтээс салшгүй юм. Газар дээрх миний амьдрал нь Сатаны эзэмшил дор байдаг бөгөөд Бурханы гэсгээл, шүүлтийн халамж, хамгаалалт байгаагүй бол, би үргэлж Сатаны эзэмшил дор амьдрах байсан ба цаашлаад утга учиртай амьдралаар амьдран харуулах боломж, арга зам ч надад байхгүй байх байсан билээ. Зөвхөн Бурханы гэсгээл, шүүлт намайг хэзээ ч орхихгүй л бол, би Бурханаар цэвэрлэгдэн ариусгагдаж чадах билээ. Хатуу ширүүн үг ба Бурханы зөвт зан чанар, Бурханы сүр жавхлант шүүлттэйгээр л би хамгийн дээд хамгаалалтыг олж авч, гэрэл гэгээнд амьдарч, Бурханы адислалыг олж авсан билээ. Цэвэрлэгдэх боломжтой байх, өөрийгөө Сатанаас чөлөөлөх, Бурханы ноёрхол дор амьдрах – энэ бүхэн нь өнөөдрийн миний амьдрал дах хамгийн өндөр дээд адислал юм” гэсэн. Энэ нь Петрийн мэдэрсэн хамгийн өндөр хүрээ юм.

        Эдгээр нь, төгс төгөлдөр болгуулсныхаа дараа хүний хүрэх ёстой нөхцөл байдал юм. Хэрвээ чи энэ зэрэгт хүрч чадахгүй бол, утга учиртай амьдралаар амьдран харуулж чадахгүй билээ. Хүн бие махбод дотор амьдардаг буюу тэрээр хүний тамд амьдардаг гэсэн үг ба Бурханы шүүлт, гэсгээлт үгүйгээр хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах юм бэ? Бурханы гэсгээлт болон шүүлт нь хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу энэрэл нигүүлсэл гэж Петр итгэсэн. Зөвхөн Бурханы гэсгээлт болон шүүлтээр дамжуулан, хүн сэрж чадах ба бие махбодыг үзэн ядаж, Сатаныг үзэн ядах болно. Бурханы хатуу чанд сахилга бат нь хүнийг Сатаны нөлөөллөөс чөлөөлдөг, энэ нь түүнийг өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэл дор амьдрах боломжийг түүнд олгодог. Гэсгээлт ба шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ингэж залбирсан, “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж шүүсээр байгаа цагт, Та намайг орхиогүй гэдгийг би мэдэх болно. Хэдий Та надад баяр баясгалан эсвэл амар амгаланг өгөлгүй, намайг зовлон шаналалд амьдруулж, надад тоо томшгүй олон шийтгэл оногдуулж байсан ч, Та намайг орхин яваагүй л бол миний зүрх сэтгэл тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээл, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу адислал болсон билээ. Таны надад үзүүлсэн нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрласан нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илэрхийлэл бөгөөд энэ нь гэсгээл ба шүүлт, цаашлаад энэ нь сорилт бэрхшээл, түүнээс ч илүүгээр энэ нь зовлонгийн амьдрал юм.” Петр бие махбодын зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү агуу хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их хувь хишгийг олж авсан билээ. Өөрийн амьдралдаа, хэрвээ хүн цэвэрлэгдэж өөрийн байр байдалдаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, хэрвээ тэр утга учиртай амьдралаар амьдран харуулж, бүтээгдсэн хүний үүргээ биелүүлэхийг хүсвэл, тэрээр Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой ба Бурханы сахилга бат, Бурханы цохилт түүнээс холдон одохыг зөвшөөрөх ёсгүй, ингэснээр тэр Сатаны арга заль, нөлөөллөөс өөрийгөө чөлөөлж, Бурханы гэрэл дор амьдарч чадна. Бурханы гэсгээл, шүүлт нь гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд үүнээс илүү дээр адислал, нигүүлсэл эсвэл хамгаалалт үгүй юм гэдгийг мэдэж ав. Хүн Сатаны нөлөөн дор амьдардаг ба бие махбодтой оршин байдаг; хэрвээ тэр цэвэрлэгдэхгүй мөн Бурханы хамгаалалтыг авахгүй бол, хүн бүр ч илүү эвдрэх болно. Хэрвээ тэр Бурханыг хайрлахыг хүсвэл, тэрээр цэвэрлэгдэж, аврагдах ёстой. Петр, “Бурхан минь, Та надад сайхан сэтгэл гаргах үед би баярлан хөөрч, ая тухыг мэдэрдэг; Та намайг гэсгээх үед би бүр ч илүү их тав тух, баяр баясгаланг мэдэрдэг. Хэдий би сул дорой ба үгээр хэлэхийн аргагүй зовлон шаналлыг туулж байгаа ч гэсэн, хэдий нулимс, уйтгар гуниг байдаг ч гэсэн, энэхүү уйтгар гуниг нь миний дуулгаваргүй байдлын улмаас, миний сул доройн улмаас гэдгийг Та мэдэж байгаа. Таны хүслийг биелүүлж чадахгүй учраас би мэгшин уйлдаг, би Таны шаардлагад тохирохгүй учраас би уй гашууг мэдэрч харамсдаг, гэвч би энэ хүрээнд хүрэхэд бэлэн байна, Таны хүсэлд нийцэхийн тулд би чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Таны гэсгээлт надад хамгаалалтыг авчирсан ба надад хамгийн сайн авралыг өгсөн; Таны шүүлт нь Таны тэсвэр тэвчээрийг хиртүүлээгүй. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр, би Таны өршөөл энэрлийг, өгөөмөр сэтгэлийг хүртэж чадахгүй. Өнөөдөр, Таны хайр тэнгэр огторгуйг даван гарсан ба бүхнээс илүү гэдгийг би бүр илүү сайн харж байна. Таны хайр бол зөвхөн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл биш; үүнээс ч илүү зүйл бол гэсгээлт, шүүлт билээ. Таны гэсгээл ба шүүлт надад маш ихийг өгсөн. Таны гэсгээл, шүүлтгүйгээр нэг ч хүн цэвэрлэгдэж чадахгүй ба нэг ч хүн Бүтээгчийн хайрыг мэдэрч чадахгүй. Хэдийгээр би зуу зуун шалгалт, зовлон шаналлыг туулж, бараг үхэх дөхсөн ч гэсэн, тийм зовлон[a] намайг, Таныг үнэхээр мэдэж авч, хамгийн дээд авралыг олж авахад хүргэсэн. Хэрвээ Таны гэсгээл, шүүлт болон сахилга бат намайг орхих юм бол, би Сатаны эзэмшил дор харанхуйд амьдрах байсан. Хүний бие махбод ямар ашигтай юм бэ? Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт намайг орхих юм бол, энэ нь Таны сүнс намайг орхисонтой адил, Та цаашид надтай хамт байхаа болихтой адил юм. Хэрвээ тийм байсан бол, би хэрхэн амьдрах юм бэ? Хэрвээ Та надад өвчин өгч, миний эрх чөлөөг авбал би үргэлжлүүлэн амьдарч чадна гэвч Таны гэсгээл, шүүлт намайг орхих юм бол би амьдрах ямар ч аргагүй болох болно. Хэрвээ би Таны гэсгээлт, шүүлтгүй байвал, миний хувьд үгээр илэрхийлэхийн аргагүй Таны хайрыг би алдах юм. Таны хайргүйгээр би Сатаны эзэмшил дор амьдарч, Таны суу алдарт царайг харах боломжгүй байх байсан. Би хэрхэн үргэлжлүүлэн амьдрах юм бэ? Тийм харанхуй байдал, тийм амьдралыг би тэвчиж чадахгүй. Тантай хамт байгаа нь Таныг харахтай адил, иймээс би Таныг хэрхэн орхиж чадах юм бэ? Хэдий энэ нь дахин баталсан хэдхэн үг ч гэлээ, миний хамгийн агуу тайвшралыг надаас бүү аваасай гэж би Танаас хүсэж, Танаас гуйж байна. Би Таны хайрыг эдэлсэн ба өнөөдөр би Танаас хол байж чадахгүй; би Таныг хайрладаггүй гэж үү? Таны хайрын улмаас би уй гашуугийн ихээхэн нулимсыг урсгасан, гэсэн ч би, ийм амьдрал нь илүү утга учиртай, намайг илүү их сайжруулах боломжтой, намайг илүү их өөрчлөх боломжтой ба бүх бүтээлийн эзэмших ёстой үнэнд хүрэх боломжийг надад олгох боломжтой гэж үргэлж мэдэрдэг байсан” гэж залбирсан.

     Хүний бүхий л амьдрал Сатаны эзэмшил дор өнгөрсөн, өөрөө өөрийгөө Сатаны нөлөөллөөс чөлөөлж чадах хүн нэг ч үгүй билээ. Бүгд өчүүхэн төдий ч утга учир эсвэл үнэ цэнэгүйгээр, бохир заваан дэлхийд, гажуудал, хоосон байдалтайгаар амьдардаг; тэд бие махбодын төлөө, шунал тачаалын төлөө, Сатаны төлөө тийм хэнэггүй амьдралаар амьдардаг. Тэдний оршин тогтнолд өчүүхэн төдий ч үнэ цэнэ байхгүй. Хүн, Сатаны нөлөөллөөс түүнийг чөлөөлж чадах үнэнийг олж авах чадвартай билээ. Хэдийгээр хүн Бурханд итгэдэг, Библи уншдаг ч, өөрийгөө Сатаны нөлөөллийн хяналтаас хэрхэн чөлөөлөх вэ гэдгийг тэр ойлгодоггүй. Эрин үеүдийн туршид, маш цөөхөн хүмүүс энэ нууцыг нээж олсон, маш цөөн нь үүн дээр хүрсэн. Иймээс, хэдийгээр хүн Сатаныг жигшдэг ч, бие махбодыг жигшдэг ч, тэр Сатаны хууран мэхлэх нөлөөллөөс хэрхэн ангижрахаа мэддэггүй. Өнөөдөр, та нар Сатаны эзэмшил дор байсаар байгаа биш гэж үү? Өөрийн дуулгаваргүй үйлдэлдээ та нар гэмшдэггүй, тэр ч байтугай өөрсдийгөө бохир заваан, дуулгаваргүй гэдгийг мэдэрдэггүй. Бурханыг эсэргүүцсэнийхээ дараа ч та нар сэтгэл амар байж, асар их амар амгаланг мэдэрдэг. Чи бохир учраас л амар амгалан байгаа биш гэж үү? Энэ сэтгэлийн амар амгалан чинь чиний дуулгаваргүй байдлаас болж байгаа биш гэж үү? Хүн, хүний тамд амьдардаг, тэрээр Сатаны харанхуй нөлөөлөл дор амьдардаг; газар дээр хүнтэй хамт чөтгөрүүд хаа сайгүй амьдарч, хүний биед нэвтрэн ордог. Газар дээр, чи үзэсгэлэнтэй диваажинд амьдардаггүй. Чиний байгаа газар бол хорон муугийн хүрээ, хүний там, нөгөө ертөнц юм. Хэрвээ хүн цэвэрлэгдээгүй бол, тэр бохир заваан; хэрвээ тэр Бурханаар хамгаалуулж, халамжлуулаагүй бол тэр одоо ч Сатаны хоригдол; хэрвээ тэр шүүгдэж гэсгээгдээгүй бол Сатаны харанхуй нөлөөллийн дарлалаас зугатах ямар ч арга үгүй байх болно. Чиний харуулдаг завхарсан зан чанар болоод чиний амьдран харуулдаг дуулгаваргүй зан авир нь, чамайг Сатаны эзэмшил дор амьдарсаар байгааг батлахад хангалттай юм. Хэрвээ чиний сэтгэл болон бодол санаа цэвэрлэгдээгүй бол, чиний зан чанар шүүгдэж, гэсгээгдээгүй бол, чи бүхэлдээ Сатаны эзэмшлээр захируулж, чиний сэтгэл Сатаны арга залинд орж, чиний бодол санаа Сатанаар удирдуулж, чиний бүх бие Сатаны гарт захирагдана. Чи Петрийн стандартаас хичнээн их хол байгаагаа мэдэж байна уу? Чи чадвартай юу? Чи өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг хир их мэдэх вэ? Петрийн мэдэж авсан зүйлийн хир ихийг чи эзэмшдэг вэ? Хэрвээ өнөөдөр чи мэдэж чадахгүй бол, ирээдүйд энэ мэдлэгийг олж авч чадах уу? Чам шиг залхуу, хулчгар хүмүүс ердөө ч Бурханы гэсгээлт, шүүлтийг мэдэх чадваргүй байдаг. Хэрвээ чи бие махбодын амар тайвныг, бие махбодын зугаа цэнгэлийг эрж хайвал та нарт цэвэрлэгдэх ямар ч арга үгүй болох ба эцэст нь та нар Сатанд эргэн очно, учир нь чиний амьдран харуулж байгаа зүйл Сатаных бөгөөд бие махбодынх билээ. Өнөөдрийн байдлаар олон хүмүүс амьдралыг эрж хайдаггүй ба энэ нь, тэд цэвэрлэгдэх тухай эсвэл илүү гүн гүнзгий амьдралын дадлага туршлага руу орох тухай анхаардаггүй гэсэн үг юм. Тэгвэл тэд хэрхэн төгс болгуулах юм бэ? Амьдралыг эрж хайдаггүй хүмүүст төгс болгуулах ямар ч боломж байхгүй ба Бурханы мэдлэгийг эрж хайдаггүй, зан чанараа өөрчлөхийг зорьдоггүй хүмүүс нь Сатаны харанхуй нөлөөллөөс зугатаах чадваргүй байдаг. Бурханыг мэдэх мэдлэг болон зан чанарынх нь өөрчлөлт дээр үндэслэх тэдний оролтыг авч үзвэл, тэдгээрийн талаар тэд хянамгай нарийн байдаггүй, зөвхөн шашинд итгэдэг олон хүмүүсийн адилаар, өөрсдийн сүсэг бишрэлдээ ердөө зан үйлийг л дагадаг хүмүүс шиг байдаг. Энэ нь цагийн гарз биш гэж үү? Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ хүн амьдралын асуудлуудын талаар нарийн хянамгай биш бол, үнэн уруу орохыг эрж хайдаггүй бол, зан чанараа өөрчлөхийг зорьдоггүй бол, тэр ч байтугай Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайдаггүй бол, тэр төгс болгуулж чадахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг хүсэж байвал, Бурханы ажлын ач холбогдлыг ойлгох ёстой. Ялангуяа чи Түүний гэсгээлт, шүүлтийн ач холбогдлыг, мөн тэдгээр нь яагаад хүн дээр хэрэгждэгийг ойлгох ёстой. Чи хүлээн зөвшөөрч чадах уу? Ийм төрлийн гэсгээлтийн үеэр, чи Петртэй адилхан туршлага, мэдлэгийг олж авч чадах уу? Хэрвээ чи Бурханы мэдлэг болоод Ариун Сүнсний ажлыг эрж хайвал, өөрийн зан чанартаа өөрчлөлт хийхийг зорьвол, чи төгс болгуулах боломжтой болно. Төгс болгуулах хүмүүсийн хувьд, байлдан дагуулагдах ажлын энэ алхам нь дутагдаж болохгүй; нэгэнт тэр байлдан дагуулагдчихвал хүн төгс болгуулах ажлыг мэдэрч чадна. Зөвхөн байлдан дагуулагдах үүргийг биелүүлэх нь тийм ч их үнэ цэнэтэй биш, энэ нь чамайг Бурхан ашиглахад тохиромжтой гэдгийг харуулахгүй. Чи сайн мэдээг түгээхэд өөрийн хувь нэмрийг оруулах ямар ч аргагүй байх ба учир нь чи амьдралыг эрж хайдаггүй, өөрийгөө өөрчилж, сайжруулахыг эрж хайдаггүй ингэснээр чи амьдралын ямар ч бодит дадлага туршлагагүй байх болно. Энэхүү алхам-алхмаар-хийгдэх ажлын үеэр чи нэгэнтээ үйлчлэл үзүүлэгч, товойлгогч шиг аашилсан байж болно, гэхдээ хэрвээ чи Петр шиг байхыг зорихгүй мөн чиний эрэл хайгуул нь Петрийн төгс болгуулсан замын дагуу биш бол, аяндаа чи өөрийн зан чанарт өөрчлөлт гарахыг үзэхгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг зорьдог хүн бол, чи гэрчлэл хийж ингэж хэлэх болно: “Бурханы энэхүү алхам-алхмаар-хийгдэх ажилд би Бурханы гэсгээл, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн ба хэдий би асар их зовлон шаналлыг туулсан ч Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдэж авсан, би Бурханаар хийгдэж байгаа ажлыг олж авсан, би Бурханы шударга зөвт байдлын тухай мэдлэгтэй болсон ба Түүний гэсгээлт намайг аварсан. Түүний зөвт зан чанар над дээр ирсэн ба надад адислал нигүүлслийг авчирсан, Түүний гэсгээлт, шүүлт намайг хамгаалж ариусгасан. Хэрвээ би Бурханаар гэсгээгдэж, шүүгдээгүй бол мөн хэрвээ Бурханы хатуу ширүүн үг над дээр ирээгүй бол би Бурханыг мэдэхгүй байх байсан ба би аврагдахгүй байх байсан. Бүтээгдсэн зүйл болохын хувьд, хүн Бүтээгчийн бүтээсэн бүхнийг эдлээд зогсохгүй хамгийн чухал нь бүх бүтээгдсэн хүмүүс Бурханы зөвт зан чанарыг таашааж, Түүний шударга зөвт шүүлтийг эдлэх ёстой, учир нь Бурханы зан чанар бол хүний таашаалыг хүртэх эрхтэй гэдгийг өнөөдөр би харж байна. Сатаны завхруулсан бүтээл болохын хувьд, хүн Бурханы зөвт зан чанарыг эдлэх ёстой. Түүний зөвт зан чанарт гэсгээлт, шүүлт байдаг ба цаашлаад агуу хайр байдаг. Хэдийгээр би өнөөдөр Бурханы хайрыг бүрэн дүүрэн олж авах чадваргүй ч, үүнийг харах сайн хувь тавилан надад байгаа ба үүгээрээ би адислагдсан билээ.” Энэ нь, төгс болгуулсан хүмүүсийн алхсан зам ба тэдний хэлсэн мэдлэг юм. Ийм хүмүүс нь Петртэй адил; тэд Петртэй адил дадлага туршлагатай. Ийм хүмүүс нь мөн амьдралыг олж авсан бөгөөд үнэнийг эзэмшсэн хүмүүс юм. Хэрвээ хүн эцэст нь хүртэл мэдрэх юм бол, Бурханы шүүлтийн үеэр тэр гарцаагүй өөрийгөө Сатаны нөлөөллөөс ангижруулж, Бурханаар авахуулах болно.

     Байлдан дагуулагдсаны дараа хүмүүст ямар ч хангинам гэрчлэл байдаггүй. Тэд ердөө л Сатаныг шившиглэсэн, гэхдээ Бурханы үгийг бодитоор хэрэгжүүлж амьдраагүй байдаг. Чи хоёр дах авралыг олж аваагүй; чи ердөө нүглээ төлөх өргөлийг олж авсан, чи хараахан төгс болгуулаагүй – ямар их хохирол вэ. Чи юу руу орох ёстойгоо, яаж амьдран харуулах ёстойгоо ойлгох учиртай ба тэдгээр рүү орох ёстой. Хэрвээ эцэст нь чи төгс болгуулж чадахгүй бол, чи жинхэнэ хүн биш байх ба харамслаар дүүрэх болно. Эхлээд Бурханаар бүтээгдсэн Адам, Ева хоёр ариун хүмүүс байсан өөрөөр хэлбэл Эдений Цэцэрлэгт байх үедээ тэд ариун байсан ба бохир заваанаар сэвтээгүй байсан. Тэд мөн Еховад итгэлтэй байсан ба Еховагаас урвах талаар юу ч мэддэггүй байсан. Энэ нь, тэд Сатаны нөлөөлөлгүй, Сатаны хоргүй байсан ба бүх хүн төрөлхтөнөөс хамгийн ариун нь байсны улмаас юм. Тэд ямар ч бохир заваан зүйлээр бохирдолгүй, биеийн хүсэлд эзэмдүүлэлгүй, Еховаг хүндлэн дээдэлж Эдений Цэцэрлэгт амьдарч байсан. Дараа нь тэд, Сатанаар уруу татагдах үедээ могойн хор болоод Еховагаас урвах хүсэлтэй болсон ба тэд Сатаны нөлөөлөл дор амьдарсан. Эхэн үедээ, тэд ариун байсан бөгөөд Еховаг хүндэлдэг байсан; тэд зөвхөн ийм л хүн байсан. Сүүлд нь, Сатанаар уруу татагдсаныхаа дараа тэд, сайн мууг таних модны жимсийг идсэн ба Сатаны нөлөөлөл дор амьдарсан. Тэд аажмаар Сатанаар бузарлагдаж хүний анхдагч дүр төрхийг алдсан. Эхэн үедээ хүнд Еховагийн амьсгал байсан бөгөөд өчүүхэн төдий ч дуулгаваргүй байдал байгаагүй, мөн зүрх сэтгэлд нь өчүүхэн төдий ч нүгэлт муу байгаагүй. Тэр үед, хүн үнэхээр хүн байсан. Сатанаар бузарлагдсаныхаа дараа хүн араатан болсон: Түүний санаа бодол нь нүгэлт муу, бохир заваанаар дүүрч, ямар ч сайн, ариун зүйлгүй болсон. Энэ нь Сатан биш гэж үү? Чи Бурханы ихээхэн ажлыг мэдэрсэн боловч чи өөрчлөгдөөгүй ба цэвэрлэгдээгүй. Чи одоо ч Сатаны эзэмшил дор амьдарч байгаа ба одоо ч Бурханд бууж өгдөггүй. Энэ бол байлдан дагуулагдсан боловч төгс болгуулаагүй хүн юм. Тийм хүн төгс болгогдоогүй гэж яагаад хэлж байгаа юм бэ? Учир нь энэ хүн амьдралыг буюу Бурханы ажлын мэдлэгийг эрж хайдаггүй бөгөөд бие махбодын зугаа цэнгэл, түр зуурын тав тухаас өөр юуг ч хүсдэггүй. Үүний үр дүнд, тэдний амь зан чанарт өөрчлөлт байдаггүй ба тэд Бурханаар бүтээгдсэн хүний анхдагч дүр төрхийг олж аваагүй байдаг. Тийм хүмүүс нь алхаж яваа хүүр, ямар ч сүнсгүй үхдлүүд юм! Сүнсэн асуудлуудын талаарх мэдлэгийг эрж хайдаггүй, ариун байдлыг эрж хайдаггүй, үнэнийг амьдран харуулахыг зорьдоггүй болоод зөвхөн сөрөг талд байлдан дагуулагдахад сэтгэл хангалуун байдаг хүмүүс бол үнэнийг амьдран харуулж, үзүүлж, ариун хүмүүсийн нэг болж чадахгүй хүмүүс – тэдгээр нь аврагдаагүй хүмүүс байдаг. Учир нь, хэрвээ үнэнгүй бол хүн, Бурханы шалгалт ирэхэд тууштай зогсож чадахгүй; Бурханы сорилт бэрхшээлийн үеэр тууштай зогсож чадах хүмүүс л аврагдсан хүмүүс юм. Миний хүсэж байгаа зүйл бол Петр шиг хүмүүс, төгс болгуулахыг зорьдог хүмүүс юм. Өнөөдрийн үнэн нь, үүнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгдсөн. Энэхүү аврал нь, Бурханаар аврагдахыг хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгдсөн ба зөвхөн та нар үүнийг аваад зогсохгүй, Бурхан ч гэсэн та нарыг олж авах юм. Бурхан та нарыг авахын тулд та нар Бурханыг олж авдаг. Өнөөдөр Би эдгээр үгийг та нарт хэлсэн ба та нар түүнийг сонссон тэгээд та нар эдгээр үгсийн дагуу дадлагажуулах ёстой. Эцэст нь, та нар эдгээр үгсийг дадлагажуулах үед, эдгээр үгсээр дамжуулаад Би та нарыг авах болно; мөн тэр үед та нар ч гэсэн эдгээр үгсийг олж авах ба өөрөөр хэлбэл, та нар хамгийн дээд авралыг олж авах болно. Нэгэнт та нар цэвэр болгуулчих юм бол, та нар жинхэнэ хүн болох болно. Хэрвээ чи үнэнийг амьдран харуулах эсвэл төгс болгогдсон хүнтэй адил амьдран харуулах чадваргүй бол, чамайг хүн биш, алхаж яваа хүүр, араатан гэж хэлж болно, учир нь чи үнэнгүй бөгөөд өөрөөр хэлбэл, чи бол Еховагийн амьсгалгүй хүмүүс, иймээс чи бол ямар ч сүнсгүй үхсэн хүн юм! Хэдийгээр байлдан дагуулагдсаны дараа гэрчлэл хийх боломжтой ч, чиний олж авсан зүйл бол өчүүхэн аврал бөгөөд чи сүнс эзэмшсэн амьд оршин тогтнол болоогүй. Хэдийгээр чи гэсгээлт, шүүлтийг амссан ч, үүний үр дүнд чиний зан чанар шинэчлэгдээгүй буюу өөрчлөгдөөгүй; чи одоо ч хуучнаараа байгаа, одоо ч Сатанд харъяалагддаг ба чи цэвэрлэгдсэн хүмүүс биш. Төгс болгуулсан хүмүүс л үнэ цэнэтэй бөгөөд зөвхөн тийм хүмүүс л жинхэнэ амьдралыг олж авдаг. Нэг өдөр, хэн нэгэн чамд ингэж хэлэх болно, “Чи Бурханы ажлыг мэдэрч туулсан, тиймээс Түүний ажил ямархуу талаар жаахан яриад өгөөч. Давид Бурханы ажлыг мэдэрсэн ба Еховагийн үйл хэргийг харсан, Мосес ч гэсэн Еховагийн үйлийг харсан бөгөөд энэ хоёр Еховагийн үйл хэргийг дүрслэн үзүүлж чадаж байсан, Еховагийн гайхалтай байдлын талаар ярьж чадаж байсан. Та нар бие махбод болсон Бурханы хийсэн ажлыг харсан; Түүний мэргэн ухааны талаар чи ярьж өгч чадах уу? Түүний ажлын гайхалтай байдлын талаар чи ярьж чадах уу? Бурхан та нараас юу шаардсан бэ, тэгээд та нар тэдгээрийг хэрхэн мэдэрч туулсан бэ? Та нар Бурханы ажлыг эцсийн өдрүүдэд мэдэрсэн; та нарын хамгийн агуу үзэгдэл юу вэ? Та нар энэ талаар ярьж чадах уу? Та нар Бурханы зөвт зан чанарын тухай ярьж чадах уу?” Эдгээр асуултуудтай нүүр тулах үед чи хэрхэн хариулах вэ? Хэрвээ чи “Бурхан бол маш зөвт, Тэр биднийг гэсгээж шүүдэг ба бидний үнэн нүүр царайг өршөөлгүйгээр илчилдэг. Бурханы зан чанар нь хүний зөрчлийг үнэхээр тэвчдэггүй. Бурханы ажлыг мэдэрснийхээ дараа би өөрийн араатан шиг чанарыг мэдэж авсан ба Бурханы зөвт зан чанарыг үнэхээр харсан” гэж хэлж чадах юм бол нөгөө хүн чамаас “Чи Бурханы талаар өөр юу мэдэх вэ? Хүн хэрхэн амь руу орох вэ? Чамд ямар нэг хувийн хүсэл эрмэлзэл байгаа юу?” хэмээн үргэлжлүүлэн асуух болно. Чи, “Сатанаар бузарлагдсаныхаа дараа, Бурханы бүтээсэн хүмүүс араатан болсон ба илжигнээс өөрцгүй байсан. Өнөөдөр, би Бурханы гарт амьдарч байна, иймээс би Бүтээгчийн хүслийг биелүүлж, Түүний заасан бүхнийг дуулгавартай дагах ёстой. Надад өөр сонголт байхгүй” гэж хариулах болно. Хэрвээ чи ийм ерөнхий байдлаар ярих юм бол тэр хүн чиний юу хэлж байгааг ойлгохгүй. Тэд, Бурханы ажлын талаар чамд ямар мэдлэг байгаа талаар асуух үедээ, тэд чиний хувийн дадлага туршлагын талаар ярьж байгаа юм. Бурханы гэсгээлт, шүүлтийг мэдэрснийхээ дараа энэ талаар чамд ямар мэдлэг байгааг тэд асууж байгаа ба үүгээрээ тэд чиний хувийн туршлагын талаар лавлаж үнэний талаарх өөрийнхөө мэдлэгээсээ ярихыг чамаас хүсэж байгаа юм. Хэрвээ чи ийм зүйлсийн талаар ярьж чадахгүй бол, өнөөдрийн ажлын талаар юу ч мэдэхгүй байгааг чинь энэ нь батална. Чи дандаа хуурмаг зүйлийг эсвэл нийтээрээ мэддэг зүйлсийг л ярьдаг; чамд мэдлэг байх нь байтугай ямар ч тодорхой дадлага туршлага байхгүй, чамд ямар ч жинхэнэ гэрчлэл байхгүй, иймээс бусад хүмүүс чамд итгэхгүй. Бурханы идэвхгүй дагагч бүү бай, сонин чамин зүйлсийг бүү эрж хай. Халуун ч биш, хүйтэн ч биш байснаараа чи өөрийгөө хохироож, амиа ухраах болно. Чи тийм идэвхгүй зогсонги байдласаа салж, эерэг зүйлсийг эрж хайн, өөрийн сул талуудаа даван гарахад сурамгай болох ёстой, ингэснээр чи үнэнийг олж авч, үнэнийг амьдран харуулж чадна. Чиний сул талын хувьд айх юм юу ч байхгүй ба чиний дутагдал чинь чиний хамгийн том асуудал биш. Та нарын хамгийн том асуудал, хамгийн том дутагдал бол, та нар халуун ч биш, хүйтэн ч биш байдаг ба үнэнийг эрж хайх та нарын хүсэл хомс байдаг явдал билээ. Та бүгдийн хамгийн том асуудал бол, байгаа бүхэнд аз жаргалтай байж, идэвхгүйгээр хүлээдэг тэр хулчгар сэтгэхүй юм. Энэ нь та нарын хамгийн том саад бартаа бөгөөд үнэний эрэл хайгуулын чинь хамгийн том дайсан билээ. Хэрвээ чи, Миний хэлсэн үг маш гүн гүнзгий учраас л дуулгавартай дагавал чи үнэнийг үнэхээр эзэмшиж чадахгүй ба үнэнийг нандигнан эрхэмлэж чадахгүй. Чинийх шиг дуулгавартай байдлыг гэрчлэл гэж үзэхгүй ба Би тийм дуулгавартай байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэн нэгэн чамаас, “Чиний Бурхан яг хаанаас ирсэн бэ? Чиний энэхүү Бурханы мөн чанар юу вэ?” гэж асууж болох юм. Чи “Түүний мөн чанар бол гэсгээлт ба шүүлт” гэж хариулах болно. “Бурхан хүнийг өрөвдөн нигүүлсэж, хайрладаггүй гэж үү? Чи үүнийг мэдэх үү?” Чи тэгэхэд, “Тэр бол бусдын Бурхан. Энэ нь шашны хүмүүсийн итгэдэг Бурхан, энэ нь манай Бурхан биш” гэж хариулах болно. Чам шиг хүмүүс сайн мэдээг түгээх үед, жинхэнэ замыг чи гуйвуулдаг ба тэгвэл чи ямар хэрэгтэй юм бэ? Бусад хүмүүс жинхэнэ замыг хэрхэн чамаас олж авах юм бэ? Чи бол үнэнгүй хүмүүс ба үнэний талаар юу ч ярьж чадахгүй, цаашлаад чи үнэнийг амьдран харуулж чадахгүй. Юу чамайг Бурханы өмнө амьдрах эрхтэй болгосон юм бэ? Чи сайн мэдээг бусдад түгээх үедээ, үнэний тухай ярих үедээ, Бурханыг гэрчлэхдээ, хэрвээ чи тэднийг ятгаж чадахгүй юм бол, тэд чиний үгийг няцаах болно. Чи орон зайн гарз биш үү? Та нар Бурханы ажлын маш ихээхнийг мэдэрсэн боловч үнэний талаар ярих үедээ чи ямар ч утгагүй юм ярьдаг. Чи ямар-ч-хэрэггүй биш гэж үү? Чи ямар хэрэгтэй юм бэ? Чи маш их Бурханы ажлыг мэдэрсэн мөртлөө Түүний талаар өчүүхэн төдий ч мэдлэггүй байж яаж чадаж байна вэ? Бурханы талаар ямар бодит мэдлэгтэйг чинь тэд асуухад та нар хэлэх ч үггүй болж эсвэл үүнтэй хамаагүй зүйлээр хариулдаг – Бурхан бол хүчтэй, чиний хүлээн авсан агуу адислалууд бол үнэхээр Бурханы өргөмжлөл, Бурханыг биечлэн харахаас өөр агуу нэр төрийн хэрэг гэж үгүй гэх мэт. Ингэж хэлэхэд ямар үнэ цэнэ байна вэ? Тэдгээр нь хэрэггүй, дэмий хоосон үг! Бурханы маш их ажлыг мэдэрчихээд чи Бурханы өргөмжлөл бол үнэн гэж л мэдсэн юм уу? Чи Бурханы ажлыг мэдэх ёстой ба зөвхөн тэр үед л чи Бурханыг жинхэнэ гэрчилж чадна. Үнэнийг олж аваагүй хүмүүс хэрхэн Бурханыг гэрчилж чадах юм бэ?

       Хэрвээ маш их ажил, маш их үг нь чамд ямар ч нөлөө үзүүлээгүй бол, Бурханы ажлыг түгээх цаг ирэх үед чи өөрийн үүргээ биелүүлэх чадваргүй байх ба ичгүүртэй байдалд орж, басамжлагдах болно. Тэр үед, Бурханы талаарх чиний мэдлэг маш өнгөц учраас, Бурханд маш их өртэй мэт чамд санагдах болно. Хэрвээ чи Бурханы мэдлэгийг өнөөдөр эрж хайхгүй бол дараа нь энэ нь хэтэрхий оройтсон байх болно. Эцэст нь чамд ярих мэдлэг юу ч байхгүй байх ба – чи юу ч үгүй, хоосон үлдэх болно. Тэгвэл чи Бурханд ямар шалтаг хэлэх юм бэ? Бурханыг харах зориг чамд байна гэж үү? Чи өөрийн эрэл хайгуулдаа яг одооноос шаргуу ажиллах ёстой, ингэснээр эцэст нь чи Петр шиг, Бурханы гэсгээлт шүүлт нь хүнд ямар ашигтай болох болоод Түүний гэсгээлт шүүлтгүйгээр хүн аврагдаж чадахгүй зөвхөн энэ бохир заваан газарт бүр ч гүн шигдэх болно гэдгийг ойлгох болно. Хүн Сатанаар бузарлагдсан, бие биенээ далдуур хорлож, нэг нэгнийхээ үгийг нохой хуцсан чинээ санахгүй байж, Бурханаас айхаа больсон ба тэдний дуулгаваргүй байдал нь маш их, тэдний үзэл хэтэрхий их бөгөөд Сатанд харьяалагддаг. Бурханы гэсгээлт, шүүлтгүйгээр хүний завхарсан зан чанар нь цэвэрлэгдэхгүй ба тэр аврагдаж чадахгүй. Махбод болсон Бурхан махан биедээ ажиллахад илэрхийлэгдэх зүйл нь Сүнсний илэрхийлдэг зүйл байх ба Түүний хийх ажил нь Сүнсний хийсний дагуу хэрэгжих болно. Өнөөдөр, хэрвээ та нар энэ ажлын талаарх мэдлэггүй бол, та нар хэтэрхий тэнэг бөгөөд маш ихийг алдсан байна! Хэрвээ та нар Бурханы авралыг олж аваагүй бол, та нарын итгэл шашны итгэл бөгөөд та нар шашны Христэд итгэгч юм. Та нар үхмэл номлол сургаалыг баримталдаг учраас Ариун Сүнсний шинэ ажлыг алдсан; Бурханы хайрыг эрж хайдаг бусад хүмүүс, үнэн болоод амийг олж авах боломжтой байхад та нарын итгэл чинь Бурханы зөвшөөрлийг ч олж авч чадахгүй юм. Оронд нь та нар нүглийг үйлдэгчид буюу муу үр дагавартай, заналт үйлийг хийдэг хүн болсон, та нар Сатаны тоглоом тохуу болсон ба Сатаны хоригдол болсон. Бурхан бол хүнээр итгүүлэхийн тулд биш харин хүнээр хайрлуулахын тулд, эрж хайлгахын тулд, бишрэн шүтүүлэхийн тулд байдаг. Хэрвээ та нар өнөөдөр эрж хайхгүй бол, “Хэрвээ би Бурханыг л зөв дагачихсан бол, Түүнийг хүслийг зөв биелүүлсэн бол. Хэрвээ би өөрийн зан чанарт өөрчлөлт хийхийг зорьсон бол. Би тэр үед Бурханыг дагах боломжгүй байсандаа, Бурханы үгийн мэдлэгийг эрж хайгаагүйдээ харамсаж байна. Бурхан тэр үед маш ихийг хэлсэн; би яагаад эрж хайсангүй вэ? Би маш тэнэг байжээ!” гэж хэлэх өдөр ирэх болно. Чи тодорхой мөчид өөрийгөө үзэн ядах болно. Өнөөдөр чи Миний хэлсэн үгэнд итгэхгүй байгаа, тэгээд тэдгээрийг чи огт анхаарахгүй байгаа; энэхүү ажил түгэх өдөр ирэх үед чи үүнийг бүхэлд нь хараад харамсах болно тэгээд тэр үед чи цочин мэгдэх болно. Адислал байгаа, гэхдээ чи тэдгээрийг хэрхэн эдлэхээ мэдэхгүй, үнэн байгаа, гэхдээ чи үүнийг эрж хайдаггүй. Чи өөрийгөө үзэн ядахгүй гэж үү? Өнөөдөр хэдийгээр Бурханы ажлын дараагийн алхам хараахан эхлээгүй байгаа ч, чамд тавьсан шаардлага, чиний амьдран харуулах ёстой гэдгээс илүү онцгой зүйл байхгүй. Маш их ажил, маш их үнэн байгаа ба тэдгээр нь чамд мэдэгдэх ёсгүй юу? Бурханы гэсгээлт ба шүүлт нь чиний сүнсийг сэргээх чадваргүй юу? Бурханы гэсгээлт, шүүлт нь та нарыг өөрсдийгөө үзэн ядахад хүргэх чадваргүй гэж үү? Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр баясгалантай бас бага зэргийн бие махбодын тув тухтай байдалтай амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүмүүсээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртлөө үүнийг олж авахыг зориогүй хүмүүсээс илүү тэнэг хүн гэж байхгүй: Тэд бол бие махбодын хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Чиний Бурханд итгэх итгэл чинь ямар ч сорилт бэрхшээл, зовлон шаналал бүр өчүүхэн төдий ч зовлонд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа дэмий зүйлийг эрж хайдаг ба аминд ямар ч үнэ цэнэ өгдөггүй, үүний оронд өөрийн туйлширсан үзлийг үнэнээс түрүүнд тавьдаг. Чи ямар ч үнэ цэнэгүй! Чи гахай шиг амьдардаг – гахай, нохой чиний хооронд ямар ялгаа байгаа юм бэ? Үнэнийг эрж хайдаггүй бөгөөд бие махбодоо л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнс байхгүй үхсэн хүмүүс, бүгд алхаж яваа хүүр биш гэж үү? Та нарын дотор хичнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд өчүүхэн ч гэсэн ажил хийгдсэн үү? Та нарын дунд хичнээн ихийг өгсөн бэ? Тэгээд яагаад чи үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи бие махбодоо хэтэрхий их хайрладаг учраас юуг ч олоогүй биш гэж үү? Энэ нь чиний бодол хэтэрхий туйлширсан учраас биш гэж үү? Энэ нь, чи хэтэрхий тэнэг учраас биш гэж үү? Хэрвээ чи эдгээр адислалыг олж авч чадахгүй бол чамайг авраагүйн төлөө Бурханыг хэрхэн буруушааж чадах юм бэ? Чиний эрж хайж байгаа зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал – хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох,үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац сайн ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Энэ нь чиний эрж хайдаг зүйл. Чиний эрэл хайгуул бол зөвхөн амар тайван амьдрах буюу ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга чиний хажуугаар өнгөрөх, нүүр царайнд чинь элс шороо хүрэхгүй байх, танай ургац үерт автахгүй байх, чи ямар нэг байгалийн гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой үүрэнд амьдрах юм. Бие махбодын таашаалыг дандаа хайдаг чам шиг хулчгар хүмүүс – чамд зүрх сэтгэл байдаг уу, чамд сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би эргүүлээд юуг ч нэхэлгүйгээр жинхэнэ замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг мөрддөггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг мөрддөггүй. Чи гахай эсвэл нохойноос ялгаагүй биш гэж үү? Гахай хүний амьдралыг мөрддөггүй, тэд цэвэрлэгдэхийг зорьдоггүй ба тэд амьдрал гэж юу вэ гэдгийг ойлгодоггүй. Өдөр болгон, ходоодоо дүүртэл идчихээд тэд зүгээр л унтаад өгдөг. Би чамд жинхэнэ замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи бол гар-хоосон. Чи энэ амьдралаа, гахайн амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Чиний амьдрал зэвүүцмээр бөгөөд жигшүүртэй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг ба чамд ямар ч зорилго байдаггүй; чиний амьдрал хамгийн жигшүүртэй нь биш гэж үү? Чамд Бурхан руу харах зориг байгаа юу? Хэрвээ ийм байдлаараа үргэлжлүүлвэл чи юунд ч хүрч чадахгүй биш гэж үү? Жинхэнэ зам чамд өгөгдсөн, гэхдээ чи үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг нь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаарна. Бурхан бол зөвт Бурхан гэж хүмүүс хэлдэг ба хүн Түүнийг эцэст нь хүртэл дагасаар байгаа цагт, Тэр гарцаагүй хүнийг алагчлахгүй, учир нь Тэр хамгийн зөвт билээ. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол, Тэр хүнийг орхин хаяж чадах уу? Би бүх хүнд алагчлалгүй ханддаг ба бүх хүмүүсийг Өөрийн зөвт зан чанараараа шүүдэг, гэсэн ч Миний хүнд тавьдаг шаардлагуудад тохиромжтой нөхцөл байдаг ба Миний шаардсан зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой бөгөөд тэд хэн бэ гэдэг нь хамаагүй. Чиний чадвар хичнээн их, хичнээн хүндтэй байх нь Надад хамаагүй; чи Миний замаар явж байгаа эсэхийг, чи үнэнг хайрлаж, үнэнээр ангаж байгаа эсэхийг чинь л Би анхаарна. Хэрвээ чамд үнэн дутагдаж, Миний нэрэнд гутамшгийг авчирч, Миний замын дагуу үйлдэхгүй бөгөөд ямар ч халамж, анхааралгүй зүгээр л дагаж байвал, тэр үед Би чамайг цохин унагаж нүглийг чинь төлөө чамайг шийтгэх болно, тэгвэл та нар юу гэж хэлэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр хэрвээ чи Миний хэлсэн үгсийг дагасан бол, Миний зөвшөөрсөн тийм төрлийн хүн юм. Бурханыг дагах явцдаа дандаа зовон шаналсан, хүнд хэцүү бүх цагийн туршид Түүнийг дагасан, Түүнтэй сайн, муу бүх цагийг хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг чи амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы хойноос гүйхийг хүсдэг ба утга учиртай амьдралаар амьдрах талаар хэзээ ч бодож байгаагүй. Чи ямар ч тохиолдолд, Бурхан бол зөвт гэдэгт итгэдэг гэж хэлдэг: Чи Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийшээ гүйдэг, өөрийгөө Түүнд зориулсан ба ямар ч сайшаал хүлээн аваагүйгээ үл харгалзан чи шаргуу ажилласан; Тэр гарцаагүй чамайг санаж байгаа. Бурхан зөвт гэдэг нь үнэн, гэсэн ч Түүний зөвт байдал нь ямар ч ариун бус зүйлээр сэвтэхгүй: Энэ нь хүний ямар ч хүслийг агуулдаггүй ба бие махбод буюу хүний ажил хэргээр сэвтэхгүй. Тэрслүү бөгөөд эсэргүүцэж байгаа бүхэн, Түүний замыг даган мөрдөхгүй байгаа бүхэн шийтгэгдэх болно; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүмүүс, “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; төгсгөл ирэх үед Та надад жаахан адислал өгч чадах уу?” гэж гуйдаг. Иймээс Би чамаас, “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал нь хэлэлцээр наймаан дээр үндэслэдэг. Би бол зөвт, бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас, Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний адислалыг олж авна гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдах болно” гэсэн Миний үгэнд дотоод утга учир бий: Намайг эцэст нь хүртэл дагах хүмүүс бол Миний бүрэн олж авсан хүмүүс байх болно, тэдгээр нь Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг хайж, төгс болгуулсан хүмүүс байх болно. Чи ямар нөхцлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагахыг л биелүүлсэн, өөр юу гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Чи Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн, гэсэн ч чамд үлдсэн дөрвийг нь биелүүлэх бодол санаа байхгүй. Чи зүгээр л хамгийн энгийн, хамгийн амархан замыг олсон ба өөрийгөө хувьтай хүмүүс гэж бодонгоо энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст, Миний зөвт зан чанар бол гэсгээлт, шүүлт юм, энэ нь зөвт залхаан цээрлүүлэлтийн нэг бөгөөд энэ нь нүгэл үйлдэгчдийн зөвт шийтгэл юм; хэдий тэд эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүмүүс гарцаагүй шийтгэгдэх болно. Энэ нь Бурханы зөвт байдал юм. Энэхүү зөвт зан чанар нь хүний шийтгэлд илэрхийлэгдэх үед, хүн цочирдох ба, Бурханыг дагах зуураа Түүний замаар алхаагүйдээ харамсдаг. Тэр үед, Бурханыг дагах зуураа тэр бага зэрэг зовсон ч Бурханы замаар алхаагүй. Энд ямар шалтаг байх юм бэ? Гэсгээгдэхээс өөр сонголт байхгүй! Гэсэн тэр өөрийн сэтгэлдээ, “Ямар ч байсан, би эцэст нь хүртэл дагасан, иймээс хэдий Та намайг гэсгээсэн ч энэ нь тийм ч хатуу гэсгээлт байхгүй байх, тэгээд энэ гэсгээлтийг тулгасныхаа дараа Та намайг хүссэн хэвээр байх болно. Та зөвт ба надад үүрд тэгж хандахгүй гэдгийг би мэднэ. Эцэст нь би устгагдах тэдгээр хүмүүстэй адилгүй; устгагдах хүмүүс хүнд гэсгээлт хүлээн авах болно, харин миний гэсгээлт хөнгөн байх болно” гэж боддог. Бурханы зөвт зан чанар бол чиний хэлж байгаа шиг биш. Өөрсдийн нүглээ илчлэхдээ сайн хүмүүст өршөөлтэй ханддаг гэсэн зүйл байхгүй. Зөвт байдал бол ариун байдал ба энэ нь хүний зөрчлийг тэвчихгүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн бол Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, гэхдээ засаг захиргаа: Энэ нь хаант улсын доторх засаг захиргаа бөгөөд энэ засаг захиргаа нь, үнэнийг эзэмшээгүй, өөрчлөгдөөгүй хүмүүсийн зөвт шийтгэл ба ямар ч аврал байхгүй. Хүн болгон өөрсдийн төрлөөрөө ангилагдах үед, сайн нь шагнуулах ба муу нь шийтгэгдэх болно. Энэ нь хүний эцсийн хүрэх газар тодорхой болох үе, энэ нь авралын ажил төгсгөлдөө очих цаг үе, хүнийг аврах ажил цаашид явагдахгүй ба нүгэл үйлдсэн хүн бүхэнд залхаан цээрлүүлэлт очих болно. Зарим хүмүүс, “Бурхан Өөрийнх нь хажууд ихэвчлэн байдаг хүн нэг бүрийг санадаг. Би бол тэдгээр ах эгч нарын нэг ба Бурхан бидний хэнийг ч мартаж чадахгүй. Бид гарцаагүй Бурханаар төгс болгуулах болно. Тэр биднээс доор хүмүүсийг санахгүй, тэдний доторх төгс болгуулах хүмүүс нь, Бурхантай олон удаа нүүр тулгардаг биднээс гарцаагүй дор байх болно; бидний дотроос хэнийг ч Бурхан мартахгүй, бид бүгдээрээ Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн ба Бурханаар гарцаагүй төгс болгогдох болно” гэж хэлдэг. Та нар бүгдээрээ ийм үзэлтэй байдаг; энэ нь зөвт байдал уу? Чи үнэнийг амьдралд хэрэгжүүлсэн үү, үгүй юу? Чи үнэндээ иймэрхүү цуу яриа түгээдэг – чамд ямар ч ичгүүр алга!



       Өнөөдөр, зарим хүмүүс Бурханаар ашиглагдахыг зорьдог, гэвч байлдан дагуулагдсаныхаа дараа тэд шууд ашиглагдаж чаддаггүй. Өнөөдрийн ярьсан үгний тухайд гэвэл, хэрвээ Бурхан хүмүүсийг ашиглах үед, чи тэдгээрийг хэрэгжүүлж чадаагүй байвал чи төгс болгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүн төгс болгогдох цагийн төгсгөл ирэх нь, хүн Бурханаар таягдагдах уу эсвэл ашиглагдах уу гэдгийг тодорхойлох болно. Байлдан дагуулагдсан хүмүүс нь идэвхгүй байдал ба сөрөг байдлын үлгэр жишээнээс өөр юу ч биш; тэд бол үлгэр жишээ, загвар, гэхдээ өөр өөр байдлаас өөр юу ч биш юм. Хүнд амь байх үед л түүний зан чанар өөрчлөгддөг ба тэр дотроо болоод гаднаа өөрчлөлтөнд хүрэх юм бол тэрээр бүрэн дүүрэн болох юм. Өнөөдөр чиний аль нь байлдан дагуулагдаж, төгс болгуулахыг хүсэж байна вэ? Чи юунд хүрэхийг хүсэж байна вэ? Төгс болгуулах нөхцлүүдийн хэдийг нь чи биелүүлсэн бэ? Алийг нь чи биелүүлээгүй вэ? Чи өөрийгөө хэрхэн зэвсэглэх ёстой вэ мөн чи өөрийн дутагдлуудаа хэрхэн нөхөх ёстой вэ? Чи хэрхэн төгс болгуулах замд орох ёстой вэ? Чи хэрхэн бүрэн дүүрэн захирагдах ёстой вэ? Чи төгс болгуулахыг гуйдаг, тэгвэл чи ариун байдлыг эрж хайдаг уу? Чи Бурханаар хамгаалагдаж болох учраас гэсгээлт, шүүлтийг эрж хайдаг уу? Чи цэвэрлэгдэхийг зорьдог, иймээс чи гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа юм уу? Чи Бурханыг мэдэхийг гуйдаг, гэвч Түүний гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг чамд байгаа юу? Өнөөдөр, чиний төлөө Миний хийж байгаа ихэнх ажил бол гэсгээлт ба шүүлт; чам дээр хийгдэж байгаа энэхүү ажлын талаар чиний мэдлэг юу вэ? Чиний туулсан гэсгээлт, шүүлт нь чамайг цэвэрлэсэн үү? Энэ нь чамайг өөрчилсөн үү? Энэ нь чамд ямар нэг нөлөө үзүүлсэн үү? Чи өнөөдөр – хараал, шүүлт ба илчлэлт гэсэн маш их ажлаас залхаж байна уу – эсвэл тэдгээр нь чамд их ашиг тустай гэж чи мэдэрч байна уу? Чи Бурханд хайртай, гэвч юунаас болж чи Бурханыг хайрладаг вэ? Чи ердөө жаахан хувь хишиг хүлээн авсан учраас Бурханыг хайрладаг уу эсвэл чи амар амгалан, баяр баясгаланг олж авсныхаа дараа Бурханыг хайрладаг уу? Эсвэл чи Түүний гэсгээлт, шүүлтээр цэвэрлэгдсэнийхээ дараа Бурханыг хайрладаг уу? Яг юу чамайг Бурханыг хайрлахад хүргэдэг вэ? Төгс болгуулахын тулд Петр ямар нөхцлүүдийг биелүүлсэн бэ? Тэр төгс болгуулсны дараа илэрхийлэгдсэн хамгийн чухал зам юу байсан бэ? Тэр Эзэн Есүсийг хүсэн хүлээж байсан учраас Түүнийг хайрласан уу, эсвэл Түүнийг харж чадаагүй учраас уу, эсвэл тэр зэмлүүлсэн учраас уу? Эсвэл тэр, зовлон шаналлыг хүлээн авч, өөрийн бохир заваан байдал болон дуулгаваргүй байдлыг мэдэж авч, Эзэний ариун байдлыг мэдэж авсан учраас Эзэн Есүсийг илүү их хайрласан уу? Бурханыг хайрлах түүний хайр Бурханы гэсгээлт, шүүлтээс болж илүү ариун болсон уу эсвэл өөр зүйлээс болсон уу? Аль нь вэ? Чи, Бурханы хувь хишгийн улмаас мөн өнөөдөр Тэр чамд өчүүхэн төдий адислал өгсөн учраас Бурханыг хайрладаг. Энэ жинхэнэ хайр уу? Чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Түүний зөвт зан чанарыг харсныхаа дараа Түүнийг үнэхээр хайрлаж, бүрэн дүүрэн итгэж Түүнийг мэддэг болсон учраас чи Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой юу? Петртэй адилаар, Бурханыг хангалттай хайрлаж чаддаггүй гэж чи хэлж чадах уу? Гэсгээлт, шүүлтийн дараа чиний эрж хайдаг зүйл чинь байлдан дагуулагдах уу, эсвэл гэсгээлт, шүүлтийн дараа цэвэрлэгдэж, хамгаалагдаж, халамжлуулах уу? Эдгээрийн алийг чи эрж хайдаг вэ? Чиний амьдрал утга учиртай юу эсвэл ямар үнэ цэнэгүй, учир утгагүй юу? Чи бие махбодыг хүсэж байна уу эсвэл чи үнэнийг хүсэж байна уу? Чи шүүлтийг хүсэж байна уу эсвэл тав тухыг уу? Бурханы ажлын ихийг мэдэрснээр, Бурханы ариун байдал ба зөвт байдлыг харснаар, чи хэрхэн эрж хайх ёстой вэ? Чи энэ замаар хэрхэн алхах ёстой вэ? Чи Бурханы хайрыг хэрхэн дадлагажуулах ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт чамд ямар нэг нөлөө үзүүлсэн үү? чамд Бурханы гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг байгаа юу, үгүй юу гэдэг нь, чи хэрхэн амьдран харуулж байгаагаас, Бурханыг ямар хэмжээнд хайрлаж байгаагаас хамаарна! Чиний уруул чинь Бурханд хайртай гэж хэлдэг, гэсэн ч чиний амьдран харуулж байгаа чинь хуучин, завхарсан зан чанар байдаг; чи Бурханаас айж эмээдэггүй тэр ч байтугай чамд дотоод сэтгэл байдаггүй. Тийм хүмүүс Бурханыг хайрладаг уу? Тийм хүмүүс Бурханд үнэнч үү? Тэдгээр нь Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс үү? Чи Бурханыг хайрладаг ба Түүнд итгэдэг гэж хэлдэг, гэсэн ч чи өөрийн үзлээ хаяж чаддаггүй. Чиний ажилд, оролтонд, чиний ярьж байгаа үгэнд, чиний амьдралд Бурханы хайрын ямар ч илрэл байхгүй ба Бурханыг хүндлэх хүндлэл байхгүй. Энэ нь гэсгээлт, шүүлтийг олж авсан хүн үү? Ийм хүн Петр шиг байж чадах уу? Петр шиг хүмүүс зөвхөн мэдлэгтэй мөртлөө амьдран харуулдаггүй байж болох уу? Өнөөдөр, хүнийг бодит амьдралаар амьдран харуулахыг шаарддаг нөхцөл юу вэ? Петрийн залбирал нь түүний амнаас гарах үгнээс өөр юу ч биш байсан уу? Тэр нь түүний зүрх сэтгэлийн гүнээс гарах үгс байгаагүй гэж үү? Петр үнэнийг хэрэгжүүлэлгүйгээр зүгээр л залбирсан уу? Чиний эрэл хайгуул хэний төлөө вэ? Чи Бурханы гэсгээлт, шүүлтийн үеэр хэрхэн өөрийгөө хамгаалуулж, цэвэрлүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт нь хүнд ямар ч ашиггүй юу? Бүх шүүлт нь шийтгэл үү? Зөвхөн амар амгалан, баяр баясгалан, зөвхөн материаллаг адислал, түр зуурын тав тух нь хүний амьд ач тустай биш гэж үү? Хэрвээ хүн таатай, тухтай орчинд шүүлтийн амьдралгүйгээр амьдарвал тэр цэвэрлэгдэж чадах уу? Хэрвээ хүн өөрчлөгдөж, цэвэрлэгдэхийг хүсвэл төгс болгуулахыг тэр хэрхэн хүлээн зөвшөөрөх ёстой вэ? Чи өнөөдөр аль замыг сонгох ёстой вэ?


Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

No comments:

Post a Comment