05/07/2020

2. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс билээ

2. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс билээ

Холбогдолтой Бурханы үг:

Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махбод болсон. Түүний ажил тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажил дээр тулгуурласан юм. Энэ нь Бурхан Хуулийн эрин үеийг төгсгөсний дараах шинэ эрин үеийн төлөөх ажил байсан. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үеийн төлөө Өөрийн ажлыг үргэлжлүүлсээр л байсан, учир нь Бурханы бүхий л удирдлага үргэлж урагш хөгждөг. Хуучин эрин үе өнгөрөх үедээ шинэ эрин үеэр солигдох ба хуучин ажил дуусах үед шинэ ажил нь Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх болно. Энэ удаад бие махбод болсон нь Есүсийн ажил дууссаны дараах Бурханы хоёр дахь бие махбод бололт юм. Мэдээж, энэ бие махбод бололт дангаараа тохиодоггүй, харин энэ нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурханы ажлын шинэ үе шат бүр шинэ эхлэл, шинэ эрин үеийг үргэлж авчирдаг. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, Түүний ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ Өөрийг нь хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийдэг ба бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байдаг. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа махбод болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүрхэг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын үр удам гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн зарласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд өвчин нь эдгэжээ; сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн сатаны ялзарсан зан чанарыг олж мэдэж чадаагүй, мөн үүнийг хэрхэн хаяхыг ч мэдэхгүй байсан юм. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, гэр бүлийн нэг гишүүний итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт олон нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг хүлээн зөвшөөрч болохуйц итгэгч гэж үздэг байлаа. Зөвхөн ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгохгүй юм. Тэдний хийсэн бүхэн нь зан чанараа өөрчлөх ямар ч замаар явалгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайх явдал байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын энэ үе шат дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь, үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, тийнхүү түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг үргэлжлүүлэн хөөн зайлуулсаар байсан бол энэ үе шат нь үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ өршөөлгөөд л зогсох байв. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүний доторх ялзарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газар дэлхийн зах хязгаарт өндийн босдог, Өөрийн бүх зан чанараар бялхсан, эрх мэдэл, нэр төр, суу алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарыг үргэлж мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, өнцөг ашиглан, бидэнд юу хийх ёстой талаар сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Түүний үгэнд амийн хүч чадал агуулагддаг бөгөөд алхах ёстой замыг маань зааж, үнэн гэж юу болохыг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярьдаг өнгө, хэв маягт анхааран, энэхүү онц гойд зүйлгүй хүний сэтгэлийн үгийг сонирхож эхэлдэг. Тэрээр бидний төлөө ажиллан зүрхнээсээ цус асгаруулж, бидний төлөө нойр хоолоо хасан, мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, өвдсөндөө ёолж, бидний хүрэх газар, авралын төлөө доог тохуу амсдаг ба бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрхнээс нулимс, цус урсгадаг. Ийм төрлийн оршихуй, байхуй ямар ч эгэл хүнд үгүй, мөн үүнийг ямар ч завхарсан хүн эзэмшиж, олж авч чадахгүй. Тэрээр ямар ч эгэл хүнд байхгүй хүлээцтэй байдал, тэвчээрийг харуулдаг бөгөөд Түүний хайр ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бас уг чанар болон мөн чанарын маань талаар ийм тодорхой, бүрэн мэдэж, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн, тэнгэр дэх Бурханы өмнөөс бидний дунд ингэж үг хэлж, ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болоод Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Тэр бүхэлд нь илэрхийлдэг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг зааж, гэрэл авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы задлаагүй нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг. Бурханы зүрх сэтгэлийн үгийг болон Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин, шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирч, бидэнд итгэл найдвар авчран, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, авралын замыг бүрэн тодорхой харах боломжийг бүхий л оршихуйд маань олгосон юм. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл мэдрэмжтэй болж, сүнс маань сэргэх мэт болсон: Бидний дунд амьдардаг, бидний аль эртнээс голж ирсэн энэхүү эгэл, шалихгүй хүн бол сэрж байхад ч, зүүдэлж байхад ч ямагт бидний бодолд байдаг, бидний өдөр, шөнөгүй хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

Өнөө үед хийгдэж байгаа ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч Бурханы ажил илүү гүнзгийрсэн. Ажлын энэ үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Өөрөөр хэлбэл, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэн зүйлийн ахиц дэвшил юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нягт харилцан холбогдсон ба холбоос нэг бүр нь дараагийнхтайгаа нягт холбогдсон байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй гэж үзвэл энэ үе шатанд мөн л цовдлол явагдах ёстой болох бөгөөд өмнөх үе шатны золин аврах ажлыг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох байв. Энэ нь утга учиргүй байх байсан. Иймээс ажил бүрэн дууссан юм биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажлын түвшин өмнөхөөсөө бүр ч илүү өндөрт өргөгдсөн. Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болох юм. Ажил шат шатаар хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш. Ажлын гурван үе шатны хослолыг л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шатны ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгддэг. Хэрвээ ажлын энэ хоёр үе шат хоорондоо хамааралгүй байсан бол яагаад энэ үе шатанд цовдлол давтагддаггүй вэ? Яагаад Би хүний нүглийг үүрдэггүй, харин оронд нь хүнийг шууд шүүж, гэсгээдэг вэ? Хэрвээ хүнийг шүүж, гэсгээх Миний ажил цовдлолын дараа болоогүй бөгөөд одоо ирж байгаа маань Ариун Сүнснээс олдож төрөөгүй бол Би хүнийг шүүж, гэсгээх эрхгүй байх байлаа. Би Есүстэй нэг учраас л хүнийг шууд гэсгээж, шүүхийн тулд ирсэн билээ. Энэ үе шатан дахь ажил нь бүхэлдээ өмнөх үе шатны ажил дээр суурилсан. Тийм учраас ийм төрлийн ажил л хүнийг алхам алхмаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махбод ямар ч хамаагүй боловч Бидний Сүнс нэг юм; хэдийгээр Бидний хийдэг ажлын агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш боловч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрх олсон нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын өөр өөр шаардлагаас үүдсэн; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар бас өөр. Тийм учраас энэ өдөр хүний харж, ойлгож байгаа зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй; эрин үеийн өөрчлөлтийн улмаас ийм байдаг. Хэдийгээр Тэдний махбодын хүйс болон дүр төрх өөр, мөн Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлээс төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Тэдний махбод нь ямар нэг төрлийн мах цусны барилдлагагүй боловч Тэд бол хоёр өөр цаг хугацаан дахь бие махбодтой болсон Бурхан гэдгийг үгүйсгэж болохгүй. Тэд нэг удам сударгүй эсвэл нийтлэг хүний хэлийг хуваалцдаггүй (нэг нь иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь зөвхөн Хятад хэлээр ярьдаг эмэгтэй хүн) хэдий ч Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь няцаашгүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлыг хийхийн тулд Тэд өөр өөр оронд, бас өөр өөр цаг үед амьдарсан. Хэдийгээр Тэд ижилхэн мөн чанарыг эзэмшсэн Сүнс боловч Тэдний махбодын гадаад бүрхүүлийн хооронд бүрэн адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэдний хуваалцдаг бүхэн нь адилхан хүн чанар боловч Тэдний махбодын гадаад төрх болон Тэдний төрөлтийн нөхцөл байдал адилгүй байдаг. Эдгээр зүйл Тэдний тус тусын ажил юм уу Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн дүндээ Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуйг Өөрсдийнх нь Сүнс захирдаг, энэ нь Тэдэнд өөр өөр цаг үед, өөр өөр ажил оноодог бөгөөд Тэдний махбодод өөр удам судрыг оноодог. Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш: Тэд бол нэг Сүнс юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан болон Есүстэй яг адилхан. Хэдий цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл Тэдний Сүнс нэг юм. Бурхан өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэлийн ажлыг, түүнчлэн хүний зөвт шүүлт, гэсгээлтийн ажлыг, мөн хүнд хараал учруулах ажлыг хийж чадна; эцэст нь Тэр дэлхийг устгаж, хорон муу хүмүүсийг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийдэггүй гэж үү? Энэ нь Бурханы бүхнийг чадагч байдал биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг”-ээс

Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил нь хүмүүст эхнийхтэй тун адилгүй санагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт санагддаг бөгөөд эхнийхийн ажлаас юу нь ч энэ удаа харагдахгүй. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил эхнийхийнхээс ялгаатай ч гэсэн Тэдний эх сурвалж нэгэн адил биш гэдгийг энэ нь баталдаггүй. Тэдний эх сурвалж адил эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш, харин махбодоор хийгддэг ажлын шинж чанараас хамаардаг. Өөрийнхөө ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон ба хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг эхлүүлдэг; эдгээр биелсэн махбод нэг нэгийгээ харилцан нөхдөг. Энэ хоёр махбод үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр таньж мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний юм уу оюун ухааны чадвараас хэтэрсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд нэгэн адил, учир нь Тэдний ажил нэгэн адил Сүнснээс үүсдэг. Бурханы махбод болсон хоёр бие нэгэн адил эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг Тэдний төрсөн эрин үе, төрсөн газраар юм уу эсвэл тиймэрхүү бусад хүчин зүйлээр дүгнэж болохгүй, харин Тэдний илэрхийлсэн бурханлаг ажлаар л дүгнэж болно. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь Есүсийн хийж байсан ажлын алийг ч хийдэггүй, учир нь Бурханы ажил бол тогтсон заншлыг ягштал баримталдаггүй, харин үргэлж шинэ зам нээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь эхний махбодын талаарх сэтгэгдлийг хүмүүсийн оюун санаанд гүнзгийрүүлж, бэхжүүлэх гэж зорьдоггүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрмийг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахаар зорьдог. Бурханы ажлын ямар ч тусгаар үе шат нь хүнд Түүний талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; шат бүр нь бүхэл биш, зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгдөг гэж хэлж болно. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч, хүний ойлгох чадвар хязгаарлагдмал учраас Бурханы талаарх түүний мэдлэг хагас хугас хэвээр үлдсэн. Хүний хэлийг ашиглан Бурханы зан чанарыг бүхэлд нь мэдэгдэх боломжгүй юм; тэгэхээр Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж хэдийхэн чадах вэ? Тэр Өөрийн хэвийн хүн чанарын халхавч дор махбодоор ажилладаг ба хүн Түүнийг бие махбодын бүрхүүлээр нь биш, харин бурханлаг чанарын илэрхийллээр нь л мэдэж чадна. Өөрийг нь олон янзын ажлаар нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махбодод ирсэн бөгөөд Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм байдлаар л хүн махбод дахь Бурханы ажлын талаар ганц талд баригдаагүй бүрэн мэдлэгтэй болж чадна. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай ч, махбодын мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямар ч байсан, Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанарыг болон нэгэн адил гарал үүслийг хуваалцдаг—энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас


04/07/2020

1-р бүлэг. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг бүтээсэн цор ганц жинхэнэ Бурхан юм 1. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг цор ганц жинхэнэ Бурхан юм

1. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг цор ганц жинхэнэ Бурхан юм

Холбогдолтой Бурханы үг:

Энэ ертөнцийн бүх зүйл Төгс Хүчитийн бодлын дагуу, Түүний нүдэн дор хурдан өөрчлөгддөг. Хүн төрөлхтний хэзээ ч сонсож байгаагүй зүйлс гэнэтхэн ирж, хүн төрөлхтний эртнээс эзэмшиж ирсэн зүйлс мэдэгдэлгүйгээр алга болдог. Төгс Хүчитийн хаа байгааг хэн ч ухан ойлгож чаддаггүй, тэр ч бүү хэл Төгс Хүчитийн амийн хүчний ер бусын, агуу байдлыг хэн ч мэдэрч чаддаггүй. Хүмүүсийн ухамсарлаж чадахгүй зүйлийг ухамсарлаж чаддаг болохоороо Тэр ер бусын байдаг. Хүн төрөлхтөнд орхигдсон атлаа хүн төрөлхтнийг авардаг Нэгэн болохоороо Тэр агуу байдаг. Тэрээр амьдрал, үхлийн утга учрыг мэддэг, үүнээс ч илүүтэйгээр Өөрийнх нь бүтээсэн хүн төрөлхтний оршин тогтнолыг захирахад ямар дүрэм зохистойг мэддэг. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолын суурь, мөн хүн төрөлхтнийг дахин амилуулдаг Золин аврагч юм. Тэрээр Өөрийн ажил, Өөрийн төлөвлөгөөнийхөө төлөө аз жаргалтай зүрх сэтгэлийг уй гашуугаар дарж, уй гашуутай зүрх сэтгэлийг аз жаргалтай болгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчитийн санаа алдалт”-аас

Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьд хүмүүсийн түүхийг аван оддог ба амьд буй хүмүүс нь нас барагсдын яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүн төрөлхтөн өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтнийг үнэхээр Байгаль Эх бүтээсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийнхөө хувь заяаг үнэхээр хянадаг уу? … Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг бүр ч мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулиар амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт мөнхийн мөнхөд орших Нэгэн бүхнийг захирч байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй Нэгэн, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй Нэгэн, гэвч Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгал үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн билээ. Түүнчлэн хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд цор ганц түшиж найдах Нэгэн билээ. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнцийн доорх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи, хяруу, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрэл өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн болон тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс чинь үл шалтгаалан чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үүрд мөнх бүх зүйлийг захирдаг гэдэгт эргэлзэх юмгүй билээ. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөх, ойлгох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг нэг их удалгүй өөрсдийн нүдээр харах ба энэ нь Бурханы удахгүй биелүүлэх бодит баримт юм. Хүн төрөлхтөн Бурханы мэлмий дор амьдарч, нас бардаг. Хүн төрөлхтөн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүдээ аних үе нь ч мөн Түүний удирдлагын төлөө байдаг. Хүмүүс тасралтгүй нааш цааш ирж, буцдаг. Энэ нь ялгаагүй бүгд Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага нь үргэлж урагшилдаг ба хэзээ ч зогсдоггүй. Тэр хүн төрөлхтөнд Өөрийн оршин байгааг мэдүүлж, тэднийг Өөрийн дээд эрхэд итгүүлж, Өөрийн үйл хэргийг харуулах ба Өөрийн хаанчлалд эргэн очуулна. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн турш Түүний хийсээр буй ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас

Амийн зам гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж, эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба зөвхѳн Бурханд Өөрт нь л амийн зам бий, иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг нөөц байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, цаг хугацаа, орон зайг үл хамааран гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газар өөрчлөгдсөн ч Бурханы амь үүрд хувиршгүй хэвээр үлддэг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, эрч хүчтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы эрх мэдлийн дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Энэхүү хүн төрөлхтөн үүсэн бий болохоос өмнө сансар огторгуй—бүх гараг, тэнгэрийн бүх од—аль хэдийн оршин байсан. Макро түвшинд, хэчнээн олон жил өнгөрсөн ч эдгээр тэнгэрийн эрхэс оршин байх бүхэл хугацаандаа Бурханы хяналт дор тогтмол тойрон эргэсээр байна. Ямар гараг яг ямар цагт хаашаа явах; ямар гараг хэзээ, ямар үүрэг биелүүлэх; ямар гараг ямар тойрог замаар эргэх болон хэзээ алга болох, эсвэл солигдох—энэ бүхэн өчүүхэн төдий ч алдаа мадаггүй явагддаг. Гарагуудын байрлал болон тэдний хоорондын зай бүгд хатуу чанд загварыг мөрддөг бөгөөд бүгдийг нарийн мэдээллээр дүрсэлж болно; тэдний аялах зам, тойргийн хурд болон хууль, янз бүрийн байрлалд очих цагийг нарийн тодорхой тооцоолж, онцгой хуулиар дүрсэлж болно. Олон мянган жилийн туршид гарагууд эдгээр хуулийг хэзээ ч өчүүхэн төдий ч хазайлгүйгээр дагасан. Тэдний тойрог зам, эсвэл тэдний дагадаг хуулийг ямар ч хүч өөрчилж, эсвэл тасалдуулж чадахгүй. Тэдний хөдөлгөөнийг захирдаг онцгой хууль болон тэдгээрийг тодорхойлдог нарийн мэдээлэл нь Бүтээгчийн эрх мэдлээр урьдаас тогтоогдсон байдаг учраас тэд Бүтээгчийн дээд эрх болон хяналтын дор эдгээр хуулийг өөрсдөө дуулгавартай дагадаг. Макро түвшинд, зарим нэг хууль, зарим мэдээлэл, түүнчлэн зарим хачирхалтай, тайлбарлашгүй хууль, эсвэл үзэгдлийг олж мэдэх нь хүмүүсийн хувьд хэцүү зүйл биш юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурхан оршин байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, Бүтээгч бүх зүйлийг бүтээсэн бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэсэн бодит үнэнийг зөвшөөрдөггүй, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй боловч шинжлэх ухааны эрдэмтэд, одон орон судлаачид, физикчид хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн оршин тогтнол, тэдгээрийн хөдөлгөөнийг захирдаг зарчим, хуулиуд нь бүгд нэгэн уудам, үл үзэгдэх далд энергид захирагдаж, удирдуулдаг гэдгийг улам бүр нээсээр байна. Энэ баримт нь, хөдөлгөөний эдгээр хуулийн дунд бүх зүйлийг зохион байгуулдаг Төгс Хүчит Нэгэн байна гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүнд тулгадаг. Түүний хүч чадал ер бусын бөгөөд хэдийгээр хэн ч Түүний жинхэнэ нүүр царайг харж чадахгүй боловч Тэр хором бүрд бүх зүйлийг захирч, хянаж байдаг. Хэн ч, эсвэл ямар ч хүч Түүний дээд эрхийг даван гарч чадахгүй. Энэ баримттай тулгарснаар хүн, бүх зүйлийн оршин тогтнолыг захирдаг хуулийг хүн хянаж чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй; үүний зэрэгцээ хүмүүс эдгээр хуулийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй. Тэдгээр нь аяндаа тохиолдож байгаа биш, харин Эзэн, Мастер тушаадаг юм. Эдгээр нь бүгд, макро түвшинд хүн төрөлхтний ойлгож чадах Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм.

Микро түвшинд, газар дэлхий дээр хүний хардаг бүх уул, гол, нуур, далай, хуурай газар, хүний үзэж туулдаг бүх улирал, дэлхийд оршдог ургамал, амьтан, бичил биетэн болон хүмүүсийг оролцуулаад бүх зүйл нь Бурханы дээд эрхэд захирагдаж, Бурханаар хянагдаж байдаг. Бурханы дээд эрх болон хяналт дор бүх зүйл Түүний бодлын дагуу үүсэн бий болж, эсвэл үгүй болж байдаг бөгөөд тэдний амьдрал нь бүгд тодорхой хуулинд захирагддаг ба тэдгээрт нийцүүлэн өсөж үрждэг. Ямар ч хүн, ямар ч зүйл эдгээр хуулиас дээгүүр байдаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”-аас

03/07/2020

Христийн сүмийн дуу “Бурханы зөвт шүүлт бүхий л орчлон ертөнцөд ойртдог” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Бурханы зөвт шүүлт бүхий л орчлон ертөнцөд ойртдог” (Lyrics)
Бүх орчлон ертөнцөд зөвт шүүлт ирдэг. Хүн төрөлхтний амьдардаг ертөнцөд зөвт байдлын талаар мэддэггүй, тийм учраас бүх хүн зүрхшээж, айдаг. Зөвт байдлын Нар үзэгдэх үед Зүүн зүгээс эхлээд бүх орчлон гэрэлтэнэ. Хэрэв хүн Бурханы зөвт байдлыг үйлддэг бол айж эмээх зүйл огт үгүй байх сан. Эцэстээ цаг нь ирсэн. Бурхан ажлаа өрнүүлж эхлээд, хүний дунд Хаан болж хаанчилна. Бурхан эргэж ирэх гэж байна, Тэр явах гэж байна. Үүнийг тэд бүгд хүсэж, найдсан. Өөрийнх нь өдөр ирэхийг Бурхан бүгдэд харуулж, үүнийг тэднээр баяртай угтуулна.
Бурханы ард Түүний өдөр ирэхийг хүсдэг. Бурхан цээрлүүлэлт авчирч, зөвт байдлын Нар болох Өөрийн үүргээр хүний хүрэх газрыг тогтоохыг тэд хүлээдэг. Бурханы хаанчлал бүх орчлон дээр хэлбэрээ олж, Түүний сэнтий хэдэн их наяд хүний зүрх сэтгэлийг мэдэлдээ байлгадаг. Тэнгэрэлч тусалж, Бурханы агуу ажил мөд биелнэ. Эцэстээ цаг нь ирсэн. Бурхан ажлаа өрнүүлж эхлээд, хүний дунд Хаан болж хаанчилна. Бурхан эргэж ирэх гэж байна, Тэр явах гэж байна. Үүнийг тэд бүгд хүсэж, найдсан. Өөрийнх нь өдөр ирэхийг Бурхан бүгдэд харуулж, үүнийг тэднээр баяртай угтуулна.
Бурханы хөвгүүд, ардууд бүгдээрээ Бурхантай нэгдэхээр тэмүүлдэг. Хэзээ ч дахин салахгүй гэж тэд Бурханы ирэлтийг амьсгаа даран хүлээдэг. Бурханы хаанчлалын үй олон хүн ард Түүнийг өөрсөдтэй нь хамт байгааг тэмдэглэж, баярлан бие бие рүүгээ гүйлдэхгүй гэж үү? Энэ нэгдэл ямар ч төлөөсгүй ирсэн юм гэж үү? Эцэстээ цаг нь ирсэн. Бурхан ажлаа өрнүүлж эхлээд, хүний дунд Хаан болж хаанчилна. Бурхан эргэж ирэх гэж байна, Тэр явах гэж байна. Үүнийг тэд бүгд хүсэж, найдсан. Өөрийнх нь өдөр ирэхийг Бурхан бүгдэд харуулж, үүнийг тэднээр баяртай угтуулна.
IV
Бурхан бүх хүний нүдэнд хүндтэй. Тэр бүгдийнх нь үгэнд тунхаглагддаг. Бурхан эцэстээ эргэж ирэхдээ дайсны бүх хүчийг байлдан дагуулна. Эцэстээ цаг нь ирсэн. Бурхан ажлаа өрнүүлж эхлээд, хүний дунд Хаан болж хаанчилна. Бурхан эргэж ирэх гэж байна, Тэр явах гэж байна. Үүнийг тэд бүгд хүсэж, найдсан. Өөрийнх нь өдөр ирэхийг Бурхан бүгдэд харуулж, үүнийг тэднээр баяртай угтуулна, тэд энэ өдрийг баяр хөөртэй угтацгааг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

02/07/2020

Христийн сүмийн дуу “Хэрхэн Бурханы зан чанарт үл халдах вэ” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Хэрхэн Бурханы зан чанарт үл халдах вэ” (Lyrics)
Хэлсэн өгүүлбэр бүрийн минь дотор Бурханы зан чанар агуулагддаг. Үгийг минь та нар анхааран эргэцүүлбэл үр ашгийг нь ихээр хүртэх нь лавтай. Тийм ээ, Бурханы мөн чанарыг ойлгоход маш хэцүү ч, магадгүй та бүгдэд зан чанарынх нь тухай бага зэрэг ойлголт бий. Та нар үүнийгээ харуулж, Түүний зан чанарт үл халдах зүйл ихийг хийнэ гэж Би найддаг. Тэгвэл Миний санаа амарна.
Та нар бүгд Бурханыг зүрх сэтгэлдээ үргэлж хадгалж сурах ёстой. Аливааг хийхдээ Түүний үгээр үйлд. Санаа зоригийг нь бүхнээс эрж хай. Түүнийг үл хүндэлж, гутаах бүх үйлийг хийхээс цээрлээрэй. Сэтгэлийн хоосролоо хожим дүүргэх гэж бодлынхоо мухарт Түүнийг бүү хий. Тэгэх юм бол чи Бурханы зан чанарт халдана. Та нар үүнийгээ харуулж, Түүний зан чанарт үл халдах зүйл ихийг хийнэ гэж Би найддаг. Тэгвэл Миний санаа амарна.
Хэрэв чи хэзээ ч Бурханыг доромжилж ярихгүй, насан туршдаа Бурханы эсрэг гомдоллох ч үгүй, чамаас асуусан бүгдийг зүй ёсоор биелүүлж, насан туршдаа Түүний үг бүрд захирагдвал, захиргааны зарлигийг зөрчихөөс амжилттайгаар зайлсхийсэн байх болно. Та нар үүнийгээ харуулж, Түүний зан чанарт үл халдах зүйл ихийг хийнэ гэж Би найддаг. Тэгвэл Миний санаа амарна. Хэлсэн өгүүлбэр бүрийн минь дотор Бурханы зан чанар агуулагддаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


30/06/2020


Magtan duu 2020 “Үгийн шүүлт нь Бурханы эрх мэдлийг илүү сайн төлөөлдөг” (үгтэй)

Бурханы эцсийн өдрүүдийн ажилд
үг нь тэмдэг, гайхамшгаас илүү хүч чадалтай,
эрх мэдэл нь илүү давуу байдаг.
Үг нь хүний ялзарсан зан чанарыг харуулдаг.
Тэдгээрийг чи өөрөө таньж чадахгүй ч
үг чиний өмнө илчлэн ил болгоход
аяндаа үгүйсгэлгүй олж мэдэн,
эргэлт буцалтгүй үнэмшинэ.
Энэ нь үгийн эрх мэдэл биш үү?
Энэ нь өнөөдрийн үгийн ажлаар хүрсэн
үр дүн билээ.
Тийм ээ, Бурханы үгийн хүрсэн үр дүн.
Бурханы эрх мэдэл, хүч чадал нь
зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлж,
өвчтэйг эдгээж,
чөтгөрүүдийг зайлуулах биш гэдгийг
энэ харуулдаг.
Харин үгийн шүүлт нь
Бурханы төгс хүчийг илүү сайн илчилж,
эрх мэдлийг нь төлөөлдөг.

Шүүлт, гэсгээлтийн ажлаар дамжуулан хүн өөрийн
бохир, ялзарсан мөн чанараа бүрэн харж,
бүрэн өөрчлөгдөж, цэвэр болно.
Зөвхөн ингэж хүн Бурханы сэнтийн өмнө
буцан очих эрхтэй болно.
Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан
хүн Бурханаар авахуулж чаддаг.
Үгийн шүүлтээр дамжуулан,
үгийн цэвэршүүлэлт, илчлэлээр
хүний бүх үзэл, сэдэл, эрмэлзэл,
зүрх сэтгэл доторх
ариун бус зүйлс нь илчлэгддэг.
Бурханы эрх мэдэл, хүч чадал нь
зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлж,
өвчтэйг эдгээж,
чөтгөрүүдийг зайлуулах биш гэдгийг
энэ харуулдаг.
Харин үгийн шүүлт нь
Бурханы төгс хүчийг илүү сайн илчилж,
эрх мэдлийг нь төлөөлдөг.

Чиний хүрдэг бүх үр дүн
үгээр дамжин ирдэг бөгөөд
тэмдэг, гайхамшгаар ирдгээс илүү агуу билээ.
Чи Бурханы алдар, эрх мэдлийг
зөвхөн Бурханы цовдлолоор,
эсвэл өвчтэйг эдгээж,
чөтгөрүүдийг зайлуулснаар хардаггүй,
харин Түүний үгийн шүүлтээр илүү сайн хардаг.
Бурханы эрх мэдэл, хүч чадал нь
зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлж,
өвчтэйг эдгээж,
чөтгөрүүдийг зайлуулах биш гэдгийг
энэ харуулдаг.
Харин үгийн шүүлт нь
Бурханы төгс хүчийг илүү сайн илчилж,
эрх мэдлийг нь төлөөлдөг.
Бурханы эрх мэдэл, хүч чадал нь
зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлж,
өвчтэйг эдгээж,
чөтгөрүүдийг зайлуулах биш гэдгийг
энэ харуулдаг.
Харин үгийн шүүлт нь
Бурханы төгс хүчийг илүү сайн илчилж,
эрх мэдлийг нь төлөөлдөг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

29/06/2020

Христийн сүмийн дуу “Бурханы цэвэршүүлэлтийн ажлын зорилго” Lyrics


Христийн сүмийн дуу “Бурханы цэвэршүүлэлтийн ажлын зорилго” Lyrics

Цэвэршүүлэлт гэдэг хэнд ч амаргүй,
энэ явцыг хүлээн зөвшөөрөх маш хэцүү.
Гэвч Бурхан цэвэршүүлэлтээр
зөвт зан чанараа хүнд илчилдэг.
Өөрийн шаардлагыг үзүүлж, гэгээрэл хайрлаж,
улам их засаж, харьцдаг.
Цэвэршүүлэлт гэдэг нь хүмүүсийг 
Бурханы өмнөөс холдуулах,
эсвэл тэднийг тамд устгахыг хэлдэггүй.
Хүний зан чанар, санаа зорилго,
хуучин бодол, Бурханыг гэх хайрыг,
хүний бүхий л амьдралыг,
хүний бүхий л амьдралыг 
өөрчлөхийг хэлдэг билээ.

Баримт, үнэн хоёрыг харьцуулснаар
Бурхан хүнд өөрийнх нь тухай мэдлэг,
Бурханы хүсэл, үнэний тухай мэдлэг өгч,
Бурханыг улам үнэн, ариунаар 
хайрлах боломж олгодог.
Цэвэршүүлэхдээ Бурхан ийм зорилго өвөрлөдөг.
Цэвэршүүлэлт гэдэг нь хүмүүсийг 
Бурханы өмнөөс холдуулах,
эсвэл тэднийг тамд устгахыг хэлдэггүй.
Хүний зан чанар, санаа зорилго,
хуучин бодол, Бурханыг гэх хайрыг,
хүний бүхий л амьдралыг,
хүний бүхий л амьдралыг 
өөрчлөхийг хэлдэг билээ.

Хүнд хийдэг бүх ажил зорилго, ач холбогдолтой.
Бурханы ажил утгагүй байна гэж үгүй.
Харин хүнд үргэлж үр өгөөжтэй.
Цэвэршүүлэлт нь туршилт,
бодит сургалтын нэг хэлбэр.
Цэвэршүүлэлтээр л хүний хайр
чиг үүргээ гүйцэтгэж чаддаг.
Цэвэршүүлэлт гэдэг нь хүмүүсийг 
Бурханы өмнөөс холдуулах,
эсвэл тэднийг тамд устгахыг хэлдэггүй.
Хүний зан чанар, санаа зорилго,
хуучин бодол, Бурханыг гэх хайрыг,
хүний бүхий л амьдралыг,
хүний бүхий л амьдралыг 
өөрчлөхийг хэлдэг билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


28/06/2020

“Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Христийн сүмийн дуу MV


“Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Христийн сүмийн дуу MV

Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий л салбарыг,
Бурханы дуу хоолойг сонсож, ажил юуг нь харж,
хүний хувь заяаг анхаарахыг шаарддаг
Бурханыг хамгийн ариун ба хүндэт,
хамгийн дээд, хамаг бүхний шүтээн болгож,
бүхий л хүн төрөлхтнийг Бурханы ивээл дор амьдрахыг зөвшөөрдөг.
Абрахамын үр удам Еховагийн амлалт дор амьдарч,
Бурханы бүтээл болсон Адам Ева хоёр Эден цэцэрлэгт амьдарсны адилаар.

Бурханы ажил далайн хүчит давалгаа мэт,
хэн ч Түүний өлмийг хааж зогсоож чадахгүй
Түүний үгийг сонсож, дагасан төдийгөөр
Түүний мөрөөр замнаж, амлалтыг авна.
Түүнээс бусад нь устгалтай нүүр тулж,
хүртэх ёстой шийтгэлээ амсана.
Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий л салбарыг:
Бурханы дуу хоолойг сонсож, ажил юуг нь харж,
хүний хувь заяаг анхаарахыг шаарддаг.
Бүх хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулцгаая.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос