06/07/2018

Амьдрал, үхлийн тэмцэл


“Чи махан биеийнхээ эсрэг тэмцэх үед чиний дотор гарцаагүй тулаан болох болно. Чамаар үүнийг дагуулахаар Сатан оролдох болно, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн сонирхлыг хамгаалахад чамайг хүргэхээр хичээх болно, гэхдээ Бурханы үгс чамайг дотроос чинь гэгээрүүлж гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийднэ. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх бүрд эсвэл Бурханы хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тулаан болдог бөгөөд тэдний махан бие нь бүхэлдээ зүгээр мэт боловч тэдний зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг ба зөвхөн энэхүү хүчтэй тулааны дараа, асар их хэмжээний эргэцүүллийн дараа л ялалт эсвэл ялагдал нь шийдэгдэнэ. бусдын нүднээс далдуур хэмжээлшгүй их гунигийн нулимсыг урсгах болно…”
Амьдрал, үхлийн тэмцэл
(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “махан биеийнхээ эсрэг тэмцэх үед дотороо гарцаагүй тулаан болох болно”-аас). Би Бурханы үгсийг энэ дуунаас сонсох бүртээ ингэж боддог байлаа: Үнэнийг хэрэгжүүлэх үнэхээр тийм хэцүү гэж үү? Хүмүүс үнэнийг ойлгохгүй бол хэрэгжүүлж чаддаггүй. Түүнийг ойлгосон цагт Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэх нь хангалттай бус гэж үү? Энэ нь “зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг”? адил үнэхээр тийм ноцтой байна гэж үү? Хожим би өөрийн бодит туршлагаар дамжуулан үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг амар биш гэдгийг амтлах хүртэл ийм байсангүй. Бурханы хэлсэн зүйл үнэнтэй бүрэн дүүрэн нийцдэг; өчүүхэн төдий хэтрүүлсэн зүйл байхгүй.

05/07/2018

Бурханы эх хүний зүрх сэтгэлийг хэн мэдэх вэ?


Бурханы эх хүний зүрх сэтгэлийг хэн мэдэх вэ?

Үнэний “Бурхан бол зөвт” гэдэг талын хувьд би байнга л багахан хэмжээний утга учиргүй ойлголттой байсан. Хүн ажилдаа ямар нэгэн ялзрал, завхралыг олж илрүүлбэл эсвэл чуулганы ажлыг сүйрүүлэх зөрчил гаргах л юм бол залхаан цээрлүүлэлт үзнэ, эсвэл ажлаа алдана эсвэл шийтгэл хүлээнэ гэж би боддог байсан. Тэр бол Бурханы зөвт байдал. Ийм буруу бодлоосоо мөн дээр нь нэмээд, ажилдаа алдаа гаргавал ажлаа алдана гэх айдсаасаа болоод би нэгэн “ухаалаг” арга бодож олсон юм: буруу зүйл хийх бүрдээ удирдагч нартаа мэдэгдэхгүйн тулд чадах бүхнээ хийхийг хичээнэ, тэгээд хурдхан шиг тэр алдаагаа өөрийнхөө төлөө будаж шунхдахыг хичээнэ, зөвтгөхийн тулд чадах бүхнээ хийнэ. Ингэвэл надад ажил үүргээ хадгалж үлдэхэд туслахгүй гэж үү? Тийм учраас ажлынхаа талаар тайлагнах тоолондоо том асуудлыг жижиг, жижиг асуудлыг юу ч биш мэт болгон багасгана. Хэрвээ би зарим үед идэвхгүй байвал түүнийгээ удирдагч нарын өмнө далдлахын тулд чадах бүхнээ хийдэг бөгөөд удирдагч нар намайг шаардлагад нийцэхгүй гэж бодоод ашиглахаа болино гэсэн айдсынхаа улмаас маш идэвхтэй, эерэг хандлагатай байгаа дүр үзүүлнэ. Яг иймэрхүү байдлаар би хийсэн зүйл бүхэндээ удирдагч нараас маш хянуур болгоомжтой байдаг.

04/07/2018

Сүнсний хүлээснээс салах нь


Сүнсний хүлээснээс салах нь

Би мэдрэмтгий зан чанартай сул дорой хүн. Бурханд итгэдэггүй байхдаа би амьдралд тохиолддог зүйлсээс болоод байн байн цөхөрч гунигладаг байлаа. Ийм цаг үе маш олон байсан бөгөөд миний амьдрал хэцүү юм шиг надад байнга санагддаг байв; зүрх сэтгэлд маань ярьж хөөрөөд байх баяр хөөр, аз жаргал байгаагүй. Бурханд итгэж эхэлснээсээ хойш би хэсэг хугацаанд баяр хөөр, амар амгаланг онцгойлон мэдэрсэн боловч дараа нь байдал бас л хэвээрээ байгааг мэдэрсэн. Би яагаад байнга тийм байдгаа ойлгож чадахгүй байв.

Энэ байдал, Бурханы дараах үгсийг харах тэр нэг өдрийг хүртэл үргэлжилсэн юм: “Хүмүүс өөрсдийгөө хэтэрхий их хайрладаг болохоор тэдний бүхий л амьдрал зовж шаналсан агаад хий хоосон байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Дөчин зургаа дахь айлдвар”-аас). Тэр үед би уйтгар гунигийнхаа шалтгааныг олж мэдсэн мэт надад санагддаг-би хэтэрхий биеэ тоосон байжээ. Өөр бусад хүмүүсийн хэдхэн тааламжгүй үг, тоомжиргүй харцнаас болоод би байнга цөхөрч гунигладаг байжээ. Надтай тооцоо хийсэн тохиолдолд би гомдож, гунигладаг байв. Би ирээдүйн амьдралынхаа төлөө санаа зовж байсан. ... Энэ бүхэн, би өөрийн нэр хүнд, байр, суурь, хоосон санаа, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хувь заяаныхаа тухайд хэтэрхий их анхаарал тавьснаас болоогүй гэж үү?

03/07/2018

Чуулганд тусгай эмчилгээ гэж байхгүй



Эдгээр жилүүдэд Бурханыг дагасны эцэст би тодорхой зовлон зүдүүрийг тэвчиж, тодорхой үнийг төлсөн мэт санагдав. Тэгээд би аажмаар өнгөрсөн хугацааны ололт амжилтандаа найдаж, дээгүүр зиндаагаараа бардамнаж эхэлсэн. Би ингэж бодсон: би маш олон жил гэрээсээ хол байлаа, гэр бүл маань удаан хугацаанд надаас мэдээ дуулаагүй. Ийм нөхцөл байдалтай байхад чуулган гарцаагүй намайг халамжлах болно. Би ажлаа сайн хийхгүй байсан ч тэд намайг гэр лүү минь явуулчихгүй. Ихдээ л намайг зүгээр чөлөөлж, өөр ажил надаар хийлгэх байх. Ийм бодлоос болоод надад ажлын ямар ч дарамт байсангүй. Би бүх зүйлйиг сохроор харах болж, үргэлж л хүндрэл бэрхшээл, шалтаг дунд амьдарч, сайн мэдээний ажлыг хүртэл саад тотгор мэтээр хардаг болов. Би өөрийн хайхрамжгүй зан авираас болж Бурханд маш их өртэй болж байгаа учир зүрх сэтгэл минь үүнийг буруутгаж, ухаан санаа минь зэмлэж байгааг мэдэрч, эрт орой хэзээ нэгэн цагт таягдуулна гэдгээ мэдэрч байсан ч би оюун санаандаа аз тохиох найдлагыг тээсэн хэвээр чуулганд өдөр хоногийг дэмий өнгөрөөсөөр байлаа.

02/07/2018

Хүний уг чанарыг гадна талаас нь шүүж болохгүй


Хүний уг чанарыг гадна талаас нь шүүж болохгүй

Аав маань чуулганаасаа хөөгдсөнийг би нэг өдөр гэнэт олж сонсов. Би тэгэхэд бүрмөсөн цочирдож, учрыг нь ойлгохгүй байлаа. Зүрх сэтгэлд минь миний аав дэлхийн хамгийн агуу хүн байсан. Хэдийгээр тэр авир муутай хүн байсан ч биднийг, эгч нарыг гайхамшигтай сайн халамжилдаг байв, биднийг хэзээ ч загнаж, зодож байгаагүй. Манай гэр бүл асуудал тэмцэлтэй байсан ч тэр биднийг уурлан дүргүйцэхийг зөвшөөрдөггүй, өөрөө хэчнээн зовж шаналсан ч хамаагүй даваад л гардаг. Манай гэр бүлийнхэн бүгд Бурханы ажлыг хүлээн авсны дараа аав маань үүргээ биелүүлэхдээ илүү идэвх санаачлагатай байсан бөгөөд биднийг ч үүргээ зохих ёсоор биелүүлэхийг дэмжин зоригжуулдаг байсан. Аав маань заримдаа бага зэрэг ширүүн байдаг хэдий ч хийх шаардлагатай ажил үүрэг гарахад салхитай, бороотой, хүндрэл бэрхшээл хэчнээн их байсан ч ялгаагүй хийж гүйцэтгэх арга замыг олдог. Тийм сайн хүн яагаад хөөгддөг байна аа? Хэрвээ тэр авралыг хүлээн авч чадахгүй юм бол хэн чадах юм бэ? Чуулганыхан аавд маань шударга хандаагүй гэж би мэдэрсэн учраас нөхцөл байдал зүрх сэтгэлийг маань эгдүүцэл, зөрчилдөөнөөр дүүргэсэн. Хэдийгээр би үүнийг хэлээгүй ч зүрх сэтгэл маань тайвшрахад хэцүү, зовж шаналан байлаа.

01/07/2018

Бурханыг мэдэх замыг би хардаг

Бурханыг мэдэх замыг би хардаг


Нэг өдөр би Бурханы үгээс “Петр Есүсийг мэдэхээр ирсэн нь” хэсэг дэх дараах ишлэлийг олж харсан юм: Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний амьдралын талаарх бүх зүйлийг буюу Түүний үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийллийг ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. … Тэр үргэлж тогтвортой үйлддэг, хэзээ ч яардаггүй, ямар нэгэн зүйлийг хэзээ ч хэтрүүлдэггүй эсвэл дордуулдаггүй бөгөөд Өөрийнхөө амьдралыг хэвийн агаад биширмээр байдлаар авч явдаг байсан. Ярихдаа Есүс ойлгомжтой агаад аятайхан, нээлттэй агаад хөгжилтэй атлаа амарлингуй бөгөөд Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ эрхэм чанараа хэзээ ч алдаагүй. Есүс заримдаа үг дуу цөөнтэй байдаг байсан ч бусад үед зогсолтгүй ярьж байхыг Петр харсан. Тэр заримдаа маш их баярласандаа тагтаа мэт шаламгай, цовоо болдог байсан ч заримдаа Тэр маш их гунигласандаа огтхон ч ярьдаггүй, нар салхинд борлосон ээж шиг байдаг байв. Заримдаа Тэр уур хилэнгээр дүүрч, дайснаа хөнөөхөөр дайрч буй зоригт цэрэг шиг байдаг ба заримдаа бүр архирч буй арслан шиг байдаг. Заримдаа тэр инээж; бусад үед нь Тэр залбирч, уйлж байв. Есүс хэрхэн авирлахаас үл хамааран, Петрт Түүнийг гэсэн хязгааргүй хайр, хүндлэл бий болсон. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Түүний уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, Түүний уур хилэн түүнийг айлгаж байсан, гэсэн ч Түүний өршөөл, уучлал, хатуу чанд байдал нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн хүлээх эрмэлзэлийг нь хөгжүүлсэн. Мэдээж хэрэг, Петр хэдэн жилийн турш Есүсийн хажууд амьдарч байхдаа энэ бүхнийг аажмаар ухаарч эхэлсэн юм. ” Энэ хэсэг ишлэлийг уншсаныхаа дараа би ингэж бодов: Петр Бурханы тухай мэдлэгийг олж авч чадсан тухайд гайхах зүйл алга! Тэр Есүстэй өдөржин шөнөжин хамт байх үедээ Есүсийн үг, үйл хөдлөл нэг бүрийг өөрийн нүдээр үзэж байсан бөгөөд үүнээсээ Бурханы бишрэн хүндлүүштэй чанаруудаас илүү ихийг нээн илрүүлсэн байж таарлаа. Одоо бас Бурхан бие махбод болж хүний ертөнц дээр өөрийн биеэр бууж ирэн ажиллах эрин үе болж байна. Хэрвээ надад бас яг Петр шиг Бурхантай холбоотой байж, цаг хугацааг хамт өнгөрөөх хувь тохиол байсан бол би ч гэсэн Бурханыг илүү сайн мэдэх байсан бус уу? Өө! Би одоо зөвхөн Бурханы үгийг уншихаас бус Христийн нүүрийг харж чадахгүй нь ичгэвтэр хэрэг. Тэгээд би хэрхэн Бурханы тухай үнэн мэдлэгийг олж авах юм бэ?

Фарисайчуудын замаар алхаж байгаагаа ухаарсан нь



Өмнөх яриануудын үеэр бидний үргэлж ярьж хэлэлцдэг байсан зүйл бол Петр, Паул нарын замнасан зам юм. Петр өөрийгөө болон Бурханыг таньж мэдэхэд анхаарлаа хандуулдаг, Бурханаар зөвшөөрөгдсөн хүн байсан, харин Паул бол зөвхөн өөрийн ажил, нэр хүнд, байр сууринд бүх анхаарлаа хандуулдаг, Бурханы жигшдэг хүн байсан гэж хэлдэг. Би Паулын замаар явах бий гэхээс үргэлж айдаг байсан учраас Петр Бурханыг хэрхэн мэддэг болсныг олж мэдэхээр Петрийн туршлагын талаарх Бурханы үгийг байнга уншдаг байв. Ийм байдлаар хэсэг хугацаанд амьдарсны дараагаар би өмнөхөөсөө илүү дуулгавартай болсноо мэдрэв, нэр хүнд, байр суурь олж авах дур хүсэл маань бүдгэрч, өөрийгөө бага зэрэг мэддэг болов. Энэ үед би Петрийн замаар яваагүй хэдий ч явсан замынх нь ирмэгт хүрч ирсэн, ядаж л Паулын замаар яваагүй гэж итгэдэг байв. Гэтэл би Бурханы үгийн илчлэлээр өөрөөсөө ичсэн билээ.

Нэгэн өглөө би сүнслэг мөргөл үйлдэж байхдаа Бурханы дараах үгсийг олж харав: “Петрийн ажил нь Бурханы бүтээлийн үүргээ биелүүлсэн явдал байсан юм. Тэр элчийн үүрэгтэйгээр ажиллаагүй, харин Бурханы хайрыг эрж хайсан өөрийн замналаар ажилласан. Паулын ажлын замнал ч мөн түүний хувийн эрэл хайгуулыг агуулсан… Түүний ажилд ямар ч хувийн дадлага туршлага байгаагүй, энэ нь бүхэлдээ ажлынх нь төлөө байсан бөгөөд өөрчлөгдөх эрэл хайгуулын дунд хийгдээгүй. Түүний ажлын бүх зүйл нь наймаа байсан, энэ нь Бурханы бүтээлийн үүрэг эсвэл захирагдалтын юуг ч агуулаагүй байв. Өөрийнх нь ажлын явцад Паулын хуучин зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Түүний ажил нь зүгээр л бусдад үйлчлэх явдал байсан ба өөрийн зан чанартаа өөрчлөлт авчрах чадваргүй байсан юм. … Петр бол өөр байлаа: Тэр засалтыг туулсан бөгөөд харьцалт, цэвэршүүлэлтийг туулсан хүн байсан. Петрийн ажлын зорилго болон сэдэл нь үндсэндээ Паулынхаас өөр байсан юм. Хэдийгээр Петр ихээхэн хэмжээний ажил хийгээгүй ч түүний зан чанар олон өөрчлөлтийг туулсан ба түүний эрж хайсан зүйл нь үнэн болон бодит өөрчлөлт байсан. Түүний ажил нь гагцхүү ажлын төлөө хийгдээгүй.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас)