31/10/2018

Ариун Сүнсний үг | “Бурханы ажил ба хүний ажил ” (Хоёрдугаар хэсэг) | Уран уншлага

Ариун Сүнсний үг | “Бурханы ажил ба хүний ажил ” (Хоёрдугаар хэсэг) | Уран уншлага Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулж, төсөөлж чадах зүйлс юм. Номлол эсвэл үзэл байсан ч эдгээр нь бүгд хүний сэтгэхүйгээр хүрч болох зүйл байдаг. Хүний ажлын хэмжээнээс үл хамааран энэ нь хүний туршлага, хүний хардаг зүйл эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах цар хүрээнээс хэтэрч чаддаггүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл үүнд хүний сэтгэхүйгээр хүртэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Түүний Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй.”

30/10/2018

Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан


Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусаж, Бурханы илрэлтийг эрж хайдаг бүх хүмүүст хаант улсын хаалга нээгдсэн. Хүндэт ах эгч нар аа, та нар юу хүлээж байгаа юм бэ? Та нарын эрж хайж байгаа зүйл чинь юу вэ? Та нар Бурхан илрэхийг хүлээдэг үү? Та нар Бурханы хөлийн мөрийг эрж байна уу? Бурханы илрэлтийг ямар их хүсэн хүлээж байна вэ! Бурханы хөлийн мөрийг олох хэчнээн хэцүү вэ! Ийм цаг үед, ийм дэлхийд, Бурханы илрэлтийн өдрийг нүдээр харахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы хөлийн мөрийг дагахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы илрэлтийг хүлээж байгаа бүх хүмүүс ийм асуултуудтай тулгардаг. Та нар эдгээрийг нэгээс олон удаа эргэцүүлж үзсэн—гэхдээ ямар үр дүнтэйгээр? Бурхан хаана илрэх вэ? Бурханы хөлийн мөр хаана байна вэ? Та нар хариултуудаа олсон уу? Ихэнх хүмүүсийн хариулт ийм байх болно: Бурхан Өөрийг нь дагадаг хүмүүсийн дунд илрэх ба Түүний хөлийн мөр бидний дунд байгаа; энэ нь ийм энгийн! Ямар ч хүн нэгэн хэвийн хариулт өгч чадна, гэхдээ та нар Бурханы илрэлт гэж юу болохыг, Бурханы хөлийн мөр ямар вэ гэдгийг ойлгож байна уу? Бурханы илрэлт гэдэг нь Тэрээр Өөрийн ажлаа хийхийн тулд газар дэлхий дээр биечлэн ирнэ гэсэн утгатай. Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, Өөрийн төрөлх аргаараа, нэгэн эринийг төгсгөж, нөгөө эринийг эхлүүлэх ажлаа явуулахын тулд Тэр хүмүүсийн дунд бууж ирдэг. Ийм байдлаар илрэх нь ямар нэг ёслолын хэлбэр биш. Энэ нь шинж тэмдэг, дүр зураг, гайхамшиг, эсвэл агуу их үзэгдэл биш, тэр ч байтугай ямар нэг төрлийн шашны үйл явц ч биш юм. Энэ нь хүрч, харж болох үнэн бодит нөхцөл байдал юм. Ийм илрэлт нь тодорхой үйл явцыг дагахын төлөө биш эсвэл богино хугацааны ажил хэргийн төлөө ч биш; харин Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын үе шатны төлөө байдаг. Бурхан илрэх нь үргэлж утга учиртай ба үргэлж Түүний удирдлагын төлөвлөгөөтэй холбоотой байдаг. Энэ илрэлт нь Бурханы удирдамж, дагуулалт ба хүний гэгээрлээс шал өөр байдаг. Бурхан Өөрийгөө илчлэх бүрдээ агуу ажлын үе шатыг хэрэгжүүлдэг. Энэ ажил нь өөр ямар ч үеийнхээс өөр. Үүнийг хүн төсөөлөхийн аргагүй бөгөөд үүнийг хүн хэзээ ч мэдэрч туулж байгаагүй. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг дуусгадаг ажил бөгөөд энэ нь хүн төрөлхтний авралын төлөөх шинэ, сайжруулсан хэлбэрийн ажил юм; цаашлаад, энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үед аваачих ажил юм. Тэр нь Бурханы илрэлтийн утга учир юм.
Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Бурханы илрэлтийг ойлгохын зэрэгцээ, Бурханы хөлийн мөрийг та нар хэрхэн эрж хайх ёстой вэ? Энэ асуултыг тайлбарлахад хэцүү биш: Бурханы илрэлт хаана байна, тэндээс та нар Бурханы хөлийн мөрийг олох болно. Ийм тайлбар маш шулуухан сонсогдох боловч хийхэд тийм ч амархан биш. Учир нь олон хүн Бурхан хаана Өөрийгөө илчлэхийг, тэр ч байтугай Тэр хаана ирэхийг хүсэж байгааг, эсвэл илчлэх ёстой вэ гэдгийг мэддэггүй. Зарим хүн Ариун Сүнсний ажил хаана байна, тэнд Бурханы илрэлт байна гэж өөрийн мэдэлгүй итгэдэг. Эсвэл тэд, сүнслэг хүмүүс хаана байна, тэнд Бурханы илрэлт байна гэж итгэдэг. Эсвэл алдартай хүмүүс байгаа газар, Бурханы илрэлт байна гэж тэд итгэдэг. Тийм итгэл нь зөв үү буруу юу гэдгийг түр зуур бодохоо больё. Ийм асуултанд хариулахын тулд бид эхлээд зорилгынхоо талаар тодорхой байх ёстой: Бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа. Бид сүнслэг хүмүүсийг, тэр ч байтугай алдартай хүмүүсийг дагахаар эрж хайгаагүй; бид Бурханы хөлийн мөрийг дагаж байгаа. Тиймээс нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар “Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоодог. Ингээд олон хүн үнэнийг хүлээн авах үедээ, тэд Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Энэ нь ямар ноцтой алдаа вэ!

29/10/2018

Христийн чуулганы магтан дуу “Бурханд гэрчлэл хийх нь хүний үүрэг”


Христийн чуулганы магтан дуу “Бурханд гэрчлэл хийх нь хүний үүрэг” Бурхан чамд амь бэлэглэдэг, энэ бэлгийг чи Түүнээс авдаг. Иймээс чи Түүнийг гэрчлэх үүрэгтэй. Бурхан чамд Өөрийн алдрыг, Израильчуудад байгаагүй Өөрийн амийг өгдөг. Иймээс чи залуу нас, амиа Түүнд зориулах ёстой. Бурханы алдар чамд байдаг тул чи Бурханыг гэрчлэх ёстой. Энэ нь томилолт. Бурханы алдар чамд байдаг тул чи Бурханыг гэрчлэх ёстой. Энэ нь томилолт. Бурханы алдрыг хүртэх нь чиний зол юм. Иймээс чи Түүний алдрыг гэрчлэх үүрэгтэй. Ивээл хүртэх гэж Бурханд итгэсэн бол Түүний ажил утгагүй болж үүргээ чи биелүүлсэнгүй. Бурханы алдар чамд байдаг тул чи Бурханыг гэрчлэх ёстой. Энэ нь томилолт. Бурханы алдар чамд байдаг тул чи Бурханыг гэрчлэх ёстой. Энэ нь томилолт. Бурханы алдар чамд байдаг тул чи Бурханыг гэрчлэх ёстой. Энэ нь томилолт. Бурханы алдар чамд байдаг тул чи Бурханыг гэрчлэх ёстой. Энэ нь томилолт. Энэ нь томилолт. Энэ нь томилолт. “Үг нь махбодоор илэрсэн” номоос

28/10/2018

Удиртгал


Хэдийгээр олон хүмүүс Бурханд итгэдэг ч, цөөхөн хүмүүс л Бурханд итгэх итгэл нь юу болох болон Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд тэд юу хийх ёстойгоо ойлгодог. Хүмүүс хэдийгээр “Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч тэд Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэдгээр бүх хүмүүс нь будилж самуурсан итгэлтэй байдагт гайхах зүйл үгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг ноцтойгоор авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхгүй бол, Түүний ажлыг мэдэхгүй бол тэд Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан хэрэглэхэд тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд хэзээ ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон номлол дахь, захиан дахь Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх тэдний итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы зөвшөөрлийг олж авах чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө тэд залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр газар дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэх нь Бурханаас илүү их нигүүлслийг хүлээн авахаас өөр юу ч биш гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй мөн Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс нь Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чадна гэж үү?
Удиртгал

Бурхан болон хүний талаар адил мэт ярьж болохгүй. Түүний мөн чанар болон Түүний ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй юм. Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийж, Өөрийн үгийг хүний ертөнцөд хэлээгүй бол хүн Бурханы хүслийг хэзээ ч ойлгож чадахгүй байх байсан, ингэснээр өөрсдийн бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл Түүний зөвшөөрлийг олж авч чадахгүй байх болно. Бурханы ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл хичнээн сайн байсан ч хамаагүй энэ нь юу ч биш болно, учир нь Бурханы бодол санаа нь үргэлж хүний бодол санаанаас дээгүүр байдаг ба Бурханы мэргэн ухаан нь хүн ойлгошгүй билээ. Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “нэвт харсан” хүмүүс нь үр дүнгүй гэж Би хэлдэг ба тэд бүгд биеэ тоосон, боловсрол мэдлэггүй юм.

27/10/2018

Христийн чуулганы кино “Зүрх шархлуулсан дурсамж” Трейлер Монгол хэлээр

христийн кино “Зүрх шархлуулсан дурсамж” Трейлер Монгол хэлээр Фан Гуоеи Хятад дахь гэр чуулганы ахлагч байв. Тэрээр хорь гаруй жил үйлчлэл хийхдээ Паулыг үргэлж дуурайдаг, Эзэний төлөө урам зориг дүүрэн, хичээнгүйлэн ажиллаж бүхнээ зориулдаг байлаа. Мөн тэрээр ийм маягаар итгэлээ дагаж мөрдсөнөөр тэнгэрлэг Эцэгийн хүслийг гүйцэлдүүлж, Эзэнийг эргэн ирэх үед тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх болно гэж бат итгэдэг. Гэвч Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн аврал түүн дээр ирэхэд тэрээр өөрийн үзэлтэй зууралдсаар байдаг. Тэрээр Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ахин дахин голж, эсэргүүцэж бас ялладаг... Хожим нь Фан Гуоеи Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогч нартай хэд хэдэн удаа мэтгэлцсэний дараа үнэнийг сэхээрч, тэнгэрлэг Эцэгийн хүслийг хэрэгжүүлэхийн утга учир хийгээд түүнийг авралд хүргэж тэнгэрийн хаанчлалд оруулах итгэлийн арга замыг таньж мэддэг... Урьд нь хэн байснаа санаж дурсах бүрд зүрхийг нь зүүгээр хатгах мэт болно...

26/10/2018

Христийн чуулганы дуу “Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ үгийн ажил хийдэг”

магтан дуу “Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ үгийн ажил хийдэг” Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан Нигүүлслийн эринийг дуусгаж, төгс болгон гэгээрүүлдэг үгийг хэлдэг. Энэ нь Бурханы тухай тодорхойгүй үзлийг хүний зүрхнээс салгадаг. Есүс өөр ялгаатай ажил хийсэн. Тэр гайхамшиг бүтээж, өвчтэйг эдгээсэн, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж, бүх хүнийг золин аврахын тулд цовдлогдсон. Иймээс хүн Бурхан үргэлж ийм байна гэдэг үзэлтэй болсон. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг. Түүний үгнээс Тэр юу болохыг харна, Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан Бурханы тухай тодорхойгүй үзлийг хүний зүрхнээс салгадаг. Бүх хүмүүсийн дундах Түүний үг, үйлс, жинхэнэ энгийн ажлаар нь хүн Бурханы бодит байдлыг мэдэж, тодорхойгүй Бурханд итгэхгүй. Махбод дахь Бурханы үгээр дамжуулан, Тэр хүнийг төгс болгож, бүх зүйлийг биелүүлдэг. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил юм. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг. Түүний үгнээс Тэр юу болохыг харна, Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна. Махбод дахь Бурхан зөвхөн үг хэлдэг, энэ нь Түүний газар дээрх ажил юм. Хүчирхэг, даруу, эрхэм дээд гэдгийг нь Түүний үгнээс харж болно. Махбод дахь Бурхан зөвхөн үг хэлдэг, энэ нь Түүний газар дээрх ажил юм. Хүчирхэг, даруу, эрхэм дээд гэдгийг нь Түүний үгнээс харж болно. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг. Түүний үгнээс Тэр юу болохыг харна, Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг. Түүний үгнээс Тэр юу болохыг харна, Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна. “Үг нь махбодоор илэрсэн” номоос Зүүний Аянга

25/10/2018

Бүтээгчийн эрх мэдлийн дор бүх зүйл төгс юм

Бүтээгчийн эрх мэдлийн дор бүх зүйл төгс юм

Шувуу, загас гэх мэт, мод цэцэг гэх мэт хөдөлдөг болон хөдөлдөггүй зүйлсийг оролцуулаад мөн зургаа дахь өдөр бүтээгдсэн мал амьтан, шавж хорхой, зэрлэг амьтдыг оролцуулаад бүх зүйлс Бурханаар бүтээгдсэн—тэдгээр нь бүгд Бурханы хувьд сайн байсан ба цаашлаад Бурханы нүдээр эдгээр зүйл нь Түүний төлөвлөгөөний дагуу бүгд төгс төгөлдрийн оргилд хүрч, Бурханы хүрэхийг хүссэн стандартад хүрсэн байсан юм. Бүтээгч Өөрийн хийхээр зорьсон ажлаа Өөрийн төлөвлөгөөний дагуу алхам алхмаар хийсэн. Түүний бүтээхээр төлөвлөсөн зүйлс нэг нэгээрээ бий болж, тус бүрийнх нь илрэлт нь Бүтээгчийн эрх мэдлийн тусгал, Түүний эрх мэдлийн талсжилт болж байсан ба эдгээр талсжилтын улмаас бүх бүтээл, Бүтээгчийн нигүүлсэл болон Бүтээгчийн хангамжинд өөрийн эрхгүй талархаж байв. Бурханы гайхамшигтай үйл хэрэг илрэн гармагц энэ дэлхий хэсэг хэсгээрээ Бурханы бүтээгдсэн бүх зүйлсээр бүрхэгдсэн бөгөөд эмх замбараагүй харанхуй байснаа цэвэр тунгалаг, гэрэл гэгээтэй болж, үхсэн мэт чимээгүй байснаа хөл хөдөлгөөнтэй, хязгааргүй эрх хүчтэй болж өөрчлөгдсөн юм. Бүтээлийн бүх зүйлийн дунд томоос жижиг хүртэл, жижгээс бүр өчүүхнээ хүртэл Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлаар бүтээгдээгүй нэг ч зүйл байгаагүй ба бүтээл нэг бүрийн оршин тогтнолд цорын ганц, төрөлхийн чухал байдал болон үнэ цэнэ байв. Өөрсдийн хэлбэр, бүтэц дэх ялгаанаас үл хамааран тэд Бүтээгчийн эрх мэдэл дор оршин тогтнохоор Бүтээгчээр бүтээгдсэн.

Тиймээс Бүтээгчийн эрх мэдэл дор байгаа бүх зүйл Бүтээгчийн дээд эрхийн төлөө шинэ найрал хөгжмийг тоглож, Түүний шинэ өдрийн ажлын гайхалтай удиртгал хөгжмийг эхлүүлэх ба энэ мөчид Бүтээгч мөн Өөрийн удирдлагын ажлын шинэ хуудсыг нээх болно! Бүтээгчийн тогтоосон хаврын нахиалалт, зуны боловсролт, намрын ургац, өвлийн хадгалалтын хуулийн дагуу бүх зүйлс Бүтээгчийн удирдлагын төлөвлөгөөтэй хамт цуурайтаж, өөрсдийн шинэ өдрийг, шинэ эхлэлийг, амьдралын шинэ замналыг угтах ба тэд Бүтээгчийн эрх мэдлийн захиралт дор өдөр бүрийг угтахын тулд эцэс төгсгөлгүйгээр үе залгамжлан үржих болно...

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс