25/10/2018

Бүтээгчийн эрх мэдлийн дор бүх зүйл төгс юм

Бүтээгчийн эрх мэдлийн дор бүх зүйл төгс юм

Шувуу, загас гэх мэт, мод цэцэг гэх мэт хөдөлдөг болон хөдөлдөггүй зүйлсийг оролцуулаад мөн зургаа дахь өдөр бүтээгдсэн мал амьтан, шавж хорхой, зэрлэг амьтдыг оролцуулаад бүх зүйлс Бурханаар бүтээгдсэн—тэдгээр нь бүгд Бурханы хувьд сайн байсан ба цаашлаад Бурханы нүдээр эдгээр зүйл нь Түүний төлөвлөгөөний дагуу бүгд төгс төгөлдрийн оргилд хүрч, Бурханы хүрэхийг хүссэн стандартад хүрсэн байсан юм. Бүтээгч Өөрийн хийхээр зорьсон ажлаа Өөрийн төлөвлөгөөний дагуу алхам алхмаар хийсэн. Түүний бүтээхээр төлөвлөсөн зүйлс нэг нэгээрээ бий болж, тус бүрийнх нь илрэлт нь Бүтээгчийн эрх мэдлийн тусгал, Түүний эрх мэдлийн талсжилт болж байсан ба эдгээр талсжилтын улмаас бүх бүтээл, Бүтээгчийн нигүүлсэл болон Бүтээгчийн хангамжинд өөрийн эрхгүй талархаж байв. Бурханы гайхамшигтай үйл хэрэг илрэн гармагц энэ дэлхий хэсэг хэсгээрээ Бурханы бүтээгдсэн бүх зүйлсээр бүрхэгдсэн бөгөөд эмх замбараагүй харанхуй байснаа цэвэр тунгалаг, гэрэл гэгээтэй болж, үхсэн мэт чимээгүй байснаа хөл хөдөлгөөнтэй, хязгааргүй эрх хүчтэй болж өөрчлөгдсөн юм. Бүтээлийн бүх зүйлийн дунд томоос жижиг хүртэл, жижгээс бүр өчүүхнээ хүртэл Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлаар бүтээгдээгүй нэг ч зүйл байгаагүй ба бүтээл нэг бүрийн оршин тогтнолд цорын ганц, төрөлхийн чухал байдал болон үнэ цэнэ байв. Өөрсдийн хэлбэр, бүтэц дэх ялгаанаас үл хамааран тэд Бүтээгчийн эрх мэдэл дор оршин тогтнохоор Бүтээгчээр бүтээгдсэн.

Тиймээс Бүтээгчийн эрх мэдэл дор байгаа бүх зүйл Бүтээгчийн дээд эрхийн төлөө шинэ найрал хөгжмийг тоглож, Түүний шинэ өдрийн ажлын гайхалтай удиртгал хөгжмийг эхлүүлэх ба энэ мөчид Бүтээгч мөн Өөрийн удирдлагын ажлын шинэ хуудсыг нээх болно! Бүтээгчийн тогтоосон хаврын нахиалалт, зуны боловсролт, намрын ургац, өвлийн хадгалалтын хуулийн дагуу бүх зүйлс Бүтээгчийн удирдлагын төлөвлөгөөтэй хамт цуурайтаж, өөрсдийн шинэ өдрийг, шинэ эхлэлийг, амьдралын шинэ замналыг угтах ба тэд Бүтээгчийн эрх мэдлийн захиралт дор өдөр бүрийг угтахын тулд эцэс төгсгөлгүйгээр үе залгамжлан үржих болно...

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

No comments:

Post a Comment