19/10/2018

Гурав дахь өдөр Бурханы үг газар болон далайг төрүүлсэн ба Бурханы эрх мэдэл нь дэлхий ертөнцийг амьдралаар бялхахад хүргэсэн



Дараа нь Эхлэл 1:9-11-ийн эхний өгүүлбэрийг уншицгаая: “Бурхан—Тэнгэрийн доорх усыг нэг дор цуглуулан, хуурай газар үүсгэе!” гэсэн. Бурхан зүгээр л “Тэнгэрийн доорх усыг нэг дор цуглуулан, хуурай газар үүсгэе” гэж хэлсний дараа ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Гэрэл болон огторгуйгаас гадна энэ орон зайд юу байсан бэ? Сударт: “Ингээд Бурхан хуурай газрыг ‘Газар Дэлхий’; хурсан их усыг тэрээр ‘Тэнгис’ хэмээн нэрлэж, Бурхан харахад тэр нь сайхан байв” гэж бичигдсэн. Өөрөөр хэлбэл, одоо энэ орон зайд газар, далай бий болсон ба хуурай газар, далай хоёр тусгаарлагдсан. Эдгээр шинэ зүйлсийн илрэлт нь Бурханы амнаас гарсан тушаалыг дагасан ба “Тэгэхэд Түүний хэлснээр болов.” Бурхан үүнийг хийж байх зуураа завгүй байсан гэж Сударт бичсэн байсан уу? Түүнийг биеийн хүчний ажил хийсэн гэж энд дүрсэлсэн үү? Ингээд энэ бүхнийг Бурхан хэрхэн хийсэн бэ? Бурхан эдгээр шинэ зүйлсийг хэрхэн бий болгосон бэ? Энэ бүхнийг гүйцэтгэж, үүнийг бүхэлд нь бүтээхийн тулд Бурхан үгийг ашигласан нь илт юм.
Гурав дахь өдөр Бурханы үг газар болон далайг төрүүлсэн ба Бурханы эрх мэдэл нь дэлхий ертөнцийг амьдралаар бялхахад хүргэсэн

Дээрх гурван ишлэлээс бид гурван агуу үйл явдал тохиолдсон талаар мэдэж авсан. Энэ гурван үйл явдал Бурханы үгээр дамжин илрэн гарч, оршин тогтносон ба Түүний үгийн улмаас тэдгээр нь ээлж дараалан Бурханы нүдний өмнө гарч ирсэн. Тиймээс “Бурхан үг хэлдэг ба энэ нь биелэх болно; Тэр тушаадаг ба энэ нь оршин тогтнох болно” гэдэг нь хий хоосон үг биш гэдгийг харж болно. Бурханы энэ мөн чанар нь Түүнд бодол төрсөн мөчид баталгааждаг ба Бурхан үгээ хэлэхээр амаа ангайх үед Түүний мөн чанар бүрэн тусгагддаг.

Энэ ишлэлийн сүүлийн өгүүлбэрийг үргэлжлүүлэн уншицгаая: “Бурхан газар дэхийд ногоон өвс, үр нь өөрөө болдог ургамал ногоо болон үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуулаг хэмээв. Тэгэхэд Түүний хэлснээр болов.” Бурханыг ярьж байх зуур энэ бүх зүйлс Бурханы бодлын дагуу бий болж, тэр даруйдаа янз бүрийн өчүүхэн жаахан амьд биетүүд газрын хөрснөөс толгойгоо цухуйлгаж эхэлсэн ба тэд өөрсдийн биен дээрх шороог сэгсэрч унагахаасаа өмнө өөр хоорондоо даллан мэндэлж, толгой дохиж дэлхий рүү инээмсэглэж байсан. Тэд өөрсдөд нь амь хайрласанд Бүтээгчид талархаж, тэд бол бүх зүйлийн нэг хэсэг гэдгээ болон тэд бүгд Бүтээгчийн эрх мэдлийг харуулахад өөрсдийн амиа зориулах болно гэдгээ дэлхий ертөнцөд зарласан юм. Бурхан үгээ хэлж байхад газар үржил шимтэй ногоон болж, хүний таашаалыг хүртэх бүх төрлийн ургамал газраас урган гарсан ба уул тал ой модоор бүрхэгдсэн... Амьдралын ямар ч ул мөр байхгүй байсан үржил шимгүй энэ дэлхий нь элбэг арвин өвс ургамал, модоор хурдацтайгаар бүрхэгдэж өвс ногоогоор бялхаж байсан... Зүлэг ногооны анхилуун үнэр болон хөрсний таатай үнэр агаарт ханхалж, ургамлын бөөгнөрөл нь агаарын урсгалтай хослон амьсгалж, ургах үйл явц нь эхэлсэн. Үүний зэрэгцээ Бурханы үгийн ачаар, Бурханы бодлыг дагаад бүхий л ургамал амьдралын тасралтгүй эргэлтийг эхлүүлсэн ба тэдгээр нь ургаж цэцэглэж, жимсэлж, үрждэг. Тэд өөрсдийн тус тусын амьдралын замналыг нарийн мөрдөж эхэлсэн ба бүх зүйлийн дунд өөрсдийн тус тусын үүргээ гүйцэтгэж эхэлсэн... Бүтээгчийн үгийн улмаас тэд бүгд төрсөн ба амьдруулагдсан. Тэд Бүтээгчээс дуусашгүй дэмжлэг болон хоол тэжээлийг хүлээн авч, Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг харуулахын тулд газрын өнцөг булан бүрт үргэлж тууштай амьдарч байсан ба тэд Бүтээгчийн тэдэнд хайрласан амийн хүчийг үргэлжид харуулж байсан...

Бүтээгчийн амь нь ер бусын, Түүний бодол нь ер бусын бөгөөд Түүний эрх мэдэл нь ер бусын иймээс Түүнийг үгээ хэлэх үед эцсийн үр дүн нь “Тэгэхэд Түүний хэлснээр болов.” Мэдээж Бурхан үйлдэл хийх үедээ Өөрийн гараар ажиллах хэрэггүй байсан; Тэр зүгээр л зарлигдахын тулд Өөрийн бодлыг, тушаахын тулд Өөрийн үгийг ашигласан ба ийм байдлаар аливаа зүйлс биелсэн. Энэ өдөр Бурхан бүх усыг нэг газар цуглуулж хуурай газрыг гаргасан, үүний дараа Бурхан газраас өвс ногоо ургуулсан ба үрлэгч өвс ногоо, үр жимстэй моддыг тэнд ургуулж, Бурхан тэдгээрийг төрөл төрлөөр нь ангилан тэдгээрийг өөрсдийн үрийг тээхэд хүргэсэн. Энэ бүхэн нь Бурханы бодлын дагуу, Бурханы үгийн тушаалын дагуу нэг бүрчлэн ээлж дараалан энэ шинэ дэлхийд бий болсон.

Өөрийн ажлыг хараахан эхлээгүй байх үедээ Бурхан Өөрийн хийх гэж төлөвлөсөн зүйлийнхээ дүр зургийг Өөрийн сэтгэлдээ буулгасан байсан ба Бурхан эдгээр зүйлийг биелүүлэх гэж байх үед буюу Бурхан энэ дүр зургийн агуулгыг ярихын тулд Өөрийн амыг нээсэн тэр мөчид Бурханы эрх мэдэл, хүч чадлын ачаар бүх зүйлд өөрчлөлт гарч эхэлсэн. Бурхан үүнийг хэрхэн хийж эсвэл Өөрийн эрх мэдлийг хэрхэн ашигласнаас үл хамааран бүх зүйл Бурханы төлөвлөгөөний дагуу, Бурханы үгийн улмаас алхам алхмаар биелсэн ба Бурханы үг болон эрх мэдлийн ачаар тэнгэр газрын хооронд алхам алхмаар өөрчлөлт гарсан юм. Энэ бүх өөрчлөлт, үйл явдлууд нь Бүтээгчийн эрх мэдлийг болон Бүтээгчийн амийн хүч чадлын ер бусын агаад агуу байдлыг харуулсан юм. Түүний бодол нь энгийн санаа эсвэл хоосон дүр зураг биш, харин эрч хүчтэй байдал, ер бусын энергийг агуулсан эрх мэдэл бөгөөд тэдгээр нь бүх зүйлийг өөрчлөгдөж, сэргээгдэж, шинэчлэгдэж, мөхөн устахад хүргэдэг хүч чадал билээ. Иймээс бүх зүйл Түүний бодлын улмаас чиг үүргээ гүйцэтгэдэг ба үүний зэрэгцээ Түүний амнаас гарсан үгийн улмаас бүх зүйл биелдэг...

Бүх зүйл гарч ирэхээс өмнө Бурханы бодолд бүрэн төгс төлөвлөгөө аль хэдийн бүрдсэн байсан ба шинэ дэлхий аль хэдийн биелсэн байсан юм. Хэдийгээр гурав дахь өдөр нь газар дээр бүх төрлийн ургамал гарч ирсэн ч энэ дэлхийг бүтээх алхмаа зогсоох ямар ч шалтгаан Бурханд байгаагүй; Тэр Өөрийн үгээ үргэлжлүүлэн хэлж, бүх шинэ зүйлийн бүтээлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэр ярьж, Өөрийн тушаалыг буулгаж, Өөрийн эрх мэдлийг ашиглаж, Өөрийн хүч чадлыг харуулж байсан бөгөөд Өөрийн бүтээхээр төлөвлөсөн бүх зүйл болон хүн төрөлхтөнд зориулан бэлдэхээр төлөвлөсөн бүх зүйлийг Тэр бэлтгэсэн юм...

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

No comments:

Post a Comment