11/06/2020

Гоё магтан дуу “Үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө зовох нь хамгийн утга учиртай” (үгтэй)


Гоё магтан дуу “Үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө зовох нь хамгийн утга учиртай” (үгтэй) 

Өөрийн үгийг Бурхан та нарт илчилсэн,
дараагийн алхам чинь үүнийг хэрэгжүүлэх билээ,
эдгээр үгийг хэрэгжүүлэх үед,
гэгээрэл, удирдамжийн ажлыг Бурхан гүйцэтгэнэ.
Энэ нь ийм л байдаг билээ.

Бурханы үгийг өөртөө хэрэгжүүлж
дадлагаараа үүнийг үнэхээр мэдэх нь
та нарын зорилго гэж мэд.
Та нар Бурханы үгийг ойлгохоор тэмцэж байж болох ч
дадлага энэ дутагдлыг засна.
Та нар олон үнэнийг мэдэх ёстой,
зөвхөн мэдэх биш, хэрэгжүүлэх ёстой.
Үүнийг та нар анхаарах ёстой.
Та нарын мэдэх, хийх ёстой олон үнэн байдаг.
Үүнийг та нар анхаарах ёстой.

Есүс үнэнийг хэрэгжүүлж, амьдран харуулангаа
гучин гурван жил хагас их зовсон.
Бурханы хүслийг биелүүлж, үнэнийг хэрэгжүүлсэн,
тиймээс Тэр ийнхүү зовсон.
Үнэнийг мэдсэн ч хэрэгжүүлээгүй бол,
Тэр ийнхүү зовохгүй байх байсан.
Фарисайчууд болон
Иудейн сургаалыг дагасан бол,
Тэр их зовохгүй байх байсан,
үгүй ээ, их зовохгүй байх байсан,
Тэр их зовохгүй байх байсан.

Есүсийн дадлага мэдэх ёстой зүйлийг чинь харуулдаг.
Бурханы ажил үр дүнд хүрэхийн тулд
хүн хамтран ажиллах хэрэгтэй.
Энэ бол та нарын ойлгох ёстой зүйл,
та нар ойлгох ёстой, та нар ойлгох ёстой.
Есүс үнэнийг хэрэгжүүлээгүй бол
загалмай дээр зовохгүй байх байсан.
Бурханы хүслээр үйлдээгүй бол
гунигт залбирлыг Тэр хэлэх байсан уу?
Иймээс энэ нь хүний тэвчих ёстой зовлон билээ,
хүн тэвчих ёстой, хүн тэвчих ёстой.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

10/06/2020

Христийн сүмийн дуу “Үгийн ажлаар дамжуулан хүмүүс Бурханыг илүү их мэддэг” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Үгийн ажлаар дамжуулан хүмүүс Бурханыг илүү их мэддэг” (Lyrics) 

Эцсийн өдрүүдэд Бурхан хүнийг төгс болгохдоо
голчлон үг ашигладаг,
хүнийг дарангуйлж, итгүүлэхээр
тэмдэг, гайхамшиг ашигладаггүй.
Эдгээр нь Бурханы хүч чадлыг тайлбарлаж чадахгүй.
Хэрэв Бурхан тэмдэг, гайхамшиг л үзүүлсэн бол,
Бурханы бодит байдлыг ил болгож,
хүнийг төгс болгох боломжгүй байх байлаа.
Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй,
харин үг ашиглан хүнийг усалж, хариулж,
хүнийг дуулгавартай,  Бурханы тухай мэдлэгтэй болгодог.
Энэ бол Түүний ажил ба үгийн зорилго.
Бурхан хүнийг төгс болгохдоо
тэмдэг, гайхамшиг ашигладаггүй.
Цэвэршүүлэлт, харьцалт, засалт, үгийн хангалт гэх мэт
олон янзын ажил болон үг ашигладаг.
Хүнийг төгс болгож,Бурханы ажил, мэргэн ухаан,
гайхалтай байдлын талаар илүү их мэдлэг өгөхийн тулд
өөр өөр өнцгөөс Бурхан ярьдаг.

Бурханы өнөөдөр хийсэн ажил нь бодит ажил,
одоо тэмдэг, гайхамшиг гэж үгүй,
эдгээр нь Түүний бодит ажлыг  эмх замбараагүй болгон,
Түүнийг ажиллах боломжгүй болгох байсан.
Хүнийг төгс болгохдоо үг ашиглана гэж Тэр хэлээд
хүнд тэмдэг, гайхамшиг харуулсан бол
хүний итгэл үнэн эсэхийг
энэ нь харуулж чадах байсан уу?
Иймээс, Бурхан тийм зүйл хийдэггүй.
Бурхан хүнийг төгс болгохдоо
тэмдэг, гайхамшиг ашигладаггүй.
Цэвэршүүлэлт, харьцалт, засалт, үгийн хангалт гэх мэт
олон янзын ажил болон үг ашигладаг.
Хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан,
гайхалтай байдлын талаар илүү их мэдлэг өгөхийн тулд
өөр өөр өнцгөөс Бурхан ярьдаг.

Хүний дотор шашны зүйл маш их бий.
Бурхан эцсийн өдрүүдэд
хүний шашны үзэл, ер бусын зүйлсийг зайлуулж,
хүнд Бурханы бодит байдлыг мэдүүлэхээр ирсэн.
Хийсвэр, бодит бус Бурханы дүрийг,
хэзээ ч байдаггүй тэр дүрийг арилгахаар ирсэн.
Иймээс үнэ цэнэтэй цорын ганц зүйл чинь
бодит байдлын тухай мэдлэгтэй байх юм.
Бурханд итгэх итгэлдээ үнэнийг хайх нь
тэмдэг, гайхамшгаас илүү амийг эрэлхийлэх нь
Бурханд итгэдэг бүхний зорилго байх ёстой.
Бурхан хүнийг төгс болгохдоо
тэмдэг, гайхамшиг ашигладаггүй.
Цэвэршүүлэлт, харьцалт, засалт,  үгийн хангалт гэх мэт
олон янзын ажил болон үг ашигладаг.
Хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан,
гайхалтай байдлын талаар илүү их мэдлэг өгөхийн тулд
өөр өөр өнцгөөс Бурхан ярьдаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


09/06/2020

“Баяртай, бялдууч аа!” Чуулганы амьдралын гэрчлэлүүд Mонгол хэлээр


“Баяртай, бялдууч аа!” Чуулганы амьдралын гэрчлэлүүд (Mонгол хэлээр)

Баяртай, бялдууч аа! бол Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж буй Христэд итгэгчийн гэрчлэл билээ. Сургуулийн боловсрол, нийгмийн нөлөөний улмаас гол дүр маань “Эв зохицолтой байдал бол үнэт эрдэнэ, хүлцэнгүй байдал бол ариун журам”, “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог” мөн “Өөрийгөө хамгаалахын тулд чимээгүй бай, буруушаалтаас зугтахаар хичээ” гэх мэт үзэл санааг амьдралынхаа зарчим болгосон байжээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа тэрээр амь зуух эдгээр дүрэмд үндэслэн ах, эгч нартайгаа харилцсаар байлаа. Чуулган дахь хуурамч удирдагчдыг олж мэдэх үедээ тэднийг гомдоох вий гэж эмээсэндээ илчилж, мэдээлэхээс айж, улмаар чуулганы ажилд хор хөнөөл учруулжээ. Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан тэр өөрийнх нь эрэлхийлж байсан зүйл сатанлаг амьдралын гүн ухаан байсныг, мөн тэдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдраад гаднаа хэчнээн боловсон, эелдэг харагдлаа ч аминч, ой гутам, туйлбаргүй, зальхай бялдууч хэвээр байхыг ухаарсан юм. Тэгээд тэр Бурханд залбирч, гэмшсэн байна. Үүний дараа үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг ухамсартайгаар хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байх болсон юм.

08/06/2020

Христийн үг “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог.Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

07/06/2020

Христийн сүмийн дуу “Өвчин тусах нь Бурханы хайр юм” Lyrics


Христийн сүмийн дуу “Өвчин тусах нь Бурханы хайр юм” (Lyrics) 

Бурхан чамаас юу ч хүссэн бай,  чи бүхнээ зориул.
Эцсээ хүртэл үнэнч байдлаа Түүнд харуулагтун.
Чи Бурханыг сэнтий дээрээ
бахдалтай инээмсэглэхийг харахдаа
чиний энэ дэлхийг орхих өдөр байлаа ч
нүдээ аниад баяр хөөртэй инээх хэрэгтэй.
Бүтээл минь чи Бурханы төлөө юу хийж чадах вэ?
Өөрийгөө Түүний эрхээр байлга.
Бурханыг баяр хөөртэй,
сэтгэл хангалуун байлгахын тулд
Өөрийнх нь хүслээр байлга.
Хэрхэн дотроо гомдоллож болох билээ?

Чи энэ газарт байгаагаас л хойш өөрийн бүх хүчээрээ
Бурханы төлөөх үүргээ биелүүлж,   Түүнийг баярлуул. Өө
Үхтлээ Бурханыг хайрлаж,
Түүний төлөө цовдлуулсан Петр шиг
Түүнийг баярлуулахын тулд бүхнээ зориул.
Бүтээл минь чи Бурханы төлөө юу хийж чадах вэ?
Өөрийгөө Түүний эрхээр байлга.
Бурханыг баяр хөөртэй,
сэтгэл хангалуун байлгахын тулд
Өөрийнх нь хүслээр байлга.
Хэрхэн дотроо гомдоллож болох билээ? Өө
Бурханыг Өөрийнх нь хүслээр байлгаж,
өөрийгөө Түүний эрхээр байлга.
Бүтээл минь чи Бурханы төлөө юу хийж чадах вэ?
Өөрийгөө Түүний эрхээр байлга.
Бурханыг баяр хөөртэй,
сэтгэл хангалуун байлгахын тулд
Өөрийнх нь хүслээр байлга.
Хэрхэн дотроо гомдоллож болох билээ?

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

06/06/2020

Христийн сүмийн дуу “Шүүлтээс зайлсхийхийн үр дагавар” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Шүүлтээс зайлсхийхийн үр дагавар” (Lyrics) 

Шүүлт ба үнэн гэж юу болохыг чи ойлгодог уу?
Хэрэв тийм бол Бурхан чамаас
шүүлтэд захирагдахыг гуйдаг,
үгүй бол чи Бурханд сайшаагдаж, эсвэл
Түүний хаанчлалд хүргэгдэх боломжоо алдана.
Үнэнч гэж хэлээд дараа нь урвасан
ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй.
Сүнс, оюун ухаан, биеэрээ дамжуулан
ийм хүмүүс шийтгэгдэнэ.
Энэ нь Бурханы зөвт байдлын илчлэл биш гэж үү?
Хүнийг шүүж, илчлэх Бурханы зорилго биш гэж үү?

Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг ч
хэзээ ч ариусдаггүй хүмүүсийг
шүүлтийн үеэр зугтдаг хүмүүсийг
Бурхан үүрд голдог.
Тэдний нүгэл Фарисайчуудынхаас их бөгөөд муу,
учир нь тэд Бурханаас урвасан, Түүний эсрэг босогчид
үйлчлэх ч үнэ цэнэгүй ийм хүмүүс
илүү муу шийтгэлийг үүрд хүртэнэ.
Үнэнч гэж хэлээд дараа нь урвасан
ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй.
Сүнс, оюун ухаан, биеэрээ дамжуулан
ийм хүмүүс шийтгэгдэнэ.
Энэ нь Бурханы зөвт байдлын илчлэл биш гэж үү?
Хүнийг шүүж, илчлэх Бурханы зорилго биш гэж үү?

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

05/06/2020

Бурханы үгийн магтан дуу “Сатаны нөлөөнөөс ангижрах үедээ хүн аврагддаг” үгтэй


Бурханы үгийн магтан дуу  “Сатаны нөлөөнөөс ангижрах үедээ хүн аврагддаг” (үгтэй) 

Хүний махан бие Сатаных бөгөөд
дуулгаваргүй байдлаар дүүрэн,
туйлын бузар булай байдаг.
Хүн махан биеийн жаргалд шунаж,
махан биеэ хэт их харуулдаг.
Иймээс Бурхан үүнийг нь жигшдэг.
Махан биеийн завхралаас ангижирч,
савраас нь мултрах үедээ
чи аврагдах бус уу?
Сатаны доорх бузар буртаг дотор
Бурханыг чи харуулж чадахгүй.
Бурханы өвийг ч залгамжилж чадахгүй.
Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи
Бурханы хувьд ариун агаад хэвийн,
ерөөлтэй, бахдам болно.

Сатаны бузар буртгаас ангижрах үедээ
хүмүүс Бурханы авралыг олно.
Харин бузар буртаг, завхралаас
ангижрахгүй бол
Сатаны дор амьдарсаар байгаа хэрэг.
Махан биеийн завхралаас ангижирч,
савраас нь мултрах үедээ
чи аврагдах бус уу?
Сатаны доорх бузар буртаг дотор
Бурханыг чи харуулж чадахгүй.
Бурханы өвийг ч залгамжилж чадахгүй.
Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи
Бурханы хувьд ариун агаад хэвийн,
ерөөлтэй, бахдам болно.

Хуйвалдлага, ов мэхтэй байдал нь Сатаных юм;
аврал чамайг эдгээрээс чөлөөлдөг юм.
Бурханы ажил буруу байх аргагүй,
энэ нь хүмүүсийг харанхуйгаас аварна.
Махан биеийн завхралаас ангижирч,
савраас нь мултрах үедээ
чи аврагдах бус уу?
Сатаны доорх бузар буртаг дотор
Бурханыг чи харуулж чадахгүй.
Бурханы өвийг ч залгамжилж чадахгүй.
Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи
Бурханы хувьд ариун агаад хэвийн,
ерөөлтэй, бахдам болно.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос