04/06/2020

"Үүргээ чанд мөрдөх нь" Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл Mонгол хэлээр


"Үүргээ чанд мөрдөх нь" Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл  Mонгол хэлээр

Энэ киноны гол дүрийн баатар “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчир”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг” гэх мэт сатанлаг хоронд автаж, нэр төр, байр сууринд нэн их дурлана. Найрал дууны үзүүлбэрийн зураг авалтад оролцох үедээ тэрээр урд талын эгнээнд зогсож, камерын өмнө онгирохын төлөө л сургуулилт дээр шаргуу ажиллаж, зовж, төлөөс төлжээ. Өөрийн байр сууринд донтсон тэрээр, эгнээг удаа дараа өөрчлөх явцад нэр төр, байр суурийн шаналант дөнгөнд амьдарна. Тэгээд эцэст нь Бурханы үгийн илчлэл, шүүлтээр дамжуулан өөрийн сатанлаг зан чанар болон алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөхийн аюул, үр дагаврыг жаахан ойлгож авчээ. Тэрээр харамсаж эхлэн нэр төр, байр суурь хөөцөлдөхөө болив. Үүний оронд ул суурьтай байдлаар үүргээ сайн биелүүлэн, Бурханыг магтаж, гэрчлэл хийхийн тулд сайхан дуулахад анхаарна. Ингэснээр тэр үнэнийг хэрэгжүүлэхийн амар амгалан, баяр баяслыг мэдэрсэн билээ.

03/06/2020

“Төгс Хүчит Бурхан ирсэн нь ямар сайхан бэ” Христийн сүмийн дуу MV


“Төгс Хүчит Бурхан ирсэн нь ямар сайхан бэ” Христийн сүмийн дуу MV

Эгч ээ, надад сайхан мэдээ байна! Эзэн Есүс эргэн иржээ!
Эзэн Есүс эргэн ирсэн гэв үү?
Боломжгүй хэрэг.
Ах аа, Эзэн Есүсийн зөгнөсөн ёсоор, хүний Хүү гарч иржээ!
Хүний Хүү гарч ирсэн гэж үү?
Би яагаад Түүнтэй уулзаагүй байдаг билээ?
Сонсож ханалаа.
Ах аа, Ариун Сүнс чуулгануудад хандан айлдвар айлджээ!
Үнэхээр үү?
Тэр хаана үг хэлэв?
Харин тийм? Хаана тэр вэ?
Төгс Хүчин Бурхан үнэнийг илэрхийлэхээр иржээ;
Үг махбодоор илэрчээ.
Бурханы гэрээс шүүлт эхэлжээ!
Үнэхээр үү? Бурханы үг хаана байна вэ?
Хаана байна?
Хар даа.
Үг нь махбодоор илэрсэн
“Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч,
бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж,
хүний нүглийн тахил болсон юм;
Тэрээр хүнийг бүх ялзарсан зан чанараас нь салгаагүй.
Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь,
Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй,

Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд
Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан.
Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа
Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж,
гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд
энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан.
Түүний эрх мэдэл дор захирагдсан бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж,
илүү агуу ерөөлийг хүлээн авна.
Тэд үнэхээр гэрэлд амьдарч,
үнэн, зам, амийг олж авна.”
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав
Энэ үнэхээр Бурханы үг байна!
Тийм шүү.
Эзэн Есүс үнэхээр эргэн иржээ!
Бие махбодтой болсон Бурхантай уулзах нь ямар их аз вэ.
Эцсийн өдрүүдэд Христ илэрч, ажилладаг.
Тэр үнэнийг илэрхийлж, шүүлтийг авчирдаг.
Хүнийг аврахын тулд Тэр биечлэн ажилладаг.
Түүнд уй гуниг, баяр хөөр бий, Тэр бол энгийн.
Тэр инээж хөхөрч, үг хэлдэг, Тэр бол практик.
Түүний бие махбодтой болсон нь гүнзгий утга учиртай,
бодит Бурханыг харж болдог.
Төгс Хүчит Бурхантай уулзах нь нэр төрийн хэрэг.
Шүтэн мөргөснөөр бид баярлан баясдаг.
Түүнийг магтсанаар бид маш хөнгөн, эрх чөлөөтэй болдог.
Түүнийг мэддэг учир бидний амьдрал хий хоосон биш.
Эцсийн өдрүүдэд Бурхан махбодод илэрдэг билээ.
Түүнийг хайрладаг хүмүүсийг Тэр Өөрөө төгс болгодог.
Түүний айлдвар хүмүүсийг нь хариулж,
үнэн ба амийг хүнд хайрладаг.
Бурханы үг хүнийг илчилдэг ч бай, сургадаг ч бай,
энэ нь тэднийг аварч, ариусгахын төлөө байдаг.
Түүний үгийн шүүлтийг туулснаар бид
Бурхан бол зөвт, ариун гэдгийг хардаг.
Бурхан хүний төлөө зовж, сул талыг нь ойлгодог.
Түүний үг хүнийг хангаж, гэгээрүүлдэг.
Тэр хүнд итгэл өгөн, гэрэл авчирч,
дутагддаг зүйлийг нь нөхөж, тэдэнд зам заадаг.
Бурхан хүний зовлонг туулж,
гэсгээгдэх үед нь хүний дэргэд зогсдог.
Тэр цаг үргэлж хүний амийн тухай боддог.
Бурхан л тэдний дэргэд хамгийн ойр байдаг.
Гололтыг Тэр чимээгүйхэн туулдаг.
Гай зовлон дунд Тэр хүний хажууд байдаг.
Урагш хөтлөхөөр Тэр зам гаргадаг.
Төгс Хүчит Бурханы дүр төрх намайг зоригжуулдаг.
Эртнээс хойш Бурхантай уулзах хэцүү байсан.
Бурхантай хамт байгаа энэ сайхан цагаа нандигнацгаая.
Энэ бол Бурханы хайр татам байдлыг харах боломж.
Төгс Хүчит Бурханыг бид мэдэх болтугай.
Эртнээс хойш Бурхантай уулзах хэцүү байсан.
Бурхантай хамт байгаа энэ сайхан цагаа нандигнацгаая.
Энэ бол Бурханы хайр татам байдлыг харах боломж.
Төгс Хүчит Бурханыг бид мэдэх болтугай.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос эш татав

02/06/2020

Христийн сүмийн дуу “Өвчин тусах нь Бурханы хайр юм” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Өвчин тусах нь Бурханы хайр юм” (Lyrics) 

Бүхний Тэргүүн, Төгс Хүчит Бурхан
сэнтийнээсээ хааны эрх мэдлийг хэрэгжүүлдэг.
Тэр бүх зүйлийг захирч,
энэ газар дээр биднийг чиглүүлдэг.
Түүний өмнө ир, цаг үргэлж суралц.
Бүх хүн, эд зүйл, хэрэг явдлыг
Бурханы сэнтий зөвшөөрдөг.
Өвчин тохиолдсон ч  Бурханд сайн зорилго байдаг.
Битгий гомдолло, Тэр нигүүлслээ өгнө.
Бие зовсон ч Сатаны санааг чи агуулж болохгүй.
Өвчтэй үедээ Бурханыг магт.
Битгий зүрх алд, битгий бууж өг.
Чамайг эрж хайхад Бурхан гэрлээ
чамайг эрж хайхад  Бурхан гэрлээ гийгүүлнэ.

Иов ямар итгэлтэй байсныг бод.  Бурхан бол хүчит эмч.
Өвчин дотор байвал, чи өвдөнө.
Сүнс дотор байвал, чи эрүүл байна.
Амьсгалж байгаа бол Бурхан чамайг үхүүлэхгүй.
Амилсан Христийн амь бидэнд байгаа ч
Бурханд итгэх итгэл маань дутмаг.
Тэр бидний дотор итгэлээ оруулах болтугай.
Түүний бүх үг маш сайхан.
Бурханы үг бүгдэд эм болдог.
Бурханы үг бүгдэд эм болдог.

Диавол ба Сатаныг шившиг болго.
Бурханы үг бидний  зүрх сэтгэлийг хурдан аварна.
Бурханы үг бол бидний дэмжлэг.
Бүх муу зүйлийг зайлуулж,
бүхнийг амар тайван болгодог.
Итгэл нь ганц дүнзэн гүүр мэт.
Хулчгар нэгэн давж чадахгүй.
Гэвч золиосолдог хүмүүс үүнийг давж чадна.
Хулчгар бодлуудаар Сатан мэхэлдэг.
Хүмүүс итгэлийн гүүрийг давж,
Бурхан руу орно гэдгээс эмээдэг.
Сатан муу бодлоо бидэнд  илгээхээр олон арга сэддэг.
Бидний хорыг цэвэрлээсэй гэж
Бурханы гэрэлд үргэлж залбир.
Бурхан руу ойрт. Тэр бид бүгдийг.
Бурхан руу ойрт. Тэр бид бүгдийг захираг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


01/06/2020

Гоё магтан дуу “Бурханыг гэсэн Петрийн хайрын илэрхийлэл” үгтэй


Гоё магтан дуу “Бурханыг гэсэн Петрийн хайрын илэрхийлэл” (үгтэй)

Петрийн амьдрал дахь   Бурханы хүсэлд нийцээгүй юу ч
түүний сэтгэлийг түгшээсэн.
Хэрвээ Бурханы таалалд   нийцээгүй бол тэр харамсаж,
Бурханы зүрх сэтгэлийг   хангалуун болгох замыг хайсан.
Амьдралынхаа жаахан зүйлд ч Петр
Бурханы хүслийг биелүүлэхийг өөрөөсөө шаардаж,
хуучин зан чанартаа өршөөлгүй хандаж,
үнэн рүү гүн орохыг өөрөөсөө шаардсан.
Гэсгээлт, шүүлт эсвэл гай зовлон ч бай,
чи үхтэлээ дуулгавартай байж чадна.
Үүнийг Бурханы бүтээл биелүүлэх ёстой.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.

Бурханы шаардсан хэмжээнд хүртэл 
Петр Бурханыг хайрласан.
Зөвхөн ийм хүмүүст л гэрчлэл байдаг.
Итгэлээрээ Петр, бүх зүйл дээр
Бурханыг хангалуун байлгахаар хичээж,
Бурханаас ирсэн бүхнийг даган,
гомдолгүйгээр гэсгээлт, шүүлт, цэвэршүүлэлт,
гай зовлон, амьдралын гачигдлыг   хүлээн зөвшөөрсөн.
Бурханыг гэх түүний хайрыг   юу ч ганхуулж чадахгүй.
Энэ нь Бурханыг гэх туйлын хайр биш гэж үү?
Энэ нь Бурханы бүтээлийн
үүргийг биелүүлдэггүй гэж үү?
Гэсгээлт, шүүлт эсвэл гай зовлон ч бай,
чи үхтэлээ дуулгавартай байж чадна.
Үүнийг Бурханы бүтээл биелүүлэх ёстой.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

31/05/2020

“Оюун санааны тэмцэл” Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл Mонгол хэлээр


“Оюун санааны тэмцэл” Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл Mонгол хэлээр

Оюун санааны тэмцэл бол Бурханы үгийн шүүлт гэсгээлтийг туулж буй Христэд итгэгчийн гэрчлэл юм. Гол дүрийн баатар чуулганы удирдагч бөгөөд цуглааны үеэр ах эгч нарын хуваалцсан санаа бодлоос, хадам дүү нь үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс бүрэн татгалзаж, янз бүрийн муу зан авираар чуулганы ажлыг үймүүлж, саатуулж ирсэн гэдгийг олж мэджээ. Тэрээр хадам дүү нь чуулганаас хөөгдөх ёстой мууг үйлдэгч мөн гэдгийг үнэний зарчмын үндсэн дээр баталгаажуулна. Гэвч сэтгэлийн холбоо сүлбээнээсээ үүдэн үнэнийг хэрэгжүүлж, чуулганы ажлыг хамгаалж үл чадах бөгөөд тэр ч байтугай хадам дүүгийнхээ талд орж, түүнийг өмөөрчээ. Өвчний шаналант сахилгажуулалт, Бурханы үгийн шүүлтийг туулсныхаа дараа тэрээр Бурханы зөвт зан чанарын талаар бага зэрэг мэдлэгтэй болохын зэрэгцээ сэтгэл хөдлөлөөр юм хийхийн мөн чанар, аюулт үр дагаврыг ойлгож авна. Эцэст нь тэрээр үнэн болон зарчмын шаардлагын дагуу сэтгэл хөдлөлийн хязгаарлалтаас мултарч, мууг үйлдэгчийг чуулганаас хөөсөн бөгөөд үнэнийг хэрэгжүүлснээр бий болдог амар амгалан, тайван байдлыг эцэстээ мэдэрсэн билээ.


30/05/2020

“Бурханд итгэдэг бол зүрх сэтгэлээ Түүнд өг” Христийн сүмийн дуу MV


 “Бурханд итгэдэг бол зүрх сэтгэлээ Түүнд өг” Христийн сүмийн дуу MV

Чи Бурханд итгэдэг учраас
зүрх сэтгэлээ Бурханы өмнө хүлээлгэн өгөх ёстой.
Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханы өмнө тахил болгон тавивал
цэвэршүүлэлтийн үеэр Бурханыг үгүйсгэх, Бурханыг орхин явах боломжгүй байх болно.
Ийм маягаар Бурхантай харилцах харилцаа чинь
улам ойр дотно, улам бүр хэвийн болж,
Бурхантай хийх яриа чинь бүр ойр ойрхон болно.
Үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл
чи Бурханы гэрэлд, үгийнх нь удирдамж дор
илүү их цагийг өнгөрөөж,
зан чанарт чинь бас улам их өөрчлөлт гарч,
мэдлэг чинь өдөр өдрөөр нэмэгдэнэ.

Цаг нь ирж, Бурханы шалгалт чамд гэнэт тохиолдох үед
чи Бурханы хажууд зогсож чадах төдийгүй
Бурханд гэрчлэл хийж чадах болно.
Тэр үед чи Иов шиг, Петр шиг байх болно.
Тэр үед чи Иов шиг, Петр шиг байх болно.
Бурханд гэрчлэл хийснээрээ чи Түүнийг үнэхээр хайрлаж,
Түүний төлөө баяртайгаар амиа зориулах болно;
чи Бурханы гэрч байж,
Бурханы хайртай нэгэн байх болно.
Цэвэршүүлэлтийг туулсан хайр сул дорой биш, харин хүчтэй байдаг.
Бурхан чамайг хэзээ, хэрхэн шалгалтдаа оруулахаас үл хамааран
чи амьдрах, үхэх эсэхээ ч хайхралгүй,
чи амьдрах, үхэх эсэхээ ч хайхралгүй,
Бурханы төлөө бүх зүйлийг дуртайяа хойш тавьж,
Бурханы төлөө юуг ч баяртайяа тэвчих чадвартай байна—
иймээс хайр чинь ариун, итгэл чинь бодитой байх болно.
Тэр үед л чи Бурханаар үнэхээр хайрлагдсан нэгэн,
Бурханаар үнэхээр төгс болгуулсан нэгэн байх болно.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


29/05/2020

Христийн сүмийн дуу “Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь” (дууны үг)


Христийн сүмийн дуу “Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь” (дууны үг) 

Бурхантай хэвийн харилцахад
зүрхээ тайван болгохоос эхэлдэг.
Хэдий ойлгохгүй байсан ч,
Түүнд хүлээсэн үүргээ биелүүл.
Бурханы хүсэл илчлэгдэхийг хүлээж,
хэрэгжүүлэхэд хэт оройтоогүй.
Бурхантай харилцах чинь зөв байхад
эргэн тойрны хүмүүстэй ч мөн тийм байна.
Бурхантай хэвийн харилцахад Бурханы ажилд эргэлзэж,
эсэргүүцэх зүйл үгүй.
Бурханы өмнө зөв сэдлээр ирж, өөрийгөө хойш тавь.
Бурханы ажиглалтыг хүлээн авч, Бурханд захирагдаж,
Түүний гэр бүлийн сонирхлыг эхэнд тавь.
Ингэж хэрэгжүүлбэл,
Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байна.
Өө, хэвийн. Өө, хэвийн.

Бүхнийг дээр нь барьдаг чулуу болох
Бурханы үгийг идэж уу.
Бурханы шаардсанаар үйлд, бүү эсэргүүц, бүү саад бол.
Ах эгч нарт чинь тус хүргэхгүй зүйлийг бүү хий, бүү хэл.
Ичгүүр авчралгүй, шударга үнэн бай,
бүх зүйлийг Бурханы өмнө зохистой байлга.
Бурхантай хэвийн харилцахад Бурханы ажилд эргэлзэж,
эсэргүүцэх зүйл үгүй.
Бурханы өмнө зөв сэдлээр ирж, өөрийгөө хойш тавь.
Бурханы ажиглалтыг хүлээн авч, Бурханд захирагдаж,
Түүний гэр бүлийн сонирхлыг эхэнд тавь.
Ингэж хэрэгжүүлбэл,
Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байна.
Өө, хэвийн. Өө, хэвийн.

Махан бие сул дорой ч
чи хохирлыг үл тоон, хамгийн чухал зүйл мэт
Бурханы гэр бүлд үйлчилж чадна.
Өөрийнхөө төлөө бүү шуна,
харин зөв шударгыг хэрэгжүүл.
Өөрийнхөө төлөө бүү шуна,
харин зөв шударгыг хэрэгжүүл.
(Хэвийн. Хэвийн. Хэвийн.)
Бурхантай хэвийн харилцахад Бурханы ажилд эргэлзэх,
эсэргүүцэх зүйл үгүй.
Бурханы өмнө зөв сэдлээр ирж, өөрийгөө хойш тавь.
Бурханы ажиглалтыг хүлээн авч, Бурханд захирагдаж,
Түүний гэр бүлийн сонирхлыг эхэнд тавь.
Ингэж хэрэгжүүлбэл,
Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байна.
Өө, хэвийн. Өө, хэвийн.
Өө, хэвийн. Өө, хэвийн.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос