Гол дүрийн баатар Бурханд итгэдэг болсныхоо дараа үүргээ биелүүлж, өөрийгөө зарлагадах хүсэл тэмүүлэлтэй болно. Гэвч “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчир”, “Ухаан зарвал бусдыг захирна, хүч зарвал бусдад захирагдана” гэх зэрэг сатанлаг хор түүнийг төөрөгдүүлж, завхруулжээ. Тэгээд өөрийн эрхгүй алдар нэр, байр суурь хөөцөлдөж, нэг л мэдэхэд биеэ тоосон зан чанартаа захирагдсан байлаа. Эрх мэдэл, ашиг хонжооны төлөө хамтран зүтгэгчидтэйгээ өрсөлдөж, ах эгч нарт сургамжлан, тэднийг боогдуулж, бүх зүйл дээр эцсийн шийдвэр гаргахыг хүснэ. Гэвч тэр Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан өөрийн буруу эрэл хайгуул, завхарсан зан чанарын талаар зарим ойлголттой болжээ. Дараа нь түүнийг цагдаа нар баривчилж, ХКН-ын харгис хавчлага, албадан суртал ухуулгад хамруулна. Үүгээр тэр ХКН-ын ёрын муу мөн чанарыг ялган таньж чаддаг болох бөгөөд өөрийнхөө доторх агуу улаан лууны хорыг гүнээ эргэцүүлж, ойлгож аваад улмаар харамсаж, өөрийгөө жигшиж, Бурханд гэмшиж эхэлжээ…
Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
26/05/2020
25/05/2020
Өдөр тутмын Бурханы үг “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ” Эшлэл14
Бурханы үг | “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?” | Эшлэл 14
Хэн хүний үр дүнг тодорхойлдог вэ
Хамгийн чухал бас нэг зүйл байдаг бөгөөд тэр нь Бурханд хандах та нарын хандлага юм. Энэ хандлага бол маш чухал! Энэ нь, та нарыг эцсийн эцэст сүйрэл рүү явах уу эсвэл Бурханы та нарт зориулж бэлтгэсэн сайхан хүрэх газар руу явах уу гэдгийг тодорхойлдог. Хаанчлалын Эрин Үед Бурхан хэдийнээ 20 гаруй жил ажилласан бөгөөд энэ 20 жилийн хугацаанд та нарын зүрх сэтгэл өөрийнхөө гүйцэтгэлийн талаар тийм ч итгэлтэй бус байсан байх. Гэсэн хэдий ч Бурхан зүрх сэтгэлдээ хүн нэг бүрийн талаар бодит, үнэн бүртгэл хийсэн. Хүн бүхэн Түүнийг дагаж, Түүний номлолыг сонсож, илүү их үнэнийг ойлгож эхэлсэн үеэс эхлээд өөрсдийн үүргээ биелүүлэх хүртэл—энэ бүх илэрхийлэл болгоны бүртгэл Бурханд бий. Хэн нэгэн үүргээ гүйцэтгэж байхдаа, тэд бүх төрлийн нөхцөл байдлууд, бүх төрлийн сорилтуудтай тулгарч байх үедээ тэр хүний хандлага ямар байдаг вэ? Тэд хэрхэн гүйцэтгэдэг вэ? Тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хэрхэн мэдэрдэг вэ?… Бурханд энэ бүгдийн мэдээлэл, энэ бүхний бүртгэл бүгд бий. Магадгүй та нарын бодлоор эдгээр асуудлууд ярвигтай байж болно. Гэсэн ч, Бурханыхаар бол тэдгээр нь бүгд тов тодорхой бөгөөд хайнга байдлын өчүүхэн төдий ч ул мөр байдаггүй. Энэ бол хүн нэг бүрийн үр дүн, тэдний хувь заяа болон ирээдүйн төлвийг ч мөн хамарсан асуудал юм. Үүнээс ч илүүгээр, энд Бурхан уйгагүй хичээл зүтгэлээ зориулдаг. Иймд, Бурхан үүнийг өчүүхэн төдий ч үл ойшоож зүрхлэхгүй бөгөөд ямар нэгэн хайнга байдлыг тэвчихгүй. Бурхан хүн төрөлхтний энэ дансыг бүртгэж, Бурханыг дагасан хүний замналыг эхнээс нь төгсгөл хүртэл бүгдийг нь бүртгэдэг. Энэ үед Бурханд хандах чиний хандлага чиний хувь заяаг тодорхойлно. Энэ үнэн биш гэж үү? Одоог хүртэл, Бурхан бол зөвт гэж та нар итгэдэг үү? Бурханы үйлдлүүд зүй зохистой юу? Та нарын толгойд Бурханы талаарх ямар нэгэн өөр зураглал байна уу? (Үгүй.) Тэгвэл хүний үр дүнг Бурхан тогтоодог уу эсвэл хүн өөрөө тогтоодог гэж та нар хэлэх үү? (Үүнийг Бурхан тогтооно.) Хэн үүнийг тогтоодог вэ? (Бурхан.) Та нар тийм ч итгэлтэй бус байна, тийм үү? Хонг Конгийн сүмийн ах эгч нар аа хэлээч—хэн үүнийг тогтоодог вэ? (Хүн өөрөө үүнийг тогтоодог.) Хүн өөрөө тогтоодог оо? Тэгвэл энэ нь Бурхан үүнд огт хамаагүй гэсэн үг үү? Солонгосын сүмээс хэн үгээ хэлмээр байна? (Тэдний бүх үйлдэл, үйл хэрэг дээр үндэслэж мөн тэдний явсан зам дээр үндэслэж Бурхан хүний үр дүнг тодорхойлдог.) Энэ бол маш бодитой хариулт. Та бүхэнд мэдэгдэх ёстой нэг баримт байна: Бурханы авралын ажлын явцад, Тэр хүнд зориулж стандарт тогтоосон. Энэ стандарт нь, хүн Бурханы үгийг дуулгавартай дагаж, Бурханы замаар алхах явдал билээ. Энэ нь, хүний үр дүнг цэгнэхэд ашиглагддаг стандарт юм. Хэрвээ чи Бурханы энэ стандартын дагуу хэрэгжүүлбэл, чи сайн үр дүнд хүрч чадна; хэрвээ чи тэгж чадахгүй бол чи сайн үр дүнд хүрч чадахгүй. Тэгвэл энэ үр дүнг хэн тогтоодог гэж чи хэлэх вэ? Үүнийг Бурхан ганцаараа тогтоодог биш харин Бурхан, хүн хоёр хамтдаа тогтоодог. Энэ зөв үү? (Тийм.) Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Бурхан хүн төрөлхтний авралын ажилдаа идэвхтэйгээр оролцохыг мөн хүнд зориулж үзэсгэлэнт хүрэх газрыг бэлдэхийг хүсдэг; хүн бол Бурханы ажлын бай бөгөөд энэ үр дүн, энэхүү хүрэх газар нь Бурхан хүнд бэлдэж өгдөг зүйл юм. Хэрвээ Түүний ажилд ямар ч бай байхгүй байсан бол, Бурхан энэ ажлыг хийх хэрэггүй байх байсан; хэрвээ Бурхан энэ ажлыг хийгээгүй бол хүн аврагдах боломжгүй байх байсан. Хүн бол авралын бай бөгөөд хэдийгээр хүн энэ үйл явцын идэвхгүй тал боловч, түүний энэ талын хандлага нь, хүн төрөлхтөнийг аврах ажилдаа Бурхан амжилттай байх уу үгүй юу гэдгийг тодорхойлдог. Хэрвээ Бурханы чамд өгдөг удирдамж байхгүй байсан бол чи Түүний стандартыг мэдэхгүй байх байсан ба чамд ямар ч зорилго байхгүй байх байсан. Хэрвээ чамд энэ стандарт, энэ зорилго байсан ч, чи хамтран ажиллахгүй, чи үүнийг хэрэгжүүлэхгүй, чи төлөөс төлөхгүй бол чи мөн л энэ үр дүнд хүрч чадахгүй. Ийм учраас энэ үр дүнг Бурханаас салгаж болохгүй ба үүнийг хүнээс салгаж болохгүй гэж бид хэлдэг. Одоо та нар хүний үр дүнг хэн тогтоодгийг мэдэж авлаа.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав
24/05/2020
Өдөр тутмын Бурханы үг “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?” Эшлэл8
Бурханы үг | “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?” | Эшлэл 8
Бурханы замаар алхах: Бурханаас эмээж, муугаас зайлах
Та нарын тэмдэглэж авах ёстой хэллэг байдаг. Энэ хэллэг нь маш чухал гэж Би итгэдэг, учир нь Миний хувьд энэ үг өдөр болгон тоо томшгүй удаа сэтгэлд минь орж ирдэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Би хэн нэгэнтэй нүүр тулах бүрдээ, Би хэн нэгний түүхийг сонсох болгондоо, Би хэн нэгний дадлага туршлага эсвэл Бурханд итгэх тэдний сэтгэгдлийг сонсох болгондоо, энэ хүн нь Бурханы хүсдэг төрлийн, Бурханд таалагддаг төрлийн хүн мөн үү, биш үү гэдгийг цэгнэхийн тулд Би энэ хэллэгийг үргэлж ашигладаг. Тэгвэл энэ хэллэг нь юу вэ? Одоо та нар бүгд хүсэн хүлээж байгаа. Би энэ хэллэгийг илчлэх үед та нарын урам хугарч магадгүй, учир нь олон жилийн турш үнэнч мэт дүр үзүүлсээр ирсэн хүмүүс байгаа. Гэхдээ Миний хувьд Би хэзээ ч, ямар ч дүр үзүүлээгүй. Энэ хэллэг Миний зүрх сэтгэлд оршдог. Тэгвэл энэ хэллэг нь юу вэ? Энэ бол “Бурханы замаар алхах: Бурханаас айж, муугаас зайлах” юм. Энэ нь хэтэрхий энгийн хэлц үг биш гэж үү? Гэхдээ энэ хэллэг хэдий энгийн байж болох ч үүний талаар үнэхээр гүнзгий ойлголттой хүн л энэ нь агуу жинтэй гэдгийг мэдрэх болно; энэ нь хэрэгжүүлэхэд маш их үнэ цэнэтэй; энэ нь үнэний бодит байдалтай амийн хэл юм; энэ нь Бурханы сэтгэлийг хангалуун байлгахыг эрж хайдаг хүмүүсийн хувьд зорих насан туршийн зорилго юм; мөн энэ нь Бурханы цаад санааг анхаардаг хэн хүний дагах насан туршийн зам билээ. Иймээс та нар юу гэж бодож байна: Энэ хэллэг үнэн үү? Энэ нь ийм төрлийн ач холбогдолтой юу? Магадгүй зарим хүмүүс энэ хэллэгийн талаар бодоод, үүний учрыг олохоор оролдож байгаа бөгөөд мөн зарим нь үүнийг сэжиглэж байгаа: Энэ хэллэг маш чухал уу? Энэ нь маш чухал уу? Энэ нь тийм их шаардлагатай, цохон тэмдэглэхүйц гэж үү? Магадгүй энэ хэллэгэнд тийм ч их дургүй зарим хүмүүс байдаг, учир нь тэд Бурханы замыг авч, үүнийг энэ нэг хэллэгэнд оруулах нь хэтэрхий их хураангуйлал гэж боддог. Бурханы хэлсэн болгоныг авч, багасган нэг хэллэгэнд багтаах нь—энэ нь Бурханыг арай хэтэрхий ялихгүй болгохгүй гэж үү? Энэ нь ийм биш гэж үү? Эдгээр үгний ар дахь гүн гүнзгий утга учрыг та нарын ихэнх нь бүрэн ойлгохгүй байж болох юм. Та нар үүнийг тэмдэглэж авсан ч гэсэн та нар энэ хэллэгийг зүрх сэтгэлдээ оруулах бодолгүй байгаа; та нар зүгээр л үүнийг бичиж авсан ба завтай цагтаа үүнийг эргүүлэн хараад, дахин судалж үздэг. Энэ хэллэгийг сайн ашиглахаар хичээх нь байтугай цээжлэхээс ч залхдаг өөр бусад хүмүүс байдаг. Гэвч Би яагаад энэхүү хэллэгийг хэлэлцэж байна вэ? Та нарын үзэлтээс эсвэл та нар юу бодохоос үл хамааран Би энэ хэллэгийг хэлэлцэх ёстой, яагаад гэвэл энэ нь Бурхан хүний үр дүнг хэрхэн тодорхойлдогтой туйлын их хамаатай. Энэ хэллэгний талаар та нарын одоогийн ойлголт ямар байх нь эсвэл та нар үүнд хэрхэн хандах нь хамаагүй Би та нарт үүнийг хэлэх болно: Хэрвээ хэн нэгэн энэ хэллэгийг зүй зохистойгоор хэрэгжүүлж, Бурханаас эмээж, нүглээс зайлах стандартад хүрч чадвал, тэд амьд үлдэгч болох нь гарцаагүй мөн тэд сайн үр дүнтэй нэгэн болох нь гарцаагүй. Хэрвээ чи энэ хэллэгний тавьсан стандартад хүрч чадахгүй бол чиний үр дүн тодорхойгүй гэж хэлж болох юм. Тиймээс Би та нарын сэтгэл зүйн бэлтгэлийн төлөө энэ хэллэгийг та нарт хэлж байгаа бөгөөд ингэснээр та нарыг хэмжихдээ Бурхан ямар төрлийн стандарт ашигладаг тухай та нар мэдэх болно.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав
23/05/2020
Гоё магтан дуу “Бурханыг хайрлагсад ерөөлтэй” (Lyrics)
Гоё магтан дуу “Бурханыг хайрлагсад ерөөлтэй” (Lyrics)
Зөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,
ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.
Бурханыг хайрладаг хүмүүс бол
Түүний итгэмжит хүмүүс бөгөөд
Түүний ерөөлийг хамтдаа хуваалцаж чадна.
Зөвхөн тийм хүмүүс л мөнх амьдарч чадна.
Бурханыг үнэнчээр, үнэнчээр хайрладаг хүмүүс л
үнэ цэнэтэй, утга учиртай амьдарна.
Зөвхөн тэд л Бурханд үнэнчээр итгэгчид билээ.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Бурханыг хайрладаг хүмүүс
дэлхий даяар чөлөөтэй алхдаг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Түүнийг гэрчлэгчид бүх ертөнцөөр нүүдэллэдэг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Бурханыг үнэнчээр хайрладаг хүмүүс
Бурханы ажилд бүхнээ зориулж чадна.
Тэд дэлхий даяар чөлөөтэй алхдаг,
Бурханы бүх ардыг захирч, газар дээр хаанчилна.
Тийм хүмүүсийг Бурхан хайрлаж, ерөөдөг.
Тийм хүмүүс Бурханы гэрэлд үүрд амьдрах болно.
Тэд хамгийн үнэ цэнэтэй, утга учиртай амьдардаг.
Зөвхөн тэд л Бурханд үнэнчээр итгэдэг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Бурханыг хайрладаг хүмүүс
дэлхий даяар чөлөөтэй алхдаг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Түүнийг гэрчлэгчид бүх ертөнцөөр нүүдэллэдэг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Тийм хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг,
хэл яриа, арьс өнгө нь өөр ч
амьдралын утга учир нь ижил бөгөөд Бурханд хайртай,
тэд бүгд адил гэрчилдэг, ижил хүсэл зорилготой байдаг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Бурханыг хайрладаг хүмүүс
дэлхий даяар чөлөөтэй алхдаг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Түүнийг гэрчлэгчид бүх ертөнцөөр нүүдэллэдэг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Бурханыг хайрладаг хүмүүс
дэлхий даяар чөлөөтэй алхдаг.
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
Түүнийг гэрчлэгчид бүх ертөнцөөр нүүдэллэдэг.
Бурханыг хайрладаг,
Бурханыг хайрладаг хүмүүс ерөөлтэй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
22/05/2020
Христийн сүмийн дуу “Цэвэршүүлэлтийн зовлон дунд л хүмүүсийн хайр цэвэр болдог” (үгтэй)
Христийн сүмийн дуу “Цэвэршүүлэлтийн зовлон дунд л хүмүүсийн хайр цэвэр болдог” (үгтэй)
Амьдралынхаа турш
Петер хэдэн зуун зовлонт шалгалт туулсан.
Ийм цэвэршүүлэлт Бурханыг гэх
эрхэм хайрынх нь суурь болсон.
Амьдралынх нь хамгийн чухал туршлага болсон.
Бурханыг гэх хайр өөрийнх нь хүслээс үүдсэн ч
бүхнээс илүү цэвэршүүлэлт, зовлонгоос үүдсэн.
Ийм зовлон Бурханыг хайрлах хөтөч,
хамгийн дурсамжтай зүйл нь болсон.
Бурханыг хайрлах үедээ хүмүүс
цэвэршүүлэлтийн зовлон туулдаггүй бол
тэдний хайр төрөлх байдлаараа
шилэлт, сонголтоор бялхдаг.
Бурханыг хайрлах үедээ хүмүүс
цэвэршүүлэлтийн зовлон туулдаггүй бол
тэдний хайр Сатаны бодлоор дүүрч,
Бурханы хүслийг хангаж чадахгүй.
Бурханыг хайрлахаар шийдэх нь
үнэхээр хайрлахтай адилгүй.
Хүн сэтгэлдээ л Түүнийг хайрлаж,
хангалуун байлгахаар бодож,
хүний санаа байхгүй мэт,
энэ бүхэн Бурханы төлөө мэт байж болох ч
Бурхан энэ бүхнийг сайшааж, ерөөдөггүй.
Бүх үнэнийг ойлгож, мэддэг байлаа ч
Бурханыг үнэхээр хайрладгийн тэмдэг биш.
Олон үнэнийг цэвэршүүлэлтгүйгээр
ойлгож болох хэдий ч,
эдгээр үнэнийг хүмүүс хэрэгжүүлж чаддаггүй.
Цэвэршүүлэгдэж байж л хүмүүс үнэхээр
эдгээр үнэний утгыг ойлгож,
гүн гүнзгий утгыг нь ухаардаг.
Тэр цагт л тэд
Бурханы хүсдэг үнэнийг хэрэгжүүлнэ.
Тэгээд хүний бодол нь сарниж,
төрөлх чанар нь багасна.
Тэр цаг болоход
тэдний бүх сэтгэл хөдлөл ч буурна.
Тэгэхэд л хийдэг бүхэн нь
Бурханыг гэх хайрыг илэрхийлдэг.
Бурханыг хайрлах үнэн нь
аман мэдлэг, хүсэл ойлголтоор
үр дүнд хүрдэггүй ч төлөөс шаарддаг.
Энэ нь цэвэршүүлэлтэд их зовохыг хүнээс шаарддаг.
Тэгэхэд л хүний хайр цэвэр болж
Бурханы зүрхийг хангалуун байлгана.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
21/05/2020
“Чи Бурханд гэрчлэл хийдэг нэгэн байхыг хүсэж байна уу?” Бурханы үгийн магтан дуу (дууны үг)
“Чи Бурханд гэрчлэл хийдэг нэгэн байхыг хүсэж байна уу?” Бурханы үгийн магтан дуу (дууны үг)
Ажлын гурван үе шат төгсгөлдөө ирэхэд
Бурханд гэрчлэл хийх
бүлэг хүмүүс бүтээгдэх болно.
Энэ хүмүүс бүгд Бурханыг мэдэж,
үнэнийг хэрэгжүүлэх чадвартай байна.
Тэд бол Бурханд гэрчлэл хийх хүмүүс.
Тэд хүн чанар, мэдрэмжийг эзэмшинэ.
Тэд Бурханы авралын ажлын гурван үе шатыг мэднэ.
Энэ бүлэг хүмүүс дотор та нар бүгд,
магадгүй хагас чинь, эсвэл
бүр цөөхөн нь ч багтаж болно.
Энэ нь та нарын хүсэл ба
шаргуу эрэл хайгуулаас хамаардаг.
Тэд бол 6000 жилийн удирдлагын ажлын
биелэлтийг төлөөлөгчид юм.
Тэд бол Бурханы ажлын үр жимс.
Энэ бүлэг хүмүүс бол Сатаны эцсийн ялагдлыг
хамгийн хүчтэй гэрчлэгчид юм.
Тэд бол Бурханы ажлын үр жимс.
Бурханыг гэрчилдэг хүмүүс
Бурханы амлалтыг олж авна.
Тэд Бурханы хүч чадал, гэрчлэлтэйгээр
эцсээ хүртэл үлдэх болно.
Энэ бүлэг хүмүүс дотор та нар бүгд,
магадгүй хагас чинь, эсвэл
бүр цөөхөн нь ч багтаж болно.
Энэ нь та нарын хүсэл ба
шаргуу эрэл хайгуулаас хамаардаг.
Энэ бүлэг хүмүүс дотор та нар бүгд,
магадгүй хагас чинь,
эсвэл бүр цөөхөн нь ч багтаж болно.
Энэ нь та нарын хүсэл ба
шаргуу эрэл хайгуулаас хамаардаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
20/05/2020
Сайн мэдээний магтан дуу “Хаанчлалын эрин үед Бурхан хүнийг үгээр төгс болгодог” гоцлол дуу
Сайн мэдээний магтан дуу “Хаанчлалын эрин үед Бурхан хүнийг үгээр төгс болгодог” гоцлол дуу
Энэ эрин үед Бурхан
энэхүү бодит байдлыг та нарын дунд биелүүлнэ:
бүгд Түүний үнэнийг хэрэгжүүлж,
Түүний үгийг амьдран харуулж,
зүрхээрээ Түүнийг хайрлана.
Бүх хүн Бурханы үгийг суурь болгож,
бодит байдлаа болгон ашиглаж,
Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байна;
Бурханы үгийг хэрэгжүүлснээр
тэд Бурхантай хамт хаанчилна.
Бурханы биелүүлэх гэж буй зүйл бол энэ ажил юм.
Бурханы үг хүнийг захирдаг.
Идвэл сайхан мэдрэмжийг авна.
Идэхгүй бол чи явах замаа олохгүй.
Бурханы үг бол хүнс ба хүч чадал.
Библид, “Хүн зөвхөн талхаар бус,
Бурханы амнаас гарах үгээр амьдарна” гэж хэлсэн.
Бурхан өнөөдөр энэ ажлыг биелүүлэх гэж байгаа юм.
Одоо Бурхан үүнийг чамд хэрэгжүүлнэ.
Энэ эрин үед Бурхан зөвхөн
үгийг ашиглан бүгдийг захирдаг.
Хүмүүс шүүгдэж, төгс болгуулж,
Түүний хаанчлалд орж чаддаг нь
бүгд Түүний үгнээс болдог.
Зөвхөн Бурханы үг л хүнийг амиар хангадаг.
Түүний үг л хүнд гэрэл авчирч,
хэрэгжүүлэх замыг заана.
Хаанчлалын эрин үед энэ нь илүү үнэн байна.
Чи Бурханы үгийн бодит байдлаас холдохгүйгээр
өдөр бүр Түүний үгийг идэж, ууж байгаа цагт
Бурхан чамайг төгс болгож чадна.
Өдөр бүр Түүний үгийг идэж, ууж байгаа цагт
Бурхан чамайг төгс болгож чадна.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Subscribe to:
Comments (Atom)