22/05/2020

Христийн сүмийн дуу “Цэвэршүүлэлтийн зовлон дунд л хүмүүсийн хайр цэвэр болдог” (үгтэй)


Христийн сүмийн дуу “Цэвэршүүлэлтийн зовлон дунд л хүмүүсийн хайр цэвэр болдог” (үгтэй) 

Амьдралынхаа турш
Петер хэдэн зуун зовлонт шалгалт туулсан.
Ийм цэвэршүүлэлт Бурханыг гэх
эрхэм хайрынх нь суурь болсон.
Амьдралынх нь хамгийн чухал туршлага болсон.
Бурханыг гэх хайр өөрийнх нь хүслээс үүдсэн ч
бүхнээс илүү цэвэршүүлэлт, зовлонгоос үүдсэн.
Ийм зовлон Бурханыг хайрлах хөтөч,
хамгийн дурсамжтай зүйл нь болсон.
Бурханыг хайрлах үедээ хүмүүс
цэвэршүүлэлтийн зовлон туулдаггүй бол
тэдний хайр төрөлх байдлаараа
шилэлт, сонголтоор бялхдаг.
Бурханыг хайрлах үедээ хүмүүс
цэвэршүүлэлтийн зовлон туулдаггүй бол
тэдний хайр Сатаны бодлоор дүүрч,
Бурханы хүслийг хангаж чадахгүй.

Бурханыг хайрлахаар шийдэх нь
үнэхээр хайрлахтай адилгүй.
Хүн сэтгэлдээ л Түүнийг хайрлаж,
хангалуун байлгахаар бодож,
хүний санаа байхгүй мэт,
энэ бүхэн Бурханы төлөө мэт байж болох ч
Бурхан энэ бүхнийг сайшааж, ерөөдөггүй.
Бүх үнэнийг ойлгож, мэддэг байлаа ч
Бурханыг үнэхээр хайрладгийн тэмдэг биш.
Олон үнэнийг цэвэршүүлэлтгүйгээр
ойлгож болох хэдий ч,
эдгээр үнэнийг хүмүүс хэрэгжүүлж чаддаггүй.
Цэвэршүүлэгдэж байж л хүмүүс үнэхээр
эдгээр үнэний утгыг ойлгож,
гүн гүнзгий утгыг нь ухаардаг.

Тэр цагт л тэд
Бурханы хүсдэг үнэнийг хэрэгжүүлнэ.
Тэгээд хүний бодол нь сарниж,
төрөлх чанар нь багасна.
Тэр цаг болоход
тэдний бүх сэтгэл хөдлөл ч буурна.
Тэгэхэд л хийдэг бүхэн нь
Бурханыг гэх хайрыг илэрхийлдэг.
Бурханыг хайрлах үнэн нь
аман мэдлэг, хүсэл ойлголтоор
үр дүнд хүрдэггүй ч төлөөс шаарддаг.
Энэ нь цэвэршүүлэлтэд их зовохыг хүнээс шаарддаг.
Тэгэхэд л хүний хайр цэвэр болж
Бурханы зүрхийг хангалуун байлгана.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

No comments:

Post a Comment