“Бурхан хүнийг шийтгэх өдөр ойрхон байна” Сайн мэдээний магтан дуу
Аймшигтай том нүгэл үйлдсэнээсээ болоод
олон хүн айн түгшиж,
санаа зовдог бөгөөд ганц ч удаа
сайн үйл үйлдээгүйгээсээ болж
олон хүн өөрсдөөсөө ичдэг.
Гэсэн ч нүглээсээ ичих нь байтугай,
муу байснаа улам дордож,
Бурханы зан чанарыг туршихын тулд
хараахан ил болоогүй байсан
бузар дүрийг нь нуусан багаа
бүрэн хуу татдаг хүмүүс ч бас олон бий.
Бурхан аливаа нэг хүний үйлдлийг
тоодог ч үгүй, анхаардаг ч үгүй.
Харин ч мэдээлэл цуглуулах ч бай,
газар нутгаар аялах ч бай,
эсвэл Өөрийн сонирхлын дагуу
ямар нэгэн зүйл хийх ч бай хамаагүй,
Бурхан Өөрийн хийх учиртай ажлыг хийдэг.
Гол цаг үед Бурхан хүмүүсийн дундах ажлаа
ганц ч хором оройтолгүй,
эсвэл эртдэлгүйгээр анх төлөвлөж байснаараа
төвөггүй, шуурхай явуулдаг.
Гэхдээ Бурханы ажлын алхам бүрд
зарим хүн хөсөр хаягддаг,
учир нь Бурхан тэдний долигонуур занг болон
хуурамч дүр эсгэдэг боол шиг дүр төрхийг жигшдэг.
Бурханы зэвүүцдэг хүмүүс,
санаатай ч бай, санаандгүй ч бай хаягдах нь гарцаагүй.
Товчхондоо, Бурхан Өөрийнхөө үзэн яддаг
бүх хүнийг Өөрөөсөө хол байлгана.
Бурханы гэрт үлдсэн хорон муу хүмүүсийг
Бурхан хэлтрүүлэхгүй гэдгийг
хэлэхийн ч хэрэггүй.
Хүний шийтгэлийн өдөр ойрхон байгаа учраас
тэр бүх жигшүүртэй сүнсийг Өөрийн гэрээс
хөөн явуулах гэж Бурхан яардаггүй,
учир нь Бурханд Өөрийн гэсэн төлөвлөгөө бий.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment