1. Библи бол ердөө Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатны тэмдэглэл юм; энэ нь Бурханы бүхий л ажлын тэмдэглэл биш
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13).
“Харцгаа, номыг нээж, долоон лацыг задлахын тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан билээ” (Илчлэл 5:5).
“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7).
“Тэнгэрийн дундуур өөр нэг тэнгэрэлч нисэж байгааг би харлаа. Газар дээр оршин суугчид, бүх үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах сайн мэдээ түүнд байгаа” (Илчлэл 14:6).
“Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн авралын төлөө та нар итгэлээрээ дамжуулан Бурханы хүчээр хамгаалагджээ” (1Петр 1:5).
Холбогдолтой Бурханы үг:
Чи Библи хэдэн хэсгийг агуулдгийг мэдэх ёстой; Хуучин Гэрээ нь Эхлэл, Гэтлэл зэргийг багтаадаг ба бас эш үзүүлэгчдийн бичсэн зөгнөлийн номууд байдаг. Эцэстээ Хуучин Гэрээ нь Малахийн Номоор төгсдөг. Энэ нь Еховагаар удирдуулсан Хуулийн Эрин Үеийн ажлуудыг бичсэн; Эхлэлээс эхлээд Малахийн Ном хүртэл энэ нь Хуулийн эрин үеийн бүх ажлын иж бүрэн бичлэг юм. Өөрөөр хэлбэл, Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үед Еховагаар удирдуулж байсан хүмүүсийн туулсан бүхнийг бичсэн. … Библийн Хуучин Гэрээ нь, Израилийг удирдан чиглүүлсэн Еховагийн ажлыг болон Египетийн гадна Израильчуудыг удирдахад Мосег хэрэглэснийг бичсэн ба Мосе тэднийг Фараоны дөнгөнөөс чөлөөлж, тэднийг цөлд аваачсан, дараа нь тэд Канаанд орсон бөгөөд үүний дараа болсон бүхэн нь Канаан дахь тэдний амьдрал байсан. Үүнээс бусад бүх зүйл нь Израиль даяарх Еховагийн ажлын бичлэгүүд юм. Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израиль дах Еховагийн ажил юм,


