Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьд хүмүүсийн түүхийг аван оддог ба амьд буй хүмүүс нь нас барагсдын яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүн төрөлхтөн өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтнийг үнэхээр Байгаль Эх бүтээсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийнхөө хувь заяаг үнэхээр хянадаг уу? … Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг бүр ч мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулиар амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт мөнхийн мөнхөд орших Нэгэн бүхнийг захирч байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй Нэгэн, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй Нэгэн, гэвч Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгал үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн билээ. Түүнчлэн хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд цор ганц түшиж найдах Нэгэн билээ. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнцийн доорх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи, хяруу, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрэл өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн болон тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг.
Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
15/01/2020
14/01/2020
Magtan duu 2020 “Бид чуулганд цуглацгаадаг” Бурханы хайрын улмаас бид бие биеэ хайрлах болсон(үгтэй)
Ⅰ
Бие биенээ хайрла, бид бол гэр бүл.
Яг энд, яг одоо, бид хамтдаа цуглаж байна,
Бурханд хайртай хүмүүсийн цуглаан,
нэг нэгэнтэйгээ маш дотно холбогдсон.
Аз жаргал, сэтгэл зүрхийг дүүргэж байна.
Өчигдөр харуусал, гэм бурууг үлдээсэн;
өнөөдөр бид бие биенээ ойлгон,
Бурханы хайран дунд бид амьдарч байна.
Ялгаварлал, хагацалгүй.
Ах, эгч, дүүс нэгэн гэр бүлд
бие биенээ бие биенээ хайрлаж байна.
Ⅱ
Гэрэл гэгээ дүүрэн аз жаргалтай ирээдүй.
Яг энд, яг одоо, бид хамтдаа цуглаж байна,
энд тэндээс ирсэн хүмүүсийн цуглаан.
Завхарсан хэдий ч Бурхан аварсан,
бид ижил зорилго, ижил хүсэлтэй.
Салан явсан ч өөрсдийн мэдрэмж;
бидэнд байгаа туршлага, мэдлэгээ ч хуваалцсаар.
Бид амьдралд гэрэлт замаар алхаж байна,
урд минь найдвар, гэрэл гэгээ дүүрэн.
Аз жаргалтай ирээдүй байгаа.
Аз жаргалтай ирээдүй байгаа.
Ⅲ
Бие биенээ хайрла, бид бол гэр бүл.
Яг энд, яг одоо, бид хамтдаа цуглаж байна,
гэвч тун удалгүй бид салан одоцгооно.
Бурханы даалгавар болон хүслийг үүрч,
Бурханы ажлын төлөө биенээ орхино.
Бид цуглаад инээж, баясан ярилцдаг;
явахдаа бид бие биенээ зоригжуулдаг.
Бурханы хайр бол бидний эцсээ хүртэл
үнэнч байх эх ундарга.
Сайхан ирээдүйн төлөө бид чадах бүхнээ хийх болно.
Сайхан ирээдүйн төлөө бид чадах бүхнээ хийх болно.
Сайхан ирээдүйн төлөө бид чадах бүхнээ хийх болно.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
13/01/2020
Бурханы үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын хүрэх гэсэн үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Эшлэл 2)
Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын хүрэх гэсэн үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Эшлэл 2)
12/01/2020
4. Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг хэрхэн залж чиглүүлж, хангаж ирсэн бэ?
Бурханы удирдлага байсан цагаас эхлэн Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхэд үргэлж бүх анхаарлаа хандуулж иржээ. Хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг хэдий ч Тэр үргэлж тэдний дэргэд байж, тэдэн дээр ажиллаж, Өөрийн зан чанарыг илэрхийлэн, Өөрийн мөн чанараар бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, Өөрийн агуу хүч чадал, мэргэн ухаан, эрх мэдлээр хүн бүр дээр ажилласаар ирсэн болохоор Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон одоогийн Хаанчлалын эрин үеийг авчирсан. Бурхан хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг боловч Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох болон хүн төрөлхтнийг гэх Түүний хүсэл нь хүмүүсийг харж, мэдрэг гэж нээлттэй ил байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханыг харж, Түүнд хүрч чадахгүй боловч хүмүүсийн харилцсаар ирсэн Бурханы зан чанар болон мөн чанар нь Бурханы Өөрийн цэвэр илэрхийлэл мөн. Энэ үнэн биш гэж үү? Бурхан Өөрийн ажлыг ямар аргаар, эсвэл аль өнцгөөс хийж байгаагаас үл хамааран хүмүүст үргэлж Өөрийн жинхэнэ ялгамж чанараар хандаж, хийх ёстой зүйлээ хийж, хэлэх ёстой зүйлээ хэлж байдаг. Бурхан ямар ч өнцгөөс ярьж байсан бай—гурав дахь тэнгэрт зогсож байсан ч, эсвэл махбодод орших юм уу бүр энгийн хүний байдлаар байсан ч—Тэр хүмүүст үргэлж Өөрийн бүх сэтгэл зүрхнээс, Өөрийн бүх оюун ухаанаар, хуурч мэхлэхгүйгээр, нууж далдлахгүйгээр ярьдаг. Өөрийн ажлыг явуулж байхдаа Бурхан Өөрийн үг болон зан чанарыг илэрхийлж, мөн Түүнд юу байгаа, Тэр юу болохоо юу ч үлдээлгүй илэрхийлдэг. Тэр хүн төрөлхтнийг Өөрийн амь, Өөрийн оршихуй болон эзэмшлээр залж чиглүүлдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө i”-ээс
Бурхан хэн нэгэн дээр ажиллаж эхлэх үедээ, хэн нэгнийг сонгосон үедээ үүнийгээ хэнд ч зарладаггүй, мөн Сатанд ч зарладаггүй, тэр ч бүү хэл ямар нэгэн томоохон дохио зангаа үзүүлдэггүй. Тэр ердөө тун сэмхнээр, тун аяндаа хийхээр зорьсон зүйлийг хийдэг. Эхлээд Тэр чамд зориулсан гэр бүлийг сонгодог; тухайн гэр бүл ямар нөхцөл байдалтай байх, эцэг эх чинь хэн байх, өвөг дээдэс чинь хэн байх—энэ бүхнийг Бурхан аль хэдийн шийдсэн байдаг. Иймээс эдгээр нь Түүний гаргасан тэрхэн зуурын шийдвэр биш, харин ч аль эртнээс эхэлсэн ажил юм. Бурхан чамд зориулсан гэр бүлийг сонгомогцоо төрөх хугацааг
11/01/2020
4. Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг хэрхэн залж чиглүүлж, хангаж ирсэн бэ?
Холбогдолтой Бурханы үг:
Бурханы удирдлагын ажил нь дэлхийг бүтээхээс эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил нь мянга мянган жил дамнадаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу, нүд цавчихын төдийд, эсвэл нэг хоёр жилд хийгддэггүй бөгөөд хүн оршин амьдрахад шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьд зүйлс, хоол болон хүн төрөлхтний амьдрах орчин зэрэг илүү их юм бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас
Үндэстнүүдийг тараан байршуулахын тулд Бурхан юу хийсэн бэ? Эхлээд Тэр томоохон газар зүйн орчинг бэлтгэж, хүмүүсийг өөр өөр байршилд хуваарилсан, тэгээд тэд үеэс үед тэндээ оршдог. Ингэж л тогтсон—тэдний амьдрах цар хүрээ тогтоогдсон. Тэдний амьдрал, юу идэх, юу уух, тэдний амин зуулга—энэ бүгдийг Бурхан хэзээний тогтоочихсон. Бурхан бүх зүйлийг бүтээж байх үедээ өөр өөр төрлийн хүмүүст зориулан өөр өөр бэлтгэл хийсэн: Янз бүрийн хөрсний бүтэц, өөр өөр цаг агаар, өөр өөр ургамал, янз бүрийн газар зүйн орчин байдаг. Өөр өөр газруудад өөр өөр жигүүртэн шувууд, араатан амьтад байдаг, өөр өөр усанд өөрсдийн гэсэн онцгой төрлийн загас, далайн бүтээгдэхүүн байдаг. Шавж хорхойн төрлийг хүртэл Бурхан тодорхойлдог. … Янз бүрийн талууд дахь ялгааг хүмүүс олж харахгүй, эсвэл мэдэрч чадахгүй байж магад боловч Бурхан бүх амьд зүйлийг бүтээх үедээ тэднийг хуваарилж, өөр өөр үндэстэнд өөр өөр газар зүйн орчин, өөр өөр газар зүйн тогтоц,
10/01/2020
“Бурханы хүмүүсийн залбирал” Залбиралын магтан дуу (дууны үгтэй)
I
Бурханы хүмүүс Түүний сэнтийд өргөгдөж,
зүрхэндээ залбирлаа тээнэ.
Бурхан Өөр лүү нь ирэгсдийг бүгдийг ивээж,
тэд бүгд гэрэлд амьдарна.
Бурханы хүслийг бүрэн мэдэхийн тулд
Түүний үгийг гэрэлтүүлэхийг Ариун Сүнсэнд залбир.
Бүх хүмүүс Бурханы үгийг хайрлаж,
Түүнийг хайж ирэх болтугай.
Бидний зан чанар өөрчлөгдөхийн тулд
Бурхан нигүүлслээ илүү өгөх болтугай.
Зүрх оюун маань Бурхантай нэг болохын тулд
Тэр биднийг төгс болгох болтугай.
Бурханы өмнө үүргээ биелүүлэхийн тулд
Тэр биднийг сахилгажуулах болтугай.
Бурханы үгийг зааж гэрчлэхэд
Ариун Сүнс биднийг өдөр тутам дагуулаг.
II
Бүх хүмүүс сайныг муугаас ялгаж,
үнэнийг үйлдэл болгох болтугай.
Бурхан мууг үйлдэгсдийг шийтгэж,
Түүний чуулган амар тайван байг.
Бүх хүмүүс хамгаас эелдэг зөөлөн Бурханд
үнэн хайраа өргөх болтугай.
09/01/2020
Магтаал ба мөргөлийн дуу 2020 “Бидний амьдрал хий хоосон биш” (дууны үгтэй)
Бидний амьдрал хоосон биш.
Бидний амьдрал хий хоосон биш.
I
Өнөөдөр бид Бурхантай уулзаж, Түүний ажлыг мэдэрнэ.
Бие махбодтой Төгс Хүчит Бурханыг бид мэдсэн.
Бид Түүний агуу бас гайхалтай ажлыг харсан.
Бидний амьдрал өдөр бүр хий хоосон биш.
Үнэн ба амийг олж авах нь хамгийн нандин зүйл!
Хүний амьдралын нууцыг ойлгоно.
Бидний хөл амийн хамгийн тод замд байна.
Дахиж хайх хэрэггүй, бүх зүйл бидэнд тодорхой.
Бурхан, бид Таныг харуусалгүйгээр хайрлана.
Бид үнэнийг олсон тул мөнхийн амийг авна.
Бидний амьдрал хий хоосон биш.
Бидний амьдрал хоосон биш.
Бидний амьдрал хий хоосон биш.
II
Бурханыг хайрлах амьдрал утгатай бөгөөд хоосон биш.
Түүний гэрчлэлд зогсох үүргээ гүйцэтгэнэ.
Бид Бурханы магтаалыг олж, Түүний авралыг авна.
Бид хий хоосон амьдардаггүй, бидний амьдрал дүүрэн.
Бурхан, бид Таныг харуусалгүйгээр хайрлана.
Бид үнэнийг олсон тул мөнхийн амийг авна.
Бидний амьдрал хий хоосон биш.
Бидний амьдрал хоосон биш.
Бидний амьдрал хий хоосон биш.
Ⅲ
Хэн биднээс илүү ерөөгдсөн байх билээ?
Хэн биднээс илүү азтай байх билээ?
Бурхан бидэнд өмнөх аль ч үеийнхэнд өгснөөс
хавьгүй илүү ихийг өгсөн,
Бид Бурханы төлөө амьдарч,
үнэнийг олж, Бурханыг гэрчлэх ёстой.
Бидэн дээр асгагдсан тэр бүх хайрыг бид буцаах ёстой.
Бурхан, бид Таныг харуусалгүйгээр хайрлана.
Бид үнэнийг олсон тул мөнхийн амийг авна.
Бидний амьдрал хий хоосон биш.
Бидний амьдрал хоосон биш.
Бидний амьдрал хоосон биш.
Бидний амьдрал хий хоосон биш.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Subscribe to:
Posts (Atom)
