Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Тэднийг идэж байхад Есүс талх авч, ерөөснийхөө дараа хуваан шавь нартаа өгөөд, ‘Май, ид; энэ бол Миний бие’ гэв. Тэгээд Тэр аяга авч талархал өргөөд тэдэнд өгч, ‘Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа; Учир нь энэ бол нүглийг уучлахын тулд олны төлөө урсгах шинэ гэрээний цус минь билээ’ гэв” (Матай 26:26-28).
“Би тэнгэрэлч рүү очиж, ‘Бяцхан номоо надад өг’ гэв. Тэр надад, ‘Үүнийг аваад ид; энэ чиний ходоодыг хорсгох боловч аманд чинь зөгийн бал шиг амттай байх болно’ гэлээ” (Илчлэл 10:9).
Холбогдолтой Бурханы үг:
Нигүүлслийн эрин үед Бурхан гуравдагч тэнгэр лүү буцахад бүх хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажил үнэндээ аль хэдийн төгсгөл рүүгээ шилжсэн юм. Газар дээр үлдсэн бүхэн нь Есүсийн үүрсэн загалмай, Есүсийг ороосон нарийн маалинга, Есүсийн өмссөн өргөст титэм, час улаан нөмрөг байлаа (эдгээр нь иудейчүүдийн Түүнийг дооглохын тулд ашигласан эд юмс байв). Өөрөөр хэлбэл, Есүсийн цовдлолын ажил нь хэсэг хугацаанд үймээн шуугиан үүсгэсэн бөгөөд дараа нь намжсан. Тэр үеэс эхлээд Есүсийн шавь нар Түүний ажлыг үргэлжлүүлж эхэлсэн бөгөөд хаа сайгүй байсан чуулгануудад хариулга болон усалгааг хийсэн юм. Тэдний ажлын агуулга нь энэ байсан: