25/11/2019

2. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн ажиллаж байсан арга зам болон Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы ажилладаг арга замын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Эхний удаад бие махбодтой болох үед Түүний ажил нь золин аврах явдал байсан учраас өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Бурханд чухал шаардлагатай байсан. Бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд Тэрээр энэрэнгүй, өршөөнгүй байх хэрэгтэй байв. Цовдлогдохоосоо өмнө Түүний хийсэн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ажил нь хүнийг нүгэл, бузар муухайгаас аврах авралыг нь зөгнөж байсан. Энэ нь Нигүүлслийн эрин үе байсан учраас өвчтэй хүмүүсийг эдгээх нь Түүнд чухал байсан, тиймээс тухайн эрин үе дэх нигүүлслийн бэлгэдэл болох тэмдэг, гайхамшгийг үзүүлсэн; учир нь Нигүүлслийн эрин үе бол хүмүүсийн Есүст итгэх итгэлийн бэлгэ тэмдэг болох амар тайван, баяр баясал, материаллаг ерөөлөөр бэлгэдсэн нигүүлслийн соёрхол дээр төвлөрдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Есүсийн хийсэн ажил тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу байв. Түүний ажил хүнийг золин аварч, нүглийг нь уучлахын төлөө байсан болохоор Түүний зан чанар бүхэлдээ даруу байдал, тэвчээр, хайр, чин сүсэг, хүлээцтэй байдал, өршөөл, энэрэн хайрлах сэтгэл байлаа. Тэрээр хүнд арвин их нигүүлсэл, ерөөл болон хүмүүсийн эдэлж чадах бүх зүйлийг авчирсан бөгөөд хүмүүсийн эдэлдэг бүхэн нь амар тайван, баяр хөөр ба Есүсийн хүлээцтэй байдал, хайр, өршөөл, энэрэл байсан юм.

23/11/2019

“Сүм дэх антихрист” Тэнгэрийн хаанчлалд ороход нь хэн итгэгчидэд саад болж байх вэ (хошин яриа)


“Сүм дэх антихрист” Тэнгэрийн хаанчлалд ороход нь хэн итгэгчидэд саад болж байх вэ (хошин яриа) Монгол хэлээр

Ли ах бол гэр чуулганд явдаг итгэгч юм. Түүнийг ах эгч нарынхаа хамт үнэн замыг судалж байхад нь тэдний пастор үнэн замыг эрж хайх, судлахад нь итгэгчдэд саад хийж, тээр болохын тулд, “Бурханы үг, ажил бүгд Библид байдаг, Библиэс гаднах юм бүхэн тэрс үзэл”, мөн “Эзэнийг бие махбод болж эргэн ирсэн тухай номлодог хүн бүхэн хуурамч байдаг” гэж хэлжээ. “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16: 12-13) хэмээн Эзэн Есүс тодорхой хэлсэн байдаг. Түүнчлэн Илчлэлийн номд, “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2: 7) хэмээн зөгнөсөн нь бий. Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэх бөгөөд хүмүүс Эзэнтэй хөл нийлүүлэн алхахын тулд Эзэний дуу хоолойг чих тавин чагнах ёстой. Тэгвэл тэдний пастор юунд Эзэний үгийг ил тод үгүйсгэн, Эзэнийг хүлээн авахад нь итгэгчдэд саад хийхээр зүтгэж байна вэ? Хариултыг нь олж мэдье гэвэл “Сүм дэх антихрист” хэмээх хошин яриаг үзээрэй.

22/11/2019

Гоё магтан дуу “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” Онцлох үзүүлбэр 1

Гоё магтан дуу “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” Онцлох үзүүлбэр 1: Хаанчлалын баяр ёслол

Сэтгэл хөдөлгөм хаанчлалын сүлд дуулал хангинаж, Бурхан хүмүүсийн дунд ирснийг бүх орчлон ертөнцөд зарлалаа! Бурханы хаанчлал ирлээ! Бүх хүн уухайлж, бүх зүйл баясна! Тэнгэр даяарх бүх зүйл баяр цэнгэлээр бялхдаг. Хэчнээн сэтгэл булаам баярт дүр зураг вэ?

Зовлон шаналалд амьдардаг, Сатаны завхралын хэдэн мянган жилийг туулсан хүмүүсийн дундаас Бурханы ирэлтийг хүсэн хүлээдэггүй, эрмэлздэггүй хэн байх билээ? Эрин үеүдийн туршид Бурханы хэчнээн олон итгэгч, дагагчид Сатаны нөлөөн дор зовлон, гамшиг, хавчлага, хагацлыг туулсан билээ? Бурханы хаанчлал удахгүй ирээсэй гэж найддаггүй хэн байх билээ? Хүний ертөнцийн баяр хөөр, уй гашууг амталчихаад үнэн болон зөвт байдал хүмүүсийн дунд засаглахыг хүн төрөлхтнөөс хэн нь хүсэхгүй байх билээ?

Бурханы хаанчлал ирэхэд бүх улс үндэстэн, ард түмний цөхрөлтгүй хүлээсэн өдөр эцэст нь ирлээ! Энэ үед тэнгэр, газар дахь бүх зүйлийн дундах дүр зураг ямар байх вэ? Хаанчлал дахь амьдрал хэчнээн үзэсгэлэнтэй сайхан байх вэ? “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” гэх дуу таныг удирдаж, мянган жилийн хүсэл тэмүүллийг тань биелүүлэх болно!

20/11/2019

1. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн илэрхийлсэн үг болон Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийн хоорондох ялгаа юу вэ?

Өнөөдөр Миний хэлж байгаа зүйл бол хүмүүсийн нүглийг болон зөвт бусыг шүүхийн төлөө; хүмүүсийн тэрслүү байдал, шударга бус агаад зальжин, тэдний үг болон үйлдлийг хараахын төлөө байдаг. Миний хүсэлтэй нийцдэггүй бүх зүйл шүүлт туулах бөгөөд хүмүүсийн тэрслүү байдал нь нүгэлтэй хэмээн яллагддаг. Тэрээр шүүлтийн зарчмын дагуу ярьдаг бөгөөд хүмүүсийн шударга бус байдлыг шүүснээр, тэдний тэрслүү байдлыг харааснаар, тэдний бүх муу муухай дүр төрхийг ил болгосноор дамжуулан зөвт зан чанараа илчилдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгдөг вэ”-

Энэ эрин үед Бурханы хийдэг ажил нь голдуу амийн үгээр хүнийг хангах, хүний уг мөн чанар болон хүний ялзарсан зан чанарыг илчилж, шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хуучирсан үзэл бодол, түүнчлэн хүний мэдлэг болоод соёлыг таягдан хаях явдал юм. Энэ бүхэн нь Бурханы үгээр дамжуулан илчлэгдэж, цэвэрлэгдэх ёстой юм. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг, гайхамшгийг биш, харин үгийг ашигладаг. Тэр хүнийг ил болгохын тулд, хүнийг шүүхийн тулд, хүнийг гэсгээхийн тулд, мөн хүнийг төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгээс хүн Бурханы мэргэн ухаан болоод

19/11/2019

V. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил болон Нигүүлслийн эрин үе дэх Түүний золин авралын ажлын хоорондох ялгаа

1. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн илэрхийлсэн үг болон Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийн хоорондох ялгаа юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Матай 4:17).

“Тэгээд Тэрээр бичвэрийг ойлгуулахын тулд тэдний оюун ухааныг нээлээ. Тэр тэдэнд хандаж, ‘Христ зовж, гурав дахь өдрөө үхлээс амилна: Иерусалимаас эхлээд бүх үндэстний дунд, нүглийн гэмшил болон уучлал Түүний нэрээр тунхаглагдах ёстой гэж бичигдсэн юм’ гэжээ” (Лук 24: 45-47).

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13).

“Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47-48).

Холбогдолтой Бурханы үг:

Есүсийн ажил нь зөвхөн золин аврал болон цовдлолын төлөө байсан. Тиймээс, ямар нэгэн хүнийг байлдан дагуулахын тулд Тэр илүү үг хэлэх хэрэггүй байсан юм. Түүний хүмүүст заасан зүйлийн ихэнх нь Бичвэрийн үгнээс гарсан бөгөөд Түүний ажил Бичвэрээс хэтрээгүй хэдий ч Тэр цовдлолын ажлыг гүйцэтгэх чадвартай хэвээр байсан. Түүний ажил нь үгний ажил биш бас хүн төрөлхтнийг байлдан дагуулахын тулд биш, харин хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байсан билээ. Тэр зөвхөн хүн төрөлхтний нүглийн тахил адилаар үйлдсэн бөгөөд хүн төрөлхтний төлөөх үгний эх сурвалж мэтээр үйлдээгүй. Тэрээр хүнийг байлдан дагуулах ажил болох харь үндэстний ажлыг хийгээгүй харин Бурхан байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн дунд хийгдсэн цовдлолын ажлыг хийсэн юм. Хэдийгээр Түүний ажил Бичвэрийн суурин дээр хийгдэж, Тэр фарисайчуудыг яллахын тулд эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашигласан боловч энэ нь цовдлолын ажлыг гүйцэтгэхэд хангалттай байв. Хэрвээ өнөөдрийн ажил нь Бичвэр дэх эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийн суурин дээр хийгдсэн бол та нарыг байлдан дагуулах боломжгүй байх байсан, учир нь Хятадын ард түмэн та нарын дуулгаваргүй байдал ба нүглийн ямар ч бичлэгийг Хуучин Гэрээ агуулаагүй, та нарын нүглийн талаар ямар ч түүх байхгүй. Иймээс хэрвээ энэ ажил Библид тулгуурласан бол та нар хэзээ ч буулт хийхгүй. Библи нь зөвхөн израильчуудын хязгаарлагдмал түүхийг бичсэн бөгөөд та нарын сайн муу эсэхийг тодорхойлох эсвэл та нарыг шүүх чадваргүй. Би та нарыг израильчуудын түүхийн дагуу шүүх байсан гэж төсөөлөөд үз—та нар Намайг өнөөдрийнх шигээ дагасаар байх уу? Та нар хичнээн хэцүү гэдгээ мэдэх үү? Энэ үе шатанд ямар ч үг хэлээгүй бол байлдан дагуулах ажлыг дуусгах боломжгүй байх байсан. Би загалмайд цовдлуулах гэж ирээгүй учраас та нарыг байлдан дагуулахын тулд Би Библиэс тусдаа үгийг хэлэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс

Юун түрүүнд “Уулан дээрх сургаалын” хэсэг бүрийг авч үзье. Энэ бүхэн чухам юутай холбоотой байна вэ? Эдгээр нь бүгд Хуулийн эрин үеийн дүрэм журмаас илүү өргөгдсөн, илүү тодорхой