Өнөөдөр Бурхан, “Үг нь Махбодоор илэрсэн” ажлаа дуусгаж, хүнийг төгс болгож, үгний харьцалт, цэвэршүүлэлтийг хүнээр хүлээн авахуулахад үгийг ашиглахын тулд махан биетэй болсон. Өөрийн үгээрээ Тэр, хүмүүсийг хангалт болон амийг олж авахад хүргэдэг; Түүний үгнээс чи Түүний ажил, үйл хэргийг олж харна. Бурхан чамайг гэсгээж, цэвэршүүлэхийн тулд үгийг ашигладаг, тиймээс хэрвээ чи зовлон бэрхшээл туулж байвал, энэ нь Бурханы үгнээс болж байна гэсэн үг. Өнөөдөр, Бурхан ямар нэг баримт ашиглах бус, үгс ашиглан ажлаа явуулдаг. Зөвхөн Түүний үгс чам дээр ирсний дараа л Ариун Сүнс чиний дотор ажиллаж, өвдөлт, зовлон, эсвэл баяр баясгаланг мэдрүүлж чадна. Зөвхөн Бурханы үг л чамайг бодит байдал руу аваачих ба Бурханы үг л чамайг төгс болгох чадвартай. Тэгэхээр чи ядаж, эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажил нь үндсэндээ хүн бүрийг төгс болгож, замчлахад Өөрийн үгийг ашиглах явдал юм гэдгийг ойлгох ёстой. Түүний хийх ажил бүр нь үгээр дамжин хийгддэг; чамайг гэсгээхдээ Тэр баримт ашигладаггүй. …Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан махан биетэй болсон үедээ Тэрээр бүхнийг тодорхой болгож, бүхнийг гүйцээхийн тулд үндсэндээ үгс ашигладаг. Зөвхөн Түүний үгнээс л Тэрний юу болохыг чи харж чадна; зөвхөн Түүний үгнээс л Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг чи харж чадна. Бие махбодтой болсон Бурхан газар дэлхийд ирэх үедээ үг хэлэхээс өөр ажил хийдэггүй-тиймээс баримтны шаардлага үгүй; үг л хангалттай юм. Яагаад гэвэл, Түүний хүч чадал болон дээдийн дээд байдлыг Түүний үгнээс харах боломжийг хүнд олгож, Өөрийгөө хэрхэн даруухнаар нууж байдгийг Түүний үгнээс харах боломжийг хүнд олгож мөн Түүний үгнээс Түүнийг бүхэлд нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Тэр энэ ажлаа хийхээр ирсэн. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүний үгэнд байгаа ба Түүний мэргэн ухаан, гайхалтай байдал нь Түүний үгэнд байгаа. Үүгээр, Бурханы Өөрийн үгээ хэлдэг олон арга барилыг чамд харуулдаг. … Өнөөдөр махан биетэй, бодитой Бурхан Өөрөө зөвхөн ярьдаг ба үйлддэггүй. Энэ нь үнэн! Тэр чамайг төгс болгож, хооллож, ундлахад үгийг ашигладаг. Тэрээр бас ажиллахын тулд үг ашигладаг ба Өөрийнхөө бодит байдлыг та нарт мэдэгдэхийн тулд баримтуудын оронд үгсийг ашигладаг. Хэрвээ чи Бурханы ажлын энэ талыг ухамсарлаж чадвал идэвхгүй байх нь хэцүү байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс
Эцсийн өдрүүдийн Бурхан нь хүнийг төгс болгохын тулд үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлахын тулд эсвэл хүнийг итгүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; энэ нь Бурханы хүч чадлыг ил болгож чадахгүй. Хэрвээ Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй байх байсан ба тэгснээр хүнийг төгс болгох ч боломжгүй байх юм. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин хүнийг усалж, хариулахын тулд үгийг ашигладаг, зөвхөн үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болно. Энэ бол Түүний хийдэг ажил болон Түүний хэлдэг үгний зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барилыг ашигладаггүй-Тэр үг ашигладаг ба хүнийг төгс болгохын тулд ажлын олон өөр арга барилыг ашигладаг. Цэвэршүүлэлт, харьцалт, засалт эсвэл үгийн хангалт ч бай, хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан