26/09/2019

2. Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго болон ач холбогдлыг мэдэх нь.

(1) Хуулийн эрин үе дэх Бурханы ажлын зорилго болон ач холбогдол

Холбогдолтой Бурханы үгс:

Еховагийн Израильчууд дээр хийсэн ажил нь Бурханы газар дээрх эх газар, Түүний байсан ариун газрыг хүн төрөлхтний дунд байгуулсан. Тэр Өөрийн ажлыг Израильчуудаар хязгаарласан. Эхлээд Тэрээр Израилийн гадна ажиллаагүй; оронд нь Тэр Өөрийн ажлын цар хүрээг хязгаарлахад тохиромжтой хүмүүсийг сонгон авсан. Израиль бол Бурханы Адам болон Еваг бүтээсэн газар ба тэр газрын шорооноос Ехова хүнийг бүтээсэн. Энэ бол Түүний газар дээрх ажлын үндэс байсан юм. Ноа болон Адамын үр сад болох Израильчууд нь Еховагийн газар дээрх ажлын суурь байсан юм.

Еховагийн Израиль дахь ажлын ач холбогдол, зорилго, үе шат нь Өөрийн ажлыг дэлхий дээр хийж эхлэх, аажмаар Израилиас эхлэн Харь үндэстнүүд рүү тархаах явдал байсан юм. Энэ бол Түүний орчлон ертөнц даяар ажиллахдаа баримталдаг зарчим юм: загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн Түүний сайн мэдээг хүлээн автал түүнийгээ өргөжүүлэх. Эхний Израильчууд нь Ноагийн үр удам байсан. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал байсан ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ л хангаж чаддаг байснаас Еховаг ямар төрлийн Бурхан байсныг, Тэр хүн төрөлхтнөөс юуг хүсэж байсныг мэддэггүй, бүх бүтээлийн Эзэнийг яаж хүндэтгэх ёстойг бол бүр ч мэддэггүй байсан. Адамын үр сад ямар хууль дүрмийг дагахаа мэдэхгүй, бүтээлүүд Бүтээгчдээ ямар ажил хийж өгөх ёстойг мэддэггүй байсан. Тэдний мэдэж байсан зүйл гэвэл эр нөхөр нь хөлсөө гарган хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээх ёстой ба эхнэр нь нөхөртөө дуулгавартай байж Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэсэн зүйл байсан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал болон Түүний амь байсан ба харин тэд Бурханы хуулийг хэрхэн дагах болон бүх бүтээлийн Эзэнийг яаж хангалуун байлгахаа мэдэхгүй байсан. Тэд хэтэрхий бага зүйлийг ойлгосон. Тэдний зүрхэнд шударга бус, зальтай зүйл огт байгаагүй, тэд хааяа л муудалцаж, атаархдаг байсан боловч тэд бүх бүтээлийн Эзэн болох Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүмүүсийн өвөг дээдэс болох энэ хүмүүс зөвхөн Еховагийн хийсэн зүйлийг идэхийг,

25/09/2019

Монгол кино “Галын баптисм” клип (2) Хэрхэн Бурханд үнэхээр дуулгавартай болж, Түүгээр авруулах вэ

Монгол кино “Галын баптисм” клип (2) Хэрхэн Бурханд үнэхээр дуулгавартай болж, Түүгээр авруулах вэ

Эзэн Есүс хэнсэн нь, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7: 21). хэмээн Эзэн Есүс хэлсэн билээ. Бид тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг, Бурханд дуулгавартай хүмүүс болж, улмаар Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргүүлэхийн тулд яг хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Христэд итгэгч Сон Эньжэ Бурханд итгэн, Бурханы сайн мэдээг номлосон учраас Хятадын Коммунист Намд баривчлагдаж, долоон жил хоригдсон юм. Тэгээд суллагдсаныхаа дараа сайн мэдээ түгээснээр Бурханы төлөө үргэлжлүүлэн зарлагадна хэмээн зүтгэжээ. Тэрээр,

24/09/2019

Монгол кино “Галын баптисм” клип (1)

Монгол кино “Галын баптисм” клип (1) Шаргуу ажил, аливааг орхих болон Эзэний төлөө өөрийгөө зарлагадах нь үнэхээр Бурханд дуулгавартай байгаа хэрэг үү? 

Эзэн Есүс хэнсэн нь, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7: 21). Гол дүр болох Сон Эньжэ, Эзэний төлөө аливааг орхиж, өөрийгөө зарлагадаж, шаргуу ажиллах нь Бурханыг дуулгавартай дагаж, Түүний хүслийг биелүүлж байгаа явдал гэж итгэдэг; ийм маягаар эрж хайснаар гарцаагүй Бурханы сайшаалыг хүртэж, тэнгэрийн хаанчлалд орно гэж тэр боддог. Гэвч ах эгч нар нь энэ тухайд эргэлзэж байгаагаа илэрхийлнэ—хүн гаднаа өөрийгөө зарлагаддаг боловч энэ нь хаанчлалд орж, ерөөгдөх зорилготой бол яах вэ? Энэ нь ердөө Бурхантай наймаа хийж байгаа хэрэг бус уу? Хэрвээ хүн төлөөс төлдөг боловч эдгээр сэдэл үүнд холилдсон бол энэ нь Бурханыг дуулгавартай дагаж байгаа хэрэг үү? “Галын баптисм” гэх киноны энэхүү гайхалтай хэсгээс та хариултыг нь олно.

23/09/2019

Magtan duu 2019 “Бүх хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөдөг” Praise and worship


Magtan duu 2019 “Бүх хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөдөг” Praise and worship
Зүүнээс Баруун зүгт аянга цахилдаг.
Хятадад ажлаа явуулахын тулд
эцсийн өдрүүдийн Христ энд байна.
Бурхан үнэнийг илэрхийлж,
жинхэнэ гэрэл үзэгдлээ.

Бүх хүн гэрлийг хүсэн хүлээж, эрж хайдаг.
Бурханы сонгосон хүмүүс Түүний сэнтийн өмнө ирдэг.
Бид Төгс Хүчит Бурханыг шүтэн мөргөдөг.
Эрх мэдэл, алдар суугаар дүүрэн Нэгэн,
Түүний өмнө бид сөгдөн унадаг.
Бурхан энд хүмүүсийн дунд ажилладаг.
Бүх хүн төрөлхтөн Төгс Хүчит Бурханыг шүтдэг.
Бурхан энд хүмүүсийн дунд ажилладаг.
Бүх хүн төрөлхтөн Төгс Хүчит Бурханыг шүтэн мөргөдөг.

Одоо бид Бурханы дуу хоолойг сонсож,
алдар суут төрхийг нь харж байна.
Түүний хийдэг зүйлийг бид харж чаддаг.
Хүнийг Тэр үгээр байлдан дагуулж, цэвэрлэдэг.
Бүх хүн өвдөг сөгдөн, Түүнд мөргөдөг.
Бурхан энд хүмүүсийн дунд ажилладаг.
Бүх хүн төрөлхтөн Төгс Хүчит Бурханыг шүтдэг.
Бурхан энд хүмүүсийн дунд ажилладаг.
Бүх хүн төрөлхтөн Төгс Хүчит Бурханыг шүтэн мөргөдөг.

Бурханы мэргэн ухаан, хүч чадлыг бид хардаг.
Бурханы үг бүлэг ялагчдыг бий болгодог.
Бид Түүний үгээс холдохыг хүсдэггүй.
Ойлгоход хэцүү ч үг нь баяр хөөр өгдөг.
Бид гэрэлд эргэн ирсэн.
Бурханыг бид шүтэн мөргөдөг.
Бид Түүний зан чанарыг мэднэ.
Бурханы зөвт байдлын хайр татам чанарыг бид магтдаг.
Бурханы ариун байдлын хайр татам чанарыг бид магтдаг.
Бурхан энд хүмүүсийн дунд ажилладаг.
Бүх хүн төрөлхтөн Төгс Хүчит Бурханыг шүтдэг.
Бурхан энд хүмүүсийн дунд ажилладаг.
Бүх хүн төрөлхтөн Төгс Хүчит Бурханыг шүтэн мөргөдөг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

22/09/2019

Бурханы үгийн магтан дуу “Бие махбод болсон хүний Хүү бол Бурхан Өөрөө билээ” Praise and worship

Бурханы үгийн магтан дуу“Бие махбод болсон хүний Хүү бол Бурхан Өөрөө билээ” Praise and worship
Бурханы бурханлаг чанар мах, цусаар биеллээ олоход
Түүний оршихуй бүдэг биш болсон.
Хүн Бурханыг харж, Түүнд ойртож чадах болсон.
Хүний Хүүгийн үг, ажил, үйлдлээс тэд
Бурханы хүсэл, бурханлаг чанарыг
ойлгож, ухаарах боломжтой болсон.
Хүн чанараар дамжуулан хүний Хүү
Бурханы хүсэл, бурханлаг чанарыг илэрхийлсэн.
Бурханы хүсэл, зан чанарыг харуулснаар Тэр
сүнсний ертөнц дэх харж, хүрч болохгүй Бурханыг
хүмүүст илчилсэн.
Тэд махбодтой, дүр төрхтэй Бурханыг харсан.

Бие махбодтой хүний Хүү
Бурханы ялгамж чанар,

21/09/2019

1. Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг мэдэх

Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр байрлуулсан бөгөөдөнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь аварч,тэднийг анхдагч байдалд нь оруулах ёстой болсон. Хүнийг анхдагчтөрх, анхны байдалд нь аваачих энэхүү ажлыг Тэр эхнээсээ эцсээ хүртэл хийсэн. Тэр Өөрийн хаанчлалыг байгуулж, хүний анхдагч байдлыг сэргээх болно, энэ нь, Тэр газар дээр эрх мэдлээ сэргээж, бүх бүтээлийн дунд Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэсэн үг юм. Сатанаарялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдсанбөгөөд Бурханд дуулгаваргүй дайсан болж, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ алджээ. Хүн Сатаны эзэмшилд амьдарч, тушаалыг нь дагасан; тиймээс Бурхан Өөрийнхөө бүтээлүүд дунд ажиллах аргагүй болсон ба бүтээлүүд нь Түүнээс эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэхшүтээн болсон. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл Тэр хүнийг бүтээсэн утга учраа алдсан, иймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч байдлыг сэргээж, хүнийг ялзарсан зан чанараас нь ангижруулах ёстой болсон билээ. Хүнийг Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах хэрэгтэй болсон юм. Зөвхөн ийм маягаар л Тэр аажмаар хүний анхдагч байдлыг сэргээж, анхдагч чиг үүргийг сэргээж, эцэст нь Өөрийнхөө хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, газар дээр илүү сайхан амьдрах

20/09/2019

1. Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг мэдэх

Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгдөг буюу Сатаны ялзралыг дураар нь тавьдаг. Дараа нь, хүн Бурханыг бүрэн шүтэж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ нь Бурханы удирдлага юм. Энэ бүхэн нь үлгэр домог шиг сонсогддог; мөн энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг ба учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хэчнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, сүүлийн хэдэн мянган жилийн туршид хүнд хэчнээн их зүйл тохиолдсон талаар тэдэнд ямар ч төсөөлөл байдаггүй. Цаашлаад энэ нь, материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас-төрүүлэм ертөнцийг тэд энгийн нүдээр олж харахгүйгээс болдог. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг ба тэр нь, Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болоод Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын талаарх ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг эцэстээ ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүйн улмаас болдог. Хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил уу? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдсан боловч Сатаныг өөрийн эцгээ гэж үздэггүй, Сатаны муухай царайг таниад үүнээс татгалздаг ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахын тулд Түүний өмнө ирдэг. Тэрээр юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар ялгаатай байдгийг мэддэг бөгөөд Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж хардаг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй бас