18/06/2019

“Бурханд итгэх итгэл” киноны клип: Библийг баримтлах нь Эзэнд итгэхтэй адилхан уу? (Монгол хэлээр)

“Бурханд итгэх итгэл” киноны клип: Библийг баримтлах нь Эзэнд итгэхтэй адилхан уу? (Монгол хэлээр)

Библи бол Христийн шашны үндсэн зарчим, хүн Библийг барьж, Эзэнд итгэх итгэлээ зөвхөн Библи дээр суурилах ёстой, хэрвээ хүн Библиэс холдох юм бол түүнийг итгэгч гэж нэрлэхгүй гэж шашны ертөнц дэх олон хүн итгэдэг. Тэгвэл Эзэнд итгэх итгэл, Библид итгэх итгэл нь ав адилхан уу? Библи, Эзэн хоёр хоорондоо чухам ямар харилцаатай вэ? Эзэн Есүс нэгэнтээ Фарисайчуудыг донгодон сануулж ийнхүү хэлсэн байдаг: “Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэрээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй.” (Иохан 5: 39-40).Библи зөвхөн Бурханыг гэрчлэх гэрчлэл төдий боловч мөнх амийг агуулдаггүй. Зөвхөн Бурхан л үнэн, зам, амь мөн. Тэр тохиолдолд Эзэний хүсэлд нийцүүлэхийн тулд Библийг яаж харах нь зохистой вэ?

17/06/2019

Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой
“Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библигүйгээр Би байхгүй бөгөөд Надгүйгээр Библи байхгүй. … Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд хэлсэн үг бүрийг минь хэмжиж, Намайг яллахын тулд Библийн ишлэлүүдийг ашиглах хэмжээнд үг хэллэгийг хэтэрхий чухал гэж үздэг хэмээн хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам биш эсвэл үнэнтэй нийцэлтэй байх зам биш, харин Библийн үгстэй нийцэлтэй байх зам бөгөөд, Библитэй тохирохгүй юу ч Миний ажил биш гэж тэд бат итгэдэг. Тийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин эцэстээ тэд, гэм зэмгүй Есүсийг загалмай дээр цовдлох хүртэл хэмжээнд хуулийн үсэг бүрийг хичээнгүйлэн дагаж, Түүнийг Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш гэж ялласан. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх арга замыг хайгаагүй биш гэж үү? Тэд Миний хүсэл болоод Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүрд донтсон. Тэд үнэнийг эрж хайсан хүмүүс биш байсан, харин Судрын үгсийг хатуу чандаар дагасан хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш байсан, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач нохойнууд байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн сүр хүчийг хадгалж, Библийн нэр хүндийг хамгаалахын тулд тэд, нигүүлсэнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон юм. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолыг дагаагүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болоод нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол биш гэж үү?”

16/06/2019

Мунхаг охид хэрхэн илчлэгдэж, таягдан хаягддаг вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд

“Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байдаг: Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараадаг хүн юм” (Лук 11:23).

“Түүний гарт шигшүүр байдаг, Тэр үтрэмээ бүрэн цэвэрлээд буудайгаа саравчинд овоолдог; харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана” (Матай 3:12).

“Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна” (Илчлэл 1:7).

Бурханы сонгодог үгс
Мунхаг охид хэрхэн илчлэгдэж, таягдан хаягддаг вэ?

“Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг та нар мэдэхийг хүсэж байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байдаг. Түүнээс гадна тэд Мессиаг л ирнэ гэдэгт итгэсэн ч амь үнэнийг эрж хайгаагүй. Тиймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг ирэхийг хүлээж байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний замыг мэддэггүй. Ийм тэнэг, зөрүүд хүмүүс Бурханы ерөөлийг хэрхэн олж авах вэ? Тэд Мессиаг хэрхэн олж харах вэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгоогүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас л Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор ямар нэгэн байдлаар Мессиагийн мөн чанарыг эсэргүүцэх зуураа Мессиагийн нэрэнд хоосон хүндэтгэл үзүүлэх алдаа гаргасан.

15/06/2019

Бурханы ажил болон илрэлт нь шашны нийгэмлэгт юу авчирдаг вэ? (Монгол хэлээр)

“Бурханд итгэх итгэл” киноны клип: Бурханы ажил болон илрэлт нь шашны нийгэмлэгт юу авчирдаг вэ? (Монгол хэлээр)

Бурхан бие махбодтой болж, Өөрийн ажлыг хийхээр илрэх бүрд Сатаны ёрын муу хүч жинхэнэ замыг өршөөлгүйгээр эсэргүүцэж буруутгадаг. Ийм маягаар сүнслэг ертөнцөд дайн гарч, энэ нь шашны ертөнцийг хувааж, илчилдэг. Эзэн Есүс “Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод: Би энх тайван биш, харин илд илгээхээр ирсэн юм” (Матай 10: 34).гэж хэлсэн. Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед илэрч, ажиллах үед Иудейн шашин дотроо олон бүлэг болж хуваагдсан. Одоо эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлын дүнд шашны ертөнцөд олон зүйл илэрхий болж байна. Буудай ба үрийн сүүл, хонь ба ямаа, ухаалаг охид ба мунхаг охид, сайн зарц ба муу зарц гэх мэт нь бүгд төрөл төрлөөрөө илчлэгдэж байна. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг үнэхээр цаглашгүй билээ!

14/06/2019

Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
“Өнөөдөр Бүтээгч Өөрөө дахин нэг удаа бүх хүмүүсийг удирдаж байгаа ба Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч чанар, аврал болон ер бусын байдлыг бүх хүмүүст харуулна. Гэсэн ч чи одоо ч ухаараагүй эсвэл ойлгоогүй–иймээс та нар авралыг хүлээн авахгүй хүмүүсийн нэг биш гэж үү? Сатанд харьяалагддаг хүмүүс Бурханы үгийг ойлгодоггүй, Бурханд харьяалагддаг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чадна. Миний хэлж буй үгийг ухаарч, ойлгодог бүх хүмүүс нь аврагдаж Бурханыг гэрчлэх хүмүүс юм; Миний хэлж буй үгийг ойлгодоггүй бүх хүмүүс нь Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба таягдагдах хүмүүс юм.”

13/06/2019

Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?

Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?
“Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол өөрчлөгдөшгүй бөгөөд Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэл үнэмшлээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахад хэрэгтэй бүхэн нь хуулийг мөрдөх явдал бөгөөд тэд гэмшиж, өөрсдийн нүглийг улайж байгаа цагт Бурханы зүрх сэтгэл үүрд хангалуун байх болно. Тэд, Бурхан бол зөвхөн хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан байж чадна гэсэн бодолтой байдаг; Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэдэг нь ч бас тэдний бодол юм. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлсөн ба хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг. Бурханы шинэ ажил ямар байх нь хамаагүй энэ нь зөгнөлүүдээр батлагдах ёстой ба ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг хүмүүст ч бас илчлэл үзүүлэх болно, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүмүүс итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг огтоос амар хялбар зүйл биш юм. Дээр нь нэмээд хүний хөгийн зүрх сэтгэл болон түүний өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон, тэрслүү уг чанарыг авч үзвэл хүний хувьд Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь бүр ч илүү хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй мөн үүнийг даруухнаар хүлээн зөвшөөрдөггүй; харин ч хүн басамжилсан хандлага баримталж, Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээж байдаг. Бурханы эсрэг тэрсэлдэг, эсэргүүцдэг хүний ааш авир ийм биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы зөвшөөрлийг хүртэж чадах юм бэ?”

12/06/2019

Пасторууд болон ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байх гэсэн үг үү?

Пасторууд болон ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байх гэсэн үг үү?
Бурханы илрэлт ямар ч хэлбэр эсвэл улс орноор хязгаарлагдаагүй байдгийн зорилго нь Тэр Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой байхын тулд юм. Жишээлбэл, Бурхан Иудейд бие махбодтой болсон үед, Түүний зорилго нь, бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө цовдлолын ажлыг биелүүлэх явдал байсан. Гэсэн ч, Бурхан үүнийг хийх боломжгүй гэж иудейчүүд итгэсэн ба, Бурхан бие махбодтой болж Эзэн Есүсийн хэлбэрийг олох нь боломжгүй зүйл гэж тэд бодсон. Тэдний ‘боломжгүй’ гэсэн нь, тэд Бурханыг эсэргүүцэн, яллах суурь болсон ба эцэст нь Израилийг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн адилхан алдаа гаргаж байгаа. Тэд Бурханы илрэлтийг шалтгаангүйгээр тунхагладаг ч Түүний илрэлтийг мөн буруушаан зэмлэдэг; тэдний ‘боломжгүй’ нь Бурханы илрэлтийг өөрсдийн төсөөллийн хязгаартаа дахин нэг удаа хорьдог. Ингээд, олон хүн Бурханы үгийг сонссоныхоо дараа шоолон инээхийг Би бас харсан. Энэхүү инээд тохуу нь иудейчүүдийн буруушаалт, доромжлолоос өөрцгүй биш гэж үү? Та нар үнэнтэй нүүр тулахдаа сүсэгтэй биш, тэр ч байтугай үнэнийг хүсэн хүлээдэггүй. Та нар зүгээр л сохроор судалж, хайхрамжгүйгээр хүлээдэг.