03/03/2019

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”тавдугаар хэсэг(Монгол

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” тавдугаар хэсэг (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Эзэн Есүс Лазарыг үхлээс буцаан авчрахдаа: ‘Лазар, гараад ир’ гэсэн нэг мөрийг л хэрэглэсэн. Тэр үүнээс өөр юм хэлээгүй—эдгээр үг нь юуг төлөөлж байсан бэ? Тэдгээр нь, Бурхан яриагаараа дамжуулан, үхсэн хүнийг амилуулахыг оролцуулаад юуг ч хийж чадна гэдгийг төлөөлж байсан. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, дэлхий ертөнцийг бүтээхдээ Тэр үгээр л үүнийг хийсэн. Тэр аман тушаал, эрх мэдэлтэй үгийг ашигласан бөгөөд тэр даруй бүх зүйлс бүтээгдсэн. Энэ нь ингэж гүйцэтгэгдсэн. Эзэн Есүсийн хэлсэн ганц мөр нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээх үеийн Бурханы хэлсэн үгтэй яг адилхан байсан; энэ нь Бурханы эрх мэдлийг, Бүтээгчийн чадварыг адил тэнцүү эзэмшиж байсан. Бурханы амнаас гарсан үгийн улмаас бүх зүйлс бүрэлдэн тогтсонтой яг адилаар Эзэн Есүсийн амнаас гарсан үгийн улмаас Лазар булшнаасаа алхан гарч ирсэн юм. Энэ нь Өөрийн махбод болсон биеэр батлан харуулж, гүйцэтгэсэн Бурханы эрх мэдэл байсан билээ. Ийм төрлийн эрх мэдэл болон чадвар нь Бүтээгчид болон Бүтээгчийн биеллээ олсон хүний Хүүд харьяалагдаж байсан. Энэ нь Лазарыг үхлээс буцаан авчирснаар Бурханы хүн төрөлхтөнд заасан ойлголт юм. ”

02/03/2019

Magtan duu 2019 “Бүх зүйл Бурханы тогтоосон хууль, журмаар амьдардаг”

магтан дуу Magtan duu 2019 “Бүх зүйл Бурханы тогтоосон хууль, журмаар амьдардаг” Хэдэн мянган жил өнгөрсөн ч Хүмүүс Бурханы хайрласан гэрэл, агаарыг таашаасаар Хүмүүс Бурханаас гарсан амьсгалаар амьсгалсаар Бурханы бүх бүтээл загас, шувуу, цэцэгс, шавьжийг ч таашаасаар Хүн төрөлхтөн Бурханы хангасан бүх зүйлийг таашаасаар байдаг Өдөр, шөнө нэг нэгнээ орлон үргэлжилж Дөрвөн улирал ердийнхөөрөө солигдсоор Тэнгэрт нисэх галууд өвөл нүүдэллэн, хавар эргэн ирсээр Усанд сэлэх загаснууд хэзээ ч орон гэр болох гол, нуураа орхидоггүй. Газар дээрх царцаа зуны өдрүүдэд чин сэтгэлээсээ царгидаг Өвсөн дэх голио намрын салхины аясаар аяархан гүнгэнэдэг Бүргэд ганцаараа байхад галуу сүрэглэн цугладаг Арслангийн сүрэг ан хийн амьдарч, буга өвс цэцэгнээс холддоггүй Бүх зүйлийн дундах амьд амьтан бүхэн холдон одож, эргэн ирдэг Хормын төдийд хэдэн сая өөрчлөлт тохиолддог Гэвч өөрчлөгддөггүй зүйл бол тэдний зөн совин ба амьд үлдэх хууль билээ Тэд Бурханы хангамж, шим тэжээлээр амьдардаг Хэн ч тэдний зөн совинг өөрчилж чадахгүй Хэн ч тэдний амьд үлдэх хуулийг зөрчиж чадахгүй Өдөр, шөнө нэг нэгнээ орлон үргэлжилж Дөрвөн улирал ердийнхөөрөө солигдсоор Тэнгэрт нисэх галууд өвөл нүүдэллэн, хавар эргэн ирсээр Усанд сэлэх загаснууд хэзээ ч орон гэр болох гол, нуураа орхидоггүй. Бүх зүйлийн дундах амьд амьтан бүхэн холдон одож, эргэн ирдэг Хормын төдийд хэдэн сая өөрчлөлт тохиолддог Гэвч өөрчлөгддөггүй зүйл бол тэдний зөн совин ба амьд үлдэх хууль билээ Тэд Бурханы хангамж, шим тэжээлээр амьдардаг “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

01/03/2019

Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Нэгдүгээр хэсэг)

Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Нэгдүгээр хэсэг)
Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд, “Хүмүүсийн зүрх сэтгэл дэх үр дүнгийн жин Хүмүүсийн бодол үнэнийг орлож чадахгүй Бурхан хүний үр дүнг тодорхойлдог стандартын талаар олон санал бодол байдаг ” гэх агуулгуудыг багтаана.

28/02/2019

4. Жинхэнэ болон хуурамч зам, мөн жинхэнэ болон хуурамч чуулгануудын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

4. Жинхэнэ болон хуурамч зам, мөн жинхэнэ болон хуурамч чуулгануудын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Хэрвээ бүх шашны нийгэмлэг үүнд дайсагнаж, үүнийг эсэргүүцээгүй бол энэ нь үнэн зам биш байх байлаа. Сана даа: Үнэн замыг ихэнх хүн, бүр дэлхий ертөнц хүртэл эсэргүүцэх ёстой. Эзэн Есүс анх ажиллаж, номлохоор ирэх үед Иудейн шашин бүхэлдээ Түүнийг эсэргүүцээгүй гэж үү? Бурхан шинэ ажил эхлэх болгонд завхарсан хүн төрөлхтөнд үүнийг хүлээн зөвшөөрөхөд асар хэцүү байдаг, учир нь Бурханы ажил хүмүүсийн үзэлтэй зөрчилдөж, няцаадаг; хүмүүст ойлгох чадвар дутагдаж, сүнслэг ертөнцөд нэвтрэн орох чадваргүй байдаг бөгөөд Ариун Сүнсний ажил байгаагүй бол тэд үнэн замыг хүлээн зөвшөөрч чадахгүй байх байлаа. Хэрвээ үүнийг Бурханы ажил гэж итгэж байсан ч шашны нийгэмлэг эсэргүүцдэггүй бол, мөн дэлхий ертөнцийн эсэргүүцэл, дайсагнал дутмаг байдаг бол Бурханы энэ ажил хуурамч гэдгийг энэ нь баталдаг. Яагаад хүн төрөлхтөн үнэнийг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг вэ? Нэгдүгээрт, хүн мах цуснаас бүтсэн, тэрээр бодит мөн чанартай. Бодит зүйлс сүнслэг ертөнцөд нэвтэрч чаддаггүй. “Сүнслэг ертөнцөд нэвтэрч чаддаггүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь сүнснүүдийг, сүнсний болон сүнслэг ертөнцийн үйл ажиллагааг харж чадахгүй, Бурхан юу хийж, хэлж байгааг харахгүй байна гэсэн үг юм. Хүмүүс сүнслэг ертөнцөд сохор байх болно. Хэрвээ чи бодит ертөнцөд нүдээ аньвал юу ч харж чадахгүй. Нүдээ нээх үедээ чи юу харж чадах вэ? Бодит ертөнцийг.

27/02/2019

4. Жинхэнэ болон хуурамч зам, мөн жинхэнэ болон хуурамч чуулгануудын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

Холбогдолтой Бурханы үгс:
Тиймээс бидний хувьд Төгс Хүчит Бурханд гэрчлэл хийж, сайн мэдээг түгээхэд хэцүү байдаг,

Жинхэнэ замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Чи энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү биш үү гэдгийг, хүний ярьж буй эдгээр үгс нь үнэний илэрхийлэл мөн үү биш үү, хэнийг гэрчлэв гэдгийг мөн энэ нь чамайг юунд хүргэж болох вэ гэдгийг шинжин үзэх учиртай. Жинхэнэ зам болон хуурамч зам хоёрын ялгааг олж харах нь үндсэн мэдлэгийн хэд хэдэн талуудыг шаарддаг ба үүний хамгийн гол нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг хэлж чадах явдал юм. Учир нь Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх түүний итгэл ч гэсэн, энэхүү бие махбод нь Бурханы Сүнсний биелэл учраас юм, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл гэсэн үг билээ. Сүнс болон бие махбодын хооронд ялгаа байдаг боловч энэхүү бие нь Сүнснээс ирсэн бөгөөд Үг бие махбод болсон учраас хүний итгэж байгаа зүйл бол Бурханы төрөлхийн мөн чанар юм. Иймээс, энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг ялгахдаа юуны өмнө чи, энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү, биш үү гэдгийг харах ёстой ба үүний дараа чи энэ замд үнэн байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Энэ үнэн бол энгийн хүний амийн зан чанар буюу Бурхан хүнийг анх бүтээх үед, бүх хэвийн хүний хийх ёстой байсан зүйл (хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан, мэргэн ухаан болон хүний бүх үндсэн мэдлэг) гэсэн үг юм. Тиймээс, энэ зам хүнийг, энгийн хүмүүний амьдрал руу хөтөлж байна уу үгүй юу, ярьсан үнэн нь энгийн хүн чанарын бодит байдалд шаардлагатай юу үгүй юу, энэ үнэн нь бодитой, амьдралд үр ашигтай юу үгүй юу болон энэ нь цагаа олсон уу үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг энгийн бодит туршлага руу хөтлөх боломжтой; цаашлаад хүн урьд байснаасаа илүү хэвийн болж, хүний мэдрэмж илүү бүрэн төгс болж, хүний бие махбодын болон сүнсний амьдрал илүү эмх цэгцтэй болж,

26/02/2019

4. Жинхэнэ болон хуурамч зам, мөн жинхэнэ болон хуурамч чуулгануудын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

4. Жинхэнэ болон хуурамч зам, мөн жинхэнэ болон хуурамч чуулгануудын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Яагаад шашны чуулгануудын хэрэгжүүлэлтийг хоцрогдсон гэж хэлдэг вэ? Учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл өнөөдрийн ажилтай тусгаарлагдсан. Нигүүлслийн эрин үед тэдний хэрэгжүүлж байсан зүйл зөв байсан, харин эрин үе өнгөрөхийн хэрээр Бурханы ажил өөрчлөгдөж, тэдний хэрэгжүүлэлт аажмаар хоцрогдсон билээ. Энэ нь шинэ ажил болон шинэ гэрлийн ард үлдсэн. Анхдагч сууринд үндэслэн Ариун Сүнсний ажил хэд хэдэн алхмаар гүнзгийрч урагшилсан. Гэсэн ч тэр хүмүүс Бурханы ажлын анхдагч үе шатанд гацаж, хуучин хэрэгжүүлэлт, хуучин гэрлээс зуурсаар байдаг. Бурханы ажил гурав эсвэл таван жилийн дотор ихээхэн өөрчлөгдөж чадна, иймээс 2,000 жилийн явцад бүр ч их өөрчлөлт явагдахгүй гэж үү? Хэрэв хүнд шинэ гэрэл эсвэл хэрэгжүүлэлт байхгүй бол тэр Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чадахгүй байна гэсэн үг. Энэ бол хүний бүтэлгүйтэл; өнөөдөр ч гэсэн Ариун Сүнсний анхдагч ажилтай хүмүүс хоцрогдсон хэрэгжүүлэлтийг мөрдсөөр байдаг учраас Бурханы шинэ ажлыг үгүйсгэж хэрхэвч болохгүй. Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс ч бас алхам алхмаар гүнзгийрэн урагшилж, өөрчлөгдөж байх учиртай. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хүмүүс Түүний анхны ажил дунд үлдэх ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байдаг.

25/02/2019

Magtan duu “Бурхан бол үнэн, зам, амь мөн” Бурхан бол хүн төрөлхтний цорын ганц аврагч

Magtan duu “Бурхан бол үнэн, зам, амь мөн” Бурхан бол хүн төрөлхтний цорын ганц аврагч Түүнээс өөр хэн боловч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй. Бидний төрөлх зан чанарыг гарынхаа алга шиг тэгж сайн мэдэхгүй. Хүн төрөлхтний тэрслүү чанар, завхралыг шүүж чадах өөр нэгэн байхгүй. Тэнгэрт байгаа Бурханы өмнөөс ингэж бидний дунд ажиллаж, бидэнтэй ярьж чадах хэн ч байхгүй. Түүнээс өөр хэн ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанарыг эзэмшдэггүй. Бурханы зан чанар болоод Түүнд юу байгаа, Тэр хэн болох нь Бүгд тэдний бүрэн бүтэн байдлаар Түүний биеэс илэрхийлэгддэг. Түүнээс өөр бидэнд гэрэл авчирч өгч чадах хэн ч үгүй. Түүнээс өөр хэн ч бидэнд зөв замыг харуулж чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлийн эхлэлээс өнөөг хүртэл задлаагүй Бурханы нууцуудыг, Бурханы нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны дарлал хийгээд Бидний завхарсан зан чанараас аварч чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны дарлал хийгээд Бидний завхарсан зан чанараас аварч чадахгүй. Тэрхүү мөчөөс эхлэн бидний сэтгэл ухамсартай болж, Бидний сүнс сэргэсэн мэт санагдана. Энэ энгийн, өчүүхэн хүн бол Бидэн дунд амьдардаг, бидний удаан хугацаанд голсон Нэгэн, Тэр хэн бэ? Тэр бидний өдөр шөнөгүй хүлээж буй, Маш удаан хүлээж буй Нэгэн, Эзэн Есүс Христ биш гэж үү? Энэ бол Тэр! Энэ үнэхээр Тэр билээ! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Тэр бидний өдөр шөнөгүй хүлээж буй, Маш удаан хүлээж буй Нэгэн, Эзэн Есүс Христ биш гэж үү? Энэ бол Тэр! Энэ үнэхээр Тэр билээ! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Маш удаан хүлээж буй Нэгэн, Эзэн Есүс Христ билээ. Энэ бол Тэр! Энэ үнэхээр Тэр! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Энэ бол Тэр! Энэ үнэхээр Тэр! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Энэ бол Тэр! Энэ үнэхээр Тэр! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Энэ бол Тэр! Энэ үнэхээр Тэр! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Тэр бол үнэн, зам, амь! “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос