24/02/2019

Бурханы дуу хоолой “Гурвал оршин байдаг уу” Эцэг, Хүү, Ариун Cүнсний тухай нууцыг нээх нь

Бурханы дуу хоолой “Гурвал оршин байдаг уу?” Эцэг, Хүү, Ариун Cүнсний тухай нууцыг нээх нь
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай ойлголт хамгийн утгагүй юм! Энэ нь Бурханыг хэсэглэж, Түүнийг тус бүрдээ байр суурьтай, Сүнстэй гурван бие болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ? Тэнгэр, газар болоод үүн доторх бүх зүйлийг Эцэг бүтээгдсэн үү, Хүү бүтээгдсэн үү, эсвэл Ариун Сүнсээр бүтээгдсэн үү, Надад хэл дээ? Тэд бүгдээрээ хамт бүтээсэн гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг хэн золин аварсан бэ? Ариун Сүнс, Хүү, эсвэл Эцэг үү? Хүү хүн төрөлхтнийг золин аварсан гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл мөн чанартаа Хүү нь хэн юм бэ? Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс биш гэж үү? Бие махбодтой болсон Бурхан нь, бүтээгдсэн хүний өнцгөөс тэнгэр дэх Бурханыг Эцэг гэж дуудаж байсан. Есүс Ариун Сүнснээс олдож төрсөн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Түүний дотор Ариун Сүнс байдаг; чи юу ч хэлсэн, Тэр бол тэнгэр дэх Бурхантай нэг юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс билээ. Хүүгийн талаарх энэхүү санаа нь ердөө үнэн бус. Ганц Сүнс бүх ажлыг хэрэгжүүлсэн; зөвхөн Бурхан Өөрөө буюу Бурханы Сүнс л Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. ”

23/02/2019

3. Жинхэнэ Христ болон хуурамч христүүдийн хоорондын ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

3. Жинхэнэ Христ болон хуурамч христүүдийн хоорондын ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Одоо, хэрвээ хүмүүс та нарыг мэхлэхээр оролдвол тэд Бурханы дуу хоолойг илэрхийлж чадах эсэхийг хар. Энэ нь, тэд бурханлаг мөн чанартай юу, үгүй юү гэдгийг батлах болно. Хэрвээ тэд Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар ярьж чадахгүй бол, Бурханы зүйлс болон дуу хоолойг илэрхийлж чадахгүй бол, тэдэнд Бурханы мөн чанар гарцаагүй байхгүй, иймээс тэд хуурамч юм. Ингэж хэлдэг хүмүүс байдаг: “Ямар ч хүний хэлж чадахгүй үгийг хэлдэг зарим хүмүүсийг бид харсан. Тэд бас зөгнөл хэлж, хэний ч мэдэхгүй эсвэл хараагүй зүйлсийн талаар будилаангүйгээр ярьж чаддаг—тэгэхээр тэд Бурхан уу?” Ийм хүмүүсийн тухайд гэвэл та нар яаж ялгааг нь хэлэх вэ? Дөнгөж сая хэлсэнчлэн, хэрвээ Бурхан мөн бол тэд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг хэлж чаддаг, Бурханы хаанчлалын нууцын талаар ярьж чаддаг байх ёстой; зөвхөн тийм хүнийг л бие махбодтой болсон Бурхан гэж хэлж болно. Хэрвээ бусдын мэддэггүй зүйлийн талаар ярьж чаддаг, тэдний ирээдүйг нь хэлж чаддаг, улс орнуудад юу тохиолдохыг хэлж чаддаг хүмүүс байвал тэдгээр нь заавал Бурханы үг байх албагүй; муу ёрын сүнснүүд бас тийм зүйл хийх чадвартай. Жишээлбэл, хэрвээ өнөөдөр чи тэдэнд: “Ирээдүйд надад юу тохиолдох вэ?” гэвэл тэд чамд ямар төрлийн гай гамшиг тохиолдохыг хэлнэ, эсвэл хэзээ үхэхийг чинь хэлнэ, эсвэл гэр бүлд чинь юу тохиолдохыг хэлэх болно. Олон тохиолдолд, эдгээр зүйл биелдэг. Гэхдээ ийм зүйлсийн талаар хэлэх чадвартай байна гэдэг нь Бурхан юу болох биш, мөн Бурханы ажлын нэг хэсэг ч биш.

22/02/2019

Magtan duu “Бурхан алдар суугаа Зүүн зүгт аваачсан” Есүс Христ аль хэдийн эргэн ирсэн


Magtan duu “Бурхан алдар суугаа Зүүн зүгт аваачсан” Есүс Христ аль хэдийн эргэн ирсэн Бурхан Өөрийн алдар суугаа Израйльд өгсөн ч дараа нь тэднээс авсан билээ, Израйльчууд ба бүх хүнийг Зүүн зүгт аваачсан билээ. Бурхан бүгдийг нь гэрэл рүү хөтөлсөн, Ингэснээр тэд эргэн нэгдэж, гэрэлтэй холбогдон, цаашид дахин гэрлийг хайх хэрэггүй болсон. Гэрлийг эрэн хайж буй хүн бүрт Бурхан ахин харуулж, Израйльд байсан Өөрийн алдар сууг харуулна; Бурхан цагаан үүлэн дээр суун, хүмүүсийн дунд буун ирснийг харуулна; тоо томшгүй цагаан үүл, багц жимсийг Израилийн Ехова Бурхан, Израилийн Бурханыг харуулна; хүсэн хүлээсэн Мессиа, Иудейчүүдийн Эзэнийг эрин үеүдийн турш хаадад хавчигдсан бүрэн төрхөө харуулна. Бурхан бүх ертөнцийн ажлыг хийж, агуу ажлыг гүйцэтгэн, бүх алдар суу, үйл хэргээ эцсийн өдрүүдэд хүмүүст илчилнэ. Бурхан алдрынхаа бүрэн төрх байдлыг Түүнийг он удаан хүлээсэн хүмүүст, цагаан үүлэн дээр залран ирэхийг нь хүсэн тэмүүлсэн хүмүүст, Ахин гарч ирэхийг нь хүсэн хүлээсэн Израильд, Бурханыг хавчдаг бүх хүн төрөлхтөнд харуулах болно. Ингэснээр Бурхан алдар суугаа аль хэдийн авч зүүн зүгт аваачсаныг бүгд мэдэх болно. Энэ бүхэн Иудейд болохгүй, учир нь эцсийн өдрүүд хэдийн ирсэн! “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

21/02/2019

3. Жинхэнэ Христ болон хуурамч христүүдийн хоорондын ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

Хүний нөхөрлөл:
3. Жинхэнэ Христ болон хуурамч христүүдийн хоорондын ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

Эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг туулсан бид бүхэн нэг баримтыг тодорхой харсан: Бурхан ажлын шинэ үе шатыг хийх бүрд Сатан болон янз бүрийн муу ёрын сүнснүүд хүмүүсийг хуурч мэхлэхийн тулд Түүний ажлыг дуурайж, гуйвуулан Түүнийг өсгий даран нэхдэг. Есүс өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулсан ба Сатан болон муу ёрын сүнснүүд ч гэсэн өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулсан; Ариун Сүнс хүнд хэл ярихуйн бэлэг өгсөн ба муу ёрын сүнснүүд ч бас хүмүүсийг хэний ч ойлгож чадахааргүй “хэл ярихуйгаар” яриулдаг. Гэсэн ч, хэдий муу ёрын сүнснүүд хүний хэрэгцээг өөгшүүлэх янз бүрийн зүйл хийж, түүнийг мэхлэхийн тулд зарим ер бусын үйлс үйлддэг боловч Сатан болон эдгээр муу ёрын сүнснүүд өчүүхэн ч үнэнийг эзэмшдэггүй учраас хүнд хэзээ ч үнэнийг өгч чадахгүй. Ганцхан энэ зүйлээс, жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг хооронд нь ялгах боломжтой.

... Махбодод биеллээ олоод Бурханы Сүнс даруухнаар, нууцаар ажиллаж, өчүүхэн төдий ч гомдоллохгүйгээр хүний бүх зовлон шаналлыг туулдаг. Христ болохын хувьд Бурхан хэзээ ч Өөрийгөө гайхуулдаггүй, эсвэл онгирдоггүй, тэр ч байтугай Бурханы эрхэмсэг байдал, ариун байдлыг бүрэн цацруулдаг Өөрийн байр суурийг бүрэн эзэлж, өөрийгөө зөвтгөж байгаагүй. Энэ нь Бурханы амийн дээд зэргийн эрхэмсэг мөн чанарыг үзүүлдэг ба Тэр бол хайрын биелэл гэдгийг харуулдаг. Хуурамч Христүүд болон муу ёрын сүнснүүдийн ажил нь Христийн ажлын яг эсрэгээр байдаг: Юуны өмнө муу ёрын сүнснүүд үргэлж өөрсдийгөө Христ гэж хашхирдаг бөгөөд хэрвээ тэднийг сонсохгүй бол хаанчлалд орж чадахгүй гэж хэлдэг.

20/02/2019

3. Жинхэнэ Христ болон хуурамч христүүдийн хоорондын ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

3. Жинхэнэ Христ болон хуурамч христүүдийн хоорондын ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Хэрвээ өнөө үед тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шидийг үзүүлж чадах хүн гарч ирээд хэрвээ тэр хүн өөрийгөө Есүсийн ирэлт хэмээн зарлавал энэ нь хуурамч муу ёрын сүнснүүд байх ба тэд Есүсийг дуурайсан байх юм. Үүнийг сана! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн үе шатны ажил аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил бол хүний үзэлтэй эвлэршгүй байдаг; жишээлбэл Хуучин Гэрээ нь Мессиа ирэхийг зөгнөсөн боловч Есүс ирсэн болж таарсан, иймээс өөр Мессиа дахин ирэх нь буруу байх юм. Есүс аль хэдийн нэг удаа ирчихсэн, иймд хэрвээ энэ удаа Есүс дахин ирэх байсан бол тэр нь буруу байх болно. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр бүр нь эрин үеэрээ дүрслэгддэг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж байх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ёстой ба үргэлж яг Есүс шиг байх ёстой, гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм биш. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсээр, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол, хэрвээ Тэр яг Есүс шиг хийсэн бол Бурхан нэг ажлаа давтах байсан бөгөөд Есүсийн ажил ямар ч ач холбогдолгүй буюу үнэ цэнэгүй болох байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүр нэгэнт биелсний дараа удалгүй муу ёрын сүнснүүд үүнийг дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барил руу шилждэг; Бурхан Өөрийн ажлын үе шатыг нэгэнт биелүүлчихвэл үүнийг муу ёрын сүнснүүд дуурайдаг. Та нар эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгох ёстой.

19/02/2019

3. Жинхэнэ Христ болон хуурамч христүүдийн хоорондын ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

Холбогдолтой Бурханы үгс:
3. Жинхэнэ Христ болон хуурамч христүүдийн хоорондын ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

Бие махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлэг байхгүй, учир нь Тэр хүний олж авах боломжгүй Бурханы мөн чанар, Бурханы зан чанар болон Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ нь газар дэлхий дээрх Бурханы ердөө л нэг илэрхийлэл биш, харин ч хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж дуусгахаар Бурханы авч эзэмшсэн онцгой бие махбод билээ. Энэ бие махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хариуцах хангалттай чадвартай, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт, хэдий өөрсдийгөө Христ хэмээн өргөмжилсөн ч тэдэнд Христийн мөн чанар байдаггүй учраас тэдгээр хуурамч Христүүд бүгд унах болно. Иймд Би, Христийн жинхэн байдал нь хүнээр тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж шийднэ гэж хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Бурханы бие махбод болох Тэр нь Бурханы мөн чанарыг агуулах болно мөн Бурханы бие махбод болсон Тэр нь Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махан бие болсон учраас Өөрийн хийх ёстой ажлаа Тэр хэрэгжүүлэх болно, нэгэнт Бурхан махан бие болсон учраас Тэр юу болохоо илэрхийлж, үнэнийг хүнд авчирч, хүнд амь хайрлаж, замыг хүнд харуулах болно. Бурханы мөн чанарыг агуулаагүй махан бие нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд ямар ч эргэлзэх зүйл үгүй.

18/02/2019

Magtan duu “Бүх үндэстнээс гаралтай Бурханы ардууд@нэг болж, санаа сэтгэлээ илэрхийлдэг ” MV

Magtan duu “Бүх үндэстнээс гаралтай Бурханы ардууд@нэг болж, санаа сэтгэлээ илэрхийлдэг ” MV Бурханы хаанчлалыг харагтун, энд Бурхан бүгдийг захирдаг. Бүтээлийн эхлэлээс энэ өдрийг хүртэл Бурханы хөвгүүд бэрхшээл дотор дагуулсан. Тэд сайн мууг туулсан. Гэхдээ одоо Түүний гэрэлд амьдардаг. Өчигдрийн шударга бус байдалд гашууддаггүй хэн байна вэ? Их үнээр олдсон амьдралын төлөө нулимс урсгадаггүй хэн байна вэ? Бурханд зүрхээ зориулах боломжийг ашиглахгүй хэн байна вэ? Эрмэлзэл туршлагаа илэрхийлэхийг хүсэхгүй хэн байна вэ? Өчигдрийн шударга бус байдалд гашууддаггүй хэн байна вэ? Их үнээр олдсон амьдралын төлөө нулимс урсгадаггүй хэн байна вэ? Бурханд зүрхээ зориулах боломжийг ашиглахгүй хэн байна вэ? Эрмэлзэл туршлагаа илэрхийлэхийг хүсэхгүй хэн байна вэ?   Тэдний зүрхэнд Бурхан амьдардаг, Учир нь Түүний ажил гүйцэлдсэн. Өчигдрийн шударга бус байдалд гашууддаггүй хэн байна вэ? Их үнээр олдсон амьдралын төлөө нулимс урсгадаггүй хэн байна вэ? Бурханд зүрхээ зориулах боломжийг ашиглахгүй хэн байна вэ? Эрмэлзэл туршлагаа илэрхийлэхийг хүсэхгүй хэн байна вэ? Өчигдрийн шударга бус байдалд гашууддаггүй хэн байна вэ? Их үнээр олдсон амьдралын төлөө нулимс урсгадаггүй хэн байна вэ? Бурханд зүрхээ зориулах боломжийг ашиглахгүй хэн байна вэ? Эрмэлзэл туршлагаа илэрхийлэхийг хүсэхгүй хэн байна вэ?