Хүний нөхөрлөл:
Эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг туулсан бид бүхэн нэг баримтыг тодорхой харсан: Бурхан ажлын шинэ үе шатыг хийх бүрд Сатан болон янз бүрийн муу ёрын сүнснүүд хүмүүсийг хуурч мэхлэхийн тулд Түүний ажлыг дуурайж, гуйвуулан Түүнийг өсгий даран нэхдэг. Есүс өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулсан ба Сатан болон муу ёрын сүнснүүд ч гэсэн өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулсан; Ариун Сүнс хүнд хэл ярихуйн бэлэг өгсөн ба муу ёрын сүнснүүд ч бас хүмүүсийг хэний ч ойлгож чадахааргүй “хэл ярихуйгаар” яриулдаг. Гэсэн ч, хэдий муу ёрын сүнснүүд хүний хэрэгцээг өөгшүүлэх янз бүрийн зүйл хийж, түүнийг мэхлэхийн тулд зарим ер бусын үйлс үйлддэг боловч Сатан болон эдгээр муу ёрын сүнснүүд өчүүхэн ч үнэнийг эзэмшдэггүй учраас хүнд хэзээ ч үнэнийг өгч чадахгүй. Ганцхан энэ зүйлээс, жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг хооронд нь ялгах боломжтой.
... Махбодод биеллээ олоод Бурханы Сүнс даруухнаар, нууцаар ажиллаж, өчүүхэн төдий ч гомдоллохгүйгээр хүний бүх зовлон шаналлыг туулдаг. Христ болохын хувьд Бурхан хэзээ ч Өөрийгөө гайхуулдаггүй, эсвэл онгирдоггүй, тэр ч байтугай Бурханы эрхэмсэг байдал, ариун байдлыг бүрэн цацруулдаг Өөрийн байр суурийг бүрэн эзэлж, өөрийгөө зөвтгөж байгаагүй. Энэ нь Бурханы амийн дээд зэргийн эрхэмсэг мөн чанарыг үзүүлдэг ба Тэр бол хайрын биелэл гэдгийг харуулдаг. Хуурамч Христүүд болон муу ёрын сүнснүүдийн ажил нь Христийн ажлын яг эсрэгээр байдаг: Юуны өмнө муу ёрын сүнснүүд үргэлж өөрсдийгөө Христ гэж хашхирдаг бөгөөд хэрвээ тэднийг сонсохгүй бол хаанчлалд орж чадахгүй гэж хэлдэг.



