
Эрин үеийг төгсгөх Өөрийн сүүлчийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийнх байх бөгөөд энэ нь бүх шударга бус зүйлсийг илчилж, бүх хүмүүсийг ил тод шүүж, Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгох болно. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Мууг муутай нь, сайныг сайнтай нь тавьж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанарт түр зуурын ач холбогдол шингэдэг ба Түүний зан чанарын илчлэл, илрэл нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд хүний төгсгөл илчлэгдэх үед Бурхан хүмүүст шавхагдашгүй энэрэл ба хайрыг хүртээсээр байвал, хэрвээ Тэр хүнийг хайрлан хандаж, хүнийг зөвт шүүлтэнд өртүүлэлгүй харин түүнд хүлцэнгүй байдал, тэвчээр, уучлал өршөөл үзүүлж, тэр хэчнээн ноцтой нүгэл үйлдсэн ч ямар ч зөвт шүүлтгүйгээр хүнийг Тэр өршөөсөөр байвал, Бурханы бүх удирдлага хэзээ нэгэн цагт дуусах уу?