Бурхан хүнийг эерэг болон сөрөг талд хоёуланд нь төгс болгож чадна.Энэ нь чи туршлагажих чадвартай эсэхээс болон чи Бурханаар төгс болгуулахыг зорьдог эсэхээс хамаардаг. Хэрвээ чи үнэхээр Бурханаар төгс болгуулахыг эрж хайдаг бол сөрөг зүйл чамд хохирол учруулж чадахгүй, харин чамд илүү бодит зүйлсийг авчирч, чамайг өөрийнхөө дотор дутагдаж байгаа зүйлийг бүр их мэдэх чадвартай болгож, өөрийнхөө бодит байдлыг даван туулах чадвартай болгож, хүнд юу ч байдаггүй ба хүн юу ч биш гэдгийг харахад хүргэдэг; хэрвээ шалгалтуудыг туулаагүй бол чи мэдэхгүй бөгөөд чи бол бусдаас дээгүүр, бүх хүнээс илүү сайн гэж үргэлж чамд санагдах болно. Энэ бүхнээр дамжуулан чи урьд нь тохиолдсон бүхэн Бурханаар хийгдсэн ба Бурханаар хамгаалагдсан гэдгийг харах болно. Шалгалтуудад орох нь чамайг хайр эсвэл итгэлгүй болгож орхидог, чамд залбирал дутагддаг бөгөөд чи магтан дуу дуулах чадваргүй байдаг—өөрийн мэдэлгүйгээр энэ бүхний дунд чи өөрийгөө мэдэж авдаг.Бурханд хүнийг төгс болгох олон арга барил бий. Тэр хүний завхарсан зан чанартай харьцахын тулд бүх төрлийн орчныг хэрэглэдэг бөгөөд хүнийг ил гаргахын тулд янз бүрийн зүйл ашигладаг; нэг талаараа Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар Тэр хүнийг ил гаргадаг бөгөөд өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцуудыг” ухан гаргаж, илчилж, түүний олон байдлуудыг илчилснээр өөрийнх нь угийн чанарыг хүнд харуулдаг. Бурхан, илчлэл, харьцалт, цэвэршүүлэлт, гэсгээлт гэсэн олон аргаар дамжуулан хүнийг төгс болгодог—ингэснээр хүн Бурхан бол практик гэдгийг мэдэж болох юм.
Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
29/12/2018
28/12/2018
4. Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийн ажлын ач холбогдол.
Хүмүүсийн ямар дотоод төлөв байдалд эдгээр шалгалтууд чиглэсэн бэ? Тэдгээр нь Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй хүмүүсийн тэрслүү зан чанар луу чиглэсэн байдаг. Хүмүүсийн дотор маш их ариун бус зүйлс байдаг бөгөөд ихэнх нь хуурамч байдаг иймээс Бурхан тэднийг ариусгахын тулд шалгалт уруу хөтөлдөг. …
… Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы бүхий л зан чанар чамд харагдах үед, энэ нь чиний махан биед юуг авчрах вэ? Бурханы зөвт зан чанар чамд харагдах үед чиний махан бие өөрийн эрхгүй их өвдөлт шаналлыг амсах болно. Хэрвээ чи энэ өвдөлтөнд зовж шаналахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй бас Бурханд жинхэнэ хайрыг зориулж чадахгүй байх болно. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Тэр Өөрийн бүхий л зан чанарыг чамд гарцаагүй харуулах болно. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн бүхий л зан чанарыг хэзээ ч харуулж байгаагүй—гэвч эцсийн өдрүүдэд Тэрээр Өөрийн урьдаас товлож сонгосон бүлэг хүмүүст үүнийгээ илчилж байгаа бөгөөд хүмүүсийг төгс болгохоор Тэр Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан Тэр бүлэг хүмүүсийг бүрэн дүүрэн болгож байна. Энэ бол хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр юм.
27/12/2018
3. Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын ач холбогдол.
Эрин үеийг төгсгөх Өөрийн сүүлчийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийнх байх бөгөөд энэ нь бүх шударга бус зүйлсийг илчилж, бүх хүмүүсийг ил тод шүүж, Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгох болно. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Мууг муутай нь, сайныг сайнтай нь тавьж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанарт түр зуурын ач холбогдол шингэдэг ба Түүний зан чанарын илчлэл, илрэл нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд хүний төгсгөл илчлэгдэх үед Бурхан хүмүүст шавхагдашгүй энэрэл ба хайрыг хүртээсээр байвал, хэрвээ Тэр хүнийг хайрлан хандаж, хүнийг зөвт шүүлтэнд өртүүлэлгүй харин түүнд хүлцэнгүй байдал, тэвчээр, уучлал өршөөл үзүүлж, тэр хэчнээн ноцтой нүгэл үйлдсэн ч ямар ч зөвт шүүлтгүйгээр хүнийг Тэр өршөөсөөр байвал, Бурханы бүх удирдлага хэзээ нэгэн цагт дуусах уу?
26/12/2018
3. Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын ач холбогдол.
Холбогдолтой Бурханы үг:
Эцсийн өдрүүдийн ажил нь бүгдийг төрлөөр нь салгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгахын төлөө юм, учир нь хугацаа ойртож, Бурханы өдрүүд ирсэн. Бурхан Өөртөө эцсийг хүртэл үнэнч байсан бүх хүмүүсийг буюу Түүний хаанчлалд орсон хүмүүсийг Бурханы Өөрийн эрин үе рүү авч орно. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил бол хүний хийсэн үйлийг ажиглах биш, хүний амьдралын талаар асуух биш харин түүний тэрслүү байдлыг шүүх явдал юм, учир нь Бурхан Түүний сэнтийн өмнө ирэх хүн бүрийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы алхмыг дагасан хүмүүс нь Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс бөгөөд иймээс эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээн авдаг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай юм. Өөрөөр хэлбэл эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээж авдаг хүн бүхэн нь Бурханы шүүлтийн бай билээ.
25/12/2018
2. Бурханы байлдан дагуулалтын ажлын ач холбогдол.
Хүмүүс та нар дээр хийгдэж байгаа байлдан дагуулагдах ажил нь хамгийн гүн гүнзгий ач холбогдолтой. Нэг талаар энэхүү ажлын зорилго нь бүлэг хүмүүсийг төгс болгох өөрөөр хэлбэл, тэднийг анхны үр жимс буюу бүрэн дүүрэн болсон эхний бүлэг хүмүүс болох ялагчийн бүлэг болгон төгс болгох юм. Нөгөө талаар, энэ нь Бурханы хайрыг эдэлж, Бурханы хамгийн агуу авралыг хүлээн авч, Бурханы бүрэн авралыг хүлээн авахад бүтээгдсэн зүйлийг хүргэж мөн хүмүүст зөвхөн өршөөл өгөөмөр сэтгэлийг эдлүүлээд зогсохгүй илүү чухал нь гэсгээлт ба шүүлтийг эдлүүлэхийн төлөө юм. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлаараа Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн ядаагүй хайр билээ. Чиний үзсэн гэсгээлт, шүүлт ч гэсэн бас хайр, илүү жинхэнэ, илүү бодитой хайр, хүний амьдралын зөв зам руу хүнийг хөтөлдөг хайр юм. Гуравдагч талаасаа, энэ нь Сатаны өмнө гэрчлэл хийхийн төлөө юм. Дөрөв дэх талаас, энэ нь ирээдүйн сайн мэдээг түгээх ажлын суурийг тавихын төлөө юм. Түүний хийсэн бүх ажил нь хүний амьдралын зөв замд хүмүүсийг хөтлөх зорилгын төлөө байсан, ингэснээр тэд хүний энгийн амьдралаар амьдарч чадна, учир нь хүн амьдралаа хэрхэн жолоодохоо мэддэггүй билээ. Тийм жолоодлогогүйгээр чи зөвхөн дэмий хоосон амьдралаар амьдарч, үнэ цэнэгүй, утга учиргүй амьдралаар л амьдарч чадах ба хэрхэн хэвийн хүн байхыг огтхон ч мэдэж чадахгүй. Энэ нь хүнийг байлдан дагуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол билээ.
Чуулганы магтан дуу “Бурханы одоогийн ажлыг чи дагасан уу” Бурхантай илүү ойр дотно болохын нууц
23/12/2018
Төгс Хүчит Бурханы айлдвар | “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна” | Уран уншлага
Төгс Хүчит Бурханы айлдвар | “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна” | Уран уншлага
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болоод Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын талаарх ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг эцэстээ ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүйн улмаас болдог. Хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил уу? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдсан боловч Сатаныг өөрийн эцгээ гэж үздэггүй, Сатаны муухай царайг таниад үүнээс татгалздаг ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахын тулд Түүний өмнө ирдэг. Тэрээр юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар ялгаатай байдгийг мэддэг бөгөөд Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж хардаг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй бас Сатаныг тахихгүй. Учир нь тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм. ”
Subscribe to:
Comments (Atom)




