Эрин үеийг төгсгөх Өөрийн сүүлчийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийнх байх бөгөөд энэ нь бүх шударга бус зүйлсийг илчилж, бүх хүмүүсийг ил тод шүүж, Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгох болно. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Мууг муутай нь, сайныг сайнтай нь тавьж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанарт түр зуурын ач холбогдол шингэдэг ба Түүний зан чанарын илчлэл, илрэл нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд хүний төгсгөл илчлэгдэх үед Бурхан хүмүүст шавхагдашгүй энэрэл ба хайрыг хүртээсээр байвал, хэрвээ Тэр хүнийг хайрлан хандаж, хүнийг зөвт шүүлтэнд өртүүлэлгүй харин түүнд хүлцэнгүй байдал, тэвчээр, уучлал өршөөл үзүүлж, тэр хэчнээн ноцтой нүгэл үйлдсэн ч ямар ч зөвт шүүлтгүйгээр хүнийг Тэр өршөөсөөр байвал, Бурханы бүх удирдлага хэзээ нэгэн цагт дуусах уу?
Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
27/12/2018
26/12/2018
3. Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын ач холбогдол.
Холбогдолтой Бурханы үг:
Эцсийн өдрүүдийн ажил нь бүгдийг төрлөөр нь салгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгахын төлөө юм, учир нь хугацаа ойртож, Бурханы өдрүүд ирсэн. Бурхан Өөртөө эцсийг хүртэл үнэнч байсан бүх хүмүүсийг буюу Түүний хаанчлалд орсон хүмүүсийг Бурханы Өөрийн эрин үе рүү авч орно. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил бол хүний хийсэн үйлийг ажиглах биш, хүний амьдралын талаар асуух биш харин түүний тэрслүү байдлыг шүүх явдал юм, учир нь Бурхан Түүний сэнтийн өмнө ирэх хүн бүрийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы алхмыг дагасан хүмүүс нь Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс бөгөөд иймээс эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээн авдаг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай юм. Өөрөөр хэлбэл эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээж авдаг хүн бүхэн нь Бурханы шүүлтийн бай билээ.
25/12/2018
2. Бурханы байлдан дагуулалтын ажлын ач холбогдол.
Хүмүүс та нар дээр хийгдэж байгаа байлдан дагуулагдах ажил нь хамгийн гүн гүнзгий ач холбогдолтой. Нэг талаар энэхүү ажлын зорилго нь бүлэг хүмүүсийг төгс болгох өөрөөр хэлбэл, тэднийг анхны үр жимс буюу бүрэн дүүрэн болсон эхний бүлэг хүмүүс болох ялагчийн бүлэг болгон төгс болгох юм. Нөгөө талаар, энэ нь Бурханы хайрыг эдэлж, Бурханы хамгийн агуу авралыг хүлээн авч, Бурханы бүрэн авралыг хүлээн авахад бүтээгдсэн зүйлийг хүргэж мөн хүмүүст зөвхөн өршөөл өгөөмөр сэтгэлийг эдлүүлээд зогсохгүй илүү чухал нь гэсгээлт ба шүүлтийг эдлүүлэхийн төлөө юм. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлаараа Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн ядаагүй хайр билээ. Чиний үзсэн гэсгээлт, шүүлт ч гэсэн бас хайр, илүү жинхэнэ, илүү бодитой хайр, хүний амьдралын зөв зам руу хүнийг хөтөлдөг хайр юм. Гуравдагч талаасаа, энэ нь Сатаны өмнө гэрчлэл хийхийн төлөө юм. Дөрөв дэх талаас, энэ нь ирээдүйн сайн мэдээг түгээх ажлын суурийг тавихын төлөө юм. Түүний хийсэн бүх ажил нь хүний амьдралын зөв замд хүмүүсийг хөтлөх зорилгын төлөө байсан, ингэснээр тэд хүний энгийн амьдралаар амьдарч чадна, учир нь хүн амьдралаа хэрхэн жолоодохоо мэддэггүй билээ. Тийм жолоодлогогүйгээр чи зөвхөн дэмий хоосон амьдралаар амьдарч, үнэ цэнэгүй, утга учиргүй амьдралаар л амьдарч чадах ба хэрхэн хэвийн хүн байхыг огтхон ч мэдэж чадахгүй. Энэ нь хүнийг байлдан дагуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол билээ.
Чуулганы магтан дуу “Бурханы одоогийн ажлыг чи дагасан уу” Бурхантай илүү ойр дотно болохын нууц
23/12/2018
Төгс Хүчит Бурханы айлдвар | “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна” | Уран уншлага
Төгс Хүчит Бурханы айлдвар | “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна” | Уран уншлага
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болоод Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын талаарх ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг эцэстээ ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүйн улмаас болдог. Хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил уу? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдсан боловч Сатаныг өөрийн эцгээ гэж үздэггүй, Сатаны муухай царайг таниад үүнээс татгалздаг ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахын тулд Түүний өмнө ирдэг. Тэрээр юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар ялгаатай байдгийг мэддэг бөгөөд Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж хардаг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй бас Сатаныг тахихгүй. Учир нь тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм. ”
22/12/2018
2. Бурханы байлдан дагуулалтын ажлын ач холбогдол.
Хэрвээ Бурханы ажил, хүнийг цагаас нь өмнө төгсгөл буюу гайхалтай хүрэх газраар хангасан бол, мөн хүний сэтгэлийг татаж, хүнээр Өөрийгөө дагуулахад Бурхан үүнийг ашигласан бол, хэрвээ Тэр хүнтэй наймаалцах юм бол энэ нь байлдан дагуулах ажил байж чадахгүй ба энэ нь хүний амийн ажил байж чадахгүй. Хүнийг хянаж, түүний зүрх сэтгэлийг олж авахын тулд Бурхан төгсгөлийг ашиглах байсан бол үүгээрээ Тэр хүнийг төгс болгохгүй, мөн Тэр хүнийг олж авч чадахгүй, харин үүний оронд түүнийг хянахын тулд хүрэх газрыг ашиглах байсан юм. Итгэж найдах ямар нэгэн сайн зүйл байсан ч байгаагүй ч, хүн ирээдүйн төгсгөл, хүрэх газраас өөр юуг ч анхаардаггүй. Хэрвээ байлдан дагуулах ажлын үеэр хүнд сайхан итгэл найдварыг өгвөл, хэрвээ хүнийг байлдан дагуулахаас өмнө түүнд эрж хайхад тохирох хүрэх газрыг өгвөл хүний байлдан дагуулалт нь үр дүндээ хүрэхгүйгээр үл барам байлдан дагуулах ажлын үр дүнд мөн нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл, хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авч, хүний тэрслүү зан чанарыг шүүж, гэсгээснээр байлдан дагуулах ажил үр дүндээ хүрдэг. Энэ нь хүнтэй наймаалцсанаар, өөрөөр хэлбэл хүнд ерөөл, нигүүлсэл өгснөөр биелдэггүй харин хүнийг эрх чөлөөнөөс нь салгаж, түүний хэтийн ирээдүйг арилгаснаар дамжуулан хүний үнэнч занг илчилснээр биелдэг. Энэ нь байлдан дагуулах ажлын мөн чанар юм. Хэрвээ хүнд бүр эхнээс нь сайхан итгэл найдвар өгөөд гэсгээлт ба шүүлтийн ажил дараа нь хийгдсэн бол түүнд хэтийн ирээдүй байгаагийн үндсэн дээр хүн энэхүү гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх бөгөөд эцэстээ бүх бүтээл Бүтээгчийг нөхцөлгүйгээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөхгүй; зөвхөн харанхуй мунхаг дуулгавартай байдал л байх бөгөөд хүний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулах боломжгүй байх юм. Үүний үр дүнд байлдан дагуулах тийм ажил нь хүнийг авах чадваргүй, цаашлаад Бурханд гэрчлэл хийх чадваргүй байх юм.
2. Бурханы байлдан дагуулалтын ажлын ач холбогдол.
Холбогдолтой Бурханы үг:
Өнөөгийн байлдан дагуулах ажил нь бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авчирч, бүх хүмүүсээр Бурханыг шүтүүлэх бөгөөд ингэснээр бүтээгдсэн зүйлсийн дунд гэрчлэл бий болох билээ. Ажлын энэхүү үе шатанд хийгдэх хэрэгтэй зүйл нь энэ юм. Хүн төрөлхтнийг яг хэрхэн байлдан дагуулах вэ? Хүнийг бүрэн дүүрэн итгүүлэхийн тулд үгний энэ ажлыг ашиглан энэ нь хийгдэх болно; түүнийг бүрмөсөн эрхшээлдээ оруулахын тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараалыг ашигласнаар; мөн хүний тэрслүү байдлыг илрүүлж, түүний эсэргүүцлийг шүүснээр хийгддэг, ингэснээр тэр хүн төрөлхтний шударга бус байдал болон бузар булай байдлыг мэдэж чадах ба энэ нь Бурханы зөвт зан чанарыг тодруулахад ашиглагдах болно. Үндсэндээ, хүнийг байлдан дагуулж, түүнийг бүрэн итгүүлэх зүйл нь эдгээр үгийн хэрэглээ байх болно. Үг нь хүн төрөлхтнийг байлдан дагуулах арга зам бөгөөд байлдан дагуулах ажлыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс үгний цохилт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөгийн ярих үйл явц нь байлдан дагуулах үйл явц юм. Хүмүүс яг хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Эдгээр үгийг үр ашигтайгаар идэж, ууснаар мөн тэдгээрийг ойлгосноор. Хүмүүс өөрсдөө байлдан дагуулагдаж чадахгүй. Эдгээр үгийг идэж ууснаар тэд өөрсдийн ялзрал, бохирдол, тэрслүү байдал болон зөв бус байдлыг мэдэж авч Бурханы өмнө сөхрөн унах ёстой. Хэрвээ чи Бурханы хүслийг ойлгож, үүнийг хэрэгжүүлж, цаашлаад үзэгдэлтэй байж, мөн хэрвээ эдгээр үгэнд бүрэн дуулгавартай хандаж, өөрийнхөөрөө ямар ч сонголт хийхгүй бол чи байлдан дагуулагдсан байх болно. Чамайг байлдан дагуулсан зүйл чинь эдгээр үг байх юм. Хүн төрөлхтөн яагаад гэрчлэлээ алдсан бэ? Учир нь хүн Бурханд итгэх итгэлгүй эсвэл Бурханыг зүрх сэтгэлдээ огтхон ч агуулдаггүй. Хүн төрөлхтнийг байлдан дагуулах нь энэхүү итгэлийг хүмүүст сэргээнэ гэсэн үг юм. Хүмүүс үргэлж дэлхий ертөнцөд анхаарлаа хандуулж, хэтэрхий их итгэл найдвар тавьж, ирээдүйнхээ төлөө хэтэрхий ихийг хүсч, хэмжээ хязгааргүй маш олон шаардлага тавьдаг.
Subscribe to:
Comments (Atom)




