19/11/2018

Гай гамшгийн дундах гайхамшиг “Бурханы ерөөл” Христэд итгэгчийн гэрчлэл (Монгол хэлээр)

Гай гамшгийн дундах гайхамшиг “Бурханы ерөөл” Христэд итгэгчийн гэрчлэл (Монгол хэлээр) “Санаандгүй зүйлс тохиолддог,амьдралыг урьдчилан таах боломжгүй”гэж хүмүүс голдуу хэлдэг.Өнөөдөр эдийн засаг, технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн,материаллаг амьдралын хэм хэмжээ аажмаар сайжирсан ч дэлхий дахинд тохиож буй гамшгууд өдөр өдрөөр нэмэгдэж байгааг бид мэднэ.Бид сонин эргүүлж, телевизор асааж,интернетээс мэдээлэл хайх үедээ байгалийн болон хүний гаралтай бүх төрлийн гамшгийн тухай мэдээг нэлээд олж харна.Тухайлбал газар хөдлөлт, цунами, үер,ган, гал түймэр, уурхайн осол,онгоцны сүйрэл гэх мэт. Гамшгийн тоо тогтмол нэмэгдсээр, ноцтой байдал нь мөн байнга л хүндэрсээр. Гамшигт өртсөн газар нутгууд зовлон, цус, бэртэл, үхлээр дүүрэн. Бидний эргэн тойронд болж байгаа байнгын гай барцад нь амьдралын богино хугацаа, хэврэг байдлыг тодотгоно. Энэ нь хүн гэгч ямар гай гамшиг тохиохыг, мөн ирээдүйн гамшиг сүйрэлтэй хэрхэн нүүр тулахыг урьдчилан харж чаддаггүй гэдгийг бидэнд ойлгуулж байна. Тэгвэл бид бүрэн устгалын хувь заяагаа өөрчлөхийн тулд юу хийж чадах вэ? Энэ богино хэмжээний киног үзсэний дараа та хариултаа олж, Бурханы хамгаалалтыг авч, гамшгаас амьд гарахад чинь туслах цорын ганц замыг олно гэдэгт бид итгэж байна.

18/11/2018

2-р бүлэг. Бурханы нэрсийн үнэнийг чи мэдэх ёстой


1. Яагаад Бурхан нэр авдаг вэ, мөн нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу?

Холбогдолтой Бурханы үг:

2-р бүлэг. Бурханы нэрсийн үнэнийг чи мэдэх ёстой
“Бурхан бидэнтэй хамт” хэмээх Есүсийн нэр нь Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Энэ нь Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Хэрэв хүн, Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болох ба Бурхан Өөрийн зан чанараа өөрчилж болохгүй учраас өөр ямар нэг нэртэй байж болохгүй гэж хэлбэл тийм үгс нь доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэдэг үү? Бурхан олон нэрээр нэрлэгдэж болох ч эдгээр олон нэрийн дундаас Бурханд юу байгааг товчоор илэрхийлэх нэг ч нэр байхгүй, Бурханыг бүрэн төлөөлөх нэг ч нэр байхгүй юм. Иймээс Бурхан олон нэртэй байдаг боловч эдгээр олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар хэтэрхий баялаг бөгөөд хүний мэдэж дийлэхээс хэтэрсэн билээ. Хүний хэл нь Бурханыг бүрэн илэрхийлэх чадваргүй. Хүнд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Хэтэрхий олон үг! Тийм хязгаарлагдмал үгсийн сан нь, Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг дүрслэх чадваргүй. Дараа нь олон хүмүүс өөрсдийн зүрх сэтгэл дэх ааг омгоо илүү сайн дүрслэхийн тулд бүр олон үг нэмсэн: Бурхан хэтэрхий агуу!

17/11/2018

Христийн сүмийн шинэ дуу “Бурханы ажлыг хэн ч ойлгодоггүй”

магтан дуу“Бурханы ажлыг хэн ч ойлгодоггүй” Бурханы ажлын тусламж, хангалт нь Хүн бүгдэд мэдрэгдэхүйц байдаг Бурханы хайр, өршөөл нь Түүний удирдлагын ажлын нарийн Учирт эхнээс нь дуустал шингэсэн байдаг Өнөөдөр чи Бурханы өгсөн хайр хийгээд Амийг мэдрэхгүй байж магадгүй Гэвч чи Түүнээс холдохгүй бол Үнэнийг олох хүслээсээ татгалзахгүй бол Нэг л өдөр чи гарцаагүй Бурханы инээмсэглэхийг харах болно Хүн Түүний сайхан сэтгэлийг мэдрэх ч бай, үгүй ч бай Тэр Өөрийн хийх ёстой ажлыг зогсолтгүй хийсээр байдаг Хүн Түүний удирдлагыг ухамсарладаг ч бай үгүй ч бай үгүй ч бай Бурханы удирдлагын ажлын зорилго нь Хүн төрөлхтөнийг Сатаны эзэмшлээс Булаан авах болохоос Тэднийг Сатаны ялзрал дунд, Өөрийнх нь хүслийг эсэргүүцдэг тэднийг Орхих биш билээ. Хүн Түүний сайхан сэтгэлийг мэдрэх ч бай, үгүй ч бай Тэр Өөрийн хийх ёстой ажлыг зогсолтгүй хийсээр байдаг Хүн Түүний удирдлагыг ухамсарладаг ч бай үгүй ч бай үгүй ч бай Бурханы хайр, өршөөл нь Түүний удирдлагын ажлын нарийн учирт эхнээс нь дуустал шингэсэн байдаг Хүн Түүний сайхан сэтгэлийг мэдрэх ч бай, үгүй ч бай Тэр Өөрийн хийх ёстой ажлыг зогсолтгүй хийсээр байдаг Хүн Түүний удирдлагыг ухамсарладаг ч бай үгүй ч бай үгүй ч бай “Хургыг дагаж шинэ дуу дуулъя”номоос

16/11/2018

3. Төгс Хүчит Бурханд итгэснээр л аврал ирдэг.

Төгс Хүчит Бурханд итгэснээр л аврал ирдэг.

Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг болон гайхамшиг үзүүлэхээс хүчтэй болох ба үгийн эрх мэдэл нь тэмдэг болон гайхамшгийг даван гарна. Үг нь хүний зүрхэнд байгаа бүх л ялзарсан зан чанарыг илрүүлдэг. Чи тэдгээрийг өөрөө таних чадваргүй. Чамд тэднийг үгээр илчлэхэд чи мэдээж ойлгох болно. Чи тэднийг няцаах аргагүй байх тал бүрэн итгэх болно. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ нь үгний одоогийн ажлын хүрсэн үр дүн юм. Иймд хүний өвчнийг эмчилж, чөтгөрийг нь хөөн гаргаснаар хүн бүрэн аврагдахгүй ба тэмдэг болон гайхамшгийг үзснээрээ бүрэн дүүрэн болохгүй. Эмчлэх болон чөтгөрийг хөөх эрх мэдэл нь хүмүүст нигүүслийг л өгөх ба хүний махан бие нь Сатаны гарт үлдэх ба түүний дотор нь байгаа сатаны ялзарсан зан чанар хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр болгоогүй байгаа зүйл нь бузар, нүгэлд тооцогддог. Зөвхөн үгээр цэвэрлэгдсэн хүнийг л Бурхан авч ариун болгох боломжтой. Хэрэв хүний дотор байгаа чөтгөрийг хөөж, түүнийг золин аврахаас өөр зүйл хийгээгүй бол түүнийг Сатаны гараас авч Бурханд буцааж өгсөн гэсэн үг. Гэвч түүнийг Бурхан цэвэр болгоогүй, өөрчлөөгүй тул тэр ялзарсан хэвээр үлдсэн. Хүний дотор бохир, эсэргүүцэл тэмцэл үлдсэн хэвээр байх ба хүнийг Бурхан зөвхөн золин авралаар л буцаан авчирдаг боловч хүн Түүний талаар мэдлэггүй байж Бурханаас урвасаар байх болно. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор түүний дотор суулгагдчихсан байсан. Сатаны олон мянган жилийн завхралын дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар суусан. Иймд хүнийг золин аврах үед энэ нь зөвхөн золин аврал байсан ба хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч дотор нь байгаа хорт угийн чанарыг арилгаагүй байсан.

15/11/2018

3. Төгс Хүчит Бурханд итгэснээр л аврал ирдэг.


Холбогдолтой Бурханы үгс:
3. Төгс Хүчит Бурханд итгэснээр л аврал ирдэг.

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Тэр Нигүүлслийн эрин үеийг авчирсан бөгөөд Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махан биетэй болсон ба энэ удаа махан биетэй болохдоо Тэр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс нь Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөх ба Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.

14/11/2018

Төгс Хүчит Бурханы айлдвар “Бурханы тухайд чиний ойлголт юу вэ”

Төгс Хүчит Бурханы айлдвар “Бурханы тухайд чиний ойлголт юу вэ” Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан хэмээгдэгч нь зөвхөн Ариун Сүнс, тэр Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг хамарсан Сүнс биш мөн хүн, жирийн хүн, гойд энгийн хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүнд ирж төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд гарсан гэдгээрээ адилгүй. Хоёулаа Бурханы махбод болох тэд Эцэг Бурханы ажлыг гүйцэтгэдгээрээ адилхан бөгөөд нэг нь золин аврах ажил хийдэг, нөгөө нь байлдан дагуулах ажил хийдэг гэдгээрээ адилгүй. Хоёулаа Эцэг Бурханыг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөл энэрлээр дүүрэн золин авралын Эзэн, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин аврах ажлыг эхлэх Дээд Командлагч, харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг бүтээх зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл, нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махан бие, нөгөө нь золин аврах ажлыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлэх махан бие бөгөөд хэзээ ч нүгэлгүй. Хоёулаа нэг Сүнс, гэвч Тэд өөр өөр махан биед оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Тэгсэн хэрнээ Тэдний бүх ажил харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилддөггүй бөгөөд нэгэн амьсгаагаар яригдаж болдог. Хоёулаа хүн, гэвч нэг нь нялх хүү харин нөгөө нь нярай охин. ”

13/11/2018

Христийн сүмийн шинэ дуу “Бурхан хүн төрөлхтнийг удирдахын ач холбогдол”

магтан дуу “Бурхан хүн төрөлхтнийг удирдахын ач холбогдол”
Бурханы удирдлага бол Түүнийг шүтэн мөргөж, дагах Хүмүүсийг олж авах юм. Сатаны ялзруулсан энэ хүн төрөлхтөн түүнийг эцгээ гэж харахаа болино. Хүмүүс түүний муухай царайг мэдээд голж, Бурханы шүүлт гэсгээлтийг хүлээн авна. Тэд муу муухай хийгээд ариун байдлын ялгааг мэддэг. Тэд Бурханы агуу ба Сатаны хорон мууг ухаардаг. Тэд ахин Сатаны төлөө ажиллаж, түүнийг шүтэж, тахихгүй. Учир нь тэд бол үнэхээр Бурханы олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын ач холбогдол. Бурхан удирдлагын ажлаа хийх үед Сатаны ялзруулалт, Бурханы авралын гол зорилго нь хүн төрөлхтөн, Бурхан ба Сатан хүн төрөлхтний төлөө тэмцдэг. Бурхан удирдлагын ажлаа хийх зуураа хүнийг ёрын муу Сатаны гараас аажмаар буцаан авдаг. Тиймээс хүн Бурханд илүү ойр дотно болдог. Тэд муу муухай хийгээд ариун байдлын ялгааг мэддэг. Тэд Бурханы агууг, Сатаны мууг таньдаг. Тэд ахин Сатаны төлөө ажиллаж, түүнийг шүтэж, тахихгүй. Учир нь тэд бол үнэхээр Бурханы олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын ач холбогдол. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын ач холбогдол. “Үг нь махбодоор илэрсэн” номоос