Өмнө нь би ах, эгч нар “Бурханы хийж буй бүх зүйл сайн сайхны төлөө байдаг бөгөөд хүмүүст хэрэгтэй бүх зүйл нь юм” гэж хэлэхийг байнга шахуу сонсдог байлаа. Би үүнийг нь хүлээн авч, зөвшөөрдөг байсан ч өөрийн туршлагаар дамжуулж авсан ямар ч ойлголт надад алга байв. Хожим нь би Бурханы зүгээс надад зориулж бүтээсэн орчноор дамжуулан энэ тухай тодорхой ойлголттой болсон юм.
Би зүрх сэтгэлдээ байр суурь олж авах гэсэн хүчтэй хүсэл тэмүүлэлтэй байсан юм. Би үргэлж удирдагч надад анхаарал хандуулж, ах, эгч нар маань миний тухай өндөр сэтгэгдэлтэй байгаасай гэж найддаг байсан ч бодит амьдрал миний хүсэж найдаж байснаас дандаа өөр байдаг байв. Нэлээд хэдэн жилийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэж байхдаа би хэнтэй ч түншилсэн бай үргэлж “туслахын” үүрэг гүйцэтгэдэг байлаа. Ямар ч асуудал үүссэн удирдагч маань үргэлж миний түнштэй хэлэлцэн зөвшилцөж, бүх зүйлийг зохицуулахыг түүнд даатгадаг байв. Удирдагчийнхаа нүдэнд би чухал биш, өчүүхэн хүн шиг харагддаг мэт надад санагддаг байлаа. Энэ байдал нь намайг дотоод тэнцвэрт байдлаа алдахад хүргэж билээ. “Би ижил төрлийн ажил үүрэг биелүүлдэг бөгөөд бусдаас дор биш хүн юмсан. Тэгэхэд би яагаад үргэлж “туслахын” үүрэг гүйцэтгэдэг юм бэ? Би яагаад дандаа хэн нэгний удирдлага дор ажилладаг юм бэ?” гэж би бодов. Хүсэл маань ерөөсөө биелэгдэхгүй байсан тул би боловсронгуй болох тал дээр нэлээд их шаналал эдлэн зовж, Бурханы талаарх буруу ойлголтон дундаа байнга шахуу амьдарч байв. Би үүнээс зугатаж чадаагүй юм. Нэгэн өдөр удирдагч маань түншээр минь бичвэр бэлдүүлэхээр болсон ч үүнд нь туслахыг надаас гуйсангүй. Энэ нь намайг жинхэнэ цочролд оруулж, бухимдуулав. Хэдийгээр би ийм хэрэгцээгүй зүйлийн араас хөөцөлдөх ёсгүй гэдгээ мэдэж байсан ч би үүнийг зүгээр орхиж чадалгүй дахин зовлон шаналалд унав. “Би яагаад дандаа ийм нөхцөл байдалд орчихдог юм бэ? Эдгээр нь яагаад дандаа миний хүсэж байгаа нөхцөл байдал биш байдаг юм бэ? Бурхан яагаад ийм зүйл хийдэг юм бэ?” гэж би бодов. Би огтхон ч ойлгохгүй байв.





