Ухаан санаандаа би өөрийгөө хүн чанар сайтай хүн гэж боддог. Манай хөршүүд намайг мэдрэмжтэй, гэр бүлийнхээ төлөө санаа тавьдаг гэж эцэг эхэд маань байнга магтдаг учраас би ингэж боддог. Гэрлэсний дараа хадмууд маань намайг тэдэнд сайхан сэтгэлээр ханддаг, ачлалтай гэж хөршүүдэд магтсан. Манай хэлтсийн удирдагч намайг шударга, чадварлаг гэж магтсан. Бурханы ажлын энэ үе шатыг хүлээн авснаас хойш чуулган надаас хүссэн юм бүхэнд би дуулгавартай байдаг. Удирдагч намайг сайн ажил хийсэнгүй гэж буруутган зэмлэсэн ч би эсэргүүцэн сөргөлддөггүй, хэрэгцээтэй байгаа ах, эгч нарт байнга тусалдаг. Тийм учраас би өөрийгөө ухаантай, энэрэнгүй, хүнлэг сайхан сэтгэлтэй хүн гэж боддог. Хүнлэг сэтгэлгүй хүн, эсвэл хүн чанар муутай хүн хэмээн Бурханы илчилдэг үгсийн хүрээнд би өөрийгөө хэзээ ч бодож байгаагүй. Бурханы үгийг ах, эгч нартай хуваалцаж байхдаа, хэдийгээр би уг чанарынхаа талаар мэдэж байх хэрэгтэй гэдгээ мэддэг ч, би хүн чанар сайтай хүн биш байлаа ч бусадтай харьцуулбал харьцангуй хүн чанар сайтай хүн гэж сэтгэл дотроо бодон, өөрийн үзэл бодлоо хамгаалдаг. Өөрөөр хэлбэл Бурханы үгс ямар утгатай, ах, эгч нар юу гэж хэлж байгаагаас үл хамааран би өөрийгөө хүн чанар сайтай хүн гэдэг санаанаас салгах хүсэлгүй байдаг.
Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
23/07/2018
Бурханы хайрын уг чанар юу вэ?
“Хэрвээ чи Надад үргэлж үнэнч байж өгөөмөр сэтгэл гаргаж байсан ч өвчин зовлон, амьдралын шахалтыг амсаж, найз нөхөд, төрөл төрөгсөд чинь орхиж, амьдралд чинь өөр бусад азгүйтэл тохиолдоход Надад үнэнч байж, үргэлжлүүлэн Намайг хайрласаар байх уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-аас) Бурханы үгийн дээрх хэсгийг харах бүрд онцгой гунигтай – гаслан зовлонгийн мэдрэмж дотор минь өгсөн ирж миний зүрх сэтгэл чимээгүй гоморхлоор ярьдаг: Эрхэм хүндэт Бурхан минь, Танд үнэнч, Таныг хайрладаг хүмүүст тийм гай зовлон тохиолдохыг Та хэрхэн зөвшөөрч чадна вэ? Үр дүнд нь, “Хүнд тавих Бурханы сүүлчийн шаардлага бол элэгсэг, чин үнэнч байх явдал” хэмээн Ариун Сүнсэнд ашиглагдсан хүний хэлсний утга учрыг ойлгоход надад бэрх байлаа.
Саяхан, миний хамтарч ажилладаг байсан нэг эгч бамбайн хордлого өвчтэй болсон. Аажмаар түүний нөхцөл байдал өдөрт 6 удаа хоол идэхээс өөр аргагүй тийм байдалд хүрсэн. Өвчнийхөө зовууриас болж түүний эрч хүч аажмаар буурсан ба тэрээр өдөр бүр хямарч, сул дорой, сульдаж ядарсан байдалтай амьдрах болсон. Түүний бие, үүргээ биелүүлэх гэсэн хүсэл мөрөөдөлтэй нь нийцэхгүй байсан бөгөөд өвчин нь улам хүндэрч байв. Яагаад ийм зүйл болоод байгааг би ойлгохгүй байлаа: Үүргээ биелүүлэхэд өөрийгөө зориулахын тулд энэ эгч гэр бүл, ашиг орлого сайтай өндөр цалинтай ажлаа орхисон, бас тэр маш их шударга хүн байлаа. Өгсөн бүх зүйлийнхээ хариуд тэр, яагаад энэ өвчинд дарлуулж шаналахад хүрдэг байна аа?… Би мэдрэмжээ гадагш илэрхийлээгүй, гэхдээ зүрх сэтгэл маань үймрэн шаналж байв – хэн нэгэн энэ асуудлыг сөхөх болгонд би амар тайван байдлаа алддаг байлаа.
Шударга байдалд хэмжээлшгүй их аз жаргал агуулагддаг
Амьдралынхаа туршид би нийгмийн харилцаанд, “Хүн бусдад гарз хохирол учруулах сэтгэлтэй явах ёсгүй, харин гай зовлонд унахгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” гэдэг үг хэллэгийг баримталдаг байсан. Би бусад хүмүүст хэзээ ч амархан итгэдэггүй. Хэн нэгний үнэн санааг мэдэхгүй байвал өөрийнхөө зорилгыг яаран илэрхийлэх хэрэггүй байх нөхцөлд би үүнийг байнга мэдэрдэг байсан. Тиймд, энх тайванч хандлагыг хадгалаад явбал хангалттай-ийм арга замаар та өөрийгөө хамгаалж, үе тэнгийхэндээ “сайн хүн” гэж бодогдох болно.
Сүүлчийн өдрүүдэд би Бурханы ажлыг хүлээн авсныхаа дараа ч гэсэн бусад хүмүүстэй харилцахдаа энэ зүйр үгийг барьдаг. Гэм зэмгүй, шулуун шударга байхыг Бурхан биднээс хүсэх үед миний хувийн сонирхлыг үл татах жижиг зүйлийн тухайд л би илэн далангүй байсан. Ах эгч нар намайг дорд үзнэ гэсэн айдсын улмаас, ялзарсан гэдгийг нь би өөрөө мэдэж байгаа зан чанарынхаа талуудыг бараг хэзээ ч бусадтай хуваалцдаггүй. Ажлын маань явцын талаар ярилцах гэж удирдагч намайг онцлох үед би болгоомжлол, хардлагаар дүүрч “Удирдагч яагаад дандаа намайг онцолж бүх ах эгч нарын өмнө миний нөхцөл байдлын талаар тайлан тавиулдаг юм бол? Ингэснээр би хүн бүрийн өмнө ичиж балмагдан, нэр хүндээ алдана гэдэг нь илэрхий бус уу? Магадгүй удирдагч маань надад дуртай биш, тэгээд надаар даажигнахаар шийдсэн байх” гэж дотроо бодсон. Ялангуяа, намайг тухайн албан тушаалыг хашиж байх үед бусад ах, эгч нарыг нэр дэвшүүлж байгааг харах нь зовлонтой, тэвчишгүй байсан. Сургалтанд хамрагдах үнэ цэнэгүй учраас намайг нэр дэвшүүлээгүй гэж би таамагласан. Миний зүрх сэтгэл үл ойлголцол, болгоомжлолоор дүүрсэн; энэ замаар үргэлжлүүлэх хэрэггүй буюу надад ирээдүй байхгүй мэт мэдрэмж төрсөн. Би үргэлж бусдаас сэрэмжтэй, сэжиглэнгүй байдаг байсан учраас Бурханыг улам ихээр буруу ойлгож Түүнтэй улам л бага холбогдох болсон. Миний нөхцөл байдал бүр ч илүү хэвийн бус болж эцэст нь Ариун Сүнсний ажлаас холбоо тасарч харанхуйд унасан юм.
21/07/2018
Бурханы үгийг толь мэт ашиглах нь
Энэ ажлыг хүлээн авч Бурханы үгийг идэж, уусны дараа өөрийгөө ойлгох нь маш чухал гэдэг нь надад тодорхой болсон. Үр дүнд нь би Бурханы үгийг идэж, уухын зэрэгцээ хүнийг илчилдэг Бурханы үгээр өөрийгөө нягтлан шалгаж байлаа. Ихэнх тохиолдолд би өөрийн дутагдал, доголдолтой талуудыг таньж чадаж байлаа. Би үнэхээр өөрийгөө ойлгох юм шиг надад санагдаж байсан. Гэхдээ, би өөрийгөө Бурханы үгийн дагуу үнэнээр ойлгодоггүй байж гэдгээ зөвхөн Бурханы илчлэлтээр дамжуулан харж чадсан.
Нэг өдөр би мөнгө авахаар дүүргийн удирдагчтай хамт нэг тийшээ явсан. Мөнгөний хэмжээ баталгаажуулж, баримт бичигдэх үед бидний санал зөрж, хэсэг хугацаанд хэн хэн нь бууж өгөхийг хүсээгүй. Тэр үед дүүргийн удирдагч гэнэтхэн: “Хэрвээ чи сүүлчийн баримтыг устгах юм бол ямар ч нотолгоогүй болно. Чи мөнгийг өөртөө хадгалбал яасан юм бэ?” гэж пал хийтэл хэлэв. Үүнийг сонсоод би юу гэж хүлээн авахаа ч мэдсэнгүй, гэхдээ шударга занг минь маш ихээр илтэд доромжилж байгаа хэрэг мэт санагдав; үүнийг залгихад надад маш хүнд байв. Би ингэж бодлоо: Та намайг ямар хүн гэж бодоод байгаа юм бэ? Би энэ бүх жилүүдэд Бурханыг дагаж ирсэн, би бол сайн хүн. Би ийм зүйлийг яаж хийж чадах юм бэ? Үүнээс гадна, энэ ажлыг би маш олон жил ахалж ирсэн бөгөөд санхүүтэй холбоотой алдаа хэзээ ч гаргаж байгаагүй, тэгвэл би яагаад чуулганы мөнгийг хулгайлна гэж? Би Иудатай юугаараа адил гэж? Бодох тусам миний уур хүрч байлаа. Энэ талаар бодох тусам, тэр намайг дорд үзэж, захиран тушааж байгаа мэт санагдсан. Би үнэхээр гомдож уйлах шахсан.
Тэгж шаналж байхдаа би Бурханы үгийг санав: “Орчин тойрон, хүмүүс, юмс, зүйлс бүгдээрээ Түүний сэнтийгээр зөвшөөрөгддөг.” Тэгээд би бодлоо: Энэ эгч ийм зүйл хэлэх нөхцөл байдлыг Бурхан яагаад бий болгоно гэж? Бурхан надад юу зааж байна вэ? Үүнийг эргэцүүлэх явцдаа би сэтгэлдээ амар тайвныг мэдэрч эхэлсэн. Тэр эгчийн хэлсэн үгэнд өгсөн зовиурт хариу үйлдлээ оюун санаандаа шинжлэн судалж эхэллээ: “Чи мөнгийг өөртөө хадгалбал яасан юм бэ?” гэж хэлсэн нь түүний буруу байсан уу? Хүн ямар ч цаг үе, ямар ч газар зөвт байдлаас урван тэрсэлж, өөрсдийгөө Бурханаас тусгаарлана гэж Бурхан хэлсэн. Үнэхээрийн найдвартай хүн гэж байдаггүй. Би тэднээс өөр гэж үү? Түүнээс гадна, миний зан чанар хэр их өөрчлөгдсөн бэ?
20/07/2018
Зүрх сэтгэлийн минь гүн дэх нууц
2006 оны хавар би удирдагчийн албан тушаалаасаа мултраад ирсэн газар руугаа буцаад илгээгдсэн. Учир нь би “тийм” гэж хэтэрхий их хэлдэг хүнд тооцогдсон юм. Би буцаж очоод, эхний үед хүнд хэцүү тарчлаан, зовлон дунд шумбаад орчихсон. Удирдах алба хашсан олон жилийнхээ дараа би “уриалгахан хүн”-д тооцогдон толгод уруудна гэж хэзээ ч бодож байгаагүй. Энэ бол миний хувьд төгсгөл, намайг мэддэг хүн бүр миний бүтэлгүйтлийн тухай мэдэх бөгөөд би чуулгандаа муугийн үлгэр жишээ болон үлдэнэ гэж бодож байв. Энэ бүхний дараа би хэрхэн бусдын нүүрийг харах вэ? Бодох тусам би улам сөрөг болж үнэнийг эрэлхийлэх итгэлээ эцэст нь алдсан. Хэдий тийм боловч өнгөрсөн хэдэн жилд зарцуулсан бүх золиос, зардлаа бодохоор би өөрийгөө болиулж чадахгүй байлаа. Хэрвээ би өөртөө бууж өгөөд, бүтэлгүйтлээ хүлээн авах юм бол бүх хичээл зүтгэл маань ямар ч хэрэггүй болох биш үү? Тэгвэл хүмүүс миний тухай бүр доогуур бодохгүй гэж үү? Ийм зүйл болохыг би зөвшөөрөхгүй! Би өөрийнхөө төлөө босох хэрэгтэй, намайг дорд үзэхийг бусдад зөвшөөрөх ёсгүй. Одоо, хэчнээн хичээх хэрэгтэй байсан ч, хэчнээн бурууг хүлээх байсан ч хамаагүй би үйл хэргээ батлан харуулах хэрэгтэй-замын дундаас ухарч чадахгүй! Бүтэлгүйтлийн сургамжаа санаж үнэнийг эрэлхийлэхэд анхаарлаа хандуулж чадвал дахин удирдагч болох нэг өдөр ирэх ч юм бил үү. Оюун санаандаа ийм бодолтойгоор бүхий л сөрөг зүйлс, гансрал гуниг маань бүдэгрэн арилж би зорилгынхоо тухайд шинэ эрч хүчийг мэдэрсэн.
19/07/2018
Би Христийг харахад нийцэхгүй
Төгс Хүчит Бурханд анх итгэж эхэлснээсээ хойш Христийн хувийн үйлчлэлийг хүлээн авч чадах, Түүний сургаалыг өөрсдийн чихээрээ сонсож чадах ах эгч нарыг би байнга бахдан биширдэг байсан. Ирээдүйд нэгэн өдөр Христийн сургаалыг сонсож чадах бол ямар гайхамшигтай байх бол, мэдээжийн хэрэг Түүнийг харвал бүр ч их гайхамшигтай байна даа гэж би зүрх сэтгэлдээ боддог байв. Гэхдээ сүүлд нь Түүний нөхөрлөлийг сонсох тусам, Түүнийг харахад би нийцэхгүй юм байна гэдгээ зүрх сэтгэлдээ гүн гүнзгий мэдрэх болсон.
Энэ бол Нөхөрлөл ба Амийн оролтын талаар номлох номны 1-3 дугаар боть хэвлэгдсэн үед болсон явдал. Нэгдүгээр ботийг сонсоод Ариун Сүнсэнд ашиглагдсан тэрхүү хүн маш сайн ярьсан юм шиг санагдсан. Хоёрдугаар ботиос нэг эгчийн нөхөрлөлийг сонсоод (энэ бол, эдгээр нь Христийн нөхөрлөл гэдгийг хэн нэгэн надад хэлэхээс өмнө болсон явдал), ялангуяа мэдлэгийг хэрхэн харах вэ гэдэг асуудлын талаар Түүнийг ярилцахад нь энэ эгч зүгээр л Ариун Сүнсэнд ашиглагдсан хүний доорх удирдагч юм байна гэж бодсон. Тэгээд ч ах эгч нарын зүгээс ямар нэг сонирхсон реакци үзүүүлээгүй болохоор миний таавар зөв гэдэгт итгэлтэй байлаа, дээр нь энэ эгч Ариун Сүнсэнд ашиглагдсан тэрхүү хүн шиг сайн ярьж чадаагүй гэж надад санагдсан учраас би түүнийг анхааралтай сонсоогүй. Ариун Сүнсэнд ашиглагдсан хүний нөхөрлөлийн дараагаар Гуравдугаар ботийг дуулсныхаа дараа, би нөгөө эгчийн “энэ ахын нөхөрлөлийн талаар одоо...,” гэж хэлэхийг сонсоод энэ эгч бол Ариун Сүнсэнд ашиглагдсан тэр хүний доорх удирдагч юм байна гэдэгт бүр илүү итгэлтэй болсон, яагаад гэвэл бидний дэлхий дээр эхлээд удирдагч нар ярьдаг дараа нь тэдний удирдлаганд байгаа хүмүүс ярьдаг. Тиймд би “Дараа завтай болохоороо үүнийг сонсоно оо” гэж бодон чанга яригчийг унтраасан. Харин тэр эгчийг үнэн хэрэг дээрээ Христ байсныг мэдсэн өдрөө би бүр цочирдож эцэст нь сургаалын үг нэг бүрийг нухацтайгаар сонссон.
18/07/2018
Солигдсон талаар эргэцүүлэл хийсэн нь
Хэсэг хугацааны өмнө, чуулганы ажилтнуудаа өөрчилдөг зарчмын талаар ойлголтгүйгээсээ болж чуулганы нэгэн ахлагч солигдох үед дотор минь нэгэн ойлголт гарч ирэв. Өөрийн харж чадах зүйлээсээ үндэслэн бодвол тэр эгч үнэнийг хүлээн авах болон үнэний талаар нөхөрлөхдөө маш сайн байсан ба ялзралын тухай өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг байсан. Тиймд, үнэнийг тийм ихээр эрэлхийлдэг байсан хэн нэгнийг солигдсоныг хүлээж авч чадаагүй. Тэр ялзралын тухай хэтэрхий их илэрхийлдэг байгаад ахлагч нь түүнийг буруу ойлгож үнэний мөрийг хөөдөггүй хүн гэж бодоод сольсон байж болох уу? Хэрвээ үнэхээр тийм бол үнэнийг эрэлхийлж байсан хэн нэгний суралцах боломж сүйрсэн хэрэг биш гэж үү?
Би энэ талаар маш их эргэлзэж байх үедээ чуулганаас гаргасан ажлын зохицуулалтын тухай: “Бурханы гэр бүлийнхэн мөн чанарынхаа дагуу хүмүүсийг сургах, ашиглах шийдвэрээ гаргадаг” гэсэн ишлэлийг уншив. Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэг мөн чанартай бол Бурханы гэр бүл түүнийг хэзээ ч хаяхгүй; хэрвээ хүн үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй л бол тэд эргэлзээгүй өөрчлөлтийг биеэрээ туулан мэдэрнэ. Хэрвээ хүн үнэний мөрийг хөөх мөн чанартай бус бол өөрсдийн үүрэг хариуцлагаа үгүйсгэдэг, зөв замыг дагадаггүй бол сургалт авах үнэ цэнэгүй бөгөөд Бурхан ч гэсэн ийм төрлийн хүнийг төгс болгож чадахгүй. Бурхан хэн нэгнийг төгс болгохыг хүсэхгүй байгаа бол Бурханы гэр бүл мөн тэднийг сургаж чадахгүй. … Тэгэхээр хүмүүсийн учир зүйг олохын тулд Бурханы ажлын шаардлага болон хүмүүсийн мөн чанарын дагуу хандах ёстой. Энэ бол Бурхантай хамтран ажиллах, Бурханд үнэнээр үйлчлэх цорын ганц арга зам юм. Хэрвээ, Бурхантай хамтран ажиллах энэхүү үр дүнтэй аргыг хэрэглэхгүй бол Бурханы ажил тасалдаж Бурханы хүсэл бүхэлдээ зөрчигдөнө” (“Зарим асуудлын талаар нөхөрлөх нь”, 1 дүгээр Чуулганы ажлын Нөхөрлөл ба Ажлын зохицуулалтын хураангуйгаас). Эдгээр үгсийг ойлгох гэж хичээх зуураа хэн нэгнийг дэвшүүлэх эсвэл солиход чуулганы ашигладаг зарчим гэж байдаг болохыг би ойлгосон. Энэ нь Бурханы ажлын шаардлага ба хүмүүсийн мөн чанарын дагуу хийгддэг бөгөөд хүмүүсийг мухар сохроор хүссэнээрээ ашиглаж, сольдоггүй болохыг би ойлгосон. Түүнээс гадна чуулган хүмүүсийг зарим нэг завхрал илэрхийлсэн гэсэн үндсэн дээр халж сольдоггүй харин юмсыг мөн чанарт нь үндэслэн тодорхойлдог. Хэрвээ хүний мөн чанар нь үнэнийг эрэлхийлэх явдал бол чуулган тэднийг орхихгүй, үнэнийг эрэлхийлж буй хүнийг огоорч мартан, сүйрүүлэхгүй гэдэгт маргах зүйлгүй. Тийм учраас би Бурханы өмнө очиж залбирч, удирдамж эрэлхийлсэн: “Өө Бурхан минь! Би Сатаны улмаас үнэхээр гүнзгий ялзарсан гэдгээ, Таны ажлын талаар ойлголтгүй, Тантай хэзээ ч нийцэхгүй олон олон үзэл бодлыг дотроо агуулсан гэдгээ мэднэ. Өнөөдөр Таны удирдамжин дор хүмүүсийг сонгох, сургах, солих чуулганы арга зам нь байнга Таны ажлын шаардлага болон хүмүүсийн мөн чанарын дагуу байдаг болохыг би мэдлээ. Чуулганы ажлын зохицуулалтын талаар өөрийн үзэл бодолтой болсон ч гэсэн би тэр халагдсан эгчийн мөн чанарыг сайн ойлгоогүй л байна. Би Танаас намайг удирдан хөтлөхийг гуйж байна; өөрийн гуйвуулга болон алдаанаасаа болоод Бурханы ажлыг одооноос эхлэн тасалдуулахгүй байхын тулд тодорхой харахад минь намайг хөтлөөч..”
Subscribe to:
Comments (Atom)






